| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2023/0079/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/105 |
| Огноо | 2023-03-24 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Т.Д |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 2023/ШЦТ/105
2023 03 24 2023/ШЦТ/105
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх Халдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж
Шүүх Халдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг
Улсын яллагч Т.Дэлгэрмэнд
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Бямбажав
Шүүгдэгч Б.Ц нарыг оролцуулан хийж Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Цид холбогдох эрүүгийн 2325000000062 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, дүүгийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг 5-4-22 тоотод оршин суух /одоо Баян-Өндөр сум Эрдэнэ багийн 15-5 тоотод хадмындаа эхнэр 3 хүүхдийн хамт байгаа гэх/ хэрэг хариуцах чадвартай, урьд 4 удаагийн ял шийтгэлтэй,
-Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.3-д зааснаар 6 жилийн хорих ялаар,
-Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 148 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-д зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар,
-Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 135 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар,
-Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 367 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийтгүүлж байсан, Хулууд овогт Баттогтохын Ц, регистрийн дугаар /ИЦ92042416/;
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Баттогтохын Ц нь 2023 оны 01 дүгээр сарын 01-ний шөнийн 03 цагийн орчим согтуурсан үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн нутаг дэвсгэрт “Х” зочид буудлын 302 тоот хохирогч Э.Мын амарч байсан өрөөнд орж шүүгээн дээрх хохирогчийн эзэмшлийн Самсунг А-5 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 350,000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэрэгт холбогдож Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1.Хэргийн үйл баримт, нотлогдсон байдал,шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх Халдааны хэлэлцүүлэгт:
-шүүгдэгч Б.Цийн мэдүүлсэн: Гэм буруугаа хүлээсэн гэх мэдүүлэг,
-2325000000062 дугаартай хэргийн Прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан:
-Орхон аймгийн “Х” зочид буудлын хяналтын камерт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 6-7-р тал/
-Эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл бусад баримтыг хүлээн авсан тухай /Б.Цоос Самсунг А-51 маркын гар утас Хаан авсан тухай/ тэмдэглэл /хх-ийн 8-р тал/
-Эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл бусад баримтыг хүлээлгэн өгсөн / Самсунг А-51 маркын гар утсыг хохирогч Э.Мт хүлээлгэн өгсөн тухай/ тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 8-р тал/
-Хохирогч Э.Мын мэдүүлсэн... 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ажлын хамт олны хамтаар Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст багт “Х” зочид буудлын 302 тоот өрөөнд У, С, Л, М, О, Г нарын хамт орсон юм. Бид нар өөр газрын хүмүүс болохоор буудалд шинэ оноо гаргасан юм.