Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 2023/ШЦТ/23

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Нарийн бичгийн дарга Ө.Оюумаа

Улсын яллагч Н.Д

Хохирогч Э.Б

Хохирогчийн өмгөөлөгч С.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.М /онлайн/

Шүүгдэгч О.Ү нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Ү-т холбогдох эрүүгийн 2225003900356 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

О.Ү

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч О.Ү нь 2021 оны 09 дүгээр сараас 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хооронд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн ***** тоотод оршин суух Э.Б ыг Т   О  , О   М  гэх фейсбүүк хаягаар Эрдэнэт зар /153.000 гишүүнтэй/ гэх фейсбүүк группт Э.Б ын зурагтай “яасан муухай хүүхэн айл гэр үймүүлсэн энэ хүүхнээс болж салж нийлэх дээрээ тулж байна, чиний нүцгэн шалдан зургийг тавьсангүй шүү ах дүүс хараад энэ хүндээ хэлнэ биз” гэх мэдээллийг, Санхүү авдаг охидууд /3.000 гишүүнтэй/ гэх фейсбүүк группт Э.Б ын зураг болон түүний  ******* дугаарыг, Э.Б ын ажлын  ******* дугааруудыг бичиж санхүү авна гэх мэдээллийг, Дуудлагын охид гэх фейсбүүк группт Э.Б ын  ******* дугаарын утсыг тавьж “дуудлагаар очно, видео колл хийнэ, уулзана, санхүү авна” гэх мэдээллийг, Эрдэнэт ажлын зар гэх фейсбүүк группт Э.Б ын зурагтай “зөв амьдраач бүтэн айлын амьдралаар тоглож байна ш дээ яасан ч олон залуучуудтай юм. Хөдөлмөрлөж амьдар тэр ах дүүс байдгийн бол хэлээч” гэх мэдээллийг оруулж нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч О.Ү-ийг хүний нэр төр алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Ү мэдүүлэхдээ “фэйсбүүк хаягаар дамжуулан худал мэдээлэл бичиж тараасанаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч бас элдэв зүйл бичсэн.” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч Э.Б  мэдүүлэхдээ “энэ хүнтэй хамт амьдрах болсноос хойш маш хэцүү байдалтай байсан. Одоо салсан тусдаа байгаа боловч ажил руу залгаж дарамтлах, гар утас руу залгах, таньдаг хүмүүст элдэв зүйл ярих зэргээр маш их дарамт учруулдаг. Булган аймгийн зарын хаягаар санхүү авна гэж миний утасны дугаарыг бичсэн байхад нь анх мэдсэн. Сэтгэцийн эмчилгээ хийлгэсэн.” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Э.Б ын цагдаагийн газарт гаргасан гомдол, түүнд хавсаргасан санхүү авдаг охидууд групп-д санхүү авна  *******,  ******* дугаартай цагаан плажтай эмэгтэй хүний зурагтай пост гэрэл зураг /1 дэх хавтаст хэргийн 5-10 дахь тал/,

2.  ******* дугаартай харилцсан мессежний зургууд /1 дэх хавтаст хэргийн 18-44 дэх тал/,

3. Фейсбүүкт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 45-56 дахь тал/,

4. Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 58-64 дэх тал/,

5. Хохирогч Э.Б ын “...Би 2019 оны 11 дүгээр сард Ү гэх залуутай анх танилцсан юм. Тэгээд 2019 оны 12 дугаар сараас би Ү-тэй хамт амьдрах болсон бөгөөд тухайн үед байрны түрээсээ би өөрөө төлдөг байсан. Ингээд 2020 оны 03 дугаар сараас Ү   бид 2 тэднийд хамт амьдрах болсон. Тэгтэл 2020 оны 05 дугаар сараас Ү   бид 2 хоорондоо маргалдах болсон бөгөөд шалтгаан нь гэвэл тэрээр над руу дайрч эхлэх болсон. Тухайлбал тэрээр ээжтэйгээ маргалдах бүртээ чамаас боллоо гэж хэлдэг, мөн манай найзуудтай танилц гэхээр гудамжны гөлөгнүүдтэй танилцахгүй гэдэг болсон. Ингээд хэрүүл даамжирсаар байгаад 2020 оны 06 дугаар сарын сүүлээр би тэдний гэрээс явж салсан юм. Үүнээс хойш тэрээр намайг хэл амаар доромжилж, араас даган хэрүүл маргаан хийдэг болсон. Харин 2021 оны хавар над руу Булган аймгийн зарын фейсбүүк группийн админ гээд нэг хүн утсаар залгаж “Санхүү авна” гээд зар тавьчихсан байна. Чи өөрөө тавьсан юм уу, өөр хүн тавьсан юм уу гэж асууж байсан. Тухайн үед би тэр зарыг нь хараад О М гэсэн хаягаас санхүү авна гээд миний  ******* дугаарыг бичээд мөн миний цагаан даашинзтай гэрэл зургийг оруулсан байсан. Ингэж л би анх мэдсэн бөгөөд үүнээс хойш Ү   янз янзын хаягаас миний гар утасны дугаар, гэрэл зургийг оруулж “санхүү өгнө авна дуудлагаар явна” гэхчлэн зар оруулдаг болсон. Ингэж оруулсан зарын дагуу олон хүн над руу залгаж санхүү авах уу, хүрээд ир, Хаана уулзах уу, гэхчлэн залгадаг болсон. Сүүлд 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Ү   нь Т   О   гэсэн хаягаас фейсбүүкийн “Санхүү авдаг охидууд” гэсэн групп дээр “Санхүү авна” гээд миний  ******* ажлын газрын  ******* дугаарыг бичсэн байсан. Ү   нь над руу “Чи жаргалтай амьдарч байна яахаараа ганцаараа жаргалтай амьдардаг юм, хүүхэд тэжээлгэсэн мөнгө өг гэхчлэн бичдэг бөгөөд миний ойлгосноор тэрээр намайг муухай харагдуулах гэж ийм зүйл хийж байна гэж ойлгож байна... Ү   нь надтай холбоо барих гээд чадахгүй болохоороо миний ойр дотны хүмүүс буюу хамт ажилладаг ажлын хүмүүс, эцэг, эх, эгч нар руу ярьдаг, чат, мессеж бичдэг. Сүүлдээ энэ байдал нь хэрээс хэтэрч ажлын хүмүүсийн эхнэр, нөхөр рүү нь хамтрагч байгууллагууд руу ярьж, янз бүрийн мессеж бичиж, зураг явуулдаг. Одоо фейсбүүк орчинд тавиад байгаа зургуудыг Ү   нь надтай үерхэж байхдаа өөрөө дарж өгч байсан бөгөөд тус зургуудаа цахим орчинд тавиад байгаа юм. Түүнээс миний хувийн зургууд өөр хүнд байх учиргүй юм. Ер нь тэрээр олон янзын хуурамч фейсбүүк хаяг, олон янзын дугааруудаас залгаж, мессеж, чат бичдэг бөгөөд тэр бүгдийг нь би блоклож устгадаг юм. Одоо үнэхээр залхаж байна, тэрээр намайг урд нь 3 удаа зодож шүүхээр баривчлагдаж байсан бөгөөд түүнд ямар ч хариуцлага хүлээсэн явдал болоогүй юм. Иймээс би түүнд үнэхээр гомдолтой байна. Би О.Ү  ийн гаргадаг асуудлаас болж өөрийн амиа егүүтгэх оролдлого хийж байсан. 2021 оны 07 дугаар сард би Дэнжид автобусны буудал дээр О.Ү  тэй хамт байхдаа өөрийнхөө гутлын үдээсээр автобусны буудлын төмрөөс өөрийнхөө хоолойг боох үйлдэл хийж байсан. Тэгтэл намайг Ү   болиулж байсан. Тэгээд цагдаа дээр ирээд хүнтэй уулзаж байгаад өнгөрч байсан яг албан ёсоор бүртгэлд орж шалгагдаж байгаагүй. Дараа нь мөн 2021.07-р сард О.Ү нь намайг зодсон гээд шүүхээр орж баривчлагдсан тэр өдөр би шүүхийн гадаа архины шил хагалаад өөрийнхөө зүүн гарыг зүссэн юм. Энэ үед хажууд Ү   байсан бөгөөд мөн намайг болиулаад тэрээр цусыг минь арчаад тэгээд шүүх хуралд орж байсан. Би Ү  тэй хэрэлдэж маргалдаад л дээрх уйлдлүүдийг хийж байсан. 2021 оны 12 дугаар сард би сэтгэлзүйн эмчилгээг хийлгэж тэрнээс хойш ахин тийм үйлдэл хийхээ больсон юм. Тухайн хүн нь надад ховс хийсэн бөгөөд тэр хүн нь хотоос ирсэн явуулын хүн байсан юм. Ер нь цагдаад өргөдөл өгснөөс хойш О.Ү нь над руу байнга л ярьдаг байсан, ихэвчлэн намайг хэл амаар доромжилж ярьдаг байсан... Тухайн үед манай гэрт охин 4 настай У , ажлын газрын Ц нар байсан. Тэгээд Ү   нь намайг өргөдлөө авчих, чамд сэтгэлзүйн эмчилгээний мөнгийг чинь өгье гэхчлэн намайг ятгаад байсан. Би түүнийг гэрээсээ явахыг шаардахад яваагүй бөгөөд би цагдаа дуудаж байж тэрээр манайхаас үүрийн 05 цагийн үед явсан юм. Цагдаа дуудтал тэрээр өөрөө манайхаас явсан юм. Тус “О М” гэсэн хаяг нь О.Ү  ийнх бөгөөд тэрээр тус хаягаа дөнгөж нээгээд удаагүй байхдаа буюу 2021 оны намар над руу тус хаягаасаа зөндөө олон удаа фейсбүүкээр залгаж байсан, би дуудлагыг нь аваагүй бөгөөд харин тус хаягаасаа над руу зөндөө чат бичсэн. Угаасаа чатыг нь уншихаар нь О.Ү мөн гэдэг нь тодорхой байгаа юм. Тухайлбал “чи 3 удаа шүүхээр орууллаа бах чинь ханаж байгаа байх” гэхчлэн чат бичиж байсан. Тэгээд над руу бэлгийн харилцаанд орж буй бэлэг эрхтний зураг явуулаад “олон нийтэд дэлгээд чамайг ёстой очих газаргүй болгоноо пизда минь” гэхчлэн чат бичиж байсан юм. О.Ү нь намайг зодож цохисон гээд шүүхээр 3 удаа орж зөрчлөөр баривчлагдаж байсан юм. О.Ү нь нэг л гар утас барьдаг бөгөөд би 2021.06 бил үү 07 дугаар сард түүний барьж байсан Самсунг А50 загварын гар утсыг шидэж эвдэлж байсан юм. Түүнээс хойш О.Ү нь ээжийнхээ Самсунг загварын хар өнгийн гар утсыг барьдаг болсон. Би тэр утасны загварыг нь дэлгэрэнгүй сайн мэдэхгүй байна, ямар ч байсан тус гар утсаа 2022.10.19-ний өдөр манайд ирэхдээ тэрээр барьчихсан явсан юм. Сүүлд О.Ү  ийн нээсэн шинэ хаягууд нь байгаа юм. Тус хаягуудаас бас миний зургийг тавьж, янз бүрийн сэтгэгдэл бичиж байсан. Манайд түүнийг байхад би түүний гар утсыг харахад дээрх хаягууд нь түүний фейсбүүкийн акуант дээр хадгалагдсан байсан юм. Бид хоёрын дунд мөнгөний маргаантай асуудал байгаа хэдий ч түүнээс болоогүй байх. Түүнийг яг яагаад намайг үзэн ядаад ингээд байдгийг ойлгохгүй байна. Миний хувьд түүнтэй хамт байхдаа гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэж байгаагүй ээ. Түүнийг би цагдаад өгснөөс болж л надад дургүйцдэг байх. Одоо миний сэтгэлзүй байнгын айдас, түгшүүртэй байна. Яагаад гэвэл О.Ү нь ахиад миний талаар цахим орчинд мэдээлэл тавьчих вий, мөн миний гэр бүлийн хамаарал бүхий болон хамт олон, найз нөхөд рүү холбоо барьж янз бүрийн асуудал үүсгэх вий, мөн ахиад манай гэрээр болон ажлын газраар ирэх вий гэж л түгшиж байна. Мөн миний бие хямраад одоогоос 3-4 хоногийн өмнө түргэнээр эмнэлэгт очиж өвчин намдаах, тайвшруулах тариа хийлгэсэн. Хааяа толгой минь өвдөж байгаа...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 75, 77 дахь тал, 2 дахь хавтаст хэргийн 10, 12 дахь тал/,

