Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 2023/ШЦТ/104

 

 

  2023         03            23                                  2022/ШЦТ/104

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Б

Улсын яллагч Н.Д

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.С /цахим/

Иргэний хариуцагчийн өмгөөлөгч Ц.М

Гэрч Б.Б, Б.Б, Б.Д

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.М, Г.Г, А.О, Б.Э, Р.Ц, Г.Г

Шүүгдэгч О.М, М.М нарыг оролцуулан Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.М, М.М нарт холбогдох эрүүгийн 2102000000241 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 

Монгол Улсын иргэн, 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.М нь “Э” ХХК-ийн ерөнхий захирлын 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/1438 дугаар тушаалаар Худалдаа, хангамжийн хэлтсийн хангамжийн мэргэжилтнээр томилогдон ажиллаж байхдаа 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд, ажлын байрны тодорхойлолтод заасан “Үйлдвэрлэлийн процессын хэвийн ажиллагааг хангахуйц, чанарын шаардлагад нийцсэн хэрэгцээт тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл, бараа материалын нийлүүлэлтийн ажлыг зохион байгуулах” гэсэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж буюу үргэлжилсэн үйлдлээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан “Тендер шалгаруулалтын онцгой журам” буюу мөн хуулийн 33 дугаар зүйлдзаасан харьцуулалтын аргаар, мөн хуулийн 34 дүгээр зүйлд заасан гэрээ шууд байгуула; аргаар тус тус явуулсан худалдан авах ажиллагаанд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 50 дугаар зүйлийг 50.1.4-т заасан “Тендерт оролцогч гэр бүлийнх нь гишүүн, эсхүл тендерт оролцогч хуулийь этгээдэд гэр бүлийнх нь гишүүн ажилладаг буюу цалин хөлс авдаг зэрэг сонирхлын зөрчил үүсгэж болзошгүй нөхцөл байвал өөрийн шууд харьяалан удирдах албан тушаалтанд мэдэгдэж, тухайн тендер шалгаруулалтыг зохион байгуулах ажиллагаанд оролцохгүй байх” гэснийг зөрчин хувьдаа болон өөрийн эхнэр Б.Эд ашиг хонжоо олох зорилгоор иргэн Б.УуГын нэр дээр үүсгэн байгуулагдсан боловч зөвхөн тендер сонгон шалгаруулалтад оролцохоор өөрийн эхнэр Б.Эоос үйл ажиллагааг нь гардан явуулж, ашгийг нь хүртэж буй “А” ХХК-ийг “Э” ХХК-тай 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр “Хийн алх болон алхны хошуу худалдан авах” 49,824,950 төгрөгийн өртөг бүхий 02-17-0004-21608 дугаартай, 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр “Насос Кауеп” нийлүүлэх 186,894,400 төгрөгийн өртөг бүхий 2018/04-10-278 дугаартай, 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр “Кондиционерүүд” нийлүүлэх 48,550,000 төгрөгийн өртөг бүхий 2018/04-Н-406 дугаартай, 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр “Суурь машинууд нийлүүлэх” 213,670,080 төгрөгийн өртөг бүхий 2018/04-20-701 дугаартай гэрээнүүдийг, “Э” Төрийн өмчит үйлдвэрийн газартай 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр “Төрөл бүрийн электротууд” нийлүүлэх 48,870,000 төгрөгийн өртөг бүхий 2019/04-Н-212 дугаартай, 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр “Насос Рaven цооног цэнэглэгч” нийлүүлэх 368,000,000 төгрөгийн өртөг бүхий 2019/04-10-382 дугаартай гэрээнүүдийг тус тус байгуулахад “А” ХХК-тай гэрээ байгуулах санал, үндэслэл болон гэрээний төслүудийг бэлтгэн боловсруулах зэргээр тус хуулийн этгээдийг тендерт шалгарч, “Э” ХХК, “Э” Төрийн өмчит үйлдвэрийн газартай худалдах, худалдан авах гэрээ байгуулах нөхцөлийг бүрдүүлэн сонгон шалгаруулж, өөртөө болон өөрийн эхнэр Б.Эд давуу байдал бий болгон “Э” ХХК, “Э” Төрийн өмчит үйлдвэрийн газарт нийт 915,809,430 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

-мөн яллагдагч О.М нь “Э” ТӨҮГ-ын Хөрөнгө оруулалтын төлөвлөлт, мониторингийн хэлтэст худалдан авах ажиллагаа хариуцсан 2 дугаар зэрэглэлийн мэргэжилтнээр ажиллаж байхдаа “Э” ТӨҮГ-аас 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр тус үйлдвэрт цутгуурын кокс худалдан авах “ЭҮХХК/2020121010 дугаартай тендерийн үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар орж ажиллан, Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем болох www.tender.gov.mn сайтаар олон нийтэд зарлан сонгон шалгаруулалт явуулахад “Б” ХХК нь тендерт ганцаараа өрсөлдөн шалгарсан буюу хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлснийхээ хариуд “Б” ХХК-ийн нэрээр тендерт оролцсон М.Маас бэлэн 1,000,000 төгрөгийн хахуулийг 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр өөрийн танил Б.Дар дамжуулан Орхон аймгийн Баян-Өндөр сум, Бүрэн бүст багийн нутаг дэвсгэр буюу 5 дугаар микр орчим авсан гэмт хэрэгт,

-Шүүгдэгч М.М нь нийтийн албан тушаалтнаар буюу “Э” ТӨҮГ-ын Засвар, механикийн заводын Цутгуурын цехийн даргаар  ажиллаж байхдаа “Э” ТӨҮГ-аас 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр тус үйлдвэрт цутгуурын кокс худалдан авах ЭҮХХК/2020121010 дугаартай тендерт “Б” ХХК-ийн нэрээр оролцон шалгарч, “Э” ТӨҮГ-т цутгуурын кокс нийлүүлэх эрх олж авахад тусалж, дэмжсэн гэсэн ашиг сонирхлын үүднээс өөртөө цаашид давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүргээ хэрэгжүүлснийх нь хариуд тус тендерийн үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар орж ажилласан “Э” ТӨҮГ-ын Хөрөнгө оруулалтын төлөвлөлт, мониторингийн хэлтэст худалдан авах ажиллагаа хариуцсан 2 дугаар зэрэглэлийн мэргэжилтэн О.Мд албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан түүний танил Б.Дар дамжуулан 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум, Бүрэн бүст багийн нутаг дэвсгэр буюу 5 дугаар микр орчим 1,000,000 төгрөгийг бэлнээр хахуульд өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

      1.Хэргийн үйл баримт, нотлогдсон байдал, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

         -шүүгдэгч О.М мэдүүлсэн: Намайг 6 удаагийн гэрээнүүдийг байгуулахад “А” ХХК-тай гэрээ байгуулах санал, үндэслэл болон гэрээний төслүүдийг бэлтгэн боловсруулах зэргээр тус хуулийн этгээдийг тендерт шалгарч, “Э” ХХК, “Э” Төрийн өмчит үйлдвэрийн газартай худалдах, худалдан авах гэрээ байгуулах нөхцөлийг бүрдүүлэн сонгон шалгаруулж, өөртөө болон өөрийн эхнэр Б.Эд давуу байдал бий болгон “Э” ХХК, “Э” Төрийн өмчит үйлдвэрийн газарт нийт 915,809,430 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж байгаа прокурорын яллах дүгнэлтийг ойлгохгүй, хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Би Эт 18 дахь жилдээ ажиллаж байна. Удирдах албан тушаалтнаар ажиллаж байгаагүй, нийтийн албан тушаалтнаар томилогдож үзээгүй. Хөрөнгө орлогын мэдүүлэг бөглөж үзээгүй, төрийн албаны шалгалт өгч байгаагүй. Төрийн албан хаагч, нийтийн албан тушаалтан гэж үзэж хувьдаа давуу байдал тогтоосон гээд байгааг зөвшөөрөхгүй. Эхнэр таньдаг хүнийхээ компаний нэр дээр тендерт орж байсныг сүүлд мэдсэн. 2017 оны 5 сараас 2019 оны 8 сарын хооронд би давуу байдал олоогүй. Би худалдан авалтыг зохион байгуулах ажилтай. Цехүүдээс захиалгыг аваад сайт мэдээллийн бусад хэрэгслээр зар өгч, үнийн санал техникийн тодорхойлолтыг авч бүх дарга нарт танилцуулдаг. Гэрээний төсөл бэлддэг. Марктингийн хэлтэс гэрээний үнийг судлах, зөвлөмж өгөх, гэрээг баталгаажуулах зэрэг ажиллагааг, хуулийн хэлтэс гэрээг хянаж, хангамжийн хэлтэс хянаад Ерөнхий захирлын санхүү эрхэлсэн орлогч танилцаж, дараа нь Ерөнхий инженер хянаад эцэст нь Ерөнхий захирал баталдаг. Тэгээд Хууль зүйн хэлтэс бүртгэж гэрээ хүчин  төгөлдөр болдог. Э 2020 оноос өмнө гэрээг шууд байгуулах замаар явдаг байсан. 2020 оноос тендер зарлах болсон. 6 гэрээг Зах зээл судлалын хэлтэс хянасан, батлагдсан төслөөс 93 саяар хямд үнээр гэрээ байгуулагдсан байдаг. 2020 оноос хойш Ерөнхий захирлын батлагдсан журмаар худалдан авах ажиллагаа явагдаж байгаа. Надад бие даан шийдвэр гаргах эрх байхгүй. 6 гэрээний дагуу бараа материал нь цаг хугацаандаа нийлүүлэгдсэн, орлогод авсан барааны төлбөрийг төлсөн байдаг. Эрх бүхий албан тушаалтнуудын зөвшөөрлөөр гэрээ байгуулах зөвшөөрөл өгсөн. Би үйлдвэрт хохирол учруулаагүй, эхнэрийн хийж байгаа бизнесүүдийг би мэддэггүй.

Хахууль авсан гэх тухайд, М бид нар хамт ажилладаг. Тухайн үед Засвар механикийн заводад яаралтай хэрэгцээтэй байгаа цутгуурын коксыг нийлүүлэх боломж бидэнд байна гэсэн. Кокс нь технологийн материал. 4 удаа тендер зарлаад нийлүүлэгч олдохгүй байсан. М компани байна уу гэсэн. Би 10 жилийн хүүхэдтэйгээ ярьж холбож өгсөн. Тендер нь цахимаар зарлагдаж “Б” ХХК өрсөлдөгчгүй орж шалгарсан байдаг. Захиалагч шийдвэрээ гаргаж гэрээ байгуулах боломж нээгдсэн ба кокс нийлүүлэгдсэн байдаг. Дараа нь М нь коксны мөнгөө авлаа, баярлалаа 1 сая төгрөг өгөх гэсэн юм гэсэн. Би мөнгөнөөс татгалзаад, харин хааяа мөнгө зээлээч гээд явж байдаг жолооч ДЛд өгчихгүй юу гэсэн. Надад амьдралын жаргал зовлонгоо яриад явж байдаг хүн юм. Мөнгө зээлээч гэж байсан нь санаанд ороод тэгээд хэлчихсэн юм. Би Маас хахууль аваагүй. Би авах байсан бол нэхээд л авах байсан байх. Миний цалин хангалттай, гэр бүлийн хүн бизнестэй гэх мэдүүлэг,

        - шүүгдэгч М.Мы мэдүүлсэн: 2003 оноос Эт Засвар механикийн заводад ажиллаж байна. Тухайн үед цехийн даргаар ажиллаж байсан. Үйлдвэрийн технологийн материал болох кокс тасалдах нөхцөл байдал болсон байсан. Тэр үед нунтаг бэлэн кокс байна гэж сонсоод Мд хэлж компани олж нийлүүлсэн. Тэгээд нийлүүлээд мөнгө орж ирсэний дараа Мд мөнгө орж ирлээ гэж хэлсэн. Тэгсэн чинь жолооч ДЛд өгчихөж болох уу гэсэн. Тэгээд би түүнд өгсөн гэх мэдүүлэг,

-хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Сийн мэдүүлсэн: Э” улсын үйлдвэрийн газар нь 2019 онд 100% төрийн өмч болсон тул манай байгууллагыг хохирогчоор тогтоосон. Шинжээчийн дүгнэлтийг үндэслэн 313,543,865 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилж байна. Төрд учирсан хохирол гэж үзэж байна гэх мэдүүлэг,

-гэрч Б.Д мэдүүлсэн: 2020 оны 8-10 сард Мтэй хамт ажиллаж байсан буюу Хангамжийн хэлтэст жолоочоор ажиллаж байсан. Маас 1 сая төгрөг аваад 2-3 хувааж буцааж өгсөн. Мд мөнгө өгөөгүй. Би Мэс мөнгө байна уу гэж асууж байсан гэх мэдүүлэг,

-гэрч Б.Б мэдүүлсэн: Засвар механикын заводад ган хайлагчаар ажиллаж байсан. Тухайн үед үйлдвэрт технологийн бүтээгдэхүүн болох кокс тасрах аюултай байгааг мэдэж байсан. Энэ нь түүхий эдийн чанарт хортой байдаг. Тэгээд кокс байгааг олж мэдээд даргад хэлсэн гэх мэдүүлэг,

-гэрч Б.Б мэдүүлсэн: Цутгуурын цехэд инженер хийдэг тул коксны чанар, үүргийн талаар мэднэ. Тэгээд кокс байгааг олж мэдээд бид яриад нийлүүлсэн. Мөнгөний талаар мэдэхгүй гэх мэдүүлэг,

          - эрүүгийн 2102000000241 дугаартай хэргийн прокурорын яллах дүгнэлт  хавсралтад заасан болон талуудынн шинжлэн судалсан:             

        -гэрч Б.Эын мэдүүлсэн... “А” ХХК-ийг манай үеэл дүү болох Өын найз УуГ гэж хүнээс, хотын хаягтай болохоор тэр компаний нэр дээр тендерт орохоор болж танай компаний нэрийг ашиглаад тендерт ороод явж байя гэж тохироод тухайн компаний нэр дээр ах Эрдэнэсайхантай нийлж Эээс зарласан худалдан авах ажиллагаанд 2018-2019 онуудад оролцсон юм. Миний санаж байгаагаар Этэй 5-6 гэрээ байгуулж бараа, бүтээгдэхүүн нийлүүлсэн бөгеөд 2020 онд худалдан авах ажиллагаанд оролцох гэсэн чинь нягтлан бодогч маань санхүүгийн тайланг маань буруу гаргаад орлогогүй гээд шалгараагүй....” гэсэн мэдүүлэг (1-р хх-ийн 55-56-р тал),

-гэрч Т.Б мэдүүлсэн... Миний хувьд энэ компанитай гэрээ хиих, сонгон шалгаруулах үйл ажиллагаанд нь оролцоогүй, харин Хангамжийн хэлтсийн даргаас хувиарлаж өгсний дагуу гэрээнд хавсаргах материал, гэрээ хийх үндэслэлүүд нь болж байнаа гэсэн тохиолдолд миний бие гарын үсэг зурдаг юм. Үүний дагуу тухайн санал, үндэслэл дээр гарын үсэг зурсан байх. 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулинд өөрчлөлт орохоос өмнө харьцуулалтын аргаар 50 сая төгрөг хүртлэх үнийн дүнтэй худалдан авах ажиллагааг зохин байгуулахдаа 3 болон түүнээс дээш аж ахуйн нэгжээс үнийн санал авч, хуулийн 14-16-р зүйлийг хангасан аж ахуйн нэгжүүдээс хамгийн сайн боломжтой аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулдаг байсан бөгөөд тэр харьцуулалтын аргаар л явсан байх гэж бодож байна. “А” ХХК-нийг ямар албан тушаалтан сонгон шалгаруулсан эсэхийг би сайн мэдэхгүй байна...”А” ХХК нь О.Мтэй хамаарал бүхий компани гэдгийг миний бие мэдээгүй юм. Мэдээж өөрийн хамаарал бүхий компанийг тендерт оруулж ашиг хүртээд байгаа нь болохгүй үйлдэл юм. О.М дээрх компанитай хамааралтай гэдгийг мэдэгдэх үүрэгтэй. Надад хамаарал бүхий компани болох талаараа мэдэгдээгүй юм. Миний бие тухайн үед Хангамжийн хэлтсийн орлогч даргаар ажиллаж байсан ба О.М ажилд хяналт тавьж ажиллах үүрэгтэй байсан....гэх мэдүүлэг /хх-ийн 60-61, 63-р тал/

эрч Б.УуГын мэдүүлсэн...”А” ХХК-ний нэр дээр зээл байдаг эсэхийг би мэдэхгүй байна. Уг компани нь миний нэр дээр боловч бодит байдал дээр Э эгч ашигладаг би зөвхөн гарын үсэг л зурдаг. Э эгчийг танина, олон жилийн өмнөөс мэднэ. Учир нь манай багын найз Өын хамтаан байгаа юм. Ингээд 2017 онд билүү Э эгчтэй илүү ойр танилцах болсон. 2017 онд Э эгч нэг компани байгуулах хэрэгтэй байна. Тендерт оролцох гэсэн юм. Чиний нэр дээр байгуулмаар байна, чамд ямар нэгэн асуудал үүсгэхгүй, ажилд дараа болохгүй чи гарын үсэг зураад байхад л болно гэж хэлсэн. Тэгээд “А” ХХК-г байгуулсан. Уг компанийг байгуулахад би оролцоогүй Э эгч л болчихлоо гэж хэлээд гарын үсэг зуруулж байсан. Ингээд Э эгч уг компаниар тендерт орж шалгараад дансанд орсон мөнгийг надаар бэлэн авахуулдаг байсан энэ үед түүний нөхөр гэх О.М ах цуг ирдэг байсан. О.М нь Эт ажилладаг гэж найз Ө хэлж байсан. О.М нь Эын нөхөр байгаа юм. Эт яг ямар албан тушаал дээр ажилладаг тадаар мэдэхгүй. Би хоног хугацааг сайн санахгүй байна. Манай эхнэр Б.М гэр ахуйн бараа тавилгын бизнес эрхэлдэг юм. Тэгээд худалдан авалт хийх гэсэн чинь мөнгө хэрэг болоод Э эгчээс 20,000,000 төгрөгийг зээлээд 2-3 сарын дараа байхаа буцааж өгсөн санагдаж байна. 6.6 сая төгрөг, 2.2 сая төгрөгийг ямар шалтгааны улмаас шилжүүлсэн талаар би санахгүй байна, дансны хуулга харвал санаж магадгүй байх. Уг компанийг байгуулснаас хойш “Э” ТӨҮГ-с зарласан тендерт оролцож шалгарсан, гэрээ нь зурагдаж байгаа, мөнгө орсон авах хэрэгтэй байна гэх зэргээр Э эгч ярьдаг байсан. Би компаний дансаар мөнгө орж ирвэл Э эгч над руу мөнгө орсон шүү гэж хэлээд би мөнгийг нь бэлнээр аваад Э эгч рүү дансаар шилжүүлэх эсвэл бэлэн өгдөг байсан. Манай “А” ХХК “Э” ТӨҮГ-с 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр зарласан Цооног цэнэглэгч нийлүүлэх 368 сая төгрөгийн төсөвт өртөгтэй тендерт шалгарч байсан талаар өнөөдөр танаас сонсож байна. Компаний тендерт оролцох процесст би оролцож байгаагүй дээр дурьдсан бүх зүйлийг Э эгч хийдэг байсан.Заримдаа тендерт оролцож байна гээд материал дээр гарын үзсэг зуруулдаг байсан. Гэхдээ зуруулснаасаа зуруулаагүй нь их байхаа. Э эгч миний нэр дээрх компанийг ашиглаж тендерт оролцдог, харин нөхөр нь тендерийг нь зохион байгуулдаг л юм байна ш дээ. Би О.М гэх хүнд хахууль өгч байгаагүй. Энэ компанийг анх байгуулж байхдаа надад ашиг өгнө ч гэдэг юм уу тийм зүйл яригдаагүй. Харин мөнгө орж ирээд би компаний данснаас бэлэн авч өгөх үед баярлалаа гээд мөнгө өгдөг байсан яг хэдэн удаа хичнээн төгрөг өгснийг би нарийн санахгүй сая мессежер чатад үзлэг хийж байхад надад тэдийг аваарай гэсэн юм харагдаж байна лээ, гэхдээ нэг их мөнгө авч байгаагүй. Ер нь би эндээс ашиг хонжоо биш найзынхаа эгчид туслаж байна л гэж боддог байсан. Би бэлнээр аваад Э эгчид өгдөг талаар ямар нэгэн баримт алга гэхдээ миний мессенжер чатад Э эгч мөнгө орсон бэлэн аваад өг эсвэл аваад энэ данс руу хийгээрэй гэсэн утга агуулга харагдах байх. Төрийн банкинд одоо байдаг хяналтын камерын бичлэгийг үзэхэд Э эгч бид хоёр банк руу орж байгаа бичлэг харагдах байх. 2021 оны 03 дугаар сарын 23-ны      өдрийн өглөө 09 цаг өнгөрч байхад манай эхнэр Б.М миний утас руу залгаад гэрт Авлигатай тэмцэх газрын 4 ажилтан “А” ХХК-г шалгахаар ирлээ гэж байна юу болоод юм бэ өөрөө учраа ол гээд утсаа салгасан. Тэгээд би аавын утас руу залгатал Авлигатай тэмцэх газрын ажилтан нар ирсэн талаар хэлсэн тэгээд мөрдөгчтэй яриад би өөрөө очихоор болсон. Ингээд би гэр лүүгээ явж байхдаа Э эгчийн 99948882 дугаарын утасруу залгаад гэрт Авлигатай тэмцэх газрын мөрдөгч ирсэн байна юу болоод байнаа гэтэл Э эгч хэлэхдээ “мэдэхгүй байна гэхдээ гайгүй байлгүй дээ. “А” ХХК-г яагаад ашиглуулсан гэж асуувал дараа нь би өөрөө тендерт оролцоход хэрэгтэй байх гэж бодоод ашиглуулсан юм гэж хэлээрэй” гэсэн миний ойлгож байгаагаар уг компанийг Э эгч миний нэр дээр үүсгэн байгуулсан талаар биш харин үүсгэн байгуулсны дараа Э эгч надад компаниа ашиглуулах талаар санал тавьж би зөвшөөрсөн мэтээр хэлээрэй гэж ойлгосон... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 65-66-р тал/

-Эд зүйл, баримт бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал амьтанд үзлэг хийсэн /Б.УуГын 88071455 дугаартай Рийдми загварын гар утсанд /тэмдэглэл,87 хувь гэрэл зураг /1-р хх-ийн 67-87-р тал/

-гэрч Б.Мын мэдүүлсэн: манай нөхөр Б.УуГын найз Ө 2015, 2016 оны үед гадаад худалдааны чиглэлээр компани байгуулья гээд энэ “А” ХХК манай нөхрийн нэр дээр байгуулж байсан. Тухайн үед хотын хаягтай хүн дээр компани байгуулах хэрэгтэй байна гээд манай нөхрийн багын найз учраас компани байгуулсан гэсэн. Тэгээд тендерт уг компани орж байна гэж ярьдаг байсан. С /Б.Э/ эгч мөнгө ирж авна гэсэн банк дээр цаг авчихсан гэж манай нөхөр хэлж байсан. С гэдэг нь Эрдэнэт хотод амьдардаг, нөхөр нь Эт ажилладаг гэсэн. Ө нь Стой хамаатан үеэл гэсэн байхаа. Энэ бичиг баримт болон тамга тэмдэг нь Эрдэнэтэд С дээр байдаг гэж бодож байна. Эын нөхөр М /О.М/ гэж сонсож байсан. Ө л М ах гэж ярьдаг байсан. 2019 оны хавар Б.Э манай дэлгүүр дээр нөхрийн хамт ирээд хөнжил даавуу, гэр ахуйн эд зүйл зэргийг мөнгөө төлөөд худалдан аваад явсан. 2020 оны хавар гэртээ шкаф, хүүхдийн өрөөний тавилга зэрэг нэлээд зүйлийг цувуулж авсан. Чатаар харилцаж байгаад тээшинд хийж явуулсан. Мөнгөө миний Х банкны данс руу шилжүүлсэн. Данснаас харвал Б.Э нь 5127120353 данснаас 2020.02.17-ны өдөр 3,030,000 төгрөгийг Икиа гэх утгаар, 2020.03.03-ны өдөр 813,000 төгрөгийг Сгоос утгаар,2020.03.06-ны өдөр 1,364,000 төгрөг, Хаас шилжүүлсэн тодорхойгүй 2020.02.18-нй өдөр Сгоос гэх утгаар 122,000 төгрөг, 2020.02.22-ны өдөр 613,000 төгрөгийг Сгоос утгаар шилжүүлсэн. 2020 оны 04 сарын үед шиг санагдаж байна. Би Икиагаас бараа татах болоод Б.Этой чатаар холбогдоод хүүгүй 20 сая төгрөгийг зээлж авсан. Энэ мөнгөө 2020.05.18-ны өдөр 5127120353 дугаар Эын дансанд би өөрийн 5029624363 дугаар данснаас 20 сая төгрөгийг шилжүүлсэн. 2020.06.05-ны өдөр Эоос өөрийн найз Цд 5 сая төгрөгийг хүүтэй зээлж авч өгсөн. Уг мөнгийг хүүгийн хамт манай найз над руу шилжүүлээд би Э руу буцаан шилжүүлж өгөөд дууссан. 7 сарын 05-ны өдөр өгч дуусах байсан боловч сунгаж байгаад 10 сард өгч дууссан санагдаж байна. Дансны хуулганаас харахад 2020.08.09-ний өдөр 2,2 сая төгрөг, 1320.10.05-ны өдөр 3 сая төгрөгийг маш их баярлалаа гэх утгаар би Эын 5127120353 данс руу шилжүүлсэн байна....” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 90-92-р тал),

-гэрч Н.Эгийн мэдүүлсэн...”А” ХХК-ний талаар би мэдэхгүй юм байна. Тухайн үедээ М өөрийнх нь хамааралтай ашиг хүртдэг компани болохыг мэдээгүй юм. Хэрэв өөрийнхөө хамааралтай компани байсан бол надад хэлэх л ёстой шүү дээ. Гэтэл надад ийм зүйл огт хэлж байгаагүй болохоор би мэдэхгүй байна. Худалдан авах ажиллагааны менежерүүд олон жил ажилласан хүмүүс эвгүй байдаг л даа...” гэсэн мэдүүлэг (1-р хх-ийн 144-145-р тал),

-гэрч Д.Өын мэдүүлсэн...”А” ХХК нь манай найз Б.УуГын нэр дээр бүртгэлтэй аж ахуйн нэгж гэдгээр нь мэднэ. Өөр ямар нэгэн мэдэх зүйл байхгүй. Ямар ч байсан энэ компаниар тендер сонгон шалгаруулалтад оролцож байсан юм байна лээ. Би нарийн асуудлыг нь мэдэхгүй байна. Миний хувьд 2019 оны 01 дүгээр сараас хойш Өмнөговь аймгийн Оюунтолгойн гэрээт компанид сургалтын ажилтнаар ажиллаж хотод ихэнхдээ орж ирдэггүй учраас мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 147-р тал

-Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай /Б.УуГт А”ХХК-ний тэмдгийг /тэмдэглэл /1-р хх-ийн 148-р тал/

-“А” ХХК-нд орсон орлогыг 2017 оноос хойш Төрийн банкнаас бэлнээр зарлагад гарган авч байсан гэх банкны баримтууд /1-р хх-ийн 151-167-р тал/

-“А” ХХК-ний Улсын бүртгэлийн 0000120034 дугаар гэрчилгээний хуулбар  /1-р хх-ийн 178-180-р тал/

-“А” ХХК-ний Төрийн банкны харилцах дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 181-190-р тал/

-Б.УуГын Рийдми  загварын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл,гэрэл зураг /1-р хх-ийн 192-193-р тал/

-Б.Мын эзэмшлийн Х банкны 5029624363 дугаар дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 195-250-р тал 2-р хх-ийн 1-53-р тал/

-гэрч  Б.Цийн мэдүүлсэн...”А” ХХК-ийг 3 жилийн өмнөөс захирал нь УуГ гэдгийг мэдсэн. УуГыг манай холын хамаатан гэж ойлгодог. Ө гэж манай ээжийн дүүгийн хүүхэд буюу үеэл байдаг юм. Ө нь УуГтай холбоотой байдгийг мэддэг байсан юм. 2019 оны сүүлээр манай эгч Э нь УуГтай банк ороод мөнгө авчих гэсэн. УуГын утсыг эгч өгөөд түүнтэй холбогдож Барилгачдын талбайн урьд талын Төрийн банк руу хамт ороод 72 сая төгрөг шиг санаж байна,бэлнээр авсан.Тэгээд уг мөнгийг өөрийн банкны дансанд байршуулсан. Явахаа болиод ихэнх мөнгийг нь буцааж эгч Эд өгсөн. Би уг мөнгийг байршуулаад тодорхой хэмжээнд хэрэглэж байгаад ажил хийгээд буцаан өгөхөөр тохиролцож байсан. 10 орчим сая төгрөгийг миний сургалтын төлбөр, визний хураамж зэрэгт зарцуулсан, үлдсэн мөнгийг эгчид буцаан өгсөн. 2019 онд шиг санагдаж байна. Манай эгч Э нь “А” ХХК-ний тоон гарын үсгээ хаясан гээд тоон гарын үсгийг дахин Сансарын имартын хажуу талын Монпасс гэх тамганы тоон гарын үсэг өгдөг газар захирал нь өөрөө байх шаардлагатай гээд УуГтай харилцаж байгаад очиж захиалаад УуГ авч өгснийг Эрдэнэт рүү эгч рүү явуулж байсан. Мөн УуГын гарын дардсаар тамгын газар тамга хийлгээд эгч рүү өгүүлсэн. Тод тамгаар хийлгэсэн. “А” ХХК-ны тамгыг эгч 2019 оны сүүлээр Улаанбаатар хотод торго авахаар ирэхдээ надад үлдээж байсан. Мөн тамгыг Эрдэнэт рүү явуулаад буцааж авч байсан тохиолдол байсан... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 56-58-р тал/

-“А” ХХК-ний 1116222780, 6074839 дугаар тэмдэгийн дардас /2-р хх-ийн 59-60-р тал/

-Б.УуГын эзэмшлийн 5059055263 дугаар Х банкны дансны хуулга /2-р хх-ийн 62-10-р тал/

-“А” ХХК-ний Төрийн банкны 383000019810, 383000017362 дугаартай дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл  /2-р хх-ийн 109-116-р тал/

-гэрч П.Эы мэдүүлсэн:...Би Эээс зарласан тендерийн үнэлгээний хорооны хараат бус гишүүнээр орж ажилладаг. О.М худалдан авах ажиллагааны газрын мэргэжилтэн болохоор хамтарч ажилладаг. Би “Б” ХХК-ний талаар сайн мэдэхгүй. Би бодохдоо захирал нь  Ла гэж залуу байгаа болов уу гэж бодож байна.  2020 оны зун билүү намар ч билүү М надаас нэг хүнд тус болох гэсэн юм тендерт орох компани байна уу гэхээр нь би хүнээс асууж өгье гэсэн. Тэгээд би найз Үгээс танай компани “Э” ТӨҮГ-с зарласан тендерт оролцох уу, шалгуурлыг нь хангаж байгаа юу гэхэд за үзээдэхье гэснээ болох юм байна гэсэн. Тэгээд өөрт нь өмнө тендерт оролцож байсан материал нь бэлэн байсан болохоор түүнийгээ Ү цахимаар тендерт оролцохоор Эийн цахим хаяг руу илгээсэн. Тэгээд юу болсон талаар нь би мэдэхгүй, тэгсэн сүүлд сонсоход болсон гэж л байсан. Нийлүүлэх үнийн саналыг М өгөөд тэр үнээр нь саналаа бичиж өгсөн... Түүнээс цааш энэ ажлын талаар сонирхоогүй ... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 119, 121-р тал/

         -гэрч Д.Л мэдүүлсэн:.. Би тус компанийг 2016 онд ганцаараа барилгын засвар үйлчилгээний чиглэлээр үүсгэн байгуулсан. Үүсгэн байгуулснаасаа 2016, 2017 онд X тайлан гаргаж байсан. 2018 онд аймгийн Орон нутгийн өмчийн газраас зарласан тендер сонгон шалгаруулалтад оролцож шалгараад орон сууцны байрны 1 блокийн дээврийн засварын ажил хийж гүйцэтгэсэн. 2019 онд Э ТӨҮГ-аас 1 ажил, аймгийн Орон нутгийн өмчийн газраас 1 ажил тус тус авсан. 2020 онд “Э" ТӨҮГ- аас зарласан тендерт оролцох хүсэлт явуулсан. Энэ талаар бас сайн мэдэхгүй байна. Би өөрөө бичиг баримт бүрдүүлж “Э” ТӨҮГ-аас гэрээ тендерийн ажил авсан зүйл байхгүй. Миний найз Э.Ү нь гэртээ билүү ажил дээр ирж уулзаад “Э ТӨҮГ”-аас Цахилгаан тоноглолын төгсгөвч нийлүүлэх тендер зарлагдсан байна. Тус тендерт оролцоход танай компани шаардлага хангаж байна. Компанийхаа бичиг баримтыг өгч туслаач, татвар, НӨАТ-ыг нь үлдээнэ татварыг нь асуудалгүй төлчихнө гэсэн. Би яагаад Э.Үд зөвшөөрсөн гэхээр компани маань татвар төлөөд, ажил хийсэн гэдэг түүхтэй болох нь надад хэрэгтэй байсан учраас зөвшөөрсөн. Улмаар Э.Үд компанийхаа тамга, гэрчилгээг эх хувиар, өөрийнхөө иргэний үнэмлэхийн хуулбар зэргийг өгөөд явуулсан. Түүнээс хойш 2, 3 хоногийн дара буцаагаад авчирч өгсөн. Надаар бас үнийн саналын хүсэлт дээр гарын үсэг зуруулаад авч байсан шиг санаад байна. Түүнээс хойш найз Э.Ү хэд, хэдэн удаа надтай ирж уулзаад зарим тохиолдолд үнийн саналын хүсэлт дээр гарын үсэг зуруулж тамга, тэмдэг даруулаад аваад явдаг, зарим тохиолдолд тамга, тэмдэгийг өөрөө авч явдаг байсан. Би шалгарсныг нь яаж мэддэг байсан гэхээр банкин дээр очиж компанийн данснаас надаар мөнгө гаргуулж авдаг байсан. Сонгон шалгаруулалтын үйл ажиллагааны талаар надад мэдэх зүйл байхгүй байна. 2020 оны 06 дугаар сард шиг санаад байна. Яг таг өдрийг нь санахгүй байна. Сэлэнгэ зочид буудлын гадаа явж байгаад Э.Ү, П.Этай цугтаа зогсож байгаад таарсан. Тэгэхэд Э.Ү, “П.Э танай Б” ХХК-иар Булган аймагт тендерт оролцох хүсэлттэй байна, болох уу гэж асуусан. Би “Болно” гээд зөвшөөрөөд явуулсан. Миний мэдэхээр найз Э.Ү надаас гуйгаад компанийн тамга, тэмдэг, гэрчилгээг ашиглаж Э ТӨҮГ-аас зарласан тендерт оролцож байсан.Э.Ү, П.Э нарыг хамтарсан эсэхийг мэдэхгүй байна, хамтарч байгаа тухай ярьж байгаагүй. Энэ талаар Э.Ү л мэдэх байх гэж бодож байна. Миний гар утсанд гүйлгээ хийгдэхээр мэдээлэл ирдэг үйлчилгээ байхгүй. Мөнгө орсон өдөр найз Э.Ү над руу утсаар холбогдоод, компанийн чинь дансанд мөнгө орсон байх ёстой, очоод шалгаад хариу хэлээдэх гэдэг. Тэгээд би банкин дээр очоод компанийн дансны үлдэгдлийг шалгахаар мөнгө орсон байдаг.Ингээд Э.Үг өөрийг нь дуудаж, тус мөнгийг бэлнээр аваад өөрт нь өгдөг. Э.Ү мөнгийг бэлнээр аваад, ажил авсан хүмүүст нь аваачиж өгнө гэдэг. Би ойлгохдоо өөрийнх нь авсан ажпын мөнгө биш юм байна, дам дамаа хүний мөнгийг авч өгдөг юм байна гэж ойлгодог байсан. Мөнгө авахдаа Э.Ү дандаа ганцаараа ирдэг байсан... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 123-125, 127-р тал/

            -“Б” ХХК-ний эзэмшлийн 4005105678 тоот Голомт банкны дансны хуулга /2-р хх-ийн 129-131-р тал/

            -гэрч Э.Үгийн мэдүүлсэн... Би найз Д.Лас компанийх нь тамга, тэмдэг, гэрчилгээг нь аваад “Э” ТӨҮГ-аас зарласан тендер сонгон шалгаруулалтад оролцсон. Тэгэхдээ би 2 удаагийн сонгон шалгаруулалтад нь шалгарсан. Харин П.Э болохоор 1 тендер сонгон шалгаруулалтад нь оролцож шалгарсан. Би Цахилгаан тоноглолын төгсгөвч нийлүүлэх 2/457-20 дугаартаы 20,848,520 төгрөгийн гэрээ, Цахилгаан тоноглолын төгсгөвч нийлүүлэх 2/311-21 дугаартай 37,475,020 төгрөгийн гэрээний ажлуудад материал бүрдүүлэн оролцож шалгарсан. Харин Зүтгүүрийн кокс нийлүүлэх 2/730-20 дугаартай 24,750,000 төгрөгний гэрээний ажилд П.Э өөрөө материалаа бүрдүүлж оролцоод шалгарсан.Би О.М “Э” ТӨҮГ-ын Хангамжийн хэлтэст ажилладаг гэдгийг нь мэднэ... 2020.10.23-ны өдөр Б ХХК-ийн дансанд 24,750,000 төгрөг орлогоор орсон. Тухайн өдөр найз Д.Лхагвыг “Э” ТӨҮГ-ын Захиргааны байрны урд талд байрлах Голомт банкин дээр дуудаж мөнгийг бэлгээр гаргуулж авсан. П.Э руу утсаар холбогдоод мөнгийг чинь яах юм бэ гэсэн чинь “Би хүнд хэлчихье, чам руу хүн яриад очоод авчихна” гэсэн. Тэгээд би тэндээсээ гэр лүүгээ явсан ба орой нь над руу 99351770 гэсэн дугаараас “М” гэдэг хүн утсаар залгаад гэрт ирээд мөнгийг бэлнээр аваад явсан. Би тус мөнгөнөөс НӨАТ, татварыг нь хасаад үлдсэнийг нь өгөөд явуулсан. Э гэдэг нь Эийн Үнэлгээний хороонд төрийн бус байгууллагын төлөөлж оролцдог.Манай найз надаас “хүн гуйгаад байнаа тендерт орох гээд байнаа компани байна уу” гэж асуухаар нь би Л найзын компани болох “Б” ХХК-ийг зааж өгсөн юм. Би компаний татвар болон НДШ, ХХОАТ гээд мөнгө өгсөн мөн дээрээс нь баярласан шүү хөө гээд мөнгө өгсөн яг хэдийг өгснийг нь одоо тодорхой санахгүй байна. Эт ажилладаг М гэдэг залуу надад мөнгө өгсөн яг хичнээн төгрөг өгснийг санахгүй байна. Би тухайн үед тоолж үзээгүй л авсан....гэх мэдүүлэг /2-р хх-ийн 132-133, 135-137-р тал/

-гэрч Б.Б мэдүүлсэн:...Миний бие дээрх нунтаг коксыг Улаанбаатар хотод ТЭЦ-2 дээр зохих журмын дагуу төлбөрийг байгууллагын няравт бэлнээр тушааж худалдаж авч байсан юм. Тухайн үед өөрийнхөө нэрээр буюу хувь хүнээр худалдаж авсан. Тэр үед ТЭЦ-2 хувь хүмүүст нүүрс худалдан борлуулж байсан. Гэрээ хэлцэл зэрэг байгуулаагүй. Одоо санаж байгаагаар 2019 оны 05-06 сарын үеэр худалдаж авсан санагдаж байна. Би ДЛ гэдэг хүний талаар мэдэхгүй юм байна. ДЛд 1 сая төгрөг өгсөн гэдгийг мэпэхгүй байна. М л өөрийнхөө авсан ашгаас л түүнд мөнгө өгсөн байх. Би мөнгө төгрөгийн талаар дуулаагүй юм байна. Одоогоос нэг жилийн өмнө юм уу даа үйлдвэрт коксны хэрэгцээ гараад үйлдвэрлэлийн процесс тасрах гээд кокс хэрэгтэй болсон юм. Тэгээд тэр үед манай хэсгийн дарга Бат-Эрдэнэ кокс хэрэгтэй боллоо мэддэг хүн байна уу, кокстой хүн байна уу гэж асуусан юм. Тэгээд би Монголд кокс үйлдвэрлэдэг Коксны үйлдвэрүүд рүү утсаар залгаж асууж судлаад үзсэн чинь Улаанбаатар хот ТЭЦ-2 дээр кокс үйлдвэрлэж байсан сураг сонсогдсон юм. Тэгээд ТЭЦ-2 дээр өөрөө биечилж очоод нэрийг нь санахгүй байна жирийн нэг танихгүй ажилтнаас асуусан чинь Оросууд ирж нүүрс нирсэн кокс манай дээр хадгалагдаж байгаа гэдэг мэдээллийг надад өгсөн юм. Тэгээд би тэр үед мэддэг дарга цэрэг нь хэн юм гээд шууд орж уулзсан юм. Тэгээд өвгөн инженертэй орж уулзсан тэгээд хэрэгцээ шаардлагатай байгаагаа хэлж коксны дээжийг авсан юм. Тэгээд дээжийг нь Эрдэнэтэд ирж шинжилгээнд шинжлүүлсэн чинь тохирох юм байнаа гэж гарсан юм. Тэгээд ТЭЦ-2 санхүүд мөнгө төгрөгийг нь тушаагаад наашаа Эрдэнэт рүү унаа хөлслөөд тээврийн зардал гаргаж авч ирсэн юм. Тэгээд үйлдвэрт нийлүүлэх ажлыг манай хэсгийн дарга Бат-Эрдэнэ, Цутгуурын цехийн дарга М нар компани олж нийлүүлэх ажпыг зохион байгуулсан юм. Би яг одоо хичнээн тонн кокс нийлүүлсэн эсэхийг тодорхой санахгүй байна. Тиймээ үйлдвэрт 2 удаа нийлүүлсэн нэг нь 25 тонн, нэг нь 40 тонн байхаа одоо сайн санахгүй байна. Энэ коксыг нийлүүлж хичнээн төгрөгийн ашиг олсон талаараа мэдэхгүй байна. Ямар ч байсан тодорхой хэмжээний ашиг орлого олсон юм... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 143, 146-р тал/