Би ажлын хүмүүсээ хариуцаж ажилладаг болохоор архи сотууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Тэгээд хамгийн сүүлд 2023 оны 01 дүгээр сарын 01-ны өдөр 02 цаг 35 минутын үед бүх хүмүүс унтсаны дараа би фэйсбүүк ухаж байгаад орны хажуу талын бор шүүгээн дээр гар утсаа тавьж унтсан юм. Тэгээд өглөө 09 цаг 20 минутын орчимд босож ирээд өөрийн эзэмшлийн Самсунг А-51 маркийн гар утсаа үзсэн чинь байхгүй байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Тэгээд би цагдаатай цуг хяналтын камерын бичлэг шүүж үзсэн чинь 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 03 цаг 42 минутад цагаан өнгийн судалтай цамцтай, жинсин өмдтэй, тавчигтай эрэгтэй хүн өрөө рүү ороод 03 цаг 44 минутанд гарч явсан байсан. Самсунг А-51 маркийн урд тал нь хар өнгийн хойд таг нь цагаан өнгийн хар өнгийн кейстэй ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй гар утас байсан. 2020 оны 04 дүгээр сард Хөвсгөл аймаг дахь мобикомын салбараас 1,100,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Сериал дугаарыг нь мэдэхгүй байна, гэрт хайрцаг сав нь байж магадгүй. Надад 1,100,000 төгрөгийн хохирол учраад байна....гэх мэдүүлэг /хх-ийн 15-р тал/
-гэрч Ч.Бийн мэдүүлсэн...2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр “Х” зочид буудлын 205 тоот өрөөнд Ц, М, З нарын хамт нийт 4 хүн орсон юм. Тэгээд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад би 23 цагийн үед буудлаас ганцаараа гарч Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ баг 19б-22 тоот гэртээ харьсан юм.... гэх мэдүүлэг /хх-ийн 17-р тал/
-гэрч Д.Бийн мэдүүлсэн ... 2022 оны 12 дугаар сарын 31-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст багийн нутаг дэвсгэрт байрлах “Х” зочид буудлын ресепшинээр ажилтай байсан болохоор ажил дээрээ очсон юм. Тэгээд 302 тоотод байрлаж байсан барилгын хүмүүс 12 дугаар сарын 30-ны өдөр орсон байсан. Тэгээд 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 205 тоот өрөөнд 18 цагт Б / гэсэн иргэний үнэмлэхтэй эрэгтэй хүн нийт 4 хүн орсон юм. 205 тоот өрөөний хүмүүс архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж нэг эрэгтэй нь 12 цагийн үед хоорондоо муудалцаад гарч явсан. 205 тоот өрөөнд 3 хүн үлдсэн. Тэгээд өглөө 05 цаг 30 минутын үед үлдсэн гурван хүн гарч явсан юм. Өглөө 09 цагийн үед 302 тоот өрөөнд байрлаж байсан Э.М гэх хүний гар утас алга болсон байна гэж хэлсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгч цагдаа ирж камер шүүж үзсэн чинь цагаан өнгийн судалтай цамцтай жинсин өмдтэй 205 тоотод байрлаж байсан эргтэй хүн 03 цаг минутад 302 тоот өрөө рүү орж байгаа нь хяналтын камерын бичлэг бичигдсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-р тал/
-гэрч М.Мөнх-Эрдэнийн мэдүүлсэн... Би 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн орой ...бид 3 гэрээс гарч талбай орчихоод архи уухаар болж “Х” зочид буудпын нэг өрөөнд байрлаж Б, Ц бид гурав 0.5 литрийн хэмжээтэй 1 шил архи хуваан ууж байхад Б гэдэг залуу хальт өрөөнд орж ирээд гарч явсан. Тэгээд архи дуусахад оройны 23 цаг болж байсан санагдаж байна, би архиа гаргаж байгаад гэртээ харьж оноо гаргана гэж бодож байгаад Б бид хоёр унтчихсан байсан. Ц намайг сэрээгээд гар утас цэнэглээд өгөөч, цэнэглэгч байна уу гэхээр нь байхгүй гэж хэлсэн. Тэгээд байж байтал ээж над руу залгаж хаана байгаа юм гэртээ ир гэж дуудахаар нь Б, Ц хоёрыг дагуулаад 6-25-37 тоот хаягтай гэртээ харихад ээж Содончимэг, хойд аав Мандах нарын хамтаар амарч байсан. Тэгээд манай гэрт Б, Ц бид гурав амарсан... Тэгээд өдөр нь Ц над руу залгаад надад цэнэглүүлэх гээд өгсөн гар утсыг нь цагдаа дээр очоод эзэнд нь өгчихлөө гэж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 21-р тал/
-гэрч Э.Сын мэдүүлсэн... Би Эрдэнэт хотын “Х” зочид буудпын 3 дугаар давхрын өрөөнд 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 01 -нд шилжих шөнө “Гранд гарден” хотхон дээр ажил хийж байгаа ажлын хамт олон болох Э.М, хоёр У, О, Л, Г, М, Г нарын хамтаар шинэ оноо тэмдэглэж хоносон. Бид нар хонохдоо баярын юм гээд нэг хоёр шил архи хуваан ууж дуусгаад бүгд шөнийн 02 цаг өнгөрч байхад амарцгаасан. Э.М ах бид нарыг хариуцан ажилладаг болохоор ганцаараа архи уугаагүй эрүүл байсан. Бид нарын дундаас шөнө сэрсэн хүн байхгүй, бүгд унтаж байсан болохоор өрөөнд хүн орж ирсэнг мэдээгүй. Өглөө 09 цагийн орчимд сэрэхэд Э.М ах унтахдаа шүүгээн дээр гар утсаа тавьсан байхгүй байна гээд цагдаагийн байгууллагад хандаж цагдаагийн хамт хяналтын камерын бичлэгийг Э.М ах шүүж үзэхэд манай өрөө рүү бид нарыг унтсан хойно, танихгүй нэг эрэгтэй хүн ороод гар утас аваад гарч байсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-р тал/
-гэрч Н.Уын мэдүүлсэ.... Өглөө 09 цагийн орчимд сэрэхэд Э.М ах шүүгээн дээр тавьсан гар утас байхгүй байна гээд цагдаагийн байгууллагад хандах болсон, тэгээд хяналтын камерын бичлэгийг Э.М ах цагдаа нарын хамт шүүж үзэхэд манай өрөө рүү бид нарыг унтсан хойно, танихгүй нэг эрэгтэй хүн ороод гар утас аваад гарч байсан гэсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-р тал/
-“Ашид Билгүүн” ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн ОРХ/5617 дугаартай ...Самсунг А-51 маркийн гар утасны үнэ 350,000 төгрөг... гэх дүгнэлт /хх-ийн 33-33-р тал/
-Шүүгдэгч Б.Цийн яллагагчаар мэдүүлсэн.... Б, З, М бид дөрөв “Х” зочид буудлын 2 дугаар давхарт өрөөнд байрлаж байхдаа 0.75 литрийн хэмжээтэй 1 шил архи хуваан ууж дуусахад М, Б хоёр маргалдаж Б яваад өгсөн. Бид 3 хөзөр тоглоод би хожигдсон болохоор тамхи олж ирэхээр болж ганцаараа өрөөнөөс гарч 3 дугаар давхар руу хаалга нь хаалттай, түгжээгүй байсан өрөө рүү ороход хэдэн хүмүүс байсан бөгөөд нэг ах л сэрүүн байхаар нь тамхи асуухад тамхи байхгүй гэж хэлэхээр нь өрөөнөөс гарах гэсэн чинь өөрийнхөө гар утсаа надад өгөөд цэнэглээд өгөөч гэхээр нь гар утсыг аваад өрөө рүүгээ ороход М, Заяа хоёр сэрүүн байсан. М нь намайг ороход манай гэр лүү явъя ээжийн бие өвдөөд байна гэж хэлэн. Заяа бид 2-ыг дагуулан гараад гэртээ харьсан. Гэрт нь очоод Мөнх-Эрдэнийн ээжид гар утсыг өгч цэнэглүүлсэн. Өглөө 10 цаг 40 минутын үед сэрээд байж байхад Б миний утас руу залгахаар нь Мөнх-Эрдэнийн гэрт байна гэж хэлэхэд гар утас надад өгсөн эрэгтэй Цагдаа нарын хамт орж ирсэн. Тэгээд би гар утсыг эргүүлэн өгсөн. Архи уугаад согтуу байсан болохоор гар утсыг эргүүлэн өгөхөө мартаад Мөнх-Эрдэнийн гэрт очсон байсан. Уг хүн өөрөө надад өгсөн болохоор би хүлээн зөвшөөрөхгүй байна...гэх мэдүүлэг,
-Баянгол дүүргийн шүүхийн 2011 он 04 дүгээр сарын 06-ны өдрийн 148 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 53-59-р тал/,
-Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 73 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 61-69-р тал/
-Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 135 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 70-72-р тал/
-Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 367 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 73-75-р тал/
-Шүүгдэгч Б.Цийн амбулторын картны хуулбар /хх-ийн 82-86-р хуудас/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлахад дараахь үйл баримт тогтоогдоо.
Үйл баримт: Шүүгдэгч Б.Ц нь согтуурсан үедээ 2023 оны 01 дүгээр сарын 01-ний шөнийн 03 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Х” зочид буудлын өрөөнд архидан согтуурсан үедээ шөнийн 03 цагийн орчим Э.М нарын амарч байсан 302 тоот өрөөнд зөвшөөрөлгүй нэвтэрч унтаж байхад нь Э.Мын эзэмшлийн Самсунг А-51 маркийн гар утсыг авч гарсан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, хяналтын камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Цийн үйлдлийн улмаас Э.Мт 350,000 төгрөгийн хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогч Э.Мын... Тэгээд өглөө 09 цаг 20 минутын орчимд босож ирээд өөрийн эзэмшлийн Самсунг А-51 маркийн гар утсаа үзсэн чинь байхгүй байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Тэгээд би цагдаатай цуг хяналтын камерын бичлэг шүүж үзсэн чинь 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 03 цаг 42 минутад цагаан өнгийн судалтай цамцтай, жинсин өмдтэй, тавчигтай эрэгтэй хүн өрөө рүү ороод 03 цаг 44 минутанд гарч явсан байсан. Самсунг А-51 маркийн урд тал нь хар өнгийн хойд таг нь цагаан өнгийн хар өнгийн кейстэй ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй гар утас байсан.... гэх мэдүүлэг, гэрч Д.Бийн:... Тэгээд өглөө 09 цагийн үед 302 тоот өрөөнд байрлаж байсан. Э.М гэх хүний гар утас алга болсон байна гэж хэлсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгч цагдаа ирж камер шүүж үзсэн чинь цагаан өнгийн судалтай цамцтай жинсин өмдтэй 205 тоотод байрлаж байсан эргтэй хүн 03 цаг минутад 302 тоот өрөө рүү орж байгаа нь хяналтын камерын бичлэг бичигдсэн гэх мэдүүлэг, гэрч М.мөнх-Эрдэнийн:.. Тэгээд өдөр нь Ц над руу залгаад надад цэнэглүүлэх гээд өгсөн гар утсыг нь цагдаа дээр очоод эзэнд нь өгчихлөө гэж байсан. Би өөр зүйл нарийн тодруулж асуугаагүй. Би хэзээ, хэн гэдэг хүний гар утсыг хаанаас авсанг нь мэдэхгүй байна. Манай гэрт очоод Ц ямар нэгэн гар утас ээж, хойд аав, бид гуравт өгөөгүй, гэрт ороод шууд амарсан.. гэх мэдүүлэг, гэрч Э.Сын мэдүүлсэн:... Өглөө 09 цагийн орчимд сэрэхэд Э.М ах унтахдаа шүүгээн дээр гар утсаа тавьсан байхгүй байна гээд цагдаагийн байгууллагад хандаж цагдаагийн хамт хяналтын камерын бичлэгийг Э.М ах шүүж үзэхэд манай өрөө рүү бид нарыг унтсан хойно, танихгүй нэг эрэгтэй хүн ороод гар утас аваад гарч байсан гэж хэлсэн.. гэх мэдүүлэг, гэрч Н6Уын мэдүүлсэн:.. Өглөө 09 цагийн орчимд сэрэхэд Э.М ах шүүгээн дээр тавьсан гар утас байхгүй байна гээд цагдаагийн байгууллагад хандах болсон, тэгээд хяналтын камерын бичлэгийг Э.М ах цагдаа нарын хамт шүүж үзэхэд манай өрөө рүү бид нарыг унтсан хойно, танихгүй нэг эрэгтэй хүн ороод гар утас аваад гарч байсан гэсэн.. гэх мэдүүлэг, “Ашид Билгүүн” ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн ОРХ/5617 дугаартай ...Самсунг А-51 маркийн гар утасны үнэ 350,000 төгрөг гэх дүгнэлт, гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл,зочид буудлын камерын бичлэг зэрэг нотлох баримтаар тогтоогджээ.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн талаар нотолбол зохих байдлууд нотлогдсон, нотлох баримтуудыг хуулийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийн оролцогч нарын эрх ашиг зөрчигдөөгүй байна.
Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж,
Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тус тус заасан.
Шүүгдэгч Б.Цийн энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын өмчлөх эрхэд хууль бусаар халдаж хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.
Зочид буудлын өрөө нь түүнийг эзэмшилдээ түр хугацаагаар гэрээгээр авсан этгээдийн хувьд амьдрах зориулалтаар ашиглагдаж байгаа, хамгаалах цоож түгжээтэй, хүний байнга амьдрах орон байрны зориулалтаар ч ашиглагддаг, амьдрах зориулалттай орон байр бөгөөд дурын хүн орж гарч болох хамгаалалтгүй түр байр гэж үзэх үндэслэлгүй. Иймд шүүгдэгчийн, бусдын орон байранд зөвшөөрөлгүй, нууцаар нэвтэрч хулгайлсан үйлдлийг хүндрүүлэх нөхцөл байдалтай хулгайлах гэмт хэрэг гэж үзэж яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй юм.
Шүүгдэгч Б.Ц Эрүүгийн хуулиар хориглосон үйлдлийг санаатай хийж бусдын өмчлөх эрхэд халдаж хохирол учруулсан байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй.
Шүүх Халдаанд улсын яллагч: Шүүгдэгч нь хохирогчийн байсан өрөөнд хууль бусаар нэвтэрч 350,000 төрөгийн үнэ бүхий эд зүйлийг авсан. Үйлдэл нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох, хохирол төлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй гэж
-шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Бямбажав: Хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар мэтгэлцэх зүйлгүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээсэн гэж тус тус дүгнэлт гаргасан.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт үйлдэл нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон тул, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй.
2.Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан,
-шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг сонгохдоо хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж,
хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, хохирол барагдсан байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тухайн зүйл хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулах үндэслэлтэй гэж үзсэн болно.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүгдэгч, Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 367 дугаар шийтгэх тогтоолоор /хх-ийн 73-75-р тал/ Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж хяналт тогтоосон хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож 7 сарын хугацаагаар хорих ял оногдуулан,энэ тогтоолоор оногдуулсан ял дээр нэмж нэгтгэх үндэслэлтэй. Шүүгдэгч Б.Ц нь 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хохирогч Г.Цогт-Очирын гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн гэрийн эзнийг унтаж байх хойгуур гэрээс нь 2 ширхэг мөнгөн аяга хулгайлж авсан гэмт хэрэг үйлдэж 350,000 төгрөгний хохирол учруулсан болох нь дээрхи шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нотлогдож байна.
Хохирол төлбөр, бусад асуудлын тухайд: Хохирогч Э.Мт учирсан хохирол биет байдлаар нөхөн төлөгдсөн. Хохирогч нь цаашид гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх Халдаанд оролцохгүй гэж шүүхэд мэдэгдсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.
Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийн тухайд: Шүүгдэгчийн, хувь хүний зан төлөвийн байдал, өөрийн үйлдэлд дүгнэлт хийх, өмнөх алдаанаасаа сургамж авах чадваргүй сэтгэл зүйн байдал, мөн шалтгаангүй архидан согтуурдаг байдал нөлөөлсөн гэж дүгнэлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар Хаагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг дүрс бичлэгийн хуурцагийг хэрэгт хавсаргаж, хөрөнгө битүүмжлэгдээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Х овогт Бн Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.Цийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цид Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 367 дугаартай шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 /долоон/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цид энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр, өмнөх хэрэгт нь оногдуулсан 7 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 2 /хоёр/ жил 07 /долоон/ сарын хугацаагаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цид оногдуулсан 2 жил 07 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6.Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Цийн цагдан хоригдсон 06 хоногийг эдлэх ялын хугацаанд оруулсан тооцсугай.
7. Шүүгдэгч Б.Цид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар Хаагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг дүрс бичлэгийн хуурцагийг хэрэгт хавсаргаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