Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 2023/ШЦТ/01

 

 

                                   Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.А******* даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н*******,

улсын яллагч Т.Н*******,

хохирогч Ж.А,

шүүгдэгч Д.Н******* нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д******* овогт Д******* Н*******т холбогдох эрүүгийн 2231003650210 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, энэ өдөр ердийн журмаар хянан хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19******* оны 10 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ******* настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Улаанбаатар хот, дүүрэг, -р хороо, - тоотод оршин суух хаягтай, урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 140 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил, 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан;

- дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 321 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, Д******* овогт Д******* Н*******, /РД: ХЛ*******103173/,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Д.Н******* нь 2022 оны 08 дугаар сарын 18-ны орой 22 цагийн орчим согтуугаар Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 2 дугаар багт байрлах “Дүүрэн” хүнсний дэлгүүрт Ж.А толгойн дээр өндөг хагалсан шалтгаанаар маргалдаж улмаар дэлгүүрийн гадна тонгорч унагаасны улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Д.Н******* нь 2022 оны 08 дугаар сарын 18-ны орой 22 цагийн орчим согтуугаар Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 2 дугаар багт байрлах “Дүүрэн” хүнсний дэлгүүрт Ж.А толгойн дээр өндөг хагалсан шалтгаанаар маргалдаж улмаар дэлгүүрийн гадна тонгорч унагаасны улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Д.Н******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

            1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Н******* өгсөн: “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, мэдүүлэг өгөхгүй” гэжээ[1],

2.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.А өгсөн: “Би дэлгүүр ороход Д.Н******* нэг найзтайгаа зогсож байсан. Би ойр зуурын юм аваад кассан дээр зогсож байтал 2 залуу тооцоогоо хийгээд өндөг авч байсан. Нэгнийхээ толгой дээр өндөг хагалаад идэж байснаа эргэж хараад “энэ хөгшин төгцгийн толгой дээр хагалж үзье” гэхээр нь “чи чинь юу яриад байгаа юм” гэсэн чинь худалдагч “гарцгаа” гээд найз нь Д.Н*******ыг аваад гараад явсан. Би тооцоогоо хийгээд гарах гэтэл өөдөөс ороод ирсэн. Явсных нь дараа гаръя гээд дэлгүүрт 5 минут хүлээж байгаад чимээгүй байхаар нь гараад явж байсан чинь Д.Н******* хувцсаа тайлчихсан зогсож байснаа над руу дайраад байхаар нь “чи яв, согтуу байна” гээд би машин руугаа явж байтал хойноос ирээд бүсэлхийнээс тэврээд мушгиад хөл дээр унасан. Баруун хөлөн дээр уначихаар нь “Хөл шажигнаад явчихлаа, хөл хугалчихлаа” гэтэл дээр хэвтээд босдоггүй. “Босооч ээ” гээд үснээс нь зулгаагаад, жавьжнаас нь зулгаалаа, чихнээс нь зулгаалаа босдоггүй. Тэгээд цуг явсан хүмүүстээ “энэ хөл хугалчихаад босдоггүй ээ, босгоод аваарай” гэтэл надтай цуг явсан нөхөр ирээд татаад, өшиглөөд босдоггүй. Тэгээд машины кабинд байсан авгай нөхөр хоёр бас гарч ирээд гурвуулаа татаж босгосон чинь босоод зугтаачихсан. Гэтэл хотоос явж байна гэсэн 2 залуу нэг айлын хашаа руу орохыг нь харсан байсан. Тэр 2 залуу миний хөлд чиг барьж өгөөд, цагдаа ирэхэд зааж өгсөн. ...Дархан-Уул аймагт төмөр хадаасаар хөлөө хадуулсан. Нийгмийн даатгалаас 1,263,100 төгрөг төлөгдсөн, ор хоногийн мөнгө 222,900 төгрөг, нийт эмчилгээний зардал 2,972,000 төгрөг, нааш цаашаа явсан бензиний зардал 170,000 төгрөг, эм тарианы мөнгө 274,307 төгрөг. Эмчилгээний зардлыг барагдуулчихвал гомдол саналгүй. Залуу хүнд гомдол гаргаад яах вэ” гэх мэдүүлэг[2],

3. Хохирогч Ж.А 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар суманд өөрийн танил Цогбаатарын гэрт нь машин засаж байгаад 2022 оны 08 дугаар сарын 18-ны шөнө 22 цаг 30 минутын орчимд Цогбаатартай хамт Шаамарын сумын 2 дугаар багт байрлах “Дүүрэн” гэх нэртэй дэлгүүр рүү явсан юм. Ингээд би уг дэлгүүр рүү өөрийн найз Цогбаатартай хамт орсон бөгөөд дэлгүүр дотор ороход дэлгүүрийн худалдагч эмэгтэйгээс гаднаас үл таних 2 залуу нэлээн согтолттой байсан юм. Тухайн үед уг хоёр залуу нь нэг нэгнийхээ толгой дээр өндөг хагалаад байхаар нь би уг хоёр залууд хандан “одоогийн хүүхдүүд толгой дээрээ өндөг хагалж иддэг болчихсон юм уу” гэж хэлэхэд “хөгшин хүний толгой дээр өндөг хагалж иднэ” гэж хэлээд над руу уг 2 залуу дөхөөд ирэхээр нь би “та хоёр энэ дэлгүүрээс хурдан гар” гэж хэлээд дэлгүүрээс гаргасан юм. Ингээд Цогбаатар бид 2 дэлгүүрээс ойр зуурын юм худалдаж аваад дэлгүүрээс гараад машиндаа суух гээд явж байтал уг хоёр залуугийн өндөр махлаг, шар царайтай залуу нь миний араас хоёр гараараа тэвэрч байгаад намайг газарт унагаасан юм. Тухайн үед уг залуу нь миний баруун хөл дээр биеэрээ дарж унаад миний баруун хөлийн шилбэ хэсгийг хугалчихсан. Би “чи миний хөлийг хугалчихлаа, хөл дээрээс бос” гэж хэлэхэд намайг тоохгүй, миний баруун хөлийг дараад хэвтээд байсан. Цогтбаатар надаас тэр залууг холдуулахад шууд зугтаагаад явсан” гэх мэдүүлэг[3],

4. Гэрч Ц.Ц 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр А хамт дэлгүүр орсон. Бид 2 авах зүйлээ бичүүлэх гэтэл урд 2 залуу юм авч байгаад нэг залуу нь манай найзын толгой дээр өндөг хагалсан. Манай найз “яаж байгаа юм бэ” гэтэл “хөгшин төгцөг” гэх зэрэг хэл үгээр доромжлоод “гарья” гэж хэлэхэд нь манай найз бид 2 гарахад нэг залуу нь хувцсаа тайлсан өөдөөс хүрээд ирсэн. Намайг цохихоор нь би өшиглөсөн. Машинд юм аа тавиад хүрээд ирэх хооронд манай найзыг унагаагаад дээр нь гараад боож байсан. Манай найз “миний хөл хугарчихлаа” гээд орилоод байсан ба түүнийг салгах гэж 2 удаа өшиглөсөн. Сүүлдээ дийлэхгүй байхад машинтай эхнэр, нөхөр 2 ирээд салгасан. Тэндээс тэр 2 залуу зугтаагаад алга болоход цагдаа ирж таарсан” гэх мэдүүлэг[4],

5. Гэрч Б.Б 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би найз Н*******тай хамт гэртээ нэг шил архи уугаад Шаамар сумын “Дүүрэн” гэх нэртэй хүнсний дэлгүүр лүү архи авахаар 21 цагийн үед очсон. Би кассны урд чанасан өндөг байхаар нь аваад толгой дээрээ хагалж тоглож байхад манай найз хажууд байсан 2 ахын нэгийнх нь толгой дээр нь цохих гээд далайтал цуг байсан Цогтбаатар гэх ах манай найзыг өшиглөж байхаар нь манай найз уурлаад тэр 3 маргалдаад байхаар нь би найзыгаа аваад гарсан. Нөгөө 2 ах хамт гарч ирээд маргалдаж байхад манай найзыг намхан ах боогоод хоорондоо барьцалдаад өндөр ах нь манай найзтай барьцалдаж байгаад хамт хальтираад унасан. Тэр үед бороо их орсон байсан. Тэр 2 унасан байхад намхан ах манай найзын толгой руу хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Тэр үед би найзыгаа салгаад аваад явсан” гэх мэдүүлэг[5],

6. Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 09 дүгээр  сарын 05-ны өдрийн 8 дугаар дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: “Ж.А биед баруун шилбэний тахилзуур, туялзуур ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, хэрэг болсон гэх өдөр үүссэн байх боломжтой гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт[6],

7. Сэлэнгэ аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар  сарын 26-ны өдрийн 344 дугаар дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: “Д.Н*******ын биед цээжинд цус хуралт, хэвлийд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохилтын үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт[7],

8. Гэрч С.Н 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 21 цагийн үед “Дүүрэн” дэлгүүр дотор орчихоод гарч ирэхэд зүс таних Цогтбаатар, Ж.А нар нь үл таних 2 залуутай маргалдаж байсан. Тэгээд Ж.Аийг дээгүүрээ хувцасаа тайлсан байсан залуу нь барьж аваад тонгорч /мушигаад/ дээрээс нь дараад унагаасан. Аагий орилоод байсан. Би тэр үед очоод салгаад Аагийг босгох гэтэл “өрөөсөн хөл даагдахаа байчихлаа” гээд орилоод байсан. Тэр үед Шаамар сумын цагдаа нарыг дуудсан” гэх мэдүүлэг[8],

