Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 2023/ШЦТ/114

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа

Улсын яллагч Э.Ундармаа

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Э.Ундармаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2321000000094 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1996 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Хэнтий аймгийн ******* суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн сумын 11 дүгээр баг ******* ******* ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* Хөгдүүд овогт ******* . /РД: /

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн сумын 11 дүгээр баг ******* ******* ******* тоотод өөрийн гэртээ архи согт*******уулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 02 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө 01 цагийн орчимд иргэн үл ялих зүйлээр маргалдаж эрүүл мэндэд нь баруун нүдний доод зовхинд мэс заслын оёдол бүхий шарх, зөөлөн эдийн няцрал, нүдний алимны доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... сумын 11 дүгээр баг ******* *******ын тоотод байх төрсөн дүү гийн гэрт нь очиход дүү , түүний нөхөр , хүргэн , найз гээд нэг эмэгтэй нар архи уугаад сууж байсан. Тэгээд би гэрт нь ороод дээшээ суух гээд явж байх замдаа зуухны хажууд байсан аргалын авдарт тээглээд зуухан дээр нь унасан. Тэгэхэд хүргэн намайг түшээд ах дээшээ суу гээд татаад хоймор руу суулгасан. Тэр үед хажууд сууж байсан надад архи хундагалж өгөхөөр нь би  уухгүй гээд буцаагаад өгсөн. Энэ үед эхнэртэйгээ хальт ам зөрөлдөж маргалдахад нь би ******* хандаж чи өчигдөр манай дүүг зодсон гэсэн. Чиний энэ үйлдэл удаа дараа болж байгаа шүү гэх зэргээр хэлэхэд та нар ингэдэг болчихсон юм уу, томорчихжээ гэж хэлэхэд хажуугаас дүү чи намайг дээрэлхдэг шигээ манай ахыг дээрэлхэх гээ юу гэхэд босож ирээд та нар муусайн ингэдэг болчихсон юм уу гээд намайг заамдахад би мөн өөдөөс нь заамдсан. Тэгэхэд араас  ирээд миний хүзүүгээр боож газар унагаахад миний хувцаснаас татаж байгаад толгойгоороо хамар руу мөргөчхөөд гэрээс гараад явахаар нь би *******лаад араас нь гарч  тай барьцалдаад авахад мөн араас боож унагаахад дээрээс өшиглөчхөөд гэр рүү орсон. ...Мөнгөншагай хөлөөрөө миний нүүр рүү өшиглөчхөөд гэрээс гүйгээд гарсан. Тэр үед миний баруун нүдний доод хэсгээс цус маш их гарч байсан. Тухайн хоёр залуу бол манай хүргэчүүл юм. нь намайг толгойгоороо мөргөж, цээж, нүүр рүү хөлөөрөө өшиглөж гэмтэл учруулсан... Одоогоор би баруун нүдний доод зовхинд 4 оёдол тавиулсан. Мөн хоолойгоор маш их хөндүүр байгаа. Тухайн үед хажууд дүү , найз эмэгтэй нар байсан. Би 200,000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн. Энэхүү зардлыг нь төлж барагдуулсан. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралд суухгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11, 12/

Гэрч Б. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Төрсөн ах бага зэргийн архи уучихсан орж ирээд дээшээ суухдаа аргалын авдарт тээглээд зуухан дээр унасан. Тэр үед манай нөхөр *******лахаар нь би нөхрийгөө чи юундаа *******ладаг юм бэ, ах жаахан уучихсан байна. Чи ч гэсэн архи уучихсан байвал ийм үйлдэл гаргаж болно шүү дээ гэж хэлэхэд нөхөр ахыг түшээд дээшээ суулгасан. Тэгээд байж байхад нөхөр ахыг орж ирснээс хойш нэг л *******лаад байхаар нь ах манай нөхөрт хандан чи манай дүүг зодсон гэсэн ямар учраас цохиж зодоод байдаг юм бэ гэж хэлэхэд босож ирээд та нар яадаг болчихсон юм бэ, том болчихжээ, тэгээд яах юм бэ гээд *******лаж ахыг нэг удаа мөргөчхөөд гэрээс гараад явсан. Үүний дараа ах араас нь гараад тэр хоёр бахиралдаад байхаар нь би гэрээс гараад харахад жорлонгийн хажууд ахыг газар унагаачихсан дээрээс нь цохиж өшиглөж байгаа харагдсан. Тэгэхээр нь би гүйж очоод нөхрийгөө салгах гээд з*******аад холдуулахад ах босож ирээд руу дайрахад хажуугаас манай ахын араас боож газар унагаасан. Тэгээд нөхөр гэр рүү орохоор нь би хамт ороход ах гаднаас гүйж орж ирээд нөхөр рүү дайрахад ахын араас мөн бариад хориход ахын нүүр рүү нь хөлөөрөө өшиглөөд гэрээс гүйгээд гараад явсан. Тэр үед ахын баруун нүдний доод зовхиноос цус маш их гарч байсан. Манай гэрт найз , , , ий найз , ах нар байсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/

Гэрч Г.ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 02 дугаар сарын 10-ны орой би найз тай 12 дугаар байрны гадаа уулзаж найз н гэр рүү очсон юм. Гэрт нь очиход хоёр хүүхдийн хамт байж байхаар нь найз ойрхон дэлгүүр гарч Хараа нэртэй 0.75 граммын нэг шил архи авч орж ирэх үед эхнэрийгээ тосно гээд зөрөөд гэрээсээ гарсан. Тэгээд би аа найзын хамт авсан архиа ууж эхлэх үед гаднаас , эхнэр , түүний найз нарын хамт орж ирээд хамт сууцгаасан. Тэгээд бид нар авсан архиа уугаад юм яриад сууж байхад 01 цагийн орчим төрсөн ах нэлээн согтолттой орж ирээд бүдрээд зуухан дээр суухаар нь *******лаж гал голомтон дээр суулаа гэх зэргээр хэлж байгаад ийг татаж ор руу суулгах үед найз архи хундагалж өгсөн. тухайн хундагатай архийг ууж дуусгаад ******* хандан чи ер нь манай дүүг яахаараа цохиж зодоод байдаг юм бэ гэж хэлэхэд тэгээд яана гээд байгаа юм бэ гээд босож ... ийн нүүр рүү нь өшиглөчхөөд гэрээс гараад зугтаасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/

Шүүгдэгч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би 2023 оны 02 дугаар сарын 10-ны орой хоёр хүүхдийн хамт гэртээ амрах гээд хэвтэж байхад орой 23 цагийн орчим найз нэг найзын хамт орж ирээд сууж байгаад эргэж гарч ойрхон дэлгүүр орж Хараа нэртэй 0,75 граммын нэг шил архи авч орж ирсэн. Тэгэхээр нь би зөрж гараад эхнэрийгээ тосоод удалгүй гэртээ ирэхэд найз , аа хоёр авсан архиа уугаад сууж байсан. Тэгээд эхнэр, түүний найз , , аа бид нар хоорондоо юм яриад сууж байхад 00 цагийн орчим гаднаас эхнэр төрсөн ах нь нэлээн согтолттой гэр рүү орж ирээд гэрийн зуухан дээр суухаар нь би хальт *******лахад найз аа ахыг бариад зуухнаас холдуулж дээшээ ор руу суулгачхаад аа  хоёрыг тамхилахаар гэрээс гарахад ах надад хандан чи ер нь манай дүүтэй амьдарч чадах юм уу гэх зэргээр *******лангуй хэлэхээр нь би өөдөөс нь чадахгүй байна, өдөр болгон хэрэлдэж уралдах хэцүү байна гэж хэлэхэд ах чи өчигдөр бас дүүг зодсон гэсэн гэхээр нь би *******лаж, тэгээд яана гээд байгаа юм бэ гэж хэлээд босож ийн нүүр рүү нь мөргөчхөөд гэрээс гарахад араас гарч ирээд надтай барьцалдахаар нь би  хавираад газар унагаах үед эхнэр гарч ирээд намайг хориход газраас босож ирээд над руу дайрахад найз ийн араас тэврээд хорихоор нь би гэр рүүгээ орсон. Тэгэхэд   араас орж ирээд цохих гэж дайрахаар нь би боож газар унагаад нүүр рүү цохичхоод гараад танил найзындаа хонохоор явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 39/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 127 тоот дүгнэлтэд:

1. биед баруун нүдний доод зовхинд мэс заслын оёдол бүхий шарх, зөөлөн эдийн няцрал, нүдний алимны доргилт, зүүн дээд доод 1-р шүдний эмтрэл, баруун эгэмний дотор хэсэгт цус хуралт, зүүн тохойд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

2. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна.

3. Дээрх баруун нүдний доод зовхинд мэс заслын оёдол бүхий шарх, зөөлөн эдийн няцрал, нүдний алимны доргилт гэмтэл нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн, зүүн дээд доод 1-р шүдний эмтрэл, баруун эгэмний дотор хэсэгт цус хуралт, зүүн тохойд зулгаралт гэмтлүүд нь тус бүрдээ 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 29-30/

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 06/

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40/

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 41-42/

- Шүүгдэгч *******, хохирогч нарын Дорнод аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 49-50/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

Шүүгдэгч нь шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрийгөө өмгөөлж оролцоно гэсэн хүсэлт гаргасан ба шүүгдэгч ******* нь бүрэн дунд боловсролтой бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгч оролцуулах зайлшгүй шаардлагатай биш байх тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар *******г шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүгдэгч ******* нь 2023 оны 02 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Дорнод аймгийн сумын 11 дүгээр баг ******* ******* ******* тоотод өөрийн гэртээ согтуугаар хохирогч үл ялих зүйлээр маргалдаж түүний эрүүл мэндэд баруун нүдний доод зовхинд мэс заслын оёдол бүхий шарх, зөөлөн эдийн няцрал, нүдний алимны доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлгийг нотолсон хохирогч , гэрч Б., Г. нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 127 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

Шүүгдэгч *******д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ******* г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болно.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба улсын яллагч нь шүүгдэгчид торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч ******* хүлээн зөвшөөрч, прокурорын саналд гарын үсэг зурсан байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээж, прокурорын сонсгосон ялын санал, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн зэргийг нь харгалзан шүүгдэгч ******* ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь шүүхийн мэдэгдэх хуудсанд “шүүх хуралд оролцохгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж тэмдэглүүлсэн байх тул шүүгдэгч *******г бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* ******* овогт ******* г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* г таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт тус тус зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч нар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Г.НАМУУНТУЯА