Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 2023/ШЦТ/370

 

 

 

 

 

 

2023         03          16                                        2023/ШЦТ/370

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярбат,

Улсын яллагч М.Отгонжаргал,

Гэрч О.Аззаяа, Б.Ичинхорлоо, М.Цэрэндэжид, С.Чимэдцэрэн,

Гэрч Л.Сарангэрэл, түүний өмгөөлөгч А.Энхтүвшин,

Шүүгдэгч С.С, түүний өмгөөлөгч А.Золжаргал /ҮД:2779/, С.Батнасан /ҮД2978/, Д.Нямдорж /ҮД:0327/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Сод холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2202 00164 0204 дугаартай 6 хавтаст эрүүгийн хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Чойбалсан суманд 1978 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нефтийн инженер мэргэжилтэй, Үндэсний итгэмжлэлийн төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 04 дүгээр хороо, 3 дугаар байрны 25 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Х овогт Сын С /РД: /.

Хэргийн товч агуулга:

С.С нь Үндэсний итгэмжлэлийн төвийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч /Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д хамаарах “нийтийн албан тушаалтан”/-ээр томилогдон ажиллаж байхдаа:

Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь хэсэгт заасан “Албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох”, мөн хуулийн 7.1.6 дахь хэсэгт заасан “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” гэснийг,

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т заасан Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна”, 6.4-т заасан “Албан тушаалтан иргэний болон хуулийн этгээдийн зүгээс тавьсан албан үүрэгтэй нь зөрчилдөх хувийн ашиг сонирхлын асуудал болон зан байдлыг тэвчиж, албан үүргээ гүйцэтгэхдээ нийтийн ашиг сонирхлыг хувийн болон тусгай ашиг сонирхлоос илүүд үзнэ”, 6.5-т заасан “Албан тушаалтан ашиг сонирхлын зөрчилд орж болох нөхцөл байдлыг мэдэгдэх, түүнээс татгалзах замаар урьдчилан сэргийлнэ...” гэснийг,

Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7-т заасан “ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх”, 37 дугаар зүйлийн 37.1.2-т заасан “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх”, 39 дүгээр зүйлийн 39.1.2-т заасан “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, 39.1.3-т заасан “хуульд нийцээгүй шийдвэр гаргах”, 39.1.4-т заасан “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах” гэснийг,

Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т заасан “Техникийн хороо нь итгэмжлэлийн шалгуур тогтоох, тохирлын үнэлгээний байгууллагын итгэмжлэлийн шаардлага, шалгуурыг хангасан эсэх талаар дүгнэлт гаргах, техникийн зөвлөгөө өгөх чиг үүрэгтэй байна” гэснийг,

Мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т заасан “Итгэмжлэлийн шинжээч нь тохирлын үнэлгээний байгууллагын чадавх хууль болон стандарт, техникийн зохицуулалтын шалгуур үзүүлэлтэд нийцэж байгаа эсэхийг үнэлж, дүгнэлт гаргана” гэснийг, Итгэмжлэлийн үйл явцын журам /MNAS 701Р №3, хяналттай хувь/-ын 7.8 5 дахь хэсэгт заасан “Итгэмжлэлийн шийдвэрийг ажлын 5 хоногт багтаан МNAS-ийн дарга батална” гэснийг, Тус журмын үйл явцын диаграмм схемийн “техникийн хорооны хурлаар хэлэлцүүлэх, итгэмжлэх эсэх, тийм-техникийн хорооны дүгнэлт, шийдвэрийг  итгэмжлэлийн байгууллагын /ИБ/ даргаар албажуулах, Итгэмжлэлийн гэрээ байгуулах, Итгэмжлэлийн гэрчилгээ, тушаал гэрээг ТҮБ олгох, үгүй-Баримт бичгийг хадгалах” гэснийг тус тус зөрчиж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2022 оны 01 сарын 14-ний өдөр “Медика Монголиа” ХХК-ийн эмнэл зүйн лаборатори нь МNS 15015189:2015 стандартын шаардлагыг хангахгүй гэх техникийн хорооны зөвлөмж дүгнэлт гарсан байхад МL18 дугаартай МNS 15015189:2015 стандартын шаардлагыг хангасан тухай итгэмжлэлийн гэрчилгээг өөрийн ажлын байр болох Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Энхтайваны Өргөн чөлөө 46а байранд байрлах Үндэсний итгэмжлэлийн төвд хууль бусаар олгож “Медика Монголиа” ХХК-нд давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.С өгсөн мэдүүлэгтээ: “Манай байгууллага болох Үндэсний итгэмжлэлийн төв нь  Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль гээд 2018 онд шинэчлэгдсэн хуулиар шинээр байгуулагдсан буюу Стандарт хэмжилзүйн газраас тусдаа гарсан агентлаг биш тусдаа бие даасан байгууллага юм. Итгэмжлэлийн байгууллагыг яагаад тусад нь гаргасан юм бэ гэхлээр Стандартчилал хэмжилзүйн газар нь төрийн захиргааны тохируулагч байгууллага юм. Тухайн үед 21 аймагт салбар, нэгжтэй 400 гаруй ажилтантай байсан байгууллага юм. Энэ тохируулагч агентлаг тодорхой шаардлага тавьдаг. Тэрний биелэлтийг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ дээр шаардаад заавал биелэгдэх шинж чанартай явдаг учраас манай байгууллагыг тусдаа бие даасан байгууллага болгон байгуулсан юм. Учир нь манай байгууллага буюу итгэмжлэлийн байгууллага нь Стандартчилал хэмжилзүйн газраас өөр байсан учраас хууль гаргаад, Засгийн газрын тогтоол гаргаж, улмаар тусад нь бие даасан байгууллага байгуулсан. Өмнөх хурлууд дээр манай итгэмжлэлийн гэрчилгээг баталгаажилтын гэрчилгээтэй андуураад байсан болохоор энэ талаар би товчхон хэлье гэж бодсон юм. Итгэмжлэлийн байгууллагын хувьд Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль болон Засгийн газрын тогтоол, хамгийн гол баримталдаг баримт бичиг маань МНС АЙСО /MNS ISO/ 17011 гээд байдаг. Энэ талаар манай өмгөөлөгч түрүүн хэлсэн. Тохирлын үнэлгээний байгууллагыг итгэмжлэн байгуулах шаардлага тавих манай байгууллагад тавих олон улсын стандарт гэж байдаг. Стандартчилал үндэсний зөвлөлийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн одоо манай Монгол улсад хүчин төгөлдөр явж байгаа МНС АЙСО /MNS ISO/ гээд олон улсын стандарт байна. Манай байгууллагын бусад төрийн байгууллагаас гол ялгаатай нь итгэмжлэлийн байгууллагаас өөрт тавьсан шаардлагаа заавал биелүүлж, мөрдөж байж олон улсын байгууллагууд буюу бид нарыг хянадаг гаднын байгууллагуудтай гишүүнчлэлээ авч явдаг юм. Бид нарыг тухайн стандартын шаардлагыг хянаж байгаа эсэхийг хянаж байгаад, хэрвээ энэ стандартын шаардлагыг хянаж байна гэсэн тохиолдолд манай байгууллагыг МНС АЙСО /MNS ISO/ 17011-ийн дагуу итгэмжлэлийг олгож байна гэж үздэг. Миний хувьд 2004 оноос хойш стандартчилал тохирлын үнэлгээний итгэмжлэлийн салбарт ажиллаж байгаа жирийн л нэг төрийн албан хаагч, стандарт боловсруулдаг, яг энэ стандартыг ягштал баримталдаг хүн байгаа юм. Би Стандартчилал хэмжилзүйн газарт 2011 онд даргаар ажиллаж байсан стандартчиллын инженер мэргэжилтэй хүн байгаа юм. Стандартчиллын байгууллагад ажиллаж байгаа хүмүүсийн толгойд стандартыг ягштал баримтлах ёстой гэж бараг кодлогдсон байдаг. Стандартчилал хэмжилзүйн газраас манай байгууллагад хоёр хүн л шинжээчээр ирсэн байгаа. Бусдыг бид нар дандаа шинэ хүмүүс авсан. Өөрөөр хэлбэл 2020 оны 11 дүгээр сард Стандартчилал хэмжилзүйн газраас салсан учраас 2021 онд дандаа шинэ хүмүүстэй байсан гэж хэлэх гээд байгаа юм. Итгэмжлэлийн үйл ажиллагаа нь манай хуулийн 15.3 дугаар зүйлд зааснаар тохирлын үнэлгээний байгууллага нь итгэмжлэлд хамрагдаж болно гэсэн сайн дурын шинжтэй үйл ажиллагаа юм. Сайн дурын шинжтэй учраас тусгай зөвшөөрөл юм уу, аль эсхүл лиценз олгодоггүй. Итгэмжлэл авсан эсэхээс үл хамааран тухайн байгууллага нь үйл ажиллагаагаа явуулж болдог байгаа юм. Өөрөө хүссэн ямар ч байгууллага үнэлгээгээ хийлгээд итгэмжлэл олгодог энгийн хялбар процессууд байдаг юм. Гол зарчим нь болохоор ер нь ихэнх байгууллагын лабораториуд өдөр тутмын үйл ажиллагаандаа ямар нэгэн байдлаар стандарт, хууль, тогтоомжуудаа мөрдөж байдаг. Тэр мөрдөж байгаагаа тогтмолжуулсан шүү гээд хөндлөнгөөс нь өөрийнхөө менежментийг сайн явж байна шүү гэдгээ сонирхогч талууддаа юм уу дарга, удирдлагууддаа хувьцаа эзэмшигчдэдээ үйл ажиллагаанд итгэж болно гэдгээ харуулахын тулд хөндлөнгийн байгууллагад мэдэгддэг. Тэгээд улам сайжруулахын тулд зөвлөмж өгдөг. Болсон хэргийн талаар ярихад 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр “Сос Медика Монголиа” ХХК-аас итгэмжлэлийн хүсэлтийг 2110237 дугаартай албан бичгээр явуулсан байдаг. Тухайн үед манайд гэрээт ажилтнаар ажиллаж байсан М.Мөнгөнбаяр гээд хүнд Итгэмжлэлийн үйл явцын журамд заасны дагуу цохолт хийж, хуваарилсан. Тэгээд итгэмжлэлийн үнэлгээ хийх процессын дагуу Мөнгөнбаяр баримт, бичгүүдээ судлаад, үнэлгээнд явах ажлын хэсгийн төслөө боловсруулж, улмаар ажлын хэсгийг 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн а/219 дугаартай тушаалаар байгуулсан. Өөрөөр хэлбэл Үндэсний итгэмжлэлийн даргын тушаалаар байгуулаад явсан. Тэр ажлын хэсэг нь 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 10 дугаар сарын 08-ны өдрүүдэд итгэмжлэлийн үнэлгээгээ хийж гүйцэтгэсэн. Энэ талаар тайлан болон холбогдох хүмүүсийн өгсөн мэдүүлэг дээр байгаа. Бүх үнэлгээний ажиллагаа дуусаад 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр ажлын хэсэг хаалтын хурлаа хийсэн байдаг. Тэгээд үнэлгээний дагуу гарсан үл тохирлуудаа залруулж, сайжруулчихлаа гэсэн албан бичгүүд нь үнэлүүлж байгаа байгууллага болох “Сос Медика Монголиа” ХХК-аас 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2110275 дугаартай тайлан, албан бичиг манай байгууллагад ирсэн. Тэгэхээр энэ тайлан, албан бичгүүдийг Мөнгөнбаярт өгч, улмаар Мөнгөнбаяр болон ажлын хэсгийн гишүүд нь тухайн тайлантай танилцаад үр нөлөөг нь үнэлээд 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр үнэлгээнийхээ тайланг бичээд надад үнэлгээ нь болчихлоо гээд тайлангаа ирүүлсэн байдаг. Энэ талаар баримтууд хавтаст хэрэгт авагдсан байгаа. Би ажил, үүргийнхээ хүрээнд тухайн тайлантай сайтар уншиж, танилцсан. Би 12 дугаар сарын 27-ны өдөр тайланг нь үзэж,тодорхой болгоод хурлаар оруулаарай гэж цохолт хийгээд Мөнгөнбаярт буцааж хүргүүлсэн байдаг. Одоо бол би хавтаст хэрэгт байгаа хурлын тайланг уншиж үзсэн. Би тухайн үед нь 2 жил гаруй хугацаанд тайлан уншсан байсан. Өөрөөр хэлбэл би 100 гаруй тайлан уншсан байсан. Одоо та бүхэн тэр тайланг харвал нүүр хуудсан дээр нь үл тохирсон эсэх гэдэг дээр нь “тийм”, илэрсэн үл тохирлыг хангалттай залруулсан эсэх гэдэг дээр нь “тийм”, нэмэлт үнэлгээ шаардлагатай эсэх гэдгийг нэмээд оруулсан байдаг. Тэгээд тухайн тайланг нь үзэхлээр заалт, багана, дүн гэсэн хэсэг дээр “тийм” гээд байгаа. Намайг тухайн үед тайланг уншиж байхад үгүй, энэ шаардлага хангаагүй байна гэсэн ганц ч гэсэн үг байхгүй. Одоо тайланг нь та бүгд нотлох баримт судлах үед үзчих байх. Тэгээд заалт бүрээр нь “тийм” гэсэн дүн байгаа болохоор нь би гарын үсэг зурж баталгаажуулан явуулсан. Өөрөөр хэлбэл ямар нэг үл тохирол байхгүй, болж байна, бүгдийг нь залруулчихсан гэхээр нь би хурлаар оруулсан юм. Гэхдээ би нэг цохолт ар талын хуудсан дээр нь хийчихсэн байгаа. Энэ нь “бүх хүмүүсээр нь гарын үсэг зуруулж албажуул. Санал, дүгнэлт хэсгээ тодорхой болгоод хурлын гишүүдэд хүргүүлээрэй гэсэн цохолт хийгээд Мөнгөнбаярт өгсөн юм. Тэгээд хурлаар оруулах гэж байгаа эцсийн тайланд энд бичсэн шиг нэмэлт үнэлгээ шаардлагатай гэсэн зүйл байдаггүй. Уг нь бол нэмэлт үнэлгээ шаардлагатай гэж оруулсан байхад надаар гарын үсэг зуруулж, хурлаар оруулах шаардлагагүй байсан. Гэтэл тайлан бичиж сураагүй юм уу, аль эсхүл үнэлгээнд явж байгаа хүмүүс нь шинэ байсан юм уу, уг нь ямар нэгэн байдлаар мэдэх ёстой байсан. Мөнгөнбаяр ах бол уг нь энэ талаар сайн мэдэж байсан. Тухайн үедээ бага зэрэг уймарч, яарсан юм уу ямар ч байсан тайлангаа бичиж ирүүлснийг нь хурлаар оруулахдаа миний зас гэснийг засаарай гэсэн чинь засаагүй явуулчихсан байсан. Тухайн үед хурал нь онлайнаар болсон. Хурал тарсны дараа би хурлын материал үзсэн чинь улаан, ногоон болгоод, мөн миний цохолтоор хийж өгсөн засвар оруулчхаарай гэж хийж өгсөн зүйл байхгүй байсан болохоор нь маш их гайхаж байсан. Би уг нь тухайн үед Мөнгөнбаяр ахад маш их итгэдэг байсан ба харьцангуй туршлагатай юм чинь дүрэм, журмынхаа дагуу хийсэн байх гэж бодсон чинь болоогүй байсан. Тухайн үед мөн оны төгсгөл байсан учраас ажлын ачаалал ихтэй, хурлууд давхцаж байсан тул миний хувьд буцааж нөгөө хүмүүсээсээ асуугаагүй.  Бид нар бол шинэ он гарахаас өмнө хурлуудаа хийх зорилготой байсан. Ямар ч байсан цахимаар хийсэн энэ хурал 12 дугаар сарын 30-ны өдөр болсон. Энэ хурлаар хоёр асуудал хэлэлцсэн. Ер нь бол практик дээр хуралд ирж байгаа бол итгэмжлэлийн байгууллагаар оруулж байгаа тайлангуудаа танилцуулаад, гишүүд асуулт асууж, зөвлөгөө өгөх зэргээр итгэмжлэл өгөөд энгийн хурал явагддаг. Тэгээд үнэлгээний тайлан сонсож байсан чинь үнэлгээнд явсан хүмүүс тайлангаа болж байна гэж оруулж ирчхээд, тухайн үед ажлын хэсгийг ахалж байсан Мөнгөнбаяр 2 үл тохирол нэмж илэрсэн гээд сонин зүйл ярьчихсан. Би тэгэхээр тухайн үедээ энэ одоо юу болоод байна даа гэж гайхаж,, энэ байгууллагын итгэмжлэлийг олгохгүй гэж ярьчихаж байгаа юм байна даа гэж бодоод хурлын уур амьсгал ингээд өнгөрсөн байгаа. Ер нь бол хурал дээр би саналаа хэлж байсан. Молекул, биологийн хэсгийн 2-3 хүн хойшлуулъя гэдэг зүйлийг ярьж байсан. Яг санал хураалт болоогүй. Уг нь бол хурлыг санал хураалтаар шийддэг. Гэтэл тийм юм хийгээгүй. Ажлын хэсгийг ахалж явсан хүн өөрөө хурлаа удирдаад явж байсан ба миний бодлоор манай үйл явцын журам болон техникийн хорооны журам нь зөрчигдөөд байсан. Гэхдээ яг хурал дээр миний бодож байгаагаар яг тэр хурлын хэсэг дээр үүнийг сайжруулаад ир, тэрийг залруулаад ир гээд зөвлөмж маягаар хэлсэн зүйл байгаагүй. Зүгээр хурал даргалж байсан О.Аззаяа хэрэгжилт жигдрээгүй байна гэдэг зүйл хэлчих шиг болсон. Уг нь бол энэ нь болж байна гэсэн үг юм. Техникийн хороо бол тэр үед манай байгууллага буюу итгэмжлэлийн байгууллагад албан ёсоор санал, дүгнэлт  ирүүлээгүй. Би хурлын дараа итгэмжлэлийн үйл явц яг юу болов гээд судалж, шинжилгээ хийсэн. Яг тэр үед шинэ он гараад байж байсан ба хурал хойшилчихлоо гээд байж байсан. Тухайн байгууллагаас нь хурлын дараа буюу 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр энэ үл тохирлууд нь ийм байсан, энэ үл тохирлуудыг хаачихсан байсан гэсэн албан бичиг ирсэн.  Би тэгэхээр техникийн хорооны нарийн бичгийн дарга хийж байсан Очирхүүд цохолт хийгээд өгсөн. Тэгээд тайлан ирсний дараа “Сос Медика Монголиа” ХХК-аас 01 дүгээр сарын 10-ны өдөр гомдол ирсэн байдаг. Энэ гомдол нь хавтаст хэрэгт байгаа. Ирүүлсэн гомдол, процессууд, болсон явдлыг нь би хурлын дараа нөхцөл, байдлуудыг судалж хийж үзсэн. Ажлын хэсэг байгуулахдаа л ашиг, сонирхлын зөрчил гаргаж эхэлсэн байсан. Манай байгууллагын хуулийн 22.3 дугаар зүйлд зааснаар итгэмжлүүлэхээр хүсэлт гаргасан байгууллагатайгаа ашиг сонирхлын зөрчилгүй байх ёстой гэсэн заалт байдаг. Тэгээд энэ заалтыг хэрэгжүүлэх зорилгоор итгэмжлүүлэхээр хүсэлт гаргасан байгууллагадаа ийм хүмүүс үнэлгээ хийх гээд танайд очих гэж байна, энэ хүмүүсийг хүлээн зөвшөөрөх эсэх талаар санал, мэдэгдлээ ирүүл гээд албан ёсоор шаарддаг юм. Тэгсэн чинь томилогдсон ажилтан Мөнгөнбаяр нь нөөцөд байгаа техникийн шинжээчдээс тухайн лабораторид ажиллахад мэргэжил, мэдлэгтэй, ашиг сонирхлын зөрчилгүй хүнийг тодорхойлж, үнэлгээнд хамрагдах лабораториос санал авах ёстой байдаг. Гэтэл энэ үйлдлээ хийгээгүй байдаг. “Сос Медика Монголиа” ХХК-аас ирүүлсэн гомдолд энэ талаар тусгагдсан байсан. Тэгэхээр нь бид нар итгэмжлэлийн үйл явцын журмын дагуу ажлын хэсгийн гишүүдийн нэрс, албан тушаал болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг хүсэлт гаргагч талд мэдээлж, итгэмжлүүлж буй лабораторид үнэлгээний багийн аль нэг гишүүнийг зөвшөөрсөн эсэх тухай саналаа ирүүлэх эрхийг эдлүүлээгүй байсан нь манай хуулийг зөрчсөн байна гэж үзсэн. Энэ ажлын хэсэг нь итгэмжлүүлэх хүсэлт ирүүлсэн “Сос Медика Монголиа” ХХК-ийн эрх, ашгийг нь ноцтой зөрчиж, цаашид ямар аргаар энэ байгууллагад итгэмжлэл олгохгүй байх вэ гэсэн хүмүүсийн үйл ажиллагаа болсон гэж би үзэж байгаа юм. Үүнээс харахад тухайн ажлын хэсэгт ашиг, сонирхлын зөрчилтэй хүмүүс орчихсон байна. Энэ ажлын хэсгийн үнэлгээний баг 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 11 дүгээр сарын 08-ны өдрүүдэд үнэлгээ хийчхээд лабораторийн үйл ажиллагаатай танилцаж, үл тохирол гараагүй бөгөөд тухайн үедээ зөвлөмж өгөөд ажиллагаа дууслаа гээд дуусгасан байгаа юм. Гэтэд 11 дүгээр сарын 08-ны өдрийн хаалтын хурлын үеэр 14 үл тохирол илэрсэн гээд ярьсан. Энэ талаар мэдүүлгүүд нь хавтаст хэрэгт авагдсан байгаа. Тэгээд хаалтын хурлаа дуусгасны дараа 11 дүгээр сарын 18-ны өдөр нөгөө үнэлгээ баг дахин очоод нэмэлтээр 5 үл тохирлыг гаргаад ирсэн байдаг. Энэ нь манай яриад байгаа МНС АЙСО /MNS ISO/ 17011 буюу итгэмжлэлийн байгууллагаас тавьдаг шаардлага стандартын 7.6-т заасан шаардлагыг зөрчиж байгаа үйлдэл юм. Өөрөөр хэлбэл үнэлгээнийхээ төгсгөлд дахин ийм ажил хийсэн байна. Мөн ажил дуусчхаад байхад “Сос Медика Монголиа” ХХК-д итгэмжлэлийн байгууллагын нэрийг барьж очоод дахин дарамт үүсгэсэн байдлаар явж байгаа нь манай итгэмжлэлийн байгууллагын нэр хүндэд халдсан, шударга бус байдлаар “Сос Медика Монголиа” ХХК-д хандсан гэсэн бодол тухайн үед надад төрсөн. Сүүлд нь ажлын хэсгээс очиж байгаа 3 хүний хувьд  хэлэхэд манай гаргаж байгаа тушаал дээр ажлын хэсэгт орсон хүмүүсийн тодорхой чиг үүргийг зааж өгсөн байдаг. Гэтэл тухайн чиг үүрэг заасан хүмүүс очоогүй, өөр 3 хүн очсон байдаг. Мөн 10 өдрийн дараа дахин очиж байгаа нь итгэмжлэлийн байгууллагын тайлан уншиж байгаа хүний хувьд ойлгож байгаагаар нэмж үл тохирол гаргах гэж зорилго агуулсан шинжтэй байсан. Өөрөөр хэлбэл шалтаг олох сонирхолтой. Мөн “Сос Медика Монголиа” ХХК-нь шинээр итгэмжлэлд орж байгаа учраас итгэмжлэлийн үйл явцын журмыг мэдэхгүй болохоор итгэмжлэлийн байгууллагаас ирсэн хүмүүс гэхээр нь хүлээж аваад үнэлгээг нь дахин хийлгүүлсэн байна лээ. Энэ нь бол буруу байсан. Би дараа нь үүний талаар мэдсэн. Энэ стандартыг зөрчөөд зогсохгүй, зохион байгуулалттайгаар төлөвлөж, энэ лабораторийг яаж итгэмжлэхгүй байх нөхцөл, байдлыг бүрдүүлэх зорилготой юм байна гэж би харсан. Тэр хэсэгт буюу молекул биологийн хэсэг дээр нь мэргэшсэн байдлыг нь харгалзаад бид нар Ичинхорлоо гэдэг хүн томилсон байсан. Гэтэл Ичинхорлоо нь надад тухайн байгууллагын молекул биологийн хэсэгт үнэлгээ хийсэн талаар бичгээр ерөөсөө дүгнэлт гаргаж өгөөгүй. Мөн молекул биологийн хэсэгт очиж үзсэн хүмүүст нь молекул биологийн талаар мэдлэгтэй эсэх талаар би шууд эргэлзсэн. Учир нь молекул биологийн хэсэг дээр Эрүүл мэндийн яамны Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс өмнө нь 5 хүний бүрэлдэхүүнтэй мэргэжлийн хүмүүсийг ажлын хэсэгт нь томилоод тэр ажлын хэсэг нь молекул биологийн хэсэгт үнэлгээ хийж болох нь зөв юм байна гээд албан бичгээ 08 дугаар сард өгчихсөн байсан. Энэ талаар баримт мөн адил хавтаст хэрэгт байгаа. Гэтэл манай байгууллагын шал өөр чиг үүрэгтэй, мэргэжлийн бус хүмүүс “Сос Медика Монголиа” ХХК-нд очоод үнэлгээ хийсэн нь ашиг, сонирхлын зөрчилтэй гэж үзэж байна. Тэгээд тухайн үед нь анхны үнэлгээг 15 үл тохирол илрүүлсэн боловч эдгээр үл тохирлыг тухайн лаборатори нь арилгаж, залруулчихсан байдаг. Үл тохирлыг залруулж хаасан байна гэдэг нь стандартчиллын шаардлагыг хангасан байна гэж ойлгож байна. Өөрөөр хэлбэл илрүүлсэн үл тохирлыг бүгдийг нь залруулаад хаачихсан шүү дээ. Тэгэхээр намайг итгэмжлэлийн гэрчилгээ олгож байх үед 4 үл тохирлыг залруулаад хаачихсан байсан ба ямар үл тохирол байгаагүй. Ер нь бол намайг шийдвэр гаргаж байх үед тухайн лаборатори нь стандартчиллын шаардлагыг хангахгүй байна гэсэн зүйл байгаагүй. Мөн би тайлантай танилцаж байх үед үл тохирол хангалттай залруулсан эсэх гэдэг дээр “тийм” буюу энэ хэсгийн дотор байгаа зүйлүүд дээр бүгдэд нь “тийм” гэсэн байсан. Үүгээрээ би юу гэж хэлэх гээд байна гэхээр тухайн үед тайлан уншиж байсан надад бүгдийг нь болж байна гэж хэлж хурлаар оруулчихсан. Намайг тухайн үед шийдвэр гаргах үед үгүй гэсэн зүйл хэлээгүй мөртөө шинжээч нар сүүлд мэдүүлэг өгөхдөө үгүй гэж хэлсэн мэтээр ярьж байгаа нь надад сонин санагдсан. Мөн тайланг уншиж байхад техникийн хорооны гишүүдийн анхаарлыг татах гэж байгаа юм шиг зарим нэг залруулсан гэсэн үл тохирлуудаа улаан өнгөтэй болгоод бичсэн байсан. Мөн урд талд нь нэмэлт үнэлгээ шаардлагатай эсэх гээд стандарт бус юм оруулаад ирсэн байсан. Үүнээс харахад техникийн хорооныхондоо “үүнийг анхаараарай, би ингэх гэж байгаа шүү” гээд мессеж өгч байгаа юм гэж би сүүлд нь бодсон. Хэрвээ ажлын хэсэгт орж ажилласан бол Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухайн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт байгаа итгэмжлэлийн шинжээч нь тохирлын үнэлгээний байгууллагын чадавх, хууль стандарт, техникийн үнэлгээний чадвар, үнэлгээнд нийцэж байгаа эсэхийг үнэлж дүгнэлт гаргана  гэсний дагуу итгэмжлэлийн үнэлгээний тайландаа энэ болж байгаа эсэхээ тодорхой бичих ёстой байдаг. Мөн Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухайн хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсэгт зааснаар итгэмжлэлийн шинжээч нь үнэлгээний дүнг Итгэмжлэлийн байгууллагад тайлагнана гэсэн байдаг. Тэгээд энэ тайлан дээр саналаа бичээгүй болохоор нь би саналаа тодорхой бич гээд тайлан дээр нь бичсэн. Техникийн шинжээчээр явсан хүмүүс анхдагч тайлан буюу ажлын хэсгийн гишүүн М.Цэрэндэжидээс бусад бүх гишүүд нь анхдагч тайланг бичээгүй. Үнэлгээний үр дүн юу гарсан талаар хэлээгүй. Зүгээр шууд нэгдсэн тайландаа оруулсан байсан. Нэгдсэн тайлан дээр тухайн байгууллагын талаар муу гэсэн зүйл ерөөсөө байгаагүй. Анхдагч тайлан бичсэн ганц хүн болох М.Цэрэндэжид нь санал, дүгнэлт дээрээ 15189 стандартын шаардлагыг хангаж байна гэж бичиж өгсөн байгаа. Техникийн хороо гэдэг бол манай байгууллагын дэргэд байдаг бид нар томилдог байгууллага юм. Техникийн хорооны талаар хэлэхэд яг холбогдолтой юм бага асуугаад, бид нарт хамааралгүй юм асуугаад заавал бид нарыг унагачих гээд үзээд байгаа юм шиг л надад тухайн үед бодогдсон. Практик дээр юу үзэх гэж байгаа юм гэдэг талаар хамааралтай зүйлүүдийг л асуудаг. Техникийн хорооны гол үүрэг нь тухайн лабораторид техникийн зөвлөгөө өгөхөд байдаг. Өөрөөр хэлбэл болохгүй юм байвал болгох талаас нь зөвлөх ажил хийдэг юм. Техникийн хорооны хурал болоод дуусаж байгаа юм. Тухайн хурлын тэмдэглэлийг манай байгууллагын журмаар техникийн хорооны нарийн бичиг нь албажуулж, хурлын тэмдэглэл хөтөлдөг. Тэр хүн нь бол Очирхүү юм. Хавтаст хэрэгт авагдсанаар Үлэмжзаяа гэдэг хүний нэр яваад байгаа. Мөнгөнбаяр гээд манай байгууллагад гэрээгээр ажиллаж байгаад гарсан хүн техникийн хорооны хурлын тэмдэглэлийг гүйж очиж бичээд байж байдаг. Урьд нь бол ийм юм байгаагүй. Техникийн хорооны дарга, нарийн бичиг хоёр техникийн хорооны тэмдэглэл дээр гарын үсэг зурснаар уг нь албажих ёстой юм. Тэгсэн чинь тийм албажуулж байгаа ч юм байхгүй. Мөнгөнбаяр бичээд надаар гарын үсэг зуруулахгүйгээр бусад бүх хүмүүсээр гарын үсэг зуруулсан байсан. Тэр техникийн хорооны хурлын тэмдэглэл дээр гол хэлэх гээд байгаа юм нь хамгийн сүүлийн хэсэг дээр тухайн лабораторийн эрхлэгч нь болох Даваацэрэн гээд хүн шийдвэр гарсны дараа “та нар бид нарт энэ болохгүй байна, энэ болж байна гээд тодорхой хэлж өгөхгүйгээр ерөнхийд нь хойшлуулъя гэсэн зүйл яриад байх юм. Та нар бид нар яг тодорхой хэлээд өгөөч” гээд асууж байсан. Тэгсэн чинь техникийн хороог даргалж байсан О.Аззаяа хариулахдаа бөөрөнхий, тойруулж юм яриад хурал дууссан байдаг юм. Мөн Мөнгөнбаярын гарын үсэг зурсан хэсэг дээр хурлын тэмдэглэл гэсэн үг байхгүй. Тайланг хянасан Мөнгөнбаяр гэсэн хэсэг дээр саяын Даваацэрэн болон Аззаяагийн хэлсэн үгнүүдийг  хурлын тэмдэглэл дээр бичээгүй байдаг. Тэгээд тухайн хурлын тэмдэглэлийг үндэслэж техникийн хорооны шийдвэр гарсан гээд байгаа юм. Би бол үүн дээр гайхаж байгаа. Мөн Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт “Техникийн хороо нь итгэмжлэлийн шалгуур тогтоох, тохирлын үнэлгээний байгууллагын итгэмжлэлийн шаардлага, шалгуурыг хангасан эсэх талаар дүгнэлт гаргах, техникийн зөвлөгөө өгөх чиг үүрэгтэй байна” гэж заасан байдаг. Энэ заалт бол техникийн хороонд хамааралтай заалт юм. Гэтэл техникийн хороонд хамааралтай заалтыг надад хамааруулж авч үзээд байна. Техникийн хороотой хамааралтай хоёр заалт байдаг. Нэг нь орон тооны бус байдлаар ажиллана. Нэг нь саяны дүгнэлт зөвлөгөөг хэлдэг. Яг нарийндаа дүгнэлт, зөвлөгөөг итгэмжлэлийн байгууллага авна гэсэн зүйл хуульд болон бодит байдал дээр байхгүй. Би тэр хуулийнх нь талаар сайн мэдэхгүй байна. Итгэмжлэлийн байгууллага шийдвэр гаргахдаа заавал тэр дүгнэлт, саналыг харгалзсаны үндсэн дээр гаргана гэсэн зүйл огт байхгүй. Тэгсэн ч ер нь бол техникийн хорооноос надад ямар нэг дүгнэлт гаргаж өгөөгүй. Тэгэхээр мөрдөгч болохоор тухайн үедээ дүгнэлт мэтээр буюу техникийн хорооны хурлын тэмдэглэлээр шийдээд байгаа юм шиг юм яриад байгаад шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Ер нь тухайн үед цар тахлын хүн цаг үе буюу ковидын үе байсан. Тэгээд төсөв, санхүү ч гэсэн хэцүү байхад хурлаар дахин оруулъя гээд, тэрийг нь техникийн хороо шийдвэрлэнэ гэсэн зүйл манай практик дээр байхгүй. Тэр хороо чинь бид нар төсвөөс бага зэргийн мөнгө гаргаж өгөх үед л цугладаг юман дээр дараагийн хурлаар болъё гээд ковидын үед эрүүл мэндийн лаборатори нь шинжилгээ хийх гэж байхад л хүнд гаргаж хойшлуулаад байдаг. Үнэхээр хойшлуулах гэж байгаа бол үл тохирлуудаа залруулж ирэх хүртэл хугацаагаар хойшлуулж болно шүү дээ. Тэгсэн чинь 3 сараас доошгүй хугацаа гэдэг чинь 3 сар өнгөрсний дараа ирээрэй гэж байгаа байхгүй юу. Тийм юм гэж юу байсан юм. Тэгэхээр би болохоор төсөв, мөнгөтэй холбоотой яаралтай шийдэх, ковидын үед байсан учраас аж ахуй нэгж, байгууллагад хүндрэл, чирэгдэлтэй ийм зүйл ярьж байгаа нь болохгүй гэдэг итгэл үнэмшилтэй хүнийхээ хувьд үл тохирлоо залруулаад ирчихсэн. Энэ талаар тайлан нь намайг шийдвэр гаргах үед ирсэн байсан болохоор дахиж хурлаар орохгүйгээр буюу 2 үл тохирлыг гэрээ байгуулаагүй залруулсан гээд тооцсон байсан болохоор нь шийдвэрлэж итгэмжлэлийн гэрчилгээ олгож шийдвэрлэсэн. Яг итгэмжлэлийн гэрчилгээ олгосон өдөр буюу 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр “Сос Медика Монголиа” ХХК-ийн эмнэл зүйн лаборатори нь  МНС АЙСО /MNS ISO/ 17011 стандартын шаардлагыг хангахгүй байна гэсэн ямар нэг үл тохирол байгаагүй. Техникийн хорооны саналд тусгагдсаны дагуу яригдаад байсан, буцаагдаад байсан хоёр, гурван улаан болгосон байгаа үл тохирлуудыг залруулсан талаар тайланг 01 дүгээр сарын 07, 10-ны өдрүүдэд өдөр манай байгууллагад ирүүлсэн байсан. Тэгэхээр энэ яригдаад байгаа юмнууд нь хурал орохоос авхуулаад үл тохирлууд байгаагүй учраас стандартын шалгуурыг хангаж байна гэж үзсэн. Ер нь итгэмжлэлийн шалгуур болж байгаа стандарт дээр стандартынхаа шаардлагуудыг тоолоод үзэхээр 102 шаардлага болон нийтдээ 369 дэд шалгуурууд байдаг. Үүнээс 2 нь хаагдсан ч юм уу, хаагдаагүй ч юм уу гэсэн зүйлс яригдаад байгаа. Би тайланг нь маш сайн уншсан. Тэр улаан болгоод байгаад үл тохирол нь агааржуулалтын хоолойн дээр яригдаад байгаа юм. Өөрөөр хэлбэл нэг өрөөнд 3-ыг тавих ёстойгоос нэг нь хил дээр гацчихлаа ч гэдэг юм уу ковидын цаг үетэй холбоотой асуудлуудыг манай журмаар хаачихдаг юм. Манай Итгэмжлэлийн үйл явцын журмын 7.8.6-т шаардлагатай тохиолдолд МНС АЙСО /MNS ISO/ 17011 стандартын 5.5, 6.4-2, 7.7-2-т заасан заалтыг тус тус үндэслээд Итгэмжлэлийн байгууллага /МНАС/ итгэмжлэлийн шийдвэрийг ажлын шугамаар гаргаж болно гэсэн байдаг. Бид нар шийдвэрээ гаргахдаа ажлын журмаар шийдэж болно гэсэн заалт байдаг. Хэрвээ тухайн шийдвэр нь ажлын журмаар гарчихсан бол техникийн хороонд дараагийн хуралдаа ажлын журмаар танилцуулаарай гэсэн үйл явцын журамтай. Би шийдвэрээ Итгэмжлэлийн үйл явцын журмын дагуу гаргасан. Ер нь бол итгэмжлэл олгохдоо МНС АЙСО /MNS ISO/ 17011 стандартын 5.5 дугаар бүлэгт заасны дагуу итгэмжлэлийг олгохдоо шударга байдлыг хангана гэж заасан байдаг. Тэгсэн чинь нөгөө техникийн хороо үнэлгээний байдалд хандаж байгаа байдал нь ерөөсөө шударга байдал нь алдагдсан гэх нөхцөл байдал харагдсан. Тэгээд тэр үйл ажиллагаандаа бие даасан, яг үл ялгаварлах зарчмаар хандан гэсэн амлалтууд алдагдсан байж болзошгүй гэх нөхцөл байдлууд бий болсон. Энэ лабораторийн итгэмжлэлийг хойшлуулах санаатай оролдлогууд байгаа зэргийг нь үндэслэж байгаад тухайн үедээ анализ хийж үзээд Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 дахь заалтад заасан итгэмжлэлийн үйл ажиллагааг бие даасан хараат бус үнэн зөв мэдээлэлд үндэслэсэн байх зарчим гэж байдаг. Тэр зарчмаа баримтлаад, мөн Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсгийн 19.3.1 дэх заалтад зааснаар итгэмжлэл олгох нь зөвхөн Итгэмжлэлийн байгууллагын үндсэн эрх юм. Тэрнээс биш техникийн хороо итгэмжлэл олгохгүй. Гэтэл техникийн хороо итгэмжлэл олгоно гэж яриад байх юм. Уг ийм зүйл байхгүй. Зөвхөн Итгэмжлэлийн байгууллагын эрх юм. Тэгээд Итгэмжлэлийн үйл явцын 7.8.6 -д заасан итгэмжлэлийн байгууллага нь ажлын журмаар шийдвэр гаргаж болно гэсэн заалт, мөн МНС АЙСО /MNS ISO/ 17011 стандартын 5.5-т итгэмжлэлийн байгууллага эрх мэдэлтэй байх бөгөөд итгэмжлэлийн шийдвэртээ хариуцлага хүлээдэг, энд ямар нэг иргэн, аж ахуй нэгж байгууллагын зөвшөөрөл авахгүй гэсэн заалт байдаг. Миний түрүүнээс хойш яриад байгаа Монгол улсад мөрдөгдөж байгаа МНС АЙСО /MNS ISO/ 17011 стандарт нь итгэмжлэлийн байгууллагад тавих шаардлагын стандарт дээр хэн нэгэн иргэн, аж ахуй нэгж байгууллага зөвшөөрөл авахгүй гэсэн заалт байдаг. Мөн Корона вируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар Энэ хуулийн зорилт нь коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахал /цаашид "цар тахал" гэх/-аас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, хүний эрхэд тодорхой хязгаарлалт хийх, холбогдох шийдвэрийг шуурхай гаргах, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, зохион байгуулалтын асуудлыг Засгийн газар онцгой журмаар шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.” гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл эдгээр байгууллагад дэмжлэг үзүүлэх талаар хуульчилсан байсан. Тэгээд саяны хэлсэн хууль зөрчсөн баримт бичгүүдийг удирдлага болгон итгэмжлэлийн түрүүний үнэлгээний тайлан, техникийн хорооноос ирсэн санал, үл тохирлыг залруулсан тайлан, ковидын ПиСиАр-ын шинжилгээ хийж болно гэсэн Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс олгосон зөвшөөрөл, батламж, мөн цар тахлын үеийн хүнд нөхцөл байдлын нийгэм эрүүл мэндийг хамгаалахтай холбоотой шийдвэрүүдийг үндэслээд, мөн тухайн лабораторийн хүчин чадал буюу маш нарийвчилсан багаж, тоног төхөөрөмжтэй,  нарийн мэргэшсэн ажилтан, албан хаагчтай, мөн хэлээд байгаа байгууллага болох “Сос Медика Монголиа” ХХК чинь олон улсын  байгууллагын АЙСО /ISO/ 9001 гэдэг стандартыг хэрэгжүүлчихсэн. Мөн Хөдөлмөрийн аюулгүй байдлын олон улсын стандартын 45001 гэсэн стандартыг хэрэгжүүлчихсэн. Мөн Их Британи улсын мэргэшсэн тусгай байгууллагаас баталгаажуулалтын гэрчилгээгээ авчихсан. Өөрөөр хэлбэл менежментийн тогтолцоо буюу бид нарын шалгаад байгаа тогтолцоог хэрэгжүүлчихсэн байгууллага юм. Энэ талаар хавтаст хэргийн материал дээр байгаа. Мөн энэ байгууллага нь 2007 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа буюу олон жилийн турш үйл ажиллагаагаа тогтвортой явуулж байгаа олон улсын СОС байгууллага буюу олон улсын стандартын дагуу явж байгууллага юм. Эндэх Монгол салбарын сүлжээ, өндөр зэрэглэлийн стандартыг хангасан зэргийг үндэслээд тухайн аж ахуй, нэгжид хүндрэл учруулахгүйгээр шийдвэрийг би гаргасан. Ер нь бол миний бие төрийн үйлчилгээний байгууллага, аж ахуй, нэгж байгууллагад хүндрэл учруулах шаардлагагүй гэж бодож явдаг. Төрийн албанд шударга байдал, ёс зүй хэрэгтэй гэж бодож явдаг. Шударга ёс гэдэг бол шуурхай үйлчилгээ үзүүлэхээс эхэлнэ гэдэг. Яг манай тохиолдолд үнэлгээний ажлын хэсэг, техникийн хорооны ярьж байгаа юмнуудаас авлигын тохиолдол гарсан гэж үзэж болохоор хариу үйлдэл хийж, манай байгууллагын нэр төрийг авч үлдэх ёстой гэж тухайн үед би бодсон. Тэгээд бид нар байгууллагын шуурхай үйлчилгээ, шударга ёсны амлалтын талаар МНС АЙСО /MNS ISO/ 17011 гэдэг стандартад бичсэний дагуу Итгэмжлэлийн байгууллагыг төлөөлж байгаа даргын хувьд шударга ёсны амлалт гээд баримт, бичиг гаргаад веб сайтдаа байршуулсан байдаг. Үүнд саяны хэлсэн ажлын хэсэг, техникийн хороон дээр ямар нэгэн эрсдэл гарсан тохиолдолд Итгэмжлэлийн байгууллага даруй таслан зогсоогоод өөрөө шийдвэрээ хурдхан шиг гарга гэсэн амлалтын баримт бичиг байдаг. Тэгээд би шударга байдал алдагдсан байж магадгүй гэж үзээд, мөн “Сос Медика Монголиа” ХХК-ийг хохироож болохгүй гэж үзэн итгэмжлэлийн стандартаа баримтлан шийдвэрээ гаргасан...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч О.Аззаяа өгсөн мэдүүлэгтээ: “Үндэсний итгэмжлэлийн төв хөтөлбөр хариуцсан мэргэжилтнээр ажилладаг. Үндэсний Итгэмжлэлийн төвд 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн ажиллаж байна. Эхлээд байгууллагууд хүсэлтээ өгдөг. Хүсэлт өгсний дагуу би хөтөлбөр хариуцсан мэргэжилтний хувьд үнэлгээ хийнэ. Бичиг баримтуудтай нь танилцана. Танилцсаны дараа урьдчилсан үзлэг гэж хийх ёстой. Тэгээд тухайн лабораторийн үйл ажиллагаа хэвийн байна уу гэдгийг үзнэ. Үүний дараа ажлын хэсгийн бүрэлдэхүүний талаар тухайн хүсэлт гаргасан байгууллагаас нь санал авдаг. Өөрөөр хэлбэл ийм хүмүүс танай байгууллагад очиж үнэлгээ хийх гэж байна. Танай байгууллагад ямар нэгэн ашиг сонирхлын зөрчил байгаа эсэх талаар санал авна. Хэрвээ байхгүй бол тухайн байгууллагаас нь зөвшөөрч байна гээд зөвшөөрөл өгнө. Тэгээд л ажлын хэсгийн тушаал гарна. Даргатай бол ямар нэгэн хамаарал байхгүй. Тэгээд дарга тушаал гаргаж, тухайн байгууллагад очиж үнэлгээ хийдэг. Стандартыг мөрдөн хэрэгжүүлж байгаа байдал дээр нь очиж үнэлгээ хийдэг. Стандартаас зөрнө гэсэн юм байхгүй. Үүнд их олон процесс байгаа. Тухайн байгууллагын лабораторийн үйл ажиллагааг эмх цэгцэд оруулж, бүх л юмыг ном журмын дагуу явуулах талаар арга хэмжээ авахыг хэлдэг. Тухайн стандарт чинь ийм үйл ажиллагаа, журмаар зохицуулагдана гээд бичсэн бол нөгөө байгууллага энэ үйл ажиллагаагаа журамлана гэсэн үг. Өөрөөр хэлбэл манай хамгийн түрүүлж сорьцоо өгнө. Үүний дараа явуулах үйл явцыг хэлдэг. Тухайн байгууллага нэг стандартын дагуу ажлаа бүгдийг нь хийчихлээ. Тийм учраас бид нарт итгэмжлэл олгоод өгөөч гэсэн ойлголт мөн. Тэр энэ процесс чинь стандарттай эсэх нь хамаарахгүйгээр журмаараа явагдаж байдаг. Менежментийн хэсэг дээр үнэлгээ хийх чиг үүрэгтэй. Техникийн шинжээч гэдэг нь тусдаа ойлголт, шинжилгээнийхээ асуудал дээр шинжилгээ хийнэ. Баримт бичиг нь дүрэм журмын дагуу байна уу гэдгийг шалгадаг. Өөрөөр хэлбэл тухайн баримт бичиг нь тухайн байгууллагын дүрэм, журам нь стандартын дагуу боловсруулагдсан байна уу гэдгийг шалгадаг. Би техникийн хорооны даргаар ажилласан. Мэдлэг ур чадварын хувьд би өөрөө молекул, биологийн чиглэлээр Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад магистр хамгаалсан. Гэхдээ энэ тохиолдолд нөхцөл байдал өөр байсан. Яагаад гэхлээр Ичинхорлоо эмч үнэлгээнд явж байгаад осолд ороод бид нарт үнэлгээ хийсэн үнэлгээний талаар хэлэх боломжгүй болсон юм. Гэтэл бид нар үнэлгээний ажлаа дуусгах ёстой байсан. Аль эсхүл Ичинхорлоо эмчийн үзлэг хийсэн хэсгийг үлдээх ёстой болчхоод байсан юм. Яг процессын хувьд хэлэхэд одоо би мэдэж байгаагаар байж болохгүй. Тухайн үед энэ үнэлгээг дуусгах л ёстой гэсэн үүднээс дахин очиж үнэлгээ хийсэн юм. Тэгээд гурвуулаа очиж үзсэн юм. Тэрнээс биш ер нь хаалтын хурлын дараа дахин очиж үнэлгээ хийж болохгүй. Тухай үед нь би  энэ талаар мэдээгүй байсан. Одоо бол би дүрэм, журмаа мэддэг болсон. Гэхдээ тухайн үед тайлангаа дуусгаад өгөх ёстой байсан боловч хамт үнэлгээ хийсэн хүний нэг нь осолд ороод үзсэн хэсгийнхээ үнэлгээ хийсэн талаар дүгнэлтээ өгөх боломжгүй байсан болохоор л дахин очиж үнэлгээ хийсэн. Үүнийг бол миний бодлоор онцгой нөхцөл байдал гэж ойлгож байгаа. Бид хэд очоод тухайн нөхцөл байдалд нь үнэлгээ хийсэн. Шинжилгээг бол Ичинхорлоо эмч хийгээд үзчихсэн байсан. Тухайн үед оролцсон гишүүд молекул, биологийн хэсгээс бусад хэсэгт нь итгэмжлэл олгох боломжтой гэдэг байдлаар санал, хүсэлт өгсөн. Гэтэл техникийн хорооноос молекул, биологийн хэсэг дээр итгэмжлэл олгох боломжгүй байгаа учир ер нь итгэмжлэл олгохыг 3 сарын хугацаагаар хойшлуулъя гэсэн санал гарсан. Техникийн хорооноос яг дүгнэлт гарна гэж хэлэгддэгийг би хэлж мэдэхгүй байна. Ер нь бол хурал болоод бид нар хурлаар хэлэлцүүлээд, танайх 3 сарын хугацаагаар хойшиллоо. Тийм учраас танайх 3 сарын дараа гүйцэт юмаа бүрдүүлчхээд буцаад ороод ир гэдэг юмыг хэлсэн болохоос биш би дүгнэлт гаргаж байна гэж хэлдэггүй. Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар техникийн хороо дүгнэлт гаргана гэсэн байдаг. Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд заасны дагуу төрийн захиргааны байгууллагаас МНС АЙСО /MNS ISO/ 15189 2015 стандартыг хангаж байгаа эсэх тал дээр шинжээчээр ажиллах тусгай зөвшөөрөл байхгүй. Үндэсний итгэмжлэлийн төвийн даргын тушаалаар ажлын хэсэг байгуулдаг. Техникийн хороог Үндэсний итгэмжлэлийн төвөөс томилогдсон тушаалаар техникийн хороо томилогддог юм. Тухайн байгууллага нь эхлээд хүсэлтээ өгдөг. Тэгээд дараа урьдчилсан үзлэг гэж хийх ёстой. Тэгээд тухайн лабораторийн үйл ажиллагаа хэвийн байна уу гэдгийг үзнэ. Үүний дараа ажлын хэсгийн бүрэлдэхүүний талаар тухайн хүсэлт гаргасан байгууллагаас нь санал авдаг. Өөрөөр хэлбэл ийм хүмүүс танай байгууллагад очиж үнэлгээ хийх гэж байна. Танай байгууллагад ямар нэгэн ашиг сонирхлын зөрчил байгаа эсэх талаар санал авна. Хэрвээ байхгүй бол тухайн байгууллагаас нь зөвшөөрч байна гээд зөвшөөрөл өгнө. Хэрвээр зөрчил байгаа гэж үзвэл ажлын хэсгийн бүрэлдэхүүнээ өөрчилдөг. Техникийн хорооноос ер нь бол энэ байгууллага нь МНС АЙСО /MNS ISO/ 15189 2015 стандартад заасан шаардлагыг хангасан эсэх талаар хуульд зааснаар зөвлөмж болон дүгнэлт гардаг. Тухайн үед “Сос Медика Монголиа” ХХК-ийн талаар зөвлөмж, дүгнэлт 3 сарын хугацаагаар хойшлуулъя гэж гарсан. Ер нь бол шийдвэрлэсэн нөхцөл байдлаа танилцуулж байгаа юм л даа. Яг тухайн үед бол дүгнэлт гарсан гэж хэлж болно. Би гэхдээ дүгнэлт гаргаж байна, дүгнэж байна гэдэг үгийг хэрэглэдэггүй байсан. 3 сарын хугацаа өгнө гэдэг чинь “Сос Медика Монголиа” ХХК-д итгэмжлэл олгохыг 3 сарын хугацаагаар хойшлуулна гэж үзэж болно. Гэхдээ тухайн байгууллага нь 3 сарын дотор үл тохирлоо засаж, залруулчихвал яг тухайн үед нь итгэмжлэл олгодог. Итгэмжлэлийн үйл явцын журам болон Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд итгэмжлэл олгохыг тодорхой хугацаагаар хойшлуулж, тухайн байгууллагад гарсан үл тохирлыг засаж залруулах хугацаа өгнө гэсэн зүйл, заалт байдаг. Итгэмжлэлийн үйл явцын журам болон Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд дахиж очиж үнэлгээ хийнэ гэсэн заалт байхгүй. Тухайн үеийн нөхцөл байдал нь болохоор өмнө нь үнэлгээ хийсэн шинжээч нь зам тээврийн осолд орсон учир бид нарт дүгнэлтээ өгөх боломжгүй байсан юм. Молекул, биологийн дүгнэлт гаргахаар Цэрэндэжид, Чимэдцэрэн нарын хамт очсон. Бие биеийгээ хянах үүднээс гурвуулаа очсон юм. Энэ талаар хууль, дүрэм, журамд заасан зүйл байхгүй. Тухайн үеийн нөхцөл байдал нь ийм байсан юм. Энэ үнэлгээг дуусгах ёстой гэсэн үүрэг даалгавраа биелүүлэх гээд ажилласан юм гэв. Техникийн хорооноос “Сос Медика Монголиа” ХХК-д итгэмжлэл олгохгүй гэсэн шийдвэр гараагүй юм байна. 3 сарын хугацаагаар хойшлуулах шийдвэр гаргасан. Тухайн байгууллагаас үл тохирол илэрсэн тохиолдолд итгэмжлэл олгодоггүй. Харин үл тохирлыг засаж залруулах хугацаа өгдөг. Тэгээд тухайн байгууллага нь үл тохирлоо засаж залруулсан бол засаж, залруулсан талаар тайланг аваад цааш үргэлжлүүлдэг. Манай байгууллага итгэмжлэлийн үйл явцын диаграммын дагуу үйл ажиллагаагаа явуулдаг. Шинжээч хийх эрх байхгүй. Тушаал гарсан юм байхгүй. Би одоо ажлын хэсэгт ажилладаг ба ахлагчаар томилогдон ажиллаж байгаа. Ер нь 10 гаруй байгаа байх. Өмнө нь Стандартчилал хэмжил зүйн газрын даргын тушаалаар ажиглагчаар ажлын хэсэгт оролцож явж байсан. “Сос Медика Монголиа” ХХК-д Үндэсний итгэмжлэлийн төвийн дарга С.Сын тушаалаар явсан. “Сос Медика Монголиа” ХХК-аас гадна 2 газарт ажлын хэсэгт оролцож явж байсан. Үнэлгээний ажлын хэсэгт явсан. Үнэлгээний баг тухай байгууллага дээр очоод үнэлгээ хийгээд дүгнэлт хийдэг. Тухайн дүгнэлтээр итгэмжлэл олгох эсэх асуудлыг шийдвэрлэдэг. Үндэсний итгэмжлэлийн төвд ажилд орохоосоо өмнө энэ төвийн дарга С.Сын тушаалаар 2 удаа ажлын хэсэгт орж ажиллаж байсан. Тухайн үед Үндэсний итгэмжлэлийн төвд лабораторийн асуудал хариуцсан хүн байхгүй, өөрөөр хэлбэл энэ орон тоон дээр хүн ажиллаагүй байсан учраас надад хүсэлт тавьж, би хүсэлтийн дагуу ажлын хэсэгт ажиглагчаар ажиллаж байсан. Техникийн хорооны гишүүд болон ажлын хэсгийн гишүүдтэй би гэрээ байгуулаагүй. Харин би техникийн хорооны даргын хувьд гэрээ байгуулсан байгаа. Техникийн хорооны гишүүдтэй гэрээ байгуулсан. Ер нь бол журам дээр бол Итгэмжлэлийн төвийн дарга шийдвэр гаргана. Техникийн хорооноос тухайн байгууллага нь стандартыг хангасан талаар гаргасан шийдвэр болон дүгнэлтийг үндэслэж итгэмжлэл олгодог. Техникийн хорооны хурлаас гарсан санал, дүгнэлтийн дагуу Үндэсний итгэмжлэлийн төвийн дарга шийдвэрээ гаргана. Манай байгууллагын 17011 гэдэг стандарт дээр Итгэмжлэлийн байгууллага биед дааж шийдвэр гаргадаг гэдэг талаар би мэдэхгүй. Бид нар болохоор техникийн хороог хуралдуулж, хурлаа хаагаад, хурлаас гарсан шийдвэрээ танилцуулдаг. Үүнээс цаас процесс тухайн үед яаж явагддагийг би мэдэхгүй...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Б.Ичинхорлоо өгсөн мэдүүлэгтээ: “Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвд биотехнологийн нууцын албаны даргаар ажилладаг. С.Сыг огт танихгүй. Би өмнөх шүүх хуралдаанд анх удаа ирэхдээ харсан. “Сос Медика Монголиа” ХХК-ийг итгэмжлэх ажлын хэсгийн гишүүнээр ажилласан. Итгэмжлэлийн газрын даргын тушаалаар ажилласан. Би шинжээчээр 2008 оноос хойш ажиллаж байна. Би вирус судлал, молекул, биологи, микробиологийн чиглэлээр лабораториудад ажилласан. Ер нь бол бид нарын анкет Итгэмжлэлийн газарт байдаг. Тухайн анкет дээр ямар мэргэжлийн хүмүүс ямар чиглэлээр шинжилгээ хийлгэж болох уу гэсэн жагсаалтууд нь байгаад тэгээд тухайн жагсаалт дээр байгаа шинжээчдээс сонгодог. Тухайн үед бид нараас урьдчилж санал авч байсан ба тухайн үед би ажиллах боломжтой байсан тул ажилласан юм. Ер нь бол 15189 гээд эмнэл зүйн лабораторийг итгэмжлэх стандарт байдаг. Тухайн стандартад юу гэж заасан байна, бид нар яг тэр дагуу л шалгадаг. Эхлээд 11 дүгээр сарын 04-ний өдөр анхан шатны үзлэгээ хийж, шаардлага хангахгүй байгааг нь гаргачхаад дараагийн өдөр нь амралтын өдөр байсан ба би Архангай аймаг руу лаборатори үзэх гэж явж байгаад замдаа осолд ороод итгэмжлэлийг үргэлжлүүлж чадаагүй юм. Тэгэхээр би “Сос Медика Монголиа” ХХК-ийн лаборатори дээр 1 өдөр л ажилласан. Ер нь бол эхний үзлэгээ хийх гээд очихдоо агааржуулалтын систем сайжруулах ёстой юм байна, микробиологийн кабинетуудыг нэмж авах шаардлагатай юм байна гэх зэргээр зарим стандартыг сайжруулах ёстой юм байна гээд хэлж байсан. Тэгээд дараа нь дахин очиж ажиллах ёстой байсан боловч осолд ороод үргэлжлүүлэн ажиллаж чадаагүй юм. Ер нь бол стандарт мөрдөх гэдэг бол бүх л газруудад байх ёстой. Тухайн лаборатори нь стандартыг хэрэгжүүлснээр үйл ажиллагаа нь улам чанаржина. Өөрөөр хэлбэл лабораторийн үйл ажиллагаагаа чанаржуулж олон улсын түвшинд очих итгэмжлэлийг авдаг. “Сос Медика Монголиа” ХХК-ийн эмнэл зүйн лабораториос авсан ковидын сорьцын шинжилгээ зөрүүтэй гарах үед байсан. Тэр бол тухайн шинжилгээ хийж байгаа хүний ур чадвараас шалтгаалдаг. Тэгээд 3 сорьц өгөхөд 1 сөрөг, 2 эерэг сорьц өгсөн байна. Тэрийг шинжлэхэд нэг эерэг тохиолдлыг илрүүлээгүй тохиолдол байсан. Гэхдээ энэ байдал дээр бид нар өрөөсгөл хандаж болохгүй. Ер нь алдаа гаргасан талаар бид нар олж илрүүлээд алдаагаа яаж засаж залруулах тал дээр нь зөвлөмж өгөөд явах ёстой байдаг. Тэрнээс биш тухайн лабораторийн үйл ажиллагааг заавал буруу өгөх талаас нь авч үзэхгүйгээр аль болох алдсан алдааг нь засаж, залруулах талаас нь зөвлөмж өгөх, сайжруулах хугацаа өгөх, дараа нь дахиж шалгах үйл явц юм. Ер нь бол техникийн шинжээч нар ямар нэгэн үл тохирол илрүүлж болно. Үүний дараа тодорхой хугацаа өгдөг.  Тэр хугацаандаа тухайн үл тохирлуудаа засаж залруулах ёстой. Тэгээд тухайн лабораториос засаж залруулсан талаар тайланг нь авч, дахин очиж үнэхээр залруулсан байна уу гэдгийг нь үзэж, шалгахад засаж, залруулсан байвал дахин стандартчилалд оруулж тэнцүүлж болно. Би Халдварт өвчин судлалын үндэсний төв,  Улсын 1 дүгээр эмнэлэг, Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвийн лаборатори зэрэгт явж байсан. Халдварт өвчин судлалын үндэсний төв,  Улсын 1 дүгээр эмнэлэг, Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвийн лаборатори зэрэг нь итгэмжлэл авсан. Эхний үзлэг 2 жил, давтан үзлэг 3-4 жилээр үздэг. Тухайн байгууллага өөрсдөө ямар үзүүлэлтээр ямар лабораториор итгэмжлүүлэх вэ гэдгээсээ хамаарч итгэмжлэлийн шалгалтад ордог. Бид нар чинь бас 17025, 15189 стандартын сургалтуудад сууж албан ёсны гэрчилгээ авдаг. Тэгээд шинжээч болох анкет бөглөдөг. Ямар ч байсан гэрээгээ дахин шинээр байгуулна гээд анкет бөглөж байснаа санаж байна. Яг хэдэн онд гэдгийг би санахгүй байна. “Сос Медика Монголиа” ХХК-ийн хувьд ажлын хэсэгт томилогдсон тушаалаар та итгэмжлэлийн гэрчилгээ олгох үйл явцад оролцсон. Ер нь бол итгэмжлэлийн эрхтэй хүмүүсээс урьд нь байсан эрхтэй хүмүүст Үндэсний итгэмжлэлийн төвөөс эрх олгодог. Би эхний өдрийнхөө өөрийн шалгасан хэсгийн талаар тайланг бичиж өгсөн. Тайлан ч байна. Тайлан дээр бид нар бас дүгнэлтээ бичдэг. Албан ёсны юу бичдэг бланк байдаг. Тэр бланк дээр л бичсэн. Би микробиологи, амзакбиологи чиглэлээр томилогдсон. Микробиологи гэдгийг монголоор нян судлал гэж байгаа юм. Үл тохирол бүртгээд тэрний доор шинжээчийн хуудас байх ёстой. Тэр дээр бичсэн л дээ. Тэр тайлан дээр л бичсэн байгаа. Дүгнэлт гэж тайлангийн эцэст гарчихсан байгаа шүү дээ. Бид нараар үл тохирлын талаар тайлбартай хүснэгтүүдийг бөглүүлдэг. Би зам тээврийн осолд орсноос хойш дараагийн үйл ажиллагаануудад оролцоогүй. Өөрийгөө үзсэн хэсгийн талаар тухайн үедээ би өвчтэй байх хугацаандаа бичиж өгсөн. Дараагийн тэр хурлаар орсон талаар би бол мэдэхгүй. Нийгмийн Эрүүл мэндийн үндэсний төв дээр Эрүүл мэндийн яамны сайдын тушаалаар 2020 оны 12 дугаар сард ковид 19-ийн шинжилгээ хийх молекул, биологийн лаборатори байгуулагдсан юм. Энэ лаборатори нь чанарын хяналтын дээжийг Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс авч, бид нар бас шинжилсэн дээжүүдээ  Халдварт өвчин судлалын үндэсний төв рүү явуулаад, жишээлбэл тухайн үед ковид 19 туссан байна, эерэг гээд гараад ирсэн сорьц болгоныгоо Халдварт өвчин судлалын үндэсний төв рүү явуулж баталгаажуулдаг байсан юм. Тэр баталгаажуулсан сорьцоос юу яасан гэсэн үг. “Сос Медикал Монголиа” ХХК-ийн үед болохоор бид нар шинжилгээгээ хийгээд сурчихсан, аргуудаа бүгдийг нь эзэмшчихсэн байсан гэв. Ер нь бол ямар ч тохиолдолд эерэг гардаг сорьц байдаг. Тийм сорьцыг бид нар Халдварт өвчин судлалын үндэсний төв рүү явуулж баталгаажуулдаг. Өөрөөр хэлбэл бид нар баталгаажсан сорьцыг Халдварт өвчин судлалын үндэсний төв рүү явуулсан юм. Тухайн үед бид нар ковид 19-ийн шинжилгээ хийж байгаа бүх лабораториудад хяналтын дээжийн сар болгон өгдөг байсан. Тэгээд сар болгон өгөөд тэр дээжээ шинжлээд, тухайн дээжийн хариу нь таарч байгаа эсэхийг байнга шалгадаг байсан. Танай лаборатори гаднын болон дотоодын чанарын хяналтын шинжилгээг хийлгэдэг ижил төрлийн тодорхойлолт олгодог гэсэн нэг л асуултын хариулт юм. Бүгд л ямар нэгэн шалгуургүйгээр ковидын шинжилгээ хийж эхэлсэн гэв. MNS ISO 15189: 2015 гэсэн стандартын шаардлага хангаж байгаа эсэхийг үзэх гэж молекул, биологи, микробиологийн лабораторид ажилласан. Хамгийн эхний удаагийн сургалтад сууж сертификат авсан. Үнэлгээний дүн гаргасан. Бид нар техникийн үзүүлэлтийг шалгаж байгаа. Тэрнийхээ дүнг гаргаж байгаа. Угаасаа үзээд шинжээч чинь мэдээж дүгнэлт гаргана. Гаргасан дүгнэлтээ Итгэмжлэлийн байгууллагад очиж тайлагнаж, гаргасан дүгнэлтээ бас хамгаалдаг. Би MNS ISO 15189: 2015 стандарт дээр заасан техникийн шаардлагын дагуу тухайн лабораторийг үзээд, үнэлээд дүгнэлт гаргасан. Тухайн үед 3-4 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэгт ажиллаж байсан ба би шинжээчийн дүгнэлт гаргасан. Харин ажлын хэсэг нийлээд тухайн лаборатори дээр тайлан гаргасан. Тайлан дотроо бид нар дүгнэлт болон зөвлөмжөө оруулж бичдэг. Тайланд дүгнэлт болон зөвлөмжүүд байна...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Л.Сарангэрэл өгсөн мэдүүлэгтээ: “Сос Медика Монголиа” ХХК-ийн захирлаар ажилладаг. Манайх бол яаралтай тусламж үйлчилгээний клиникийн үйл ажиллагаа явуулдаг. Клиник нь дотроо хүүхэд, шүд, эрүүл мэндийн урьдчилсан сэргийлэх үзлэг, лаборатори, уламжлал гээд клиникийн бүхий л үйл ажиллагааг явуулдаг. С.Сыг танихгүй. Биечлэн уулзаж байгаагүй. Өмнөх хурал дээр анх удаа зүс, царайг нь харсан. ISO итгэмжлэлийн гэрчилгээ авах асуудал бол тухайн хүсэлт гаргаж байгууллагын сайн дурын асуудал байдаг. Ер нь бол энэ итгэмжлэлийг авсан эсэхээс үл хамааран манай компани 19 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулаад ирсэн. Энэ итгэмжлэлийн гэрчилгээг авах болсон шалтгаан нь болохоор тухайн үед ковидын үе байсан ба манай үйлчлүүлэгч компани дотоод дүрэмдээ өөрийнхөө ажилчдын ковидын шинжилгээг авч байгаа лаборатори нь ISO итгэмжлэлийн гэрчилгээ авсан байх ёстой гэсэн шаардлага тавьсан байсан. Үүний дагуу бид нар Үндэсний итгэмжлэлийн төвд хандаж, манай үйлчлүүлэгч байгууллага энэ ISO итгэмжлэлийн гэрчилгээг шаардсан учраас манай компанийн зүгээс итгэмжлэлийн гэрчилгээ авах хүсэлттэй байна, та нар ирж шалгаад итгэмжлэл олгож өгнө үү гэсэн хүсэлт гаргасан. Тэрнээс биш энэ итгэмжлэлийн гэрчилгээ нь лабораторийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл болон улсаас шаардсан зөвшөөрлийн аль аль нь биш. Энэ бол цэвэр сайн дурын үндсэн дээр тавьсан хүсэлт юм. Манай үйлчлүүлэгч компани шаардсан болохоор бид нарын зүгээс үйлчлүүлэгч компанийнхаа хүсэл, эрмэлзлийг гүйцэтгүүлэх ёстой. Тэр үүднээс бид нар Үндэсний итгэмжлэлийн төвд хандсан. Бид нарын тавьсан хүсэлтийн дагуу Үндэсний итгэмжлэлийн төвөөс 5 хүний бүрэлдэхүүнтэй шинжээчийн баг ирсэн. Манай лаборатори дээр 2-3 хоног ажилласан. Энэ ажиллах хугацаандаа зарим нэг зүйл дээр сайжруулах зөвлөмж өгөөд ер нь бол танайх болж байна, сайн байна гэсэн дүгнэлт хэлчхээд явсан. Тэгээд явсны дараа дүнгийнхээ хурлыг хийх ёстой байсан. Гэтэл дүнгийнхээ хурлын хийхгүй болохоор нь манай компанийн зүгээс “та нар хэзээ дүгнэлтээ гаргах вэ, манай үйлчлүүлэгч байгууллага шаардаад байна, энэ итгэмжлэлийн гэрчилгээгүй бол ажилчдынхаа ковидын шинжилгээг авхуулахгүй гэж байна” гээд шаардлага тавьсан. Тэгсэн 10 гаруй хоногийн дараа Үндэсний итгэмжлэлийн төвөөс “үгүй ээ, ер нь танайхыг дахиад шалгах боллоо” гэсэн мэдээ ирсэн. Тэгэхэд яг үнэнээ хэлэхэд бид нарт жоохон хар буусан л даа. Манай лаборатори дээр 5 хүний шинжээчдийн бүрэлдэхүүнтэй ирээд 2-3 хоног ажиллаад бүх юм болж байна, бүтэж байна гэж явчхаад эргээд 10 гаруй хоногийн дараа ер нь дахиж танай лабораторийг шалгахаар боллоо, энэ удаа 3 хүний бүрэлдэхүүнтэй шинжээчийн баг очно, нэг хүн нь аваарт орсон гэсэн утгатай зүйлс яриад байсан. Тэгээд дахин 3 хүний бүрэлдэхүүнтэй шинжээчийн баг ирсэн. Нэгэнт манай компанийн зүгээс өөрсдөө эхэлж хүсэлт тавьсан, бид нарын хүсэлтийг хэлэлцэх гэж дахиад шалгах шаардлагатай болсон юм байлгүй гэж бодоод үнэндээ дахин шалгуулсан. Уг нь бол бидний зүгээс татгалзах бүрэн эрхтэй байсан юм билээ. Нэг удаа шалгачхаад дахиад өөр хүмүүсийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн баг ирнэ гэж дүрэм, журамдаа байдаггүй юм байна лээ. Тэгээд манай лаборатори дээр дахин ирсэн 3 хүн бүтэн өдөржингөө ажиллаад 19 үл тохирол гаргаж ирсэн. Энэ үл тохирлуудад лабораторийн нарийн мэргэжлийн үйл ажиллагаа холбоотой заалт ер нь байгаагүй. Голдуу барилга, байгууламжтай холбоотой заалтууд байсан. Тийм Гэхдээ нэгэнт шинжээчийн баг ирээд үл тохирол гаргасан учраас бид нар энэ шаардлагыг нь хүлээж авч, үл тохирлуудыг залруулах арга хэмжээг хэрэгжүүлэх ёстой гэдэг үүднээс бид нар маш богино хугацаанд тухайн 19 үл тохирлыг бүгдийг нь засаж залруулсан. Учир нь барилга, байгууламжтай холбоотой үл тохирлууд байсан болохоор бид нарт засаж, залруулахад хэцүү, хүндрэлтэй асуудлууд байгаагүй. Тэгээд манай компанийн зүгээс 19 үл тохирлуудыг нь засаж, залруулаад эргээд засаж, залруулсан талаар гүйцэтгэлээ албан бичгээр Үндэсний итгэмжлэлийн төв рүү хүргүүлсэн. Улмаар Үндэсний итгэмжлэлийн төв хурлаараа оруулсан байсан. Тэгээд хурлаар оруулсны дараагаар тэр хурлаар дахин 4 үл тохирол гаргаж ирсэн ба 4 үл тохирлын 2 нь болохоор урьд нь манайх тэртэй тэргүй биелүүлчихсэн байсан. Өмнө нь ирсэн 5 хүний бүрэлдэхүүнтэй шинжээчийн баг дээрх 2 үл тохирлыг биелүүлчихсэн гээд биелэлтийг нь өөрсдөө нүдээрээ үзэж, шалгаад явсан. Гэтэл энэ 2 үл тохирлыг дахин бичсэн байсан. Нөгөө 2 үл тохирол нь болохоор ISO итгэмжлэлийн гэрчилгээ авахад шаардлагагүй үл тохирлууд байсан. Улмаар энэ хурлаар дээрх 4 үл тохирлыг гаргаж ирээд, ер нь энэ байгууллагын дүгнэлтийг 3 сарын хугацаагаар хойшлуулъя гэсэн ийм яриа гарч ирсэн. Тэгэхээр нь бид нар энэ бол хуйвалдаан болж байна, ийм шинжээчдийн баг гэж хаана ч байхгүй гэж үзээд манай компанийн зүгээс Үндэсний итгэмжлэлийн төвийн дарга С.Сод албан бичгээр гомдол гаргасан боловч ямар нэг албан ёсны хариу ерөөсөө өгөөгүй. Тэгээд бид нар цаг хугацаанд шахагдаж, үйлчлүүлэгч байгууллага шаардаад байдаг. Тэгэхээр нь би стандартчиллын үйл ажиллагаа хариуцдаг Засгийн газрын гишүүнд гомдол гаргасан. Тэгээд нэлээн удаж байгаад итгэмжлэлийн гэрчилгээгээ авсан. Угаасаа бид нар нэгдүгээрт 3 сарын хугацаагаар хойшлуулна гэсэн зүйлийг сонсоод, хоёрдугаарт Засгийн газрын гишүүнд гомдол гаргаад, уг гомдлыг шийдвэрлэх гэж удна гэж бодоод манай компанийн зүгээс олон улсын байгууллагад манай лабораторид итгэмжлэл олгож өгөөч гээд хүсэлт гарган хандсан байсан. Гэтэл олон улсын байгууллага бид нараас албан бичиг аваад 2 хүний бүрэлдэхүүнтэй шинжээчийн баг ирээд 3 хоног ажиллаж бүх юм шалгаад танай лаборатори бүх шаардлагыг 100 хувь хангаж байна гэж хэлээд буцаж яваад 20 гаруй хоногийн дараа олон улсын байгууллагаас итгэмжлэлийн гэрчилгээг лабораторидоо авчихсан. Манай Монголын итгэмжлэлийг гэрчилгээг яг энэ ковидтой холбоотойгоор лабораторийн үйл ажиллагаандаа ковидын шинжилгээг хийх зөвшөөрлийг авахын тулд Эрүүл мэндийн яамны шинжээчдийн багаас эхлээд их олон шаттай шалгуурыг давж ирсэн. Манай лаборатори ковид байхгүй байхад жирийн лаборатори байсан. Ковидын шинжилгээ хийх эрхийг Эрүүл мэндийн яамнаас авдаг ба 2021 оны 01 дүгээр сард Эрүүл мэндийн яамнаас шинжээчид ирээд танай лаборатори ковидын шинжилгээг бүрэн авах бололцоотой гээд дүгнэлтээ гаргаад өгчихсөн. Дараа нь Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс бас комисс ирж шалгаад танай лаборатори ковидын шинжилгээ хийх бүрэн бололцоотой гээд дүгнэлт гаргаж өгсөн. Өөрөөр хэлбэл Үндэсний итгэмжлэлийн төв рүү хүсэлт гаргахаас өмнө албан ёсны хоёр ч дүгнэлт гаргуулчихсан байсан. Тэгээд бид нар энэ бүх хугацаатай нийлээд 2 жилийн хугацаа болсон. Уг нь манай компанийн зүгээр нэг хувийн хүсэлт байгаа юм. Манай үйлчлүүлэгч байгууллага шаардлага тавьсны дагуу манай компани Үндэсний итгэмжлэлийн төвөөс итгэмжлэлийн гэрчилгээ авах гэж 2 жилийн хугацаа зарцуулсан. Гэтэл олон улсын байгууллагаас 1 сар хүрэхгүй хугацаанд итгэмжлэлийн гэрчилгээг олгочихдог юм байна лээ. Ийм л зүйл болсон. Манай лабораториор ковидын ПиСиАр шинжилгээ хийгдэж байсан. Ковидын шинжилгээ хийх тусгай зөвшөөрөл гэж байхгүй. Эмнэл зүйн лабораторийн үйл ажиллагааг явуулах эрхийг Эрүүл мэндийн яам болон Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс өгдөг. Үндэсний итгэмжлэлийн төвөөс урьд нь үзээд явсан байсан. Бид нар ковидын шинжилгээ хийх эрхтэй байсан. Энэ чанарын гэрчилгээ чинь бид нар үнэхээр чанарын стандартын дагуу бүх үйл ажиллагаагаа явуулж байна гэсэн гэрчилгээ юм. Манай компанийн лабораториор ПиСиАр шинжилгээ хийгээд хариу нь зөрүүтэй гарч эрсдэл үүссэн нөхцөл байдал ерөөсөө гарч байгаагүй. Манай лаборатори ковидын шинжилгээг Халдварт өвчин судлалын төвөөр хийлгүүлээд өөрсдийнхөө байгууллагаар хариугаа өгч байсан юм болоогүй. Тэр бол 100 хувь гүтгэлэг байсан. Энэ талаар цагдаа нар ирээд шалгаад тогтоосон. Манай компанид итгэмжлэлийн гэрчилгээтэй бол ажилчдынхаа шинжилгээг өгүүлнэ гэж “Оюу толгой” ХХК-аас тавьсан шаардлага юм. “Оюу толгой” ХХК-ийн дотоод журамд байдаг юм билээ. “Оюу толгой” ХХК манай компанийн лабораториор ажилчдынхаа ковидын шинжилгээг өгүүлсэн. Манай лаборатори бол эмнэл зүйн лаборатори юм. Үндэсний итгэмжлэлийн төвөөс итгэмжлэлийн гэрчилгээг авахаас ч өмнө шинжилгээ хийлгүүлж байсан. Ерөөсөө тасраагүй. Ганц ковидын шинжилгээ авахаас гадна манай лабораториос урьдчилсан сэргийлэх үзлэг явуулдаг. Манай салбар эмнэлэг “Оюу толгой” ХХК-д ажилладаг. Манай эмч нар “Оюу толгой” ХХК-т ажилладаг. Манай компани лабораторийн үйл ажиллагааг явуулаад хэдэн төгрөгийн ашиг олдог нэгжээр нь гаргадаггүй. Нийт компанийн ашгаа гаргадаг. Ер нь бол тэр талаар би мэдэхгүй байна. Монголын стандартын байгууллагад хүсэлт гаргаад шийдвэрлэж байх явцад Америкийн Нэгдсэн Улсын байгууллагад бас хүсэлт гаргаад стандартын дүгнэлт авсан. Америкийн Нэгдсэн Улсад төвтэй олон улсын итгэмжлэлийн байгууллага юм. Энэ олон улсын байгууллага нь лабораториор дагнасан итгэмжлэлийн гэрчилгээ гаргадаг юм. Тэгээд бид нар энэ олон улсын байгууллагад хүсэлт гаргасан юм. Үүний дагуу 2 хүн ирж манай лаборатори дээр 3 хоног ажиллаж, лабораторийн бүх үйл ажиллагаатай танилцсан. Энэ хоёр итгэмжлэлийн гэрчилгээ нь юугаар өөр гэхлээр олон улсын итгэмжлэлийн гэрчилгээ нь олон улсад болон Монгол улсад хүчин төгөлдөр байдаг. Үндэсний итгэмжлэлийн төвөөс авсан итгэмжлэлийн гэрчилгээг бид нар “Оюу Толгой” ХХК-нд зориулж авч байсан болохоос биш бид нар тухайн үед Монгол улсын хилээр гарч байсан иргэдэд ковидын шинжилгээ хийж байхад Сингапур улс бол хүлээж авдаггүй юм байна лээ. Бид нар 19 жилийн хугацаанд Оюутолгойтой хамтран ажилласан. Бид нар Үндэсний итгэмжлэлийн төвөөс итгэмжлэлийн гэрчилгээг авахаас өмнө ч хамтран ажиллаж байсан. Эрүүл мэндийн яамнаас зөвшөөрлөө авчихсан байсан. Одоо ч гэсэн бид нар хамтран ажиллаж байгаа. “Оюу Толгой” ХХК-ийн дотоод дүрэмд нь байдаг юм билээ. Тухайн итгэмжлэлийн гэрчилгээгүй бол “Оюу Толгой” ХХК танайхаар шинжилгээ хийлгэхгүй гэсэн зүйл байхгүй. Тэр талаар би сайн мэдэхгүй. Манай лаборатори ПиСиАр шинжилгээ хийх эрхийг Эрүүл мэндийн яамнаас авчихсан байсан. Ерөөсөө ковид гарангуут лабораторио эмнэл зүйн лаборатори болгоод ПиСиАр шинжилгээгээ аваад эхэлчихсэн байсан. Үндэсний итгэмжлэлийн төвөөс итгэмжлэлийн гэрчилгээ авах ёстой гэж ганц “Оюу толгой” ХХК гаргасан. Манайх угаасаа зөвшөөрөлтэй  байсан. Өөр шинжилгээ өгөхөөс татгалзсан зүйл байхгүй...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч М.Цэрэндэжид өгсөн мэдүүлэгтээ: “Манай лаборатори бол 2015 онд улсын хэмжээнд 2 дахь лабораторийн итгэмжлэлийг авч байсан юм. Түүнээс хойш нийт 10 гаруй удаа лабораторид шинжээчээр ажилласан. Итгэмжлэлийн газрын даргын тушаалаар техникийн шинжээчээр томилогдох хүсэлт ирээд, үүний дагуу шинжээчээр ажилласан. Техникийн шинжээч бол яг газар дээр нь очиж үнэлгээ хийгээд, тухайн газрын техникийн хэсэг нь техникийн шаардлагыг хангаж байна уу гэж бичиг, баримттай танилцах, газар дээр нь очиж үнэлгээ хийх, гардан үйлдэл хийлгүүлж шалгах зэрэг үүргийг хүлээсэн байдаг. Тухайн үед үл тохирлууд гарсан. Ер нь бол тодорхой хэмжээний үл тохирлууд гардаг. Тэгээд тухайн үл тохирлуудаа залруулаад орох тохиолдол байдаг. Яг "Сос Медика Монголиа" ХХК-ийн лабораторийн тохиолдол дээр болохоор тухайн үеийн манай шинжээчийн багийн шийдвэр нь молекул биологийн хэсгийг хасаад бусад хэсэгт нь итгэмжлэл олгох боломжтой юм байна гэдэг дүгнэлтийг гаргаж, техникийн хорооны хурлаар оруулсан байдаг. Яг гарсан шийдвэрийг бид нарт танилцуулдаггүй. Бид нар техникийн хорооны хурлаар орохдоо өөрийн хийсэн үнэлгээний талаар мэдээллийг өгдөг. Тэгээг яг шийдвэрийг гаргах болохоороо Зүүм” /zoom/-ээр оролцож байсан шинжээчдийг Зүүм” /zoom/-ээс хассаны дараа буюу өөрөөр хэлбэл бид нарыг хурлаас гаргасны дараа шийдвэрээ гаргаж хүргүүлдэг байх. Яг намайг хуралд оролцож байх хугацаанд техникийн хорооны гишүүдээс "Сос Медика Монголиа" ХХК-ийн лабораторид итгэмжлэл олгохыг тодорхой хугацаагаар хойшлуулъя гэсэн санал гарч байсан. Тэгээд манай шинжээчдийн баг болон "Сос Медикал Монголиа" ХХК-ийн төлөөлөгчдийг Зүүм” /zoom/-ээс гаргаж байгаад  өөрсдөөр шийдвэрээ гаргасан. Миний зүгээс нэлээн хэдэн үл тохирол гарсан. Гэхдээ тухайн мөчид лаборатори маань залруулж, улмаар үл тохирлуудаа залруулсан талаар тайлангаа надад танилцуулсан. Харин молекул, биологийн хэсгийг хасъя гэдэг саналыг ерөнхийдөө багаараа ярилцаж байгаад шийдвэрлэсэн. "Сос Медикал Монголиа" ХХК-ийн лабораторийн төлөөлөгчид бид нар “танай орчин байр, агаарын урсгал шаардлага хангахгүй байна гэх мэт нэлээн хэдэн шалтгаанаас болоод молекул, биологийн хэсгийн үнэлгээний талаар огт оруулахгүй гэж хэлээгүй. Харин та нар тодорхой хугацааны дараа сайжруулж, засчхаад орчих, хэрвээ засчихвал зассан хэдийг чинь бид нар итгэмжлэхээр оруулъя гэж хэлсэн. Энэ талаар бид нар техникийн хорооны хуралд танилцуулсан. Ажил хэргийн хувьд "Сос Медикал Монголиа" ХХК-аас миний ажиллаж байгаа газарт шинжилгээ өгөх тохиолдол байдаг. Өөрөөр хэлбэл ажил хэргийн харилцаанаас өөр ямар нэгэн харилцаа байхгүй. Ер нь итгэмжлэл хийгдэнэ гэдэг нь  стандартын хамгийн наад захын шаардлагыг хангасан байхыг ойлгодог. Жишээлбэл MNS ISO 15189: 2015  гэдэг стандарт чинь олон улсын стандарт бөгөөд тухайн стандартыг авчраад тухайн стандартын дагуу Монголд итгэмжлэл олгодог. Өөрөөр хэлбэл  итгэмжлэгдсэнээрээ олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандарт болохоор арай илүү ойлголцох ч гэдэг юм уу тэр талаараа ашигтай. Мөн тухайн лаборатори нь итгэмжлэл авснаараа үйл ажиллагаа нь жигдрээд ирдэг. Өөрөөр хэлбэл тухайн стандартыг хэрэгжүүлснээр үйл ажиллагаа нь сайжирдаг гэж ойлгож болно. Нэр хүндтэй гэдэг талаас байж болно. Манайх улсын байгууллага гэж явдаг учраас ашиг гэдэг талаас нь би хэлж мэдэхгүй байна. Үнэлгээний мөнгө гэж өгдөг. Нэг өдрийн 63.000 төгрөгийн цалин авдаг. Ер нь бол бид нар сургалтад хамрагдаж, шалгалт өгөөд тэнцсэн тохиолдолд бид нарт шинжээч гэсэн гэрчилгээг олгодог. Үүний дагуу Үндэсний итгэмжлэлийн төвд бид нарын бүртгэл буюу шинжээчдийн мэдээлэл байж байдаг. Тэгээд яг ямар чиглэлээр ямар лабораторид очих гэж байгаа гэдгээс хамаараад бид нараас сонгож авдаг. Би бол сертификат гэдгийг эрх гэж ойлгоод байгаа. Би сургалтад сууж сертификат авсан. Энэ сертификатаа шинжээчийн эрх гэж бодож явдаг. Үнэлгээний хэсэгт томилохдоо биохимийн чиглэлээр техникийн шинжээчээр ажиллуулах тушаал гарсан. Яг тэр чиглэлээр ажиллаж байсан шинжээч маань зам тээврийн осолд орсон. Тэгээд тухайн нөхцөл байдлаар тулгуурлаад тайлан болон бусад мэдээлэл өгөх ямар ч боломжгүй болсон учраас шинжээчийн багаараа ярилцаж байгаад дахин очиж үзэх шаардлагатай юм байна гэж үзээд дахин очсон. Тухайн шинжээчдийг багийг ахалж байсан хүнд би өөрийн чиглэлээр гаргасан дүгнэлтээ өгсөн. Тайлангийн доод хэсэгт дүгнэлт гэсэн хэсэг байдаг. Тэр хэсэгт бичсэн зүйлээ би  дүгнэлт гэж ойлгож байгаа: “Сос Медикал Монголиа” ХХК-ийн лабораторид та нарыг очихоос өмнө Халдварт өвчин судлалын үндэсний төв болон Эрүүл мэндийн яамнаас ажлын хэсэг орж үйл ажиллагааг нь шалгаад ковидын шинжилгээ хийх эрх олгоод явчихсан байсан. Та энэ талаар баримтуудыг үзэж, шалгасан. Би одоо Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн нэгдсэн лабораторийн тасгийн эрхлэгч гэсэн албан тушаалыг хашиж байна. MNS ISO 15189: 2015 стандарт дээр заасан асуудлын дагуу тодорхой эрх олгох сургалтад 2017 онд байх хамрагдаж шинжээчийн эрх авсан. Гэхдээ би яг он сарыг сайн санахгүй байна. Надад ямар ч байсан сургалтад хамрагдсан талаар гэрчилгээ нь байгаа. Олон улсын байгууллагаас зохион байгуулсан сургалт байсан юм. Гэрээ бол байгуулаагүй. Зүгээр сургалтад хамрагдаж сертификаттай болсон. Улмаар Стандартчилал хэмжил зүйн газраас над руу яриад “та шинжээч хийх материалаа бүрдүүлж өг” гэхээр нь би бүх материалаа буюу өөрийн төгссөн сургууль, сурсан чиглэл, мөн саяын хэлсэн сургалтад хамрагдсан талаар бүх материалаа бүрдүүлж өгсөн чинь намайг шинжээч гэсэн бүртгэлд орлоо шүү гэсэн мэдээлэл өгсөн. Түүнээс биш би яг гэрээ гэсэн юм байгуулаагүй. Би тайлан гаргасан. Би бол техникийн шинжээч болохоор арай өөр зүйл ойлгоод байна. Харин итгэмжлэлийн шинжээч гэдэг нь тухайн ажлын хэсгийг ахалж явж байгаа Итгэмжлэлийн байгууллагаас төлөөлж ирсэн хүнийг гэж ойлгоод байгаа. Тухайн ажлын хэсгийн шинжээчдийн багт Итгэмжлэлийн байгууллагаас нэг хүн төлөөлж явдаг. Тэр хүн нь дүгнэлт, юугаа өгдөг. Тэр хүн маань бүх шинжээчдийг юуг нэгтгэж, техникийн хороонд танилцуулах үүрэгтэй. Тайлан буюу миний зүгээс өгч байгаа нэг ёсондоо дүгнэлт л юм л даа гэв. Би болохоор биохими, клиникийн криминологи гэсэн чиглэлээр орж ажилласан. 3 үл тохирол гарсан. Тэгээд энэ 3 үл тохирлоо залруулах юм бол болж байна аа гэсэн. Тэгээд яг тэр чиглэлийн хувьд тэгж гарсан гэв. Яг тэр чиглэл буюу молекул, биологийн чиглэлийг хариуцсан шинжээч Б.Ичинхорлоо маань зам тээврийн осолд орсон. Тэгээд тухайн үедээ шинжээч Б.Ичинхорлоогоос ямар нэгэн тайлан ирүүлээгүй учраас техникийн хорооны хурлаар орох боломжгүй болсон. Ийм учраас тухайн чиглэлээр үзэж шалгах гээд багаараа дахин очсон. Тэгээд молекул, биологийн чиглэлээр тайлан,дүгнэлт гаргасан. Улмаар техникийн хорооны хурлаар орсон юм. Тухайн лаборатори нь залруулаад, тэр талаар тайлангаа авчирч ирж надад үзүүлсэн. Тэгээд залруулсан байна гэж үзээд үл тохирлоо хаалгасан...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч С.Чимэдцэрэн өгсөн мэдүүлэгтээ: “Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуульд багшаар ажилладаг. Бараг 10 орчим лабораторид оролцсон. “Сос Медика Монголиа” ХХК-ийн лабораторийг итгэмжлэх үйл ажиллагаанд оролцсон. Би Үндэсний төвийн итгэмжлэлийн даргаас гарсан батлагдсан тушаалын дагуу томилогддог. Миний бие ерөнхийдөө 2017 оноос эхлээд шинжээчийн сургалтад хамрагдаж үнэлгээний тэргүүлэх зэргийн мэргэжилтнээр ажиллах эрхтэй болсон. Надтай хамт үнэлгээний багт явсан мэргэжилтнүүдээс нэлээн нэр бүхий эрүүл мэндийн лабораторийн чиглэлээр үнэлгээ явуулах тэргүүлэх зэргийн 3-4 хүн байдаг гэж ойлгож байна. Өөрөөр хэлбэл Аззаяа мэргэжилтэн зэрэг бусад хүмүүс тэргүүлэх шинжээчээр ажиллах эрхтэй байдаг. Би тухайн лабораторийн хувьцааны 80 хувийг эзэмшдэг. Би даргын тушаалаар анх очихдоо "Сос Медикал Монголиа" ХХК-ийн лабораторитой анх танилцсан. Шинжээчид үнэлгээний дүнг техникийн хороонд танилцуулаад техникийн хороо нь дүгнэлтээ гаргаж, Үндэсний итгэмжлэлийн төвийн дарга нь шийдвэрээ гаргадаг гэж ойлгодог. Шинжээч нарын зүгээс итгэмжлүүлэх боломжгүй гэсэн үнэлгээг гаргаагүй. Яг үүн дээр бид нар яг өөрсдийнхөө чиглэлийн үнэлгээг явуулсан ба миний зүгээс тодорхой залруулах үйл ажиллагааг явуулсны дүнд итгэмжлүүлэх боломжтой гэдэг саналыг бид нар техникийн хороонд гаргадаг. Ер нь бол залруулах хугацаа өгсөн. Тэр хооронд залруулсан үйл ажиллагааныхаа тайланг бид нарт танилцуулж, гарын үсэг баталгаажуулдаг. “Сос Медикал Монголиа” ХХК-ийн лаборатори итгэмжлүүлснээрээ бусад лабораториудаас хийж байгаа шинжилгээний чанарын үнэлгээг үнэлүүлэх давуу талтай болж болно. Өөрөөр хэлбэл лаборатори итгэмжлүүлснээрээ үйл ажиллагааны чанар нь сайжирдаг. Улмаар хэрэглэгчдийн итгэл үнэмшил дээшилдэг гэсэн үг. Хэрэглэгчдийн итгэл, үнэмшил сайжирна гэдэг чинь тухай лабораториор үйлчлүүлэгчид болон хэрэглэгчдийн тоо нь ихэснэ гэж ойлгож болох боломжтой. Тэгэхээр "Сос Медикал Монголиа" ХХК бол хувийн компани учраас ашиг орлого нь ихэснэ гэж байж болно. Ямар ч гэсэн бид нар үйлчилгээнийхээ чанарт баталгаа авах зорилготойгоор үйл ажиллагааг зохион байгуулдаг гэж ойлгодог. Яг ковидын шинжилгээтэй холбоотойгоор бид нар сорьц авах үйл ажиллагаа болон молекул, биологийн үйл ажиллагаа, шинжилгээг хийх үйл ажиллагааг явуулдаг гэж ойлгосон. Гэхдээ энэ нь өөрөө миний үнэлгээ өгөх чиг үүрэгт байгаагүй. Үндэсний хэмжилзүйн төв гээд байгууллагын дэргэд сургалтын төв гээд байгууллага байдаг. Энэ байгууллагаас бид нарт тодорхой мэргэжилтний сургалтуудыг явуулснаар энэ хүн нь үнэлгээний техникийн шинжээч болон тэргүүлэх зэргийн үнэлгээчнээр ажиллах боломжтой гэсэн сертификатыг гардуулдаг. Би бол энэ байгууллагыг бүтэц үйл ажиллагааныхаа хувьд шинэчлэгдсэн буюу Засгийн газрын тогтоолоор үйл ажиллагаа нь Стандартчиллын байгууллагаасаа салсан гэж ойлгож байгаа. Тэгэхээр өмнөх яг энэ үйл ажиллагаа явуулж байсан төрийн өмчийн байгууллагатай ижил эрх, үүрэгтэй гэж ойлгож байгаа учраас 2018-2019 оны үед гарсан тэргүүлэх шинжээчийн тодорхой хугацааны эрхтэй байдаг юм болов уу гэж боддог. Тэгэхлээр бид нарын энэ юманд шалгуур гаргаж байгаад тухайн Үндэсний итгэмжлэлийн төвөөс тушаалаа гаргадаг гэж ойлгож байгаа. Прецилаби лаборатори нь эмнэл зүйн лаборатори буюу микробиологийн лаборатори. “Сос Медикал Монголиа" ХХК-ийн лабораторитой ижил, төстэй үйл ажиллагаа явуулдаг. Клиник, тусламжийн үйл ажиллагаа явуулдгийн хувьд ойролцоо  байдаг. Манай лаборатори ПиСиАр шинжилгээ хийдэггүй. Манай Прецилаби лаборатори Бонавита лабораторитой хамтын ажиллагааны гэрээ байдаг шүү. Бид нар өөрсдөө хийдэггүй шинжилгээгээ Бонавита лабораторид илгээж, шинжилгээгээ хийлгэдэг болон зарим шинжилгээний хувьд баталгаажилт хийлгэдэг. Манай Прецилаби лаборатори “Ситунари” ХХК-тай хамтын ажиллагааны гэрээ байхгүй. Мөнхнаран болон Гантулга гэх хүмүүсийг мэдэхгүй байна. Үндэсний хэмжилзүйн төвийн дэргэдэх сургалтын төвөөс мэргэжлийн сургалтуудыг явуулдаг. Миний ойлгож байгаагаар Европын холбооноос болон бусад шинжээч бэлтгэх сургалтыг явуулдаг. Зарим сургалтууд нь төлбөртэй байдаг. Тэгээд тэр сургалтуудад бид нар хамрагдаад, энд нь бол би  MNS ISO 15189: 2015-ын итгэмжлэл авч байсан лабораторийн туршлага бүхий мэргэжилтнүүд суудаг гэж ойлгосон. Би 2014 оноос 2020 он хүртэл Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Эмнэл зүйн эмгэг судлалын нэгдсэн лабораторийн даргаар ажиллаж байсан. Энэ хугацаанд миний бие болон тухайн лабораторид ажиллаж байсан бүх мэргэжилтнүүд энэхүү сургалтад тогтмол хамрагдаж, техникийн шинжээчээр ажиллах эрх аваад, миний хувьд мэргэжил болон эрдмийн зэрэг шалгуурыг хангасан болохоор тэргүүлэх шинжээчийн материал бүрдүүлж өг гэсэн байсан.  Үүний дараа жагсаалт гарсан ба уг жагсаалтад тэргүүлэх шинжээчээр орсон тухай  мэдэгдэл ирж байсан гэж санаж байна. Ямар ч л байсан тухайн веб сайтад бид нарын нэр байдаг гэдгийг мэдэж байна. Би энэ лабораторийн хувьцаа эзэмшигчээр 2020 оноос хойш ажилласан. Энэ цагаасаа эхлээд энэ итгэмжлэлийн үйл явцад бэлтгэж эхэлсэн бөгөөд итгэмжлэлийн үнэлгээний байгууллагаар үнэлгээ хийлгээд, шалгуулаад одоогоор техникийн хороонд бүх эцсийн баримт бичгээ хийлгэсэн байгаа. Одоогоор итгэмжлэлийн гэрчилгээ аваагүй байгаа. Сая бид нар оны өмнө хүсэлтээ тавьж, бид нарын хүсэлтийг тухайн байгууллага хүлээж аваад, шинжээч томилоод үнэлгээний мэргэжилтнүүд ирээд үнэлгээгээ хийчихсэн байгаа. Би он сар өдрийг санахгүй байна. Ер нь 2016 онд Улсын нэгдүгээр төв эмнэлэг итгэмжлүүлэгдсэнээс хойш бид нарын туршлага дээр үндэслэж, энэ байгууллагын сургалтад хамрагд гээд миний хувьд энэ талын 3-4 сертификат байгаа гэж санаж байна. Бид нар тайлан гаргаж өгдөг. Яг өөрийн үнэлгээгээ явуулсан чиглэлийн зүйл дээр тохирсон сайжруулах үйл ажиллагаа болон тохирлын шаардлагад үл нийцсэн байдал, үл тохирол сайжруулах арга хэмжээний зөвлөмж гэсэн баримт бичиг дээр гарын үсэг зурдаг. Тэгээд үл тохирол байвал ийм үл тохирол байна гэдэг саналыг бичиж өгдөг. Ерөнхийдөө бид нар саналаа өгөх үүрэгтэй. Яагаад гэвэл ерөнхий стандартын хүрээнд удирдлагын болон техникийн шаардлага гэдэг зүйлийг тухайн өөрийн мэргэжлийн чиглэлээр удирдлагын шалгуурын дагуу болон техникийн шалгуурын дагуу яг өөрийнхөө явуулсан чиглэлээр шалгадаг. Тэгэхээр үүнтэй холбоотой удирдлагын шаардлага дээр үл нийцэх байдал юм уу, ямар нэгэн сайжруулах зүйл гарах юм бол бид нар ажлын хэсгийн ахлах болон бусад гишүүд нэгнээ орлож болдог. Яагаад гэвэл бид нар нэгдмэл үйл ажиллагаатай байдаг. Өөрөөр хэлбэл бид нар нэгнийгээ орлон ажиллах боломжтой байдаг. Яг энэ талаар мэргэжлийн шинжээчийн зөвлөгөө өгч ажиллах боломжтой. Тухайн үед үнэлгээний багийн гишүүн өвдсөн байсан болохоор бид нар энэ чиглэлээр үнэлгээ явуулах боломжтой. Бид нар үнэлгээ дээр саналаа өгч байгаа болохоос бид нар эцсийн дүгнэлтийг гаргадаггүй...” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулсан дараах нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын хүсэлтээр, тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судлав. Үүнд:

Хэргийн үйл баримтын талаар:

Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст иргэн В.Гантулгаас гаргасан өргөдөл /хх.1.03-06/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч, техникийн шинжээч, Цус сэлбэлтийн судлалын үндэсний төвийн Нэгдсэн лабораторийн тасгийн эрхлэгч М.Цэрэндэжидийн өгсөн: “... Би 2021 оны 10 билүү 11 дүгээр сард “Медика Монголиа” ХХК-й итгэмжлэлтэй холбоотой MNS ISO 15189:2015 стандартын үнэлгээний техникийн шинжээчээр оролцож байсан. Техникийн шинжээчээр миний бие болон Чимэдцэрэн, Ичинхорлоо, ахлах шинжээчээр Мөнгөнбаяр, багийн ахлагчаар О.Аззаяа гэсэн 5 хүний бүрэлдэхүүнтэй ажилласан. Яг нарийн мэргэжлийн шинжээчээр миний бие болон Чимэдцэрэн, Ичинхорлоо бид гурав оролцсон. Мөнгөнбаяр нь үндэсний итгэмжлэлийн төвийг төлөөлж, О.Аззаяа нь Нийслэлийн Эрүүл мэндийн газрын лабораторийн мэргэжилтний хувьд оролцсон. Техникийн шинжилгээг “Медика Монголиа” ХХК дээр 3 хоногийн хугацаанд хийсэн, тэгэхэд “Медика Монголиа” ХХК-й “Молекул биологийн хэсэг”-ийг  MNS ISO 15189: 2015 стандартын шаардлага хангахгүй байгаа учраас итгэмжлэлийн хүрээнээс хасаж, бусад хэсэгт нь итгэмжлэл олгоё гэсэн саналыг техникийн 5 шинжээчээс санал нэгтэйгээр бичгээр буюу тайлан хэлбэрээр техникийн хороонд хүргүүлсэн. Үүнийг техникийн хорооны хурал дээр шинжээчийн багийг ахалж очсон Аззаяа уншиж танилцуулсан. Техникийн хорооноос ямар дүгнэлт гарсан вэ гэвэл “Медика Монголиа” ХХК нь стандартын шаардлага хангах болоогүй байна, тодорхой хугацаа буюу 3-6 сарын хугацаа өгье, энэ хугацаанд бүх дутуу зүйлсээ залруулаад дахин орж ирвэл итгэмжлэл олгоё, хэрэв 6 сарын хугацаанд багтахгүй болбол дахин техникийн шинжээч очиж газар дээр нь үнэлсний дараа итгэмжлэл олгох эсэх асуудлыг хэлэлцье гэж шийдвэрлэсэн юм. Манай шинжээчийн дүгнэлтээр “Молекул биологийн хэсэг”-ийг хасаад итгэмжлэл олгох саналыг техникийн хороонд оруулсан. Техникийн хороо бол зөвхөн “Молекул биологийн хэсэг”-ээс гадна бусад хэсгүүдийг нь ч хүлээн зөвшөөрөөгүй юм. Шинжээчийн дүгнэлтээр болон техникийн хорооны хурлаар “Медика Монголиа” ХХК-д итгэмжлэл олгох үндэслэл бүрдээгүй гэсэн үг. Техникийн хорооны хурлын тэмдэглэл нь Стандарт хэмжил зүйн газар, Үндэсний итгэмжлэлийн төв дээр байгаа байх. Тухайн үед хурлын тэмдэглэл аудио хэлбэрээр хөтөлсөн гээд сүүлд надаар хэлсэн үгээ хараад гарын үсэг зураарай гэж гарын үсэг зуруулж байсан. Тэгэхэд би өөрийн хэлсэн үгийг болон шийдвэрийг нь уншиж гарын үсэг зурсан. Тэгэхэд Медика Монголиа” ХХК-д тодорхой хугацаа өгч, дахин техникийн хорооны хурлаар оруулъя гэж шийдвэрлэсэн байсан. “Медика Монголиа” ХХК нь стандартын шаардлага хангаагүй тохиолдолд Ковид-19 вирусын ПСР-ын шинжилгээ хийх боломжгүй байна гэж үзсэн. “Молекул биологийн хэсэг” нь Ковид-19 вирусын ПСР-ын шинжилгээ хийдэг лаборатори нь юм. “Медика Монголиа” ХХК-й “Молекул биологийн хэсэг” нь Зайсанд байрладаг бөгөөд тухайн газарт нь очиж шинжээчийн хувьд үзлэг хийсэн. Уг үзлэгээр MNS ISO 15189:2015 стандартын 5 дахь хэсэгт заасан “ажлын байр, лабораторийн орчин” гэх хэсгийг хангаагүй. Тодруулбал “Молекул биологийн хэсэг” нь агааржуулалтын систем бүрэн хийгдээгүй, шинжилгээний урсгал буруу, био аюулгүйн кабинет байхгүй /Ковид-19-ийн ПСР-ын шинжилгээг агааржуулалтын систем хангалтгүй тохиолдолд био аюулгүйн кабинет ашиглаж болно, гэвч био аюулгүй кабинет байхгүй байсан/, хог хаягдлыг устгах зайлуулах хэсэг нь шаардлагад нийцэхгүй зэрэг стандартын шаардлагыг хангаагүй. Миний хариуцсан чиглэлээр “Медика Монголиа” ХХК нь чанарын гадаад үнэлгээний хөтөлбөрт хамрагдаагүй, Иммунологийн шинжилгээний протокол хангалтгүй гэсэн 2 үл тохирол илэрснийг 2021 оны 12 сард залруулж, би түүнийг нягталж үзээд залруулсан гэж тооцож гарын үсэг зурж өгсөн. Харин “Молекул биологийн хэсэг” нь агааржуулалтын систем бүрэн хийгдээгүй, шинжилгээний урсгал буруу, био аюулгүйн кабинет байхгүй, хог хаягдлыг устгах зайлуулах хэсэг нь шаардлагад нийцэхгүй байсныг дахин Чимэдцэрэн шинжээчээр дахин шалгуулсан боловч шаардлага хангаагүй гэж хурал дээр хэлэлцэгдсэн. Техникийн хорооны хурал дээр Мөнгөнбаяр гуай “Медика Монголиа” ХХК нь зарим үл тохирлыг залруулаагүй орж ирсэн гэж хэлсэн шүү дээ. Техникийн хороо итгэмжлэл олгох үндэслэлгүй байна гэж шийдвэрлэсэн тохиолдолд “Медика Монголиа” ХХК нь үл тохирлуудыг залруулсны дараа дахин хүсэлт гаргаж, дахин техникийн хорооны хурлаар орсны дараа техникийн хорооны шийдвэрээр итгэмжлэл олгох ёстой... гэх мэдүүлэг /хх.1.10-11/,  

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч, техникийн шинжээч, Прецилаб лабораторид лабораторийн их эмч С.Чимэдцэрэнгийн өгсөн: “... Би “Медика Монголиа” ХХК-тай ямар нэгдмэл ашиг сонирхол байхгүй. Би Үндэсний итгэмжлэлийн төвийн даргын тушаалаар шинжээчээр томилогдож ажилласан юм. Би 2001-2008 онд “Ач” анагаах ухааны дээд сургуульд багшаар, 2008-2014 онд АШУҮИС-д багшаар, 2014-2020 онд Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эмнэл зүйн эмгэг судлалын нэгдсэн лабораторийн даргаар, 2020 оны 02 сараас өнөөдрийг хүртэл Прецилаби лабораторид лабораторийн их эмчээр ажиллаж байна. Би 2021 оны 11 дүгээр сард “Медика Монголиа” ХХК-й итгэмжлэлтэй холбоотой MNS ISO 15189:2015 стандартын үнэлгээний техникийн шинжээчээр оролцсон. Тус эмнэлгийн лабораторид итгэмжлэл олгохтой холбоотой шинжээчээр оролцсон. Эмнэлгийн үйл ажиллагаа нь энэ итгэмжлэлийн үйл ажиллагаанд хамаарахгүй, зөвхөн лаборатори нь хамаардаг юм. Техникийн шинжээчийн баг 5 хүний бүрэлдэхүүнтэй ажилласан. “Медика Монголиа” ХХК нь итгэмжлэлийн хүрээнд цус судлал, эмнэл зүйн хими судлал, микробиологи, молекул биологи, дархлаа судлал гэсэн 5 хэсэгтэй, эдгээрээс молекул биологи нь стандартын шаардлага хангахгүй байсан. “Медика Монголиа” ХХК нь 20 гаруй үл тохирол гарч, залруулж сайжруулах шаардлагатай гэсэн зөвлөмжийг шинжээчдээс “Медика Монголиа” ХХК-ийн лабораторид өгөөд явсан юм. Би одоогоор бүгдийг нь тодорхой хэлж мэдэхгүй байна, ямар ч байсан Молекул биологийн хэсэг нь агааржуулалт систем нь бүрэн ажиллаагүй, орц гарц нь нийтийн орц гарцтай, лабораторийн мэдээллийн системд холбогдоогүй байсан. Ковид-19 вирусын ПСР-ын шинжилгээ хийх лаборатори учраас орц гарц нь тусдаа байх ёстой, агааржуулалтын систем нь бүрэн ажиллах ёстой, био аюулгүй кабинет байхгүй, хог хаягдал устгах зайлуулах хэсэг байхгүй, ариутгагч байхгүй, учир нь Ковид-19 вирус шинжлэх учраас хог хаягдлыг өдөр бүр ариутган, халдваргүйжүүлж байгаад устгах ёстой байдаг юм. Үл тохирлыг том, жижиг гэж хоёр ангилдаг бөгөөд, үүнийг бид нар том үл тохирол гэж үзсэн. Шинжээчдийн дүгнэлтээр “Молекул биологийн хэсэг”-ийг хасаад лабораторийн бусад хэсгүүдэд итгэмжлэл олгох саналыг техникийн хороонд оруулсан. Техникийн хорооны шийдвэрийг шинжээч нар мэдэхгүй. Техникийн хорооны гишүүд нь шинжээч нараас тодруулж асуух зүйлээ асуугаад бид нарыг гарсны дараа хоорондоо хэлэлцэж шийдвэр гаргадаг. Шийдвэр гаргах үйл явцад манай шинжээч нар оролцохгүй. Гэхдээ шинжээч нарын газар дээр нь хийсэн үнэлгээний тайланг үндэслэж шийдвэр гаргадаг юм.  Эрүүл мэндийн лаборатори нь итгэмжлэлгүй ч гэсэн Ковид-19 вирусийн ПСР-ын шинжилгээ хийж болно. Гэхдээ MNS ISO 15189:2015 итгэмжлэлийн гэрчилгээ авсан болбол нэг давуу тал болно. Түүнээс заавал итгэмжлэгдсэн байж шинжилгээ хийнэ гэсэн зүйл байхгүй. Яагаад ч юм мэдэхгүй “Медика Монголиа” ХХК нь яараад л байх шиг байсан, үл тохирлыг засах 2 сар хүртэлх хугацаа өгөхөд 7-10 хоноогүй байхад үл тохирлыг засчихсан гээд л Даваацэрэн болон Уянга хоёр ирээд байсан юм. Түүнийг үзэхээр нь дутуу хийгээд ирчихсэн байсан. Тэгээд юмаа гүйцэт хийгээд ир гээд буцаасан. Шинжээч нар түүний дараагийн долоо хоногт нь очиж үзэхэд дахиад л шаардлага хангахгүй байна гэж үзсэн. Түүний дараа үл тохирлоо залруулаа гэж хоёр ч удаа над дээр ирээд миний ирүүлсэн үл тохирлыг залруулсан гэж гарын үсэг зуруулж аваад явсан юм. Техникийн хорооны хурал нь 2021 оны 12 сарын сүүлчээр болсон, өдрийг нь тодорхой санахгүй байна. Тус техникийн хорооны хурлаар “Медика Монголиа” ХХК нь 3 сарын хугацаатайгаар буцсан гэж би сонссон. Би “Молекул биологийн хэсэг” нь итгэмжлэгдэхгүй байж магадгүй гэж бодож байтал лабораторийг бүхэлд нь итгэмжлэхгүйгээр 3 сараар хойшлуулсан байсан. Шинжээч Ичинхорлоо шинжилгээ хийлгэх явцад Медика Монголиа” ХХК-р Ковид-19 вирусийн сорьц шинжлүүлж үзсэн. Би гарсан үр дүнгийн талаар сайн мэдэхгүй байна. Бид нар өөрсдийн хариуцсан чиглэлээр шинжилгээ хийдэг. Энэ талаар Ичинхорлоо мэдэж байгаа. Би эмнэл зүйн хими болон цус судлалын хэсгийг нарийвчлан үзсэн. “Медика Монголиа” ХХК-д эмнэл зүйн лабораторийн гэрчилгээ олгох эсэхийг техникийн хорооны хурлаар шийдвэрлэж, Итгэмжлэлийн үндэсний төвийн даргын тушаал гарч итгэмжлэл олгодог. Техникийн хороо нь итгэмжлэлийг 1 жилээр, 2 жилээр, 4 жилээр олгох эсэх, эсхүл итгэмжлэл олгох боломжгүй, тодорхой хугацаагаар хойшлуулах гэсэн шийдвэрүүдийн аль нэгийг нь гаргана. Техникийн хороо нь шинжээчийн үнэлгээний хэсгийн тайлан, дүгнэлт үндэслэж шийдвэр гаргадаг...” гэх мэдүүлэг /хх.1.13-14/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч, техникийн шинжээч, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн био технологи, инновацын албаны дарга Б.Ичинхорлоогийн өгсөн: “... Манай Нийгмийн Эрүүл мэндийн үндэсний төвийн био технологи, инновацын албанд Молекул биологийн лаборатори, полиомелитийн лаборатори, био бэлдмэлийн үйлдвэр гэсэн 3 үндсэн хэсэгтэй. Энэ хэсгийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах чиг үүрэгтэй. Би “Медика Монголиа” ХХК-тай ямар нэгдмэл ашиг сонирхол байхгүй.

Итгэмжлэлийн үндэсний төвийн даргын ажлын хэсэг байгуулсан тушаалыг 2021 оны 11 дүгээр сард хүлээж авсан. Би түүнээс 2-3 хоногийн дараа “Медика Монголиа” ХХК-й итгэмжлэлтэй холбоотой MNS ISO 15189:2015 стандартын үнэлгээний техникийн шинжээчээр оролцсон. Би тус эмнэлгийн Молекул биологийн лаборатори буюу ковидын шинжилгээ хийдэг лабораторид, мөн микробиологийн лабораторид шинжээчээр оролцсон. Техникийн шинжээчээр 5 хүн оролцсон. Чанар талаас нь Мөнгөнбаяр, Аззаяа нар, нарийн мэргэшсэн чиглэлээр Чимидцэрэн, Цэрэндэжид бид гурав оролцсон. Тухайн үед “Медика Монголиа” ХХК-й лабораторийн микробиологийн лаборатори нь стандартад нийцнэ, харин “Молекул биологийн лабораторид” нь стандартад нийцэхгүй байсан. Молекул биологийн лабораторийн урсгал буруу, био аюулгүй ажиллагааны кабинет байхгүй, агааржуулалтын систем нь шаардлага хангахгүй байсан. Үүнийг том үл тохирол гэж үзсэн, энэ удаад “Молекул биологийн чиглэлээр итгэмжлэлд оруулах боломжгүй” гэсэн дүгнэлт өгсөн. Шаардлагатай тодорхой зөвлөгөөнүүдийг өгсөн. Мөн миний бие “Медика Монголиа” ХХК-й лабораторид сорьц шинжлүүлж үзсэн. Манай Нийгмийн Эрүүл мэндийн үндэсний төвийн Молекул биологийн лабораториор шинжилж хариу нь гарсан Ковид-19 вирусын 3 сорьцийг “Медика Монголиа” ХХК-й Молекул, биологийн лабораториор шинжлүүлэхэд 1 сорьцыг алдаатай шинжилсэн. 2 эерэг, 1 сөрөг сорьцыг шинжлүүлэхэд 3 сорьцыг бүгдийг нь эерэг гэж шинжилсэн.

Өөрөөр хэлбэл сөрөг сорьцыг эерэг гэж буруу шинжилсэн. Энэ нь бас үл тохиролд орно. Энэ лаборатори нь мэргэжилтний ур чадвараа сайжруулах шаардлагатай, үл тохирлуудыг арилгах шаардлагатай гэсэн үг юм. Итгэмжлэлийн гэрчилгээгүйгээр шинжилгээ хийж болохгүй гэсэн ямар нэгэн хориглосон заалт байхгүй. Харин үл тохирол байгаа тохиолдолд тухайн лабораторид итгэмжлэлийн гэрчилгээ олгохгүй гэсэн үг юм. Энэ нь тухайн хоёр байгууллагын хоорондын асуудал байх. Медика Монголиа ХХК нь сорьцыг авч болно, хэрэв ХӨСҮТ сорьцыг шинжилсэн болбол шинжилгээний хариуг өөрийнхөө нэрээр гаргах ёстой. Тухайн хоёр байгууллага хоорондоо юу гэж гэрээ байгуулснаас шалтгаалах байх гэж бодож байна. Техникийн хорооны хурал нь 2021 оны 12 дугаар сард болсон. Тухайн үед би осолд орж эмчилгээтэй эмнэлэгт хэвтэж, мөн акттай гэртээ байсан болохоор оролцож чадаагүй. Техникийн хорооны хуралд оролцоогүй болохоор хэрхэн шийдвэрлэснийг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх.1.16-17/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч, Үндэсний итгэмжлэлийн төвийн Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн З.Үлэмжзаяагийн өгсөн: “... Би ажилд томилогдоод 8 сар болж байгаа, ажилдаа аягүй дуртай болоод эхэлж байгаа байхгүй юу, тэгээд ажлаасаа халагдчихвал яах вэ гэж айгаад өмнөх мэдүүлэгтээ зөрүүтэй мэдүүлэг өгсөн юм. Би Ц.Очирхүү ахын мэдүүлгийг сонсоод болсон асуудлыг яг үнэн зөвөөр нь ярья гэж бодож байна. Мөн би урьд мэдүүлэг өгөхдөө даргадаа гай болохгүй, өөр хүнд гай болохгүйгээр, мөн дарга ажлаас халагдчихвал манай байгууллагын ажилчид өөрчлөгдөх байх гэж бодсон, тэгээд би ажлын хариуцлагагүйгээс болж тушаал гаргахгүй удааширсан гэж үзвэл арай гайгүй байх гэж бодсон юм. Би одоо яг үнэнээр мэдүүлье. Цагдаа нар ирэхээс өмнө С дарга надаар “Медика Монголиа” ХХК-й эмнэл зүйн лабораторийн итгэмжлэлийн гэрчилгээг гаргуулчихсан байсан юм. Тэгээд тушаалыг нь болбол гаргаагүй байсан. Үүнийг зөвхөн С дарга бид хоёр л мэдэж байсан, өөр хүмүүс мэдэхгүй байсан, гэхдээ Мөнгөнбаяр гэх хүн “Сос Медика дээр гэрчилгээ тушаал гарчихсан юм уу” надаас асуусан. Тэгэхэд нь би мэдэхгүй гэж хэлсэн. С дарга надад “Медика Монголиа” ХХК-й лаборатори дээр гэрчилгээ гаргачихгүй юу даа Заяа” гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би “болох юм уу” гэж асуусан. Тэгэхэд “тэг тэг” гэж хэлсэн. Тэгээд л би уг итгэмжлэлийн ML18 дугаартай гэрчилгээг 2022 оны 01 сарын 14-ний өдөр гаргаж С даргад өрөөнд нь оруулаад өгсөн. Тэгэхэд С даргын өрөөнд уг гэрчилгээг авах гээд нэг эрэгтэй, нэг эмэгтэй хүн байж байсан юм. Тэгээд л би гэрчилгээг С даргад өгчхөөд гараад явсан. Гэрчилгээ авснаас хойш 2 долоо хоногийн дараа “Сос Медика”-н хүмүүс хурлын тэмдэглэлээ авъя гээд Аззаяа эгчээр дамжуулж надаас 1 удаа асуусан, мөн С дарга надаас нэг удаа уг хурлын тэмдэглэлийг унших гээд надаас асуусан юм. Тэгэхэд би хурлын тэмдэглэл бичиж амжаагүй байсан, тэгээд Мөнгөнбаяр ах ирээд “хурлын тэмдэглэлийг нь бичсэн юм уу, бичээгүй болбол ах нь биччихье” гээд видео бичлэгийг хуулбарлаж аваад явсан. Тэгээд 5 дахь өдөр надаас аваад дараагийн 1 дэхэд надад цаасаар хэвлэж авч ирж өгсөн. Тэгэхэд Мөнгөнбаяр ах надад “хурлын тэмдэглэл үнэн зөв бичсэн гэдэг хэсэгт гарын үсэг зурчхаарай, ах нь хянасан гэдэг дээр нь гарын үсэг зурчихъя” гэж хэлээд бүх хуудас дээр нь гарын үсэг зураад надад өгсөн. Би их хурдан бичиж дээ гэж бодсон юм. Тэгээд би рекордтой нь тулгаг үзэж байгаад гарын үсэг зуръя даа гэж бодоод одоо хүртэл гарын үсэг зураагүй байгаа, рекорд нь миний компьютер дээр байгаа, дарга уншъя гээд байсан болохоор хэд хоногийн дараа даргад өгсөн. Энэ хурлын тэмдэглэлийг С дарга намайг бичсэн гэж бодоод байсан юм байна лээ. Одоогоос 7 хоногийн өмнө С дарга надаас “Үүнийг чи бичээгүй юм уу, Мөнгөнбаяр ах бичсэн юм уу” гэж надаас асуусан. Тэгэхээр нь би бичээгүй гээд үнэнээ л хэлсэн. Хурлын тэмдэглэлийн хувьд ийм зүйл болсон. Харин тушаалын төслийн хувьд цагдаа нар ирээд явсны маргааш нь буюу 2022 оны 02 сарын 22-ны өдөр С дарга надад “Тушаал гаргахаас” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “гаргачих юм уу, яаж гаргах юм бэ /манайх анхдагч бол 2 жил, давтан бол 4 жилийн итгэмжлэлийн гэрчилгээ гаргадаг/” гэж асуусан. Тэгэхэд С дарга “тэгээд л гаргачихгүй юу” гэж хэлсэн. Тэгээд би урьд ийм төрлийн тушаал, гэрчилгээг зөндөө хянаж гаргаж байсан болохоор нь ямархуу загвартай байдаг вэ гэдгийг мэдэж байсан. Тэгээд л тушаалын төслийг нь 1 жилийн хугацаатайгаар бэлдэж С дарга луу орсон, тэгэхэд тушаалын төслийг болж байна гэсэн. Тэгэхэд нь би “Боловсруулсан гэдэг дээр Очирхүү ахыг биччих үү” гэсэн. Тэгэхэд С дарга “тэг тэг” гэсэн. Дарга намайг СОС дээр тушаал гаргачих гэж хэлсний дараа би даргын өрөөнөөс гарч байхад, Аззаяа эгч С даргын өрөө лүү орсон. Тэгээд би буцаж өрөөндөө ирээд тушаалын төсөл боловсруулаад дарга луу ороод гарч ирсэн. Тэгээд Аззаяа эгчтэй хамт нэг өрөөнд суудаг учраас “Азаа эгч “СОС Медика”-н итгэмжлэлийн хүрээг танаас авах юм уу” гэж асуусан. Тэгэхэд Аззаяа эгч “Тиймээ, эгч нь одоо able-ээр явууллаа” гэж хэлээд able-ээр над руу ирүүлсэн. Тэгээд би тушаал төсөл, хавсралтыг нийлүүлээд тушаалын бланк дээр хэвлэж гаргаад С даргын өрөө лүү орж гарын үсэг зуруулаад тамга даруулаад тушаалыг хавсралтын хамт хадгалсан. Тухайн үед С даргад өөрт нь тамга байдаг байсан, тэр өдөр Үндэсний итгэмжлэлийн төвийн Захиргаа удирдлагын газрын даргаар хүн томилогдож, даргын тамгыг тийшээ шилжсэн. Түүнээс өмнө тухайн албан тушаалд хүн байхгүй болохоор тамга нь С даргын өрөөнд байдаг байсан юм. Би анх уг тушаалын төслийг боловсруулсны дараа С даргаар гарын үсэг зуруулаад өрөөнөөс нь гарч ирээд Ц.Очирхүү ахад “Та энэ тушаалын төсөл дээр гарын үсэг зурчих, дарга таныг зурчих гэж байна” гэж хэлсэн. Тэгэхэд Очирхүү ах надаас “Зурчих юм уу, хариуцсан мэргэжилтэн Аззаяа эмч юм биш үү” гэж асуусан. Тэгэхэд би бодохдоо Сос Медикатай холбоотой асуудал Мөнгөнбаяр ахыг гаргахад Очирхүү ах руу шилжсэн болохоор Очирхүү ахын нэрийг биччихсэн юм. Аззаяа эгч 2022 оны 02 сарын 10-ны өдрийн үед манай Үндэсний итгэмжлэлийн төвд томилогдсон, ямар ч байсан 02 сарын 20-оос хойш бол биш, тэгээд СОС Медика-ийн хурал нь 2021 оны 12 сарын 30-ны өдөр болсон болохоор Ц.Очирхүүгээр гарын үсэг зуруулъя гэж би тооцон, даргаас Очирхүү ахыг биччих үү гэж асуухад С дарга “Тэгээ тэг” гэсэн юм...” гэх мэдүүлэг /хх.1.28-29/,

Мөрдөн шалгах ажиллагаанд С.Сын гэрчээр өгсөн: “Үндэсний итгэмжлэлийн төв нь 2020 оны 08 сарын 13-ны өдөр Стандарт хэмжил зүйн газраас тусгаарлагдаж бие даасан байгууллага буюу хуулийн этгээд болсон. Тэр цагаас хойш буюу 2020 оны 08 сарын 13-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл Үндэсний итгэмжлэлийн төвийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байна.

Би “Медика Монголиа” ХХК-ийн лабораторийн эрхлэгч Даваацэрэн, чанарын менежер Сүнжидмаа нарыг Үндэсний итгэмжлэлийн төвд материал авч ирж өгсний дараа материал удаад байна гэж ирж уулзсанаас хойш танина. Уг компанийн захирал Эрдэнэбилэг гэх хүнийг итгэмжлэлийн гэрчилгээ гардуулж өгөх үед танилцсан. Би “Медика Монголиа” ХХК болон уг компанийн эрх бүхий албан тушаалтнуудтай ямар нэгэн нэгдмэл ашиг сонирхол, садан төрлийн холбоо байхгүй.

Би “Медика Монголиа” ХХК-ийн Эмнэл зүйн лабораторид 2022 оны 01 сарын 14-ний өдөр ML18 дугаартай итгэмжлэлийн гэрчилгээг 1 жилийн хугацаатай гаргаж өгсөн.

Нэгдүгээрт: Стандартчилал техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт “Итгэмжлэлийн шийдвэрийг итгэмжлэлийн байгууллага гаргана” гэж заасан, мөн хуулийн 19 дүгээр зүйлд "Итгэмжлэлийн байгууллагыг гадаад, дотоодод итгэмжлэлийн байгууллагын дарга төлөөлнө” гэж заасан байгаа. Хоёрдугаарт итгэмжлэлийн байгууллага үйл ажиллагаа MNS ISO/ IEC 17011 гэсэн стандартад заасан “Итгэмжлэлийн байгууллага шийдвэрээ хараат бусаар бие даасан байдлаар гаргана” гэх заалт, гуравдугаарт: “Энэ Стандартыг мөрдөх зааварчилгаа болгон өгсөн чанарын гарын авлагын 5.5-д заасан “Итгэмжлэлийн байгууллага шийдвэрээ бие дааж гаргана” гэсэн заалт, Дөрөвдүгээрт “Итгэмжлэлийн уйл явцын журам”-ын 7.8-т заасан “Итгэмжлэлийн шийдвэр гаргах” гэх хэсгийн “Итгэмжлэлийн байгууллага нь шийдвэр гаргаж болно” гэж заасан байгаа. Эдгээрийг үндэслэж миний бие итгэмжлэлийн байгууллагын даргын үүргийг гүйцэтгэж, итгэмжлэлийн байгууллагыг төлөөлж байгаагийн хувьд дээрх 4 үндэслэлээр “Медика Монголиа” ХХК-ийн Эмнэл зүйн лабораторид 2022 оны 01 сарын 14-ний өдөр итгэмжлэлийн гэрчилгээг гаргаж өгсөн.

Яагаад дээр дурдсан 4 үндэслэлийг баримтлах болсон вэ гэхээр “Медика Монголиа” ХХК-ийн эмнэл зүйн лабораторид ажиллах ажлын хэсэг байгуулагдахдаа журмын дагуу “Медика Монголиа” ХХК-аас ажлын хэсгийн гишүүдээс ашиг сонирхлын зөрчилтэй эсэх санал авахгүйгээр надаар ажлын хэсэг байгуулсан тушаал гаргуулсан.

Мөн ажлын хэсэг нь тухайн Эмнэл зүйн лабораторид очиж итгэмжлэлийн үнэлгээ хийхдээ тухайн 19 үл тохирлуудыг илрүүлсэн байдал, тайлан бичсэн байдал, тайланг надад танилцуулсны дараа засварлах цохолт хийснийг засварлахгүйгээр техникийн хорооны гишүүдэд тараасан байсан. Техникийн хорооны хурал дээр миний тодорхой болго гэж цохолт хийж, засварла гэсэн тайлан орж ирээгүй, хуучнаараа орж ирсэн, техникийн хороодын гишүүдээс “СОС Медика Монголиа”-аас асууж байгаа асуулт, гаргаж байгаа байдал зэргээс “Итгэмжлүүлэхгүй байХ’ гэсэн хандлага надад мэдрэгдсэн. Тэгэнгүүт нь энэ процесс дээр юу болоод байна гэж анализ хийж байтал “СОС Медика Монголиа” нь нэмэлт үнэлгээ хийх шаардлагатай гэж ажлын хэсэг бичсэн 4 ширхэг үл тохирлыг залруулсан тайланг 2022 оны 01 сарын 08-ны өдөр надад авч ирж өгсөн. Мөн манай итгэмжлэлийн байгууллага, ажлын хэсэг болон техникийн хороо нь шударга бус ажиллаж байгаа талаар “Медика Монголиа” ХХК-аас надад гомдол ирүүлсэн. Ийм нөхцөл байдал илэрсэн учраас би ажлын хэсэг болон техникийн хороон шударга байх ёстой нөхцөл байдал нь алдагдсан гэж үзээд итгэмжлэлийн байгууллага өөрөө бие даагаад шийдвэр гаргах нь зөв гэж үзээд “Медика Монголиа” ХХК-д 1 жилийн хугацаатай итгэмжлэлийн гэрчилгээ олгосон юм.

Жишээлбэл ажлын хэсгийн бичиж ирүүлсэн тайлан, тэрний форматыг нь өөрчилж 2 хүснэгтийн доод хэсэгт 3 дахь хүснэгт нэмж “Нэмэлт үнэлгээ шаардлагатай, тийм, үгүй” гэсэн хүснэгт нэмсэн, доторх хэсгийг нээж уншаад үзэхэд улаан, хар болгож итгэмжлэхгүй байх хандлага бий болгосон гэж хардаж байна.

Би тухайн үед буюу 2022 оны 01 сарын 08-ны өдөр тушаал гаргах гээд “Медика Монголиа” ХХК-аас ирүүлсэн үл тохирлын залруулга тайлан дээр цохолт хийгээд Ц.Очирхүүд өгсөн. Тухайн үед буюу 2022 оны 01 сарын 12-ны билүү, 13-ны өдөр Ц.Очирхүү надад “Медика Монголиа” ХХК-г итгэмжпэх тухай тушаалын төсөл боловсруулж ирээд надаар гарын үсэг зуруулсак/Тэгээд тушаалын төслийг Үлэмжзаяа бланклах ёстой байсан. Тухайн үед тушаалын төсөл бланклаж гаргасан эсэхийг aжил ихтэй байсан учраас би анзаарч мэдээгүй. Үлэмжзаяа итгэмжлэлийн гэрчилгээ гаргахдаа тушаалыг давхар бланкладаг юм. Тэгээд би итгэмжлэлийн гэрчилгээ олгочихсон юм чинь тушаал гарчихсан гэсэн ойлголттой байсан. Тэгтэл 2222 оны 02 сарын 20-ны өдрийн үед манай ажил дээр “Сос Медика Монголиа” ХХК-ийн талаар цагддаа нар материал гаргуулахаар прокурорын зөвшөөрөлтэй ирсэн. г би 'Медика Монголиа” ХХК-д итгэмжлэл олгох тушаал нь албажиж гараагүй байсан юм байна гэдгийг ойлгож мэдсэн. Би харин төсөл дээр _ С-.охүү надаар гарын үсэг зуруулсныг болбол санаад байсан юм. Тэгээд Очирхүү, З.Үлэмжзаяа нарыг хоорондоо “би, чи" гэсээр байгаад тушаал гаргаагүй юм байна гэж ойлгосон. Ажилдаа хариуцлагагүй хандаж байна шүү гээд би хоёулыг нь суулгаж байгаад загнасан юм. Тэгэхэд Үлэмжзаяа яах вэ гэхээр нь би тушаалаа гарга гэхдээ өнөөдрөөр нь гаргачих гэж хэлсэн. Тэгээд тушаал нь 2022 оны 02 сарын 22-ны өдөр гарсан. Харин итгэмжлэх олгох хүчинтэй хугацааг 2022 оны 01 сарын 14-өөс тооцож тушаал гаргаарай гэдэг чиглэлийг би Үлэмжзаяад өгсөн юм. Гэрчилгээ олгосон өдрөөсөө тооцсон гэсэн үг юм.

Би “Медика Монголиа” ХХК-ийн эмнэл зүйн лабораторид ML18 дугаартай итгэмжлэлийн гэрчилгээг олгохын тулд, эсхүл олгосны хариуд бусдаас хахууль авсан зүйл ерөөсөө байхгүй. Би бол тийм хүн ёстой биш.

Итгэмжлэлийн гэрчилгээ авсан гээд байгаа “Медика Монголиа” ХХК- ийн лаборатори нь юу ч байхгүй, эсхүл чадавхгүй лаборатори бол байгаагүй. Уг лаборатори нь шинжилгээнүүдээ хийж байсан, холбогдох газраас нь буюу ХӨСҮТ- ээс ПСР шинжилгээ хийж болно гэсэн дүгнэлт авчихсан байсан. Тэгэхээр би болбол менежментийн тогтолцоо нь бүрдчихсэн байсан, мөн миний бодлоор манай Үндэсний итгэмжлэлийн төвийн үнэлгээний ажлын хэсгийн хөндлөнгийн нөлөөлөлд авчихсан байх магадлалтай нөхцөл байдал үүссэн учраас энэ байгууллагад журмынхаа дагуу гэрчилгээ олгосон...” гэх мэдүүлэг /хх.1.34-25/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч, “Медика Монголиа” ХХК-ийн захирал Л.Сарангэрэлийн өгсөн “... Манай “Медика Монголиа” ХХК нь эрүүл мэндийн яаралттай тусламж, шүд, уламжлал, молекул биологийн эмнэл зүйн лаборатори гэсэн чиглэлээр Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг. Олон улсын СОС Интернейшнл ХХК-тай хамтран ажилладаг.

Ковидтой холбогдоод манай “Медика Монголиа” ХХК-ийн Сос Медика Монголиа эмнэлэгт өөрийн лабораторид гишүүн байгууллагууд болон гишүүддээ ковид-19 вирус илрүүлэх шинжилгээ хийх шаардлагатай болсон. Тэгэхийн тулд заавал молекул биологийн оношилгоо, шинжилгээ хийлгэх тусгай зөвшөөрөл шаардагдсан. Би тусгай зөвшөөрөл гэж Үндэсний итгэмжлэлийн төвөөс олгодог MNS ISO 15189:2015 стандартын шаардлагыг хангасан гэсэн итгэмжлэлийн гэрчилгээг хэлээд байгаа юм.

Тухайн итгэмжлэлийн гэрчилгээг гаргуулан авахын тулд хамгийн эхлээд хамгийн анх 2021 оны 01 сарын 21-ний өдер тусгай зөвшөөрлийн шинжээч Д.Алтанцэцэг нь Эрүүл мэндийн яаманд “Сос Медика Монголиа Улаанбаатар эмнэлэг нь Молекул биологийн оношилгоо хийх эрхтэй байна” гэсэн саналыг гаргасан.

Түүний дараа Эрүүл мэндийн яам болон Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс хамтарсан шалгалт 2021 оны 04 сарын 09-ний өдөр ирж хяналт үнэлгээ хийсэн. Тэгэхдээ манай молекул биологийн лабораторид тайлан гаргаж, тодорхой зүйлсийг залруулахаар зөвлөмж өгсөн. Түүний дагуу манай эмнэлэг зөвлөмжийн дагуу залруулга хийж, тайлангаа өгсөн Дахин ХӨСҮТ-ээс ирж шалгаад 2021.08.03- ны өдөр “Хяналтын ажлын хэсгийн дүгнэлтээр тус лаборатори нь Ковид-19 халдварыг бх-ПГУ аргаар илрүүлэх молекул биологийн шинжилгээ хийх шаардлагыг бүрэн хангасан байна” гэсэн албан бичиг манайд ирүүлсэн.

Мөн Оюутолгой ХХК-аас Эрүүл мэндийн яаманд манай лабораторийн талаар Ковидын эсрэг шинжилгээ хийх эрхтэй эсэх талаар тодруулсан юм шиг байна лээ. Тэгэхэд Эрүүл мэндийн яамнаас Оюу толгой ХХК-д 2021.07.09-ний өдрийн 3/3731 тоот албан бичгээр “Медика Монголиа” ХХК ЭХ-05/23/3211 дугаартай Клиникийн тусламж үйлчилгээ эрхлэх чиглэлээр тусгай зөвшөөрөлтэй байна. Монгол улсын стандарт “Клиникийн бүтэц, үйл ажиллагаа MNS6673:2017”-biH 10.2-т заасны дагуу лабораторийн тусламж үйлчилгээ үзүүлэх эрхтэй болно” гэх хариуг хүргүүлсэн байна.

Түүний дараа манай эмнэлгийн гишүүн буюу гэрээт байгууллага болох Оюутолгой ХХК нь манай эмнэлгээс MNS ISO 15189:2015 стандартын шаардлагыг хангасан байхыг шаардаж эхэлсэн.

Ийм учраас манай “Медика Монголиа” ХХК нь тухайн стандартыг хангасан эсэх талаар гэрчилгээ авахын тулд Үндэсний итгэмжлэлийн төвд хандсан. Үндэсний итгэмжлэлийн төвөөс 2021.11.04, 2021.11.08, 2021.11.17-ны өдрүүдэд манай эмнэлгийн эмнэл зүйн лабораторид 3 удаа ирж хяналт шалгалт хийсэн.

Шалгалтын эхний үе шатанд манай Эмнэл зүйн лабораторид 19 үл тохирол илэрч, түүнийг залруулж 2021 оны 11 сарын 08-ны өдрийн хурлаар тайланд 4 үл тохиролтой болсон. Тухайн 4 үл тохирлыг засаж залруулаад тайлангаа өгч техникийн хорооны хурлаар 2021 оны 12 сарын 30-ны өдөр орсон. Би мэргэжлийн хүн биш учраас энэ талаар тодорхой мэдэхгүй байна. Энэ талаар манай эмнэлгийн лабораторийн эрхлэгч Даваацэрэн, лабораторийн эмч Сүнжидмаа нараас тодруулж болно.

Үүний дараа 4 үл тохирол байсныг залруулаад 2022 оны 01 сарын 07-ны өдөр залруулсан тухай албан бичгийг Үндэсний итгэмжлэлийн төвд хүргүүлсэн. Тэгсэн боловч манай асуудал шийдэгдэхгүй байсан учраас Үндэсний итгэмжлэлийн төвд манай эсрэг хуйвалдаан явагдаад байна гэж үзсэн учраас Үндэсний итгэмжлэлийн төвийн дарга С.Сод 2022 оны 01 сарын 10-ны өдөр гомдол гаргаж, гомдлыг Даваацэрэн, Сүнжидмаа нараар хүргүүлсэн юм. Түүнээс 4 хоногийн дараа буюу 2022 оны 01 сарын 14-ний өдөр Үндэсний итгэмжлэлийн төвийн дарга С.Сын гарын үсэгтэй, ML18 дугаартай “MNS IS015189:2015 стандартын шаардлагыг хангасан “Медика Монголиа” ХХК-ийн эмнэл зүйн лабораторийг хавсралтад заасан итгэмжлэлийн хүрээнд сорилт гүйцэтгүүлэхээр итгэмжлэв” гэсэн итгэмжлэлийн гэрчилгээг олгосон. Үүнээс хойш манай эмнэл зүйн лаборатори тухайн стандартын дагуу үйл ажиллагаа явуулж байгаа.

Би тэр үед Шадар сайд Амарсайханд бас гомдол гаргасан байгаа. Би одоо ч гэсэн энэ асуудлаар 1111 төвд гомдол гаргана. Ерөөсөө манай лабораториор ажил хийлгэхгүй энд тэнд гомдол гаргаад байна. Цагдаагаас ч гэсэн дуудаж байна, танай Авлигатай тэмцэх газраас ч гэсэн дуудаж байна. Ерөөсөө ажил хийлэхгүй байна. Ер нь энэ бүх шалгалт, байцаалтууд үйл ажиллагаа явуулахад дарамттай байна.

Би яг үнэндээ С гэх хүний царайг ч хараагүй. Би тухайн итгэмжлэлийн гэрчилгээг гаргуулан авахын тулд Үндэсний итгэмжлэлийн төвийн дарга С.С болон бусад эрх бүхий албан тушаалтнуудад мөнгө болон эд зүйл өгсөн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх.2.203-205/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч, Үндэсний итгэмжлэлийн төвийн Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Хүн эмнэлгийн лабораторийн хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн О.Аззаяагийн өгсөн: “Манай Үндэсний итгэмжлэлийн төвийн эмнэлгийн чиглэлийн лабораторийн чиглэлээр шинжээчээр ажиллах эрх бүхий 20-оод хүн байгаа. Тухайн хүмүүс нь чиглэл чиглэлдээ нарийн мэргэшсэн, олон жилийн туршлагатай хүмүүс байдаг. Эдгээрт С.Чимидцэрэн, М.Цэрэндэжид, Б.Ичинхорлоо нар нь Медика Монголиа” ХХК-ийн эмнэл зүйн лабораторийг итгэмжлэх үйл явцад шинжээчээр оролцох эрхтэй хүмүүс байсан. Энэ 3 хүн нь манайд олон жил техникийн шинжээчээр ажиллаж байсан хүмүүс юм. Намайг 2014 онд техникийн хорооны гишүүнээр хамгийн анх ажиллаж байхад С.Чимидцэрэн, М.Цэрэндэжид, Б.Ичинхорлоо нар нь техникийн шинжээчээр ажиллаж байсан юм. Ер нь бол энэ 3 хүн олон жилийн туршлагатай, зөвхөн итгэмжлэл дээр ч биш Эрүүл мэндийн яамны шинжээчээр ч ажиллаж байсан туршлагатай хүмүүс байгаа юм. Тийм учраас манай Үндэсний итгэмжлэлийн төвөөс тухайн хүмүүстээ хамтран ажиллах гэрээ байгуулсан байдаг. Үндэсний итгэмжлэлийн төв нь 2020 онд байгуулагдсан, эдгээр хүмүүстэй 2017 онд Стандартчилал хэмжил зүйн газрын Итгэмжлэлийн газар гэх нэртэй байхад тухайн 3 шинжээчтэй гэрээ байгуулж байсан.

“Медика Монголиа” ХХК-ийн эмнэл зүйн лабораторийг итгэмжлэлийн үйл явцад С.Чимидцэрэн, М.Цэрэндэжид, Б.Ичинхорлоо нараас нууцыг хамгаалах болон шударга ёсны мэдэгдэл гэсэн хуудас бөглүүлж авсан. Тэгэхэд ямар нэгэн ашиг сонирхлын зөрчил байхгүй учраас шинжээчээр ажиллуулсан...” гэх мэдүүлэг /хх.5.240-241/,

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Молекул биологийн лабораторид шинжилсэн 3 сорьцын дүнгийн хуулбар /хх.1.39-41/,

“Сос медика Монголиа” эмнэлгийн Молекул биологийн лабораторид шинжилсэн 3 сорьцын дүнгийн хуулбар /хх.1.42-43/,

ML 18 дугаартай итгэмжлэлийн гэрчилгээний хуулбар /хх.1.52/,

Итгэмжлэлийн үйл явцын журам /хх.1.53-74, 2.25-68, /,

Халдварт өвчин судлалын үндэсний төв, “Медика монголиа” ХХК-й хооронд 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан гэрээний хуулбар. /хх.1.75-77/,

ХӨСҮТ-д шинжлүүлсэн ПСР шинжилгээний хариуг өөрийн харилцагч нарт өөрийн компанийн нэрээр хэвлэж өгсөн баримт. /хх.78-80/,

Үндэсний итгэмжлэлийн төв “Сос медика Монголиа” лаборатортой холбоотой баримт бичиг үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл. /хх.1.82-83/,

“Медика Монголиа” ХХК нь Үндэсний итгэмжлэлийн төвд “Сос медика Монголиа” лабораторт итгэмжлэлийн үнэлгээ хийлгүүлэх хүсэлт болон холбогдох баримтын хуулбар /хх.1.84-237/,

Үндэсний итгэмжлэлийн төвийн даргын 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн А/16 дугаар тушаал /хх.2.10-17/,

Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн хуулбар /хх.2.18-23/,

“Сос медика Монголиа” лабораторийн анхдагч итгэмжлэлийн асуудлыг хэлэлцүүлгийн тэмдэглэл /хх.2.72-92/,

          Итгэмжлэлийн үнэлгээний тайлан /хх.2.93-250, хх.3.01-07,249-250, хх.4.53-98, 6.142-152/,

          Монгол Улсын Шадар сайдын тушаал /хх.3.15/,

          Албан тушаалын тодорхойлолтын маягт /хх.3.16-19/,

          Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх.3.133-146/,

          Яллагдагчид эрх, үүрэг тайлбарласан баталгаа /хх.3.153/,

          Аудио бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хх.3.190/,

Үндэсний итгэмжлэлийн төвийн даргын 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/219 дугаартай “Үнэлгээний ажлын хэсэг томилох тухай” тушаал, хавсралтын хуулбарууд /хх.1.226-227, 3.221-222/,

          Яллагдагч С.Сын бичгээр өгсөн тайлбар /хх.3-193-219/,

          Хүн эмнэлгийн лабораторийн итгэмжлэлийн техникийн хорооны тайлан хэлэлцүүлэх /цахим хурлын тэмдэглэл/-ийн хуулбар /хх.4.01-25, 5.118-138/,

          “СОС Медика Монголиа” Улаанбаатар Олон улсын эмнэлгийн эмнэл зүйн лабораторийн үл тохирол залруулсан тухай /хх.4.35-43/,

          Монгол Улсын Стандарт /хх.4.162-165/,

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 2828 дугаартай “Хэргийг прокурорт буцаах тухай” захирамж /хх.5.97-103/,

          MNS ISO 15189:2015 стандартын дагуу явуулсан итгэмжлэлийн үнэлгээний тайлангийн хуулбар /хх.5.140-177/,

          М.Цэрэндэжид, С.Чимэдцэрэн, Б.Ичинхорлоо, М.Мөнгөнбаяр, О.Аззаяа нарын нууцыг хамгаалах болон шударга ёсны мэдэгдлийн хуулбарууд /хх.5.243-247/,

          Техникийн шинжээч М.Цэрэндэжид, С.Чимэдцэрэн, Б.Ичинхорлоо нарын шинжээчээр ажиллах мэргэшлийг нотлох баримт болон холбогдох баримтын хуулбарууд /хх.5.248-250, хх.6.1-6,9,11-20,23-26,28-29,31-38,40,42-48/,

Хууль зүй, дотоод хэргийн яамны 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 3-2/12 дугаар лавлагааны хуудас /хх.6.242/,

Үндэсний итгэмжлэлийн төвийн даргын “2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/09 дугаартай Итгэмжлэлийн шинжээчийн эрх олгох тухай” тушаал, хавсралтын хуулбарууд /хх.6.243-250/,

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:

Шүүгдэгч С.Сын хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх.3.157-160, 164-186, хх.6.50-77/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэсхийг шалгах хуудас /хх.3.161/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх.3.163/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Амарзаяагийн өгсөн мэдүүлэг /хх.3.188/ зэрэг болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасны дагуу хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байх тул шүүх эдгээр нотлох баримтыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой юм.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулж, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

          Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

          Үйл баримтын талаарх дүгнэлт:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг баримтлан, шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн бодитой, харьцуулж шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

С.С нь Үндэсний итгэмжлэлийн төвийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч /Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д хамаарах “нийтийн албан тушаалтан”/-ээр томилогдон ажиллаж байхдаа:

Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь хэсэгт заасан “Албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох”, мөн хуулийн 7.1.6 дахь хэсэгт заасан “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” гэснийг,

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т заасан Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна”, 6.4-т заасан “Албан тушаалтан иргэний болон хуулийн этгээдийн зүгээс тавьсан албан үүрэгтэй нь зөрчилдөх хувийн ашиг сонирхлын асуудал болон зан байдлыг тэвчиж, албан үүргээ гүйцэтгэхдээ нийтийн ашиг сонирхлыг хувийн болон тусгай ашиг сонирхлоос илүүд үзнэ”, 6.5-т заасан “Албан тушаалтан ашиг сонирхлын зөрчилд орж болох нөхцөл байдлыг мэдэгдэх, түүнээс татгалзах замаар урьдчилан сэргийлнэ...” гэснийг,

Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7-т заасан “ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх”, 37 дугаар зүйлийн 37.1.2-т заасан “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх”, 39 дүгээр зүйлийн 39.1.2-т заасан “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, 39.1.3-т заасан “хуульд нийцээгүй шийдвэр гаргах”, 39.1.4-т заасан “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах” гэснийг,

Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т заасан “Техникийн хороо нь итгэмжлэлийн шалгуур тогтоох, тохирлын үнэлгээний байгууллагын итгэмжлэлийн шаардлага, шалгуурыг хангасан эсэх талаар дүгнэлт гаргах, техникийн зөвлөгөө өгөх чиг үүрэгтэй байна” гэснийг,

Мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т заасан “Итгэмжлэлийн шинжээч нь тохирлын үнэлгээний байгууллагын чадавх хууль болон стандарт, техникийн зохицуулалтын шалгуур үзүүлэлтэд нийцэж байгаа эсэхийг үнэлж, дүгнэлт гаргана” гэснийг, Итгэмжлэлийн үйл явцын журам /MNAS 701Р №3, хяналттай хувь/-ын 7.8 5 дахь хэсэгт заасан “Итгэмжлэлийн шийдвэрийг ажлын 5 хоногт багтаан МNAS-ийн дарга батална” гэснийг, Тус журмын үйл явцын диаграмм схемийн “техникийн хорооны хурлаар хэлэлцүүлэх, итгэмжлэх эсэх, тийм-техникийн хорооны дүгнэлт, шийдвэрийг  итгэмжлэлийн байгууллагын /ИБ/ даргаар албажуулах, Итгэмжлэлийн гэрээ байгуулах, Итгэмжлэлийн гэрчилгээ, тушаал гэрээг ТҮБ олгох, үгүй-Баримт бичгийг хадгалах” гэснийг тус тус зөрчиж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “Медика Монголиа” ХХК-й эмнэл зүйн лаборатори нь МNS 15015189:2015 стандартын шаардлагыг хангасан эсэх талаар техникийн хорооны дүгнэлт гараагүй байхад МL18 дугаартай МNS 15015189:2015 стандартын шаардлагыг хангасан тухай итгэмжлэлийн гэрчилгээг өөрийн ажлын байр болох Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Энхтайваны Өргөн чөлөө, 46а байранд үйл ажиллагаа явуулдаг Үндэсний итгэмжлэлийн төвийн байранд 2022 оны 01 сарын 14-ний өдөр хууль бусаар олгож “Медика Монголиа” ХХК-д давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх үйл баримтын талаар нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Харин прокурорын яллах дүгнэлтэд “С.С нь Үндэсний итгэмжлэлийн төвийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч /Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д хамаарах “нийтийн албан тушаалтан”/-ээр томилогдон ажиллаж байхдаа “Медика Монголиа” ХХК-ийн эмнэл зүйн лаборатори нь МNS 15015189:2015 стандартын шаардлагыг хангахгүй гэх техникийн хорооны зөвлөмж дүгнэлт гарсан байхад МL18 дугаартай МNS 15015189:2015 стандартын шаардлагыг хангасан тухай итгэмжлэлийн гэрчилгээг олгосон...” гэж тусгаснаас “стандартын шаардлагыг хангахгүй гэх техникийн хорооны зөвлөмж дүгнэлт гарсан” гэдэг нь тогтоогдохгүй байх тул хэргийн бодит нөхцөл байдлыг өмнө дурдсанчлан шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр сэргээн тогтоосон болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтуудаар тухайн үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, хэргийн талаар нотолбол зохих байдал хангалттай тогтоогдсон гэж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээр өгсөн С.Сын “гэмт хэрэг үйлдээгүй” гэх агуулгатай мэдүүлгүүд нь бусад нотлох баримтуудаар үгүйсгэгдэн няцаагдана.

Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгч өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй учир мөрдөн шалгах ажиллагаанд С.Сод хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөхийг сануулж гэрчээр авсан мэдүүлгийг үнэлэх шаардлагагүй юм.

Эрх зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт С.Сыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан” гэмт хэргийг тусган хуульчилж, мөн зүйлийн 1 дэх хэсэгт уг гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлсон байна.

          Нийтийн албан тушаалтан албан тушаалынхаа бүрэн эрхийг хэрэгжүүлсний төлөө байгууллага, аж ахуйн нэгж, иргэнээс мөнгөн шагнал, шан харамж, зээл авах, төлбөргүй буюу хөнгөлөлттэй үйлчлүүлэх зэрэг хууль бус бусад хангамж эдлэхийг Төрийн албаны хуулиар хориглосон бөгөөд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах нь авлигын нэг төрөл юм.

Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэхүй байна. Энэ үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хор уршиг учирсан байхыг шаардахгүй хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм.

Албан үүрэг, бүрэн эрх гэж сонгуульт болон томилолтын албан тушаалтанд хууль тогтоомжоор олгосон бүрэн эрх, үндсэн чиг үүргийн нэгдлийг ойлгоно.

Албан тушаалын байдал гэдэгт албаны эрх нөлөө хамаарна.

Албаны эрх нөлөө гэж тухайн нийтийн албан хаагчийн хувьд хууль тогтоомж, дүрэм журмаар тогтоосон эрхлэх чиг үүрэг, бүрэн эрхэд шууд хамаарахгүй ч албан тушаалын дээгүүр нийтлэг давуу байдлаар бусад албан тушаалтанд нөлөөлөх боломжийг,

Албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж албан үүрэг, албан тушаал, албан лалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг  тус тус ойлгоно.

Өөртөө, бусдад давуу байдал бий болгосон гэж Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар өөрт нь болон хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг хэлнэ.

Үндэсний итгэмжлэлийн төвийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.С нь Нийтийн албан тушаалтан гэж Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай 3 дугаар зүйлийн 3.1.4 , Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд  заасан албан тушаалтанд хамаарна.

С.С нь дээрх албан тушаалд ажиллаж байхдаа холбогдох хууль тогтоомжуудыг зөрчиж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Медика Монголиа” ХХК-й эмнэл зүйн лаборатори МNS 15015189:2015 стандартын шаардлагыг хангасан эсэх талаар техникийн хорооны зөвлөмж дүгнэлт гараагүй байхад МL18 дугаартай МNS 15015189:2015 стандартын шаардлагыг хангасан тухай итгэмжлэлийн гэрчилгээг хууль бусаар олгож “Медика Монголиа” ХХК-д давуу байдал бий болгосон үйлдэл нь “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжийг хангажээ.

          Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч С.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэсэн дүгнэлтийг улсын яллагч гаргасан бөгөөд гэм буруугийн талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар маргасан болно.

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Золжаргал нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Нэгдүгээрт шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаанд буцаасан хугацаанд тус шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 2338 дугаартай шүүгчийн захирамжид заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дахин шинжилгээ хийлгэх гэсэн заалт байдаг. Үүнд “Медика Монголиа” ХХК-й эмнэл зүйн лабораторид дахин шинжилгээ хийгдэх ёстой. Гэтэл энэ ажиллагаа хийгдээгүй. Лабораторид шинжээчээр ажилласан хүмүүсийг гэрчээр байцаагаад дуусгасан. Хоёрдугаарт С.Сыг буруутгаж байгаа итгэмжлэлийн үйл явцын журмын талаар, энэ нь захиргааны хэм хэмжээний акт мөн эсэх, үүнийг тодруулах, хэрвээ захиргааны хэм хэмжээний акт мөн бол Захиргааны ерөнхий хуульд заасан шаардлагыг хангасан байх ёстой. Захиргааны ерөнхий хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт зааснаар “Хууль зүйн яаманд бүртгэгдсэн байна”, мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт зааснаар “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтлэгдсэн байна” гэсэн байдаг. Хэрэв албан ёсоор бүртгэгдээгүй бол энэ журмын биелэлтийг шаардахгүй гэх талаар Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлд заасан байдаг...” гэжээ.

Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт” Захиргааны хэм хэмжээний акт гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэрийг ойлгоно.

Тайлбар: “Гадагш чиглэсэн” гэж иргэн, хуулийн этгээдэд эрх зүйн үр дагавар үүсгэсэн, тухайн байгууллагын дотоод зохион байгуулалт, зохицуулалтын шинжийг агуулаагүй байхыг ойлгоно” гэж заасан байна.

Үндэсний итгэмжлэлийн төвийн даргын 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн “Итгэмжлэлийн үйл явцын журам батлах тухай”, “Итгэмжлэлийн техникийн хорооны журам батлах тухай” тушаалууд нь тухайн байгууллагын дотоод зохион байгуулалт, зохицуулалтын шинжийг агуулсан байх тул тэдгээр тушаалуудыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэлгүй байна гэсэн Хууль зүй, дотоод хэргийн яамны 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 3-2/12 дугаар лавлагааны хуудас /хх.6.242/-ыг нотлох баримтаар үнэлээгүй болно.

Мөн Стандарт, хэмжил зүйн газрын дэд дарга баталж 2011 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хэвлэн нийтэлсэн “Итгэмжлэлийн үйл явцын журам”-ын 6.8.5-д “Итгэмжлэлийн шийдвэрийг Стандартчилал, хэмжил зүйн газрын дарга Техникийн хорооны санал дүгнэлтийн дагуу баталгаажуулна” гэж заасан байна.

Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 5 дугаар бүлэгт тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тогтолцоо, удирдлага, зохион байгуулалт, алба, нэгж, итгэмжлэлийн шинжээчийн чиг үүрэг, тавигдах шалгуур, хамтын үйл ажиллагааны үндсэн зарчим, харилцан хамаарал, уялдаа холбоог тус тус илэрхийлэн тодорхойлж, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 270 дугаар “Үндэсний итгэмжлэлийн төв байгуулах тухай” тогтоолын хавсралаар баталсан Үндэсний итгэмжлэлийн төвийн дүрэмд тухайн байгууллагын чиг үүрэг, бүтэц, зохион байгуулалт, төвийн даргын бүрэн эрх зэргийг тусгажээ.

Гэтэл С.С нь Үндэсний итгэмжлэлийн төвийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан үүрэг, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 3.1.4-д зааснаар тохирлын үнэлгээний итгэмжлэлийн үйл ажиллагаа үнэн зөв мэдээлэлд үндэслэсэн байх зарчмыг зөрчин, Үндэсний итгэмжлэлийн төвийн дүрмийн 2.1.2-д “Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 19.3-т заасан үйл ажиллагааны хүрээнд тохирлын үнэлгээний үр дүнг хүлээн зөвшөөрөх хамтын ажиллагааг хөгжүүлэх” гэсэн чиг үүргийг хэрэгжүүлэлгүй, Техникийн хорооноос тохирлын үнэлгээний байгууллагын итгэмжлэлийн шаардлага, шалгуурыг хангасан эсэх талаар дүгнэлт гараагүй байхад стандартын шаардлага хангасан тухай итгэмжлэлийг “Медика Монголиа” ХХК-д хууль бусаар олгосон байна.

Иймд “Медика Монголиа” ХХК-ийн эмнэл зүйн лаборатори нь МNS 15015189:2015 стандартын шаардлагыг хангасан эсэх талаарх тохирлын үнэлгээний итгэмжлэлийн үйл явцыг холбогдох хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлсэн эсэх талаар шинжилгээ хийлгэх шаардлагагүй гэж үзлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Батнасан нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Миний үйлчлүүлэгчийг яллагдагчаар татаад байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн үндсэн шинж бол нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон үйлдлийг ойлгохоор хууль тогтоогч нар хуульчилж өгсөн. Өөрөөр хэлбэл нийтийн албан тушаалтан Монгол улсын Үндсэн хууль, Төрийн албаны тухай хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ хувийн ашиг сонирхлоосоо ангид, тэгш шударгаар хэрэгжүүлэх ойлголт байхаар байдаг. Гагцхүү хувийн ашиг, сонирхолдоо хөтлөгдөн гарсан аливаа шийдвэр, үйл ажиллагааг гэмт хэрэгт тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай ойлголт юм. Тэгвэл хувийн ашиг сонирхол гэдгийг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд хуулчилсан байдаг. Гэтэл миний үйлчлүүлэгч яллагдагчаар татагдсан хэрэгт мөрдөгч, прокурор хэрэгт хийвэл зохих бүхий л ажиллагааг хийсэн боловч С болон "Сос Медикал Монголиа" ХХК-ийн хооронд ямар нэг ашиг, сонирхлын болон хувийн харилцаа холбоо тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл энэ компанид итгэмжлэл олгосноороо С өөрийнхөө хувийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Тэгэхээр дээрх шинж үгүйсэгдсэнээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж үгүйсгэгдэж байна гэж өмгөөлөгчийн зүгээс дүгнэж байна. Сын "Сос Медикал Монголиа" ХХК-д итгэмжлэл олгосон үйлдлийг өнгөц харахад гэмт хэрэг гэж дүгнэж болохуйц боловч гагцхүү гэмт хэргийн бүрэлдэхүүний субьектив шинж болох хувийн ашиг сонирхлоо санаа, зорилго огт тогтоогдсонгүй. Мөн нэмж хэлэхэд миний үйлчлүүлэгч Сын тухайд “Медика Монголиа” ХХК-д давуу байдал бий болгож, эмнэл зүйн лабораторийг батламжилсан гэж үзэж байгаа бол яг хэнд хэдэн төгрөгийн хохирол учирсан юм. Ямар нэгэн хор, хохирол учраагүй гэж үзэж байна. Гэмт хэргийн талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж заасан байдаг. Гэтэл Сын үйлдлийн улмаас хэнд ч ямар нэгэн хохирол, хор уршиг учраагүй байна. Мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй гэсэн хуулийн заалттай нийцэж байна гэж би үзэж байна. Хэрэв тохирлын үнэлгээний байгууллагаас итгэмжлэлийн талаар гарсан тохиолдолд Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлд тухайн маргааныг шийдвэрлэн комиссын талаар шийдвэрлэсэн байдаг. Үүнээс үзэхэд тухайн маргааныг мэргэшсэн шинжээчдээс бүрдсэн комисс ажиллаад шийдвэрлэх боломжтой. Гэтэл манай хэргийн хувьд ямар нэгэн мэргэжлийн комисс ажиллаагүй, дүгнэлт гаргаагүй. Итгэмжлэлийн шинжээч нар нь эрхтэй эсэх талаар Золжаргал өмгөөлөгч ярьчихсан учир өөр нэмж ярих зүйлгүй. Мөн техникийн хорооноос шаардлага хангахгүй гэсэн зөвлөмж, дүгнэлт гарсан байхад гэж ялласан. Нэгт шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан хэргийн баримтаар итгэмжлэлийн шинжээч нар 3 хоногийн дотор дүгнэлт гаргаагүй, мөн техникийн хороо нь дүгнэлт гаргаагүй. Зөвхөн гагцхүү хурлын тэмдэглэлээс үйл ажиллагаа жигдрээгүй байх гэсэн үг байхад үүнийг мушгин гуйвуулж шаардлага хангаагүй гэсэн хаана ч байхгүй үгийг иш татаж яллах дүгнэлт үйлдсэн нь өөрөө зохимжгүй гэж үзэж байна. Хэрэгт авагдсан техникийн хорооны хурлын үйл явцыг тэмдэглэсэн тэмдэглэл болохоос биш ямарваа нэгэн шийдвэр бол биш юм. Энэ тэмдэглэлийг зөрчсөн гэж миний үйлчлүүлэгчийг яллах  нь хууль зүйн боломжгүй гэж үзэж байна. Дараагийн дугаарт "Сос Медикал Монголиа" ХХК нь өөрөө Америкийн Нэгдсэн улсад төвтэй олон улсын байгууллагаас итгэмжлэлээ авчихсан байдаг. Мөн Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.5 дахь хэсэгт “Гадаад орны итгэмжлэлийн байгууллагаас итгэмжлэл авсан тохирлын үнэлгээний байгууллага Монгол Улсын нутаг дэвсгэрт тохирлын үнэлгээний үйл ажиллагаа эрхлэх бол итгэмжлэлийн байгууллагад бүртгүүлнэ” гэж заасан байдаг. Тэгэхээр гадаад улсаас итгэмжлэл авах эсэх эрх нь нээлттэй байдаг. Үүнийг өнөөдөр гэрч Л.Сарангэрэлийн мэдүүлэг болон Сын мэдүүлгээр тогтоогдож байна гэж үзэж байна. Иймд Сын үйлдэл нь гэмт хэргийн шинж байхгүй байх тул түүнд холбогдох хэргийг цагаатгаж, хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Нямдорж нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүх үнэлэлт, дүгнэлт өгөхдөө хэрэгт авагдсан зөвхөн нотлох баримтын хүрээнд өнөөдөр өөрийн хуулийн ёсны шийдвэрээ гаргана. “Сос Медикал Монголиа” ХХК-д ямар давуу байдал бий болсон юм. Өөрөөр хэлбэл гэрч Д.Сарангэрэлийн өгсөн мэдүүлэгт Оюу толгой компанид шаардлага байна гэсэн. Гэвч үүнийг тогтоосон баримт хавтаст хэрэгт авагдаагүй. Өөрөөр хэлбэл хавтаст хэрэгт Оюу толгой компанийн дотоод журмын талаар нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй. Энэ гэрчилгээг авснаар өмнө нь 100 хүн очиж байсан бол 120 хүн очсон гэсэн ямар давуу байдал бий болсон юм бэ. Энэ гэрчийн эх сурвалжийг нотлоогүй. Тэгвэл “Сос Медикал Монголиа” ХХК-д ямар давуу байдал бий болгосон талаар нотлох баримт байхгүй учир энэ нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Энэ тал дээр Улсын дээд шүүхээс тайлбар ирүүлээгүй....” гэжээ.

Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт “Тохирлын үнэлгээний итгэмжлэлийн зорилго нь худалдаан дахь техникийн саад тотгорыг арилгах, худалдааг хөнгөвчлөх, бүтээгдэхүүнд хэрэглэгчийн итгэх итгэлийг нэмэгдүүлэх, тохирлын үнэлгээний дүнг олон улс, бүс нутаг, гадаад улс болон үндэсний хэмжээнд харилцан хүлээн зөвшөөрөх нөхцөлийг бүрдүүлэхэд оршино” гэсэн заалт,

Үндэсний итгэмжлэлийн төвийн дүрмийн 1.1-д “Үндэсний итгэмжлэлийн төв нь Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль тогтоомж, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, хэлэлцээрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, итгэмжлэлийн чиглэлээр төрөөс баримтлах бодлого, чиглэлийг тодорхойлоход дэмжлэг үзүүлэх, түүнийг хэрэгжүүлэх, худалдааг хөнгөвчлөх, бүтээгдэхүүнд хэрэглэгчийн итгэх итгэлийг нэмэгдүүлэх, тохирлын үнэлгээний дүнг олон улс, бүс нутаг, болон үндэсний хэмжээнд харилцан хүлээн зөвшөөрөх нөхцөлийг бүрдүүлэх чиг үүрэг бүхий байгууллага мөн” гэсэн заалт,

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч М.Цэрэндэжидийн өгсөн: “... Ер нь итгэмжлэл хийгдэнэ гэдэг нь  стандартын хамгийн наад захын шаардлагыг хангасан байхыг ойлгодог. Жишээлбэл MNS ISO 15189: 2015  гэдэг стандарт чинь олон улсын стандарт бөгөөд тухайн стандартыг авчраад тухайн стандартын дагуу Монголд итгэмжлэл олгодог. Өөрөөр хэлбэл  итгэмжлэгдсэнээрээ олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандарт болохоор арай илүү ойлголцох ч гэдэг юм уу тэр талаараа ашигтай. Мөн тухайн лаборатори нь итгэмжлэл авснаараа үйл ажиллагаа нь жигдрээд ирдэг. Өөрөөр хэлбэл тухайн стандартыг хэрэгжүүлснээр үйл ажиллагаа нь сайжирдаг гэж ойлгож болно. Нэр хүндтэй гэдэг талаас байж болно...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч С.Чимэдцэрэнгийн өгсөн: “... “Сос Медикал Монголиа” ХХК-ийн лаборатори итгэмжлүүлснээрээ бусад лабораториудаас хийж байгаа шинжилгээний чанарын үнэлгээг үнэлүүлэх давуу талтай болж болно. Өөрөөр хэлбэл лаборатори итгэмжлүүлснээрээ үйл ажиллагааны чанар нь сайжирдаг. Улмаар хэрэглэгчдийн итгэл үнэмшил дээшилдэг гэсэн үг. Хэрэглэгчдийн итгэл, үнэмшил сайжирна гэдэг чинь тухай лабораториор үйлчлүүлэгчид болон хэрэглэгчдийн тоо нь ихэснэ гэж ойлгож болох боломжтой. Тэгэхээр "Сос Медикал Монголиа" ХХК бол хувийн компани учраас ашиг орлого нь ихэснэ гэж байж болно. Ямар ч гэсэн бид нар үйлчилгээнийхээ чанарт баталгаа авах зорилготойгоор үйл ажиллагааг зохион байгуулдаг гэж ойлгодог...” гэх мэдүүлэг зэргээс үзэхэд:

Тохирлын үнэлгээний байгууллагын стандартын шаардлага хангасан тухай итгэмжлэл нь бүтээгдэхүүнд хэрэглэгчийн итгэх итгэлийг нэмэгдүүлэх, тохирлын үнэлгээний дүнг олон улс, бүс нутаг, гадаад улс болон үндэсний хэмжээнд харилцан хүлээн зөвшөөрөх давуу талыг олгох чухал ач холбогдолтой бөгөөд С нь Үндэсний итгэмжлэлийн төвийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж Техникийн хорооноос тохирлын үнэлгээний байгууллагын итгэмжлэлийн шаардлага, шалгуурыг хангасан эсэх талаар дүгнэлт гараагүй байхад стандартын шаардлага хангасан тухай итгэмжлэлийн гэрчилгээг олгосноор “Медика Монголиа” ХХК-д буй болох эдийн засгийн ашигтай давуу байдал бий болгожээ.

С.Сын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг хор уршиг учруулах аюултай байгаа нь хоорондоо шалтгаант холбоотой байна. 

Иймд шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан хүсэлт, дүгнэлтүүдийг хүлээн авах үндэслэлгүй бөгөөд шүүгдэгч С.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирол, хор уршгийн талаар:

Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг нь хийснээр төгсдөг, хор учирсан байхыг шаардахгүй, хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг бөгөөд С.Сын үйлдсэн гэмт хэрэгт хохирогч тогтоогдоогүй учир шүүгдэгчийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж хуульчилсан байна.

С.С гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

С.Сын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн болон шүүгдэгчийн өмгөөлөгч нарын дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 3 жилийн хугацаагаар нийтийн албанд томилох эрхийг хасаж, 7.200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.200.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Шүүгдэгч С.Сод эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

С.Сод торгох ялын дээд хэмжээг оногдуулах тухай дүгнэлтийг улсын яллагч, торгох ялын доод хэмжээг оногдуулах тухай дүгнэлтийг шүүгдэгчийн өмгөөлөгч нар гаргасан бөгөөд албан тушаалын байдлаа урвуулж ашиглах гэмт хэрэг нь нийгмийн аюул, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээгээр их учир  шүүгдэгчийн өмгөөлөгч нарын дүгнэлтийг хангах үндэслэлгүй, харин гэмт хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн ар гэрийн болон хувийн байдал зэргээс үзэхэд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авах шаардлагагүй гэж үзсэн болно.

Шүүгдэгч С.Сод оногдуулсан 7.200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.200.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулж байна.

          Бусад асуудлаар:

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.С цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

С.Сод урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч Х овогт Сын Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Сод 3 жилийн хугацаагаар нийтийн албанд томилох эрхийг хасаж, 7.200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.200.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч С.Сод оногдуулсан 7.200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.200.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч С.Сод сануулсугай.

          5. Шүүгдэгч С.Сод оногдуулсан 3 жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрхийг хасах нэмэгдэл ялын хэрэгжилтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

          6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.С цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдсугай.

          7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт иргэний хариуцагч, иргэний нэхэмжлэгч гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

          8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С.Сод урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

  ДАРГАЛАГЧ,

                      ШҮҮГЧ                               С.ӨСӨХБАЯР