6. Гэрч Э.Х-н “...Учир нь тэрээр намайг Б  харддаг, мөн Б  яриулж өг, наад янхантайгаа намайг яриул гэхчлэн харьцдаг байсан. Энэ байдал нь 2021.12 дугаар сар хүртэл үргэлжилсэн бөгөөд түүний энэхүү байдлыг ээжид нь хэлж тэрээр миний хувийн чат, дугаар луу холбоо барихаа больсон. Харин тэрээр одоог хүртэл ажлын утас руу залгаж, хэл амаар доромжилсон мессеж бичдэг. Ажлын газрын  ******* дугаарыг ихэвчлэн би барьдаг бөгөөд Т   нь 2022 оны 06 дугаар сард ажлын дугаар руу залгахдаа “наад янхандаа одоо юу болохыг хараарай” гэж хэлсэн. Удалгүй манай ажлын газрын дугаар руу эрэгтэй хүмүүс залгаад “зарын дагуу ярьж байна, санхүү авна гэсэн үү” гэж байнга залгах болсон юм. Т   нь “Т   О  ”, “О М” гэсэн фейсбүүк хаягуудаас “Санхүү өгнө, авна” гэсэн зарын групп дээр санхүү авна гээд манай ажлын газрын  *******, Б-н   ******* гэсэн дугааруудыг тавьчихсан байсан. Би яагаад мэдсэн бэ гэвэл ажлын газрын  ******* дугаар руу хүмүүс зарын дагуу ярьж байна гэхээр нь би ямар учиртай ярьж байгааг лавлахад “Т   О  ”, “О М” гэсэн фейсбүүк хаягуудаас “Санхүү өгнө, авна” гэсэн зарын групп дээр “Санхүү авна” гээд  *******,  ******* дугаар бичсэн байна шүү дээ гэж хэлдэг байсан. Мөн Т   нь“О М” гэсэн хаягаасаа манай ажлын газрын Daiso Erdenet гэсэн фейсбүүк хаяг руу Б-н  шалдан зураг, царай нь харагдахгүй порно бичлэг явуулж байсан бөгөөд тэрийг нь би устгаж байсан юм...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 83-р тал/,

7. Гэрч Г.С-н “...2021 оны 04 бил үү 05 дугаар сард намайг өвчтэй гэртээ байх үеэр Ү   нь “О М” гэсэн фейсбүүк хаягаас миний хаяг руу нүүрийг нь далдалсан нүцгэн эмэгтэй хүний зураг явуулаад “энэ чинь ийм янхан шүү дээ, энийгээ утсаа авч холбогд” гэсэн утгатай чат бичсэн байсан. Би ойлгохдоо Б-н  зураг, тэгээд Б ыг түүнтэй холбогд гэж бичсэн байна гэж ойлгосон. Би тухайн үед ямар нэг хариу өгөөгүй чатыг нь устгасан юм. Тухайн үед тэрээр миний хувийн дугаар руу залгаж, над руу “чи тэрэнтэйгээ адилхан янхан биз дээ, чи наадахаа өмөөрөөд цагдаа дуудаад байдаг биз дээ” гэж мессеж бичиж байсан. Тэгээд манай нөхөр түүнтэй ярьснаас хойш тэрээр над руу ярихаа больсон юм. Би тухайн үед цагдаад дуудлага өгч байсан. Ер нь Ү   нь ажлын утас руу байнга залгаж, мессеж бичдэг байсан. Дандаа л Б ыг доромжилж байдаг. Тэрээр өөр өөр дугаараас ажлын утас руу залгаад Б ыг өөр хүн авсан тохиолдолд “пязда минь наад утсаа Б-д  өг” гээд л ярьдаг юм. 2022 оны зун байсан шиг санагдаж байна Б  надад хандан “миний зургийг Эрдэнэт зар дээр санхүү авна гээд миний дугаар болон ажлын дугаартай тавьчихсан байна” гээд уйлаад ярьж байсан. Би тэр зарыг нь Эрдэнэт зараас харахад Б-н  саарал цамцтай зургийг, ажлын газрын  ******* дугаарын хамт тавьчихсан байсан. Тэгээд ажлын утас руу зарын дагуу ярьж байна гэх дуудлага ихээр ирэх болсон юм...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 85 дахь тал/,

8. О.Ү  ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / 1 дэх хавтаст хэргийн 110 дахь тал/,

9. Гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 127-172, 201-204, 209, 213- 244, 248-250 дахь тал, 2 дахь хавтаст хэргийн 1-6 дахь тал/,

10. Гэрч О.Ц-гийн “...2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 18 цаг 50 минутын үед намайг ажил дээрээ байхад манай ажлын ахлах Б  эгч надад хандан “чи манай охиныг аваад гэрт маань очоод байж бай, би гадуур ажилтай байна” гэж хэлсэн. Энэ үед Б  эгчийн охин У  нь манай ажил дээр байсан юм. Ингээд би охиныг нь дагуулж Б  эгчийн гэрт очсон. Гэрт нь очоод удаагүй байж байтал гэрийн хаалга тогшихоор нь би онгойлгосон юм. Тэгтэл Б  эгчийн хамтран амьдрагч байсан Ү   нь ганцаараа зогсож байсан. Тэгээд тэрээр шууд дотогш орж Б  эгчийн өрөө рүү орсон юм. Тэгээд надаас “Б  хаачсан юм бэ” гэхээр нь би “мэдэхгүй” гэж хэлсэн. Тэгтэл надаас “чи энд амьдарч байгаа юм уу” гэхээр нь би “үгүй ээ” гэж хэлсэн. Ү   тэгтэл “утасны дугаарыг нь өг, утсаа авахгүй байна, хааччихав пизда чинь” гээд байсан. Тэгэхээр нь би утасны дугаарыг нь мэдэхгүй гээд өгөөгүй юм. Тэгснээ Ү   нь У г дуудаад түүнийг үнсэх гэтэл У  нь үнсүүлээгүй юм. Тэгээд Ү   нь У д 20,000 төгрөг өгсөн. Тэгснээ Ү   нь буцаад гэрээс гарч явсан юм. Тэрээр орж ирээд 30-40 минут болсон байх. Тэгээд байж байтал ахин Ү   нь 21 цаг 10 минутын хаалгыг гаднаас онгойлгоод ганцаараа орж ирсэн юм. Ингээд ахин Б ыг эгчийг ирээгүй юм уу гээд надаас дугаарыг нь асуугаад байсан. Би тэгэхээр нь юм дуугараагүй юм. Тэгтэл Б  эгч 21 цаг 30 минутын үед гэртээ орж ирсэн бөгөөд Ү   нь түүний гарнаас татаж эргүүлээд “чи ямар лайтай пязда вэ, одоо больчхооч, надаас юу хүсээд байгаа юм бэ” гэж хэлсэн. Тэгтэл Б  эгч өрөөнөөс гарья гээд тэр 2 өрөөнөөс гарсан юм. Тэгээд тэр 2 үүдэнд юм яриад байсан бөгөөд би өрөөний хаалга хаачихсан юм. Ингээд би хэсэг байж байгаад хаалганы завсараар хартал Б  эгч уйлчихсан байсан юм. Тэгээд 22 цаг өнгөрч байхад Б  эгч өрөө рүү орж ирээд “чи хоноод явах юм уу, явах юм уу” гэхээр нь би явна гээд тэднийхээс явсан юм. Би тэднийхээс гарч явтал Ү   нь надад хандан “чи санаа зоволтгүй яв, би энийг чинь зодохгүй, яах ч үгүй явчихна, би ярилцах гэж ирсэн юм” гэж хэлсэн юм...” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 14 дэх тал/,

11. Гэрч Д.Э-н “...2019 оны сүүлээр манай охин Э.Б  нь О.Ү гэх залуутай үерхэж эхэлсэн тэр үеэс Ү   нь манай гэрээр орж гардаг болсон. Тэгээд 2020 оны 05 дугаар сараас 2020 оны 07 дугаар сар хүртэл Ү   нь манай охиныг гэртээ аваачиж хамт амьдарсан юм. Тэгээд тухайн үед Б  маань Ү  тэй маргалдсан байсан бөгөөд би очиж охиноо авч байсан юм. Ингээд тэр 2 салцгаасан юм. Үүнээс хойш Б  маань амралтын өдрөөрөө манайд ирэхээр Ү   нь миний дуугараад руу залгаж “Б  яръя” гэдэг болсон. Мөн над руу ярьж “танай охин надаас өөр нөхөртэй болчихсон, биеэ үнэлэгч” гэхчлэн ярьдаг болсон бөгөөд би ч мөчөөгүй өгөхгүй өөдөөс нь утсаар хэрэлддэг байсан юм. Намайг мөн 2006 онд нас барчихсан хүргэнээ хараал хийж алсан гэж хэл амаар доромжилдог болсон юм. Ер нь 2020 оны 07 дугаар сараас хойш буюу Ү   нь манай охин Б аас салснаас хойш түүнийг “биеэ үнэлэгч” гэж байнга хэлж ярих болсон. Мөн над руу тэр үеэс байнга залгаж “охиныг маань болон намайг хэл амаар доромжлох” болсон. 2022 оны 01 бил үү 02 дугаар сард Ү   нь манайд ирчхээд утаснаасаа нэг шалдан эмэгтэйн зураг харуулаад “энэ танай охины зураг, нөхөр нь над руу явуулсан” гэж хэлж байсан юм. 2022 оны 06 дугаар сарын 20-ноос 2022 оны 08 дугаар сарын 01- ний өдрийг хүртэл Ү   нь над руу өөрийнхөө болон бусад өөр дугаараас өдөр шөнөгүй залгаж байсан бөгөөд заримдаа авахаар дуугардаггүй юм. Мөн Б ыг хэл амаар доромжилж надад ярьж байсан. Ер нь Ү   нь утсаар байнга залгаж байдаг нь намайг дарамталж байна гэж л би ойлгодог. Миний хувьд мессеж уншиж, бичиж чаддаггүй бөгөөд түүнээс мессеж ирж байсныг нь мэдээгүй. Харин 2022.11-р сарын дундуур Б  маань хөдөө гэртээ ирэхдээ миний гар утсыг үзчихээд Ү  өөс мессеж ирсэн байна гэж хэлж байсан юм. Ер нь Ү  өөс 2020 оны 07 дугаар сарын эхнээс 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд над руу байнга залгадаг байсан юм. Тэгээд охин Б ыг болон намайг хэл амаар доромжилж л ярьдаг бөгөөд би сүүлдээ дугаарыг нь авахаа больсон юм. Ингэж олон удаа над руу залгаж байгааг нь миний хувьд бол намайг дарамталж байна гэж ойлгодог юм. Ү  ийн энэхүү асуудлаас болж миний уур хүрч 2022.08.01-ний өдөр түүнийг манай гэрт ирэхэд нь би түүнтэй маргалдаж гар хүрсэн бөгөөд тэр асуудлаараа би хуулийн хариуцлага хүлээсэн юм. Ү   нь надаас илүү манай охиныг хэл амаар доромжилж, мөн гар хүрч зодсон бөгөөд шүүх, цагдаагаар зөндөө явж байсныг нь би саяхан мэдсэн юм...” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 16 дахь тал/,

12. Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 20-22, 33-35 дахь тал/,

13. 11005265 дугаартай зөрчлийн материалын хуулбар /2 дахь хавтаст хэргийн 42-52 дахь тал/,

14. 11002614 дугаартай зөрчлийн материалын хуулбар /2 дахь хавтаст хэргийн 52-62 дахь тал/,

15. О.Ү  т холбогдох зөрчлийн хэргийн хуулбарууд /2 дахь хавтаст хэргийн 65-149 дэх тал/,

