Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 2023/ШЦТ/83

 

  2023          03             10                                 2023/ШЦТ/83

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Нарийн бичгийн дарга Э.Даваа

Улсын яллагч Н.Дүүрэнжаргал

Шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Б-д холбогдох эрүүгийн 2325000000078 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Г.Б

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Г.Б нь 2023 оны 01 дүгээр сарын 07-ны орой 20 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн 6-22 дугаар байрны*** давхарт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Л.Б-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Б-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б мэдүүлэхдээ “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу” гэв.

 

Хохирогч Л.Б  “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1.. Хэргийн газрын үзлэг хийсэн “тухайн байрны орох хаалганы коридорт цэцгэн хээтэй саарал өнгөтэй дрож дэвссэн байх ба түүн дээр 1142*130 см хэмжээтэй цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байсныг фото зургаар бэхжүүлэв” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хавтаст хэргийн 3- 6 дахь тал/

2. Хохирогч Л.Б-н  “Эхнэр бид хоёр 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр гэртээ байж байгаад хажуу өрөөнд амьдардаг Э-н   гэрт ороод, Э  , Б  бид гурав 2 шил 0,75 литрийн архи хувааж уусан. Хоёр шил архи уучхаад эхнэр бид хоёр согтоод байсан учир Э-н   гэрээс гараад өөрийнхөө өрөө рүү орох гээд коридорт явж байхад Б  намайг түлхэж газарт унагаад дээрээс хүчтэй цохиод өшиглөж зодсон. Би өөрөө согтуу байсан. Б  дээрээс хүчтэй цохиод өшиглөөд байсан учир би босож чадахгүй хэвтэж байсан. Харин энэ үед хажуу өрөөнд амьдардаг аймгийн Онцгой байдлын газарт ажил хийдэг Хосоо гэж залуу гаднаас орж ирээд цагдаад дуудлага өгсөн юм. Б  миний нүүрэн дээр 2-3 удаа өшиглөж цохисон” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 17 дахь тал/

3. Гэрч Б.Х-н “Өнөөдөр өдөр хажуу өрөөний эхнэр, нөхөр хоёр 13 цагийн орчим гэрээсээ гараад явж байсан. Би 16 цагийн орчим гэрээсээ гарахад нөгөө эхнэр, нөхөр хоёр архи уучихсан халамцуу гэртээ орж байсан. Орой 20 цагийн орчим гэртээ ирэхэд манай хажуу өрөөний эхнэр, нөхөр хоёр зодоон хийсэн бололтой нөхөр нь коридорт газар хэвтчихсэн, толгойноос нь цус гарчихсан, эхнэр нь түүнийг босооч гээд хэвлий рүү нь өшиглөөд байсан. Тэгэхээр нь би эхнэрт нь боль яаж байгаа юм бэ гэсэн чинь эхнэр нь чамд хамаагүй, энэ намайг урд нь зөндөө олон удаа зодож байсан, би зодоход яадаг юм бэ гэхээр нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. 3үүн талын чих нь цусаар дүүрчихсэн, нүүр нь нил цус болсон байсан” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 19-20 дахь тал/

4. Гэрч Б.Э-н   “2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн орой өрөөнцөө ганцаараа байж байсан чинь эхний өрөөнд байдаг эхнэр, нөхөр хоёрын эхнэр нь намайг дуудаад гэртээ ороод ирээч гэсэн. Тэгэхээр нь гэрт нь орсон чинь эхнэр нөхөр хоёр нэг шил 0,75 литр Экс нэртэй архи задлаад ууж байсан. Тэгээд суугаад танилцаад юм яриад суусан. Надад хоёр хундага архи хийгээд өгөхөөр нь уучхаад өөрийнхөө өрөө рүү орсон. Гэтэл хэсэг хугацааны дараа нөгөө эхнэр, нөхөр хоёр миний араас ууж байсан архиа, 0,75 литр Хараа нэртэй архи бариад манай өрөөнд орж ирсэн. Тэгээд бид гурав тэр хоёр шил архийг ууж байснаа санаж байгаа. Нэг мэдсэн би гэртээ ганцаараа унтаж байсан. Маргааш өглөө нь боссон чинь эхний өрөөнд амьдардаг эхнэр, нөхөр хоёр нэг нэгийгээ зодсон хэрэг гарсан байсан” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 24-25 дахь тал/

5. Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн №108 дугаартай “Л.Б-н  биед зүүн чихний дэлбээнд 1 тооны няцарсан шарх, нүүр, хүзүү, зүүн бугалганд зөөлөн эдэд олон тооны цус хуралт, зулгаралт, баруун нүдний салстад цус харвалт бүхий гэмтэл тогтоогдпоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Зүүн чихний дэлбээний няцарсан шарх болон бусад гэмтлүүд нь нийлээд тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана” гэх дүгнэлт. /хавтаст хэргийн 31-32 дахь тал/

6. Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 27 дугаартай “Г.Б гийн биенээс авсан гэх цусанд 3.85 промилл процент этилийн спирт илэрсэн” гэх дүгнэлт. /хавтаст хэргийн 37-38 дахь тал/

7. Яллагдагч Г.Б гийн “Архи ууж дуусаад Б  бид хоёр өөрсдийнхөө өрөө рүү орохдоо маргалдсан. Маргалдаж байхдаа Б ийг түлхсэн чинь уначихсан. Тэгэхээр нь Б ийн нүүр рүү нь өшиглөж зодсон. Тэр үед манай хажуу өрөөнд амьдардаг Хосоо гэж залуу цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. Би эхлээд түүнийг түлхэж унагасан, тэгээд дараа нь унасан байхад нь нүүр рүү нь хэд хэдэн удаа өшиглөсөн” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 61-62, 71-73 дахь тал/

8. Г.Б гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 81 дэх тал/,

9. Гэрч Б.Х-н мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 87-90-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал, дүгнэлт.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Н.Дүүрэнжаргал дүгнэлтдээ “Шүүгдэгч Г.Б нь согтуурсан үедээ 2023 оны 01 дүгээр сарын 07-ны орой 20 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн 6-22 дугаар байрны*** давхарт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Л.Б-тэйхувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Г.Б-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 000 төгрөгөөр торгох ял онолгдуулж, уг ялыг 8 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэв.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл,  хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, тэмдэглэл, хохирогч Л.Б-н  “...Б  намайг түлхэж газарт унагаад дээрээс хүчтэй цохиод өшиглөж зодсон. Би өөрөө согтуу байсан, Б  дээрээс хүчтэй цохиод өшиглөөд байсан учир би босож чадахгүй хэвтэж байсан... Б  миний нүүрэн дээр 2-3 удаа өшиглөж цохисон...” гэх мэдүүлэг, гэрч Б.Х-н “...эхнэр, нөхөр хоёр зодоон хийсэн бололтой нөхөр нь коридорт газар хэвтчихсэн, толгойноос нь цус гарчихсан, эхнэр нь түүнийг босооч гээд хэвлий рүү нь өшиглөөд байсан....” гэх мэдүүлэг, гэрч Б.Э-н   “...Маргааш өглөө нь боссон чинь эхний өрөөнд амьдардаг эхнэр, нөхөр хоёр нэг нэгийгээ зодсон хэрэг гарсан байсан...” гэх мэдүүлэг, Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн №108 дугаартай дүгнэлт, Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 27 дугаартай дүгнэлт, яллагдагч Г.Б гийн “…Б  түлхсэн чинь уначихсан. Тэгэхээр нь Б ийн нүүр рүү нь өшиглөж зодсон...” гэх мэдүүлэг, гэрч Б.Х-н мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Г.Б нь 2023 оны 01 дүгээр сарын 07-ны орой 20 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн 6-22 дугаар байрны*** давхарт хамтран амьдрагч Л.Б-тэйхамт архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ газарт унагааж толгой, нүүр хэсэгт цохиж, өшиглөн зодож эрүүл мэндэд нь зүүн чихний дэлбээнд 1 тооны няцарсан шарх, нүүр, хүзүү, зүүн бугалганд зөөлөн эдэд олон тооны цус хуралт, зулгаралт, баруун нүдний салстад цус харвалт бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

            Шүүгдэгч Г.Б нь гэр бүлийн харилцаа хамаарал бүхий хүн болох Л.Б ийг зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч Л.Б-н  биед зүүн чихний дэлбээнд 1 тооны няцарсан шарх, нүүр, хүзүү, зүүн бугалганд зөөлөн эдэд олон тооны цус хуралт, зулгаралт, баруун нүдний салстад цус харвалт бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Б-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэстэй байна.

 

            2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:

 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

            Шүүгдэгч Г.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулах нь зүйтэй.

           

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А овгийн ГБ-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-д оногдуулсан 600 000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС