Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 2023/ШЦТ/111

 

 

 

 

 

                                                                                                             

 

 

 2023        03             28                                  2022/ШЦТ/111

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж

Нарийн бичгийн дарга Н.Б

Улсын яллагч Н.Д

Хохирогчийн өмгөөлөгч Н.М

Шүүгдэгч Б.А нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ад холбогдох эрүүгийн 2225000000361 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

Монгол улсын иргэн, 

 Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.А нь зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж иргэн Б.Лыг өмнөх зээлээ хаагаад дахин зээл аваад буцааж өгнө гэж хуурч өөрийн Капитрон банкны 3007064631 дугаартай дансаар 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 420 000 төгрөгийг, 05 дугаар сарын 23-ны өдөр 480 000 төгрөгийг, 05 дугаар сарын 23-ны өдөр 650 000 төгрөгийг, 05 дугаар сарын 25-ны өдөр 900 000 төгрөгийг, 05 дугаар сарын 25-ны өдөр 1 550 000 гөгрөгийг, 05 дугаар сарын 26-ны өдөр 1 000 000 төгрөгийг, 05 дугаар сарын 30-ны өдөр 1 050 000 төгрөгийг, 06 дугаар сарын 01-ний өдөр 2 600 000 төгрөгийг, 06 дугаар сарын 02-ны өдөр 1 700 000 төгрөгийг, 06 дугаар сарын 03-ны өдөр 2 700 000 төгрөгийг, 06 дугаар сарын 03-ны өдөр 2 000 000 төгрөгийг, 06 дугаар сарын 04-ний өдөр 1 700 000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч нийт 12 удаагийн гүйлгээгээр 16 750 000 төгрөгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэгт холбогдож Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хэргийн үйл баримт, нотлогдсон байдал, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Б.Агийн мэдүүлсэн: Анх би Лоос мөнгө зээлэхдээ өгөхгүй байя гэж бодоогүй, хугацагаа хойшлуулъяа л гэж бодож авч байсан. Бооцоот сайт руу мөнгөө шийлжүүлж байсан. Манай ажлынхан цайны цагаар бооцоот сайтад мөнгө тавьдаг байсан. Сүүлдээ бүх мөнгөө авч чадахгүй болсон. Тэгээд орон сууцаа зараад Лын хохирлыг барагдуулсан. Гэм буруугаа хүлээж байна гэх мэдүүлэг,

2225000000361 дугаартай хэргийн яллах дүгнэлтийн хавсралтад заасан:

            -Хохирогч Б.Лын цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 5-р тал/,

            -Гүйлгээ амжилттай 110679623 дугаартай Б.Лын дансанд 30 000 000 төгрөгийг шилжүүлсэн гэх баримт /хх-ийн 6-7-р тал/,

-Хохирогч Б.Л болон Б.А нарын харилцсан гэх зурвасуудын гэрэл зургууд /хх-ийн 8-18 тал/