16. 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 01082 дугаартай шийдвэрийн хуулбар /2 дахь хавтаст хэргийн 152-154 дэх тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, өмгөөлөгч нарын санал дүгнэлт:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Н.Д дүгнэлтдээ “Шүүгдэгч О.Ү нь 2021 оны 09 дүгээр сараас 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хооронд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн ***** тоотод оршин суух Э.Б ыг Т   О  , О   М  гэх фейсбүүк хаягаар Эрдэнэт зар /153.000 гишүүнтэй/ гэх фейсбүүк группт Э.Б ын зурагтай “яасан муухай хүүхэн айл гэр үймүүлсэн энэ хүүхнээс болж салж нийлэх дээрээ тулж байна, чиний нүцгэн шалдан зургийг тавьсангүй шүү ах дүүс хараад энэ хүндээ хэлнэ биз” гэх мэдээллийг, Санхүү авдаг охидууд /3.000 гишүүнтэй/ гэх фейсбүүк группт Э.Б ын зураг болон түүний  ******* дугаарыг, Э.Б ын ажлын  ******* дугааруудыг бичиж санхүү авна гэх мэдээллийг, Дуудлагын охид гэх фейсбүүк группт Э.Б ын  ******* дугаарын утсыг тавьж “дуудлагаар очно, видео колл хийнэ, уулзана, санхүү авна” гэх мэдээллийг, Эрдэнэт ажлын зар гэх фейсбүүк группт Э.Б ын зурагтай “зөв амьдраач бүтэн айлын амьдралаар тоглож байна ш дээ яасан ч олон залуучуудтай юм. Хөдөлмөрлөж амьдар тэр ах дүүс байдгийн бол хэлээч” гэх мэдээллийг оруулж нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1300 нэгж буюу 1 сая 300 мянган төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай. гэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч С.Б  дүгнэлтдээ “Шүүгдэгчийн үйлдлийн У с хохирогч стрессийн дараах дарамтад эмгэг, сэтгэл түгших сэтгэл гутрах, сунжирсан урвал гэх сэтгэцийн өвчтэй болсон нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. Сэтгэцийн эмчилгээ хийлгэх 20 680 488 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгчээс гаргуулж, хохирогчид олгож өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.М дүгнэлтдээ “Шүүгдэгч гэм буруугийн талаар маргахгүй, гэм буруугаа хүлээж байгаа. Харин хохирогчийн нэхэмжлэл баримтаар нотлогдож тогтоогдохгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан Э.Б ын цагдаагийн газарт гаргасан гомдол, түүнд хавсаргасан санхүү авдаг охидууд групп-д санхүү авна  *******,  ******* дугаартай цагаан плажтай эмэгтэй хүний зурагтай пост гэрэл зураг,  ******* дугаартай харилцсан мессежний зургууд, Фейсбүүкт үзлэг хийсэн тэмдэглэл, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч Э.Б ын “...2021 оны хавар над руу Булган аймгийн зарын фейсбүүк группийн админ гээд нэг хүн утсаар залгаж “Санхүү авна” гээд зар тавьчихсан байна. Чи өөрөө тавьсан юм уу, өөр хүн тавьсан юм уу гэж асууж байсан. Тухайн үед би тэр зарыг нь хараад О М гэсэн хаягаас санхүү авна гээд миний  ******* дугаарыг бичээд мөн миний цагаан даашинзтай гэрэл зургийг оруулсан байсан. Ингэж л би анх мэдсэн бөгөөд үүнээс хойш Ү   янз янзын хаягаас миний гар утасны дугаар, гэрэл зургийг оруулж “санхүү өгнө авна дуудлагаар явна” гэхчлэн зар оруулдаг болсон. Ингэж оруулсан зарын дагуу олон хүн над руу залгаж санхүү авах уу, хүрээд ир, Хаана уулзах уу, гэхчлэн залгадаг болсон. Сүүлд 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Ү   нь Т   О   гэсэн хаягаас фейсбүүкийн “Санхүү авдаг охидууд” гэсэн групп дээр “Санхүү авна” гээд миний  ******* ажлын газрын  ******* дугаарыг бичсэн байсан...” гэх мэдүүлэг, гэрч Э.Х-н “...Ажлын газрын  ******* дугаарыг ихэвчлэн би барьдаг бөгөөд Т   нь 2022 оны 06 дугаар сард ажлын дугаар руу залгахдаа “наад янхандаа одоо юу болохыг хараарай” гэж хэлсэн. Удалгүй манай ажлын газрын дугаар руу эрэгтэй хүмүүс залгаад “зарын дагуу ярьж байна, санхүү авна гэсэн үү” гэж байнга залгах болсон юм. Т   нь “Т   О  ”, “О М” гэсэн фейсбүүк хаягуудаас “Санхүү өгнө, авна” гэсэн зарын групп дээр санхүү авна гээд манай ажлын газрын  *******, Б-н   ******* гэсэн дугааруудыг тавьчихсан байсан. Мөн Т   нь“О М” гэсэн хаягаасаа манай ажлын газрын Daiso Erdenet гэсэн фейсбүүк хаяг руу Б-н  шалдан зураг, царай нь харагдахгүй порно бичлэг явуулж байсан бөгөөд тэрийг нь би устгаж байсан юм...” гэх мэдүүлэг, гэрч Г.С-н “...Ү   нь “О М” гэсэн фейсбүүк хаягаас миний хаяг руу нүүрийг нь далдалсан нүцгэн эмэгтэй хүний зураг явуулаад “энэ чинь ийм янхан шүү дээ, энийгээ утсаа авч холбогд” гэсэн утгатай чат бичсэн байсан. Б  надад хандан “миний зургийг Эрдэнэт зар дээр санхүү авна гээд миний дугаар болон ажлын дугаартай тавьчихсан байна” гээд уйлаад ярьж байсан. Би тэр зарыг нь Эрдэнэт зараас харахад Б-н  саарал цамцтай зургийг, ажлын газрын  ******* дугаарын хамт тавьчихсан байсан. Тэгээд ажлын утас руу зарын дагуу ярьж байна гэх дуудлага ихээр ирэх болсон юм...” гэх мэдүүлэг, О.Ү  ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрч О.Цгийн “...Ү   нь түүний гарнаас татаж эргүүлээд “чи ямар лайтай пязда вэ, одоо больчхооч, надаас юу хүсээд байгаа юм бэ” гэж хэлсэн. Ү   нь надад хандан “чи санаа зоволтгүй яв, би энийг чинь зодохгүй, яах ч үгүй явчихна, би ярилцах гэж ирсэн юм” гэж хэлсэн юм...” гэх мэдүүлэг, гэрч Д.Э-н “...Ү   нь манай охин Б аас салснаас хойш түүнийг “биеэ үнэлэгч” гэж байнга хэлж ярих болсон...” гэх мэдүүлэг, Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч О.Ү нь 2021 оны 9 дүгээр сараас 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн хооронд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн ***** тоотод оршин суух Э.Б ыг Т   О  , О   М  гэх фейсбүүк хаягаар Эрдэнэт зар /153.000 гишүүнтэй/ гэх фейсбүүк группт Э.Б ын зурагтай “яасан муухай хүүхэн айл гэр үймүүлсэн энэ хүүхнээс болж салж нийлэх дээрээ тулж байна, чиний нүцгэн шалдан зургийг тавьсангүй шүү ах дүүс хараад энэ хүндээ хэлнэ биз” гэх мэдээллийг, Санхүү авдаг охидууд /3.000 гишүүнтэй/ гэх фейсбүүк группт Э.Б ын зураг болон түүний  ******* дугаарыг, Э.Б ын ажлын  ******* дугааруудыг бичиж санхүү авна гэх мэдээллийг, Дуудлагын охид гэх фейсбүүк группт Э.Б ын  ******* дугаарын утсыг тавьж “дуудлагаар очно, видео колл хийнэ, уулзана, санхүү авна” гэх мэдээллийг, Эрдэнэт ажлын зар гэх фейсбүүк группт Э.Б ын зурагтай “зөв амьдраач бүтэн айлын амьдралаар тоглож байна ш дээ яасан ч олон залуучуудтай юм. Хөдөлмөрлөж амьдар тэр ах дүүс байдгийн бол хэлээч” гэх мэдээллийг оруулж нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан үйл баримт тогтоогдож байна.

            Шүүгдэгч О.Ү  ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний нэр төр алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч О.Ү  ийг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй. Гэмт хэргийн У с хохирогч Э.Б ын сэтгэцэд стрессийн дараах дарамтад эмгэг, сэтгэл түгших сэтгэл гутрах, сунжирсан урвал гэх оноштой сэтгэцийн өөрчлөлттэй болсон бөгөөд хохиролд 20 680 488 төгрөгийг нэхэмжилсэн байна. Шүүх нэхэмжлэлийн баримтуудыг шинжлэн судлаад баримтаар тогтоогдсон эмчилгээний зардал 805 488 төгрөгийг шүүгдэгч О.Ү  өөс гаргуулахаар шийдвэрлэв. Цаашид гарах сэтгэцийн эмчилгээний зардлын дүнг тодорхойлох боломжгүй байх тул хэлэлцэлгүй орхиж, нотлох баримтаа бүрдлүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй.

 

            2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал талаар:

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оршин суугаа газраасаа явахыг хориглох, хохирогч Э.Б тай харилцахыг хориглох байдлаар зорчих эрх хязгаарлах ялыг хуульд заасан хэмжээгээр оногдуулахаар шийдвэрлэв.

 

            Шүүгдэгч О.Ү нь Сэлэнгэ аймгийн Сайхан сумын дунд сургуульд багшийн ажил эрхэлж, уг суманд оршин сууж байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ү-т оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэнд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулах нь зүйтэй.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, гар утас, сим карт зэргийг шийтгэх тогтоол хүчин Т   болмогц устгахаар шийдвэрлэв. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч О.Ү  ийн гар утас нь гэмт хэрэг үйлдэхэд ашигласан эд зүйл байх тул шүүгдэгчид буцаан олгох боломжгүй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овгийн О  ын Ү  ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний нэр төр алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ү-ийг 3 сарын хугацаагаар Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг дэвсгэрээс явахыг, хохирогч Э.Б тай харилцахыг тус тус хориглож зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Ү-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ү-т оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэнд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ү  өөс 805 488 /найман зуун таван мянга дөрвөн зуун наян найм мянга/ төгрөг гаргуулан хохирогч Э.Б  /Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн ***** тоотод оршин суух/-т олгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, гар утас, сим карт зэргийг шийтгэх тогтоол хүчин Т   болмогц устгасугай.

 

7. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч, хохирогч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй бөгөөд хохирогч Э.Б  нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.

 

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС