| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбо-Очирын Намуунтуяа |
| Хэргийн индекс | 168/2023/0100/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/109 |
| Огноо | 2023-03-28 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | М.Бамбадорж |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 2023/ШЦТ/109
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа
Улсын яллагч М.Бамбадорж
Шүүгдэгч *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх М.Бамбадоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* *******, ******* овогт ******* ******* нарт холбогдох эрүүгийн 2321000250075 тай хэргийг 2023 оны 03 сарын 15-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 199 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 25 настай, эмэгтэй, дээд боловсролтой, төмөр замын диспетчер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, аав, ээж, дүү, хүүхдийн хамт Дорнод аймгийн ******* сумын баг 5-50 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт ******* *******. /РД: ЖЮ9041100/
Монгол Улсын иргэн, 1999 оны 0 сарын 0-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 24 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, аав, ээж, дүү нарын хамт Дорнод аймгийн ******* сумын баг 2-3 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 359 тай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, ******* овогт ******* *******. /РД: ЖМ990003/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэж архи ууж согтуурсан үедээ 2022 оны 12 сарын 05-наас 0-нд шилжих шөнө Дорнод аймгийн ******* сумын баг Ивээл хорооллын -11 тоотод үснээс зулгаах, үсдэж чирэх, нүүр, бие рүү цохих, тогооны залгуураар ороолгох зэргээр зодож түүний биед зулайн оройн хэсгийн үс халцрал, доод уруулын шарх, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд зовхи, нуруу хэвлийн зүүн хажуу хэсэг, хоёр гарын шуу, зүүн бугалганы цус хуралт, духанд зөөлөн эдийн няцрал, хоёр талын хацар шанаанд зулгаралт, зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйлгүй. Хийсэн хэргээ зөвшөөрч байна...” гэв.
Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 12 сарын 0-ны орой 01 цаг өнгөрч байхад архиа ууж дууссан. Эхний хоёр шил архи ууж дууссаны дараа ******* нь манай төрсөн дүү ална гээд байсан. Тэгэхэд гэх эмэгтэй нь наад чинь төрсөн эгч нь гэж хэлсэн. Тэгтэл ******* намайг үсдэж аваад үснээс зулгаагаад чирээд үүд рүү коридорт гаргаж нүүр нүдгүй цохиод цээж рүү өшиглөхөд хажуу талаас гэх эмэгтэй нь ирээд намайг үсдэж нүүр нүдгүй цохисон. Тэгэхэд ах намайг өмөөрөөд та нар болиоч дээ адилхан эмэгтэй хүн байж гэж хэлэхэд больсон юм. Тэгээд гэрт нь ороод байж байхад *******, хоёр хоол хий, гэр цэвэрлэ гээд явах гэхэд явуулахгүй байсан. Тэгээд тэр хоёр мөнгө байна уу гэж надаас асуухаар нь би гэдэг ахынд мөнгө хадгалуулчихсан байгаа гэсэн чинь хамт явна гээд ахынх руу хамт яваад гэр рүү нь орсон. Тэгээд ахаас хадгалуулсан 10,000 төгрөгөө авах гэсэн чинь архи аваад уусан гэж хэлсэн. Тэгсэн *******, хоёр чи худлаа ярилаа гээд намайг хоёулаа үсдээд чамайг яг одоо энд ална гээд ахын гэрийн тогооны залгуурыг аваад миний хувцсыг тайлаад шалдан биен дээр ******* нь шавхуурдсан. Харин нь үснээс зулгаагаад толгой бие рүү цохиод байсан. Энэ үед манай төрсөн дүү гаднаас орж ирэх таарсан. Тэгээд нь манай дүү ийн цээж рүү нь өшиглөөд унагаачихсан. Тэр үед хажуу айл сонсоод гарч ирээд та нар чимээгүй байгаач, цагдаа дуудна шүү гэхээр нь *******, , бид 4 гараад ахын гэр рүү явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-1/
Гэрч Х.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 12 сарын 05-ны өдрийн 15 цагийн орчимд Учрал, , Жигүүр 3 орж ирсэн. Дараа нь 17 цагийн орчимд орж ирсэн. Тэгээд би 3 билүү, 4 шил архи уугаад унтаад өгсөн. Маргааш нь *******, хоёрт зодуулсан гэж мэдсэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 21/
Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “... Тухайн өдөр ахынд , ах, нөхөр нарын хамт архи ууж хоол идсэн. Тэгээд гаднаас ******* орж ирсэн. *******, нартай ийн мөнгө байгаа гэх айл руу очсон. Тэгээд тэнд хоорондоо маргалдаж ийн биед гэмтэл учруулсан. Тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 1/
Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Тэр өдөр ахынд *******, нартай хамт байсан. Оройхон тэднийд гэх охин орж ирсэн. Тэгээд бид нартай хамт архи уугаад байж байснаа ******* эгч бид хоёрыг айлд 10,000 төгрөг орхисон байгаа, тэрийг хэдүүлээ очиж аваад нэг юм авч ууя, цуг явъя, би айгаад байна гэхээр нь , ******* эгч бид гурав ийн мөнгө орхисон гэх айл руу явсан. Тэнд очоод гэрт байсан хүмүүсээс нь ийн 10,000 төгрөгийг авъя гэхэд тэр хүмүүс ээ чи яагаад худлаа яриад байгаа юм. Бид нар чиний мөнгийг авах хүмүүс биш гэж хэлсэн. Тэгээд мөнгө орхисон гэдэг нь худлаа гэдгийг мэдээд ******* эгч бид 2 т гар хүрсэн. Би ийг үсдээд 2-3 удаа алгадсан. ******* эгч тогооны залгуураар цохиод, чирч гулдчаад байсан. Мөн ийн дүү болох орж ирээд баахан худлаа юм яриад байхаар нь тэй маргалдаж зодолдсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 57/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 12 сарын 0-ны өдрийн 74 тоот дүгнэлтэд:
1. биед зулайн орой хэсгийн үс халцрал, доод уруулын шарх, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд зовхи, нуруу, хэвлийн зүүн хажуу хэсэг, хоёр гарын шуу, зүүн бугалганы цус хуралт, духанд зөөлөн эдийн няцрал, хоёр талын хацар шанаанд зулгаралт, зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл.
3. Зулайн орой хэсгийн үс халцрал, доод уруулын шарх гэмтлүүд нь тус бүрдээ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 34/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 12 сарын 19-ний өдрийн 13 тоот дүгнэлтэд:
1.2.3.4. *******ын биед гэмтэл тогтоогдсонгүй гэжээ. /хх-ийн 3/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 12 сарын 1-ны өдрийн 09 тоот дүгнэлтэд:
1. *******ын биед зүүн шуунд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь тус бүртээ ир ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.4. Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ болон бүрдэл хэсгээрээ эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэжээ. /хх-ийн 47/
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 12/
- *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 2/
- *******ын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 3/
- Шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн -9/
- *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 72/
- *******ыг эрэн сурвалжилсан талаарх баримт, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, үл хөдлөх хөрөнгийн жагсаалтын лавлагаа, үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 75-79/
- Мөрдөгчийн тэмдэглэлүүд /хх-ийн 1-7/
- Шүүгдэгч *******, *******, хохирогч С. нарын Дорнод аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 94-9/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч нар нь шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрсдийгөө өмгөөлж оролцоно гэсэн хүсэлт гаргасан ба шүүгдэгч ******* нь дээд, ******* нь бүрэн дунд боловсролтой бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 зүйлд заасан өмгөөлөгч оролцуулах зайлшгүй шаардлагатай биш байх тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар *******, ******* нарыг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээрээ үнэлж шүүгдэгч *******, ******* нарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.
Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэж согтуугаар 2022 оны 12 сарын 05-наас 0-нд шилжих шөнө Дорнод аймгийн ******* сумын баг Ивээл хорооллын -11 тоотод үснээс зулгаах, үсдэж чирэх, нүүр, бие рүү цохих, тогооны залгуураар ороолгох зэргээр зодож түүний биед зулайн оройн хэсгийн үс халцрал, доод уруулын шарх, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд зовхи, нуруу хэвлийн зүүн хажуу хэсэг, хоёр гарын шуу, зүүн бугалганы цус хуралт, духанд зөөлөн эдийн няцрал, хоёр талын хацар шанаанд зулгаралт, зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******, ******* нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгч нарын мэдүүлгийг нотолсон хохирогч С., гэрч Х. нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 12 сарын 0-ны өдрийн 74 тоот “... биед зулайн орой хэсгийн үс халцрал, доод уруулын шарх, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд зовхи, нуруу, хэвлийн зүүн хажуу хэсэг, хоёр гарын шуу, зүүн бугалганы цус хуралт, духанд зөөлөн эдийн няцрал, хоёр талын хацар шанаанд зулгаралт, зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Зулайн орой хэсгийн үс халцрал, доод уруулын шарх гэмтлүүд нь тус бүрдээ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна…” гэх дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч нарт холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ******* *******, ******* ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүх хуралдаанд шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.
Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .5 зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд тэдэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба улсын яллагч нь шүүгдэгч *******, ******* нарт зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч нар нь хүлээн зөвшөөрч, прокурорын саналд гарын үсэг зурсан байна.
Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон бөгөөд шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээж, прокурорын сонсгосон ялын санал, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан шүүгдэгч ******* овогт ******* *******, ******* овогт ******* ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь Эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч *******, ******* нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь шүүхийн мэдэгдэх хуудсанд “шүүх хуралд оролцохгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж тэмдэглүүлсэн байх тул шүүгдэгч *******, ******* нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 3.2 зүйлийн 1-4 дэх хэсэг, 3., 3.7, 3., 3.10 зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* *******, ******* овогт ******* ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* *******, ******* ******* нарыг тус бүр 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарыг 1 /нэг/ сарын хугацаанд Дорнод аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, шүүгдэгч нарт хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нар нь зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт мэдэгдэж, шүүгдэгч нарт хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч *******, ******* нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, дахь хэсэгт тус тус зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч нар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НАМУУНТУЯА