            -Б.Лын Хаан банкны 5094307038 дугаартай дансны хуулга /хх-ийн 19-22 тал/,

            -Хохирогч Б.Лын мэдүүлсэн ...2022 оны 05 дугаар сарын 22-ны өдөр миний танил А над руу 95341228 дугаарын утсаар холбогдож уулзаад би зээл авах гэж байгаа юм зээл авахын тулд өмнөх лизингээ төлөх шаардлагатай юм байна гэж надад хэлээд, надаас 420 000 мянган төгрөг 10 хоногийн хугацаатай зээлсэн. Маргааш нь ахиж холбогдоод линзингээ дархад ахиад мөнгө дуутаад байна гэж хэлээд 480 000 төгрөг өөрийн 3007064631 гэх Капитрон банкны дансаар авсан. Тэгээд 2022 оны 05 дугаар сарын 23-ны орой ахиж надтай холбогдоод линзинг төлөхөд 650 000 мянган төгрөг дутаад байна гэж хэлээд мөн Капитрон банкныхаа дансаар шилжүүлүүлж авсан. 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр А надтай утсаар холбогдож зээл авах гэхэд линзингээ төлж дуусга гээд байна ахиад 900 000 мянган төгрөг дутаад байна зээлээч гэж хэлээд өөрийн капитрон банкны дансаар авсан. 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр А нь мөн ижилхэн шалтаг хэлж надаас 1 000 000 төгрөг зээлээч гэхээр нь надад одоо мөнгө байхгүй өмнөх авсан мөнгөө өгсний чинь дараа би чамд мөнгө зээлж болно гэхэд, А чи надад 1 000 000 төгрөг зээлэхгүй бол би өмнөх мөнгийг чинь өгч чадахгүй байна гэхээр нь би итгэж Агийн капитрон банкны данс руу 1 000 000 төгрөг шилжүүлсэн. Тэрнээс хойш 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр А надтай холбогдоод зээл авах гэсэн чинь гар утасныхаа лизинг дарах хэрэгтэй юм байна чи надад 1 050 000 төгрөг зээлээч гэж хэлээд өөрийн капитрон банкны дансаар надаас авсан. 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдөр А нь надаас 3,000,000 төгрөг олоод өгчхөөч би зээл 2 хоногийн дараа бүтнэ би авсан бүх мөнгөө хүүтэй нь өгнө гэж хэлэхээр нь би уурлаж өмнөх мөнгөө нэхэхэд чи надад мөнгө зээлэхгүй бол миний зээл бүтэхгүй байна би одоо мөнгөнийхөө хүүнд 500,000 мянган төгрөг өгье гэж хэлэхээр нь би өөрийн хадгаламжаа барьцаалж зээл аваад Агийн капитрон банкны данс руу 2,600,000 мянган төгрөг шилжүүлсэн. Маргааш нь буюу 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр А над руу холбогдоод маргааш миний зээл гарчихна чи хүнээс өндөр хүүтэй ч хамаагүй мөнгө зээлээд өгөөч гэхээр нь би хүнээс 1,000,000 төгрөг зээлж Агийн капитрон банкны данс руу шилжүүлсэн. Тэрнээс хойш 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр А над руу залгаад би чам руу 30,000,000 сая төгрөг шилжүүлчихлээ 5,000,000 төгрөгөөс дээш хэмжээгээр болохоор 1 хонож гүйлгээ хийгддэг юм байна гэж хэлээд над руу дансны хуулга явуулсан. Тэгээд  надад яаралтай мөнгө хэрэгтэй байна гэж хэлээд 5,700,000 төгрөг 2 удаагийн гүйлгээгээр А нь өөрийн капитрон банкны данс руу авсан. Маргааш нь буюу 2022 оны 06 дугаар сарын 04-ний өдөр А над руу холбогдоод мөнгөний хэрэг гараад байна гэж хэлээд 1,700,000 мянган төгрөг зээлж авсан. Тэрнээс хойш Атай холбогдоод мөнгөө авья гэхэд маргааш өгнө гэж хэлсээр байгаад өнөөдрийг хүртэл надад ямар нэг мөнгө өгөөгүй...Би Ад нийт зээлсэн 16,750,000 төгрөгнйи 9,350,000 төгрөгийг би хувиасаа өгөөд дахиад мөнөг хэрэг болоод гэхээр нь...хуурай ах Мэндсайханаас 3,700,000 төгрөг,...ах Эрдэнэчулуунаас 2,000,000 төгрөг,...найз Бямбарагчаагаас 1,700,000 төгрөг зээлж авч өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-28-р тал/,

            -Гэрч Б.Ж...Би 1хбэт бооцооны сайтад борлуулалтын менежер хийдэг юм. Би энэ ажпыг 2020 оноос хийж эхэлсэн ба миний өөрийн Хаан банкны 5465052421 тоот дансанд хүмүүс мөнгийг шилжүүлдэг юм. Ийм учраас тухайн гүйлгээнүүдийг манай сайтаар үйлчлүүлэх мурий тавих зорилгоор шилжүүлсэн байх гэж бодож байна....ер нь мурий тавьж аз сорьдог гэх юм уу цахимаар л холбогдож ажиллагаа явуулдаг....мөрий тавих гэж байгаа хүмүүс миний данс руу мөнгөө хийдэг. Би 100 төгрөгийн ч шимтгэл авахгүйгээр цэнэглэлт хийж өгдөг буцаан таталтыг нь ч гэсэн ямар нэгэн шимтгэлгүйгээр татаж өгдөг....А гэх хэрэглэгч Капитрон банкны 3007064631 даснаас болон тус данс руу таталтаа хийдэг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36, 38 тал/,

-Гэрч Б.Ж ...Би 2021 оны 03 дугаар сараас хойш ОХУ-аас албан ёсны эрхийг авсан 1хвет сайтын цэнэглэлт болон буюу орлого хийх нөхцөл боломжоор хангадаг Монгол данс хоорондын гүйлгээ хийдэг агент хийж байна. Миний эзэмшлийн Хаан банкны 5466022053 дугаартай дансыг болон мөн 5302535529 дугаарын данснуудыг ажил хэрэгтээ буюу агент хийхдээ ашигладаг. Дансны нэг өдрийн гүйлгээний лимит нь 20.000.000 сая төгрөг байдаг. Энэ дансны эзэмшигчийг би мэддэг, миний найз Жамъяндорж бид хоёр хамтаар үйл ажиллагаа явуулдаг. Пуна1, 1хВет гэх пэйжид холбогдож тогтмол цэнэглэлт таталт хийдэг үйлчлүүлэгч байсан. Түүнтэй уулзаж байгаагүй, үйлчилгээ үзүүлэх журмаар л түүнтэй холбогдож байсан. Тухайн үйлчлүүлэгчийн фейсбүүк хаяг Б.А гэх эмэгтэй хүний зурагтай хаяг байсан, манайхаар 1 жилийн турш үйлчлүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-р тал/,

-Сэжигтэн Б.Агийн ... Би 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Л луу фейсбүүк чатаар холбогдож 400,000 төгрөг 10 хоногийн хугацаатай зээлж авсан. Тэрнээс хойш 7-8 удаа хэзээ хэзээ гэдгийг сайн мэдэхгүй байна тасалж 16,750,000 мянган төгрөг Лоос өөрийн капитрон банкны 3007064631 тоот дансаар зээлж авсан. Би Лоос зээлсэн мөнгөө Бельги улсын Брюссель хотод байрлах Япон улсын компанид хөрөнгө оруулалт хийсэн мөнгөнийхөө ашгийг авахын тулд ханшийн зөрүүнд өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 50 тал/,

-Яллагдагч Б.Агийн Капитрон банкны 3007064631 дугаартай дансны хуулганд, үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 66-71, 72-82-р тал/

-2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 268 дугаартай эвлэрлийн гэрээний хуулбар /хх-ийн 83-84-р тал/,

-Цахим сайтад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 87-91-р тал/

-Фейсбүүкт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 92-102-р тал/

-Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 09 сарын 12-ны өдрийн 04929 дугаартай захирамжийн хуулбар /хх-ийн 109-110-р тал/,

-Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 10 сарын 26-ны өдрийн 11/740 дугаартай шүүхийн шийдвэр биелэгдсэн тухай албан бичиг зэрэг нотлох баримтуудыг нотлох баримтаар шинжлэн судлахад дараахь үйл баримт тогтоогдлоо.

Үйл баримт: Шүүгдэгч Б.Азаяа нь иргэн Б.Лыг “өмнөх зээлээ хаагаад дахин зээл аваад буцааж өгнө, зээл авахад линзингээ дарах хэрэгтэй юм байна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нууж өөрийн Капитрон банкны 3007064631 дугаартай дансаар нийт 12 удаагийн гүйлгээгээр 16,750,000 төгрөгийг шилжүүлэн авчээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, дансны хуулгууд,үзлэгийн тэмдэглэлүүд зэрэг бичмэл нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрхи үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.

