Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 2023/ШЦТ/99

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа 

Улсын яллагч Д.Ганчимэг

Шүүгдэгч *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ланс овогт ******* *******, Боржигон овогт ******* ******* нарт холбогдох эрүүгийн 2321000000083 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 05 дугаар сарын 08-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, “******* ” ХХК-д ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хот, *******гол дүүрэг 26 дугаар хороо, тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Ланс овогт ******* ******* /РД: /.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Дорнод аймгийн суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, н мэргэжилтэй, Дорнод салбарт н ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорнод аймгийн сумын 7 дугаар баг, хотхоны тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд *******зүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 982 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Боржигон овогт ******* ******* /РД: /.

 Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн сумын 10 дугаар багт үйл ажиллагаа явуулж буй “” бааранд 2023 оны 01 дүгээр сарын 29-ний орой 23 цагийн үед *******тэй бүлэглэж, хохирогч , нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

   шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн сумын 10 дугаар багт үйл ажиллагаа явуулж буй “” бааранд 2023 оны 01 дүгээр сарын 29-ний орой 23 цагийн үед *******той бүлэглэж, хохирогч , нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өөрийнхөө бурууг ойлгож байна, нэмж хэлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв. 

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж хэлэх зүйл байхгүй. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсандаа маш их гэмшиж байна” гэв. 

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2023 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хамт спорт хороонд ажилладаг гэх хүний хамт сумын 10 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг бааранд 23 цагийн орчимд үйлчлүүлж байхад манай ширээн дээр үл таних залуу ирээд “баар хаасан байна, пиво аваад өгчих” гэсэн. Ингээд баарны үйлчлэгчээс асуусан чинь “пиво өгөхгүй” гэхээр нь түүнд хэлсэн чинь тухайн үл таних залуу надтай маргалдаад эхэлсэн. Тухайн үл таних залуутай хамт миний зүс таних гэх залуу явж байсан. Ингээд хэл амаараа маргалдаад байж байхад тухайн залуу нь миний зүүн нүдний доод хэсэгт цохисон. Энэ цохилтоос болж надад айхтар гэмтэл учраагүй. Намайг цохисон үйлдлийнх нь хариуд би түүнийг нэг удаа гараараа цохисон боловч миний цохилт түүнийг оноогүй. Тухайн үл таних залуутай хамт явж байсан гэх залуу нь миний нүүр хэсэгт цохисон. Учир нь би тэй зууралдаж ганц хоёр харилцан цохилцох үед нь миний үснээс зулгааж доош нь дараад нүүр хэсэгт олон удаа өшиглөсөн. Биднийг маргалдаж байх үйлдлийг надтай хамт явж байсан ах утсаараа бичлэг хийсэн. Нөгөө үл таних залуу ах руу очиж цохиод нүүр хэсэгт нь өшиглөсөн байсан. Би түүнийг бичлэгээс нь харсан. Түүнээс биш хэрхэн зодуулж байгааг нь нүдээрээ хараагүй. Учир нь намайг тэй маргалдаж зууралдаж миний араас хөөж байх явцдаа газарт хэвтэж байсан ахын нүүр хэсэгт нь нэг удаа хөлөөрөө өшиглөсөн байсан. гийн надтай хөөцөлдөж надтай зууралдах үедээ л миний үснээс зулгааж доошоо дараад нүүр хэсэгт өшиглөөд байсан үйл явдал болж байгаад тухайн баарнаас гарч яваад өөрөөр ямар нэгэн зодоон цохион болоогүй. ...Миний хувьд цаашид эмчилгээнүүдийг хийлгэх шаардлагатай байх тул үүнд зарцуулах төлбөрийг нэхэмжлэх болно...” гэжээ. /хх-ийн 20-22/

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...пиво асууж ирсэн залуу нь нэг удаа нүүр рүү нь цохисон. Ингээд нь тухайн залууг зөрүүлэн алгадсан чинь тухайн үл таних залуутай хамт явж байсан залуу нь түүнийг цохисон. нь тэр залуутай зууралдаж байхад нөгөө пиво асуугаад байсан залуу нь намайг бичлэг хийлээ гээд нүүр хэсэгт цохисон. Энэ үед би гар утсаа газарт унагаасан учир авахаар доошоо тонгойход намайг өшиглөсөн үү, цохисон уу санахгүй байна. Би шууд л ухаан балартаж нэг сэрэхэд миний нүүр ам хавдсан байдалтай байсан. Ингээд хамт баарнаас гарсан. ...мөн энэ гэмтэлтэй холбоотой одоогоор хийгдсэн эмчилгээ байхгүй тул хэрэгт тусгах баримт байхгүй. Цаашид би эмчилгээ хийлгэх үед шаардлагатай төлбөр мөнгийг гэм буруутай этгээдээс нэхэмжлэх болно...” гэжээ. /хх-ийн 15-17/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн хүний биед хийсэн 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 92 тоот дүгнэлтэд:

1. ийн биед баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхины цус хуралт, 22, 31, 32-р шүдний эмтрэл гэмтэл тогтоогдлоо.

2. 3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн тус бүр нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл.

4. Дээрх /баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал/, 22, 31, 32-р шүдний эмтрэл гэмтлүүд нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн нүдний доод зовхины цус хуралт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 38-39/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн хүний биед хийсэн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 93 тоот дүгнэлтэд:

1. ийн биед зулайн орой хэсгийн үсний халцрал, зөөлөн эдийн няцрал, хамар ясны хугарал, хамрын нуруунд цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, амны хөндийн салстын язрал гэмтэл тогтоогдлоо.

2. 3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой байна.

4. Дээрх /зулайн орой хэсгийн үсний халцрал, зөөлөн эдийн няцрал/, хамар ясны хугарал, хамрын нуруунд цус хуралт гэмтлүүд нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

5. Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 44-45/

******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “..., ******* хоёр хэл амаар маргалдаж байгаад зууралдаад байсан учир би тэр хоёрыг салгаж байсан юм. Энэ үед гэх залуу нь *******ыг хэл амаар арай л их өдөөд доромж маягаар харьцаад байхаар нь ******* түүнийг нэг удаа гараараа биеийн дээд хэсэгт нь цохисон /яг хаана нь цохисон талаар тодорхой хараагүй/. Энэ үйлдлийнх нь хариуд *******ыг зөрүүлэн цохисон. Би тэр хоёрыг салгах гэж зөндөө оролдсон боловч миний үгийг авахгүй манай найз руу дайрч давшлаад байхаар нь зууралдаж зодолдож эхэлсэн. Зодолдохдоо би түүний толгой, нүүр хэсэгт нь цохиод байсан. ч мөн адил миний биед халдаад байсан. ...Баарнаас гарах гэж байх үед хамт явж байсан үл таних залуу нь шалан дээр сууж байсан учир би түүнд хандаж “та нар зам зуур явж байгаа танихгүй хүнтэй яах гэж маргалдаж байдаг юм” гэж хэлээд түүний мөр хэсэгт нь нэг удаа өшиглөсөн...” гэжээ. /хх-ийн 70-71/

******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...тэр хоёрыг салгах гээд очсон боловч нөгөө залуу нь над руу ч дайраад рүү ч дайраад намайг чаддаг юм бол цохичих гээд хацраа наагаад дайраад байхаар нь би толгой хэсэгт нь гараараа нэг удаа цохисон. Тухайн цохилт айхтар хүчтэй байгаагүй, хацар хэсэгт нь хүрээд л өнгөрсөн. Ингээд тэр залуу нь намайг зөрүүлэн хацар хэсэгт цохисон чинь манай ******* тухайн залуутай зууралдаж зодолдоод эхэлсэн. Энэ үед нөгөө маргалдаад байсан залуутай хамт нэг ширээнд сууж байсан залуу нь гар утсаараа бичлэг хийгээд явж байхаар нь би түүн дээр очиж “бичлэг хийхээ боль” гэж хэлсэн боловч өөдөөс хэгжүүрхээд байхаар нь түүнийг хавсарч унагаагаад нэг удаа нүүр хэсэгт нь өшиглөсөн. ... дагуулан баарнаас гарах үед миний хавирч унагаан нүүр хэсэгт нь өшиглөсөн залуу нь  газраас босолгүй доошоо тонгойгоод өвдөглөж гараараа тулаад байж байхад ******* түүн дээр очоод нүүр хэсэгт нь нэг удаа өшиглөөд гарч явсан...” гэжээ. /хх-ийн 72-73/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 10/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 11-12/

“Маршал мед” эмнэлгийн дүгнэлт /хх-ийн 43/

Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн ДЦ-23-54, ДЦ-23-57 тоот дүгнэлт /хх-ийн 52-54, 58-61/

*******ын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 74/

иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 75/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 78, 79/

т хохирол төлбөрт 160,000 төгрөг шилжүүлсэн талаарх мөнгөн шилжүүлгийн баримт /1 хуудас/

ид хохирол төлбөрт 100,000 төгрөг шилжүүлсэн талаарх мөнгөн шилжүүлгийн баримт /1 хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно. Шүүх хуралдаанд сидид буулгасан хяналтын камерын бичлэгийг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******, ******* нарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.

Шүүгдэгч Ланс овогт ******* *******, Боржигон овогт ******* Сүлд-Эрдэн нар нь 2023 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 23 цагийн орчим Дорнод аймгийн сумын 10 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “” бааранд хохирогч , нарыг зодож, хохирогч ийн биед баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхины цус хуралт, 22, 31, 32-р шүдний эмтрэл гэмтэл бүхий хөнгөн хохирол, хохирогч ийн биед зулайн орой хэсгийн үсний халцрал, зөөлөн эдийн няцрал, хамар ясны хугарал, хамрын нуруунд цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, амны хөндийн салстын язрал гэмтэл бүхий хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн болох нь шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч ийн “...пиво асууж ирсэн залуу нь нэг удаа нүүр рүү нь цохисон. Ингээд нь тухайн залууг зөрүүлэн алгадсан чинь тухайн үл таних залуутай хамт явж байсан залуу нь түүнийг цохисон. нь тэр залуутай зууралдаж байхад нөгөө пиво асуугаад байсан залуу нь намайг бичлэг хийлээ гээд нүүр хэсэгт цохисон. Энэ үед би гар утсаа газарт унагаасан учир авахаар доошоо тонгойход намайг өшиглөсөн үү, цохисон уу санахгүй байна. Би шууд л ухаан балартаж нэг сэрэхэд миний нүүр ам хавдсан байдалтай байсан...” гэх, хохирогч ийн “...үл таних залуу ирээд “баар хаасан байна, пиво аваад өгчих” гэсэн. Ингээд баарны үйлчлэгчээс асуусан чинь “пиво өгөхгүй” гэхээр нь түүнд хэлсэн чинь тухайн үл таних залуу надтай маргалдаад эхэлсэн. Тухайн үл таних залуутай хамт миний зүс таних гэх залуу явж байсан. Ингээд хэл амаараа маргалдаад байж байхад тухайн залуу нь миний зүүн нүдний доод хэсэгт цохисон. ...Тухайн үл таних залуутай хамт явж байсан гэх залуу нь миний нүүр хэсэгт цохисон. Учир нь би тэй зууралдаж ганц хоёр харилцан цохилцох үед нь миний үснээс зулгааж доош нь дараад нүүр хэсэгт олон удаа өшиглөсөн. Биднийг маргалдаж байх үйлдлийг надтай хамт явж байсан ах утсаараа бичлэг хийсэн. Нөгөө үл таних залуу ах руу очиж цохиод нүүр хэсэгт нь өшиглөсөн байсан. Би түүнийг бичлэгээс нь харсан. Түүнээс биш хэрхэн зодуулж байгааг нь нүдээрээ хараагүй. Учир нь намайг тэй маргалдаж зууралдаж миний араас хөөж байх явцдаа газарт хэвтэж байсан ахын нүүр хэсэгт нь нэг удаа хөлөөрөө өшиглөсөн байсан. гийн надтай хөөцөлдөж надтай зууралдах үедээ л миний үснээс зулгааж доошоо дараад нүүр хэсэгт өшиглөөд байсан үйл явдал болж байгаад тухайн баарнаас гарч явсан...” гэх мэдүүлгүүд, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн хүний биед хийсэн 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 92, 93 тоот дүгнэлтүүд, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, “Маршал мед” эмнэлгийн дүгнэлт, хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн ДЦ-23-54, ДЦ-23-57 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч *******, ******* нар нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг бүлэглэж үйлдэхдээ өөрсдийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ. Түүнчлэн шүүгдэгч *******, ******* нар нь шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, тэр талаар маргаагүйг дурдах нь зүйтэй болно.

Шүүгдэгч *******, ******* нарын үйлдлийн улмаас хохирогч , нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирсан болох нь Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн хүний биед үзлэг хийсэн 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 92, 93 тоот дүгнэлтүүдээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлтүүд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.

Шүүгдэгч *******, ******* нарт холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ******* *******, ******* ******* нарыг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч *******, ******* нар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд тэдгээрт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. 

Шүүгдэгч *******, ******* нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас хохирогч нараас нэхэмжилсэн 260,000 төгрөгийг төлсөн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарт тус бүр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч *******, ******* нарт зодуулах үед хохирогч , нарын гар утас эвдэрч хөрөнгийн үнэлгээний шинжээчийн дүгнэлтээр хохирогч ийн гар утасны дэлгэц 100,000 төгрөгөөр, хохирогч ийн гар утасны дэлгэц 160,000 төгрөгөөр тус тус үнэлэгдсэн байх бөгөөд хохирогч нарт учирсан энэхүү эд хөрөнгийн хохирлыг шүүгдэгч *******, ******* нар шүүхийн шатанд бүрэн төлж барагдуулсан байна. Харин хохирогч нар нь шүүгдэгч нараас эмчилгээний зардал нэхэмжилнэ гэх боловч энэ талаарх нотлох баримтыг мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхэд ирүүлээгүй байх тул энэхүү шүүх хуралдаанаар шүүгдэгч *******, ******* нар нь хохирогч т 160,000 төгрөг, хохирогч ид 100,000 төгрөг төлсөн, хохирогч , нар нь цаашид хийлгэх эмчилгээний зардлыг холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд *******, ******* нараас нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч нар нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар тэдгээрийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий сидиг хэрэгт хавсарган хадгалж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч *******, ******* нар нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц баримт бичгээр ирсэн шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, шүүгдэгч иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус хүргүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ланс овогт ******* *******, Боржигон овогт ******* ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* *******, ******* ******* нарт тус бүр 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогч , нар нь цаашид хийлгэх эмчилгээний зардлыг холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд *******, ******* нараас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий сидиг хэрэгт хавсарган хадгалж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч *******, ******* нар нь цагдан хоригдоогүй, хохирогч т 160,000 төгрөг, хохирогч ид 100,000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц баримт бичгээр ирсэн шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, шүүгдэгч иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус хүргүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ПАГМА