Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 128/ШШ2021/0793

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ЗТ ОНӨААТҮГ /РД:***/

Хариуцагч: ХЗД

Хариуцагч: ОӨ

Нэхэмжлэлийн шаардлага:

1. ОӨ-ын Үнэлгээний комиссын 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн *** дугаар дугаар өмчийн үнэлгээ баталгаажуулсан дүгнэлт, ОӨ-ын 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн ** дүгээр батламжийг хүчингүй болгуулах,

2. Монгол Улсын ШС 2007 оны * дүгээр тушаал, тус тушаалаар Д.Ж, С.Э болон Ч.А нарт олгогдсон Троллейбус *******-ийн шинэ бүтээлийн **** дугаар патент, Монгол Улсын ШС 2008 оны **дугаар тушаал, тус тушаалаар Д.Ж, С.Э болон Ч.А нарт олгогдсон Хосолмол тэжээлийн үүсгэвэрт троллейбус *******-МЛ-ийн шинэ бүтээлийн *****дугаар патент, Монгол Улсын ШС 2008 оны *дугаар тушаал, тус тушаалаар Д.Ж болон Ч.А нарт олгогдсон Тогтмол тоон гүйдлээр хурдыг удирдах JAF&N систем-ийн ***дугаар патент, ******* тогтмол гүйдлийн хувиргуур-ийн ****дугаар патентуудыг тус тус хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Ж, С.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У, Ж.Д гуравдагч этгээд Ч.А, түүний өмгөөлөгч Д.Н, гуравдагч этгээд Д.Жы итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, түүний өмгөөлөгч агиймаа шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Э нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдөр иргэн Д.Жаас ЗТ ОНӨААТҮГ-т холбогдуулан Д.Ж, С.Э болон Ч.А нарын **** дугаар патенттай Троллейбус *******, ***дугаар патенттай Тогтмол тоон гүйдлээр хурдыг удирдах JAF&N систем, ****дугаар патенттай ******* Тогтмол гүйдлийн хувиргуур, *****дугаар патенттай хосолмол тэжээлийн үүсгэвэрт троллейбус *******-МЛ, ***дугаар патенттай Троллейбус *******, (шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загвар, барааны тэмдэг, газар зүйн заалт, зохиогчийн эрх болон хамаарах эрхийн бүтээл)-ийн төлбөрт ногдох нийт 1 576 200 000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

Энэхүү нөхцөл байдлыг тодруулж, тайлбар авахаар манай компанийн өмгөөлөгч О.Ч Захиргааны ерөнхий хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д заасны дагуу ОӨт 2019 оны *дугаар сарын 17-ны өдрийн *** дугаар албан бичгээр хандсан.

Уг албан бичгийн хариу болгон ОӨ-ын 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн ** дүгээр албан бичгээр ...Д.Ж, Ч.А нарын нэр дээр олгогдсон Тогтмол тоон гүйдлээр хурдыг удирдах JAF&N систем нэртэй шинэ бүтээлийн ***дугаар бүхий патент, ******* тогтмол гүйдлийн хувиргуур нэртэй шинэ бүтээлийн ****дугаар бүхий патент, Хосолмол тэжээлийн үүсгэвэрт троллейбус *******-МЛ нэртэй шинэ бүтээлийн *****дугаар бүхий патентууд нь Патентын тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасан хураамж төлөгдөөгүйн улмаас 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс тус тус хүчингүй болсон байна.

С.Э, Д.Ж, Ч.А нарын нэр дээр 2007 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн анхдагч огноотой Троллейбус ******* нэртэй бүтээгдэхүүний загварын ***дугаар патентыг тус газраас олгосон. Патентын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасны дагуу бүтээгдэхүүний загварын патентыг анхдагч огнооноос эхлэн 10 жилийн хугацаатай олгодог тул уг патентын хүчинтэй байх хугацаа 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдрөөр дуусгавар болсон байна.

Д.Ж, Ч.А, С.Э болон ЦТ ОНӨААТҮГ-ын хооронд 2008 оны 12 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан гэх лицензийн гэрээ нь тус газрын лицензийн гэрээний бүртгэлд бүртгэгдээгүй байна гэсэн хариу ирүүлсэн.

Захиргааны акт нь хууль тогтоомжийг зөрчсөн тухайд:

ОӨ-ын Үнэлгээний комиссын 2014 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн *** дугаар ОӨ үнэлгээ баталгаажуулсан дүгнэлт, ОӨ-ын 2014 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн ** дүгээр батламж нь дараахь байдлаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бөгөөд хууль бус захиргааны акт байна.

Д.Ж, С.Э болон Ч.А нар нь Троллейбус *******-д **** дугаар, Тогтмол тоон гүйдлээр хурдыг удирдах JAF&N системд ***дугаар, ******* тогтмол гүйдлийн хувиргуурт ****дугаар, хосолмол тэжээлийн үүсгэвэрт троллейбус *******-МЛ-д *****дугаар, Троллейбус *******-д ***дугаар патентыг тус тус авсан гэж тайлбарлан, холбогдох гэрчилгээг шүүхэд гаргаж өгсөн.

Уг патентуудыг авах үед буюу 2007-20**онд Д.Ж нь ЦТ ОНӨААТҮГ даргаар ажиллаж байсан, С.Э, Ч.А нар нь ЦТ ОНӨААТҮГ-ын инженерээр ажиллаж байсан бөгөөд одоог хүртэл манай байгууллагад ажиллаж байгаа болно.

Патентын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Монгол Улсад шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварын асуудлыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-ОӨ асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хариуцан дараахь чиг үүргийг гүйцэтгэнэ, 26.1.12-т Шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварын үнэлгээг зохиогчийн хүсэлтээр баталгаажуулах гэж заасан байна.

Д.Ж, Ч.А, С.Э болон ЦТ ОНӨААТҮГ-ын хооронд 2008 оны 12 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан гэх лицензийн гэрээ нь тус газрын лицензийн гэрээний бүртгэлд бүртгэгдээгүй, түүнчлэн уг гэрээнд ЦТ ОНӨААТҮГ-ыг төлөөлөх эрхгүй этгээд гарын үсэг зурсан байдаг.

Гэтэл ОӨ-ын Үнэлгээний комиссын 2014 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн *** дугаар ОӨ үнэлгээ баталгаажуулсан дүгнэлтийг ЦТ ОНӨААТҮГ-аас ирүүлсэн хүсэлтийг үндэслэн гаргасан байна.

Түүнчлэн тус дүгнэлтэд дурьдаж буй аудитын тооцоо, дүгнэлт нь эргэлзээтэй байгаа бөгөөд бодит нөхцөл байдалд нийцсэн үнэлгээ эсэх талаар тодруулалгүйгээр уг дүгнэлтийг гаргасан гэж үзэхээр байна.

Дээрхээс үзвэл, хүсэлт гаргах эрхгүй этгээдийн хүсэлтээр дүгнэлт гаргасан, бодит нөхцөл байдалд нийцээгүй үнэлгээ үндэслэсэн зэргээс үзвэл үнэлгээ баталгаажуулах үйл ажиллагаа бүхэлдээ хууль зөрчсөн гэж үзэхээр байна. Улмаар дээрх хууль бус дүгнэлтийг үндэслэж гаргасан ОӨ-ын 2014 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн ** дүгээр батламж мөн хууль бус гэж үзэхээр байна.

Урьдчилан шийдвэрлэх ажиллагаа болон нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааны тухайд:

Тус шүүхийн шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШЗ2019/***дугаар захирамжид...нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.1-д заасныг хангахгүй байна... маргаж буй дүгнэлт болон батламжийг хэзээ, хэрхэн гардаж авсан, мэдсэн нь тодорхойгүй байх тул хуульд заасан хугацааны дотор шүүхэд хандсан эсэхийг, 2014 оноос хойш өнөөдрийг хүртэл шүүхийн байгууллагад яагаад хандаагүй талаар тодруулахгүйгээр захиргааны хэрэг үүсгэх боломжгүй. ... 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр шүүхэд хандаж, захиргааны байгууллагаас хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн талаар дурдаагүй байх тул хөөн хэлэлцэх хугацааг нөхөн сэргээсэн бол сэргээсэн талаар баримтыг ирүүлэх нь зүйтэй гэж дурджээ.

ОӨ-ын Үнэлгээний комиссын 2014 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн *** дугаар ОӨ үнэлгээ баталгаажуулсан дүгнэлт, ОӨ-ын 2014 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн ** дүгээр батламжийн талаар манай байгууллага мэдээгүй, мэдэгдсэн баримт байхгүй болно. Түүнчлэн, тус байгууллагын захирлаар Д.Ж ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж уг баримт бичгийг гаргуулсан байх магадлалтай бөгөөд байгууллагын удирдлагуудад энэ талаар мэдэгдэж байгаагүй болно.

Д.Ж нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ... нийт 1 576 200 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад авагдсан нотлох баримтаас бид уг дүгнэлт, батламжийн талаар анх олж мэдсэн.

Ингээд Патентын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д Эрхийн хамгаалалт хийгдсэн бүтээлийг хууль бусаар ашигласнаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, бүтээл ашигласны төлбөр гаргуулахтай холбогдон үүссэнээс бусад маргааныг ОӨ асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дэргэдэх маргаан шийдвэрлэх комисс гомдлыг хүлээн авснаас хойш 6 сарын дотор хянан шийдвэрлэж, хариуг бичгээр мэдэгдэнэ гэж заасны дагуу манай байгууллагаас ОӨ-ын Маргаан шийдвэрлэх комисст 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн ** дугаар албан бичгээр хандсан.

Гэтэл тус байгууллагын 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн ** дугаар албан бичгээр ... Маргаан шийдвэрлэх комиссын ажиллах журамд ОӨ үнэлгээний комиссын дүгнэлтийг хүчингүй болгох бүрэн эрх тусгагдаагүй байна. Иймд танай байгууллагаас гаргасан гомдлыг Маргаан шийдвэрлэх комисс хянан хэлэлцэх боломжгүй байна гэх хариуг өгөөд байна.

Шүүгчийн захирамжид дурдсанчлан, тус байгууллагаас манайд уг дүгнэлт, батламжийг гардуулсан, мэдэгдсэн зүйл байхгүй тул гомдлыг хүлээн авч, урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар хариу өгсөн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол гэж заасны дагуу тус шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа болно ... Хэрэв Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1, 94.2 дахь хэсэгт зохицуулсан асуудлаар бүрдүүлбэр хангуулсан гэж ойлговол, бид маргаж буй дүгнэлт, батламжийг олж мэдээд урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гомдол гаргасан, хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл байхгүй.

Мөн уг гомдлыг хэрхэн шийдвэрлэх нь захиргааны байгууллагын өөрийн хуулиар олгогдсон бүрэн эрх хэмжээнд хамаарч байна гэж үзэхээр байгаа бөгөөд нэгэнт урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар хандаад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д заасан шаардлагыг хангаж шүүхэд хандсан байхад урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн мэтээр тодруулга авч байгаа нь ойлгомжгүй байна.

Иймд ОӨ-ын Үнэлгээний комиссын 2014 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн *** дугаар ОӨ үнэлгээ баталгаажуулсан дүгнэлт, ОӨ-ын 2014 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн ** дүгээр батламжийг хүчингүй болгож өгнө үү.

-Нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагын хууль зүйн үндэслэл: Монгол Улсын ШС 2007 оны * дүгээр тушаал, тус тушаалаар Д.Ж, С.Э болон Ч.А нарт олгогдсон "Троллейбус ЈЕА800-ийн шинэ бүтээлийн **** дугаар патент, "Троллейбус *******"-ийн бүтээгдэхүүний загварын ***дугаар патент, Монгол Улсын ШС 2008 оны **дугаар тушаал, тус тушаалаар Д.Ж, С.Э болон Ч.А нарт олгогдсон "Хосолмол тэжээлийн үүсгэвэрт тролейбус *******-МЛ"-ийн шинэ бүтээлийн *****дугаар патент,

Монгол Улсын ШС 2008 оны *дугаар тушаал, тус тушаалаар Д.Ж болон Ч.А нарт олгогдсон "Тогтмол тоон гүйдлээр хурдыг удирдах систем"-ийн ***дугаар патент, "******* тогтмол үйлдлийн хувиргуур"-ийн ****дугаар патентууд нь дараахь байдлаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бөгөөд хууль бус захиргааны акт байна.

Д.Ж, С.Э болон Ч.А нар нь Троллейбус ЈЕА800-д **** дугаар, Тогтмол тоон гүйдлээр хурдыг удирдах JAF&N системд ***дугаар, ******* тогтмол гүйдлийн хувиргуурт ****дугаар, хосолмол тэжээлийн үүсгэвэрт тролейбус "*******-МЛ"-д *****дугаар, Троллейбус ЈЕА800-Д ***дугаар патентуудыг авах үед буюу 2007-20**онд Д.Ж нь "ЦТ ОНӨААТҮГ даргаар ажиллаж байсан, С.Э, Ч.А нар нь "ЦТ ОНӨААТҮГ-ын инженерээр ажиллаж байсан бөгөөд Ч.А нь одоог хүртэл манай байгууллагад ажиллаж байгаа болно.

Ажиллаж байх хугацаандаа "ЦТ" ОНӨААТҮГ-ын хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн бүтээлүүдийг албан тушаалын байдлаа ашиглан өөрсдийн нэр дээр бүртгүүлж авсан нь хууль, холбогдох дүрэм, журамд нийцэхгүй байна гэж үзэж байна.

Шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө энэхүү нөхцөл байдлыг тодруулж, тайлбар авахаар манай компанийн өмгөөлөгч О.Ч Захиргааны ерөнхий хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д заасны дагуу ОӨт 2019 оны *дугаар сарын 17-ны өдрийн *** дугаар албан бичгээр хандсан.

Уг албан бичгийн хариу болгон ОӨ-ын 2010 оны 07 дугаар сарын 25 ний өдрийн ** дүгээр албан бичгээр "Д.Ж, Ч.А нарын нэр дээр олгогдсон Тогтмол тоон гүйдлээр хурдыг удирдах JAF & N систем" нэртэй шинэ бүтээлийн ***дугаар бүхий патент, "******* тогтмол гүйдлийн хувиргуур" нэртэй шинэ бүтээлийн ****дугаар бүхий патент, "Хосолмол тэжээлийн үүсгэвэрт тролейбус *******-МЛ" нэртэй шинэ бүтээлийн *****дугаар бүхий патентууд нь Патентийн тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасан хураамж төлөгдөөгүйн улмаас 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс тус тус хүчингүй болсон байна.

С.Э, Д.Ж, Ч.А нарын нэр дээр 2007 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн ахдагч огноотой "Троллейбус ЈЕА800" нэртэй бүтээгдэхүүний загварын ***дугаар патентийг тус газраас олгосон. Патентийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасны дагуу бүтээгдэхүүний загварын патентийг анхдагч огнооноос эхлэн 10 жилийн хугацаатай олгодог тул уг патентийн хүчинтэй байх хугацаа 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөр дуусгавар болсон байна.

Д.Ж, Ч.А, С.Э болон ЦТ" ОНӨААТҮГ-ын хооронд 2008 оны 12 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан гэх лицензийн гэрээ нь тус газрын лицензийн гэрээний бүртгэлд бүртгэгдээгүй байна гэсэн хариу ирүүлсэн. Иймээс манай байгууллага анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа тус патентуудтай холбогдуулан маргаагүй. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад авагдсан нотлох баримтаас үзвэл, Д.Ж, Ч.А нарын нэр дээр олгогдсон "Тогтмол тоон гүйдлээр хурдыг удирдах JAF&N систем" нэртэй шинэ бүтээлийн ***дугаар бүхий патент, "******* тогтмол гүйдлийн хувиргуур нэртэй шинэ бүтээлийн ****дугаар бүхий патент, Д.Ж, С.Э болон Ч.А нарын нэр дээр олгогдсон Хосолмол тэжээлийн үүсгэвэрт тролейбус *******-МЛ нэртэй шинэ бүтээлийн *****дугаар бүхий патентуудын хүчинтэй байх хугацааны 11, 12, 13, 14, 15 дахь жилийн буюу 2023 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх, Троллейбус *******-ийн шинэ бүтээлийн **** дугаар патентын 16, 17, 18, 19, 20 дахь жилийн буюу 2027 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэлх хугацааны төлбөр төлөгдөж, хүчинтэй байх хугацааг сунгасан байна.

Эдгээр патентууд нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүчинтэй болсон байх тул нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Ж шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: ЗТ ОНӨААТҮГ, ЦТ ОНӨААТҮГ нь нийслэлийн иргэдийн тээврийн үйлчилгээг зөв зохистой хүргэж байгаа үйлчилгээ юм. Үүний хүрээнд шинээр автобус үйлдвэрлэх үйл ажиллагааг үндсэн чиг үүрэг болгосон. Патентийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.6-д Албан үүргээ гүйцэтгэх буюу гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх явцад бүтээсэн шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварын патент, ашигтай загварт гэрчилгээ авах эрхийг гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил олгогч эдэлнэ гэж заасан. Ажил олгогчийн эдлэх эрхийн дагуу тухайн үед ажиллаж байсан ерөнхий инженер, захирал нь ажил мэргэжлийн давуу байдлыг ашиглаж өөрийнхөө нэр дээр патент авсан. Патентийн дагуу лицензийн гэрээ байгуулаад түүнтэй холбоотой асуудлаар нэхэмжлэл гаргаад явж байгаа асуудал байна гэдгийг шүүх анхаарч үзнэ үү.

Патентийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.7-д Ажил олгогч шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварыг бүтээснээс хойш 6 сарын дотор мэдүүлэг гаргаагүй бол зохиогч нь мэдүүлэг гаргах эрх эдэлнэ гэж заасан. Нийтийн өмч чигээр нь ашиглах биш, хувийн өөрийн өмч болгож байгаа асуудлаар бий болгосон байна. Ийм нөхцөлөөр патент авсан нь хууль бус юм. Патентийн тухай хууль, үнэлгээний дүгнэлт гаргах журамд зааснаар ОӨ үнэлгээг баталгаажуулахдаа зохиогчийн хүсэлтээр баталгаажуулна. Зохиогч бүртгэгдсэн байгаагаар Д.Ж, С.Э, Ч.А нарын хүсэлтээр үнэлгээ гаргана. Гэтэл ЦТ орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын нэрээр байна. Батламж нь мөн адил ЦТ орон нутгийн өмчит нэр дээр гарч байна. Батламж олгогдсон учраас бид нар лицензийн гэрээний дагуу ийм хэмжээг эзэмшинэ гэдэг. Гэтэл лицензийн гэрээ өнөөдрийг хүртэл бүртгэгдээгүй. Бүртгэгдсэн бол ямар тоот журмаар бүртгэгдсэн бэ? гэдэг асуудал байна. Үүнийг нотлох үүрэг нь хариуцагч болон гуравдагч этгээдэд байгаа. Хоёр жилийн хугацаанд мэдүүлэх боломжтой байсан. Бүртгэсэн гэдгээ нотолж чадахгүй 2 жилийн хугацаа өнгөрлөө. Хүндэтгэн үзэх шалтгаанаа нотолж чадахгүй байна.

Үнэлгээ баталгаажуулах үйл ажиллагааг ОӨ-ын тушаалаар батлагдсан комисс явуулна. Комисс нь 5-аас доошгүй гишүүний бүрэлдэхүүнтэй байна. Энэ нь нэг аудиторын хийдэг ажил биш юм. Патентийн гэрчилгээ хүчинтэй байх ёстой. 33-аас 28 троллейбус, 300 төгрөгөөр явдаг. Бензиний үнэ нэмэгдсэн. Одоогийн байдлаар ЗТ ОНӨААТҮГ нь алдагдалтай, орлого, зарлагын асуудалтай байгаа. Үнэлгээ гаргахдаа үр ашиг орлого, зарлагыг тооцож үзэлгүй гаргасан. Патент олгогдох ёстой этгээддээ олгогдоогүй. Бүртгэгдэхгүй бол патент эзэмших гэдэг асуудал яригдахгүй. Орон нутгийн газрын сонирхол байхад албан тушаалын байдлыг урвуулан бий болгосон нөхцөл байдал үүсгэсэн. Патентийн тухай хуулийн 16.6-д зааснаар ажил олгогч өөрөө патент авахыг хүсэх юм бол гаргана. Хүсэхгүй бол байж л байна. Хувийн эрх ашгаа дээгүүр тавьсан нөхцөл байдал байгаа талаар шүүх анхаарч үзнэ үү. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байна гэжээ.

Хариуцагч ОӨ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ц*******ээс шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: **** тоот патент бүхий Троллейбус *******, ***тоот патент бүхий Тогтмол тоон гүйдлээр хурдыг удирдах JAF&N систем, ****тоот патент бүхий ******* тогтмол гүйдлийн хувиргуур, *****тоот патент бүхий хосолмол тэжээлийн үүсгэвэрт троллейбус *******-МЛ шинэ бүтээлүүд, ***тоот патент бүхий Троллейбус JEA-800 бүтээгдэхүүний загварын үнэлгээг 2014 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 36 тоот тушаал болон 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн *** тоот албан бичгээр баталгаажуулан дүгнэлт гаргасан байна.

Д.Ж, С.Э, Ч.А нар нь дээрх патентуудыг эзэмшдэг бөгөөд эзэмшигчдийн хүсэлтээр үнэлгээг баталгаажуулсан тул хүчингүй болгох үндэслэлгүй болно гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У шүүхэд бичгээр ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

... Д.Ж, С.Э, Ч.А нарын бүтээл нь Патентийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан шалгуурыг хангасан тул мөн хуулийн 11 дүгээр зүйлийг үндэслэн ****, **, *, *****дугаар бүхий патентуудыг олгосон. Иймд ОӨ газраас хууль бус акт гаргаагүй гэж үзэж байна.

ОӨт 2014 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Монголын цахилгаан бүтээгчдийн холбоо болон ОӨ титэм төлөөлөгч н.Д*******, ЦТ ОНӨААТҮГ-ын ирүүлсэн хүсэлтийн дагуу Патентийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-д заасны дагуу үнэлгээний комисс байгуулагдсан. Тус комисс нь манай байгууллагын хэлтсийн дарга болон шинжээч нараас бүрдсэн. Хүсэлт гаргасан талаас Ч.А, ЦТ компанийн эдийн засагч н.Я******* нар оролцож үнэлгээг тогтоож байсан. Троллейбус болон транцит шилжүүлсэн бүтээлүүд байсан. н.Я******* нь үнэлгээг Д******* ХХК-иар хийлгэсэн. Цахилгаан зарцуулалт өмнө нь ямар байсан болон одоо ямар болсон талаар, цахилгаан зохицуулалтын хэмнэлт байгаа эсэх талаар дүгнэлт гарган, нийт үнийн дүнг гаргаж өгсөн байна. Шинээр троллейбус үйлдвэрлэн олсон орлого, зорчигчийн төлбөрийн нийт дүнг гаргаж, хэдэн төгрөгийн хэмнэлт гаргасан талаар тайлбар хүргүүлж байсан нь хуралдааны тэмдэглэлд дурдагдсан байдаг. Мөн Монголын зохион бүтээгчдийн холбоо нь дэлхийн зах зээлийн жишгээс өөрийн өртгөөр буюу цэвэр ашгаас үнэлдэг аргыг авч үнэлгээ хийсэн. Цэвэр ашгийн 10-25 хувиар үнэлдэг жишгийг хэрэглэсэн бөгөөд хэмнэлтийг 22 хувиар нэмэгдүүлэх буюу үнэлүүлэх үндэслэлтэй байна гэсэн хүсэлт өгсний дагуу манайх тухайн үнэлгээг баталгаажуулж өгсөн. Манайх алдаатай ажиллаад хуралдааны тэмдэглэлийг сая л гаргаж авлаа. Үүнтэй холбоотой өөр тайлбар байхгүй байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2008 онд гаргасан ***болон *, 3188 гэсэн шинэ бүтээлүүдийг 2008 онд Патентийн тухай хуулийн дагуу бүртгэж патент олгосон. Шинэ бүтээлийн патент нь 20 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байдаг. 2018 онд тухайн бүтээлийн патентийн хугацаа дууссан байсан. Улсын бүртгэлийн хураамжийн тухай хуулийн дагуу тэмдэгтийн хураамжаа төлөөд дахин сунгуулах боломжтой. Сунгуулаад 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр манайд хүсэлт өгөөд, үүний дагуу гурван шинэ бүтээлийн хугацаа сунгаж патентууд хүчинтэй болсон. 2008 онд ОӨ-ын дарга тушаалд гарын үсэг зурдаггүй байсан. Шадар сайд бүх бүтээлд холбоотой ашигтай загварын патент дээр гарын үсэг зурж байсан. Тийм учир шадар сайдаар гарын үсэг зуруулж байгаа. Тухайн үед манайх руу гурван иргэн хүсэлт гаргасан. Үүний дагуу манайх үнэлгээ баталгаажуулж өгсөн. Үнэлгээ баталгаажуулж өгсний дараа 2019 онд үнэлгээний журам хүчингүй болж ОӨ болон Улсын бүртгэлийн ерөнхий газартай нэгдэж нэг байшинд тусгаарлагдаад тухайн үед мөрдөгдөж байсан үнэлгээний журам хүчингүй болж, үнэлгээ хийх бүрэн эрх байхгүй болсон. 3 шинэ бүтээл хүчинтэй байгаа хугацаанд шинэ бүтээлийн хүчинтэй хугацааг цуцалж, шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл байхгүй. Бүтээгдэхүүний загвар нь 10 жилийн хугацаанд хүчинтэй байдаг. Сунгалт хийгдээгүй учраас одоогоор хүчинтэй хугацаа дууссан байгаа гэв.

Гуравдагч этгээд Д.Жы итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Л нь ЗТ ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлтэй "ОӨ"-т холбогдох захиргааны маргаанд гуравдагч этгээдээр оролцож байгаа Д.Жы итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Нэхэмжлэгчийн зүгээс Монгол улсын ШС 2007 оны * дүгээр тушаал, тус тушаалаар Д.Ж, С.Э болон Ч.А нарт олгогдсон Троллейбус ЈЕА8003-ийн шинэ бүтээлийн **** дугаартай патент, Монгол улсын ШС 2008 оны **дугаар тушаал, тус тушаалаар Д.Ж, Эрдэнэтовч болон Ч.А нарт олгогдсон "Хосолмол тэжээлийн үүсгэвэрт тролейбус *******-МЛ"-ийн шинэ бүтээлийн *****дугаар патент, Монгол улсын ШС 2008 оны *дугаар тушаал, тус тушаалаар Д.Ж болон Ч.А нарт олгогдсон "Тогтмол тоон гүйдлээр хурдыг удирдах JAF&N систем"-йн 31 77 дугаар патент, "******* тогтмол гүйдлийн хувиргуур"-ийн ****дугаар патентуудыг тус тус хүчингүй болгуулах шаардлага нэмэгдүүлж, нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэснийг дараах үндэслэлээр эс хүлээн зөвшөөрч байна. Д.Ж нь Эрдэнэтовч болон Ч.А нарын хамт дээрх патентуудыг патентын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, дүрэм журамд нийцсэний дагуу "зохиогч" шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварын патент, ашигтай загварт гэрчилгээ авах эрхийнхээ дагуу мэдүүлэг гаргаж, өмчлөх эрх авсан. Иймд нэхэмжлэгчийн ихэсгэсэн шаардлагыг гуравдагч этгээд Д.Жы зүгээс бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Гуравдагч этгээд Д.Жы итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч агиймаа шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

... Патентийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.6-д Албан үүргээ гүйцэтгэх буюу гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх явцад бүтээсэн шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварын патент, ашигтай загварт гэрчилгээ авах эрхийг гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил олгогч эдэлнэ гэж заасан. Өөрсдөө хувь хүнийхээ үүднээс шинэ бүтээл гаргаад Патентийн тухай хуульд зааснаар ажил олгогч шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварыг бүтээснээс хойш 6 сарын дотор мэдүүлэг гаргаагүй бол зохиогч нь мэдүүлэг гаргах эрх эдэлсэн. Хуулиар эрх олгосон байхад хууль зөрчсөн гэж байгаа асуудлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр патентуудыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. 2020 онд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад патент хүчинтэй болсон талаар мэдсэн гэж байна. Дээд шүүхээс ирсэн баримтаар Д.Жы нэхэмжлэлтэй, ЗТ ОНӨААТҮГ-т холбогдох хэрэгт 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 4 патент хүчинтэй байна, лицензийн гэрээ бүртгэлтэй байна гэдэг албан бичиг хүргүүлсэн байдаг. Үүнээс харахад 2019 оны 10 дугаар сарын 05-ны мэдсэн гэсэн үг. Хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн байхад 2020 онд мэдсэн гэх тайлбар нь үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгчээс ашиггүй ажилласан гэж байна. Ашиггүй ажилласан талаарх баримт хэрэгт байхгүй. Хий хоосон дүгнэлт гараагүй ба бодит баримтуудыг үндэслэж дүгнэлт гаргасан. Үр ашиг хэмнэлт нь 21,3 тэрбум төгрөгийг өгөөштэй ажилласан. Аудитын дүгнэлтээс харах юм бол цахилгааны хэмнэлт гэсэн хэсэгт 21,3 тэрбум төгрөг яаж гарсан талаар харагдаж байгаа.

БНХАУ-аас тоног төхөөрөмж оруулж ирсэн гэж байна. Хугацааны хувьд 20*оноос хойш оруулсан байдаг. ОӨ бүтээл гаргаж байгааг шүүх анхаарч үзнэ үү гэж хүсэж байна.

Лицензийн гэрээтэй холбоотой асуудал байхгүй. Нэхэмжлэгч компанийн байр суурь шүүхийн шийдвэрээр тодорхой харагдаж байгаа. Үнэлгээ баталгаажуулах журмын тухайд патент олгосон гэж үзэж байгаа. н.Д******* гэдэг хүн хүсэлт гаргаж, хуралд нь Ч.А өөрөө оролцсон гэж байна.

Дүрэм гаргах журмын тухайд эдийн засгийн үзүүлэлтэд холбогдох патентийн гэрчилгээг шаарддаг. Ганцхан аудитын дүгнэлт биш. Холбогдох эдийн засгийн тооцоог гаргаж өгсөн. Аудитын дүгнэлт өөрөө эдийн засгийн тооцоог бүгдийн багтаасан үйл баримт байна. Батламж дүгнэлт гарснаар нэхэмжлэгчийн ямар эрх ашиг зөрчигдөж байгаа талаар тодорхой бус байна. Аудитын дүгнэлтийн тухайд 2014 онд Д.Ж ажлаасаа чөлөөлөгдсөн.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Гуравдагч этгээд Ч.Ааас шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

...Миний бие 2011 он хүртэл цахилгаан хангамжийн диспетчер хийж байсан.

Тээврийн хэрэгслийн тухайд нийтийн тээвэр нь хямрал эхэлсэн байсан. Улмаар удаан явах юм бол хаалгаа барина. Миний шийдлийн тухайд эрчим хүчний зарцуулалтаар дуу чимээ байхгүй олон давуу талтай. Үүнийг судлаад судалгаа явна. Судалгаа явуулахгүйгээр хөрөнгө оруулалт явуулж болохгүй. Ингээд шийдэл гараад явсан. Би хэлээд транцит систем нэвтрүүлэх санаа гаргасан гэв.

Гуравдагч этгээд Ч.Аын өмгөөлөгч Д.Н шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах гол зорилго нь хүн, хуулийн этгээдийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээхэд чиглэгддэг бөгөөд захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус захиргааны актын улмаас нь нэхэмжлэгчийн субъектив эрх буюу өмчлөх, шаардах, өөрчлөх эрхийн аль нэгийн хөндсөн байхыг шаардана. Эдгээр субъектив эрхийн аль нэгийг захиргааны байгууллагын хууль бус ажиллагаагаар хөндсөн тохиолдолд үйлдэл хийх, татгалзах, тэвчих, зогсоохыг шаардах хууль тогтоомжоор зөвшөөрөгдсөн боломж юм. Гэтэл маргаан бүхий захиргааны актууд нь нэхэмжлэгчийн өмчлөх, шаардах, өөрчлөх эрхийн аль нэгийн нь хөндөөгүй бөгөөд нэхэмжлэгч нь тус захиргааны актуудын талаар нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд юм. Тодруулбал,

А. Шинэ бүтээлийн патентийн зохиогч бөгөөд өмчлөгч болох тухайд:

Оюуны үнэт зүйлийг зөвхөн хувь хүн зохион бүтээдэг бөгөөд аливаа оюуны үнэт зүйлийн эрх нь хувь хүний заяамал эрх юм. Оюуны үнэт зүйлийн заяамал эрхийг Монгол Улсын хууль тогтоомж болон оюуны өмчтэй холбоотой нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцээр тунхаглан баталгаажуулсан.

Ч.А нь маргаан бүхий захиргааны актад хамаарах ****, ***, ****болон *****дугаартай шинэ бүтээлийн патент болох оюуны үнэт зүйлийг Д.Ж болон С.Э нартай хамтран оюуны бүтээлч үйл ажиллагаагаар зохиосон бөгөөд тэдний хууль ёсны өмч юм. Эдгээр шинэ бүтээлийн патентийн онцгой эрхийг Ч.А нар Монгол Улсын Үндсэн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4, 83 дугаар зүйлийн 83.1, 84 дүгээр зүйлийн 84.54 болон Патентийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15, 3.1.6-д заалтын дагуу оюуны үнэт зүйлийг бүтээсэн.

Энэхүү оюуны үнэт зүйлийн зохиогчийн хувьд шинэ бүтээлийн патентийн өмчлөх эрхээр баталгаажуулахаар Патентийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар шинэ бүтээлийн мэдүүлэг гаргаж, ОӨ Патентийн тухай хуулийн 10 болон 11 дүгээр зүйлд заасны дагуу анхдагч огноог тогтоон шүүлт хийж Патентийн тухай хуулийн 13, 15 болон 26 дугаар зүйлийн 26.1.1, 26.1.2-д заасан бүрэн эрх, болзол нөхцөлийн дагуу оюуны үнэт зүйлийн өмчлөх эрхийг баталгаажуулж, патент олгосон.

Оюуны өмч нь хувь хүний заяамал эрх юм. Өөрийн оюун санаагаар бүтээж, эрх бүхий этгээдээр баталгаажуулсан тус шинэ бүтээлийн патентийн өмчлөх эрхийг шилжүүлэх хүсэл зоригоо илэрхийлээгүй, үүрэг хүлээгээгүй мөн хэлцэл хийгээгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн өмнө Ч.А нь оюуны шинэ бүтээл туурвих болон бүтээсэн оюуны өмчөө шилжүүлэх үүргийг тус тус хүлээгээгүй. Тодруулбал, оюуны үнэт зүйлийг зохиогчоос бусад этгээд эзэмших болон өмчлөх тохиолдолд Иргэний хуулийн 98 дугаар зүйл, 122 дугаар зүйл болон Патентийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8, 3.1.10, 4-р зүйлийн 4.1, 7-р зүйлийн 7.1 дэх заалтын дагуу талууд шинэ бүтээлийн эзэмших болон өмчлөх эрх шилжүүлэх хэлцэл хийгээгүй. Мөн Ч.А нар нь Патентийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.6, 16.7-д заасан тухайн шинэ бүтээлийг туурвих албан үүрэг буюу гэрээгээр үүрэг хүлээгээгүй.

Иймд маргаан бүхий шинэ бүтээлийн патентуудтай холбоотой аливаа эрхийг нэхэмжлэгч эдэлдэггүй мөн тус патентийн эрх нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй тул нэхэмжлэгч нь тэдгээр захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхгүй.

Патентийн үнэлгээний тухайд:

Ч.А би ****, ***, ****болон *****дугаартай шинэ бүтээлийн патент өмчлөгчийн хувьд өөрийн оюуны бүтээлээ үнэлэх онцгой эрхтэй бөгөөд үндэсний болон олон улсын хууль тогтоомжоор хуульчилсан эрх юм. Энэхүү эрхийн дагуу үнэлгээний тооцооллыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлж, Патентийн тухай хуульд баталгаажуулсан. Нэхэмжлэгч тал шинэ бүтээлийн патентийг ашиглах эрх авах болон зохих төлбөр төлөх нөхцөлийг харилцан тохирч, өмчлөгчидтэй Патентийн лицензийн гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч нь үнэлгээг эс зөвшөөрвөл тус шинэ бүтээлийн патентийг ашиглахаа зогсоох үүрэгтэй, харин үнэлгээг хүчингүй болгох субъектив эрхгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь бусдын өмчийг үнэгүйдүүлэх, үнэ цэнийг үгүйсгэх эрхгүй, харин тухайн үнэ, үнэлгээ нь өөрийн нэхэмжлэгчийн эрхийг хөндлөө гэж үзвэл тус оюуны өмч (хувийн өмч)-ийг ашиглахаа л больчих. Харин Патентийн лицензийн гэрээний төлбөрийг багасгах эсхүл бууруулах асуудлыг гэрээний талууд хэлцэл хийж замаар хувийн эрх зүйн хүрээнд шийдвэрлэнэ.

Нэхэмжлэлийн үндэслэл:

А. Шинэ бүтээлийн патент олгосон үндэслэлийн тухайд

Ч.А нар Патентийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.6, 3.1.7, 3.1.8, 3.1.10 болон 7 дугаар зүйлд заасны дагуу Троллейбус JE800, Хосолмол тэжээлийн үүсгэвэрт троллейбус *******-МЛ, Тогтмол тоон гүйдлээр хурдыг удирдах JAF&N систем болон ******* тогтмол гүйдлийн хувиргуур гэсэн шинэ бүтээлийн патентийн мэдүүлгийг гаргасан. ОӨ асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь тэдгээр патентийн мэдүүлгийг хүлээн авч Патентийн тухай хуулийн 4 дүгээр зүйл, 11 дүгээр зүйлд заасны дагуу шүүлт хийж, **дугаар зүйлийн 13.1, 15 дугаар зүйл 15.1, 26 дугаар зүйлийн 26.1.1 болон 26.1.2-д заасан бүрэн эрхийн хүрээнд шинэ бүтээлийн патентийн эрхийг хорин (20) жилийн хугацаатай олгож баталгаажуулсан.

Харин Патентийн тухай хуулийн 24 болон 25 дугаар зүйлд заасан хүчинтэй хугацааг хадгалах төлбөр (maintenance fee) нь эрх олгох эсхүл шинээр эрх үүсгэх төлбөр биш. Тодруулбал, 20 жилийн хугацаандаа тус эрхийг хадгалахад зориулсан төлбөр, харин аж үйлдвэрийн өмчийн эрхийн хугацааг шинэчлэх эсхүл сунгах төлбөр биш. Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах Парисын конвенц-ын 5bis зүйлийн 2 дах заалтаар сэргээх эрхийг зөвхөн шинэ бүтээлийн патент эзэмшигчид олгосон бөгөөд хураамж төлөөгүйгээс болоод хүчингүй болсон шинэ бүтээлийн патентийн хүчинтэй хугацааг сэргээх эрхийг дахь заалт болон Патентийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.6 дахь Монгол Улс хуульчилж баталгаажуулсан. АУӨХПКонвенцын 5bis зүйлийн 2 заалтын дагуу ОӨ асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь патент хүчинтэй байх нийт хугацааны дотор патент эзэмшигчийн хүсэлтээр патентийн хугацааг хадгалан сэргээж буй шийдвэр юм.

Патентийн хүчинтэй хугацааг хадгалах төлбөр төлөх болон хадгалалтыг баталгаажуулсан үйлдэл нь захиргааны актын шинжийг агуулдаггүй. Хэрэв хүчинтэй хугацааг хадгалах төлбөр төлөх болон хадгалалтыг баталгаажуулсан үйлдэл нь эрх олгосон эсхүл шинээр үүсгэсэн захиргааны акт гэвэл тухайн шийдвэрийн обьект нь шинэ, шинэ бүтээлийн түвшин агуулсан гэсэн шалгуурыг хангасан байхыг шаардах бөгөөд Патентийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан патентийн шалгуур, мөн чанар (амин сүнс) бүхэлдээ үгүйсгэгдэнэ. Улмаар патентийн бүртгэлийн тогтолцооны гажуудал үүснэ.

Түүнчлэн Ч.А би ****, ***, ****болон *****дугаартай шинэ бүтээлийн патентууд эзэмшихээс болон патентийн хураамж төлөхөөс татгалзах хүсэл зоригоо илэрхийлээгүй мөн татгалзсан үйлдэл, эс үйлдэхүй гаргаагүй. Иймд шинэ бүтээлийн улсын бүртгэлд зохих өөрчлөлт оруулж, патентийн хэвлэлд нийтлээгүй.

Мөн энэхүү хугацааг хадгалалтыг баталгаажуулсан үйлдэл нь нэхэмжлэгчийн субъектив эрх буюуөмчлөх,шаардах,өөрчлөхэрхийн аль нэгийг нь хөндөөгүй.

-Оюуны бүтээлийн үнэлгээний тухайд:

Ч.А нь ****, ***, ****болон *****дугаартай шинэ бүтээлийн патентийн зохиогч бөгөөд өмчлөгчийн хувьд Патентийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.4-д өөрийн оюуны бүтээлээ үнэлэх эрхтэй. Энэхүү эрхийн дагуу үнэлгээний тооцооллыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлж, Патентийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.12-д дагуу ОӨ тус үнэлгээг баталгаажуулж, батламж олгосон.

-Урьдчилан шийдвэрлүүлсэн байх нөхцөлийн тухайд

Хэрэв Патентийн тухай хуулийн **дугаар зүйлийн 13.1 дэх заалтын дагуу маргаан бүхий захиргааны актууд болох шинэ бүтээлийн патентуудыг няцаах нотолгоо эсхүл маргаан бүхий үндэслэл байсан тохиолдолд нэхэмжлэгч нь **** дугаартай шинэ бүтээлийн патентэд хамаарах гомдлыг 2007 оны *дугаар сарын 24-ний өдрийн дотор, ***, ****дугаартай шинэ бүтээлийн патентад хамаарах гомдлыг 2008 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн дотор тус тус ОӨ гаргаагүй.

2008 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Ч.А нартай 01 дугаартай Патентийн лицензийн гэрээ-г байгуулахдаа ШС 2007 оны *, 2008 оны 06, **дугаартай тушаалыг нэхэмжлэгч олж мэдсэн байдаг. Иймд Патентийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 28 дугаар зүйлийн 28.1 дэх заалтын дагуу тус хуулийг зөрчиж патент, гэрчилгээ олгосон асуудлаар ШС 2007 оны *, 2008 оны 06, **дугаартай тушаалыг мэдсэнээс хойш 30 хоногийн дотор ОӨ-ын дэргэдэх Маргаан шийдвэрлэх комисст гомдол эсхүл шүүхэд нэхэмжлэл гаргаагүй.

Мөн Ч.А нарын нэхэмжлэлтэй, ЗТ ОНӨААТҮГ-д холбогдох иргэний хэргийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу ОӨ-ын 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 9/1544 дугаар албан тоотоор илгээсэн ОӨ-ын Үнэлгээний комиссын 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн *** дугаартай ОӨ үнэлгээ баталгаажуулсан дүгнэлт болон ОӨ-ын 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн ** дугаартай батламж-ийг нэхэмжлэгч олж мэдсэн. Энэ нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/ШШ2018/****дугаар шийдвэр болон нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2018 оны *дугаар сарын 06-ны өдрийн **дугаар магадлалаар тус тус нотлогдоно. Хэрэв нэхэмжлэгч тус үнэлгээний дүгнэлт, батламжийг эс зөвшөөрсөн тохиолдолд мэдсэнээс хойш 30 хоногийн дотор ОӨ-ын дэргэдэх Маргаан шийдвэрлэх комисст гомдол эсхүл шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ эдлээгүй байна. Иймд маргаан бүхий захиргааны актуудыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд, мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Гуравдагч этгээд С.Эоос шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ОӨ-ын Үнэлгээний комиссын 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн *** дугаар ОӨ үнэлгээ баталгаажуулсан дүгнэлт, ОӨ-ын 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн ** дүгээр батламжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа үүгээр мэдэгдэж байна.