-гэрч Б.Б мэдүүлсэн... Тухайн үед Эт 40 тонн нунтаг кокс нийлүүлэх хэрэгцээ шаардлага захиалгын дагуу гарсан юм. Тэгээд энэ асуудал дээр манай Цутгуурын цехийн дарга М.М, М гээд манай үйлдвэрт ган хайлагчаар ажиллаж байсан хүн бид 3 нийлээд нунтаг кокс нийлүүлэхээр яриад, М бид хоёр М гээд манай үйлдвэрийн Цутгуурын цехийг хариуцсан хангамжийн мэргэжилтэн Мтэй уулзаад коксыг нийлүүлэх боломж байна уу гэж асуусан чинь М энэ ажлыг хийхэд заавал тендер зарлах хэрэгтэй тэгэхээр тендерт оролцох компани хэрэгтэй гэсэн. Тэгээд тэр үед “Б” гэдэг нэртэй компаний захирал Ү гэдэг залуутай М бид хоёр очиж уулзаад танай компаний нэр дээр кокс нийлүүлье гэж хэлж тохирсон юм. Тэгээд кокс нийлүүлэх ажлын тендерийн сонгон шалгаруулалтын ажлыг М хариуцаж байсан ба тендерт “Б” ХХК нь шалгарсан шүү та нар коксоо олж ирээрэй гэж хэлсэн юм. Үүний дагуу манай тэр М гэж ган хайлагчаар ажиплаж байсан ах яваад Улаанбаатар хотоос кокс олж ирсэн юм. Тэгээд тэрэн дээр кокс худалдан авсан үнэ, тээврийн зардал, компаний татваруудыг тооцож зардлаа хасаад ашиг нь хэд билээ хэдэн төгрөг олсон бөгөөд /одоо ёстой санахгүй байна/ мөнгөнүүдээ М, М бид гурав хуваасан ба Үүргийнгэгээд 1,5 сая төгрөг өгсөн. Мөн Д гэж ахаас эхлээд энэ асуудал дээр туслах боломж байна уу гэж гуйж байсан мөн тэдний компани бичиг баримт нь болохгүй байна гээд сүүлд тендерийн бичиг баримт дээр тусалсан гээд 1,0 сая төгрөгийг өгсөн юм. Кокс нийлүүлэх захиалгыг бид нар мэдэж байсан учир нь өөрсдөө тухайн бүтээгдэхүүнийг үйл ажиллагаандаа ашигладаг болохоор хичнээн кг кокс хэрэгтэй байсан хэрэгцээгээ мэдэж байсан. Харин Мтэй олон жил ажиллаж байсан болохоор туслаач гэж гуйсан юм. М нь манай цехийн худалдан авах ажиллагааг хариуцсан хангамжийн мэргэжилтэн юм. Мд ямар нэгэн мөнгө төгрөг өгөөгүй...Дээрх нунтаг коксийг М л хотоос авчирч байсан бөгөөд одоо би яг хэдээр, ямар газраас, хэр хэмжээтэйг худалда авсан болохыг одо санахгүй байна.  М ДЛд 1 сая төгрөг өгсөн. Тэгэхдээ М өөрийнхөө мөнгөнөөс өгсөн ба М бид хоёрын хувьд дээрх 1 сая төгрөг ямар ч хамаагүй юм.... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 149-150, 152-р тал/

-гэрч М.Мөнхсайхны мэдүүлсэн:... Би 2019 оны сүүлээр санагдаж байна Э ТӨҮГ-ын Хангамжийн хэлтсийн мэргэжилтэн О.Мтэй Эт кокс нийлүүлж болох уу болдог бол чи энэ асуудалд туслаачээ гэж асуусан юм. Тэгэхэд М би бодож үзэж байгаад хэлье ээ гэсэн. Тэгээд он гараад 2020 оны эхэн үеэр М над руу яриад “ нөгөө коксыг чинь нийлүүлж болохоор боллоо чи авч ирээд буулгах уу” гэж хэлсэн юм. Тэгэхээр би за тэгье ээ гэж хэлээд Улаанбаатар хотоос кокс худалдан авахаар нийлж ярьж байсан Б.М /утсыг нь мэдэхгүй/ /энэ хүн нь өмнө нь Эт ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан хүн/ , Б.Б /99351662/ гээд Эт Хайлах хэсгийн даргаар ажилладаг хүмүүстэй яриад “за нөгөө коксыг минь нийлүүлэх асуудал болж байх шиг байнаа Улаанбаатар хотоос Эрдэнэтэд авч ирэх хэрэгтэй байнаа гэж хэлсэн юм. Тэгээд М ах Улаанбаатар хот руу том тэрэптэй явж нийт 40 тонн нунтаг кокс ачиж ирсэн. Тэгээд Этэй О.М санал болгосон “Буган дөрөлж” гэдэг нэртэй компаний нэрээр гэрээ байгуулан Эт Улаанбаатар хотоос авч ирсэн нунтаг коксоо нийлүүлсэн.Энэ ажлыг хийж нийт 30,000,000 төгрөг компаний дансаар орж ирсэн ба түүнээс НӨАТ-ын 10 хувь 3,0 сая төгрөг хасаад мөн “Буган дөрөлж” компаний захирал Ү гэж хүнд 1,500,000 төгрөг бэлнээр өгөөд Д /99351737/ гэдэг жолооч ахад баярлалаа гэж 1,000,000 төгрөг өгсөн бөгөөд тэр хүн гэрээ байгуулах, кокс нийлүүлэх бичиг баримт дээр тусалсаныг нь хариуд өгсөн. Тэгээд үлдсэн мөнгөнөөс коксны үнэ болон Улаанбаатар хотоос тээвэрлэж ирсэн тээврийн зардалд нийт 12,000,000 төгрөгийг дундаасаа нийлсэн учир Бат-Эрдэнэ, М бид 3 хувааж авсан ба үлдсэн мөнгийг бид 3 мөн л хувааж авсан юм. Эийн Цутгуурын цехэд ашиглагддаг технологийн материал болох нунтаг коксыг 2020 онд хэрэглэх хэмжээгээр нь тооцож 2019 оны сүүлээр захиалга өгсөн байсан үүний дагуу манай Зутгуурын цехийн нийлүүлэгдэх материалыг хариуцсан Хангамжийн хэлтсийн мэргэжилтэн О.Мд хандсан юм. Би Мд ямар нэгэн мөнгө төгрөг өгөөгүй. Энэ хүн нь манай цехийн хэвний хэсгийн даргаар ажиллаж байсан. Учраас туслаач гэж л гуйсан. Харин М Д ахад  1 сая төгрөг өгчихөөрэй гэж хэлсэн.  Миний өмнө мэдүүлсэн зүйл үнэн өөр хэлэх зүйл байнаа Б” ХХК-ийн нэр дээр 2020 онд 25 тонн нунтаг кокс нийлүүлсэн юм байна. Тухайн коксыг нэг тонныг нь 900,000 төгрөгөөр тооцоод нийт 22,500,000 төгрөг орсон.Үүнээс НӨАТ-ын 10 хувь буву 2,250,000 төгрөгийг Үд өгсөн, мөн үүн дээр нэмээд 1,5 сая төгрөгийг компаниа ашиглуулсан гэж өгсөн. Дээрээс нь Д ахад бичиг цаасан дээр тусалсан гээд 1,0 сая төгрөг өгсөн, үлдсэн мөнгийг нь бид гурав зардлаа тооцоод ашгаа хувааж авсан юм. Харин 2019 онд Б баз хүргэний нэр дээр байдаг “Наран тавилга” ХХК-ийн нэр дээр 40 тонн кокс нийлүүлсэн бөгөөд үүний төлбөр 36,000,000 төгрөг Эээс орсон бөгөөд энэ мөнгөнөөс 10 хувийн НӨАТ-ын мөнгө гэж үлдээсэн тэгээд Улаанбаатар хотоос ачиж ирсэн зардлаа тооцоод М, Бат-Эрдэнэ бид гурав мөн хувааж авсан ба энэ болгоны тендерийн ажпыг М зохион байгуулж, бид хэдийн оролцуулсан кокс нийлүүлэх компанийг шалгаруулж дэмжиж өгсөн юм. “Наран тавилга” ХХК-ний захирал Батсайхан гэж хүнд компанийн татварын мөнгө 10 хувийг л нийт үнийн дүнгээр тооцож өгсөн. Харин тендерийн ажлыг зохион байгуулсан Мд аль алин дээр нь мөнгө өгөөгүй.... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 154-157-р тал/

-гэрч Б.Д мэдүүлсэн:.... Би энэ хүмүүсийг бүгдийг нь танина ямар учраас танина гэхлээр ажлын холбогдолоор харилцаа хамааралтай юм. Харин Хангамжийн хэлтсийн менежер М ажлын дуудлагаар авто тээврийн цехээс очдог учраас тэрүүгээр нь танина. Өөрөөр ямар нэгэн ах дүү, төрөл садангийн ямар нэгэн холбоо байхгүй. Би М Хангамжийн хэлтэст менежерээр ажиллаж байх үед нь буюу 2020 оны эхэн үеэр билүү эрт л байсан Мэс “чи ахдаа хэдэн төгрөг өгч тус болооч ээ” гэж гуйж байсан юм. Тэгэхэд М за за гээд өнгөрсөн юм. Тэгээд тэрнээс хойш нилээн хэд хоногийн дараа Цутгуурын цехийн дарга М над руу яриад “Д ахаа М танд энэ 1,000,000 төгрөгийг өгчихөөрэй” гэсэн юм аа гэж хэлээд надтай уулзаж бэлнээр 1,000,000 төгрөгийг өгсөн юм. Би М надад тус боллоо л гэж бодож тэр мөнгийг авсан юм. О.М бид хоёрын хооронд ямар нэгэн мөнгө , төгрөгийн авлага, өглөг байхгүй. Харин ах нь одоо Мд энэ 1,000,000 төгрөгийг нь эргүүлж өгнөө. Орхон аймаг, Баян-Өндөр сум, Яргуйт багийн Толгодын 24-03 тоотод байх дүнзэн байшингийн обой, шалны хулдаас, таазны лампир зэргийг засах шаардлага гарсны улмаас мөнгө хэрэг болоод Мэс 1 сая төгрөг тусламж хүссэн юм. Тухайн үед би Мэс 1 сая төгрөг зээлээч гэж л гуйсан. М яагаад надад 1,0 сая төгрөг авч ирж өгсөн талаар би мэдэхгүй байна. Тухайн үед би М Маар надад 1,0 сая төгрөг өгүүлсэн гэж ойлгож байна. Би өмнө Маас мөнгө өгөөч, тус болооч гэж асууж байгаагүй. М Маар дамжуулж надад 1,0 сая төгрөг өгсөн. Түүнээс биш би Маас 1,0 сая төгрөг зээлээгүй. Миний санаж байгаагаар 2020 оны өвөл санагдаж байна 5 дугаар микроны баруун талд байх зам дээр Мтай уулзаж, М май энийг танд М өгч байна гээд 1,0 сая төгрөг бэлнээр өгсөн. Би уг нь Мэс 1 сая төгрөг зээлээч гэсэн чинь М энийг танд М өгч байна гээд 1 сая төгрөг өгсөн.  М надад 1,0 сая төгрөг зээлсэн зүйл байхгүй. М М надад зээлсэн 1,0 сая төгрөгийг надад авч ирж л өгсөн. М бид хоёр хоорондоо нэг нэгэндээ мөнгө зээлэх хэмжээний танилууд биш. Би Мыг цехийн дарга гэх утгаар нь л мэднэ, ажил хэргийн холбоотой. Би Мтай уулзаж 1,0 сая төгрөг авсан өдрөөс хойш уулзаагүй. Танай байгууллагад мэдүүлэг өгөхөөс өмнө Мтэй ажпын шугамаар уулзаж микро автобусаар үйлчилгээ үзүүлэхдээ уулзсан санагдаж байна. Тэрнээс хойш нэг ч уулзаагүй. Тиймээ би М.Мд 3 удаагийн гүйлгээгээр дээрх 1,0 сая төгрөгийг шилжүүлсэн. Миний өмнөх өгсөн мэдүүлгүүд үнэн зөв бөгөөд товчхондоо хэлбэл анх Мэс 1,0 сая төгрөг зээлээч гэж гуйж байсан юм гэтэл удалгүй М.М нь анх надад 1,0 сая төгрөгийг өгсөн бөгөөд тэгэхдээ М танд өгчихөөрэй гэж хэлээд надад өгсөн юм, би тухайн үедээ М надад зээлж байна гэж ойлгосон боловч Авлигатай тэмцэх газраас дээрх асуудлыг шалгаад эхэлсэн бөгөөд тэгээд ер нь мөнгийг нь буцааж өгөх ёстой юм байна гэж ойлгоод Мд дээрх мөнгийг 3 хуваагаад шилжүүлчихсэн юм... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 159-160, 165-р тал/

-гэрч Л.Мягмарсүрэнгийн мэдүүлсэн:...Хэзээг нь сайн санахгүй байна нөхөр Б.Д нэг хүнээс 1 сая төгрөг зээлээд ирлээ, боломжтой үеэрэй буцаагаад өгөх юм байгаан гэж байсан. Тэгээд тэр мөнгөөрөө түлээ, нүүрс худалдан авч байсан. Миний нөхөр хэн хүнээс 1 сая төгрөг зээлсэн талаараа хэлээгүй..... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 167-р тал/

-Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем болох www.tender.gov.mn сайтад үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 168-170-р тал/

-“Э” ТӨҮГ-ын худалдан авалт, хангамжийн хэлтсийн 2019 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөө /2-р хх-ийн 173-223-р тал / 

-“А” ХХК, “Икс Вай Зэт” ХХК-нуудын 2017 оноос хойших хугацаанд оролцож шалгарсан тендерийн үнэлгээний хорооны материал, гэрээ, гэрээ дүгнэсэн акт, төлбөр шилжүүлсэн баримт, /2-р хх-ийн 226- 3-р хх-ийн 186/

-“Б” ХХК-ний оролцсон тендерийн материал/2-р хх-ийн 179-217-р тал/

-“Ашид Билгүүн” ХХК-ний 2021 оны 06 дугаар сарын 7-ны өдрийн 321/07 дугаартай... Уул уурхайн үйлдвэрлэлд ашигладаг тоног төхөөрөмж, бараа материалыг ҮОУС-ын дагуу зах зээлийн хандлагыг хэрэглэн үнэлж зах зээлийн үнэ цэнийг нэгж тус бүрээр тодорхойлсон үнэлгээний тайлан /3-р хх-ийн 193-199, 202-226, 231-р тал 4-р хх-ийн 1-11-р тал/