9. Гэрч Ё.Д 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 21 цагийн үед “Дүүрэн” дэлгүүр дотор орчихоод гарч ирэхэд зүс таних Цогтбаатар, Ж.А нар нь үл таних 2 залуутай маргалдаж байсан. Тэгээд Ж.Аийг дээгүүрээ хувцасаа тайлсан байсан залуу нь барьж аваад тонгороод /мушигаад/ дээрээс нь дараад унагаасан. Аагий орилоод байсан. Би тэр үед очоод салгаад Аагийг босгох гэтэл “Өрөөсөн хөл даагдахаа байчихлаа” гээд орилоод байсан тэр үед Шаамар сумын цагдаа нарыг дуудсан” гэх мэдүүлэг[9],

10. Шүүгдэгч Д.Н*******ын 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “Би 2022 оны 08 дугаар сарын 18-ны оройн 20 цагийн үед “Амбуу” хочтой залуутай “Эден” нэртэй 0.75 литрийн архи нэг шилийг хувааж уусан. Ингээд тухайн архи дууссан тул Шаамар суманд байрлах “Дүүрэн” нэртэй хүнсний дэлгүүрээс нэг шил архи авах болж тус дэлгүүр рүү манай найз “Амбуу” бид хоёр орсон юм. Ингээд тухайн дэлгүүрээс 0.75 литрийн “Эден” нэртэй архи нэг шилийг аваад мөн чанасан өндөг 2 ширхгийг авсан. Гэтэл Амбуу авсан өндгөө өөрийнхөө толгой дээр хагалсан юм. Тэгэхээр нь би Амбууд хандаж “би бас өндгөө чиний толгой дээр хагалчихья” гэтэл хагалуулахгүй гэсэн юм. Тиймээс хажууд байсан ахын толгой руу “ахын толгой дээр хагалъя” гэж тоглоомоор хэлэхэд тэр ах уурлаад хөлөөрөө миний хөл хэсэгт нэг удаа өшиглөсөн. Түүнээс болоод бид хоорондоо муудалцсан юм шиг байна лээ, би сайн санахгүй байгаа. Дэлгүүрийн дотор тухайн ах намайг хөлөөрөө өшиглөсөнд миний уур хүрээд дэлгүүрээс гараад үргэлжлүүлж муудалцсан. Ингээд нэг мэдэхэд намайг унагаагаад толгой руу өшиглөсөн бөгөөд тухайн үед Амбуу ирж биднийг салгаад намайг аваад явсан. Би тухайн асуудал болох үед согтуу байсан тул сайн санахгүй байгаа. Миний санаж байгаагаар хүн зодсон асуудал гаргаагүй тул би дээрх мэдүүлгийг өгсөнгэх мэдүүлэг[10], 11.Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол[11], 12.Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл[12], 13.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл[13], 14.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол[14], 15.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[15], 16.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[16] зэрэг бичгийн нотлох баримт болно.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч Д.Н*******ын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Хохирогч Ж.А өөрийн эмчилгээнд зарцуулсан зардлаа баримтаар 3,416,307 /гурван сая дөрвөн зуун арван зургаан мянга гурван зуун долоон/ төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шүүхээс гэм буруутай этгээд болох Д.Н*******аас гаргуулахаар шийдвэрлэсэн.

Шүүгдэгчийн зүгээс хохирол төлбөр төлөх 5 хоногийн завсарлага авч, хохирогч Ж.А эмчилгээний зардалд 500,000 /таван зуун мянга/-н төгрөгийг дансаар шилжүүлсэн болно. Үлдэгдэл зардлыг талууд хоорондоо тохиролцсны дагуу сар бүрийн 20-ны өдөр 1,000,000 төгрөгөөр хувааж төлөхөөр тохиролцсон болно.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н******* нь хохирогч Ж.А эмчилгээний зардалд 500,000 /таван зуун мянга/-н төгрөг нөхөн төлснийг дурьдаж, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэн Иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн.

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч Д.Н*******т эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлын зарим хэсгийг нөхөн төлсөн” нөхөн төлөхөө илэрхийлсэн болон хувийн байдлыг ял хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд харгалзан үзсэн болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д******* овогт Д******* Н*******ыг 4 /дөрөв/-н сарын хугацаагаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарах зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулан шийдвэрлэсэн.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт: Гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг х*******лох, тодорхой газар очихыг х*******лох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ гэж тайлбарлажээ.[17]

Шүүгдэгч Д.Н******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан х*******дсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдвал зохино.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Д******* овогт Д******* Н*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н*******ыг 4 /дөрөв/-н сарын хугацаагаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарах зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Ж.А эмчилгээний зардалд 3,416,307 /гурван сая дөрвөн зуун арван зургаан мянга гурван зуун долоон/ төгрөгийг нэхэмжилснээс шүүгдэгч Д.Н******* нь 500,000 төгрөг нөхөн төлснийг дурьдаж, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэн Иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

5.Шүүгдэгч Д.Н******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан х*******дсон хоноггүй,хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

   

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.АМАРГЭРЭЛ