Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 2023/ШЦТ/91

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж,

Нарийн бичгийн дарга Э.Даваа

Улсын яллагч Ж.Батбаатар

Шүүгдэгч Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б-т холбогдох эрүүгийн 2325000000013 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт.

Б.Г

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

Шүүгдэгч Б нь 2022 оны 12 дугаар сарын 7-ны өдөр 17 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Булаг багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Булаг” хүнсний дэлгүүрийн гадна талаас иргэн П.А-н жолоодож явсан **** ОРО улсын дугаартай Тоёота кроун-180 маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явж Г.Э-д 280 000 төгрөгийн хохирол учруулсан, 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Булаг багийн нутаг дэвсгэрт завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсан **** ОРО улсын дугаартай Тоёота кроун-180 маркийн тээврийн хэрэгслээс нүүрний сетка, аккумулятор, тээврийн хэрэгслийн арын суудал дээрээс “Орео” нэртэй нийт 521 ширхэг печень зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч Г.Э-д 304 000 төгрөгийн хохирол, “Си Би Эйч Кэйр” ХХК-д 1 575 735 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б-Г-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б мэдүүлэхдээ “Согтуудаа ийм үйлдэл хийсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогч Г.Э“шүүх хуралдаанд оролцохгүй, хохирлоо гаргуулна, хуулийн дагуу шийдэж өгнө үү” гэсэн байна.

Хохирогчийн төлөөлөгч Б-Г “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. П.А-н цагдаагийн газарт гаргасан гомдол /хавтаст хэргийн 7 дахь тал/,

2. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 8-11 дэх тал/,

3. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хавтаст хэргийн 12-15 дахь тал/,

4. Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 17-21 дэх тал/,

5. Хохирогч Г.Э-н  “манай эхнэр П.А  Цахиур ХХК-ын түгээлтийн ажил хийдэг юм. Үүнд печень бохь зэрэг эд зүйлүүдийг гадуур дэлгүүрүүдээр түгээж зарж борлуулдаг юм. Түгээлтээр явах хугацаанд миний эзэмшлийн Тоёота кроун-180 маркийн тээврийн хэрэгслээр түгээлтээ хийдэг юм. 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Булаг багийн нутаг дэвсгэрт байрлах Булаг дэлгүүрт гүйлгээ хийх гээд өөрийн авто машин зам дагуу асаалттай нь орхиод дэлгүүр орж бараагаа буулгаад гарч ирэхэд тээврийн хэрэгсэл маань алга больчихсон байсан. Ингээд цагдаагийн байгууллагад хандсан юм. Тэгээд цагдаагийн хүмүүстэй хамт тээврийн хэрэгслээ хайж байгаад Наран багийн гэр хорооллын гудамжнаас өөрийнхөө тээврийн хэрэгслийг олж авсан байгаа. Тоёота кроун-180 маркийн тээврийн хэрэгсэл байгаа 2005 онд Япон улсад үйлдвэрлэсэн. 2012 онд монголд орж ирсэн. **** ОРО улсын дугаартай хар хөх өнгийн тоёота кроун-180 маркийн тээврийн хэрэгсэл байгаа юм. ...Миний тээврийн хэрэгслийн “Хрrо гэх бичигтэй 80 ампертай аккумлятор, 180 кроун автомашины урд талын нүүрний сеткин хаалт, моторын хамгаалалтын буланг сэтэлчихсэн байсан. Урд талын гуферны булан хагарчихсан байсан” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 25-26 дахь тал/

6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Г-н  “Манай компанид борлуулагчаар ажилладаг П.А  2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр нөхрийнхөө **** ОРО улсын дугаартай Тоёота кроун маркийн тээврийн хэрэгслээр борлуулалтаа хийж байгаад Булаг багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Булаг дэлгүүрийн гадаа машинаа онгорхой асаалттай орхиод тухайн дэлгүүрээс захиалга аваад гарч иртэл бараатай машин нь алга болчихсон байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгч үүний дагуу манай ажилчид хайж Булаг багийн 44 дүгээр гудамжнаас **** ОРО улсын дугаартай тээврийн Тоёота кроун маркийн тээврийн хэрэгслийг олсон. Тухайн үед уг тээврийн хэрэгсэл онгорхой, аккумлятор нь болон урд талын сетгэн хаалт нь байхгүй, тээврийн хэрэгслийн арын суудал дээр байсан бараанууд байхгүй хэдхэн ширхэг печень үлдсэн байдалтай байсан. Манай компани тухайн өдрийн борлуулалтын паданаа тулгаж үзэхэд 7 нэр төрлийн 1,575,735 төгрөгийн бараа хулгайд алдагдсан нь тогтоогдсон. Нарийн тоо ширхгийг нь манай борлуулалтын ажилтан П.А  мэдүүлэгтээ тодорхой мэдүүлсэн байгаа. Манай компанийн зүгээс хулгайд алдагдсан бараагаа бүрэн тоо ёсоор хүлээж авсан. Өөр нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 32 дахь тал/

