Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 2023/ШЦТ/104

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа

Улсын яллагч Д.Энхбаяр

Хохирогч *******, түүний өмгөөлөгч А.Мөнхбат,

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Д.Урансувд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Д.Энхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2321000000073 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1978 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 45 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, нөхөр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ******* сумын ******* багийн “******* ” гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт ******* . /РД: /

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “” ХХК-ний нүүрсний уурхайн ахуйн хэрэгцээний нүүрс ачих хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 15 цагийн орчим иргэн *******тай маргалдаж толгойн тус газарт нь нүүрс шидсэний улмаас биед нь зулайн оройн хэсгийн хуйханд зөөлөн эдийн няцрал, дагз ясны шугаман хугарал, дагзны баруун хажуу хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины зүүн тал бөмбөлгийн дух, чамархай, зулай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины зүүн тал бөмбөлгийн духны дэлбэнгийн эд дэх цус хуралт, аалзан бүрхүүлийн цус харвалт бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Миний бие 2023 оны 01 дүгээр сарын 10, 11, 12-ны өдрүүдэд  дараалан нүүрс авсан. Тухайн өдөр манай машин нүүрс ачаад бараг дүүрч байсан. Би жижиг нүүрс хувинд түүж байхад намайг араас нэг машин мөргөж унагаасан. Би тухайн үед машин ирж зогсоод ухарч байгааг хараагүй. Надад холдох талаар сигнал дарж мэдэгдээгүй. Би хувин дээгүүрээ тэгнүүрдэж унаад босож ирээд юу болж байна аа, хүн аллаа шүү дээ гэж бахирсан. Тухайн үед баруун талаас нэг эмэгтэй хүн  яагаад байгаа юм бэ гээд гүйж ирсэн. Намайг газар унаад босож амжаагүй байхад машины жолооч бууж ирээд пизда минь чи зайлахгүй яасан юм бэ гэж хэлсэн. Би тэр үед нь хүн дайрчхаад чи юу гээд байгаа юм бэ гэж хэлээд маргалдаж, айлын эхнэр нөхөр хоёртой харилцан зодоон үүсгэсэн. Биднийг муудалцаж байх явцад манай нөхөр хараад биднийг салгасан. Түүнээс хойш бид нүүрсээ түүцгээсэн. Маргалдаан болоод дууссаны дараа намайг хэл амаар байнга доромжлоод байсан тул харилцан маргалдсан. Би тухайн үед шуумагны бөөс гэж хэлсэн. Яагаад тэгж хэлсэн болохоо одоо ч мэдэхгүй байна. Намайг хэл амаар доромжлоод байсан тул уурандаа жижиг хэмжээний нүүрс аваад шидсэн нь үнэн. Тухайн үед хаана нь оносон болохыг нь хараагүй...” гэв.

Хохирогч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Миний бие 2019 оноос хойш нүүрсний уурхайгаас нүүрс тээвэрлэж, амьжиргаагаа залгуулдаг. 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр *******ай муудалцсан. Би  ухрах үйлдэл хийх үедээ хоёр талын толиндоо харж байсан. ыг хаана зогсож байсныг хараагүй. Намайг машинаараа мөргөчихлөө гэж хэлэхэд *******ай маргалдсан нь үнэн. Дараа нь нөхөртөө “чи хүн мөргөчихлөө шүү дээ” гэж хэлж байхыг манай эхнэр сонссон байсан. Бид нар тухайн үед маргалдсан нь үнэн...” гэв.

Хохирогч *******ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 15 цагийн үед өөрийн эзэмшлийн 21-72 дугаартай портер маркийн тээврийн хэрэгсэлтэй “” ХХК-ний нүүрсний газар руу нүүрс ачихаар орсон. Тухайн үед надтай бас адилхан нүүрсэнд орж байсан улсын дугаартай Либеро маркийн цагаан өнгийн машинтай гараар нүүрс ачиж байсан танихгүй эмэгтэйг ухарч байгаад би өөрийнхөө машинаар хальт шүргэсэн. Тэгсэн харин тухайн машинд цуг явж байсан том биетэй бүдүүн авгай машинаар мөргөөд хүн аллаа гээд орилж бахираад тэр хавиар нэг юм болоод байсан. Тэгэхээр нь тухайн эгчээс уучлалт гуйгаад хараагүй гэж хэлсэн чинь гуйлгачин, бөөснүүд гээд уурлаж байснаа миний толгой руу нүүрс шидчихсэн. Тэгээд би тэр дор нь ухаан алдаад юу болсон талаар санахгүй байна. ...Би хэрэг болсноос өнөөдрийг хүртэл эм, тарианы төлбөрт 367,982 төгрөг зарцуулсан. Цаашид гарах эм тарианы төлбөрийг нэхэмжлэх болно. Мөн би хувиараа нүүрсэнд ороод нүүрсээ зарж борлуулаад өдөрт 140,000 төгрөг олоод машины эзэнд нь 70,000 төгрөгийг өгөөд, би өөрөө цэвэр 70,000 төгрөгийн ашигтай ажилладаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16, 18/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ингээд 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 15 цагийн орчим нөхөр хамт нүүрсээ ачихаар “Найнги” компанийн уурхайн иргэдийн нүүрс ачдаг хэсэгт ороод өөрсдөө гараараа нүүрс ачиж эхэлсэн. Тухайн ачилтын хэсэгт том тээврийн хэрэгслээр нүүрс ирээд шууд буулгаад орхидог болохоор нэг газраа гоё нүүрс овоолттой байдаггүй учир байнга газраа сольж нүүрсээ ачдаг юм. Бид хоёр нүүрсээ ачиж байгаа газраа солихоор болоод манай нөхөр тээврийн хэрэгслээ хөдөлгөөд овоолсон нүүрсний хойд хэсэгт очиж ухарсан бөгөөд тэнд ойролцоо цагаан өнгийн ачаатай тээврийн хэрэгсэлтэй эрэгтэй, эмэгтэй хоёр нүүрс ачиж байсан. ...Яг маргалдаж байхад нөгөө эмэгтэйтэй хамт явж байсан ах ирээд бид нарын дундуур орж салгасан учир өөр өөрсдийнхөө машин руу явцгаасан. Маргаан гайгүй болж хоёр тийш болоод манай нөхөр машиныхаа зүүн талд нүүрсээ ачиж, би машиныхаа хойд хэсгээр нүүрсээ ачиж эхэлсэн ба тэр эмэгтэй машиныхаа хойд хэсэгт нүүрсээ ачиж байгаа харагдсан. Харин түүний нөхрийг нь хаанаас ачиж байсныг хараагүй. Тэгэхээр манай нөхөр болон тэр эмэгтэй хоёр ойролцоо зогсож байсан гэсэн үг. Би тэр хоёроос 3-4 алхмын зайтай зогсож байсан. Ингээд нүүрсээ ачиж байхад манай нөхөр тэр хоёр хоорондоо хэл амаараа маргалдаад хэрүүл хийж тэр эмэгтэй бид хоёрыг муу бөөснүүд гэх зэргээр хараахаар нь би тэрэнд чи хэнтэй маргалдаж байгаагаа үзнэ гэж хэлсэн. Үүний дараа тэр эмэгтэй амандаа бувтнаад газраас нүүрс аваад манай нөхөр рүү шидэж толгойг нь оносон ба тэр үед манай нөхөр ёо гээд доошоо суухаар нь би гүйж очоод харахад толгойгоо бариад ёо намайг оночихлоо гээд орилсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Энэ үед би машиныхаа зүүн талд нүүрсээ гараараа авч машиныхаа тэвшин дээр ачиж байхад манай машины баруун талд хүмүүс хоорондоо маргалдаж байгаа юм шиг дуугарахаар нь дээшээ өндийж харахад манай эхнэр нь эрэгтэй эмэгтэй хоёр хүнтэй хоорондоо зууралцаад хэрэлдэж байсан. Тэгэхээр нь би гүйж очоод эхнэрийгээ салгаж аваад зогсож байхад дахин хоорондоо гичий нохойгоор дуудаад, зайлахаа яасан юм бэ гэж хэлээд манай эхнэр өөдөөс нь пизда минь, намайг мөргөчихлөө шүү дээ замаа хардаггүй юм уу, жолооч хүн мөн үү, хоёулаа явж байж нэг нь замыг нь хэлж өгдөггүй юм уу гэх зэргээр хэрэлдсэн. Ингээд би хоорондоо дахин зууралцаж маргалдахгүй байлгүй дээ гэж бодоод буцаад машиныхаа зүүн тал руу гараад нүүрсээ ачсан. Намайг эхнэрийн хажуугаас явахад эхнэр маань нүүрсээ хувиндаа хийж үлдээд, нөгөө хоёр маргалдаад байсан хүмүүс өөрсдийнхөө машины баруун талд зогсож байгаа харагдсан. Тэгэхээр тэр хоёр хүн манай эхнэрээс 2-3 метрийн зайд зогсож байсан. Тэгээд хэсэг ачиж байгаад нүүрс дүүрэх үед эхнэр дээрээ очоод за одоо хоёулаа явъя гэхэд тэр 3 мөн адил маргалдаад байсан ба би эхнэрийгээ машиндаа суулгаад тэр хоёр хүнийг анзаарахгүй шууд хөдлөөд явсан. Ингээд машинаа хөдөлгөөд явж байхад эхнэр маань надад би тэр хэрэлдээд байсан залуу руу жижиг нүүрс аваад шидсэн гэж хэлж байсан бөгөөд би тэр үед чи яаж байгаа юм бэ, хүн рүү нүүрс шиддэг нь гэж хэлээд өөр юм бодолгүй өнгөрсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35/

Шинжээч эмч Б.Өнөрборгилын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Дээрх гэмтлүүд нь баруун дагз, зулайн ар дээд хэсэгт мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаа цохигдох үед цохилт үйлчилсэн цэгт дагз ясны шугаман хугарал, хатуу хальсан дээрх цусан хураа гэмтэл үүссэн ба цохилтын улмаас эсрэг талд буюу тархины зүүн тал бөмбөлгийн дух, чамархай, зулай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа тархины зүүн тал бөмбөлгийн духны дэлбэнгийн эд дэх цус хуралт, аалзан бүрхүүлийн цус харвалт зэрэг гэмтлүүд учирсан байна. Баруун дагз, зулайн оройн ар хэсэгт нүүрсээр цохигдох үед үүссэн байх боломжтой. Учирсан гэмтлүүд нь 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 61/

Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би нөхрийн хамт өөрсдийн эзэмшлийн Либеро маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хөдөө гэрээсээ аймгийн төв рүү нүүрс авах зорилготой ирсэн. ...01 дүгээр сарын 12-ны өдөр 14 цагийн орчим нөхрийн хамт тээврийн хэрэгслийг уурхай руу оруулж байршуулаад нүүрсээ өөрсдөө зөөж ачаад манай машин бараг дүүрэх дөхөх үед би нөхөртөө энэ хэсэг газар жижиг гайгүй нүүрс байна гэж хэлээд машиныхаа ертөнцийн зүгээр баруун хойд хэсэгт очоод нүүрсээ гараараа түүж хувинд хийж байхад гэнэт араас цэнхэр өнгийн Портер маркийн тээврийн хэрэгсэл ачаа хэсгээрээ ухарч намайг мөргөсөн бөгөөд энэ үед нь “хүүе ээ хүн дайрч аллаа, ямар тэнэг юм бэ, эргүү гарууд вэ” гэхэд мөргөсөн машины баруун талаас нэг эмэгтэй надад хандаж “чи ямар тэнэг юм бэ, зайлахаа яасан юм бэ” гээд над руу ирээд миний толгойн хэсэгт гараараа цохисон. Тэр үед намайг мөргөсөн тээврийн хэрэгслийн жолооч тээврийн хэрэгслээс бууж ирээд зайлахаа яасан пизда вэ гэж хэлээд над руу ирэхээр нь би тэр хоёрт хүн мөргөчхөөд ямар тэнэг гарууд вэ гэж хэлсэн. Энэ үед жолооч миний малгай хэсэгт самардахад нь би сууж байсан газраасаа босож тэр хоёртой адилхан самардаж эхэлсэн. Бид нар тэр үед бие биенийхээ биед гэмтэл учруулаагүй. ...Хэрэлдэх үедээ би нүүрсээ зөөж байгаад тэр залуу намайг гичийгээр маань дуудаад болихгүй байхаар нь хөлийн хажууд байсан жижиг нүүрсийг аваад битгий хуцаад бай, ядаргаатай хулгайч вэ гэж хэлээд тэр залуу руу шидсэн. Тэгэхдээ би оносон эсэхийг хараагүй боловч намайг шидсэний дараа ёо гэж дуугарч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 69-70/

Дорнод аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 66 тоот дүгнэлтэд:

1. *******ы биед зулайн оройн хэсгийн хуйханд зөөлөн эдийн няцрал, дагз ясны шугаман хугарал, дагзны баруун хажуу хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины зүүн тал бөмбөлгийн дух, чамархай, зулай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины зүүн тал бөмбөлгийн духны дэлбэнгийн эд дэх цус хуралт, аалзан бүрхүүлийн цус харвалт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл.

3. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэжээ. /хх-ийн 42-43/

Дорнод аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 56 тоот дүгнэлтэд:

            1.2.3. *******ын биед гэмтэл тогтоогдсонгүй гэжээ. /хх-ийн 50/

Дорнод аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 1 тоот нэмэлт дүгнэлтэд:

            1.2.3. *******ын биед гэмтэл тогтоогдсонгүй гэжээ. /хх-ийн 56/

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 10/

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-12/

- Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 44/

- Дорнод аймгийн ******* сумын ******* багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 71/

- 2022 оны мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллого /хх-ийн 72-75/

- *******ын зан төлөв, ажил байдлын тодорхойлолт /хх-ийн 76, 87-91/

- , , , , нарын төрсний бүртгэлийн лавлагааны хуулбар /хх-ийн 77-81/

- *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 82/

- *******ын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 83-86/

- ХХК-ний албан бичиг, хавсралт /хх-ийн 93, 95-97/

- БОЭТ-ийн албан бичиг, хавсралт /хх-ийн 99-117/

- *******ын цагдаагийн газарт гаргасан гомдол, хүсэлт /хх-ийн 118, 120/

- ХХК-д гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгуулах тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 122/ болон хохирогчийн шүүх хуралдаанаас өмнө гаргаж өгсөн өмгөөлөгч авах хүсэлт, хохирол нэхэмжилсэн нийт 5 хуудас /нэг хуудсанд 15 ширхэг НӨАТ-ийн баримт наасан/ баримт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн *******ын зан байдлын тодорхойлолт, талархал, өргөмжлөл нийт 4 хуудас баримт зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

Шүүгдэгч ******* нь 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 15 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “” ХХК-ний нүүрсний уурхайн ахуйн хэрэгцээний нүүрс ачих хэсэгт хохирогч *******тай маргалдаж толгойн тус газарт нь нүүрс шидсэний улмаас эрүүл мэндэд нь зулайн оройн хэсгийн хуйханд зөөлөн эдийн няцрал, дагз ясны шугаман хугарал, дагзны баруун хажуу хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины зүүн тал бөмбөлгийн дух, чамархай, зулай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины зүүн тал бөмбөлгийн духны дэлбэнгийн эд дэх цус хуралт, аалзан бүрхүүлийн цус харвалт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч *******ы мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, гэрч , нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Дорнод аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 66 тоот “...*******ы биед зулайн оройн хэсгийн хуйханд зөөлөн эдийн няцрал, дагз ясны шугаман хугарал, дагзны баруун хажуу хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины зүүн тал бөмбөлгийн дух, чамархай, зулай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины зүүн тал бөмбөлгийн духны дэлбэнгийн эд дэх цус хуралт, аалзан бүрхүүлийн цус харвалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт, яаралтай тусламжийн хуудас болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгчид холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ******* овогт ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүх хуралдаанд шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Д.Урансувд нар нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нарын хууль, эрх зүйн мэдлэг дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүсийн хоорондын харилцаа, зан заншил, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байх бөгөөд шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ. Аливаа гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ уг ял нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх нь хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирол, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх шударга ёсны зарчмын шаардлагад нийцэх учиртай.

Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нар шүүгдэгч *******т торгох ял оногдуулах ялын санал тус тус гаргасныг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч ******* овогт ******* ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд “гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж  дүгнэлээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай болон болгоомжгүй  үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан. Шүүгдэгч ******* нь хохирогч *******ы эрүүл мэндэд гэм хор учруулсан болох нь нотлох баримтаар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хохирогчид учруулсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

Хохирогч ******* нь эм, эмчилгээ, машин хөлсөлсөн төлбөр болон олох ёстой байсан орлого, цаашид гарах эмчилгээний зардалд нийт 7,859,600 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилсэн  байна. Хохирогч *******ы хохирол нэхэмжилсэн баримтыг шинжлэн судлахад эм, эмчилгээний зардлын 441,900 төгрөгийн баримтыг ирүүлсэн, бусад хохирлын баримт ирүүлээгүй байна.

Шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчид 300,000 төгрөг, шүүхийн хэлэлцүүлгийн өмнө 400,000 төгрөг нийт 700,000 төгрөгийг төлсөн болох нь шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч ******* нь хохирогчийн баримтаар нэхэмжилсэн хохирол төлбөрийг бүрэн төлсөн байна.  Иймд хохирогчийн өөрт учирсан бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, энэ шүүх хуралдаанаар шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, ******* нь хохирогчид 700,000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

             1. Шүүгдэгч ******* овогт ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ыг 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй,  гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд хохирогчид  700,000 төгрөг төлсөн, энэ шүүх хуралдаанаар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

5. Хохирогч ******* нь өөрт учирсан бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар гэмт буруутай этгээд *******аас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Г.НАМУУНТУЯА