Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 2023/ШЦТ/75

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Нарийн бичгийн дарга Э.Даваа

Улсын яллагч Н.Дүүрэнжаргал

Шүүгдэгч Б.Ч    нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ч-т     холбогдох эрүүгийн 2325000050067 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Б

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Б.Ч    нь 2022 оны 12 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Орхон Молл” худалдааны төвийн гадна Я.О үл ялих шалтгааны улмаас маргалдан толгойгоороо нүүрэн тус газар нь мөргөж газарт унагаан, нүүр, толгой хэсэгт гараараа цохиж, өшиглөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Б-г     хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ч    “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчоос уучлал гуйж, хохирлыг төлж барагдуулсан” гэв.

 

Хохирогч З.У “Шүүх хуралдаанд оролцохгүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Я.О-н цагдаагийн газарт гаргасан гомдол /хавтаст хэргийн 3 дахь тал/,

2. “Орхон молл” худалдааны төвийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 35-36 дахь тал/,

3. Хохирогч Я.О-н “Орхон молл худалдааны төвийн нэгдүгээр давхар руу буугаад гадна талд гарах үед миний зүс таних У  гэх эмэгтэй хэсэг хүмүүсийн хамт гадна зогсоол дээр машины хажууд зогсож байсан. Энэ үед би ганцаараа У ын хажууд очоод У тай мэндэлж түүний аавынх нь талаар яриад ажил явдалд нь очиж чадаагүй гэж яриад зогсож байтал манай найз Э  миний араас ирээд зогсож байтал У тай хамт явж байсан хоёр залуу ирээд бид нарыг яв гэж хэлээд хоорондоо маргалдаад зогсож байтал үл таних нэг залуу ирсэн, энэ үед би түүнтэй маргалдаж маргааныг эхлүүлсэн, уг залуутай маргалдаж байх үед миний нүүрэн тус газарт толгойгоороо мөргөж над руу дайрсан, би хойшоо ухарч алхаж байтал намайг барьж аваад газарт унагааж миний нүүр хэсэг рүү гараараа цохиж, хөлөөрөө өшиглөсөн, би босох гэсэн боловч босгохгүй байсан, энэ үед уг залуутай хамт явсан гэх эмэгтэй ирээд бид хоёрыг салгаад уг залууг цааш нь машин руугаа аваад явсан” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 40-41 дэх тал/,

4. Гэрч Б.Б-н “би ганцаараа тооцоо хийж байгаад араас нь Орхон молл төвийн баруун талд гарахад үүдний гадна хэсэгт Д  ганцаараа зогссон байдалтай, О , Э  нар нь автомашины зогсоол дээр 2 эмэгтэй хүнтэй юм яриад зогсож байсан. Би Д гийн хамт О , Э  нар дээр очсон чинь хажууд нь машин дотроос танихгүй нэг залуу гарч ирээд О , Э  нартай маргалдах маягтай юм яриад байхаар нь болиулах гээд хажууд нь зогсож байсан чинь О ыг зодсон залуу пиво барьчихсан ирээд үгийн зөрүүгүй О ыг нүүрэн тус хэсэгт нь мөргөхөд нөгөө танихгүй залуу Э тай барилцаж авахаар нь би Э ыг уг залуугаас салгаад байж байхад О ыг зоддог залуу О ыг бид нараас хол урд зүг рүү чирэн авч яваад газар унагааж нүүр лүү нь өшиглөж, гараараа олон удаа цохиж байхад нь би очиж салгасан. Салгах үед нэг эмэгтэй мөн гарч ирээд уг залууг салгаад байсан, салгаж байхдаа манай хүнийг явуулчих л даа оэд байсан болохоор эхнэр нь гэж бодсон. Салгаад О ыг харахад нүүр нь шалбарч, нүд нь улайж хөхрөн хавдсан байсан. Нүдний доторх ч гэсэн тэр чигтээ улайсан байсан. О ыг зодсон залуугийн нэрийг Чинзориг гэж байсан, цагдаа дээр мэдүүлэг өгөөд явж байхдаа нэрийг нь мэдэж авсан” гэх мэдүүлэг. /хавтаст 43 дахь тал/

5. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн №04 дугаартай “Я.О-нбиед зүүн нүдний алимны салст, нүүрэнд цус хуралт, зүүн нүдний гадна буланд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь хатуу зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр, нэг цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. Зүүн нүдний алимны салст, нүүрэнд цус хуралт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Зүүн нүдний гадна буланд зулгаралт нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Уг гэмтэл нь хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтэл байна” гэх дүгнэлт. /хавтаст хэргийн 20-22 дахь тал/

6. Яллагдагч Б.Ч-н “Би О  гэх залууг найзуудаа аваад яваа би найзуудаа аваад явлаа гэсэн чинь О  нь миний нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохисон. Энэ үед би түүнийг найзуудаа аваад яв гэж түлхсэн чинь явахгүй байхаар нь түүнийг гараараа нүүрэн тус газарт хоёр удаа цохиод газарт унагаах үед эхнэр Ариунзаяа, найз А  нар ирээд бид хоёрыг салгаад намайг А ын машин руу аваад явсан. Хохирогчид учирсан хохирлын мөнгийг төлж барагдуулж уучлалт гуйсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 47-48, 55 дахь тал/

7. Б.Ч-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 58 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, өмгөөлөгч нарын санал дүгнэлт:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Н.Дүүрэнжаргал дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.Ч    нь 2022 оны 12 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Орхон Молл” худалдааны төвийн гадна Я.О үл ялих шалтгааны улмаас маргалдан толгойгоороо нүүрэн тус газар нь мөргөж газарт унагаан, нүүр, толгой хэсэгт гараараа цохиж, өшиглөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хрэгт авагдсан хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангйн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ч-т     800 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 800 000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна гэв.

 

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан Я.О-нцагдаагийн газарт гаргасан гомдол, “Орхон молл” худалдааны төвийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч Я.О-н“...миний нүүрэн тус газарт толгойгоороо мөргөж над руу дайрсан, би хойшоо ухарч алхаж байтал намайг барьж аваад газарт унагааж миний нүүр хэсэг рүү гараараа цохиж, хөлөөрөө өшиглөсөн, би босох гэсэн боловч босгохгүй байсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.Б-н “...газар унагааж нүүр лүү нь өшиглөж, гараараа олон удаа цохиж байхад нь би очиж салгасан...” гэх мэдүүлэг, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн №04 дугаартай дүгнэлт, яллагдагч Б.Ч-н “...түүнийг гараараа нүүрэн тус газарт хоёр удаа цохиод газарт унагаах үед эхнэр Ариунзаяа, найз А  нар ирээд бид хоёрыг салгаад намайг А ын машин руу аваад явсан... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Б.Ч    нь 2022 оны 12 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Орхон Молл” худалдааны төвийн гадна Я.О ыг маргалдаж, толгойгоороо нүүрэн тус газар нь мөргөж газарт унаган, нүүр, толгой хэсэгт гараараа цохиж, өшиглөн хохирогчийн эрүүл мэндэд зүүн нүдний алимны салст, нүүрэнд цус хуралт, зүүн нүдний гадна буланд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.

            Шүүгдэгч Б.Ч-н үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Б-г     яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй.

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч Я.О-нэрүүл мэндэд нь зүүн нүдний алимны салст, нүүрэнд цус хуралт, зүүн нүдний гадна буланд зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.

 

            2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

            Шүүгдэгч Б.Ч    шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулах нь зүйтэй.

 

            Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ч-т     авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хуурцагийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овгийн Б-н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ч-т     оногдуулсан 600 000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ч-т     авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Энэ эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хуурцагийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй,  хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС