Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 2023/ШЦТ/100

 

                                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа

Улсын яллагч С.Ариунаа

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхбат

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн жигон овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2121000900059 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1970 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн *******  сумын 2 дугаар баг, “******* *******” гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, жигон овогт ******* /РД: *******/.

Шүүгдэгч ******* нь 2021 оны 01 дүгээр сарын 20, 21-ний өдрүүдэд ******* улсын дугаартай, Портер маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар баг, “” гэх газраас иргэн хураалттай орхисон өвснөөс 320 боодол өвсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3,040,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанд дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Нэмж хэлэх зүйлгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2020 оны намар ******* сумын 2  дугаар багийн нутаг уул гэх газарт хадлан хадсан бөгөөд 2021 оны 01 дүгээр сарын 20-ноос 2021 оны 02 дугаар сарын 14-ний хооронд 1700 боодол өвс хулгайд алдсан гэж гомдол гаргасан. Тухайн үед би алдсан өвсөө олох гэж 2 дугаар багийн айл өрхөөр цагдаагийн алба хаагчийн хамтаар явж байсан. Одоогийн байдлаар 320 ширхэг боодол өвс алдагдсан нь тогтоогдоод байгаа. Тиймээс би 320 ширхэг боодол өвс тогтоогдсоноор нь хохирлоо барагдуулж, үлдсэн 1300 боодол өвсийг нэхэмжлэхгүй. Мөн тухайн үед ирж очих болон өвсөө хайхад зарцуулсан шатахууны зардлыг баримтаар нь гаргаж өгч нэхэмжилнэ...” гэжээ. /хх-ийн 46-48/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...******* нь ******* *******гаас зүүн зүгт 20 орчим км зайд “ ” гэх газарт энэ намар хадлан хадаж, хадсан өвсөө прэсслэж боогоод зарж үлдсэн өвсөө ******* *******д байх өөрийн малын хашаандаа /700 орчим боодол байх, яг нарийн тоо ширхгийг нь мэдэхгүй байна, би өвс хадланд нь огт оролцоогүй/ прэсслэж боогоод нуруулдаж тавьсан байсан. Тэгээд 2021 оны 01 дүгээр сарын 20-д гаргаад /өдрийг нь мэдэхгүй байна/ т байх гэх залуу өөрийн хүүтэйгээ хамт ачааны том машинтай ирээд “би Ёгоо / буюу /-оос өвс худалдан авч байгаа юм” гэж хэлээд Ёгоогийн өвснөөс 500 гаруй өвс ачаад явсан. Ёгоо буюу , нар өвсний наймаа хийсэн юм байна лээ. надад өвс өгөөрэй гэж хэлж байсан болохоор би өвсийг нь өгсөн юм. Тухайн үед өвсийг нь авч явахад буюу аймагт байсан. Мөн /Ёгоо/ нь өөрийнхөө эзэмшлийн ******* Портер маркийн тээврийн хэрэгслээр ******* *******д байх малын хашаандаа өвс зөөж авчирсан байсан бөгөөд өөрөө хэлэхдээ 4 удаа гэж байсан юм. Харин би 2 удаа өвс зөөхөд нь байж буулгаж өгсөн. ... буюу 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр манайд ирж 18-ны өдөр Газрын тосны 21 дүгээр талбайд тогооч ажил хийдэг эгчтэйгээ золгохоор явахаар нь би буюу *******эй хамт Газрын тосны 21 дүгээр талбайд очиж эгчийнд нь шинэлж хоноод 19-ний өдөр ******* *******д байх гэр рүүгээ явж байхдаа Газрын тосноос урд зүгт /км мэдэхгүй/ хадлангийн газарт энд тэнд ганц нэгээрээ хаяатай байсан прэсслэж боосон өвснөөс 10 орчим ширхгийг буюу ийн Портерын тэвшин дээр ачаад тосны засмал зам дээр гараад гэр рүүгээ явж байхад гэх залуу таарч зогсоогоод "Та нар аль орж байгаа юм, энэ өвс чинь миний өвс байна" гэж хэлэхээр нь буюу бид хоёр “Газрын тосны 21 дүгээр талбайгаас явна, хадлангийн газраас сая авсан юм” гэж хэлэхэд тэр залуу “би 1700 боодол өвсөө алдаад байна” гэж хэлж байсан. Тэгээд салаад явцгаасан. ...Тухайн үед бид хоёр нэг азарга адуугаа олохгүй байсан болохоор адуугаа харангаа хадлангийн газраар явсан юм. Тэгж явахдаа энд тэнд өвс байхаар нь хаясан өвс байна гэж бодоод авсан...” гэжээ. /хх-ийн 62-64/

Гэрч Д. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Манайх 2020 оны 09 дүгээр сарын эхээр ...Баянхонгор аймгаас гэр бүл, ах дүү нартайгаа 4 айл нүүн ирж ******* сумын 2 дугаар багийн нутаг “ ” гэх газарт суурьшсан. Ирснээсээ хойш нутгийн иргэдээс 6 удаа өвс худалдан авч өөрийн улсын дугаартай, Хино маркийн машинаар тээвэрлэн 2 тээвэрлэлтээ Баянхонгор аймаг, 4 тээвэрлэлтийг Налайх руу аваачин худалдан борлуулж байсан. 2020 оны 12 дугаар сарын эхээр /өдрийг нь сайн санахгүй байна/ манай төрсөн ахын хүү Болдбаатар гэх залуу гэж дууддаг өөс 500 боодол өвс худалдан авч Баянхонгор руу аваачин зарсан. Тэр үед гэж дууддаг гэх хүнтэй танилцаж байсан. Сүүлд нь 2021 оны 01 дүгээр сарын сүүлээр ... /өдрөө яг санахгүй байна/ надтай “Өвс авах уу" гэж утсаар ярихаар нь би “Өвс авъя” гэж хэлээд маргааш нь буюу өөрийн ******* улсын дугаартай, Бонго маркийн машинтайгаа манай гэрт малчин гэдэг хүнтэй хамт ирж надтай өвсний наймаа хийж, 1 боодол өвсийг нь 5000 төгрөгөөр авахаар ярилцаж 600 боодол өвс авахаар ярилцаж явуулсан. 2 хоногийн дараа би хүү хамт өөрийн Хино маркийн улсын дугаартай машинтайгаа “******* Далай”-д байх ийнх рүү очиход өөрөө байгаагүй, малчин гэх гэх хүн нь байсан. Тэгээд хүү бид гурав өвсийг нь машиндаа ачиж байхад Тулгаа гэх залуу ирж хамт ачилцаж өгсөн. Тухайн үед 530 боодол өвс ачин гэртээ ирээд 3 хоноод манай хүү ганцаараа аймгийн төвөөр дайрч Налайх руу өвсөө аваачиж зарсан. Тэгээд манай хүү 2021 оны 02 дугаар сарын 14-ний өдөр буюу шинийн 03-нд гэртээ ирсэн. Дахин өвс хүмүүсээс худалдан аваагүй, мал дээрээ байсан. ...2021 оны 01 дүгээр сарын 20-ноос 24-ний өдрийн орчимд очиж 530 боодол өвс худалдан авахад малын саравчин дээр 2 үе давхарлаж хураасан өвс, мөн хашааны хойд талд газарт 50 орчим боодол өвс үлдсэн. Яг хэдэн боодол өвс үлдсэн талаар мэдэхгүй байна…” гэжээ. /хх-ийн 93-94/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр ******* *******д байдаг ийн мал, өвс байгаа газарт нь очиж 530 боодол өвс худалдан авч байсан. Тухайн үед нь байгаагүй, малчин гэх хүн байсан. Аав, ах, бид гурав өвсөө ачиж байхад тэднийхтэй саахалт байдаг Тулгаа гэх залуу ирж ачилцаж өгөөд явсан. Аав бид 2 өвсөө ачаад гэртээ очиж 3 хоноод 01 дүгээр сарын 27-ны өдөр өвсөө зарахаар Улаанбаатар гарч замдаа 4 хонож 31-ний өдөр Налайх дүүрэгт очиж 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдөр өвсөө зарж дуусгаад замдаа 2 хонож 02 сарын 14-ний өдөр гэртээ ирсэн. гэж дууддаг гэх хүнээс өөр өвс худалдан аваагүй. Миний машин толгойдоо 309 боодол өвс, чиргүүлдээ 221 боодол өвс ачаад чиргүүл дүүрсэн. ...Аав бид хоёр 530 боодол өвс ачихад хашаанд нь яг хэдэн боодол өвс үлдсэн талаар мэдэхгүй. Малын саравчны дээр 2 боодол өвс ачаад чиргүүл дүүрсэн. Хашаанд нь яг хэдэн боодол өвс үлдсэн талаар мэдэхгүй, малын саравчны дээр 2 үе өвс хураасан, саравчны хойд талын хашаан дотор 50 гаруй боодол өвс, мөн задгай өвс үлдэж байсан. Яг хэдэн боодол өвс үлдсэн талаар мэдэхгүй...” гэжээ. /хх-ийн 96-97/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны намар, 2021 оны 01, 02 дугаар сард өвс зарна гэж явж байгаагүй...” гэжээ. /хх-ийн 106-107/

