Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 2023/ШЦТ/179

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Б.Одонтуяа, шүүгдэгч Д.******, нарийн бичгийн дарга Д.Баасандорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч ****** овогт *********ын ******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 2303000460074 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1970 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Ховд аймагт төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт, Хан-Уул дүүргийн *************, ************* тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд: Ховд аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2001 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 250 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 260 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 100000 төгрөгөөр торгох ялаар,

Ховд аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2002 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 157 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг тэнссэн, бие эрүүл, ухаан бүрэн, ****** овогт *********ын ****** /****************/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Д.****** нь 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 07 цаг 20 минутын орчимд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Англи сургуулийн хойд замд Тоёота Приус 20 загварын ***** УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг  гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарч, зам хөндлөн гарч байсан явган зорчигч М.*************г мөргөж, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 . 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг: 

 

Шүүгдэгч Д.******: “...Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг гаргахгүй, ам бөглөө ихтэй байсан, замын хөдөлгөөнд оролцож байхдаа явган зорчигчийг харсан, тормос гишгэсэн боловч зогсоож чадалгүй явган зорчигчийг гарцан дээр мөргөсөн. Хохиролд 5,000,000 төгрөг, мөн эмчилгээнд 3,186,000 төгрөг гарсныг төлж барагдуулсан, мөн Эрүүл мэндийн яаманд учирсан хохирлыг төлж барагдуулсан...” гэв.

 

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогч М.************* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 28-р хороо, Хөтөлийн 8-19 тоотод байрлах гэрээсээ гараад ажил руугаа буюу Яармагийн Шүншиг вилла хотхон орох гээд автобусанд суугаад явсан, тэгээд Яармагийн Англи сургуулийн буудал дээр буугаад явган хүний гарцаар хойноосоо урагшаа чиглэлтэй зам хөндлөн гараад зорчих хэсгийн хойд талын хэсгийг нь гарч дуусаад баруунаас зүүн тийш явах зам руу машин хартал машин байхгүй, хол зайтай байхаар нь явган хүний гарцаар зам хөндлөн гарч явтал 2 дугаар эгнээгээр явж байсан машин ирээд миний баруун талын хэсэг рүү мөргөөд би шидэгдээд газар унасан. Тэгээд юу болсныг мэдэхгүй байна, нэг мэдэхэд жолооч намайг аваад Гэмтлийн эмнэлэгт ирсэн байсан. ...Жолооч миний эмчилгээг осолд орсноос хойш бүрэн гүйцэд хариуцан надаас нэг ч төгрөг гаргаагүй бүгдийг жолооч төлж байгаа..” /хавтаст хэргийн 16-17  дахь тал/ гэсэн,

 

Иргэний нэхэмжлэгч  Д.******** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Гэмт хэргийн улмаас хохирогч  М.************* нь 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс ойрын дуудлагын тусламж үйлчилгээ авч Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдсэн хэвтэн эмчлүүлсэн бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 1,486,000 төгрөг гарсныг яллагдагч Д.******аас гаргуулж өгнө үү...” /хавтас хэргийн 29 дэх тал/ гэсэн,

 

Шүүгдэгч Д.****** мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ...Яармагийн замаар баруун зүүн тийш чиглэлтэй зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээр 30 орчим км цагийн хурдтай явж байхад явган зорчигч зорчих хэсгийн хойноосоо урагшаа чиглэлтэй явган хүний гарцын цаагуур явж байгаа харагдахаар нь тоормос гишгээд машин гулгасаар байгаад очоод мөргөчихсөн...” /хавтаст хэргийн 84 дэх тал/ гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн №776 дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. М.*************гийн биед ахар сүүлний 1, 2 дугаар нугалмын их биеийн хажуу хэсэг умдаг, баруун суудал ясны хугарал, баруун дунд чөмөг, зүүн шаантын өвдөгний үе дайрсан хугарал, баруун чих, чихний ар, хүзүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.  Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтлүүд байна.

4. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.  

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад тогтмол нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна...” /хавтас хэргийн 47-49 дахь тал/ гэсэн,

 

“Авто тээврийн үндэсний төв”-н Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 999646 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Тоёота маркийн Приус XW11 загварын ***** УНК улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь техникийн бүрэн бүтэн байдал стандартын шаардлага хангахгүй байна.

2. Уг тээврийн хэрэгслийн тоормосны гэрэл зүүн тал нь асахгүй, урд салхины шил хагарсан байна.

3. Уг тээврийн хэрэгсэлд зам тээврийн осолд нөлөөлөх эвдрэл гэмтэлгүй байна. Тоормосны гэрэл зүүн тал нь асахгүй гэх эвдрэл гэмтэл нь ашиглалтын явцад үүссэн хуучин гэмтэл байна. Урд салхины шил хагарсан эвдрэл, гэмтэл нь ослын үед үүссэн шинэ эвдрэл гэмтэл болно.  

4. Урд салхины шил хагарсан эвдрэл, гэмтэл нь ослын үед үүссэн эвдрэл гэмтэл байна.

5. Уг тээврийн хэрэгсэлд зам тээврийн осолд  нөлөөлөх эвдрэл, гэмтэл байхгүй болно.

6. Уг тээврийн хэрэгслийн тоормос нь шингэн дамжуулгат, цахилгаан ABS системтэй. Тоормосыг тоног төхөөрөмжөөр болон жолоодлого хийж шалгахад стандартын шаардлага хангаж байна.

7. Уг тээврийн хэрэгслийн тоормос нь шингэн дамжуулгат цахилгаан ABS дээрх тоормосны системүүдийн үед тоормос гишгэхэд замын нөхцөл байдлаас хамаарч зам дээр тоормосны мөр үүснэ.

8. Асуултад дурдагдаагүй боловч хэрэгт ач холбогдол бүхий зүйл илрээгүй...” /хавтаст хэргийн 56-63 дахь тал/ гэсэн,

 

- Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 130 дугаартай магадалгаанд: “...1. Жолооч Д.****** нь Замын хөдөлгөөний дүрмийн 16.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө. гэсэн заалтыг зөрчсөн нь осол гарах шалтгаан болсон гэх үндэслэлтэй байна....”

2. Явган зорчигч М.************* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна...” /хавтаст хэргийн 73  дахь тал/ гэсэн дүгнэлтүүд,

 

- Дуудлагын лавлагааны хуудас /хавтас хэргийн 4 дэх тал/,

- Зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 5-11 дэх тал/,

- Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн 12-13дахь тал/,

- Хохирол төлсөн баримт /хавтас хэргийн 35, 105-126 дахь тал/,  

- Хохирогчийн өвчний түүхийн хуулбар /хавтас хэргийн 19-26 дахь тал/,

- Хохирогчийн хүсэлт /хавтас хэргийн 127 дахь тал/,

- Шүүгдэгч Д.******ийн хувийн байдалтай холбоотойгоор гэрч Г.Отгонтуяа, Г.Мөнхбаяр нарын мэдүүлэг /хавтас хэргийн 37, 40 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 97 дахь тал/, байнгын оршин суугаа хаягийн лавлагаа /хавтас хэргийн 98 дахь тал/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хавтаст хэргийн 101 дахь тал/, шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн дэх тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтас хэргийн 188 дахь тал/, банкны дансны хуулга /хавтас хэргийн 133-166 дахь тал/ зэрэг болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