 Шүүгдэгч Б.Агийн үйлдлийн улмаас Б.Лт 16,750.000 төгрөгийн хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогч Б.Лын мэдүүлсэн... Би Ад нийт зээлсэн 16,750,000 төгрөгний 9,350,000 төгрөгийг би хувиасаа өгөөд дахиад мөнгө хэрэг болоод гэхээр нь...хуурай ах Мэндсайханаас 3,700,000 төгрөг,...ах Эрдэнэчулуунаас 2,000,000 төгрөг,...найз Бямбарагчаагаас 1,700,000 төгрөг зээлж авч өгсөн...гэх мэдүүлэг, гэрч Б.Ж ...мөрий тавих гэж байгаа хүмүүс миний данс руу мөнгөө хийдэг. Би 100 төгрөгийн ч шимтгэл авахгүйгээр цэнэглэлт хийж өгдөг буцаан таталтыг нь ч гэсэн ямар нэгэн шимтгэлгүйгээр татаж өгдөг....А гэх хэрэглэгч Капитрон банкны 3007064631 даснаас болон тус данс руу таталтаа хийдэг байсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.Ж… Энэ дансны эзэмшигчийг би мэддэг, миний найз Жамъяндорж бид хоёр хамтаар үйл ажиллагаа явуулдаг. Пуна1, 1хВет гэх пэйжид холбогдож тогтмол цэнэглэлт таталт хийдэг үйлчлүүлэгч байсан. Түүнтэй уулзаж байгаагүй, үйлчилгээ үзүүлэх журмаар л түүнтэй холбогдож байсан.Тухайн үйлчлүүлэгчийн фейсбүүк хаяг Б.А гэх эмэгтэй хүний зурагтай хаяг байсан, манайхаар 1 жилийн турш үйлчлүүлсэн...” гэх мэдүүлэг, Б.Агийн Капитрон банкны 3007064631 дугаартай дансны хуулганд, үзлэг хийсэн тэмдэглэл, 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 268 дугаартай эвлэрлийн гэрээний хуулбар, Цахим сайтад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Фейсбүүкт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 09 сарын 12-ны өдрийн 04929 дугаартай захирамжийн хуулбар, Орхон аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 10 сарын 26-ны өдрийн 11/740 дугаартай шүүхийн шийдвэр биелэгдсэн тухай албан бичиг, гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтаар хангалттай тогтоогдож байна.

 Шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлт гаргахдаа: Б.А нь зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан иргэн Б.Лоос өмнөх зээлээ хааж байж дахин зээл авах гэсэн юм мөнгө зээлээч гэдэг байдлаар хуурч нийтдээ 12 удаагийн үйлдлээр 16 750 000 төгрөгийг өөрийн Капитрон банкны дансаар шилжүүлэн залилж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай. Шүүгдэгчээс хохирогчид 16 750 000 төгрөгийн хохирлыг бүрэн төлсөн нөхцөл байна гэж,

         - хохирогчийн өмгөөлөгч Н.М дүгнэлт гаргахдаа: шүүгдэгч гэм буруутай, нэхэмжлэх зүйлгүй гэж,

-шүүгдэгч Б.А өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлэхдээ: Надад залилан мэхлэх санаа байгаагүй. Хохирлоо төлсөн. Буруугаа ойлгож байна. Ээж, 2 хүүхдийн хамт амьдардаг. Дахин иймэрхүү зүйл хийхгүй гэж хэлье. Хөнгөн ял оногдуулна уу гэж тус тус дүгнэлт гаргасан.

Шүүгдэгч Б.А нь Эрүүгийн хуулиар хамгаалсан хүний өмчлөх эрхэд хууль бусаар халдаж хохирол учруулсан байна.Түүний энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн талаар нотолбол зохих байдлууд нотлогдсон, нотлох баримтуудыг хуулийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийн оролцогч нарын эрх ашиг зөрчигдөөгүй байна.

Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж,

Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тус тус заасан.

Шүүгдэгч нь Эрүүгийн хуулиар хориглосон, бусдын өмчлөх эрхэд хууль бусаар халдаж хохирол учруулсан үйлдлийг санаатай үйлдсэн гэм буруутай тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй.

2.Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан,

 -шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг сонгохдоо хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж, хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, хохирлыг бүрэн төлж барагдуулсан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж  торгох ялын доод хэмжээгээр сонгож оногдууллаа.

Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хохирол төлбөр, бусад асуудлын тухайд: Шүүгдэгч Б.А нь хохирогч Б.Лт учирсан хохирол 16,750,000 төгрөгийг бүрэн төлсөн болох нь, Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 09 сарын 12-ны өдрийн 04929 дугаартай захирамжийн хуулбар,Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 10 сарын 26-ны өдрийн 11/740 дугаартай шүүхийн шийдвэр биелэгдсэн тухай албан бичиг, хохирогчийн “цаашид энэ хүнээс нэхэмжлэх зүйлгүй гомдол саналгүй” гэх тайлбар зэрэг баримтаар  тогтоогдсон, хохирогч түүний өмгөөлөгч шүүхэд урьд гаргаж байсан 2,712,862 төгрөгний нэхэмжлэлээ дэмжиж тайлбар гаргаагүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С овгийн Бын Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ад шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаан/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Б.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

            ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Д.АРИУНЦЭЦЭГ