******* мөрдөн шалгах ажиллагаанд гэрч болон яллагдагчаар мэдүүлэхдээ: ”...Би ын хашаанд татсан ... өвснөөс малдаа өгөөд үлдсэн өвс болох 400 орчим боодол өвсөн дээр газрын тосны 21 дүгээр талбайгаас урд зүгт 30-40 орчим км хураалттай байсан өвснөөс нийт 4 удаа өөрийнхөө эзэмшлийн ******* улсын дугаартай, Портер-2 маркийн машинаар ойролцоогоор 320 боодол өвс авчирч үлдсэн байсан өвс дээрээ нэмээд гэх хүнд зарсан. ...Намайг тухайн өвс авсан газар очиход 3-4 нуруу өвс байсан. Харуул манаа болон харж байгаа айл байгаагүй. ...Би өөрт байсан өвсөө хүнд зарах гэтэл хүрэхгүй байсан тул дээр нь нэмээд нэг машин болгоод өгье гэж бодоод авчихсан юм. ...Газрын тосны 21 дүгээр талбайгаас 30-40 орчим км зайд хураалттай байсан өвснөөс засмал зам нь 10 орчим км бөгөөд 21 дүгээр талбайгаас засмал орох замд харагдаж байсан. Би машинаараа нийт 4 удаа 320 боодол өвс авснаа хүлээн зөвшөөрч байна. ...Намайг 320 боодол өвс авсан гэдгийг малчин мэдэж байгаа...” гэжээ. /хх-ийн 54-58, 131-132/

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 21/

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 22-29/

Мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 30-35/

Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 09 тоот тогтоол /хх-ийн 36-37/

Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Р22-175 дугаартай тайлан /хх-ийн 114-121/

******* улсын дугаартай, Hyundai Porter маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 153/

Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Р23/5 дугаартай авто машин техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 124-126/

*******ийн иргэний үнэмлэхийн болон оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааны хуулбар /хх-ийн 133, 136/

*******ийн үл хөдлөх хөрөнгийн лавлагааны хуулбар /хх-ийн 135/

*******ийн ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 137-148/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 149/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний өмчлөх эрх зөрчигдөж бусдын эд хөрөнгөд хохирол, хор уршиг учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.

