Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 135/ШШ2019/00801

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

                                                                                                                                     Хэргийн индекс 135/2019/00492/и

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******дүгээр баг, ******дугаар байрны ******тоотод оршин суух, *******/регистрийн дугаар: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Төв аймаг, Баянсум, Мангирт, .******тоотод оршин суух ******* /регистрийн дугаар: /-д холбогдох

 

“Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.О нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

 

“...Миний бие нь 2013 онд ******* танилцаж гэр бүлийн харьцаатай байсан. Бидний дундаас 2014 оны 9 дүгээр сарын 20-нд хүү ****** төрсөн. ******* бид хоёр гэрлэлтээ бүртгүүлээгүй. Өөрийн гэсэн орон байргүй учир эцэг эхийндээ амьдардаг байсан. ******* нь тухайн үед Төв аймгийн Баян сумын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Төв аймгийн Баян сумын хорих ангид хянагч хийдэг байсан. Төв аймгаас Дархан-Уул аймагтаа үсчингийн ажлаа хийж эхэлсэн. Бид хоёр тусдаа хоёр талд ажилладаг байсан учир ******* Төв аймагтаа өөр хүнтэй болсон учир бид хоёр салсан. Одоо хүү минь 4 нас 7 сартай цэцэрлэгт явдаг. Хүү маань удахгүй сургуульд орох учир 2014 оны 9 дүгээр сарын 20-нд төрсөн хүү ******* т маань ******* хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү.” гэв.

 

Хариуцагч *******нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

 

“...******* би 2019 оны 3 дугаар сарын 28-нд цагдан хорих 461 дүгээр ангид 10.1 дүгээр зүйл ангиар цагдан хоригдож байна. Иймд эрүүгийн асуудал шийдвэрлэгдсэний дараа хүүхдийн тэтгэлэг төлнө” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

                                                                                                   

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар нь 2013 онд танилцан, дотно харьцаатай болж, улмаар 2014 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүү ******* ыг төрүүлсэн болох нь зохигчдын тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээ, Дархан сумын 11 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт, хүүхэд эрүүл бойжиж байгаа тухай МЭДС-ТОБ  өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т “ Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эх хамтарч, эсхүл хүүхдийн эцэг, эх болох нь тогтоогдоогүй эцэг буюу эх өөрөө өргөдөл гаргасан бол улсын бүртгэлийн байгууллага …эцэг, эхийг тогтооно” гэж заасны дагуу ******* нь хүү Э-ын эцэг болохыг захиргааны журмаар тогтоож, хүүхдийг эцгээр нь овоглон улсын бүртгэлийн ......******дугаартай төрсний гэрчилгээг олгосон байна.

 

Зохигчид хүүхдийн асрамжийн талаар маргаагүй болно.

 

Иймд хүү ******* ыг эх ******* ын асрамжид үлдээж, Гэр бїлийн тухай хуулийн 40 дїгээр зїйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2014 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн хүү ******* ыг 11 нас хїртэл тухайн бїс нутагт тогтоогдсон амьжиргааны доод тївшингийн 50 хувиар, 11-16 нас  /сурч байгаа бол 18 нас/ хїртэл тухайн бїс нутагт тогтоогдсон амьжиргааны доод тївшингийн хэмжээгээр, эцэг ******* сар бїр хїїхдийн тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгїїлэх нь зүйтэй байна.       

 

Мөн Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж заасны дагуу эцэг *******, эх ******* нар нь хүүхэд болох ******* ыг хэний асрамжид үлдсэн эсэхээс үл хамааран асарч, халамжлах, тэжээн тэтгэж байх үүргээсээ чөлөөлөгдөхгүй болохыг дурдаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т заасныг баримтлан 2014 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн хүү ******* ыг эх ******* ын асрамжид үлдээсүгэй.

 

2. Гэр бїлийн тухай хуулийн 40 дїгээр зїйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2014 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн хүү *******ыг 11 нас хїртэл тухайн бїс нутагт тогтоогдсон амьжиргааны доод тївшингийн 50 хувиар, 11-16 нас /сурч байгаа бол 18 нас/  хїртэл тухайн бїс нутагт тогтоогдсон амьжиргааны доод тївшингийн хэмжээгээр, эцэг ******* сар бїр хїїхдийн тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгїїлсїгэй.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч ******* аас улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагч ******* нэг жилд төлөгдөх тэтгэлгийн үнийн дүнгээс ногдох улсын тэмдэгтийн хураамж 31,492 төгрөгийг гаргуулж Төрийн сангийн орлогод оруулсугай.

                                                          

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлэх үүрэгтэй бөгөөд хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэх учрыг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          З.Т