Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
Хэргийн индекс | 137/2019/0007/И |
Дугаар | 15 |
Огноо | 2019-01-10 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2019 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 15
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Д.Ц даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Еншөөв багт тоотод оршин суух, Б овогт Ц.А-н нэхэмжлэлтэй,
Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А, нэхэмжлэгч Ц.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.А шүүхэд гаргасан нэхэмжлэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ц.А “Амьдралын зам” нэгдэлд 1979 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 1981 оны 6 дугаар сарын 9-ний өдөр хүртэл Еншөөв бригадад суурьт ямаачнаар, 1981 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан 1982 оны 12 дугаар сарын 21-ний өдөр өвчний учир цэргийн албанаас халагдсан. 1983 оны 05 дугаар сар 25-ны өдөр Улсын бэлтгэлийн мал туугчаар томилогдон 1987 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүртэл ажилласан. 1987 оны 02 дугаар сарын 16-ны өдөр мал туугч ажлаас чөлөөлөгдөн энэ өдрөөс барилгын бригадад томилон ажилласан. 1987 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс Еншөөв бригадын ЭТЦ-т санитарьчаар 1987 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүртэл ажилласан. 1987 оны 5 дугаар сарын 15-ны өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлж Улсын бэлтгэлийн үхэр туугчаар 1988 оны 10-р сарын 24 хүртэл ажилласан 1988 оны 10 сарын 24 өдөр нэгдлийн туслах бригдад 1989 оны 1 сарын 1 хүртэл 1989 оны 1 сарын 1-с эхлэн 1990 оны 06 сарын 15 хүртэл Еншөөв бригадын малчнаар 1990 оны 6-р сарын 15-ны өдрөөс 1992 оны 12 сарын 31 хүртэл хонь туугчаар ажилласан бөгөөд хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн учир 1979 оны 06-р сарын 28-ны өдрөөс 1992 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү гэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.А нь 1979 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 1981 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүртэл, 1983 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 1992 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Амьдралын зам” нэгдэлд ямаачин, мал туугч, ЭТЦ-т санитарьч зэргээр тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Ц.А нь 1979 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 1981 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Амьдралын зам нэгдэлд ямаачнаар, 1983 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 1987 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл улсын бэлтгэлийн мал туугчаар, 1987 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 1987 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Амьдралын зам нэгдэлд ЭТЦ-ийн санитарьчнаар, 1987 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 1987 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл үхэр туугчаар, 1987 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүртэл Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Амьдралын зам нэгдлийн туслах бригадад ажилчнаар, 1988 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Амьдралын зам нэгдлийн туслах бригадад ажилчнаар,1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Амьдралын зам нэгдлийн хоньчноор, 1990 оны 06 дугаар сарын 15-наас 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дуустал Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Амьдралын зам нэгдэлд хонь туугчаар тус тус ажиллаж байсан болох нь 1979 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Амьдралын зам” нэгдлийн даргын 44 дүгээр тушаал, Батлан хамгаалахын төв архивын хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа, Дорноговь аймгийн Архивын лавлагаа, 19984 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Амьдралын зам” нэгдлийн даргын 43 дугаар тушаал, 1987 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Амьдралын зам” нэгдлийн 24 дүгээр тушаал, 1987 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Амьдралын зам” нэгдлийн даргын 65 дугаар тушаал, 1987 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Амьдралын зам” нэгдлийн даргын 80 дугаартай тушаал, 1988 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Амьдралын зам” нэгдлийн даргын 65 дугаар тушаал, 1989 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Амьдралын зам” нэгдлийн 50 дугаартай тушаал, 1990 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Амьдралын зам” нэгдлийн 13 дугаартай тушаал, 1998, 1999, 2000, оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансны хуулбар, Дорноговь аймгийн Засаг даргын архивын тасгийн лавлагаа, 1991, 1992, 1993, 1994, 1995, 1996 мал тооллогын маягт, 1988 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн Эрдэнэ сумын Ардын Депутатуудын хурлын баярын бичиг, гэрч Ц.Г-н өгсөн “...Би 1960 онд Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Амьдралын зам нэгдэлд малчнаар ажилд орж, 1992 оныг дуустал ажиллаж байсан. Намайг нэгдэлдээ малчнаар ажиллаж байхад Ц.А нь 1979 онд 8 дугаар ангиа төгсөөд илгээлтээр Еншөөв бригадад малчнаар ажилд орсон. Анх ээж, аавтайгаа хамт мал малладаг байсан. 1981 онд цэрэгт яваад 1982 онд өвчний улмаас цэргээс эргэн халагдаж ирсэн. Тэгээд эргээд нэгдэлдээ малчнаар ажиллаж байгаад 1992 оныг дуустал буюу үндсэндээ нэгдэл тартал малчнаар ажиллаж байсан нь үнэн. Ц.А нь Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Амьдралын зам нэгдэлд ямаачнаар ажиллаж байсан. Дараа нь мал туугчаар томилогдон ажиллаж байсныг нь санаж байна...” гэсэн мэдүүлэг, гэрч С.Ж-н өгсөн “...Би 1972 оноос Дорноговь аймгийн Эрдэнэ сумын амьдралын зам нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн. 1979 оноос Ц.А нь 8 дугаар ангиа төгсөж ирээд илгээлтээр манай нэгдэлд малчнаар ажилд орсон. Ингээд 1981 онд цэргийн албанд татагдаж 1982 онд өвчнөөр цэргийн албанаас халагдаж ирсэн. Халагдаж ирээд эргээд манай нэгдэлд ямаачин, мал туугч зэрэг ажлыг хийж байсан. Би 1992 оныг дуустал Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Амьдралын зам нэгдэл малчнаар ажиллаж байсан бөгөөд Ц.А ч гэсэн мөн ялгаагүй 1992 оныг дуустал тус нэгдэлд тасралтгүй ажиллаж байсан нь үнэн...” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд дээрх нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч Ц.А 1979 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 1981 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Амьдралын зам нэгдэлд ямаачнаар, 1983 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 1987 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл улсын бэлтгэлийн мал туугчаар, 1987 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 1987 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Амьдралын зам нэгдэлд ЭТЦ-ийн санитарьчнаар, 1987 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 1987 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл үхэр туугчаар, 1987 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүртэл Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Амьдралын зам нэгдлийн туслах бригадад ажилчнаар, 1988 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Амьдралын зам нэгдлийн туслах бригадад ажилчнаар,1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Амьдралын зам нэгдлийн хоньчноор, 1990 оны 06 дугаар сарын 15-наас 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дуустал Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Амьдралын зам нэгдэлд хонь туугчаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Б овогт Ц.А-г 1979 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 1981 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Амьдралын зам нэгдэлд ямаачнаар, 1983 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 1987 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл улсын бэлтгэлийн мал туугчаар, 1987 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 1987 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Амьдралын зам нэгдэлд ЭТЦ-ийн санитарьчнаар, 1987 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 1987 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл үхэр туугчаар, 1987 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүртэл Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Амьдралын зам нэгдлийн туслах бригадад ажилчнаар, 1988 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Амьдралын зам нэгдлийн туслах бригадад ажилчнаар,1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Амьдралын зам нэгдлийн хоньчноор, 1990 оны 06 дугаар сарын 15-наас 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дуустал Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Амьдралын зам нэгдэлд хонь туугчаар тус тус ажиллаж байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрмөгц зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.Ц