1. Шүүгдэгч Д.****** нь 2022 оны 12 дугаар сарын 28-ны өглөө 07 цаг 20 минутын орчим Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Англи сургуулийн хойд замд Тоёота Приус 20 загварын ***** УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг  гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарч, зам хөндлөн гарч байсан явган зорчигч М.*************г мөргөсний улмаас  түүний эрүүл мэндэд биед ахар сүүлний 1, 2 дугаар нугалмын их биеийн хажуу хэсэг умдаг, баруун суудал ясны хугарал, баруун дунд чөмөг, зүүн шаантын өвдөгний үе дайрсан хугарал, баруун чих, чихний ар, хүзүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол учирсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч М.*************гийн “...2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр гэрээсээ ажил руугаа буюу Яармагийн Шүншиг вилла хотхон орох гээд автобусанд суугаад явсан, тэгээд Яармагийн Англи сургуулийн буудал дээр буугаад явган хүний гарцаар хойноосоо урагшаа чиглэлтэй зам хөндлөн гараад зорчих хэсгийн хойд талын хэсгийг нь гарч дуусаад баруунаас зүүн тийш явах зам руу машин хартал машин байхгүй, хол зайтай байхаар нь явган хүний гарцаар зам хөндлөн гарч явтал 2 дугаар эгнээгээр явж байсан машин ирээд миний баруун талын хэсэг рүү мөргөөд би шидэгдээд газар унасан. Тэгээд юу болсныг мэдэхгүй байна, нэг мэдэхэд жолооч намайг аваад Гэмтлийн эмнэлэгт ирсэн байсан. ...Жолооч миний эмчилгээг осолд орсноос хойш бүрэн гүйцэд хариуцан надаас нэг ч төгрөг гаргаагүй бүгдийг жолооч төлж байгаа..” /хавтаст хэргийн 16-17  дахь тал/ гэсэн,

Шүүгдэгч Д.******ийн “...2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ...Яармагийн замаар баруун зүүн тийш чиглэлтэй зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээр 30 орчим км цагийн хурдтай явж байхад явган зорчигч зорчих хэсгийн хойноосоо урагшаа чиглэлтэй явган хүний гарцын цаагуур явж байгаа харагдахаар нь тоормос гишгээд машин гулгасаар байгаад очоод мөргөчихсөн...” /хавтаст хэргийн 84 дэх тал/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны №776 дүгнэлтэд: “...Дүгнэлт: М.*************гийн биед ахар сүүлний 1, 2 дугаар нугалмын их биеийн хажуу хэсэг умдаг, баруун суудал ясны хугарал, баруун дунд чөмөг, зүүн шаантын өвдөгний үе дайрсан хугарал, баруун чих, чихний ар, хүзүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтлүүд байна. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад тогтмол нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна...” /хавтас хэргийн 47-49 дахь тал/ гэсэн,

Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2023 оны  дугаартай магадалгаанд: “...Жолооч Д.****** нь Замын хөдөлгөөний дүрмийн 16.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө. гэсэн заалтыг зөрчсөн нь осол гарах шалтгаан болсон гэх үндэслэлтэй байна...”,

Явган зорчигч М.************* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна...” /хавтаст хэргийн 73  дахь тал/ гэсэн дүгнэлтүүд, зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 5-11 дэх тал/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн 12-13 дахь тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Д.******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, энэ зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Д.****** гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

2. Шүүгдэгч Д.****** гэмт хэргийн улмаас учирсан хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг гарсан байдал, шүүгдэгч үйлдсэн хэрэгтээ чин санаасаа гэмшиж буй хувийн байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.

 

3. Гэмт хэргийн улмаас хохирогч М.*************гийн эрүүл мэндэд зүүн гарын шуу, богтос ясны далд хугарал бүхий хүндэвтэр хохирол учирсан, шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагааны явцад хохиролд хохирогчид 8,088,497 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт 1,480,00 төгрөгийг тус тус төлсөн байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

 

Эрүүгийн 2303000460074 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Д.****** цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч М.************* гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ****** овогт *********ын ******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********ын ******ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Д.******т шийтгэсэн 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.******т торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.****** хохирогч М.*************д 8,088,497 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт 1,480,000 төгрөгийн хохирол тус тус төлсөн болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн 2303000460074 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Д.****** цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч М.************* гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар талууд, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                             Д.АЛТАНЖИГҮҮР