-Иргэний хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч Б.УуГын мэдүүлсэн:.. Хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний хувьд уг компанийг өөрөө хариуцаж “Э” ТӨҮГ-аас зарласан тендерт огт оролцоогүй түүнчлэн дотоод үйл ажиллагаанд огт оролцоогүй юм. Тийм учраас зөвшөөрөх боломжгүй байна. Манай найз Ө нь манай эгч Э тендерт оролцох Улаанбаатар хотод байрлах компани хэрэгтэй гэсэн бөгөөд түүнд тус болооч гэж хэлсэн ба тэгээд тэрний дагуу “А" ХХК-ийг өөрийн нэрээр үүсгэн байгуулсан юм. Миний хувьд Улаанбаатар хотын харьяалалтай тул Улаанбаатар хотод компани үүсгэн байгуулсан. Тэрнээс хойш ямар тендерт оролцож байгаа эсэх юу хийж байгаа талаар ямар нэгэн мэдээлэл байгаагүй. Тамга, тэмдэг гэрчилгээ зэргийг надаас Э авчихдаг байсан. Хуулийн этгээдийн бичиг баримтын хувьд миний нэр дээр бүртгэлтэй боловч үйл ажиллагааг нь бүх зүйлийг нь Э хариуцан хийдэг байсан надад ямар нэгэн санаачлаад хийх зүйл байгаагүй. Надад бол ямар ч амаагүй компани байгаа юм. Авлигатай тэмцэх газар дээр дуудагдаж ирээд л энэ асуудлыг мэдсэн. Компани нь хэдэн ажилтантай ямар үйл ажиллагаа явуулах эрхтэй болох, ямар бүтэц зохион байгуулалттай болохыг мэддэггүй байсан. Би Эд уг компанийг надаас шилжүүлж авах талаар удаа дараа хэлж байсан боловч амжихгүй байна, завгүй байна гэж хойшлуулж явсаар байгаад өдийг хүрсэн. Уг нь 2019 онд нэг хүн шилжүүлж авна гээд хөөцөлдөөд эхэлж байсан тэгээд л алга болчихсон юм. Ямар хүн байсан болохыг нь одоо санахгүй байна. Надад энэ талаар мэдэх зүйл огт байхгүй. Э нь надад дансанд чинь мөнгө орсон шүү бэлнээр аваад өгөөрэй гэж хэлдэг байсан ба компанийн дансанд орсон мөнгийг бэлнээр нь аваад Эд бэлнээр өгдөг байсан. Э нь Улаанбаатар хотод ирээд банкан дээр уулзаж байгаад мөнгөө бэлнээр аваад явдаг байсан. Би тусдаа ажилтай бөгөөд ажпын хажуугаар намайг дуудаад мөнгө аваад өгөөч гэдэг байсан. Тухайн үед надад их чирэгдэлтэй байсан бөгөөд компаниа шилжүүлж авахгүй юм уу надад чирэгдэлтэй байна гэж удаа дарааЭд хэлдэг байсан. ба завгүй байна, амжихгүй байна гээд чамд маш их баярлаж байгаа шүү гээд 200, 300 мянгаар тав арван төгрөг өгөөд аргацаагаад явдаг байсан. Надад уртаашаа л 2-3 сая төгрөг л өгсөн юм байна лээ. Өөр мөнгө төгрөг авч байгаагүй юм байна лээ. Намайг компаниа ав гэхээр л баярлаж байгаа талархаж байгаа гээд намайг урамшуулаад булзааруулаад байдаг байсан тул иргэний хариуцагчаар хүлээлгэсэн төлбөрийг хариуцах ёсгүй гэж бодож байна. Харин ч Э юм уу эсвэл Ө нь ч юм уу намайг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласанд гомдолтой байгаа. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг / 4-р хх-ийн 18-19-р тал/

-Орон байранд нэгжлэг хийх тухай прокурорын зөвшөөрөл, нэгжлэг хийсэн тэмдэглэл /4-р хх-ийн 20-34-р тал/

-Хойшлуулшгүйгээр тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /4-р хх-ийн 35-37-р тал/

-О.М гэр, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн нэгжлэгээр хураагдсан баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /4-р хх-ийн 51-55-р тал/

- О.М гэрт хийсэн нэгжлэгээр хураагдсан компьютерийн процессорт үзлэг хийсэн тухай....”ГЭРЭЭНҮҮД” гэх хавтас руу – “А” гэх хавтас руу нэвтрэн ороход....”А” гэх хавтасанд хадгалагдаж байх файлууд нь 1,53мв хэмжээтэй 7 файл, 7 хавтас байх бөгөөд бүгдийг нь сидид хуулбарлан авч тэмгэлэлд хавсаргав... нийт 5,78 мв хэмжээтэй, 19 хавтас, 128 файлыг Сидид хуулбарлан тэмдэглэлд хавсаргав” гэх тэмдэглэл /4-р хх-ийн 56-61-р тал/

- О.Мэс хураан авсан Iphone-11 pro загварын 2 шихрэг гар утас, хар өнгөтэй Самсунг маркийн 1 ширхэг гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /4-р хх-ийн 64-144-р тал/

-“Э” ТӨҮГазрын Ерөнхий захирлын 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Б/1050 дугаартай О.М Ажил, албан тушаал түдгэлзүүлэх тухай тушаалын хуулбар /5-р хх-ийн 1-р тал/

-М.Мы эзэмшлийн 407187742 дугаар Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга /5-р хх-ийн 82-р тал/

-Хуулийн этгээдийн /А ХХК/ улсын бүртгэлийн лавлагаа /5-р хх-ийн 139-156-р тал/

-Нийслэлийн Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2021 оны 09-р сарын 30-ны өдрийн НА-24210000071 дугаартай нөхөн ноогдуулалтын акт /5-р хх-ийн 158-164-р тал/

-“А” ХХК-ний 2017 оны 01 дүгээр сарын 01-нээс 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийг хүртлэх  монгол улсын хилээр импортлосон барааны мэдээлэл /5-р хх-ийн 167-р тал/

- М.М, О.М нартай “Э” ТӨҮГ байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт /5-р хх-ийн 170-177, 202-227-р тал/

-Э” ХХК-ын 2018 онд хүчин төгөлдөр үйлчилж байсан Дүрэм/ 5-р хх-ийн 228-248-р тал/

-“Эд хөрөнгө битүүмжлэх тухай/О.М өмчлөлийн Ү-2101000389 улсын бүртгэлийн дугаартай Орхон аймаг Баян-Өндөр сум 5-р баг 5-р хороолол 3-р байрны 59 тоот орон сууц/ 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 34 дугаар тогтоолын хуулбар, тэмдэглэлийн хамт /5-р хх-ийн 244-248-р тал/

-Арилжааны банкуудаас ирүүлсэн харилцах болон хадгаламжийн, хаагдсан данснуудын хуулга /6-р хх-ийн 1-250-р тал, 7-р хх-ийн 1-132-р тал/

- Иргэний хариуцагчаар Б.Эыг татах тухай Прокурорын тогтоол/14-р хх-ийн 166-167-р тал/

-Иргэний хариуцагч Б.Эын мэдүүлсэн:...Би тогтоолтой танилцсан иргэний хариуцагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би Монгол улсын Үндсэн хуульд зааснаар өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй бөгөөд харин иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудлаар бичгээр тайлбар гаргаж өгмөөр байна... гэх мэдүүлэг /14-р хх-ийн 169-р тал/

-гэрч Б.Б дахин  мэдүүлсэн:..Тухайн үед бид 3 дундаасаа мөнгөө нийлүүлээд тээврийн зардал болон коксоо худалдаж авчихаад дараа нь “Э”- ээс санхүүжилт орж ирэхээр нь мөнгөө хувааж авсан. Гэхдээ тээврийн зардал зэрэгт их мөнгө орсон бөгөөд нээх их ашиг хүртсэн зүйл байхгүй юм. О.Мд мөнгө төгрөг өгсөн зүйл байхгүй. Энэ М сайн мэдэж байгаа.... гэх мэдүүлэг /14-р хх-ийн 181-р тал/

-гэрч Б.Б мэдүүлсэн... О.М нь Бат-Эрдэнэд кокс нүүрс хэрэгтэй байна олдохгүй байна гэж хэлсэн юм шиг байна лээ, тэрийг Бат-Эрдэнэ надад хэлж байсан юм. Ямар компаниар нийлүүлсэн болохыг нь би мэдэхгүй байна. Ямар ч байсан би Улаанбаатар хот руу явж кокс нүүрсийг нь олж авчирч байсан юм. Тухайн үед /лаанбаатар хотод байрлах Тэц-2 цахилгаан станц дээрээс кокс худалдаж авсан юм. Энэ талаар өмнө мэдүүлсэн. Цахилгаан станцын хашаан дотор тусдаа компани байсан юм байна лээ. Өмнө мэдүүлж байхдаа ТЭЦ-2 гэж буруу хэлсэн юм байна лээ. Би хувь компаниас л кокс нүүрс худалдаж авсан юм байна лээ. Дахиад нөгөө газраа очиход байхгүй болчихсон байсан юм.Тухайн үед бид 3 кокс нүүрс нийлүүлээд нээх их ашиг орлого олсон зүйл байхгүй юм. О.Мд мөнгө төгрөг өгсөн зүйл байхгүй. Дэмжлэг туслалцаа үзүүлсэн зүйл байхгүй. Харин О.Мэс л кокс нүүрс нийлүүлэх талаар сонссон юм. Өөр зүйл байхгүй.... гэх мэдүүлэг /14-р хх-ийн 183-р тал/

-шүүгдэгч М.Мы яллагдагчаар мэдүүлсэн:..Би өмнө нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө 2020 оны 25 тн кокс нүүрс нийлүүлэх ажилд оролцсон талаар хэлсэн бөгөөд дараа нь Бат-Эрдэнэ гэрчээр мэдүүлэг өгөхдөө 2019 онд кокс нүүрс нийлүүлж байсан талаар мэдүүлсэн байсан. Миний хувьд дээрх 2019 оны кокс нүүрс нийлүүлэх ажилд оролцоогүй юм. Тухайн үедээ мэдүүлэг өгөхдөө сандраад кокс нийлүүлсэн талаар хэлсэн юм. Тухайн үедээ би мэдүүлэг өгч байхдаа сандраад л 2020 онд нийлүүлсэн кокстой хольж хутгаад л юм ярьсан байна лээ. Би М, Бат-Эрдэнэ нарын хамт ганц л удаа кокс нүүрс “Э” ТӨҮНГ-т нийлүүлсэн юм. Бат-Эрдэнэ, М хоёр яагаад надтай хамт кокс нүүрс нийлүүлсэн талаар яриад байгааг би мэдэхгүй байна. 2020 онд Мд кокс нийлүүлэхийн тулд ямар нэгэн авилга өгөх адах талаар ямар нэгэн зүйл дурьдагдаж байгаагүй, жолооч ДЛ гэж хүнд 1 сая төгрөг зээлсэн тэр мөнгийг дараа нь хойноос нь нэхэмж байж 3 удаа тасалж  авсан. Миний хувьд ямар нэгэн гэмт хэрэг үйлдээгүй. Надад нэмж хэлэх зүйлгүй гэх мэдүүлэг /14-р хх-ийн 187-р тал/

-“Э” ХХК-д ажиллах тухай  хөдөлмөрийн гэрээний хуулбарууд /О.М/15-р хх-ийн 105-113-р тал/

-Шүүгдэгч О.М 2013, 2015 онуудад байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ажил байдлын тодорхойлолтууд, Ажилтнуудыг ажлаас чөлөөлж өөр ажилд томилох тухай 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/1438 дугаар Эийн Ерөнхий захирлын тушаалын хуулбарууд /16-р хх-ийн 05-28-р тал

-Итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох тухай /16-р хх-ийн 219-р тал/,

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Сийн мэдүүлсэн:...Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 102 дугаар тогтоолоор “Э” ХХК-нийг 100 хувь төрийн өмчит үйлдвэрийн газар болгосон бөгөөд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 11 дүгээр зүйлд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлдэг, мөн хуулийн 18 дугаар зүйлд аж ахуйн тооцоот төрийн өмчийн үйлдвэрийн газрын захирлыг Төрийн өмчийн асуудал хэрэлсэн төрийн захиргааны байгууллага зохих салбар хүрээний яамтай зөвшилцөн томилж, өөрчилнө гэсэн зохицуулалттай буюу манай байгууллагын зүгээс захирлыг нь томилж чөлөөлдөг юм. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар нь “Э” ТӨҮГ-ын 100 хувийн хувьцаа эзэмшигч юм. Төрд учирсан хохирлыг шинжээчийн дүнгэлтийн дагуу нэхэмжилнэ. Яллагдагчаар татагдсан этгээд болох О.Мд холбогдох хууль журмынх нь дагуу хариуцлага  тооцуулах, төрд учирсан хохирлыг төлүүлэх саналтай байна... гэх мэдүүлэг /16-р хх-ийн 223-р тал/

-“Э” ТӨҮГ-ын /2074192/ улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа /16-р хх-ийн 229-231-р тал/ 

-“Э” ХХК-аас “А” ХХК-тай байгуулсан:

2017 оны  05 дугаар сарын 29-ний өдөр “Хийн алх болон алхны хошуу худалдан авах” 49.824,950 төгрөгийн өртөг бүхий 02-17-0004-21608 дугаартай,

 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр “Насос Рауеп” нийлүүлэх 186,894,400 төгрөгийн өртөг бүхий 2018/04-10-278 дугаартай,

            2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр “Кондиционерүүд” нийлүүлэх 48,550,000 төгрөгийн өртөг бүхий 2018/04-Н-406 дугаартай,

2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр “Суурь машинууд нийлүүлэх” 213,670,080 төгрөгийн өртөг бүхий 2018/04-20-701 дугаартай,

2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр “Төрөл бүрийн электротууд” нийлүүлэх 48,870,000 төгрөгийн өртөг 2019/04-Н-212 дугаартай,

 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр “Насос Raven цооног цэнэглэгч” нийлүүлэх 368.000,000 төгрөгийн өртөг бүхий 2019/04-10-382 дугаартай гэрээгээр нийлүүлсэн тоног төхөөрөмжүүд нь техникийн тодорхойлолтод заасан нэр, төрөл хэмжээгээр нийлүүлсэн, дээрх тоног төхөөрөмжүүдийг үндсэн болон эргэлтийн хөрөнгө, орлогод бүртгэсэн эсэх талаарх холбогдох баримтууд /16-р хх-ийн 233-250, 17-р хх-ийн 01-094 р тал/

- Э” ХХК-ний дүрэм, ”Э” төрийн өмчит үйлдвэрийн газрын дүрэм, “Э” ХХК-д бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагааг зохион байгуулах түр журам, ерөнхий журам зэргийн хуулбар /17-р хх-ийн 98-127- р тал/  

- Монгол Улсын Засгийн газрын тогтоол  “Э хязгаарлагдмал хариуцлагатай компанийг төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчлөн байгуулах тухай”, дүрэм /17-р хх-ийн 142-146-р тал/

-Шүүгдэгч О.М яллагдагчаар мэдүүлсэн:...Яллагдагчийн эрх үүрэгтэй танилцлаа. Яллагдагч нь мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй юм байна. Тийм болохоор мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна... гэх мэдүүлэг /17-р хх-ийн 210-р тал/

-Шүүгдэгч М.Мы мэдүүлсэн...Хүлээн зөвшөөрөхгүй байна. Би ДЛд 1 сая төгрөг зээлүүлсэн болохоос Мд мөнгө өгөөгүй. Мөнгө төгрөг өгье ч гэж ярьж байгаагүй. Мтэй 7 хоног болгон ажил дээр таараад уулздаг байсан. Хэрвээ би мөнгө төгрөг өгөхөөр байсан бол би ДЛар дамжуулахгүй өгчих байсан. Би ДЛас мөнгөө арай гэж 3 хувааж авсан... гэх мэдүүлэг /17-р хх-ийн 217-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шинжлэн судалсан дээрхи нотлох баримтуудаар дараахь үйл баримтууд тогтоогдож байна гэж үзлээ.

Шүүгдэгч О.М нь “Э” ХХК-ийн ерөнхий захирлын 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/1438 дугаар тушаалаар тус компаний Худалдаа, хангамжийн хэлтсийн хангамжийн мэргэжилтнээр томилогдон ажиллаж байхдаа, Э” ХХК, “А”  ХХК-ний хооронд:

-2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан “Хийн алх болон алхны хошуу худалдан авах” 49,824,950 төгрөгийн өртөг бүхий 02-17-0004-21608 дугаартай гэрээ,

-2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан “Насос Raven” нийлүүлэх 186,894,400 төгрөгийн өртөг бүхий 2018/04-10-278 дугаартай гэрээ,

-2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан “Кондиционерүүд” нийлүүлэх 48,550,000 төгрөгийн өртөг бүхий 2018/04-Н-406 дугаартай гэрээ,

-2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан “Суурь машинууд нийлүүлэх” 213,670,080 төгрөгийн өртөг бүхий 2018/04-20-701 дугаартай гэрээ,

 

 “Э” Төрийн өмчит үйлдвэрийн газар, “А” ХХК-ний хооронд:

-2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан “Төрөл бүрийн электротууд” нийлүүлэх 48,870,000 төгрөгийн өртөг бүхий 2019/04-Н-212 дугаартай гэрээ,

-2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан “Насос Raven цооног цэнэглэгч” нийлүүлэх 368,000,000 төгрөгийн өртөг бүхий 2019/04-10-382 дугаартай гэрээг тус тус байгуулахад, үндсэн гэрээнүүд, гэрээний үнийн талаархи хавсралтын төслүүд бэлтгэж,гэрээнүүдэд гарын үсэг зурах, гэрээний явц болон гүйцэтгэлийг дүгнэж дуусгавар болгох протоколд гарын үсэг зурах зэргээр гэрээг байгуулах бүхий л үе шатанд оролцож, иргэн Б.УуГын нэр дээр үүсгэн байгуулагдсан боловч тендер сонгон шалгаруулалтад оролцохоор өөрийн эхнэр Б.Эоос үйл ажиллагааг нь гардан явуулж, ашгийг нь хүртэж буй “А” ХХК-ийг “Э” ХХК, “Э” төрийн өмчит үйлдвэрийн газартай худалдах, худалдан авах гэрээ байгуулах нөхцөлийг бүрдүүлэн сонгон шалгаруулж, албан үүргээ урвуулан ашиглаж өөртөө болон өөрийн эхнэр Б.Эд давуу байдал бий болгосон,

-О.М нь “Э” ТӨҮГ-ын Хөрөнгө оруулалтын төлөвлөлт, мониторингийн хэлтэст худалдан авах ажиллагаа хариуцсан 2 дугаар зэрэглэлийн мэргэжилтнээр ажиллаж байхдаа “Э” ТӨҮГ-аас 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр тус үйлдвэрт цутгуурын кокс худалдан авах  тендерийн үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж, Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем болох www.tender.gov.mn сайтаар олон нийтэд зарлан сонгон шалгаруулалт явуулахад тендерт өрсөлдөгчгүй ганцаараа орж шалгарсан “Б” ХХК-ийн нэрээр тендерт оролцсон, “Э” ТӨҮГ-ын Засвар, механикийн заводын Цутгуурын цехийн даргаар ажиллаж байсан М.Маас “баярлалаа 1,000,000 төгрөг өгмөөр байна” гэхэд нь  2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр өөрийн танил, мөнгө зээлэхийг гуйж байсан “жолооч Б.Дд өгчихгүй юу” гэж хэлсэн буюу М.М нь Б.Дд уг мөнгийг өгсөн,

Шүүгдэгч М.М нь  “Э” ТӨҮГ-ын Засвар, механикийн заводын Цутгуурын цехийн даргаар буюу ажиллаж байхдаа “Э” ТӨҮГ-т технологийн бүтээгдэхүүнээр хэрэглэгддэг яаралтай хэрэгцээтэй байгаа цутгуурын коксыг нийлүүлэх боломж бидэнд байна, компани олж өгөөч гэж О.Мд хэлж, улмаар 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр цутгуурын кокс худалдан авах ЭҮХХК/2020121010 дугаартай тендерт “Б” ХХК-ийн нэрээр өрсөлдөгчгүй оролцон шалгарч, коксыг нийлүүлж мөнгийг авсаны дараа О.Мд “баярлалаа 1,000,000 төгрөг өгмөөр байна” гэхэд нь  2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр өөрийн танил, мөнгө зээлэхийг гуйж байсан жолооч “Б.Дд өгчихгүй юу” гэж хэлсэн буюу М.М нь Б.Дд уг мөнгийг өгсөн үйл баримтууд болжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай  байна гэж үзэв.

1.1. Шүүгдэгч О.М нь “Э” ХХК-ийн ерөнхий захирлын 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/1438 дугаар тушаалаар Худалдаа, хангамжийн хэлтсийн хангамжийн мэргэжилтнээр томилогдон ажиллаж байхдаа 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд, ажлын байрны тодорхойлолтод заасан албан үүргээ урвуулан ашиглаж үргэлжилсэн үйлдлээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан “Тендер шалгаруулалтын онцгой журам” буюу мөн хуулийн 33 дугаар зүйлд заасан харьцуулалтын аргаар, мөн хуулийн 34 дүгээр зүйлд заасан гэрээ шууд байгуулах аргаар тус тус явуулсан худалдан авах ажиллагаанд оролцож өөрийн эхнэр Б.Эоос үйл ажиллагааг нь гардан явуулж, ашгийг нь хүртэж буй “А” ХХК-ийг “Э” ХХК-тай нийт 915,809,430 төгрөгний үнийн дүн бүхий 6  гэрээ байгуулах нөхцөлийг бүрдүүлэн сонгон шалгаруулж, өөртөө болон өөрийн эхнэр Б.Эд давуу байдал бий болгосон гэж прокуророос яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй,

харин, “Э” ХХК, “Э” Төрийн өмчит үйлдвэрийн газарт нийт 915,809,430 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэсэн яллах дүгнэлтийн хэсгийг үндэслэлгүй гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Н.Дүүрэнжаргал гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч О.М нь Э ХХК-ний Хангамжийн хэлтэст худалдан авах ажиллагааны мэрэгжилтэн буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж худалдан авах ажиллагаанд оролцохдоо “А “ХХК-тай ашиг сонирхолын холбоотой болохоо мэдээлэх үүргээ биелүүлээгүй үргэлжилсэн үйлдлээр 2017-2019 он хүртэл идэвхитэй оролцож өөртөө болон эхнэр Эд давуу байдал бий болгон их хэмжээний хохирол учруулсан, Э ТӨҮГ-т цутгуурын кокс нийлүүлэх тендерт “Б” ХХК-ийг оролцуулан шалгаруулж хариуд нь 1 сая төгрөгний хахууль авсан тус тус гэм буруутай,

-шүүгдэгч М.М нь нийтийн албан тушаалтан буюу Цутгуурын цехийн даргаар ажиллаж байхдаа 2020 онд Э ТӨҮГ-т цутгуурын кокс нийлүүлэх тендерт “Б” ХХК-ний нэрээр оролцон шалгарч хариуд нь 1 сая төгрөгний хахууль О.Мд өгсөн гэм буруутай гэж,

 

 -шүүгдэгчийн өмгөөлөгч М.М гаргасан дүгнэлтдээ: Прокурорын яллах дүгнэлтэд О.М Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.4-т заасныг зөрчсөн гэж буруутгадаг. Энэ нь төрийн албан хаагчийн үүрэг гэж заасан. О.М нь “Э” ХХК, “Э” ТӨҮГ-т хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж тус “Э” ХХК болон ТӨҮГ-аас цалин хөлс авч ажилладаг ажилтан бөгөөд төрөөс цалин хөлс огт авдаггүй, төрийн албаны баталгаагаар хангагддагүй жирийн ажилтан болох нь хэрэгт авагдсан Хөдөлмөрийн гэрээгээр нотлогдож байна. Ийнхүү төрийн албан хаагчийн хуулиар хүлээх үүргийг төрийн албан хаагч биш О.М хүлээх ёстой гэж буруутгаж яллах дүгнэлт үйлдсэн нь прокурор хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзнэ. О.М нь ХОМ бөглөж байгаагүй. Э ХХК-ний дүрэмд эрх бүхий албан тушаалтнуудыг нэрлэсэн. Үүнд Хангамжийн хэлтсийн мэрэгжилтэн хамаардаггүй. Нийтийн албан тушаалтан биш. Авилгын эсрэг конвенцийн заалтыг төсөөтэй хэрэглэж хууль ёсны зарчмыг зөрчлөө. Тендер сонгон шалгаруулалтын онцгой журам хэрэглэж худалдан авах ажиллагаа явуулсаныг буруутгасан үнэлгээ дүгнэлт гараагүй. О.Марал-Эрдэний үйлдэлд яллах дүгнэлт үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулаагүй байх тул хэргийг Эрүүгийн хэрэг хянян шийдвэрлэх тухай хуулийн 34,19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 -д заасан гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү /дэлгэрэнгүй тайлбарыг хэрэгт хавсаргасан/гэж,

-шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Г гаргасан дүгнэлтдээ: О.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2- т зааснаар гэмт хэрэг үйлдээгүй, гэм буруугүй болохыг тогтоолгох саналтай. О.М нь албан тушаалаа урвуулан ашиглаагүй. Тендер сонгон шалгаруулах ажиллагаанууд нь хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй. Энэ хэрэг олон улсын гэрээг хэрэглэх боломжгүй. Гэрчүүдээс мэдүүлэг авахдаа мэдүүлэг авах ажиллагааны журмыг зөрчсөн тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй. О.М нь “Э” ТӨҮГ-ийн тсндерийн үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар орж, тухайн тендер сонгон шалгаруулалтын үр дүнд “Б” ХХК нь шалгарсаны хариуд нь шүүгдэгч Маас 1,000,000 төгрөгийг өгөхийг шаардсан үйл баримт тогтоохгүй байна.Хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34,19 дүгээр эүйлийн 1 дэх хэсгийн 1,1-д заасан гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү /дэлгэрэнгүй тайлбарыг хэрэгт хавсаргасан/гэж,

-шүүгдэгчийн өмгөөлөгч А.Очдбадрал гаргасан дүгнэлтдээ: Марал-Эрдэний эхний үйлдэл 2017 оны 5 сард.Э ХХК- нь ТӨУҮГ болоогүй байсан. Нийтийн албан тушаалтан мөн үү гэсэн асуудал байгаа. Прокурорын яллах дүгнэлтэд хамгийн ашиггүй байдлаар зүйлчилж ялласан. Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасан ашигтай байдал зүйлчлэл алдагдсан. Э ХХК 6 гэрээнд 1 тэрбум төгрөгт багтааж худалдан авалт хийх тендер зарласан. Гэтэл “А” ХХК 600 сая төгрөгт багтаасан. Гэтэл яагаад хохирогч болоод байгаа нь ойлгомжгүй байна. Хохирогчийн төлөөлөгч яагаад хохирсноо мэддэггүй. Марал-Эрдэний үйлдэлд Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй, хор уршиг учраагүй. Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийн тухайд, цаг хугацааны хувьд хахууль гэж үзэх боломжгүй. 4 сарын дараа 1 сая төгрөг ДЛд өгсөн байдаг. М ямар нэг хэлбэрээр Маас хахууль өгөхийг шаардаагүй. Харин М нь баярлалаа,1 сая төгрөг өгье гэсэн, аваагүй. Таамгаар яллаад байна. М мөнгө аваагүй тул хэргийн шинжгүй, хэрэгсэхгүй болгоё гэж,

-шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Э гаргасан дүгнэлтдээ: ДЛ мөнгө зээлсэн л асуудал байгаа. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээс мэдүүлэг авахдаа уншуулаагүй гарын үсэг зуруулсан тухай яригддаг. М нь Маас ямар ч мөнгө аваагүй байхад яллах дүгнэлтэд мөнгө авсан гэж ялласан нь үндэслэлгүй гэж,

-шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Г гаргасан дүгнэлтдээ: М нь гэмт хэрэг үйлдээгүй, зориуд гэмт хэрэгтэн болгох гээд байна. М М нарын хооронд мөнгө авсан өгсөн үйлдэл болоогүй байхад авсан, өгсөн гэж яллаад байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгоно уу гэж,

-шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц гаргасан дүгнэлтдээ: М.Мыг Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллаж байгааг зөвшөөрөхгүй байгаа. Э ТӨУҮГ-т кокс нийлүүлэх тендерт ганц л компани оролцож нийлүүлсэн байдаг. Мд тэр 1 сая төгрөг очоогүй. Гэтэл авсан өгсөн гэж яллаад байгаа нь үндэслэлгүй юм. Болоод өнгөрсөн үйл явдлын дараа хахууль өгнө гэж байх уу. Хэргийг хэрэгсэхгүй болгоно уу гэж,

-иргэний хариуцагчийн өмгөөлөгч Ц.М гаргасан дүгнэлтдээ:Иргэн Эыг энэ хэрэгт иргэний хариуцагчаар татсан нь үндэслэлгүй. 6 гэрээний дагуу бараа бүтээгдэхүүнийг бүрэн нийлүүлж дууссан байдаг. Гэтэл шинжээчийн дүгнэлтээр хохирол нэхэмжилсэн нь үндэслэлгүй юм. Тендер зарлахын өмнө Эийн Зах зээл судлалын хэлтэс тухайн барааны зах зээлийн үнийг судлаж захиалга өгсөн байдаг. Гэтэл үнийн зөрүүг хохиролд тооцсон нь үндэслэлгүй. Иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу/ дэлгэрэнгүй тайлбарыг хэрэгт хавсаргасан /гэж тус тус дүнэлт  гаргаж мэтгэлцсэн.

 

Шүүгдэгч О.М нь “Э” ХХК-ийн ерөнхий захирлын 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/1438 дугаар тушаалаар Худалдаа, хангамжийн хэлтсийн хангамжийн мэргэжилтнээр томилогдон ажиллаж байгаад 2020 оны 3 дугаар сарын 24-нөөс Э Төрийн өмчит үйлдвэрийн газрын Хөрөнгө оруулалтын төлөвлөлт, мониторингийн хэлтэст худалдан авах ажиллагаа хариуцсан 2 дугаар зэрэглэлийн мэрэгжилтнээр ажилласан нь хэргийн 16-р хавтасны 05-28-р тал талд авагдсан “Э” ХХК-тай 2013, 2015, 2020 онуудад байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ажил байдлын тодорхойлолтууд, Ажилтнуудыг ажлаас чөлөөлж өөр ажилд томилох тухай 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/1438 дугаартай Эийн Ерөнхий захирлын тушаалын хуулбарууд, өөр ажилд ажиллуулах тухай “Э” ТӨҮГ-ын захиралын тушаал зэрэг баримтуудаар нотлогдсон.

Түүнчлэн, шүүгдэгч О.Марал-Эрдэний эхнэр Б.Э нь Б.УуГын үүсгэн багйуулсан “А” ХХК-ний нэрээр  “Э” ХХК, “Э” ТӨҮГ-ын зарласан худалдан авах ажиллагаанд удаа дараа оролцож ашгийг нь хүртэж байсан болох нь гэрчээр Б.Эын мэдүүлсэн... “А” ХХК-ийг манай үеэл дүү болох Өын найз УуГ гэж хүнээс, хотын хаягтай болохоор тэр компаний нэр дээр тендерт орохоор болж танай компаний нэрийг ашиглаад тендерт ороод явж байя гэж тохироод тухайн компаний нэр дээр ах Эрдэнэсайхантай нийлж Эээс зарласан худалдан авах ажиллагаанд 2018-2019 онуудад оролцсон юм. Миний санаж байгаагаар Этэй 5-6 гэрээ байгуулж бараа, бүтээгдэхүүн нийлүүлсэн...гэх мэдүүлэг, гэрч Б.Мын мэдүүлсэн... манай нөхөр Б.УуГын найз Ө 2015, 2016 оны үед гадаад худалдааны чиглэлээр компани байгуулья гээд энэ “А” ХХК манай нөхрийн нэр дээр байгуулж байсан. Тухайн үед хотын хаягтай хүн дээр компани байгуулах хэрэгтэй байна гээд манай нөхрийн багын найз учраас компани байгуулсан гэсэн. Тэгээд тендерт уг компани орж байна гэж ярьдаг байсан. С /Б.Э/ эгч мөнгө ирж авна гэсэн банк дээр цаг авчихсан гэж манай нөхөр хэлж байсан. С гэдэг нь Эрдэнэт хотод амьдардаг, нөхөр нь Эт ажилладаг гэсэн. Ө нь Стой хамаатан үеэл гэсэн байхаа. Энэ бичиг баримт болон тамга тэмдэг нь Эрдэнэтэд С дээр байдаг гэж бодож байна...гэх мэдүүлэг, гэрч Б.УуГын мэдүүлсэн...”А” ХХК-ний нэр дээр зээл байдаг эсэхийг би мэдэхгүй байна. Уг компани нь миний нэр дээр боловч бодит байдал дээр Э эгч ашигладаг би зөвхөн гарын үсэг л зурдаг. Э эгчийг танина, олон жилийн өмнөөс мэднэ. Учир нь манай багын найз Өын хамаатан байгаа юм. Ингээд 2017 онд билүү Э эгчтэй илүү ойр танилцах болсон. 2017 онд Э эгч нэг компани байгуулах хэрэгтэй байна. Тендерт оролцох гэсэн юм. Чиний нэр дээр байгуулмаар байна, чамд ямар нэгэн асуудал үүсгэхгүй, ажилд дараа болохгүй чи гарын үсэг зураад байхад л болно гэж хэлсэн. Тэгээд “А” ХХК-г байгуулсан. Уг компанийг байгуулахад би оролцоогүй Э эгч л болчихлоо гэж хэлээд гарын үсэг зуруулж байсан. Ингээд Э эгч уг компаниар тендерт орж шалгараад дансанд орсон мөнгийг надаар бэлэн авахуулдаг байсан энэ үед түүний нөхөр гэх О.М ах цуг ирдэг байсан. О.М нь Эт ажилладаг гэж найз Ө хэлж байсан... Уг компанийг байгуулснаас хойш Э ТӨҮГ-с зарласан тендерт оролцож шалгарсан, гэрээ нь зурагдаж байгаа, мөнгө орсон авах хэрэгтэй байна гэх зэргээр Э эгч ярьдаг байсан. Би компаний дансаар мөнгө орж ирвэл Э эгч над руу мөнгө орсон шүү гэж хэлээд би мөнгийг нь бэлнээр аваад Э эгч рүү дансаар шилжүүлэх эсвэл бэлэн өгдөг байсан...гэх мэдүүлэг, Б.УуГын 88071455 дугаартай Рийдми загварын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, 87 хувь гэрэл зураг, “А” ХХК-нд орсон орлогыг 2017 оноос хойш Төрийн банкнаас бэлнээр зарлагад гарган авч байсан гэх банкны баримтууд,“А” ХХК-ний Улсын бүртгэлийн 0000120034 дугаартай гэрчилгээний хуулбар, “А” ХХК-ний Төрийн банкны харилцах дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч  Б.Цийн мэдүүлсэн...”А” ХХК-ийг 3 жилийн өмнөөс захирал нь УуГ гэдгийг мэдсэн.УуГыг манай холын хамаатан гэж ойлгодог. Ө гэж манай ээжийн дүүгийн хүүхэд буюу үеэл байдаг юм. Ө нь УуГтай холбоотой байдгийг мэддэг байсан юм. 2019 оны сүүлээр манай эгч Э нь УуГтай банк ороод мөнгө авчих гэсэн. УуГын утсыг эгч өгөөд түүнтэй холбогдож Барилгачдын талбайн урьд талын Төрийн банк руу хамт ороод 72 сая төгрөг шиг санаж байна,бэлнээр авсан... 2019 онд шиг санагдаж байна. Манай эгч Э нь “А” ХХК-ний тоон гарын үсгээ хаясан гээд тоон гарын үсгийг дахин Сансарын имартын хажуу талын Монпасс гэх тамганы тоон гарын үсэг өгдөг газар захирал нь өөрөө байх шаардлагатай гээд УуГтай харилцаж байгаад очиж захиалаад УуГ авч өгснийг Эрдэнэт рүү эгч рүү явуулж байсан. Мөн УуГын гарын дардсаар тамгын газар тамга хийлгээд эгч рүү өгүүлсэн. Тод тамгаар хийлгэсэн. “А” ХХК-ны тамгыг эгч 2019 оны сүүлээр Улаанбаатар хотод торго авахаар ирэхдээ надад үлдээж байсан. Мөн тамгыг Эрдэнэт рүү явуулаад буцааж авч байсан тохиолдол байсан... гэх мэдүүлэг, Б.УуГын эзэмшлийн 5059055263 дугаартай Х банкны дансны хуулга,“А” ХХК-ний Төрийн банкны 383000019810, 383000017362 дугаартай дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл, О.М, Б.Э нарын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт /5-р хх-ийн 93-94-р тал/  зэрэг нотлох баримтуудаар хангалттай бүрэн нотлогдож тогтоогдсон байна.

Э ХХК-ний Худалдаа, хангамжийн хэлтсийн хангамжийн мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтоор, гүйцэтгэх үндсэн үүргийн хүрээнд,...харилцагч компаний найдвартай байдлыг тодорхойлохын тулд тухайн компаний талаар бүрэн судалгаа хийх, бараа материал худалдан авах гэрээний төсөл бэлтгэх, гэрээнд заагдсан урьдчилгаа төлбөр болон үлдэгдэл төлбөрийн шилжүүлэлтэд хяналт тавьж, нийлүүлэгч компаниудын өр авлагын тооцоог цаг тухайд нь гаргаж удирдлагад танилцуулах, бараа материалын ачилт нийлүүлэлтийн тухай нийлүүлэгчээс мэдээлэл авах, батлагдсан гэрээг программд бүртгэж оруулах, барааг ...өөрийн биеэр орлогодуулах, ...акт үйлдэж гэрээг дүгнэх,...гомдол гаргах, гэрээг цуцлах, ...ажлыг зохион байгуулах, ...өр авлага үүссэн тохиолдолд түүнийг барагдуулах, ...ашиглалтад орсон эсэхэд бүрэн хариуцах, компаний бараа материалын хангамжийн жилийн төлөвлөгөөний дагуу шаардлагатай нөөц бүрдүүлэх зэрэг үндсэн ажил үүрэг гүйцэтгэдэг байсан ба, худалдан авах ажиллагаа хариуцсан 2-р зэрэглэлийн мэрэгжилтэн нь ...ажил үйлчилгээг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах туай хуулийн дагуу зохион байгуулах, ажил үйлчилгээний гэрээний төсөл бэлтгэх, тендер зохион байгуулах, үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга гишүүнээр ажиллах, хуулинд заасан жил үүргийг гүйцэтгэх, тендерийн баримт бичиг, тендер шалгаруулалтыг явуулах журам, тендерийн урилга, тендерт оролцохыг сонирхогчдод тавих шалгуур үзүүлэлт, шалгарсан болон шалгараагүй оролцогчийн товч мэдээлэл, шалгарсан шалгараагүй хуулийн үндэслэл, шалтгааныг хуулинд заасан хугацаанд хариуцсан мэрэгжилтэнд гаргах өгөх... Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах туай хуулийн 49-р зүйлийн худалдан авах ажиллагааг тайлагнах заалтын 49.1-49.8 заалтуудыг мөрдөн ажиллах үүрэгтэй байна.

Эндээс дүгнэхэд, О.М нь “Э” ХХК болон  Э ТӨҮГ-ын худалдан авах ажиллагааг гардан зохион байгуулж, компаний талаар бүрэн судалгаа хийх, бараа материал худалдан авах гэрээний төсөл бэлтгэх, гэрээ байгуулах бүх үе шатанд биечлэн оролцож, бараа материалыг хүлээн авч орлогодуулах, акт үйлдэж гэрээг дүгнэх, тендерт оролцохыг сонирхогчдод тавих шалгуур үзүүлэлт, шалгарсан болон шалгараагүй оролцогчийн товч мэдээлэл, шалгарсан шалгараагүй хуулийн үндэслэл, шалтгааныг хуулинд заасан хугацаанд хариуцсан мэрэгжилтэнд гаргах өгөх, тайлагнах зэргээр ажиллах үүрэг хүлээсэн,тэр үүргийнхээ дагуу “А” ХХК-ний байгуулсан бүх гэрээнний үе шатуудад оролцож гарын үсэг зурсан болох нь хэрэгт авагдсан гэрээнүүд, холбогдох баримтуудаар нотлогджээ.

        Шүүгдэгч О.М ажиллаж байсанЭ” ХХК болон “Э” ТӨҮГ-ын эрх зүйн байдлын тухайд,

        Хувьцаа эзэмшигчдийн хурлын 2016 оын 6 дугаар сарын 27-ны өдрийн 01 тоот тогтоолоор батлагдсан “Э” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрмийн 1.2-д “Компанийн хувьцаа эзэмшигчид нь дараахь хуулийн этгээд, Монгол Улсын төрийн төлөөлөл байна. Үүнд: Монгол Улсыг төлөөлж Сангийн яам....51%, Монголиан коппер корпорэйшн ХХК ...49%...”гэж заасан, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 102 дугаар тогтоолоор “Э” хязгаарлагдмал хариуцлагатай компанийг Төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчлөн зохион байгуулсан ба дүрмийг нь баталжээ.

Компаний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.-д “Төр, түүний байгууллага нь дараах тохиолдолд компанийн үүсгэн байгуулагч болон түүний хувьцаа эзэмшигч байж болно: 12.5.4.гадаад улсын хуулийн этгээдтэй хамтран байгуулсан компанийн;12.5.5. хуульд заасан бусад”гэж заасны дагуу “Э” ХХК нь “Э” ТӨҮГ болж өөрчлөгдөхөөс өмнө ч үүсгэн байгуулагч нь Монголын Төр байсан болох нь илэрхий нотлогдоно.

         Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3.1-д Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахад энэ хуулийг дагаж мөрдөнө” гэж, 4.1-д “Дараахь этгээд захиалагч байна:4.1.1.төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд; 4.1.2. 50 буюу түүнээс дээш хувийн төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд; гэж тус тус заасан бөгөөд “Э” хязгаарлагдмал хариуцлагатай компани болон “Э”  Төрийн өмчит үйлдвэрийн газарт бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаанд энэ хуулийг мөрдөх тул худалдан авах ажиллагаанд оролцож буй ажилтан нь энэ хуульд заасан  шаардлагыг биелүүлж ажиллах үүрэг хүлээнэ.

          Худалдаа, хангамжийн хэлтсийн хангамжийн мэргэжилтэн, худалдан авах ажиллагаа хариуцсан 2-р зэрэглэлийн мэрэгжилтэн гэсэн ажил үүрэг нь Монгол Улсын Авилгын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах,ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, “Э” ХХК, “Э” Төрийн өмчит үйлдвэрийн газрын дүрмээр удирдах албан тушаалтан буюу нийтийн албан тушаалтанд шууд хамаарахгүй байх боловч, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу төрийн өмчит хуулийн этгээдээс явуулж буй худалдан авах ажиллагаанд ажлын байрны чиг үүргийн дагуу оролцож буй албан хаагчийг төрийн өмчит компаний өмнөөс нийтийн ашиг сонирхолд үйлчлэх,нийтэд гадагш чиглэсэн,төрийн өмчийн хөрөнгөөр худалдан авах тендер сонгон шалгаруулах үйл ажиллагаа явуулж байгаагынхаа хувьд, худалдан авах ажиллагааны хүрээнд нийтийн чиг үүргийг гүйцэтгэдэг нийтийн албан тушаалтан гэж үзэх үндэслэлтэй гэж үзлээ.              

          Дээрхи дүгнэлтийг хийхдээ, Монгол Улсын Үндсэн хуулийн 10 дугаар зүйлд 3.Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ” гэж, Авилгын эсрэг хуулийн 2 дугаар зүйлийн 2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд авлигын эсрэг хууль тогтоомжоос өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө”гэж, Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлийн 4.Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална” гэж тус тус заасны дагуу,

          2005 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Монгол Улс соёрхон баталсан Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 2003 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 58/4 тоот тогтоолоор баталсан Авилгалын эсрэг НҮБ-ын Конвенцийн 2 дугаар зүйлийн /а/ “Нийтийн албан тушаалтан” гэж …/ii/ оролцогч улсын дотоодын хууль тогтоомжид тодорхойлсны дагуу бөгөөд тухайн оролцогч улсын эрх зүйн холбогдох салбарт хэрэглэж байгаагийн дагуу нийтийн чиг үүрэг гүйцэтгэдэг,түүний дотор нийтийн байгууллага буюу улсын үйлдвэрийн газарт зориулж нийтийн чиг үүрэг гүйцэтгэдэг буюу нийтийн үйлчилгээ үзүүлдэг аливаа бусад хүнийг,...”гэж заасныг үндэслэсэн ба,

       -Монголын Төр үүсгэн байгуулсан төрийн өмчит үйлдвэрийн газрын явуулж буй аливаа гадагш чиглэсэн үйл ажиллагаа нь нийтийн тусын тулд,нийтийн эрх ашгийн төлөө зориулагдсан байдаг тул,

         шүүгдэгч О.Марал-Эрдэний эрхэлж байсан Худалдаа, хангамжийн хэлтсийн хангамжийн мэргэжилтэн, худалдан авах ажиллагаа хариуцсан 2-р зэрэглэлийн мэрэгжилтэн гэсэн ажил үүрэг нь нийтийн албан тушаалтанд хамаарна гэж дүгнэсэн болно.Иймд О.Марал-Эрдэний дээрхи үйлдлийг нийтийн албан тушаалтан эрх мэдэл,албан үүргийн байдлаа урвуулан ашиглаж өөртөө,бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэм буруутай үйлдэл гэж тооцлоо.

        1.2. Харин, “их хэмжээний хохирол учруулсан “гэх яллах дүгнэлтийн үндэслэлийн тухайд үндэслэлгүй гэж үзлээ. Учир нь,шүүгдэгч нь “Э” ХХК, “Э” ТӨҮГ-тай дээрхи 6 гэрээг байгуулж бараа материал нийлүүлсний улмаас 915,809,430 төгрөгний хохирол учруулсан гэх бодит үндэслэл тогтоогдоогүй.

         Хэргийн 16-р хавтасны 233-250-р тал, 17-р хавтасны  01-094-р талд тус тус авагдсан  “Э” ХХК, Э” ТӨҮГ-аас “А” ХХК-тай байгуулсан:

      -2017 оны  05 дугаар сарын 29-ний өдөр “Хийн алх болон алхны хошуу худалдан авах” 49.824,950 төгрөгийн өртөг бүхий 02-17-0004-21608 дугаартай,

      -2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр “Насос Рауеп” нийлүүлэх 186,894,400 төгрөгийн өртөг бүхий 2018/04-10-278 дугаартай,

       -2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр “Кондиционерүүд” нийлүүлэх 48,550,000 төгрөгийн өртөг бүхий 2018/04-Н-406 дугаартай,

        -2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр “Суурь машинууд нийлүүлэх” 213,670,080 төгрөгийн өртөг бүхий 2018/04-20-701 дугаартай,

         -2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр “Төрөл бүрийн электротууд” нийлүүлэх 48,870,000 төгрөгийн өртөг 2019/04-Н-212 дугаартай,

        - 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр “Насос Raven цооног цэнэглэгч” нийлүүлэх 368.000,000 төгрөгийн өртөг бүхий 2019/04-10-382 дугаартай гэрээгээр нийлүүлсэн тоног төхөөрөмжүүд нь техникийн тодорхойлолтод заасан нэр, төрөл хэмжээгээр нийлүүлэгдсэн, гэрээг дүгнэж протокол үйлдэж хаасан талаархи холбогдох баримтууд авагдсан, зах зээлийн зарчмын дагуу захиалагч тал үнээ тогтоож, нийлүүлэгч тал хүлээн зөвшөөрч гэрээ байгуулагдаж, бараа бүтээгдэхүүн нийлүүлэгдсэн, төлбөр төлөгдсөн, ямар нэг маргаан үүсээгүй байх тул бодитой хохирол учраагүй гэж үзнэ.

         Харин, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална” гэснийг зөрчиж олон нийтэд ил тод,өрсөлдөх тэгш боломжийг хааж нийтийн ашиг сонирхолд шууд үр дагавар үүсгэсэнийг энэ гэмт хэргийн улмаас учруулсан үр дагавар хохирол гэж үзэх боловч, мөнгөн дүнгээр буюу шинжээчийн тогтоосон тухайн үед нийлүүлэгдсэн бараа материалын зах зээлийн үнээр хохирол тооцох үндэслэлгүй юм. Учир нь зах зээлийн гэрээний эрх зүйн харилцаанд үндэслэсэн, захиалагчийн хүсэл сонирхолын дагуу байгуулагдсан, хуулийн дагуу хүчин төгөлдөр, дуусгавар болсон гэрээнүүд байх бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь эдгээр гэрээний эрх зүйн байдалд нөлөөлөхгүй байна.

         Иймд Прокуророос шүүгдэгч О.Мд холбогдуулан Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдснийг өөрчлөн, Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж заасныг журамлан 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр өөрчлөн найруулсан Эрүүгийн хуулиас өмнөх Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, О.М, нийтийн албан тушаалтан албан үүргээ урвуулан ашиглаж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

 

      1.3. Шүүгдэгч О.М “Э” ТӨҮГ-ын Хөрөнгө оруулалтын төлөвлөлт, мониторингийн хэлтэст худалдан авах ажиллагаа хариуцсан 2 дугаар зэрэглэлийн мэргэжилтнээр ажиллаж байхдаа “Э” ТӨҮГ-аас 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр тус үйлдвэрт цутгуурын кокс худалдан авах “ЭҮХХК/2020121010 дугаартай тендерийн үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар орж ажиллан, Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем болох www.tender.gov.mn сайтаар олон нийтэд зарлан сонгон шалгаруулалт явуулахад “Б” ХХК нь тендерт ганцаараа өрсөлдөн шалгарсан буюу хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлснийхээ хариуд “Б” ХХК-ийн нэрээр тендерт оролцсон М.Маас бэлэн 1,000,000 төгрөгийн хахуулийг 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр өөрийн танил Б.Дар дамжуулан Орхон аймгийн Баян-Өндөр сум, Бүрэн бүст багийн нутаг дэвсгэр буюу 5 дугаар микр орчим авсан гэх,

-шүүгдэгч М.М нь нийтийн албан тушаалтнаар буюу “Э” ТӨҮГ-ын Засвар, механикийн заводын Цутгуурын цехийн даргаар буюу ажиллаж байхдаа “Э” ТӨҮГ-аас 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр тус үйлдвэрт цутгуурын кокс худалдан авах ЭҮХХК/2020121010 дугаартай тендерт “Б” ХХК-ийн нэрээр оролцон шалгарч, “Э” ТӨҮГ-т цутгуурын кокс нийлүүлэх эрх олж авахад тусалж, дэмжсэн гэсэн ашиг сонирхлын үүднээс өөртөө цаашид давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүргээ хэрэгжүүлснийх нь хариуд тус тендерийн үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар орж ажилласан “Э” ТӨҮГ-ын Хөрөнгө оруулалтын төлөвлөлт, мониторингийн хэлтэст худалдан авах ажиллагаа хариуцсан 2 дугаар зэрэглэлийн мэргэжилтэн О.Мд албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан түүний танил Б.Дар дамжуулан 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум, Бүрэн бүст багийн нутаг дэвсгэр буюу 5 дугаар микр орчим 1,000,000 төгрөгийг бэлнээр хахуульд өгсөн гэх үйлдлүүдийг тус тус гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэлээ.

Гэрчүүдийн мэдүүлэг болон шүүгдэгч нарын мэдүүлгээр М.М нь кокс нийлүүлэгдсний дараа “баярлалаа, 1 сая төгрөг өгмөөр байна” гэсэн санал тавихад О.М өөрөө авахаас татгалзсан буюу мөнгө төгрөгний хэрэгцээний улмаас мөнгө зээлээч гэж асууж байсан жолооч “ДЛд өгч болох уу” гэж М.Мд хэлснээр 1 сая төгрөгийг ДЛд өгсөн болох нь тогтоогдсон. Улмаар ДЛ нь мөнгийг М.Мд буцаан төлсөн байна.      

           Хахууль авах гэмт хэрэг нь, хахууль авагч тал нь өөртөө ашиг олох, өгөгч тал нь ажил үүргээ бүтээх гэсэн авах, өгөх хоёр талын сонирхлын үндсэн дээр үйлдэл хийгддэг онцлогтой. Шүүгдэгч О.М хахууль өгөх гэсэн М.Мөнх-Эрдэний саналаас татгалзснаар хахууль өгөх гэсэн санаа зорилго нь биелэгдээгүй байх тул бусдаар дамжуулан хахууль авсан гэж үзэх үндэслэлгүй бөгөөд бодитойгоор 1 сая төгрөгийг О.М аваагүй болох нь нотлогдсон болно.

      Түүнчлэн, “Э” ТӨҮГ-ын 2020 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан, тус тендерийг сайтад нээлттэй байршуулсан байх бөгөөд уг тендерт “Б” ХХК нь ганцаараа өрсөлдөгчгүй оролцож ялж үйлдвэрлэлийн технологийн процесст зайлшгүй шаардлагатай бүтээгдэхүүн болох коксыг нийлүүлсэнд О.М ганцаараа дур мэдэн зохион байгуулж “Б” ХХК –ийг шалгаруулсан  гэж үзэх хангалттай үндэслэл тогтоогдохгүй байна.

        Гэрч Б.Б мэдүүлсэн.... Тэр үед манай хэсгийн дарга Бат-Эрдэнэ кокс хэрэгтэй боллоо мэддэг хүн байна уу, кокстой хүн байна уу гэж асуусан юм. Тэгээд би Монголд кокс үйлдвэрлэдэг Коксны үйлдвэрүүд рүү утсаар залгаж асууж судлаад үзсэн чинь Улаанбаатар хот ТЭЦ-2 дээр кокс үйлдвэрлэж байсан сураг сонсогдсон юм. Тэгээд ТЭЦ-2 дээр өөрөө биечилж очоод нэрийг нь санахгүй байна жирийн нэг танихгүй ажилтнаас асуусан чинь Оросууд ирж нүүрс нирсэн кокс манай дээр хадгалагдаж байгаа гэдэг мэдээллийг надад өгсөн юм. Тэгээд би тэр үед мэддэг дарга цэрэг нь хэн юм гээд шууд орж уулзсан юм. Тэгээд өвгөн инженертэй орж уулзсан тэгээд хэрэгцээ шаардлагатай байгаагаа хэлж коксны дээжийг авсан юм. Тэгээд дээжийг нь Эрдэнэтэд ирж шинжилгээнд шинжлүүлсэн чинь тохирох юм байнаа гэж гарсан юм. Тэгээд ТЭЦ-2 санхүүд мөнгө төгрөгийг нь тушаагаад наашаа Эрдэнэт рүү унаа хөлслөөд тээврийн зардал гаргаж авч ирсэн юм. Тэгээд үйлдвэрт нийлүүлэх ажлыг манай хэсгийн дарга Бат-Эрдэнэ, Цутгуурын цехийн дарга М нар компани олж нийлүүлэх ажпыг зохион байгуулсан юм... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 143, 146-р тал/, гэрч Б.Б мэдүүлсэн... Тухайн үед Эт 40 тонн нунтаг кокс нийлүүлэх хэрэгцээ шаардлага захиалгын дагуу гарсан юм. Тэгээд энэ асуудал дээр манай Цутгуурын цехийн дарга М.М, М гээд манай үйлдвэрт ган хайлагчаар ажиллаж байсан хүн бид 3 нийлээд нунтаг кокс нийлүүлэхээр яриад, М бид хоёр М гээд манай үйлдвэрийн Цутгуурын цехийг хариуцсан хангамжийн мэргэжилтэн Мтэй уулзаад коксыг нийлүүлэх боломж байна уу гэж асуусан чинь М энэ ажлыг хийхэд заавал тендер зарлах хэрэгтэй тэгэхээр тендерт оролцох компани хэрэгтэй гэсэн. Тэгээд тэр үед “Б” гэдэг нэртэй компаний захирал Ү гэдэг залуутай М бид хоёр очиж уулзаад танай компаний нэр дээр кокс нийлүүлье гэж хэлж тохирсон юм.... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 149-150, 152-р тал/  гэрчээр М.Мөнхсайхны мэдүүлсэн... Эийн Цутгуурын цехэд ашиглагддаг технологийн материал болох нунтаг коксыг 2020 онд хэрэглэх хэмжээгээр нь тооцож 2019 оны сүүлээр захиалга өгсөн байсан үүний дагуу манай Зутгуурын цехийн нийлүүлэгдэх материалыг хариуцсан Хангамжийн хэлтсийн мэргэжилтэн О.Мд хандсан юм.Би Мд ямар нэгэн мөнгө төгрөг өгөөгүй. Энэ хүн нь манай цехийн хэвний хэсгийн даргаар ажиллаж байсан учраас туслаач гэж л гуйсан... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 154-157-р тал/ зэрэг мэдүүлгүүдээр дээрхи  нөхцөл байдал тогтоогдсон байна.

       Иймд шүүгдэгч О.Мд холбогдуулсан нийтийн албан тушаалтан хахууль авсан гэх, шүүгдэгч М.Мд холбогдуулсан нийтийн албан тушаалтан хахууль өгсөн гэх яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тус тус гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болголоо.

          Шүүгдэгч О.Мд холбогдох хэргийг мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн үйл баримт нотлогдвол зохих байдал нотлогдсон, нотлох баримтууд хангалттай, хэргийн оролцогчийн эрх зөрчигдөөгүй байна.

         Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж,   

Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тус тус заасан ба О.М нь Эрүүгийн хуулиар хориглосон үйлдэл санаатай хийсэн байх тул түүнийг, нийтийн албан тушаалтан албан үүргээ урвуулан ашиглаж өөртөө,бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.     

 

             2.Эрүүгийн хариуцлагын талаар:

 

      Шүүгдэгч О.М гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж шүүх тогтоосон тул  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд,

 эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан,

       -шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг сонгохдоо  хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж, шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, гэм буруугийн хэлбэр, үйлдлийн үр дагавар, нийгмийн аюулын хэр хэмжээ, хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, үйлдлийн шинж зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж хуульд заасан хорих ялыг сонгож оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

       Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.                  

 

3.Бусад асуудлын талаар: Шүүгдэгч төлөх төлбөргүйг дурдаж, иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 9 ширхэг дүрс бичлэгийн хуурцагийг хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжилсэн О.М өмчлөлийн Ү-2101000398 дугаартай Орхон аймаг Баян-Өндөр сум 5-р баг 5 дугаар хороолол 3 дугаар байрны 59 тоот орон сууцыг битүүмжлэлээс чөлөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдаж, шүүгдэгчийн цагдан хоригдсон 02 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцохоор тус тус заалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч О.Мд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэлийг 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр өөрчлөн найруулсан хуулиас өмнөх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчлөн зүйлчилсүгэй.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч О.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч М.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Шүүгдэгч О.М Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүргээ урвуулан ашиглаж, өөртөө, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

4. Шүүгдэгч О.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурван/ жилийн хугацаагаар хасч, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 02 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,

шүүгдэгч М.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч О.Мд урьд авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах, бусадтай уулзахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгосугай.

 

        8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 313,542,865 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

         9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.М өмчлөлийн улсын бүртгэлийн Ү210000399 дугаартай Орхон аймаг Баян-Өндөр сум 5 дугаар баг 5-3-59 тоот орон сууцыг битүүмжлэлээс чөлөөлж,

эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт авагдсан 9 ширхэг дүрс бичлэгийн хуурцгийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

10. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Д.АРИУНЦЭЦЭГ