7. Гэрч П.А-н “Миний бие “Си Би Эйч Кэйр” ХХК-д борлуулалтын ажилтнаар ажилладаг юм. 2022 оны 12 дугаар сарын 07-ны 17 цаг өнгөрч байхад түгээлтэй хийгээд Булаг багт үйл ажиллагаа явуулдаг “Булаг" дэлгүүрээс бараа авах эсэх талаар асуухдаа нөхөр Эрдэнэдалайн нэр дээр бүртгэлтэй **** ОРО улсын дугаартай “Тоёота кроун маркийн машинаа байгууллагын бараатай нь онгорхой асаалттай орхиод Булаг дэлгүүр орсон тэгээд буцаад гарч иртэл машин маань байхгүй болчихсон. Тэгээд би цагдаагийн дуудлага мэдээлэл өгсөн. Үүнээс хойш тухайн машиныг Булаг багийн нутаг дэвсгэрээс хайж байгаад орой 20 цаг өнгөрч байхад Булаг багийн 44 дүгээр гудамж 4 тоот хашааны урд талд байхад нь олоод дахин цагдаад дуудлага өгсөн. Бүртгэл судалгаагаа тулгаж үзэхэд машины арын суудал дээр байсан “Орео печень” 38 граммтай 168 ширхэг, “Орео печень” 95 граммтай 100 ширхэг печень, “Орео клубника 95 граммтай 95 ширхэг печень, “Орео кпубника” 228 граммтай 46 ширхэг печень, “Орео печень” 228 граммтай 42 ширхэг печень, "Орео какао и начинкой" 28 ширхэг печень, “Орео 95г Со раск” 42 ширхэг печень нийт 521 ширхэг печень хулгайд алдагдсан байсан. Нийт үнийн дүн 1,575,735 төгрөгийн печень хулгайд алдагдсан” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 37 дахь тал/

8. Хөрөнгө үнэлгээний “Ашид Билгүүн” ХХК-ий шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1559 дугаартай “автомашины эвдрэл техникийн үнэлгээ, ажлын хөлс нийт 589,000 төгрөг” гэх дүгнэлт. /хавтаст хэргийн 48-52 дахь тал/

9. Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн эзэмшигчийн лавлагаа /хавтаст хэргийн 78 дахь тал/

10. Б.Г-н  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 82 дахь тал/

11. Б.Г-н  мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 101-106 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт:

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Ж.Батбаатар дүгнэлтдээ “Шүүгдэгч Б нь 2022 оны 12 дугаар сарын 7-ны өдөр 17 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Булаг багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Булаг” хүнсний дэлгүүрийн гадна талаас иргэн П.А-н жолоодож явсан **** ОРО улсын дугаартай Тоёота кроун-180 маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явж Г.Э-д280 000 төгрөгийн хохирол учруулсан, **** ОРО улсын дугаартай Тоёота кроун-180 маркийн тээврийн хэрэгслээс нүүрний сетка, аккумулятор, тээврийн хэрэгслийн арын суудал дээрээс “Орео” нэртэй 521 ширхэг печень зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч Г.Э-д304 000 төгрөгийн хохирол, “Си Би Эйч Кэйр” ХХК-д 1 575 735 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, эд зүйлийг үнэлсэн шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн, эдлэх ялыг 9 сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоох нь зүйтэй. Шүүгдэгчээс 280 000 төгрөгийг гаргуулан хохирогч Г.Э-долгох нь зүйтэй” гэв.

 

            Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, улсын яллагч нарын санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

            1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

 

Шүүх хавтаст хэрэгт цугларсан П.А-н цагдаагийн газарт гаргасан гомдол, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч Г.Э-н  “...авто машин зам дагуу асаалттай нь орхиод дэлгүүр орж бараагаа буулгаад гарч ирэхэд тээврийн хэрэгсэл маань алга больчихсон байсан. Миний тээврийн хэрэгслийн “Хрrо гэх бичигтэй 80 ампертай аккумлятор, 180 кроун автомашины урд талын нүүрний сеткин хаалт, моторын хамгаалалтын буланг сэтэлчихсэн байсан. Урд талын гуферны булан хагарчихсан байсан...” гэх мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Г-н  “...Манай компани тухайн өдрийн борлуулалтын паданаа тулгаж үзэхэд 7 нэр төрлийн 1,575,735 төгрөгийн бараа хулгайд алдагдсан нь тогтоогдсон. Хулгайд алдагдсан бараагаа бүрэн тоо ёсоор хүлээж авсан. Өөр нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, гэрч П.А-н “... “Тоёота кроун маркийн машинаа байгууллагын бараатай нь онгорхой асаалттай орхиод Булаг дэлгүүрт орчихоод буцаад гарч иртэл машин маань байхгүй болчихсон байсан. Нийт 1,575,735 төгрөгийн печень хулгайд алдагдсан...” гэх мэдүүлэг, Хөрөнгө үнэлгээний “Ашид Билгүүн” ХХК-ийн хөрөнгийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1559 дугаартай дүгнэлт, Авто тээврийн үндэсний төвийн “**** ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигчийн лавлагаа, Б.Г-н  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Б.Г-н  мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Б нь 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 17 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Булаг багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Булаг” хүнсний дэлгүүрийн гадна талаас иргэн П.А-н жолоодож явсан **** ОРО улсын дугаартай Тоёота кроун-180 маркийн тээврийн хэрэгслийг авч явж Г.Э-д280 000 төгрөгийн хохирол учруулсан, **** ОРО улсын дугаартай Тоёота кроун-180 маркийн тээврийн хэрэгслээс нүүрний сетка, аккумулятор, тээврийн хэрэгслийн арын суудал дээрээс “Орео” нэртэй нийт 521 ширхэг печень зэрэг эд хөрөнгийг авч Г.Э-д304 000 төгрөгийн хохирол, “Си Би Эйч Кэйр” ХХК-нд 1 575 735 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт, учирсан хохирлын талаар шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, хохирогч, шүүгдэгч нараас зөрүүтэй санал, дүгнэлт гараагүй байна.

 

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтаар шүүгдэгч Б нь авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч хулгайлсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм бурууд тооцов.

 

Гэмт хэргийн улмаас, “Си би Эйч Кейр” ХХК-нд 1 575 735 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хулгайлсан эд зүйлсийг биет байдлаар нь буцаан өгсөн байх тул шүүгдэгч нь “Си би Эйч Кейр” ХХК-д төлөх төлбөргүй гэж үзлээ. Хохирогч Г.Э-д584 000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажилагааны явцад зарим эд зүйлийг хохирогчид буцаан олгож, шүүгдэгч нь 150 000 төгрөгийг төлсөн байна. Шүүгдэгч Б.Ганбаяраас 240 000 төгрөг гаргуулж, хохирогч Г.Э-долгуулахаар шийдвэрлэв.

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б-Г-г яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нотлогдож, тогтоогдсон байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

  1. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамааралтай бусад нөхцөл байдлын талаар:

 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогоогүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр буюу түүнээс дээш удаа үйлдсэн ял шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг тус бүрт хуульд заасан зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, уг ялыг нэмж нэгтгэн эдлэх ялыг тогтоож шийдвэрлэв.

 

            Шүүгдэгч Б-т оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэнд хяналт тавихыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулах нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Х овгийн Б-ын Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Б-Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 7 сарын зорчих эрх хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 сарын зорчих эрх хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 9 сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож зорчих эрх хязгаарлах ялаар тогтоосугай.

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлий 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ганбаяраас 240 000 /хоёр зуун дөчин мянга/ төгрөг гаргуулж, хохирогч Г.Э/Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянбулаг багийн 1-64-а тоотод оршин суух, РД:ФБ81090813/-д олгосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б-т оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэнд хяналт тавихыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ц.АЛТАНГАДАС