Мөн тус нэхэмжлэлтэй холбоотой анхан шатны шүүх хуралдаанд биечлэн оролцохгүй, эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлттэй байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчээс ОӨ-ын Үнэлгээний комиссын 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн *** дугаар дугаар өмчийн үнэлгээ баталгаажуулсан дүгнэлт, ОӨ-ын 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн ** дүгээр батламжийг хүчингүй болгуулах, Монгол Улсын ШС 2007 оны * дүгээр тушаал, тус тушаалаар Д.Ж, С.Э, Ч.А нарт олгогдсон Троллейбус ******* шинэ бүтээлийн **** дугаар патент, 2008 оны *дугаар тушаал, тус тушаалаар Д.Ж болон Ч.А нарт олгогдсон Тогтмол тоон гүйдлээр хурдыг удирдах JAF&N систем шинэ бүтээлийн ***дугаар патент, ******* тогтмол гүйдлийн хувиргуур шинэ бүтээлийн ****дугаар патент, мөн оны **дугаар тушаал, тус тушаалаар Д.Ж, С.Э, Ч.А нарт олгогдсон Хосолмол тэжээлийн үүсгэвэрт троллейбус *******-МЛ шинэ бүтээлийн *****дугаар патентуудыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.7-д Энэ хуулийн 122.6-д заасан тогтоол эцсийн шийдвэр байна гэж заасан ба Захиргааны хэргийн давж заалдах шатны 2019 оны 732 дугаар тогтоолоор нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлээгүй болохыг, мөн шүүхийн 2020 оны 739 дүгээр тогтоолоор маргаан бүхий тушаалуудаар ****, ***, *, *****патент болон өмчлөгчийн нэрийн жагсаалтыг баталж улсын бүртгэлд бүртгэхээр шийдвэрлэсэн нь захиргааны актын шинжийг агуулсан болохыг тус тус дүгнэсэн тул шүүх хэрэгт нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн үндсэн болон нэмэгдүүлсэн шаардлагын хүрээнд хэргийг хэлэлцэж, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:

Монгол Улсын ШС 2007 оны *дугаар сарын 25-ны өдрийн * дүгээр тушаалын 2 дугаар хавсралтаар Д.Ж, С.Э, Ч.А нарыг Троллейбус ******* шинэ бүтээлийн **** дугаар патентын өмчлөгчөөр(4хх, 27 дахь талд), 2008 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн *дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар Д.Ж Ч.А нарыг Тогтмол тоон гүйдлээр хурдыг удирдах JAF&N систем шинэ бүтээлийн ***дугаартай патент болон ******* тогтмол гүйдлийн хувиргуур шинэ бүтээлийн ****дугаар патентын өмчлөгчөөр(4хх, 145 дахь талд), мөн оны 12 дугаар сарын 05-ны өдрийн **дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар Д.Ж, С.Э, Ч.А нарыг Хосолмол тэжээлийн үүсгэвэрт троллейбус *******-МЛ шинэ бүтээлийн *****дугаар патентын өмчлөгчөөр(4хх,164 дэх талд) тус тус бүртгэж, холбогдох патентуудыг олгожээ(5хх, 32-36 дахь талд).

ОӨ-ын даргын 2014 оны 36 дугаар тушаалаар байгуулагдсан Үнэлгээний комиссын 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн *** дугаар дугаар ОӨ үнэлгээ баталгаажуулсан дүгнэлт-ээр,

1/ **** тоот патент бүхий Троллейбус *******,

2/ ***тоот патент бүхий Тогтмол тоон гүйдлээр хурдыг удирдах JAF&N систем,

3/ ****тоот патент бүхий ******* тогтмол гүйдлийн хувиргуур,

4/ *****тоот патент бүхий Хосолмол тэжээлийн үүсгэвэрт троллейбус-******* МЛ гинэ бүтээлүүд болон ***тоот патент бүхий Тролейбус JEA-800 бүтээгдэхүүний загварын үнэлгээг 4,260,000,000.00 төгрөгөөр үнэлэгдэх боломжтой болохыг тогтоож баталгаажуулж шийдвэрлэж, ** тоот батламжийг ЦТ ОНӨААТҮГ-т хүргүүлжээ. (2хх хэргийн 20-21 дэх талд)

Д.Ж, С.Э, Ч.А нараас 2019 оны 10 дугаар сард тухайн патентуудын 11-20 дахь жилийн хугацаанд хамаарах улсын тэмдэгтийн хураамжийг төлсөн(5хх 41-61 дэх талд)-өөр **** дугаартай патент эзэмшигчийн эрх нь 2027 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл, ***, *, *****дугаартай патентуудыг эзэмшигчийн эрх нь 2023 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хүртэл тус тус сунгагдсан болох нь ОӨ-ын 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн ** тоот албан бичиг, ОӨ-ын 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн мэдэгдлүүдээр тогтоогдож байна(2хх: 106-109, 5хх: 41-61 дэх талуудад).

Д.Ж, С.Э, Ч.А нар нь Троллейбус *******, Тогтмол тоон гүйдлээр хурдыг удирдах JAF&N систем, ******* тогтмол гүйдлийн хувиргуур, Хосолмол тэжээлийн үүсгэвэрт троллейбус *******-МЛ бүтээлүүдийг зохион бүтээсэн тухайд хэргийн оролцогчид маргаагүй.

Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс нэхэмжлэлийн үндэслэлээ Д.Ж, С.Э болон Ч.А нар нь дээрх шинэ бүтээлүүдийг бүтээхдээ ЦТ ОНӨААТҮГ/тухайн үеийн нэршилээр/-т хөдөлмөрийн гэрээгээр ажилаж байсан, хуулийн этгээдээс гаргасан хөрөнгө, тоног төхөөрөмжийг ашиглаж уг бүтээлүүдийг бүтээсэн байхад патентыг Д.Ж, С.Э, Ч.А нарын нэрээр бүртгэсэн, шинэ бүтээлүүдийн үнэлгээг эрхгүй этгээдийн хүсэлтийг үндэслэж хийсэн ба уг дүгнэлтэд дурьдсан аудитын тооцоо нь бодит нөхцөл байдалд нийцсэн эсэхийг эргэлзээтэй байхад тодруулалгүйгээр дүгнэлт гаргасан нь тус тус хууль бус гэх агуулгаар тайлбарлан маргасан.

Хариуцагч ОӨ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шинэ бүтээлийн зохиогч нарын гаргасан хүсэлтийг үндэслэж, хуульд заасан журмын дагуу холбогдох шүүлт хийсний үндсэн дээр патент олгосон бөгөөд патент эзэмших хугацааг улсын тэмдэгтийн хураамж төлснөө сунгуулах боломжтой тул үнэлгээ тогтоосон нь хууль тогтоомжид нийцсэн гэх агуулгаар тайлбарлан, хариуцагч Хууль Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудалд хамаарахгүй гэж тайлбарлан нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн.

Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль/20*оны/-ийн 3 дугаар зүйлийн 3.1-д өөрийн оюуны бүтээлч үйл ажиллагаагаар бүтээл туурвисан хувь хүн-ийг зохиогч гэж тодорхойлсон байх ба Патентын тухай хууль/20*оны/-ийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т тухайн шийдэл нь шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар болохыг тодорхойлж, зохиогч нь тодорхой хугацаанд түүнийг өмчлөх онцгой эрхтэй болохыг хүлээн зөвшөөрч, төрийн эрх бүхий байгууллагаас патент олгох-оор, **дугаар зүйлийн 13.1-т Шинэ бүтээлийн ном зүй, томъёолол, бүтээгдэхүүний загварын зургийг патентийн хэвлэлд нийтэлсэн өдрөөс хойш З сарын дотор ОӨ асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад няцаасан нотолгоо ирээгүй, маргаан гараагүй бол патент олгох-оор тус тус зохицуулжээ.

Д.Ж, С.Э, Ч.А нараас 2007 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Троллейбус ******* бүтээлийн шийдлийг, Д.Ж, Ч.А нараас 2008 оны 07 дугаар сарын 16-ны өдөр тогтмол гүйдлийн хувиргуур, тоон гүйдлээр хурдыг удирдах систем, дуобус-МЛ шинэ бүтээлүүдийн шийдлийг дэвшүүлсэн өргөдлийг ОӨт гаргаж, мөн оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Троллейбус ******* болон *******-МЛ бүтээлүүдийн шийдлийг хамтран эзэмшигчээр С.Эийг оруулах хүсэлтийг гаргасан(1хх,128 дахь талд) байх ба дээрх шинэ бүтээлүүдийг нийтэлсэн өдрөөс хойш тэдгээрт хамаарах аливаа няцаасан нотолгоо ирээгүй, маргаан гараагүй болохыг ОӨ-ын Аж үйлдвэрийн өмчийн хэлтсийн даргын 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 3/109 тоот албан бичгээр тодорхойлсон байна.

Хууль тогтоомжийн дээрх зохицуулалт болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдож буй нөхцөл байдлуудаас үзвэл, Монгол Улсын ШС 2007 оны *, 2008 оны *болон **дугаар тушаалуудаар Д.Ж, С.Э, Ч.А нарыг Троллейбус *******, Тогтмол тоон гүйдлээр хурдыг удирдах JAF&N систем, ******* тогтмол гүйдлийн хувиргуур Хосолмол тэжээлийн үүсгэвэрт троллейбус-******* МЛ шинэ бүтээлүүдийн өмчлөгчөөр бүртгэж, патент олгосон нь хууль тогтоомжид нийцсэн гэж үзнэ. Учир нь:

Д.Ж, С.Э, Ч.А нар нь Троллейбус *******, Тогтмол тоон гүйдлээр хурдыг удирдах JAF&N систем, ******* тогтмол гүйдлийн хувиргуур Хосолмол тэжээлийн үүсгэвэрт троллейбус-******* МЛ шинэ бүтээлүүдийн шийдлийг гаргасан, уг шийдлийг өөр хэн нэг зохиогч этгээдээс үгүйсгэж маргаагүй тохиолдолд Д.Ж, С.Э, Ч.А нарын хувьд уг бүтээлүүдийг зохион бүтээснээр зохиогчийн болоод шинэ бүтээлийг өмчлөгчийн эрх дагалдаж үүсэх ба энэхүү эдгээр эрх нь зохиогчийн хувьд жам ёсны эрхэд тооцогдоно.

Иймд гуравдагч этгээдүүдийг шинэ бүтээлийн зохиогч болохыг хүлээн зөвшөөрч баталгаажуулсан, тэднийг уг шинэ бүтээлүүдийн өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэсэн шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхгүй.

Хэдийгээр Д.Ж, С.Э, Ч.А нар нь ЦТ ОНӨААТҮГ-т хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байх үедээ тухайн хуулийн этгээдийн үйл ажиллагааны ашигт үйлийн коэффциентийг нэмэгдүүлэх зорилгоор, тухайн хуулийн этгээдийн тоног төхөөрөмж, эд хөрөнгийг ашиглаж шинэ бүтээлүүдийг зохиосныг үгүйсгэхээргүй боловч энэ нь тухайн шинэ бүтээлийн шийдлийг гаргасан зохиогчийн бүтээлч үйл ажиллагааг үгүйсгэх үндэслэл болохгүй тул нэхэмжлэгч талын хөдөлмөрийн гэрээгээр ажилаж байх үедээ хуулийн этгээдээс гаргасан хөрөнгө, тоног төхөөрөмжийг ашиглаж уг бүтээлүүдийг бүтээсэн байхад патентыг Д.Ж, С.Э, Ч.А нарын нэрээр бүртгэсэн хууль бус гэх агуулга бүхий тайлбар үндэслэлгүй байна.

Мөн маргаан бүхий тушаалуудыг гарах үед гуравдагч этгээд Д.Ж нь Цахилгааны тээвэр ОНӨААТҮГ-ын захирлаар, С.Э нь ерөнхий инженерээр, Ч.А нь электроникийн инженерээр тус тус ажиллаж байсан байх ба гуравдагч этгээд Ч.Ааас Троллейбус *******, Тогтмол тоон гүйдлээр хурдыг удирдах JAF&N систем, ******* тогтмол гүйдлийн хувиргуур Хосолмол тэжээлийн үүсгэвэрт троллейбус-******* МЛ шинэ бүтээлүүдийн шийдлийн санааг нийтийн тээврийн хямралын үед байгууллагынхаа үйл ажиллагааг явуулах сэтгэлээр санаачилж, удирдлагаас дэмжиж, зарим тоног төхөөрөмж сэлбэгийг авч өгсөн, дээрх шинэ бүтээлийн шийдлүүд нь цахилгаан хөдөлгүүр бүхий тээврийн хэрэгсэлд ашиглах боломжтой гэж тайлбарласан боловч эдгээр нөхцөл байдал нь шинэ бүтээлийн патентыг тухайн хуулийн этгээдийн өмчлөлд олгох үндэслэл болохгүй.

Өөрөөр хэлбэл, төрийн эрх бүхий байгууллагаас патент олгож, улсын бүртгэлд бүртгэх тухй шийдвэр гаргаж байгаа нь шинэ бүтээл зохиосон болохыг баталгаажуулж улмаар зохиогчийн шинэ бүтээлээ өмчлөх эрх-ийг баталгаажуулж байгаа эрх зүйн хэлбэр тул зохиогчоос зөвшөөрөөгүй тохиолдолд шинэ бүтээлийн патентыг хуулийн этгээдэд олгох нь Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль/20*оны/-ийн зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхээр хамгаалагдах бүтээлийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах, хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулах зорилгод нийцэхгүй тул нэхэмжлэгч талын Патентийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.6-д заасны дагуу Албан үүргээ гүйцэтгэх буюу гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх явцад бүтээсэн шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварын патент, ашигтай загварт гэрчилгээ авах эрхийг гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил олгогч эдлэх ёстой байсан. Гуравдагч этгээдүүд нь албан тушаалын байдлаа ашиглаж өөрсөд дээрээ патентыг гаргуулсан нь хууль бус гэх тайлбарыг хүлээж авах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

Иймд нэхэмжлэлийн Монгол Улсын ШС 2007 оны * дүгээр тушаал, тус тушаалаар Д.Ж, С.Э, Ч.А нарт олгогдсон Троллейбус ******* шинэ бүтээлийн **** дугаар патент, 2008 оны *дугаар тушаал, тус тушаалаар Д.Ж болон Ч.А нарт олгогдсон Тогтмол тоон гүйдлээр хурдыг удирдах JAF&N систем шинэ бүтээлийн ***дугаар патент, ******* тогтмол гүйдлийн хувиргуур шинэ бүтээлийн ****дугаар патент, мөн оны **дугаар тушаал, тус тушаалаар Д.Ж, С.Э, Ч.А нарт олгогдсон Хосолмол тэжээлийн үүсгэвэрт троллейбус *******-МЛ шинэ бүтээлийн *****дугаар патентуудыг тус тус хүчингүй болгуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Зохиогчийн эрхийг хамгаалах төрийн бодлогыг хэрэгжүүлэх ажлыг ОӨ асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага эрхлэн дараахь чиг үүргийг гүйцэтгэх-ээр 26.1.8-д Зохиогчийн эрхэд хамаарах бүтээлийн үнэлгээ тогтоох, баталгаажуулах-аар заасан байх ба ОӨ-ын даргын 2011 оны 65 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Оюуны бүтээлийн үнэлгээ тогтоох, баталгаажуулах журам-ын 1.1-д ...шинэ бүтээлийн үнэлгээг зохиогчийн хүсэлтээр тогтоох, баталгаажуулах үйл ажиллагаанд уг журмыг мөрдлөг болгох-оор, 2.10-т үнэлгээ тогтоохдоо эдийн засгийн үзүүлэлт, хэмнэлт, үр ашиг, орлого, зардал, үнэлгээний зүйлийг бүтээхэд гаргасан оюуны болон бусад зардал, одоо ашиглагдаж байгаа байдлыг харгалзан үзэх-ээр 2.12-т үнэлгээ тогтоож баталгаажуулах, дахин нягтлуулахаар буцаах, үнэлгээ тогтоож, баталгаажуулах шийдвэрийг гаргах-аар тус тус журамлажээ.

Гэтэл ОӨ-ын даргын 2014 оны 36 дугаар тушаалаар байгуулагдсан Үнэлгээний комиссын 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн *** дугаар дугаар ОӨ үнэлгээ баталгаажуулсан дүгнэлт-ээр **** тоот патент бүхий Троллейбус *******, ***тоот патент бүхий Тогтмол тоон гүйдлээр хурдыг удирдах JAF&N систем, ****тоот патент бүхий ******* тогтмол гүйдлийн хувиргуур, *****тоот патент бүхий Хосолмол тэжээлийн үүсгэвэрт троллейбус-******* МЛ шинэ бүтээлүүд болон ***тоот патент бүхий Тролейбус JEA-800 бүтээгдэхүүний загварын үнэлгээг 4,260,000,000.00 төгрөгөөр үнэлэгдэх боломжтой болохыг тогтоож баталгаажуулахдаа ОӨ бүтээлийн эдийн засгийн үзүүлэлт, хэмнэлт, үр ашиг, орлого, зардал, үнэлгээний зүйлийг бүтээхэд гаргасан оюуны болон бусад зардал, одоо ашиглагдаж байгаа байдлыг хэрхэн тооцоолсон нь тодорхойгүй байна.

Өөрөөр хэлбэл, хууль тогтоомжийн дээрх зохицуулалтуудын хүрээнд хариуцагч захиргааны байгууллагын зохиогчийн эрхэд хамаарах бүтээлийн үнэлгээ тогтоох, баталгаажуулах чиг үүрэг нь ОӨ бүтээлийн эдийн засгийн үзүүлэлт, хэмнэлт, үр ашиг, орлого, зардал, үнэлгээний зүйлийг бүтээхэд гаргасан оюуны болон бусад зардал, одоо ашиглагдаж байгаа байдал зэрэгт тулгуурлан үнэлгээг бодитойгоор тогтоох байдлаар хэрэгжих ёстой байхад хариуцагч нь дээрх үнэлгээг тогтоохдоо ****, ***, *, *****тоот патент бүхий шинэ бүтээлүүдийн зөвхөн эдийн засгийн үзүүлэлт болон хэмнэлт буюу цахилгаан зарцуулалтын бууралтыг үндэслэсэн гэж үзэхээр байх ба бусад үзүүлэлтүүд болох үр ашиг, орлого, зардал, үнэлгээний зүйлийг бүтээхэд гаргасан оюуны болон бусад зардал, одоо ашиглагдаж байгаа байдал зэргийг тооцоолоогүй нь Төрийн албаны тухай хууль/2002 он/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан төрийн албаны хууль дээдлэх зарчим-д нийцээгүй байна.

Тодруулбал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас үнэлгээ тогтооход хүсэлт гаргасан талаас Ч.А, тус компанийн эдийн засагч н.Я******* нар оролцсон, ... 4 патент цогцоороо байж илүү үнэ цэнэтэй байхаар тайлбар өгсөн, ... Д******* ХХК-иар үнэлгээг хийлгэсэн, ... үнийн зөрүү болон цахилгаан зарцуулалт өмнө нь ямар байсан, одоо ямар болсон талаар, цахилгааны зарцуулалтын хэмнэлт байгаа эсэх дээр дүгнэлт гаргаж нийт үнийн дүнг гаргаж өгсөн гэж тайлбарласан болон Д******* аудит ХХК-ийн 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн дүгнэлтэд нийт 50 ширхэг JEA 800 дуобус, монбусын өртөг нь ОХУ болон Чех улсад үйлдвэрлэгддэг тролейбуснаас 18,1 тэрбум төгрөгөөр хямд, ... цахилгаан зарцуулалт буурсан, ...тролейбус үйлдвэрлэн гаргаснаар зах зээлийн үнэ, нийт орлогын нийлбэрээр 21,3 тэрбум төгрөгийн өгөөжтэй ажилласан гэснээс үзвэл, хариуцагч нь маргаан бүхий дүгнэлтийг ЦТ ОНӨААТҮГ-ын 2006-20**оны нийт өгөөжийн 20 хувиар тооцсон байх ба энэ нь ОӨ үнэлгээг тогтоохдоо харгалзан үзвэл зохих үзүүлэлтүүдээс зөвхөн хэмнэлтийг үндэслэсэн гэж үзэхээр байна(21,3 тэрбум*20%=4,26 тэрбум).

Харин захиргааны байгууллагаас шийдвэр гаргахдаа хууль тогтоомжид заасан харгалзан үзвэл зохих бусад үзүүлэлтүүдийг дүгнээгүй тохиолдолд шүүх гуравдагч этгээд Ч.Аын ...дээр шинж бүтээлүүдийг цахилгаан эрчим хүчний эх үүсвэрийг ашиглаж ажилладаг тээврийн хэрэгсэлд зориулан бүтээсэн, дотоод шаталтын хөдөлгүүрт тээврийн хэрэгсэлд ашиглах боломжгүй, бусад төрлийн цахилгаан хөдөлгүүрт ашиглах боломжтой эсэхийг туршиж үзээгүй, ... миний хувьд байгууллагын үйл ажиллагаагаа явуулах сэтгэлээр зохион бүтээсэн гэх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн үнэлгээний комиссын хуралдаанд хүсэлт гаргагч нь 4 патент цогцоороо байж илүү үнэ цэнэтэй байхаар тайлбар өгсөн гэх, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ... улсын мөнгийг ашиглаж хийсэн шинэ бүтээл бөгөөд манай байгууллага одоо ийм хэмжээний лицензийн төлбөр гаргах эдийн засгийн ямар ч боломжгүй гэх, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн Д.Ж нь ЦТ компанийн захирлаар ажиллаж байхдаа ашиг сонирхлын зөрчилтэйгээр үнэлгээ хийлгэсэн гэх агуулга бүхий зөрүүтэй тайлбаруудад болон ****, ***, *, *****тоот патент бүхий шинэ бүтээлүүдийн үр ашиг, орлого, зардал, үнэлгээний зүйлийг бүтээхэд гаргасан оюуны болон бусад зардал, одоо ашиглагдаж байгаа байдал зэрэгт дүгнэлт хийх боломжгүй, энэ нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзнэ.

2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр болж мөрдөгдсөн Зохиогчийн эрхийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн дагуу тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа хөрөнгийн үнэлгээчин нь ОӨ үнэлгээ хийх сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсны үндсэн дээр ОӨ үнэлгээг хийх-ээр хуульчилж, хариуцагч захиргааны байгууллага нь ОӨ үнэлгээг тогтоох эрхгүй болжээ.

Түүнчлэн Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 727 дугаар шийдвэрээр ЗТ ОНӨААТҮГ-аас 1,405,800,000.00 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Эид, 1,278,000,000.00 төгрөгийг нэхэмжлэгч Ч.Аад олгох-оор гэж шийдвэрлэсэнд хариуцагчаас лицензийн гэрээ байгуулагдахаас өмнө үйлдвэрлэгдсэн тролейбусанд хамаарч байгаа гэсэн үндэслэлээр 8**,030,237.00 төгрөгаар багасгуулахаар гомдол гаргасан-ыг нэхэмжлэгч нар хүлээн зөвшөөрч нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны **дугаартай магадлалаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснээс үзвэл, нэхэмжлэгч Зорчиг тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-аас маргаан бүхий дүгнэлтийг эс зөвшөөрч буй үндэслэл нь үнэлгээний тоон дүн гэж үзэхээр байна.

Дээрхээс үзвэл, Д.Ж, С.Э, Ч.А нарыг Троллейбус *******, Тогтмол тоон гүйдлээр хурдыг удирдах JAF&N систем, ******* тогтмол гүйдлийн хувиргуур, Хосолмол тэжээлийн үүсгэвэрт троллейбус *******-МЛ шинэ бүтээлүүдийн өмчлөгчөөр бүртгэсэн Монгол Улсын ШС 2007 оны *, 2008 оны *боло **дугаар тушаалуудыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүйн дээр 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр болж мөрдөгдсөн Зохиогчийн эрхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулахдаа хуульд өөрөөр заагаагүй бол талууд ОӨ үнэлгээг харилцан тохиролцож тогтоох-оор хуульчилсан байх ба гуравдагч этгээдүүд нь шинэ бүтээлийн буюу оюуны өмч-ийн эрхийн үнэлгээг эрх бүхий хөрөнгийн үнэлгээчнээр тогтоолгох нь хувь этгээдээс өөрийн эдийн болон эдийн бус баялгийн үнийг тодорхойлох хувийн эрх зүйн зарчимд нийцэхээр байх тул ОӨ-ын даргын 2014 оны 36 дугаар тушаалаар байгуулагдсан Үнэлгээний комиссын 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн *** дугаар дугаар ОӨ үнэлгээ баталгаажуулсан дүгнэлт-ийг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас ... үнэлгээний комисс нь манай байгууллагын хэлтсийн дарга болон шинжээч нараас бүрдсэн, хүсэлт гаргасан талаас Ч.А, ЦТ компанийн эдийн засагч н.Я******* гэдэг хүн оролцсон, ... цэвэр ашгийн 10-25 хувиар үнэлдэг жишгийг авч хэрэглэсэн нь хуралдааны тэмдэглэлд тусгагдсан зэргээр тайлбарлах боловч хуралдааны тэмдэглэлийг шүүхэд ирүүлээгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8-д Хэргийн оролцогч өөрт байгаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй гэж заасны дагуу шийдвэрлэснийг тэмдэглэв.

Нэхэмжлэгч талаас эрхгүй этгээдийн хүсэлтийг хүлээн авч үнэлгээ тогтоосон гэж маргах боловч маргаан бүхий дүгнэлтийн үндэслэлд ... үнэлгээг баталгаажуулахыг хүссэн Монголын зохион бүтээгчдийн холбоо, ОӨ итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д*******, ЦТ ОНӨААТҮГ-ын хүсэлтийг үндэслэн гэж тусгагдсан болон комиссын хуралдаанд Ч.А нь оролцсон болохоо тайлбарлаж байгаас үзвэл, үнэлгээ тогтоолгох хүсэлтийг хэлэлцсэн нь ОӨ-ын даргын 2011 оны 65 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Оюуны бүтээлийн үнэлгээ тогтоох, баталгаажуулах журам-ын 1.1-д ...шинэ бүтээлийн үнэлгээг зохиогчийн хүсэлтээр тогтоох, баталгаажуулах үйл ажиллагаанд уг журмыг мөрдлөг болгох гэж заасанд нийцсэн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.13-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль/20*оны/-ийн 3 дугаар зүйлийн 3.1, Патентын тухай хууль/20*оны/-ийн 3 дугаар зүйлийн 3.1.4, **дугаар зүйлийн 13.1, 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.8, Төрийн албаны тухай хууль/2002 оны/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ЗТ ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, ОӨ-ын Үнэлгээний комиссын 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн *** дугаар дугаартай ОӨ үнэлгээ баталгаажуулсан дүгнэлт, ** дүгээр батламжийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч тус бүрээс 35,100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