Шүүгдэгч жигон овогт ******* нь 2021 оны 01 дүгээр сарын 20, 21-ний өдрүүдэд Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг “” гэх газарт хохирогч хураалттай орхисон өвснөөс 320 боодол өвсийг ******* улсын дугаартай, Hyundai Porter маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3,040,000 /гурван сая дөчин мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...газрын тосны 21 дүгээр талбайгаас урд зүгт 30-40 орчим км хураалттай байсан өвснөөс нийт 4 удаа өөрийнхөө эзэмшлийн ******* улсын дугаартай, Портер-2 маркийн машинаар ойролцоогоор 320 боодол өвс авчирч өөрт үлдсэн байсан өвс дээрээ нэмээд гэх хүнд зарсан...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч “...Би 2020 оны намар ******* сумын 2 дугаар багийн нутаг уул гэх газарт хадлан хадсан бөгөөд 2021 оны 01 дүгээр сарын 20-ноос 2021 оны 02 дугаар сарын 14-ний хооронд 1700 боодол өвс хулгайд алдсан гэж гомдол гаргасан. Тухайн үед би алдсан өвсөө олох гэж 2 дугаар багийн айл өрхөөр цагдаагийн алба хаагчийн хамтаар явж байсан. Одоогийн байдлаар 320 ширхэг боодол өвс алдагдсан нь тогтоогдоод байгаа...” гэх мэдүүлэг, тэдгээрийн мэдүүлгийг нотолсон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч ын “... /Ёгоо/ нь өөрийнхөө эзэмшлийн ******* улсын дугаартай, Портер маркийн тээврийн хэрэгслээр ******* *******д байх малын хашаандаа өвс зөөж авчирсан байсан бөгөөд өөрөө хэлэхдээ 4 удаа гэж байсан юм. Харин би 2 удаа өвс зөөхөд нь байж буулгаж өгсөн. ... буюу 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр манайд ирж 18-ны өдөр Газрын тосны 21 дүгээр талбайд тогооч ажил хийдэг эгчтэйгээ золгохоор явахаар нь би буюу *******эй хамт Газрын тосны 21 дүгээр талбайд очиж эгчийнд нь шинэлж хоноод 19-ний өдөр ******* *******д байх гэр рүүгээ явж байхдаа Газрын тосноос урд зүгт /км мэдэхгүй/ хадлангийн газарт энд тэнд ганц нэгээрээ хаяатай байсан прэсслэж боосон өвснөөс 10 орчим ширхгийг буюу ийн Портерын тэвшин дээр ачаад тосны засмал зам дээр гараад гэр рүүгээ явж байхад гэх залуу таарч зогсоогоод "Та нар аль орж байгаа юм, энэ өвс чинь миний өвс байна" гэж хэлэхээр нь буюу бид хоёр “Газрын тосны 21 дүгээр талбайгаас явна, хадлангийн газраас сая авсан юм” гэж хэлэхэд тэр залуу “би 1700 боодол өвсөө алдаад байна” гэж хэлж байсан. Тэгээд салаад явцгаасан...” гэх, гэрч Д.йн “...2021 оны 01 дүгээр сарын сүүлээр ... /өдрөө яг санахгүй байна/ надтай  “Өвс авах уу" гэж утсаар ярихаар нь би “Өвс авъя” гэж хэлсэн. Маргааш нь буюу өөрийн ******* улсын дугаартай, Бонго маркийн машинтайгаа манай гэрт малчин гэдэг хүнтэй хамт ирж надтай өвсний наймаа хийж 1 боодол өвсийг нь 5000 төгрөгөөр авахаар ярилцаж 600 боодол өвс авахаар ярилцаж явуулсан. 2 хоногийн дараа би хүү хамт өөрийн Хино маркийн улсын дугаартай машинтайгаа “******* Далай”-д байх ийнх рүү очиход өөрөө байгаагүй, малчин гэх хүн нь байсан. Тэгээд хүү бид гурав өвсийг нь машиндаа ачиж байхад Тулгаа гэх залуу ирж хамт ачилцаж өгсөн. Тухайн үед 530 боодол өвс ачин гэртээ ирээд 3 хоноод манай хүү ганцаараа аймгийн төвөөр дайрч Налайх руу өвсөө аваачиж зарсан” гэх, гэрч гийн “...2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр ******* *******д байдаг ийн мал, өвс байгаа газарт нь очиж 530 боодол өвс худалдан авч байсан. Тухайн үед нь байгаагүй, малчин гэх хүн байсан. Аав, ах, бид гурав өвсөө ачиж байхад тэднийхтэй саахалт байдаг Тулгаа гэх залуу ирж ачилцаж өгөөд явсан...” гэх мэдүүлгүүд, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, “Вендо” ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Р22-175 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Р23/5 дугаартай авто машин техникийн үнэлгээний тайлан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

Шүүгдэгч ******* нь машин механизм ашиглаж үргэлжилсэн үйлдлээр бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг хувьдаа ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахгүйгээр буюу хүч хэрэглэхгүйгээр, бусдын эзэмшил, өмчлөлөөс нууц далд аргаар, хууль бусаар өөрийн эзэмшил, өмчлөлд авч өөртөө захиран зарцуулах эрхийг бий болгосон байх бөгөөд дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Мөн түүнчлэн Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг “” гэх газарт хохирогч хураалттай орхисон өвснөөс 2021 оны 01 дүгээр сарын 20, 21-ний өдрүүдэд дөрвөн удаагийн үйлдлээр 320 боодол өвсийг хулгайлсан шүүгдэгч *******т холбогдох гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж зааснаар үргэлжилсэн нэг гэмт хэрэг гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байхаас гадна шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч А.Мөнхбат нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, тэр талаар маргаагүй болно.

Иймд шүүгдэгч *******т холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ******* ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч ******* гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж барагдуулсан хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын хэр хэмжээ, хохирогчийн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхбатын Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх” талаар гаргасан санал хүсэлтийг хүлээн авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч *******т 1 жилийн хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 149/-аар тогтоогдож байхаас гадна шүүгдэгч *******ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-д “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн” гэж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т “...2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалт/,  ... гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг Өршөөл үзүүлэх тухай хуулиар, эсхүл уучлал үзүүлэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар гэмт хэрэг үйлдсэн хүний эдлэх ялыг бүрэн болон хэсэгчлэн чөлөөлөх, эсхүл хорихоос өөр төрлийн ялаар дүйцүүлэн сольж болно” гэж заасантай тус тус нийцэж байх тул шүүгдэгч *******т оногдуулсан 1 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж шийдвэрлэв.

Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар багт оршин суудаг болох нь шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн болон оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааны хуулбар зэргээр тогтоогдож байх тул түүнийг 1 жилийн хугацаанд Дорнод аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, *******т хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, зэвсгийн чанартай зүйл, тусгай зориулалтын техник хэрэгслийг хураан авч хадгалах, устгах, улсын орлого болгох, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулах талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан бөгөөд шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 2,654,665 төгрөгийн үнэлгээтэй, ******* улсын дугаартай, Hyundai Porter маркийн тээврийн хэрэгсэл нь “Жи Эс Би Капитал ХХК” ББСБ-ийн өмчлөлд, Н.Оюунсүрэнгийн эзэмшилд байдаг болох нь прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тухай  2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 09 тоот тогтоол, ******* улсын дугаартай, Hyundai Porter маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, “Вендо” ХХК-ийн авто машин техникийн үнэлгээний 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Р23/5 дугаартай тайлан зэргээр тогтоогдож байх тул тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч *******өөс гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 2,654,665 төгрөгийг гаргуулж улсын орлого  болгохоор шийдвэрлэлээ.

Шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч д 3,040,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан болох нь “Вендо” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Р22-175 дугаартай тайлангаар тогтоогдож байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч нь хохирогчид учруулсан 3,040,000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч жигон овогт ******* ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч ******* ******* 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 1 жилийн хугацаанд Дорнод аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, *******т хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******т мэдэгдэж, шүүгдэгчид хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******өөс гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 2,654,665 /хоёр сая зургаан зуун тавин дөрвөн мянга зургаан зуун жаран тав/ төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц ******* улсын дугаартай, Hyundai Porter маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 09 тоот тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      П.ПАГМА