| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
| Хэргийн индекс | 137/2018/0301/И |
| Дугаар | 06 |
| Огноо | 2019-01-04 |
| Маргааны төрөл | Татварын ерөнхий хуулиар, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2019 оны 01 сарын 04 өдөр
Дугаар 06
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Д.Ц даргалж тус шүүхийн хуралдааны танхимд явуулсан шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн ТХ-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорноговь аймаг, Замын-Үүд сумын 1 дүгээр багт зочид буудлын үйл ажиллагаа явуулдаг, татвар төлөгчийн ... тоот регистрийн дугаартай Г ХХК, захирал Ө.Х-д холбогдох,
13.702.239 төгрөгийн татварын өр гаргуулах тухай иргэний хэргийг 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А, нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ч нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Урьд оны Хувь хүний орлогын албан татварын тайлангаар ногдуулсан 7.285.698 төгрөг, Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар ногдуулсан 5.865.710,10 төгрөг, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар ногдуулсан 221.926,80 төгрөг, Авто тээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар 328.904 төгрөгийн татварын өрийг барагдуулаагүй. Татварын өрийг барагдуулахаар Г ХХК–ний захирал Ө.Х-д удаа дараа утсаар шаардлага тавьж, өр барагдуулах тухай мэдэгдэх хуудас гардуулсан боловч одоог хүртэл барагдуулахгүй байгаа тул Татварын ерөнхий хуулийн 70 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжилж байна гэв.
Хариуцагч Ө.Х шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Татварын урьд оны төлбөрт хураагдсан 13.702.239 төгрөгийг төлж барагдуулах тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Шүүх хуралдаанд оролцохгүй гэжээ.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Дорноговь аймгийн ТХ нь хариуцагч Дорноговь аймаг, Замын-Үүд сумын 1 дүгээр багт зочид буудлын үйл ажиллагаа явуулдаг, татвар төлөгчийн ... тоот регистрийн дугаартай Г ХХК-д холбогдуулан 13.702.239 төгрөгийн татварын өр гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэгч байгууллагын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ө.Х нь нэхэмжлэлийн шаардлага болох хувь хүний орлогын албан татварын тайлангаар ногдуулсан 7.285.698 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар ногдуулсан 5.865.710,10 төгрөг, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар ногдуулсан 221.926,80 төгрөг, авто тээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар 328.904 төгрөг, нийт 13.702.239 төгрөгийн татварын өрийг төлж барагдуулна гэсэн тайлбарыг шүүхэд ирүүлжээ. Энэ нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагч Ө.Х-д 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 10 цаг болох шүүх хуралдааны тов албан ёсоор мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн хүсэлтээ бичгээр ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5-т заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Дорноговь аймгийн ТХ-н нэхэмжлэлтэй хариуцагч Г ХХК-д холбогдуулан 13.702.239 төгрөгийн татварын өр гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Ө.Х нь нэхэмжлэлийн шаардлага болох хүний орлогын албан татварын тайлангаар ногдуулсан 7.285.698 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар ногдуулсан 5.865.710,10 төгрөг, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар ногдуулсан 221.926,80 төгрөг, автотээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар 328.904 төгрөг, нийт 13.702.239 төгрөгийн бүрэн төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-т зааснаар хариуцагч Г ХХК-иас 13.702.239 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж болох 226.461 төгрөгийн 50 хувь болох 113.230,5 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Г нь захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.Ц