Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 2023/ШЦТ/225

 

 

  

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч С.Болортуяа, шүүгч Ч.Отгонбаяр нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганзаяа,

улсын яллагч Н.Анхбаяр,

иргэдийн төлөөлөгч Т.*******,

шинжээч Б.*******,

шүүгдэгч Д.*******, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, Б.Дамба,

шүүгдэгч Н.*******, түүний өмгөөлөгч Г.Тамир,

шүүгдэгч М.*******, түүний өмгөөлөгч Ж.а,

шүүгдэгч О.*******, түүний өмгөөлөгч С.Батнасан,

хохирогч Ж.*******, Х.*******, тэдгээрийн өмгөөлөгч А.Зоригтбаатар,

иргэний хариуцагч ******* ХХК-ны хууль ёсны төлөөлөгч Ч., түүний  өмгөөлөгч Г.Мөнхбат, Т.Багахүү,

иргэний хариуцагч “” ХХК-ний хууль ёсны төлөөлөгч Ө., түүний  өмгөөлөгч Г.Мөнхбат, Т.Багахүү,

хохирогч Б., Х., тэдгээрийн өмгөөлөгч Б.Өлзийбаяр, Х.Наранзул,

хохирогч Д. нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалт, 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад тус тус заасан гэмт хэрэгт овогт ы *******,

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалт, 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад тус тус заасан гэмт хэрэгт овогт гийн *******,

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалт, 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад тус тус заасан гэмт хэрэгт овогт ын *******,

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалт, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад тус тус заасан гэмт хэрэгт овогт гийн ******* нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 88 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 1, ганцаараа амьдардаг, Улаанбаатар хот, дүүрэг, дүгээр хороо, Тахилтын 3 дугаар гудамжны 275 тоотод оршин суух хаягтай, урьд

дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2006 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 177 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91 дүгээр зүйлийн 91.2.15, 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 15 жил хорих ял,

дүүргийн шүүхийн 2007 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн дүүргийн шүүхийн 177 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.15, 91.2.16, 181 дүгэр зүйлийн 181.3, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 15 жил хорих ялаар шийтгүүлж, 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулиар 2006 оны 7 дугаар сарын 07-ны өдөр 14 жил 5 сар хоногийн хорих ялыг өршөөн сулласан,

аймгийн сум дундын 2 дугаар шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 153 дугаар зүйлийн 153.1 хэсэгт зааснаар 7 жил хорих ял,

 

, , дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дүгээр зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 6 жил, 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдэж, , , дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 20 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн захирамжаар хугацааны өмнө тэнсэн суллагдсан овогт ы ******* /РД:/.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 85 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр аймгийн суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт аймгийн сум, багийн 9-15 тоотод оршин суух хаягтай, урьд

аймгийн сум дундын шүүхийн оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 118 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих,

дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 7 дугаар сарын -ний өдрийн 88 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сар хорих,

дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 208 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт зааснаар 17 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж, 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр шүүгчийн захирамжаар тэнсэн суллагдсан. Хэрэг хариуцах чадвартай овогт гийн ******* /РД:/.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 86 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Увс аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, эгч, эхнэр хүүхдийн хамт Улаанбаатар хот, дүүрэг, 9 дүгээр хороо, ны 57-790-23 тоотод оршин суух хаягтай, урьд

дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2001 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 635 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дүгээр зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих,

дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2002 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 124.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих,

дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2004 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 467 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дүгээр зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил, 6 сар хорих ялаар,

дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 286-А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан овогт гийн ******* /РД:/.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, оны 3 дугаар сарын 15-ны өдөр Ховд аймагт төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, дүүрэг, 11-р хороо, Зүүн ард аюуш 24А гудамж 64 тоотод оршин суух, урьд

Нийслэлийн шүүхийн 98 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 80 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт зааснаар 1 жил, 6 сарын хугацаагаар хорих ял,

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2002 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 22 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2, 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт зааснаар 11 жилийн хугацаагаар хорих ял,

аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ял,

дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 1 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 6 жилийн хугацаагаар хорих ял,

дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дүгээр сарын 10-ны өдрийн 723 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дүгээр зүйлд зааснаар 2 жил, 8 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан овогт ын ******* /РД:..../.

 

Холбогдсон хэргийн талаар 

 

Шүүгдэгч М.******* нь 2020 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 17 цаг 05 минутын орчим Нийслэлийн дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт тус газрын ажилтан Ж.ын амь биед аюултай нөхцөлөөр хүч хэрэглэн довтолсон энэ хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох хутга хэрэглэж дээрэмдэж, бусдад 2.921.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

шүүгдэгч Д.*******, Н.******* нартай бүлэглэн нийгмийн хэв журмыг зөрчиж, бусдад хүч хэрэглэж, аж ахуйн нэгж байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулан 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Нийслэлийн дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах автобусны буудал дээр үйл ажиллагаа явуулдаг “” барьцаалан зээлдүүлэх газарт хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж хутга хэрэглэж 608.816.010 төгрөгийн эд зүйл, бэлнээр 11.588.000 төгрөгийг буюу нийт 620.404.010 төгрөгийн хохирол учруулж дээрэмдсэн,

 

шүүгдэгч О.*******тэй бүлэглэн нийгмийн хэв журмыг зөрчиж, бусдад хүч хэрэглэж, аж ахуйн нэгж байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулан 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 17 цагийн үед Нийслэлийн дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “ ХХК”-ийн салбарын байранд тус компанийн ажилтан Х., Х.*******, Ж.******* нарын амь биед аюултай нөхцөлөөр хүч хэрэглэсэн довтолсон энэ хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох хутга хэрэглэж дээрэмдэх гэмт хэрэг үйлдэж, бусдад 1.189.428.782 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн,

шүүгдэгч Д.******* нь М.*******, Н.******* нартай бүлэглэн нийгмийн хэв журмыг зөрчиж, бусдад хүч хэрэглэж, аж ахуйн нэгж байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулан 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Нийслэлийн дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах автобусны буудал дээр үйл ажиллагаа явуулдаг “” барьцаалан зээлдүүлэх газарт хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, хутга хэрэглэж 608,816,010 төгрөгийн эд зүйл, бэлнээр 11,588,000 төгрөгийг  буюу нийт 620,404,010 төгрөгийн хохирол учруулж дээрэмдсэн,

 

мөн дээрэмдэх гэмт хэргийг үйлдэх явцдаа хохирогч Т.мын эрүүл мэндэд “тархи доргилт” гэмтэл бүхий хөнгөн хохирол, хохирогч Б. эрүүл мэндэд “умайн доргилт, зулбахыг завдсан байдал” гэмтэл бүхий хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан гэмт хэргийг,

 

шүүгдэгч Н.******* нь М.*******, Д.******* нартай бүлэглэн нийгмийн хэв журмыг зөрчиж, бусдад хүч хэрэглэж, аж ахуйн нэгж байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулан 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Нийслэлийн дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах автобусны буудал дээр үйл ажиллагаа явуулдаг “" барьцаалан зээлдүүлэх газарт хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, хутга хэрэглэж 608,816,010 төгрөгийн эд зүйл, бэлнээр 11.588.000 төгрөгийг буюу нийт 620.404.010 төгрөгийн хохирол учруулж дээрэмдсэн,

 

мөн 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 20 цагийн үед Нийслэлийн дүүргийн 7 дугаар хороо, Баянцээлийн орчим гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч иргэн Б.тай хэрүүл маргаан үүсгэж нүүрэн тус газарт 1-2 удаа цохиж зодсон,

 

 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Нийслэлийн дүүргийн 11 дүгээр хороо, Зөгийн үүрийн хажууд автомашин дотор гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч иргэн Б.тай хэрүүл маргаан үүсгэж, нүүрэн хэсэгт нь цохих зэргээр зодсон,

 

2022 оны 07 дугаар сарын 28-ны шөнө Нийслэлийн дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр Өлзийт хорооллын орчим гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч иргэн Б.тай хэрүүл маргаан үүсгэж, отвёркны үзүүрээр биед нь хатгах зэргээр халдаж, зодож, түүний биед “дух, цээж, баруун шилбэнд сорви” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан энэ хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэргийг,

 

2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хамтран амьдрагч Б.Алтанхуягийн эзэмшлийн дүүргийн 6 дугаар хорооны 60 дугаар байрны 21 тоотод байрлах гэрт гал тавьж улмаар шатааж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш шууд 13.393.757 /нийт 15.521.075/ төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан гэмт хэргүүдийг,

 

 

шүүгдэгч О.******* нь М.*******той бүлэглэн нийгмийн хэв журмыг зөрчиж, бусдад хүч хэрэглэж, аж ахуйн нэгж байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулан 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 17 цагийн үед Нийслэлийн дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “ ХХК”- ийн салбарын байранд тус компанийн ажилтан Х., Х.*******, Ж.******* нарын амь биед аюултай нөхцөлөөр хүч хэрэглэсэн довтолсон энэ хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох хутга хэрэглэж дээрэмдэх гэмт хэрэг үйлдэж, бусдад 1.189.428.782 төгрөгийн хохирол учруулсан,

- Түүнчлэн дээрэмдэх гэмт хэрэг үйлдэх явцдаа хохирогч Ж.*******ын биед халдан “баруун сарвууны зүсэгдсэн шарх” бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт  хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэг. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаарх дүгнэлт: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:    

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.******* мэдүүлэхдээ:  Би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт яллагдагчаар татсан тогтоолтой танилцаагүй. Би ийм гэмт хэрэг үйлдээгүй. Дээрэмдэх гэмт хэргийн үйлдэл болон зүйлчлэлд маргах зүйлгүй. Харин Цахлай салбарыг дээрэмдэхдээ зэвсэг хэрэглээгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.******* мэдүүлэг өгөхгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.******* мэдүүлэг өгөхгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.******* мэдүүлэг өгөхгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч. мэдүүлэхдээ: “...Эрх бүхий байгууллагын дүгнэлтийг үндэслэн тус дүүргийн Тамгын газраас олгосон батламжийн дагуу үйл ажиллагаагаа явуулдаг. Үйл ажиллагааны 8.5 дахь заалтад үйлчилгээний талбай нь 20 кв.метрээс доошгүй байх бөгөөд, хүлээж авсан эд зүйл, бичиг баримтыг хадгалах тусгай сейфтэй байна гэж заасны дагуу манай байгууллага бүрэн хэрэгжүүлж ажилладаг. Энэ шаардлагын 8.6 дахь заалтад камер, дохиолол хамрагдсан байхыг шаарддаг. Манай байгууллага нь Бамбай секьюрити ХХК-тай дохиолол, харуул хамгаалалтын гэрээ байгуулж, хамтран ажилладаг. Тус ХХК-аар 24 цагийн турш харуул хамгаалалтын үйлчилгээ авч, сүүлийн 5 жилийн байдлаар 300,000,000 гаруй төгрөгийн гэрээний төлбөр төлсөн байгаа. Үүнээс гадна дотооддоо 24 цагийн камерын хяналтыг хэрэгжүүлдэг. Эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлөөр 24 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа хуулийн этгээд юм. 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ыг М.*******, О.******* нар дээрэмдэхэд бүх сейф цоожтой байсан боловч гэмт этгээдүүд ажилчдын амь насанд заналхийлж, тусгайлан бэлтгэсэн зэвсэг зэрэглэн заналхийлж, сейфийг онгойлгуулан их хэмжээний эд зүйл дээрэмдэж, зугтаасан байдаг. Энэ дээрмийн үед манай байгууллагын аюулгүй систем тэр дороо ажиллаж эхэлсэн бөгөөд 24 цагийн камерын хяналтаас цагдаагийн байгууллагын 102 дугаарт дуудлага өгсөн байдаг. дүүргийн цагдаагийн албан хаагчид гэмт хэргийг таслан зогсоох зорилгоор очиж байсан боловч үл мэдэх шалтгаанаар буцсан байдаг. Энэ нотлох баримт авагдсан байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, цагдаагийн байгууллагын журмын 202 дахь зүйлийн 3.1 дэх хэсгийн А зааснааар гэмт хэргийн талаар мэдээллийг цагдаагийн албан хаагч хүлээн авах үүрэгтэй боловч дүүргийн цагдаагийн алба хаагчид хэргийн газарт дуудлагын дагуу шуурхай ирээгүйгээс гэмт этгээдүүд хэргийн газраас зугтах боломжийг бий болгосон. Энэ гэмт хэргийн улмаас манай байгууллагаас авч явсан эд зүйл нь 2102 гэрээний 1588 хүний 29 ширхэг эд зүйл алдагдсан. Манай байгууллагаас зээлийн гэрээний дагуу мөнгөн төлбөрөөр гарсан зардал нь ,985,500 төгрөг. Үнэлгээгээр 603, 297,280 төгрөг болсон. Манай байгууллага тухайн эд зүйлийг үнэлж авахдаа зах зээлийн ханшны 80 хувиар тооцож зээл олгодог. Дээрх хохирлоос гадна манай байгууллагын өмч болсон байсан хохирол болох 152 гэрээний хүний 2 ширхэг эд зүйл алдагдагдсан. Энэ нь талуудын хооронд байгуулсан гэрэээний харилцаа дуусаад, гэрээнд заасан 90 хоногийн хугацаа өнгөрсний дараа 30 хоног хүлээгээд манай байгууллагын өмчлөлд шилжсэн эд зүйл байгаа. Эдгээрийн үнэлгээ нь 39,959,000 төгрөг. Манай үнэлгээгээр 41,117,780 төгрөг болсон. Манай байгууллагаар үйлчлүүлсэн 3,180 гаруй иргэний өмчлөлийн эд зүйл болох хохирол төлбөрийг гэмт этгээдээс гаргуулж өгнө үү...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

Шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө. мэдүүлэхдээ: “...2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 15 цаг 50 минутад Трейд ХХК-ны Цахлай салбарыг гэмт этгээдүүд халдаж, дээрэмдсэн. Ажилтнуудын эрүүл мэндэд гэмт учруулсан. Уг гэмт хэргийн улмаас 1087 иргэний 1561 ширхэг эд зүйл, 11,588,000 төгрөг алдагдсан. Манай компани эд хөрөнгө болох хамгаалалтын шилэн хаалт, компьютерын дэлгэц хагарсан. Энэ гэмт хэргийн улмаас ажилтнуудын бие, сэтгэл зүйд нөхөж баршгүй хор уршиг учирсан. Манай ажилтнуудын 80-90 хувьд эмэгтэй хүмүүс байдаг. Дээрмийн халдлага болсноос хойш ажлын байраа маш олноор орхисон. 10 гаруй салбараа татан буулгасан. Энэ хэмжээгээр Монголын эдийн засагт татвар төлөлт гээд хохирол учирч байгаа гэж үзэж байна. Өнөөдрийн байдлаар бид бүхэн Цахлай салбараас алдагдсан эд зүйлийн төлбөрийг бүрэн төлсөн. Манай компанид нийтдээ 615,000,000 төгрөгийн хохирол учирсан. Бид гэрээний дагуу иргэдийн эд зүйлийг хамгаалж чадаагүй гэдгээрээ сайн дурын үндсэн дээр төлөөд явсан. Энэ төлбөрийг гаргуулж, хуульд заасан ялыг оногдуулахыг хүсэж байна...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

Шүүх хуралдаанд хохирогч Д. мэдүүлэхдээ: “...Хохирлоо хурдан барагдуулмаар байна. 3 жил боллоо...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

Шүүх хуралдаанд хохирогч Б. мэдүүлэхдээ: Хохирлоо хурдан барагдуулмаар байна...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

Шүүх хуралдаанд хохирогч Х. мэдүүлэхдээ: Би зурагт салбарт 4 ширхэг бөгж, гинжээ барьцаанд тавьсан. Үнэт эдлэлээ биетээр авмаар байна. Алдагдсан эд зүйлийн хохирлоо аар хохирлоо барагдуулах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

Шүүх хуралдаанд хохирогч Ж.******* мэдүүлэхдээ: Хүн нь тодорхой хэрэг нь тодорхой энэ хэргийг хурдан шийдэж өгнө үү. Энэ гэмт хэргээс болж манай байгууллагын ажилчид олноороо гарч байгаа. Ажлаа тайван хийх боломжгүй, айдастай байна. Сэтгэл зүй хохиролтой байна. Орой үдэш явж чадахгүй байна...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

Шүүх хуралдаанд хохирогч Х.******* мэдүүлэхдээ: “...Толгойд уут угалсан, ажил хийхэд хэцүү байна. Энэ хүмүүст ял шийтгэлийг нь өгөөд компаний хохирлыг барагдуулахыг хүсэж байна...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Ж.ын өгсөн“...2020 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 17:05 цагийн үед дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулах барьцаалан зээлдүүлэх газарт ажлаа хийгээд сууж байх үед гаднаас цэнхэр өнгийн куртиктэй, хар хөх өнгийн коршокон малгайтай, цайвар өнгийн макс буюу амны хаалт зүүсэн эрэгтэй хүн манай ажлаар орж гараад байсан бөгөөд тэгээд сүүлд нь ломбардны текний хаалгыг өшиглөөд ороод ирсэн. Тэгээд орж ирээд эхлээд над руу шууд гарт байсан хутгаа харуулаад тэгээд алт, мөнгөө өг гээд хашгираад эхэлсэн. тэр үед нь би хутгыг нь хараад айсан бөгөөд тэр үед би сандал дээр сууж байсан тэр чигээр хөдөлж чадахгүй суугаад байсан. Мөн тухайн залуу над руу чанга дуугаар хөдөлж болохгүй, орилж болохгүй гэж хэлсэн.

Би айгаад хэлсний дагуу л байсан. Тэгтэл нөгөө залуу над дээр ирээд шургуулгаас мөнгө авхуулсан, тэгснээ үнэт эдлэл хийдэг сейфийг онгойлгосон бөгөөд дотор талаас нь гялгар уутан дотор байсан 3 ширхэг мөнгөн хөөргийг авсан. Тухайн үед сейфэн доторх зүйлийг самраад дотор талаас нь эд зүйл хайгаад байсан бөгөөд би металл хайж байна гэж бодсон. Харин металлууд өөр газарт байсан учир ил байсан 3 ширхэг хөөргийг авсан. Мөн сейф дотор байсан 750.000 төгрөгийг хамт авсан. Ингээд нийт 3 ширхэг хөөрөг, 940.970 төгрөгийг авсан... Ломбардны текний хаалга өшиглөөд дотогш орж ирээд шууд гартаа барьсан хутгаа над руу харуулсан. Бараг л түрүүлээд хутга харагдаад ороод ирсэн, тэгээд хөдөлж болохгүй, орилж болохгүй тэгээд эхэлсэн, хутгаараа бол эрүүл мэнд рүү халдах талаар үйлдэл хийгээгүй, харин эд зүйл аваад гарахдаа гараа өг гээд тэгээд халааснаасаа үдээс гаргаж ирээд тэгээд миний хоёр гарыг урд талд хүлээд ширээн доогуур ор гээд ширээн доогуур оронгуут гараад явсан. Тухайн хүн гартаа бээлийтэй байсан... Манай барьцааны эд хөрөнгө байсан. Хөрөнгөний барьцааны хуулбарыг гарган өгсөн. 3 ширхэг хөөргийг манай байгууллага нийт 850.000 төгрөгийн барьцаанд авсан байсан... Би тийм хүнийг танихгүй... Тухайн эд зүйл дээрэмдсэн хүн эд зүйл авахаасаа өмнө 30 орчим минутын өмнө орж ирээд тэгээд алт авдаг уу, хөөрөг авдаг уу, хөөрөг хэдээр авдаг вэ? Гэх мэт зүйл асуугаад явсан бөгөөд тухайн үедээ 1.000.000 хэрэгтэй байна гээд байна 2 хөөргийг 1.000.000 төгрөгт авах уу гээд янз бүрийн юм асууж байгаад гараад явсан. Надаас юм асууж байхдаа яах вэ, яах вэ, гээд их л шаналгаатай байгаад байсан. Тэгээд гараад явсан. Удалгүй эргээд орж ирээд эд зүйл дээрэмдэн авах болсон. Би царай төрхийг нь бол харж чадаагүй ээ. Учир нь хар хөх өнгийн коршок буюу дугуй малгай дарж өмсөөд тэгээд цагаан алаг өнгийн маск зүүсэн байсан. Нүд чихний хэсэг нь харагдаж байсан учраас сайн санахгүй байна. Одоо ч нүд нь ямар байсан талаар санахгүй байна. Бас цэнхэр өнгийн бээлий өмссөн байсан бөгөөд мотоцикл унахад өмсөөд байдаг шиг хамгаалалтын маягийн бээлий байсан, тэгээд хар хөх өнгийн бэлтгэлийн өмдтэй, боронзон өнгийн фүүзтэй байсан...Нэлээн урт, том хутга байсан. Тэгсэн хэрнээ хутганы урд зүсэгч хэсэг нь хуучин өнгө зүс алдсан хутга шиг харагдсан. Бариулыг нь бол хараагүй. Бээлийтэй гараараа алтгасан байсан... Барьцаанд авах үед үзэхэд бүгд орчин цагийн хөөрөг байсан бөгөөд ийн барьцаанд тавьсан нь улаан өнгийн их гарын алтан нуухтай, ясан халбагатай хөөрөг байсан. Харин ямар чулуу гэдгийг нь мэдэхгүй байна. бага гарын бор цайвар өнгийн шармал нуухтай, даваа толгойтой манан хөөрөг байсан, түрхэц алтан нуухтай, даваа толгойтой, бага гарын бор цайвар өнгийн бөгөөд дундуураа цагаан хөндлөн судалтай манан хөөрөг байсан... Одоо тэр 3 хүний хөөргийг л олж өгөх хүсэлтэй байна. Эдгээр хүмүүс нь эд зүйлээ нэхээд байна. Өөр ямар нэгэн хүсэлгүй... шүүх хуралд оролцох хүсэлгүй, би тэр 3 хүний хөөрөгний асуудлыг шийдээд өгөх хэрэгтэй, өөр санал хүсэлтэй байна....” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн -74 дүгээр хуудас/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Ж.ын дахин өгсөн “...Сейф дотор 50, 50 ширхэгээр багцалсан 5000 төгрөгийн дэвсгэртүүд 3 багц байсан юм. Нэг багцандаа 250,000 төгрөг гэхээр нийт 750,000 төгрөг болж байгаа юм. Тэр 3 багц мөнгийг авсан. Бас кассанд бэлэн байсан 1,000 төгрөгийг  авсан. Ингээд нийт 941,000 төгрөг болж байгаа. Би өмнөх мэдүүлэгтээ 940,970 гэж буруу ярьсан юм шиг байна. Ийм 20, 30 төгрөгийн задгай мөнгө байх ёсгүй, ядаж 50 төгрөг юм уу, 100 төгрөгөөр тэгширч байдаг юм. Тэгэхээр нийт 941,000 төгрөг дээрэмдүүлсэн гэсэн үг юм. ...Манайх сейф, хяналтын камер, дохиолол байгаа. Дохиолол нь дарангуут тэр дотроо чанга дуу гаргадаг юм. Харуул хамгаалалтын алба байдаг эсэхийг мэдэхгүй байна. Тэр өдөр би дээрэмчнийг гараад явсан хойгуур дохиоллоо шууд дарахад ямар ч хүн ирээгүй ш дээ. ...Шууд хутгатай орж ирээд дуугүй бай, дугарвал ална шүү гээд мөнгө, алт, монет чинь хаана байна гээд байсан. Сейф, кассыг өөрөө онгойлгож мөнгө, хөөрөгнүүдийг авсан юм. Яг намайг хүчлээд зодож цохисон зүйл байхгүй, халааснаасаа нэг уяа гаргаж ирээд миний гарыг урд нь холбож хүлчихээд яваад өгсөн юм...” гэх мэдүүлэг/11 дүгээр хавтаст хэргийн 8 дугаар хуудас/,

 

Мөрдөн  байцаалтад хохирогч Х.гийн өгсөн "... Бан бан ХХК-ийн тухайд 2020 оны 03 дугаар сарын 28-ны өдөр дээрмийн гэмт халдлагад өртсөний улмаас учирсан хохирол төлбөрийг байгууллагын төлөөлүүлэн итгэмжлэлээр Жигжидсүрэнгийн ыг хохирогчоор тогтоолгон оролцуулж байсан боловч Ж.о нь тодорхой шалтгааны улмаас ажлаасаа чөлөөлөгдсөн байгаа учир цаашид манай компанийг төлөөлөн хэрэгт хохирогчоор оролцох боломжгүй болсон учраас миний бие өөрийн биеэр эрүүгийн дугаартай хэрэгт хохирогчоор оролцож байна. 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Зээлийн 6166 дугаарын гэрээгээр иргэн Д. нь шинэ цагийн даваа толгойтой, бүрмэл алтан нуухтай цайвар бор хөөргийг зах зээлийн үнэлгээгээр 150.000 төгрөгийн барьцаанд сарын 7 хувийн хүүтэйгээр зээлж авсан боловч барьцааны хугацаа дууссан цагаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд нэг ч удаа холбоо барилгүйгээр эд зүйлсээ орхисон байгаа. Тийм учраас манай байгууллагаас анх үнэлж зээл олгосон 150.000 төгрөгийн хохирлыг гаргуулж авах хүсэлтэй байна. 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Зээлийн 13404 дугаартай гэрээгээр 100.000 төгрөгийн барьцаанд сарын 7 хувийн хүүтэй шинэ цагийн бага гарын манан хөөргийг Ө.аас авснаас хойш барьцааны хугацаа 2020 оны 03 сарын 14-ний өдөр дууссан боловч эд зүйлсээ буцаан авах талаарх хүсэлтийг нэг ч удаа гаралтгүйгээр эд зүйлсээ орхисон тул бид зээл олгосон 100.000 төгрөгөө нэхэмжилж байна. 2020 оны 03 дугаар сарын 28-ны өдөр зээлийн 13764 дугаарын гэрээгээр 600.000 төгрөгийн барьцаанд 5,3 гр 585 сорьцтой монетон бөгж болон шинэ цагийн алтан нуухтай, улаан хүрэн өнгийн чулуун хөөрөг 1 ш зэрэг эд зүйлсийг барьцаалан иргэн Б. нь сарын 7 хувийн хүүтэйгээр зээл авсан байдаг. Ингээд Б.ийн эд зүйлсийг барьцаанд авсны орой эд зүйлс дээрэмдсэн халдлага гарсны улмаас хөөрөг нь алдагдсан байдаг бөгөөд бөгжийг нь сүүлд нь Б. нь 420.000 төгрөг өгч буцаан авсан байгаа. Манай байгууллага үйлчлүүлэгч нарын барьцаанд тавьж байгаа эд зүйлсийг зах зээлийн хамгийн дээд үнэлгээгээр тооцож зээл олгосон байгаа учир иргэн Д.ы эзэмшлийн шинэ цагийн цагийн даваа толгойтой, бүрмэл алтан нуухтай цайвар бор хөөргийг зах зээлийн үнэлгээгээр 150.000 төгрөг, Ө.ы шинэ цагийн бага гарын манан хөөрөг зах зээлийн үнэлгээгээр 100.000 төгрөг, иргэн Б.ийн шинэ цагийн алтан нуухтай, улаан хүрэн өнгийн чулуун хөөрөг 1ш 200.000 төгрөгийн тус тус үнэлгээтэй. Манай байгууллагаас гэмт хэргийн улмаас алдагдсан нийт 3-н хөөрөгний 450.000 төгрөг, бэлнээр 940.970 төгрөг гээд нийт 1.390.000 төгрөгийн хохирол учраад байна. Иргэн нь манай байгууллагад шинэ цагийн алтан нуухтай, улаан хүрэн өнгийн чулуун хөөргөө 200.000 төгрөгөөр барьцаалан зээлбэрийн хугацаа дуусаагүй байх үед гэмт хэрэг үйлдэгдсэн учир тухайн хөөргийг нэхэмжлэх эсэх асуудал нь өөрийн нь шийдвэрлэх асуудал байх гэж бодож байна. Харин иргэн , нарын тухайд хөөргөнүүдийг барьцаалсан хагацаа дуусгавар болж эд зүйлсээ өөрсдөө авалгүй орхисон тул зээлийн хугацаа бүрэн дуусаж тухайн эд зүйлс хууль ёсны дагуу манай эзэмшлийн эд зүйлс болсон учир бид дээрх хүмүүст зээл олгосон анхны үнийн дүнгээр хохирлыг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 79- 81-р хуудас/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.гийн өгсөн: “...би 2018 онд найз ээр дамжуулан ******* гэх залуутай танилцсан. Надад үхрийн ферм ажиллуулдаг гэж өөрийгөө танилцуулж байсан. *******той харьцаж яваад 2020 оны 11 дүгээр сараас 2021 оны 02 дугаар сар хүртэл хугацаанд дүүргийн 14 дүгээр хороо 102-23 тоотод байр түрээслэж амьдарсан. Ингээд 2021 оны 02 дугаар сард Турк яваад 2022 оны 01 дүгээр сарын -нд Монголд ирсэн. 2021 оны 02 дугаар сараас 04 сар хүртэл 2 сарын хугацаанд фэйсбүүкээр дарамтлаад байхаар нь холбоогоо тасалсан. Тэгтэл ******* гэнэт гарч ирээд намайг уруул тус газар цохиж байсан. Цагдаа нар харчихад 10 хоног баривчилж байсан. Тэр бүр дүүргийн 6 дугаар хороо 60 дугаар байрны 21 тоот байранд нэвтэрч гэрийг минь галдаж шатааж байсан. ...2022 оны 8 дугаар сард гэрийнхээ гадна 01 цагийн үед ирэхэд ******* байрны гадна хүлээж байгаад зодож үүр цайтал гадуур зодож явсан...” гэх мэдүүлэг /50 дугаар хавтаст хэргийн 58-65 дугаар хуудас/,

 

Мөрдөн  байцаалтад гэрч Г.гийн өгсөн “...би 2020 оны 03 дугаар сарын 28-ны өдөр ажлаа хийгээд үйлчлүүлэгчид зээл өгөөд хүнээ гаргасан. Манайх гар бичмэлээ программд шивдэг бөгөөд тухайн үед би хөөрөг шивж байсан хоногийг нь сайн мэдэхгүй байсан болохоор Б-2 салбар руу хоног асуух гээд ажлын 91167020 дугаарын утаснаас залгахад өөдөөс дохиолол нь дуугараад би дээрэмдүүлээд байна Туяа эгч рүү залгаад өгөөч гэж хэлээд утас нь тасарсан. Тэгээд захирал Туяа эгч рүү залгаж Б-2 дээрэмдүүлээд байна гэж хэлээд ажлаа хийн байсан чинь над руу цагдаагаас залгаад намайг мэдүүлэг өг гэж хэлсэн..." гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 90 дүгээр хуудас/,

 

Мөрдөн  байцаалтад гэрч Б.ийн өгсөн “...би 2020 оны 03 дугаар сарын 28-ны 11 цаг өнгөрч байхад дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бан бан” нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт үйлчлүүлэн алтан нуухтай, ясан халбагатай, улаан өнгийн 10 см орчим өндөртэй хөөргийг, монетон цагаан өнгийн шигтгээтэй бөгжтэй хамт 600.000 төгрөгийн барьцаанд 1 сарын хугацаанд тавьсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 94-95 дугаар хуудас/,

 

Мөрдөн  байцаалтад гэрч Ө.ы өгсөн“...би 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 18 цаг өнгөрч байхад манай найз Гансэлэм Дорнод аймгаас ирээд буцах зардалгүй болсон учраас өөрийнхөө халтар манан хөөргийг миний бичиг баримтаар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бан бан” нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт 100.000 төгрөгөнд барьцаанд тавьсан. Тэгээд мөнгөгүй байгаа болохоор 2 удаа 1 сараар сунгуулсан байгаа...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 96-97 дугаар хуудас/,

 

Мөрдөн  байцаалтад гэрч Ц.Эрдэнэ-ын өгсөн“...Би 2020 оны 01 сарын эхээр миний гартааман хөөргийг маань өөрийнхөө бичиг баримтаар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бан бан нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт 150.000 төгрөгөнд барьцаанд тавьсан. Би тэр хөөргөө 2020 оны 03 дугаар сарын 08-нд сунгуулсан...Тэр хөөрөг нь манай нагац ах надад 2018 онд бэлгэнд өгч байсан хөөрөг байгаа юм... Тэр хөөрөгний их бие гартаам, бүрмэл алтан нуухтай, мөнгөн халбагатай, 10 гаран см өндөртэй хөөрөг байсан. ...Би Багануур хот руу явсан байхад эхнэр гэртээ хэрэглээний мөнгө хэрэгтэй болоод барьцаанд тавьсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 98-р хуудас/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Т.ийн өгсөн“... Би 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бан бан нэртэй барьцаалан зээлдүүлэх газраар үйлчлүүлэн 2 ширхэг дунд гарын мөнгөн аяга 140.000 төгрөгөнд барьцаанд 1 сарын хугацаатай барьцаанд тавьсан... Миний барьцаанд тавьсан мөнгөн аяга миний өөрийн аяганууд байгаа юм. Би барьцаагүй зээл олгодог Ард нэртэй апликейшн татаж аваад өр тавьсан байсан. Түүний мөнгийг нь төлөх гээд өөрийн мөнгөн аягануудаа барьцаанд тавьсан...” гэх мэдүүлэг/1 дүгээр хавтаст хэргийн 100-101-р хуудас/,

 

Мөрдөн  байцаалтад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.гийн өгсөн“...Би “” ХХК-ийн “” ахлах менежер ажилтай бөгөөд 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “”-ны Цахлай салбарт нүүрэндээ маск зүүсэн амны хаалттай 20-30 орчим насны 2 эрэгтэй гартаа хутга мэт зүйл барьж орж ирээд хар өнгийн куртиктэй этгээд нь зүүн талын ширээтэй шилэн хаалтаар давж 2 дахь этгээд нь баруун талын шилэн хаалтыг гараараа хагалж дотогш нэвтэрч тус салбарын эрхлэгч , зээлийн мэргэжилтэн м нарт хүч хэрэглэн айлган сүрдүүлж тэдний гарыг биеийн хойд талд нь хар өнгийн кабель багцлагчаар хүлээд төмөр сейфэнд байсан бэлнээр 9.000.000 төгрөг 2 ажилтны гар дээр байсан 2.588.000 төгрөг болон 1087 зээлдэгч иргэний барьцаанд тавьсан 1561 ширхэг монетон, алтан.мөнгөн ээмэг, бөгж, гинж, кулон, бугуйвч, мөнгөн хөөрөг мөнгөн жижиг аяганууд зэрэг багтсан нийт 302.946.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлсийг авч явсан байна.

...Манай “”-ны Цахлай салбарт өдөрт хоёр ажилтан ажилладаг ба ын хувьд 2 салбарын хариуцсан эрхлэгч бөгөөд 2 салбарыг амраадаг эрх бүхий ажилтан гэсэн үг. Өөрөөр хэлбэл 2 салбарын нээж, хаах, сейфийг онгойлгох конопын эзэмшдэг гэсэн үг. Харин нөгөө мд тийм эрх байхгүй зүгээр очоод гэрээгээ хийгээд эд зүйлээ барьцаанд аваад зээлээ олгодог.

...Манай “ ХХК” нь 2016 онд Бамбай хамгаалалтын албатай дохиолол хамгаалалтын гэрээ байгуулан хамтарч ажиллаж эхэлсэн. Манай зүгээс аюулгүй байдлаа хамгаалуулдаг ба тэдний зүгээс салбар болгонд өөр өөр шуурхай бүлгийг өөрсдийн дотоод журмаар зохицуулсан байдаг байх. Тухайн салбарт Цахлай ямар хамгаалалтын ажилтан ирдэг гэдгийг мэдэхгүй. ...Манай ажилтан м бол компанид 2 жил болж байгаа ба тухайн салбарт ажиллаад 7 хоног болж байгаа гэж сонссон. Харин ын хувьд 2 жил гаран хугацаанд ажиллаж байгаа ба тухайн салбарт гараад 1 жил гаран болж байна. ...Манай “”-ны Цахлай салбарт 1087 гэрээ байгуулсан 1087 зээлдэгч иргэний барьцаанд тавьсан 1561 ширхэг монетон, алтан, мөнгөн, жижиг бөгж, гинж кулон бугуйвч мөнгөн хөөрөг, мөнгөн жижиг аяганууд зэрэг эд зүйл алдагдаж нийт  302.946.0     төгрөгийн хохирол учраад байна. Түүнээс гадна 11.588.000 төгрөг алдагдсан...” гэх мэдүүлэг /6 дугаар хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.гийн дахин өгсөн “...Өмнө бид нар мэдүүлэг өгсөн энэ үед тухайн цаг хугацаанд тооцоо гаргахад манай байгууллагад хадгалагдаж байсан 1087 иргэнтэй гэрээ байгуулсан 1561 эд зүйл байсан бөгөөд тухайн цаг хугацаанд үнэлж авсан үнэлгээгээр 302.946.000 төгрөгийн, мөн бэлнээр 11.588.000 төгрөгийн хохирол учраад байсан. Ингээд цагдаагийн байгууллага гэмт хэргийн улмаас алдагдсан эд зүйлийг хураан авч манайд хүлээлгэн өгсөн бөгөөд энэ үед нийт 6 эд зүйл хүлээн авсан. Нэмж хэлэхэд хэдий 6 эд зүйл гэж байгаа боловч хос ээмгийг тусад нь 2 эд зүйл гэж бүртгэсэн, мөн нэг гинж байлаа гэхэд 3 тасарсан байхад 3 ширхэг эд зүйл гэх мэтээр бүртгэн авч манайд хүлээлгэн өгсөн байсан. Манай байгууллагын зүгээс одоогоор 1087 иргэнтэй байгуулсан гэрээнээс 1010 иргэнтэй байгуулсан гэрээний төлбөрийг нөхөн төлсөн. Нөхөн төлөхдөө ямар хэлбэрээр төлсөн гэхээр 6 эд зүйл хүлээн авснаас бүтэн эд зүйлийг нь эзэмшигчид нь хүлээлгэн өгсөн, мөн зарим хүн эд зүйлээ авах гээд ирэхэд нь өөрсдийн нөхцөлөөр буюу эд зүйлээр нь эсхүл бэлэн мөнгөөр нь нөхөн төлсөн. Ингээд нийт 1010 хүний зээлийн гэрээний хохирлыг барагдуулсан байгаа. ...Манай байгууллагын зүгээс нийт 1010 хүний нийт хэдэн төгрөгийн хохирлыг төлсөн талаарх нарийн тооцоог гаргаагүй байгаа, энэ тооцоог гаргаж нэг мөр байгууллагад учирсан хохирлыг нэхэмжлэх болно...” гэх мэдүүлэг /6 дугаар хавтаст хэргийн 37 дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.гийн дахин өгсөн “...Манай байгууллагаас өөрсдийн хөрөнгөнөөс 593,062,110 төгрөгийг, гэмт этгээдүүдийн буцаан өгсөн эд зүйлс нь 202.983.0 төгрөг болсон. Нийтдээ 796,045,112 төгрөгийн эд зүйлсийг зээлдэгч нарт төлсөн. ...Хохирогчтойгоо тохиролцоод нэхсэн мөнгийг нь төлөөд байсан учир ингэж их гарсан байгаа. 2 дугаарт цагдаагийн байгууллагаас хүлээн авсан зарим эд зүйлс эвдрэл гэмтэлтэй, тасарсан, салсан байсан бөгөөд тэдгээр зүйлсийг граммаар нь тооцож мөнгөөр бодсон юм. Манай байгууллагаас гэмт этгээдүүдээс хүлээн авсан эд зүйлсийг алтыг нэг граммыг нь 160.000 төгрөгөөр, монетыг 1 граммыг нь 110.000 төгрөгөөр бодож тооцсон. ...33 хүний мөнгөн дүнг бол төлөөгүй байгаа...” гэх мэдүүлэг /11 дүгээр хавтаст хэргийн 3 дугаар хуудас/,

“...Би 2021 оны 5 дугаар сарын -ний өдөр дахин өгсөн мэдүүлэгтээ хохирлын тооцоог буруу ойлгож зөрүүтэй тайлбарласан байна. Үүн дээр засварлаж хэлэх юм байна. Манай компанийн буюу ны Цахлай салбарт учирсан нийт хохирлын хэмжээ 529,716,100 төгрөг болж байна. Үүнийг задалбал шилэн барьерийн үнэ 98,000 төгрөг, халдлага болох үед бэлнээр авч явсан 11,588,000 төгрөг, 1045 иргэний хохирлыг төлсөн 518,030,100 төгрөг болж байна. Цагдаагийн байгууллагаас дээрэмдүүлсэн эд зүйлсээс буцаан 6 ширхэг эд зүйлс буцааж авсан боловч тасарсан, салсан, эвдэрсэн гэмтсэн, 1 хос эд зүйлсийг тус тусад нь салгаж тоолсон гэх зэргээс үүдэн манай байгууллагын зүгээс нэг бүрчлэн тоолж, шалгахад 432 эд зүйлс байсан. Уг 432 эд зүйлсийг эзэмшигчдэд нь буцаан олгосон. Буцаан олгосон эд зүйлсийн хэлбэр хийцээ алдсан байсан зэрэг нь нэмж 2,276,500 төгрөгийн нөхөн төлбөр нэмж олгосон байна. Энэ гэмт хэргийн улмаас маш олон иргэн хохирсон, манай компани бүх нөөц боломжоо шавхаж сайн дураар эдгээр иргэдийн хохирлыг төлж барагдуулсан. Хуулиар бид төлбөр төлөх үүрэггүй ч гэсэн харилцагч нарынхаа ахуй амьдралыг харгалзаж сайн дураараа тусалсан. Одоогоор манай компани маш их хэмжээгээр хохироод байна. Энэ хохирлыг төлснөөрөө санхүүгийн хувьд хүнд байдалд орчхоод байгаа. ...Цахлай салбараас алдагдсан дутуу байгаа эд зүйлсийг олж өгөхийг хүсэж байна” гэх мэдүүлэг /11 дүгээр хавтаст хэргийн 6 дугаар хуудас/

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.ын өгсөн “...Би “” ХХК-ийн сайн ломбардны Л11 буюу тойрог, Л13 буюу Цайзын салбарт эрхлэгчээр ажилладаг. ...Өнөөдөр өдрийн 14 цаг 20 орчмын гаднаас цагаан өнгийн юүдэнтэй цамцтай 20- 30 орчим насны цагаан өнгийн даавуун масктай эрэгтэй хүн орж ирээд үүдний самбарыг эхлээд харж байснаа бид хоёроос танайх утас авдаг уу гэж асуусан. Зээлийн мэргэжилтэн байхгүй гэж хэлсэн. 14 цаг 44 минутын үед гаднаас хар өнгийн юүдэнтэй цамцтай цагаан өнгийн масктай 175-180 см орчим өндөртэй 20-30 орчим насны эрэгтэй хүн орж ирээд танайх утас авдаг уу гэхээр нь авахгүй гэхэд үүднээс нэг юүдэнтэй цамцтай хүн орж ирсэн. Гарах гэж байсан хар юүдэнтэй цамцтай хүн нь мын ширээний шилэн дээгүүр даваад ороод ирсэн. Тэгээд бид хоёрыг ширээний хойд булан руу цагаан өнгийн юүдэнтэй цамцтай хүн нь цаашаа хар гэж эргэж харах юм бол ална шүү, гараа ардаа ав дуугарах юм бол ална шүү, дуугүй бол гээд түлхээд байсан. Хар өнгийн юүдэнтэй эрэгтэй нь сейф ухаж байхдаа наад хоёрынхоо хөлийг хүл гэсэн. Тэгээд хана руу хараад зогсож байхад доошоо хэвт гэж хэлээд эхлээд мын гарыг хүлээд дараа нь миний гарыг хар өнгийн зүйлээр хүлсэн. Хар өнгийн юүдэнтэй цамцтай эрэгтэй нь болчихлоо гээд тэр хоёр буцаад гараад явсан. Гарч явахдаа үүдэнд манай 1 хүн байгаа гарч ирэх юм бол ална шүү гэж хэлсэн. Гарч явсны дараа миний гарыг хүлсэн уяаг хөдөлгөж байгаад би гараа мултлаад зээлийн мэргэжилтэн мыг хаалгаа түгж гэж хэлээд дотуур утас дуугарахаар нь би утсаа аваад хурдан хүн явуул гээд хамгаалалтын товчлуураа залгасан. Удалгүй цагдаа ирсэн. Манайх уг салбарын бүх алт монет мөнгөн эдлэл зэрэг эхний байдлаар 1128 гэрээний 1627 ширхэг эдлэл алдагдсан. Бэлнээр би өмнөх орой нь сейфний мөнгө 9.674.000 төгрөгийг сейфэндээ хүлээж авсан. Энэнээс 100,50,20,10 төгрөгийн нийт 24000 төгрөгийг үлдээгээд бусад мөнгийг авсан байсан. Зээлийн мэргэжилтэн мын гарт 1.634.610 төгрөг байсан. Миний гар дээр 269.220 төгрөг байсан тэр бүх мөнгийг аваад явсан.1128 иргэний эд зүйл гэсэн үг. Хугацаа хэтэрсэн хураагдсан эдлэл байхгүй. Зээлийн гэрээний эх хувь байгаа. Алдагдсан эд зүйлүүдийн зураг нь файл хэлбэрээр төв дээр байгаа. Тухайн эдлэлийн зах зээлийн ханшнаас 80%д бодож зээл олгодог. 500.000 төгрөгөөс доош сарын 5% 500.000 төгрөгөөс дээш 3 сая хүртэл сарын 4% 3 саяас дээш сарын 3% н хүүтэй зээл олгодог..." гэх мэдүүлэг /6 дугаар хавтаст хэргийн 40-41 дүгээр хуудас/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.ын дахин өгсөн: “...” ломбардад ажиллаж байх үед гаднаас /сүүлд нь нэрийг нь мэдэж зүсийг нь таньдаг болсон/ *******, ******* гэх хоёр залуу орж ирээд ******* нь сейф онгойлгож доторх эд зүйлсийг нь авч байх үед ******* гэх залуу нь надтай цуг ажиллаж байсан м бид хоёрыг арагшаагаа хана руу хараад зогс эргэж харах юм бол ална шүү гэж хэлээд хар өнгийн багцлагчаар хоёр биеийн ар хэсэгт холбон уяад хоёр хөлийг хооронд нь холбож уях гээд уяа нь болохгүй хараалын үг хэлээд байсан. Энэ үед ******* нь сэйфний дотор хэсэгт байсан эд зүйлсийг өөрсдийнхөө авч ирсэн цүнхэнд бүгдийг нь хийж амжсан тул бид хоёрыг орхиод гарч явсан. Энэ үйлдлийн улмаас болж миний сэтгэл зүйд маш их айдас цочрол үүссэн. Тухайн цаг хугацаанд би гурван сартай жирэмсэн байсан болохоор айж цочисноос болж савны амсар нээгдэн, умайн хүзүү нээгдэн хүүхэд маань зулбалт өгөх хэмжээнд хүрсэн байна гэж эмч хэлсэн...” гэх мэдүүлэг /6 дугаар хавтаст хэргийн 42-43-р хуудас/,

“...Дээрх асуудлаас 7 хоногт эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэсэн. Мөн төрөн төртөл тонус өгөөд л байнга эм, тариа хийлгэж байсан. Би тухайн үед баримтаа цуглуулж өгнө гэж мэдээгүй учир эм, тариа авсан баримтуудын ихэнхийг нь хаячихсан байна. И-Баримтад бүртгүүлсэн 12 ширхэг, 208,648 төгрөгийн баримтыг утсан дээрээ зургийг нь дараад хэвлэж гаргаад аваад ирсэн байгаа. ...Мөн дээрээс нь баримт байхгүй авсан эм, тариа, наагуур цаагуур явсан зардал, бас бус юм, сэтгэл санаа, бие мах бодиор хямралд орсон гээд нийт 2,000,000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг, эмчилгээ хийлгэсэн баримтуудын хуулбар /11 дүгээр хавтаст хэргийн 15-18-р хуудас/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Т.мын өгсөн“...*******, ******* гэх хоёр залуу орж ирээд ******* нь текний дээд хэсгээр давж дотогш ороод алнуудаа доошоо хэвт гэж хэлэхэд түүнтэй цуг явсан ******* нь текний дээд хэсгийн шилийг гараараа цохиж хагалсан. Энэ үед ******* нь *******дээ хандан наад хоёроо ал, ал, хурдан багла, хөлийг нь ч гэсэн багла, ямар нэгэн үйлдэл гаргах юм бол шууд ална шүү гэж хэлэхэд ******* нь бид хоёрыг доошоо хэвт гэж хэлэхээр нь эргээд харахад газрын хэсэгт нэлэнхүйдээ хагарсан шил бутарсан байдалтай харагдаж байсан тул доош явган суухад ******* нь араас ирээд бид хоёрын гарыг биеийн ар хэсэгт уясан. Энэ хугацаанд ******* нь сэйф онгойлгон дотор нь байсан эд зүйлсийг өөрийн авчирсан цүнхэндээ хийж аваад тэр хоёр гадагш цугтаа гарч явсан. ******* нь миний гарыг холбож уяхаасаа өмнө цаашаа хар хана руу шахаад зогс гэж хэлээд миний зүүн мөрний ар хэсэгт гараараа хүчтэй түлхэхэд нь би маш их хүчтэй түлхэгдэн хананы хэсэгт хоёр гарын алганы хэсгээрээ тулж зогссон. Хэрвээ хоёр гарын алганы хэсгээрээ хананы хэсэгт тулж чадаагүй бол нүүрэн хэсгээрээ хананы хэсэгт хүчтэй мөргөх байсан. Энэ үйлдлээс болж миний толгой эргэж хэд хоног дотор муухайрч байсан бөгөөд шинжээч эмчид үзүүлэхэд тархи доргилттой байна гэж надад хэлж байсан. 3 хоногийн цалингийн мөнгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /6 дугаар хавтаст хэргийн 45 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Ц.гийн өгсөн: “...Би өөрийн эзэмшлийн 3293 УНЯ улсын дугаартай хар өнгийн приус 20 маркийн автомашинтай өчигдөр буюу 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр өглөөний 10 цагийн орчим дүүргийн 13-р хороо Зүүн жанжингийн 4-97 тоотоос гарсан гараад хойшоо 12-ын буудлын замын хойд талын приус сервис гэж засварын газар орж машиныхаа катушкийг солиулахаар орсон чинь засварчин эд үзээд зүгээр байна гээд хотын төв рүү явж байхад нэг эрэгтэй хүн гараа өргөөд хөдөө аж ахуйн зах орно гээд явсан. Тэгээд дээшээ яваад 16-р хорооллын хойд талын замаар шар хад зүг рүү явж байхад Газарчингийн уулзварын урд талд Сод монгол шатахуун түгээх станцын хойд талд 30 орчим насны хар өнгийн даавуун масктай хар өнгийн малгайтай нэг эрэгтэй хүн гараа өргөөд чигээрээ явж бай замдаа 2 хүн авна гэсэн. Тэгээд утсаараа та 2 хаана байна би энэ нэг приус байна гэсэн. Тэгэнгүүтээ надад хандаад “Хаан банкны тэнд оч” гэж хэлээд арай болоогүй гээд төрийн банк байсан газрын хойд талд зам дагуу 1 дүгээр эгнээнд зогссон. Машинаа ломбардад тавих санаатай зогсож байхад замын урд талд авто ломбард гэсэн хаягийн дугаар луу залгаад машин авах уу, авч байгаа юу гээд асуусан чинь хойд талын хаалга онгойгоод 20- 30 орчим насны эрэгтэй машинд суусан. Тэгээд би утсаараа нөгөө ломбардны хүнтэй машин барьцаанд тавих талаар яриад явж байсан чинь араас нэг хурдан яваарай бид гурав хүний автомашины амортизатор сольж байгаа юм хүн нь хурдан ир гээд байна гээд байсан. Тэгээд шинэ замаараа яваад байж байхад автобусны буудал хавьцаа бид 3 буучихъя гэж хэлсэн. Би цаашаа хөдөлж байхдаа гайхаад толиндоо тэр гурав хоорондоо ярилцаад байсан. Улиастайн голын зүүн талд байдаг найз охин о руу залгасан чинь утсаа авахгүй байсан гэртээ ганцаараа байж байхад цагдаа нар ирсэн. Хүний машин янзалж байсан, тэрийг хурдан очиж янзалъя л гэсэн. Анх нөгөө эрэгтэй нь машинд суухад би утсаар яриад явж байсан болохоор юуны талаар ярьсан эсэхийг мэдэхгүй. Тэгээд намайг жаахан хурдан явцгаая айлд амортизатор сольж байгаа гэж газарчингаас суусан хүн нь хэлсэн. Нөгөө хоёр нь харин тийн хурдан очиж янзалъя гэсэн...” гэх мэдүүлэг /6 дугаар хавтаст хэргийн 223-224 дүгээр хуудас/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Г.гийн өгсөн: “...Би 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 12 цагийн үед дүүргийн 11 дүгээр хороо Энхжин хотхоны 103 дугаар байранд байдаг өөрийн охин болох ийн гэрээс улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгсэлтэй гарч дүүргийн 9 дүгээр хороо ны тоотод байрлах өөрийн хашаа байшингаа эргэхээр явсан. Би тэндээс гараад авто машинтайгаа явж байгаад ны 2 буудал гэх газраас 4 н хүний гар өргөхөөөр нь суулгасан чинь Улиастай мод үржүүлэх орно гэж хэлсэн. Тэгэхээр нь би суулгаад шархадны эцэс орно гэж хэлсэн. Би тухайн үед шархадны эцэс орох 2 хүн байгаа шүү гэж хэлсэн чинь тэр залуус энэ хоёр хүнээ буулгачихаад цаашаа хүргээд өгчих гэж хэлсэн. Тэгсэн 3-н залуугийн хойно сууж байсан хоёр залуу Да хүрээ захын Хаан банкны зүүн талд очоод буусан. Сүүлд буусан залуу надтай автомашинд Коронавирусийн талаар л юм ярьж байсан. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн зүүн урд талд засмал зам дээр 5-н залуу гараа өргөөд такси барих гээд зогсож байсан. би тэр хүмүүсийг танихгүй. Миний урд талд суусан нь бараан өнгийн куртиктэй байх шиг байсан. Бусад хүмүүсийг ямар хувцастай байсныг санахгүй байна...” гэх мэдүүлэг /6 дугаар хавтаст хэргийн 242-243 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Д.гийн өгсөн: “...Би “Бамбай” хамгаалалтын албанд 2010 оноос өдийг хүртэл шуурхай бүлгийн жолооч албан тушаалд ажиллаж байна. ...Би тухайн хэрэг учрал болдог өдөр 09 цагт Драмын театр дээрээс ээлж хүлээн авч хамгаалагч Төгөлдөрийн хамт 24 цагийн үүрэг гүйцэтгэсэн. 14 цаг 50 минутад төвөөс ны Цахлай салбарт түгшүүр ирлээ 2 хүн дотроо нь байна гэж утсаар дуудлага өгсөн. Мөн шуурхай бүлэг 14 цаг 56 минутад цахлай салбарын ад очиход гадна талын хүрэн өнгийн төмөр хаалга онгорхой түүний дотор талын цагаан өнгийн модон хаалга цоожтой байсан ба дотроос цоожилсон. ны эмэгтэй 2 ажилтанд цагдаагийн байгууллага болон бамбай хамгаалалтын алба байна хаалгаа онгойлгоорой гэсэн. Тэр үед дотогш орсон бөгөөд Төгөлдөр гэх хамгаалагчаа хойгуур урдуур нь явж үзээдэх гэж хэлээд явуулсан. Үйлчлэх ширээний баруун талын дээд шилэн хаалт хагарч газар нилэнхүйдээ шил болсон байсан ба ажилтан эмэгтэй 2 уйлж байсан ба үл таних 2 эрэгтэй орж хутга тулгаад дээрэмдчихлээ. Тэгээд би цагдаагийн алба хаагч нарт үлдээгээд ломбардаас гараад улаан юүдэн цамцтай 50 орчим настай эмэгтэйгээс эгчээ та сэжигтэй зүйл харав уу гэж хэлсэн. Өөрийн хамгаалалтын албаны төв рүүгээ ярьж болсон явдлын тухай мэдэгдсэн...” гэх мэдүүлэг /6 дугаар хавтаст хэргийн 246-247 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтад гэрч С.ийн өгсөн“...Хамгийн сүүлд 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр над дээр үл таних 3 эрэгтэй 25-30 орчим насны залуучууд байсан. 5 ширхэгийг 1500 төгрөгөөр худалдан авсан юм. Бүгдээрээ бараан хувцастай содон шинж тэмдгийг нь мэдэхгүй. Ойролцоогоор 175 см өндөртэй 3 н залуу байсан. Өмнө нь огт харж байгаагүй. Эхлээд кабель утас багцлагч авсан...

...Манай кабель багцлагч БНХАУ оруулж ирсэн. Ганц би худалддаг. Бусад нь БНСУ авч ирснийг худалддаг. Чанараараа ялгаатай бөгөөд миний худалдаж байгаа нь бол чанар муутай юм..." гэх мэдүүлэг /7 дугаар хавтаст хэргийн 10-11, 13 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Д.ийн өгсөн “...Тухайн өдөр 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр өдрийн ээлж 2 цагаас солигдчихсон. Манай камерын ажилтан Г. БЗД- ийн 17-р хорооны нутаг дэвсгэрт автобусны буудал дээр үйл ажиллагаа явуулах Л-11 салбарын үйл ажиллагааг хянах дэлгэцийн хэсэгт гүйгээд ирээд камерын дэлгэцэн дээр хар, цагаан цамцтай 2 эрэгтэй хүн ширээний тек аваад нэг нь хагалаад орж байсан. Тэгэхээр нь “Бамбай хамгаалалтын алба руу утасдаж төв рүүгээ хүний нөөц руу мэдэгдсэн. Бамбай хамгаалалтын албаны дохиоллын систем байгаа, энэ нь салбарын үйл ажиллагаа зогсож хаасны дараа идэвхижиж ажилладаг. Өдрийн цагаар буюу ажлын цагаар ажиллахгүй гэхдээ ажилтнуудад аюулгүй товчлуур байдаг. Салбар болгон дээр 3 байх ёстой хүн бүрт байхгүй Аюулгүйн товчлуурыг хүн бүрт байх ёстой боловч хувцсанд нь тогтдоггүйн улмаас хамгийн ойр ширээнд байрлуулж тавь гэсэн. Салбаруудад янз бүр байгаа хамгийн багадаа 4 камер эдгээр нь хяналтын хяналтын камерууд аюулгүй байдал болоод ажилтнуудын дотоод дэг журмын сахиулах, мөн үйлчлүүлэгч нарын хүсэлтийг шийдвэрлэх үүднээс тавигдсан...” гэх мэдүүлэг /7 дугаар хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас/,

  

Мөрдөн байцаалтад яллагдагч М.*******ын гэрчээр өгсөн “...2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 11 цагийн үед би ******* рүү өөрийн утаснаасаа дугаараасаа түүний 88787632 дугаар руу залгаж яриад Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн хажууханд уулзаад ойр зуурын юм ярьж байгаад мөнгө төгрөг байна уу, мөнгөний ажил байна уу гэхэд ******* Хөвсгөл рүү алтны ажил байна гэсэн. Тухайн үед бид урд явж байгаад ын урдуур өнгөрсөн. Энэ ломбардад хэдэн хүн ажилладаг мөнгөтэй юу гэсэн. Ингээд бид шууд Нарантуул зах руу саарал өнгийн автомашинд суугаад явсан. Нарантуулын комиссын бараанаас ******* дээгүүрээ өмсөх юүдэнтэй цамц, бээлий, эвхэгддэг цүнх, би хар өнгийн юүдэнтэй куртик зэргийг худалдаж авсан. Хар өнгийн кабель багцлагчаас 4-5 ширхгийг аваад дараа нь Да хүрээ захын аас танайх гар утас авдаг уу гэж асуугаад би лангууг даваад дотогш орсон ******* шилэн хаалгыг гараараа цохиж хагалсан. Төмөр сейф онгорхой байхаар нь ороод 5-6 сая төгрөг байх шиг байхаар нь цүнхэндээ хийсэн. ******* бэлэн мөнгийг аваад мөн алт монет мөнгө зэрэг эдлэлүүдийг цүнхэндээ хийсэн. Ломбардаас авсан мөнгийг хоёр тэнцүү хуваагаад авсан. Би 2.800.000 төгрөгийг нь авсан. Би 2020 оны 03 дугаар сарын 28-ны өдөр буюу 15 цагийн үед дүүргийн нутаг дэвсгэр дээр гэсэн нэртэй ломбард руу орж өөрт байсан жижиг хутгыг гарч ирээд шилэн хаалтны хажуу дахь жижиг хаалга руу ороод эмэгтэй ажилтан хойшоо болоход нь бэлнээр 750.000 төгрөгийг мөн 3 ширхэг чулуун хөөргийг авсан. Би 3 хөөргийг Нарантуул худалдааны төв рүү ороод 600.000 төгрөгөөр худалдсан...” гэх мэдүүлэг /7 дугаар хавтаст хэргийн 21-24 дүгээр хуудас/,

 

Мөрдөн байцаалтад яллагдагч Н.*******ын гэрчээр өгсөн “...******* хэлэхдээ эд зүйлсээ хуваагаад авчихъя гэж хэлсэн. Мөнгө болон эд зүйлийг нэг бүрчлэн тоолоогүй. Бид 3 дээрээс нь авах хэмжээгээрээ авсан. Мөнгөнөөс тэр хоёр нэг нэг боодол 20000 төгрөг авсан. Би задгай мөнгөнөөс 2 сая төгрөгийг авсан. Үнэт эдлэлүүдийг өөрсдийнхөө авах хэмжээгээр авсан. Маргааш нь буюу 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр эгч Туяамаагийнд очиход эгч ажилдаа явчихсан байсан. Үнэт эдлэлүүдээ эгчийнд нуухаар шийдээд түлхүүр хийдэг газраас нь түлхүүрийг нь аваад онгойлгож орсон. Туяамаа эгчийн гэрийн баруун эрд хэсэгт угаалтуурын ар хэсэгт газрыг нь 10-20 см ухаад булсан. Эд зүйлээ булчихаад гэрийн цоожилж орхиод буцаад 13 цагийн үед гэр рүүгээ харьсан. Бэлэн мөнгийг болохоороо биедээ авч явсан. Тэр мөнгийг биендээ авч явж байгаад ахуйн хэрэглээндээ 100.000-200.000 төгрөгийг хэрэглэсэн. 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өглөө 10 цаг өнгөрч байхад гэрээсээ гараад 990.000 төгрөгийг машины зээл авсан банк бус санхүүгийн байгууллагад төлсөн. Үлдсэн мөнгийг халаасандаа байлгаж байгаад гээчихсэн байсан. 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр гэрээсээ такси бариад *******тэй уулзахаар гэрт нь очтол гэртээ ганцаараа байсан. 12 цагийн орчим *******той уулзахаар гэрээс гараад утсаар яриад уулзъя гэж хэлсэн. Чингис зочид буудлын дэргэд 13 цаг орчмын үед 2 цаг гаруй хугацаанд уулзсан..." гэх мэдүүлэг /7 дугаар хавтаст хэргийн 25-29 дүгээр хуудас/,

 

Мөрдөн байцаалтад яллагдагч Д.*******гийн гэрчээр өгсөн “...Н.******* мөнгө олох арга байна гэж хэлэхээр нь ямар гэхэд нэг ломбард байгаа гэсэн. Тэгээд Н.******* намайг шархад руу хүргэж өгч байгаад Да хүрээгийн оройдоо нэг эмэгтэй бас нэг хамгаалагч байж магадгүй гээд заагаад өгсөн. 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр М.******* 10 цаг өнгөрч байхад миний 88786632 утас руу залгаж гарсан юм уу гэж асуухаар нь за гарлаа гээд Офицер дээр Да хүрээгийн “”-ын урдуур хөх өнгийн приус 30 маркийн машинтай явж онгорхой байгаа эсэхийг харчихаад Нарантуул захаас хар өнгийн нэг удаагийн багцлагч авсан. Ломбард дотор ороод ******* шилийг нь давж орсон. Би шилийг баруун гараараа цохиж хагалж 2 эмэгтэй теллерийн хана руу харуулж нэг удаагийн багцлагчаар гарыг нь уях гэхэд тасраад би өөрийнхөө өмсөж явсан цамцныхаа үдээсээр уясан. Мөнгөний боодолтой 7.500.000 орчим мөнгийг 3 хуваагаад 2, 2 саяар нь аваад үлдсэн 1.500.000 төгрөгөөр байр түрээсэлье гэж яриад Н.*******д нийт 3.500.000 төгрөгийг өгсөн. Бас ломбардны үнэт эдлэлүүдийг уутнаас гаргаад алт мөнгө монет мөнгөөр нь ялгасан. Хувцас болон эд зүйлээ шатаасан серийн дугаартай 1000,500,100,50-ын дэвсгэрүүдийг бүгдийг нь шатаасан...” гэх мэдүүлэг /7 дугаар хавтаст хэргийн 30-34 дүгээр хуудас/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Ч.Мижиддоржийн өгсөн “...******* манай эхнэрийн төрсөн эгч Н.Тогосмаагийн төрсөн хүүхэд. Би дүүргийн 15 дугаар хороо 15 дугаар гудамжны 504 тоотод 20 оны 08 сараас хойш түрээсэлж амьдарч байгаа Зарын дагуу холбогдож буусан. 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр өглөө 08 цагт гэрээсээ гараад 21 цагт орж ирдэг. Өдрийн цагаар манайд хүн байхгүй, гэрийнхээ түлхүүрийг үүднийхээ доод талд байх гишгүүрэн доогуур үлдээгээд явдаг. ...******* хааяа нэг ирээд явдаг. Саяхан хэдхэн хоногийн өмнө 2 найзынхаа хамт ирчихсэн байсан. ..манай гэрийн түлхүүр хаана хийдгийг Н.******* мэднэ. ...Яг хэдний өдрийг нь санахгүй байна. 3, 4 хоногийн өмнө уулзсан байх. Н.*******той цуг явж байсан хоёр залууг танихгүй. ...Надад манай хашаанд юм нуусан энэ тэр гэж хэлээгүй. Харин өнөөдөр өглөө хаалга нүдээд хүн орж ирээд Н.******* нь энд нуусан гэж ирээд заагаад байсан. Тэгээд газарт булж нуусан юм гаргаж ирсэн...” гэх мэдүүлэг /7 дугаар хавтаст хэргийн 41-43 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Г.ийн өгсөн “...Тухайн өдөр буюу 2020 оны 03 дугаар сарын 30- ны өдөр өдрийн ээлж 14 цагаас солигдсон харин би бүтэн гарах хуваарьтай байсан ба миний хардаг дэлгэцийн баруун талын дэлгэцэн дээр хяналтын ажилтан хяналт хийгээд сууж байтал ширээгээ түлхээд Л11 хүн гээд босоод хар хувцастай хүн ширээн дээр давж гараад урд талд байсан 75753232 дугаарын суурин утаснаас 102 руу залгаад БЗД Да хүрээгийн доод талын Цахлай ад 2 хүн орж ирээд хутга тулгаад сейфийг ухаад байна гэхэд сандралдаад  байсан цагдаа руу ярьж байхад э эгч хамгаалалтын алба руу хэлсэн...” гэх мэдүүлэг /7 дугаар хавтаст хэргийн 48-49 дүгээр хуудас/,

 

Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын дугаартай “..хэргийн гэрч Т.мын дүрслэн хэлсний дагуу Криминалистикийн шинжилгээний газрын Гэрэл зураг дүрс бичлэг, дүр зургийн шинжилгээний лабораторийн эрхлэгч, цагдаагийн дэд хурандаа А.хүүгээр ам зураг гаргуулав” гэх албан бичиг, хавсралт /7 дугаар хавтаст хэргийн 51-53 дугаар хуудас/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч Э.ын 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн дугаартай дүгнэлт /7 дугаар хавтаст хэргийн 121-122 дугаар хуудас/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч С.ийн 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн дугаартай “...Б.ын биед умайн доргилт, зулбахыг завдсан байдал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрлийн байдлаас хамаарна. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.” гэх дүгнэлт /7 дугаар хавтаст хэргийн 143-144 дүгээр хуудас/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч С.ийн 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн дугаартай “...Т.мын биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.” гэх дүгнэлт /7 дугаар хавтаст хэргийн 146-147 дугаар хуудас/,

 

Шинжээч С.ийн  “...Т.мын биед зовуурь бодит үзлэгийг үндэслэн тархи доргилт гэмтэл тогтоосон, мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэж дүгнэсэн. Б.ын биед зовуурь бодит үзлэг 2020 оны 04 сарын 01-ний өдрийн БЗД-ийн Эрүүл мэндийн төвийн эмчийн үзлэг, ЭХО шинжилгээний хариуг үндэслэн умайн доргилт, зулбахыг завдсан байдал гэмтэл тогтоогдсон. Мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэж дүгнэсэн. Т.мын биед учирсан тархи доргилт гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой байсан. Мохоо зүйл гэдэгт цохих, өшиглөх, мөргөх, унах, мөн ямар нэгэн хүчтэй хөдөлгөөн хийх үед буюу гэнэтийн хөдөлгөөний явцад үүссэн гэмтлийг мохоо зүйлийн хүчний үйлчлэлээр үүссэн гэмтэл гэж ойлгож болно. Тархинд ямар нэгэн савалт өгсөн тохиолдолд заавал ямар нэгэн зүйл мөргөж доргилт авах шаардлагагүйгээр өөрийн савалтдаа доргилт авч тархи доргих боломжтой. 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр буюу тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд хохирогч Б. нь 15-16 долоо хоногтой жирэмсэн байсан бөгөөд энэ үед гадны хүчтэй цочролын улмаас урагт нөлөөлөл өгч зулбахыг завдсан байдал умайн доргилт үүссэн байсан. Энэ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Мөн дээрх мохоо зүйл гэдгийг тайлбарласны нэгэн адилаар ураг зулбахыг завдан умайн доргилт өгсний улмаас үүсч байгаа гэмтлийг мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой гэж шинжлэх ухааны үүднээс тайлбарласан байгаа. Гадны хүчтэй цочрол гэдэг нь сэтгэл санааны цочролыг хамааруулж ойлгож болно...” гэх мэдүүлэг /7 дугаар хавтаст хэргийн 148-149 дүгээр хуудас/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Х.*******гийн өгсөн “...гаднаас цагаан, цэнхэр өнгийн дух хэсгээрээ цагаан өнгийн оруулгатай, чих нь буудаг малгай өмссөн эрэгтэй хүн ганцаараа орж ирж байсан. Тухайн эрэгтэйн араас нь бас нэг эрэгтэй хүн орж ирээд манай ажлын гадна талын хаалгыг хаахаар нь эрхлэгч “яагаад хаалга хаагаад байгаа юм бэ?" гэж хэлээд өөрийн биедээ зүүдэг аюулгүйн товч буюу хамгаалалтын алба руу тусламжийн дохиог дарсан. Тэгтэл түрүүлж орж ирсэн эрэгтэй хүн бид нарын суудаг хэсэг рүү шилэн хаалгыг хөлөөрөө нэг удаа өшиглөж орж ирсэн. Тухайн эрэгтэй хүн баруун гартаа шар өнгийн иштэй 10-15 см орчим урттай хутга барьсан байсан бөгөөд бид гурав айгаад өрөөнийхөө баруун хойд хэсгийн булан руу хана налаад зогссон. Эхэлж орж ирсэн эрэгтэй хүн эрхлэгч ыг эд зүйл хадгалах өрөөнд байдаг сейфийг онгойлго гээд цаад өрөө рүү аваад явсан. Сүүлд орж ирсэн хоёр дахь эрэгтэй ******* бид хоёрын гарыг ардаа ав гэхээр нь бид хоёр гараа ар нуруундаа авахад цагаан өнгийн нарийхан багцлагчаар бид хоёрын гарыг маань хүлээд “хоёулаа доошоо суу” гэхээр нь бид хоёр доошоо суухад миний зүүн хөлийг *******ын баруун хөлтэй холбож гарыг маань хүлсэн цагаан өнгийн багцлагчтай адилхан багцлагчаар холбож хүлсэн. ...Тэгтэл хоёр дахь эрэгтэй хүн намайг “Битгий хараад бай” гээд ******* бид хоёрын толгойд дотроо хогтой байсан хогны хар уутны хогийг нь шалан дээр асгаад бид хоёрын толгойд нэг, нэгээр нь угласан

гүйлгээний ширээн дээр байсан хайчаар миний болон ******* бид бид хоёрын гар хөлийг хүлсэн цагаан багцлагчийг тайлсан. *******ын гарыг хүлсэн байсан багцлагчийг тайлахад баруун гар нь цус болсон байсан...” гэх мэдүүлэг /8 дугаар хавтаст хэргийн 212-214 дүгээр хуудас/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Х.*******гийн дахин өгсөн “...тухайн үед эхлээд орж ирсэн цагаан цэнхэр буудаг бүчтэй малгайтай эрэгтэй нь онигор нүдтэй, 25-30 орчим насны болов уу гэмээр нүдтэй, маск зүүж, малгайгаараа духаа даруулсан болохоор сайн харагдаагүй, “хөөрөг авах уу” гэж асуусан 2 дахь эрэгтэйг нь араас нь харахад цагаан саарал өмдтэй, хар хөх өнгийн ханцуйгаараа канттай ажлын хувцастай, куртикнийхээ малгайг өмсөөд бүчилсэн байдалтай 40 орчим насны гэмээр эрэгтэй байсан. ...уг эрэгтэй нь дээгүүрээ махлагдуу, гартаа цагаан ажлын бээлийтэй, 160-165 орчим өндөртэй 35-40 орчим насны эрэгтэй байсан...” гэх мэдүүлэг /8 дугаар хавтаст хэргийн 215-216 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Х.ын өгсөн“...Миний бие “” ХХК буюу ны дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах салбарын эрхлэгчийн албан тушаалыг хашдаг юм. 2020 оны 12 дугаар сарын 17- ны өдөр би хамт ажилладаг *******, ******* нарын хамт ажил дээрээ байж байхад оройн 17 цаг 40 минутын орчимд бид гурав ажлаа хаах гээд бэлтгэл ажлаа хангаад байж байтал гаднаас үл таних хоёр эрэгтэй хүн орж ирсэн. Тухайн хоёр эрэгтэй хүний урд нь орж ирсэн буюу нэгдэх эрэгтэй хүн 170-175 см өндөртэй, 25- 30 орчим насны, биедээ таарсан махтай, хар, бараан өнгийн богино хүрэм өмссөн байсан ба толгойдоо саарал өнгийн, үстэй, чих нь буудаг малгай өмссөн байсан. Түүний араас нь дагаж орж ирсэн хоёр дахь эрэгтэй хүн орж ирэхдээ манай байгууллагын гадна талын хаалгыг хаагаад орж ирсэн. Би хаалга хаасан хоёр дахь эрэгтэй хүнд хандаж “Яагаад хаалга түгжээд байгаа юм бэ?” гэхэд ямар нэгэн хариу огт хэлээгүй. Хоёр дахь залуу алаг, эрээн өнгийн ажлын гэмээр малгайтай хүрэм өмсөөд хүрэмний малгайгаа өмсөөд малгайныхаа бүчээр нүүр хэсгээ халхлаад багалсан байсан. Түүний биеийн өндөр нь 175-180 см өндөртэй, 30 гаран насны нэгдэх залууг бодвол махлаг, биерхүү эрэгтэй хүн байсан. Нэгдэх эрэгтэй хүн үйлчлүүлэгчийн заал болон бидний суудаг хэсэг хоёрыг тусгаарласан шилэн хаалгыг хөлөөрөө нэг удаа өшиглөж орж ирээд “Хойшоо хана руу бол” гэхээр нь бид гурав айж сандарсандаа өрөөний баруун хойд талын буланд очоод зогссон. Тэр хоёр залуу хоёулаа гартаа хутга барьсан байсан. Нэгдэх буюу шилэн хаалга өшиглөж орж ирсэн эрэгтэй хүн манай эд зүйл хадгалах сейф байдаг өрөө рүү шууд ороод хоёр сейфний хаалгыг татаж үзээд онгойхгүй байсан чинь буцаж ирээд сейфээ онгойлго гэхээр нь би айсандаа ширээн дээр байсан сейфний түлхүүрийг авахад миний зүүн талын ханцуйнаас татаад сейфнүүд байдаг өрөө лүү дагуулж ороод онгойлгохыг шаардсан. Би кодоо мэддэг хэдий ч цаг хожих гэж албаар сейфнийхээ кодыг хоёр удаа буруу хийсэн боловч тухайн эрэгтэй хүн баруун гартаа нарийвтар 20-25 см урттай хутга барьсан байсан учир би айсандаа урд талд байрлах сейфийг эхэлж онгойлгож өгөхөд тухайн эрэгтэй ногоон эрээн өнгийн даавуун тор гаргаж ирээд эхний онгойлгож өгсөн сейфэн дотор байсан багцалсан аяганы гадна талын уутыг задлахад зааланд *******, ******* хоёрыг харж байсан хоёр дахь эрэгтэй хүн “Аяга хэрэггүй” гэж хэлж байсан, би аяга авсан үгүйг сайн мэдэхгүй байна. Сейф ухаж байсан эрэгтэй хүн намайг хоёр дахь сейфийг онгойлгож өгөхийг шаардахаар нь би онгойлгох гэж албаар 7-8 удаа кодоо буруу хийсэн боловч “намайг ална шүү” гээд айлгаад байхаар нь хоёр дахь сейфийг онгойлгож өгсөн. Намайг сейф онгойлгож дуусахад нэгдэх буюу сейф ухаж байсан эрэгтэй хүн намайг *******, ******* нарын хажууд авчраад миний хоёр гарыг цагаан өнгийн хуванцар зүйлээр ард маань хүлсэн. Мөн намайг түлхэж газар унагааж байгаад миний хоёр хөлийг мөн адил цагаан өнгийн хуванцар зүйлээр хүлээд буцаад сейф рүү очоод ногоон, эрээн өнгийн торондоо сейфэн доторх эд зүйлсийг хийгээд байхаар нь би эргэж хараад тухайн хоёр эрэгтэй хүнд хандаж “Та нар ингэж болохгүй ш дээ, хэрэгт орно шүү дээ” гэхэд хоёр дахь эрэгтэй хүн цонхон дээр гадна талыг харж зогсож байгаад сейф ухаж байсан эрэгтэй хүн рүү дөхөж ирээд одоо би нэрийг нь сайн санахгүй байна. Ямар ч байсан нэг хүний нэр хэлээд “ хая, хая явъя” гэж хэлээд буцаад үүдний хэсэг рүү явтал сейф ухаж байсан эрэгтэй хүн заал руу гарч ирээд энийг нь алчих юм уу? гэж над руу толгойгоороо дохиж заачихаад хаалга гаднаас нь хаагаад хоёулаа гараад явсан...” гэх мэдүүлэг /8 дугаар хавтаст хэргийн 221-227 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Ж.*******ын өгсөн “... эгч сүүлд гаднаас орж ирсэн эрэгтэйд хандан “..хүүе яагаад хаалга хаагаад байгаа юм бэ..гэж хэлэх хооронд эхлээд орж ирсэн залуу, манай заал руу нэвтрэх шилэн хаалгыг өшиглөн орж ирсэн. Тэгэхдээ тэр залуу одоо яг аль гартаа гэдгийг нь санахгүй байна. Бас ямар хутга байсныг нь санахгүй байна нэг ширхэг хутга барьчихсан ...хойшоо бол, ална шүү, хутгална шүү, сейфээ онгойлго... гэж хэлэн орж ирсэн. Тэр үед би , ******* нарын хамтаар заалны хойд хэсэгт байх хана руу тулсан. Тэр үед сүүлд орж ирэн хаалга хаагаад байсан залуу мөн нэг гартаа хутга барьчихсан орж ирсэн. Тэгээд эхний залуу эхэндээ ганцаараа манай сейфний өрөө рүү ороод удалгүй гарч ирээд бид нарт хандан ...сейфээ онгойлго... гэж эгчид хутгаа тулган сейфний түлхүүр байсан ширээ рүү явсан. Тэгээд тэр залуу эгчийн хамтаар сейфний түлхүүр аваад хойд талын өрөө рүү орох үед сүүлд орж ирсэн залуу ******* бид хоёрыг хананд тулгаж байгаад ******* бид хоёрын хоёр гарыг ар нуруу хэсэгт гарган хуванцар гэмээр цагаан өнгөтэй, нарийхан /цагдаа нар тухайн үед пам гээд байсан гэх/ зүйлээр хүлсэн. Тэр сүүлд орж ирсэн залуу миний хоёр гарыг хүлэх үед би доошоо тонгойсон байхдаа хажуу талынхаа ширээ рүү хартал, тэр ширээн дээр миний гарыг хүлж байсан залуу гартаа барьсан шаргал өнгийн иштэй, 20 гаран сантиметрийн урттай шинэ гэмээр хутгыг тавьсан байсан. Тэгээд тэр залуу намайг хүлчихээд хажуу талд байсан *******гийн хоёр гарыг хүлсэн. ...үүдний хэсэгт байсан хогны савнуудаас нэг удаагийн хогны гялгар уутнуудыг сугалан авч хогийг нь асгаад ******* бид хоёрын толгойд нэг нэгээр угласан. Тэгж хогны уут авч ******* бид хоёрын толгойд углах үедээ билүү, бүр өмнө нь гар хүлснийхээ дараа билүү ******* бид хоёрын гарыг хүлсэн залуу бас хоёр хөл хүлсэн... гэх мэдүүлэг /8 дугаар хавтаст хэргийн 230-231 дүгээр хуудас/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Ж.*******ын дахин өгсөн “...би тухайн бичлэгийн дуу, дүрстэй нь хамт маш сайн үзлээ. Тэр бичлэг дээр Л-11 салбарт бараан өнгийн куртиктэй эрэгтэй орж ирээд... гар утас авах уу ... гэж асууж байгаа нь манай салбарт хамгийн анх орж ирээд ... хөөрөг авах уу ... гэж асуугаад дайрч орж ирсэн үстэй малгайтай эрэгтэйгээ төстэй байна. Л-11 салбарт орж ирсэн гар утас авах уу гэж байгаа эрэгтэй нь манайд орж ирээд хөөрөг авах гэдэг эрэгтэйгээ яг ижил төстэй үйлдэл хийж байна. бас хоолойг нь сайн сонсоод байвал ижилхэн байна. Ерөнхийдөө бол Л-11 салбарт ороод шууд сейф руу явж онгойлго гэж хэлж байгаа маш адилхан байна. Харин Л-11 салбарт орсон хоёр хүний цагаан цамтай эрэгтэй бол манайд орж ирээд ******* бид хоёрын гар, хөлийг хүлэн, толгойд хогны уут угалсан эрэгтэйгээс өөр хүн байна. Арай залуу хүн байх шиг байна. Учир нь манайд орж ирээд гар хөл хүлсэн эрэгтэй настай гэмээр, бас үг, хэл нь арай зөөлөн байсан. Харин Л-11 салбарт орсон цагаан цамцтай эрэгтэй бол их ширүүн дуу хоолойтой, ярьж хэлж байгаа нь маш хэрцгий байна. Тэгэхээр манай салбар болон Л-11 салбарт орсон хүмүүсээс сэйф рүү явж байгаа эрэгтэй бол нэг хүн байх шиг байна..." гэх мэдүүлэг /8 дугаар хавтаст хэргийн 232-233 дугаар хуудас/,

“...Би мөрдөн байцаалтын шатанд нэрийг нь мэддэг болсон ******* гэгч нь миний баруун гарын сарвууг хутгаар зүсчихсэн юм. ******* нь манай ломбардад *******ын араас сүүлд нь орж ирсэн 40 орчим насны арай махлаг, ажлын хөх куртиктэй, саарал өмдтэй эрэгтэй нь байсан. Тэр хоёр хоёулаа хутгатай байсан бөгөөд ******* сейф ухаж байх хооронд ******* нь ******* бид хоёрын гарыг цагаан сатуркан 1 удаагийн түгжигчээр нуруунд нь авхуулж байгаад хүлж байхдаа зүсчихсэн юм. Би тухайн үедээ айж сандарсан байсан болохоор мэдээгүй.

  Би тухайн үед бээлий өмсчихсөн байсан учраас бээлийтэй хамт зүсээд бээлий нил цус болчихсон байсан. Тэр хүн гартаа хутгаа барьчихсан чигтээ бид хоёрын гарыг хүлж байсан юм. Хутга нь цайвар өнгийн иштэй байсан...” гэх мэдүүлэг /11 дүгээр хавтаст хэргийн 8-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 138 дугаартай Ж.*******ын биед баруун сарвууны зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /9 дүгээр хавтаст хэргийн 108-109-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн дугаартай Х.*******гийн биед гэмтэл тогтоогдсонгүй...” гэх дүгнэлт /9 дүгээр хавтаст хэргийн 111-112 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн дугаартай Биологийн шинжээчийн “...1.Шинжилгээнд ирүүлсэн ширээн дээрээс гэсэн бичигтэй цагаан өнгийн хуванцар багцлагч дээр цус илэрсэн. Биологийн гаралтай бусд ул мөр илрээгүй. 2.Ширээн дээрээс гэсэн бичигтэй цагаан өнгийн хуванцар багцлагч дээрх цусны бүлгийн харьяаллыг тогтоох боломжгүй байна. 3.№4, 2, 7, 6 гэсэн бичигтэй цагаан өнгийн хуванцар багцлагч дээр цус болон биологийн гаралтай ул мар илрээгүй...” гэх дүгнэлт /9 дүгээр хавтаст хэргийн 224-225 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 141 дугаартай Х.ын биед гэмтэл тогтоогдсонгүй...” гэх дүгнэлт /9 дүгээр хавтаст хэргийн 114-115-р хуудас/,

 

Мөрдөн байцаалтад яллагдагч Д.*******гийн гэрчээр өгсөн “...надад сонсгосон Тайгын Булаг ХХК буюу аас гарган өгсөн хяналтын камерын бичлэгийг 17 цаг буюу 46 минутанд яригдаж байгаа эрэгтэй хүний дуу хоолой буюу “Гаръя гаръя, ...цонхоор харж байя,... доошоо, доошоо хэвтээд хэвт” гэж хэлж байгаа хүн бол надтай одоо дүүрэгдэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаах тасагт шалгагдаж байгаа ы ******* гэдэг залуу мөн байна. Надад үзүүлсэн уг бичлэгт байгаа цагаан өнгийн малгайтай залуугийн биеийн ерөнхий манераар нь таньж байна. 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс дээр байцаагч Нямдоржтой уулзах үедээ 14 цаг өнгөрч байхад уулзаад 18 цаг өнгөрч байхад Нарны гүүрний доод орчимд салсан байдаг. *******ын гэр нь нарны гүүр даваад Алтай хотхонд байдаг юм. Гэртээ харина гэж байсан. Би *******ыг 2011 оноос 2013 оны хооронд Багануурын 427 дугаар хорих ангид хамт ял эдэлж байхдаа танилцсан. Тэрнээс хойш 2020 оны 03 дугар сарын 30-ны өдөр дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ыг дээрэмдсэн хэрэг дээр хамтран оролцож одоо энэ хэрэг дээрээ шалгагдаж байгаа учраас түүний дуу хоолойг сайн таньж байна...” гэх мэдүүлэг /9 дүгээр хавтаст хэргийн 6-7 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.ын өгсөн “...2020 оны 12 дугаар сарын 17-ны орой 17:43:45 минутаас 2020 оны 12 дугаар сарын 17:46:54 минутын хооронд хийгдэж 2 гэж дугаарлан надад үзүүлж байгаа дүрсний бичлэгээс цагаан саарал өнгийн өмд, кант бүхий ажлын хүрэмтэй иргэн урьд өмнө манай ангид хоригдож байсан ын *******ийн дуу, биеийн хэлбэр ижилхэн байна... овогтой ******* нь махлаг, цүдгэр гэдэс, оцгор том бөгстэй ойр ойрхон гишгэж хурдан явдаг, ярихдаа хурдан тод хэллэгтэй тул дээрх байдлаар нь таньж байна гэх мэдүүлэг /9 дүгээр хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Ч.ын өгсөн“...2 хүний урд хэсэгт нь явж байгаа ажлын хөх өнгийн хувцастай эрэгтэй хүн нь Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс нээлттэй, хаалттай дугаар хорих ангид ял эдэлж байсан овогтой ******* гэгчтэй адилхан явж байгаа үйл хөдлөл нь мөн байна...бичлэгт овогтой *******ийн хэлбэр дүрс, үйл хөдлөл, дууны өнгө тод бичигдсэн байна гэх мэдүүлэг /9 дүгээр хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.ын өгсөн...бичлэгийг үзэхэд Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс нээлттэй, хаалттай дугаар хорих ангид ял шийтгэл эдэлж байсан овогтой *******ийн дүрс мөн байна...мөн бичлэгт О.*******ийн дуу хоолойн бичигдсэн байсан тул би дуу хоолойн өнгөөр түүнийг таньж байна гэх мэдүүлэг /9 дүгээр хавтаст хэргийн 28-29 дүгээр хуудас/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Г.ийн өгсөн“...надад үзүүлж байгаа 1 гэж дугаарласан дүрсний бичлэгийн өдрийн цагаар цагаан өнгийн худаг орчимд бичигдсэн байна. Уг бичлэгт орсон 2 хүний урд хэсэгт нь явж байгаа хүн нь тарган махлаг, барилддаг шинжтэй хүн байна. Энэ байдлаараа Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс нээлттэй, хаалттай дугаар хорих ангид ял эдэлж байсан О.*******ийн хэлбэр дүрс, хөдөлгөөнтэй ижил төстэй байна...дуу биеийн байдал зэрэг нь хоригдол О.*******тэй адил, иймд би таньж байна гэх мэдүүлэг /9 дүгээр хавтаст хэргийн 30-31 дүгээр хуудас/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Ж.ын өгсөн “...2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн өглөө 1 цаг үед унтаж байхад манай гэрийн цонхыг хүн нүдэхээр нь хартал ирчихсэн байхаар нь цонхоо онгойлгож мэнд мэдэхэд би хүнтэй явж орохгүй *******ийг гараад ир гэж хэлчих гэсэн. ******* орноосоо босоод дээлээ нөмрөөд гэрээс гараад 10 орчим минут гадаа гийн сууж ирсэн машинд юм ярьж байгаад буцаж орж ирээд хувцсаа өмсөөд цайгаа уугаад намайг ийн машин засварын газарт очоод Төгсөөгийн машиныг засаж байгаа хүмүүсийг хараад сууж бай гэнээ, миний араас хүнтэй уулзаад ирнэ гэнээ. Би түрүүлээд явлаа гээд гэрээс 1 орчмын дараа буюу 12 цагийн үед машингүй алхаад явсан...18 цагийн үед гэртээ ганцаараа орж ирээд буцаж гэрээс гаралгүй буузны махаа татаад бид 2 буузаа хийж байгаад шөнийн 00 цагийн үед унтаж амарсан...” гэх мэдүүлэг /9 дүгээр хавтаст хэргийн 48-54 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтад Иргэний хариуцагч Ч.ын “...манай барьцаалан зээлдүүлэх газар хууль дүрэм стандарт журамд нийцүүлэн аюулгүй байдлаа хангаж үйл ажиллагаагаа явуулдаг. Дээрэмдэх гэмт хэргийн халдлагаас болж манай компанийн болон манай компанид эд зүйлсээ барьцаанд  тавьсан бусад иргэдийн өмч хөрөнгөд учирсан хохирлыг тус компани хариуцах үндэслэлгүй..” гэх мэдүүлэг /10 дугаар хавтаст хэргийн 239 дүгээр хуудас/,

 

Мөрдөн байцаалтад Иргэний хариуцагч Х.гийн “...дээрэм бол өөрөө зүгээр л эрсдэл шүү дээ. Бид нар өөрсдөө хохирогч болчихоод байна шүү дээ...” гэх мэдүүлэг /10 дугаар хавтаст хэргийн 242 дугаар хуудас/

 

Мөрдөн байцаалтад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.ын өгсөн “...миний бие хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдон оролцож байна. Энэ хэргийн улмаас 2102 гэрээний 1588 иргэний 2912 тооны алт, монет, мөнгөн эдлэл алдагдсан байсан. Үүнээс 152 гэрээний иргэний 2 тооны эд зүйлс гэрээний дагуу манай байгууллагын өмчлөлийн эд зүйл болсон байсан. Эд зүйлийг тухайн үеийн зах зээлийн ханшийн 80 хувиар тооцож барьцаалдаг бөгөөд гэрээнд энэ талаар тодорхой заасан байгаа. Манай байгууллагаас барьцаалан зээлдүүлэх гэрээний дагуу мөнгөн төлбөрөөр .985.500 төгрөгийн зээл олгосон. Үүнээс манай өмчлөлд шилжсэн байсан 152 гэрээний иргэний 2 тооны эд зүйлсийн 39.959.000 төгрөгийн хохирол учирсан байсан. ...Энэ хэргийн улмаас манай өмчлөлд шилжсэн байсан 152 гэрээний иргэний 2 тооны эд зүйлсийн 39.959.000 төгрөгийн хохирол учирсан. Иргэдтэй гэрээ байгуулж барьцаалан зээлдүүлэх гэрээний дагуу мөнгөн төлбөрөөр .985.500 төгрөгийн зээл олгосон. Энэ мөнгөн дүн бол иргэдийн манай байгууллагад эд зүйлсээ тавиад гэрээ хийж авсан мөнгөн дүн юм...” /11 дүгээр хавтаст хэргийн 1-2-р хуудас/

 

Мөрдөн байцаалтад Иргэний нэхэмжлэгч Э.гийн өгсөн: “...уг гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад ДАМНО ХХК-аар эд хөрөнгийн үнэлгээг хийлгүүлсэн 88.000 төгрөгийн зардлыг манай байгууллагаас буюу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлаас төлсөн байгаа. Уг 88.000 төгрөгийг нэхэмжилж байна..” гэх мэдүүлэг /11 дүгээр хавтаст хэргийн 22 дугаар хуудас/

 

Шинжээч Ц.ийн “...Хөрөнгийн үнэлгээний олон улсын стандартад заасны дагуу хөрөнгийг үнэлэх үндсэн 3 хандлага байдаг. Зах зээлийн хандлага, зардлын хандлага, орлогын хандлага зэргээс зах зээлийн хандлагаар тэр дотроо зах зээлийн жишиг, харьцуулалтын аргаар дээрх үнэлгээний ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Учир нь үнэлэгдэж буй хөрөнгүүд нь үнэт металлын төрөлд ангилагдаж байгаа тул зах зээлд нээлттэй зарласан үнэ, мэдээлэл хангалттай, хэлбэр хийцээсээ илүүтэйгээр металлынхаа орц граммаар зах зээлийн үнэ цэнэ нь тодорхойлогддог тул монгол банк, мөн тухай үеийн ченж нарын зах зээлд нээлттэй санал болгож байгаа үнэ зэргээс бүрдсэн мэдээллийн санг ашиглаж үнэлгээг гаргасан болно. Мэдээллийн санг ашиглахтай холбоотой заалтыг хөрөнгийн үнэлгээний тухай хуульд тусгайлан заасан байдаг. Тиймээс дээрх хөрөнгүүд нь нэг бүрчлэн үзэж харж танилцах боломж хязгаарлагдмал тул тухайн хөрөнгийн өөрийн металлын орц хэмжээгээр харьцуулан жишилт хийж үнэлгээг гүйцэтгэсэн. ...ны цахлай салбараас алдагдсан үнэт эдлэлийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар тогтоосон ингэхдээ алтыг 1 граммыг нь 160.0            төгрөгөөр, монетыг 1 граммыг нь 110,000 төгрөгөөр, мөнгийг 1 граммыг нь 3000 төгрөгөөр тус тус бодож үнэлгээ хийсэн юм. Харин ны салбараас алдагдсан үнэт эдлэлийн үнэлгээг 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар тогтоосон ингэхдээ алтыг 1 граммыг нь 170,000 төгрөгөөр, монетыг 1 граммыг 130,000 төгрөгөөр, мөнгийг 1 граммыг нь 3500 төгрөгөөр тус тус бодож үнэлгээ хийсэн...” гэх мэдүүлэг /13 дугаар хавтаст хэргийн 70-71 дүгээр хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн дүрс бичлэгүүд нь шинжилгээнд тэнцэнэ. Дүрс бичлэгт дүрслэгдэх хаалганы өндрийг нэг нэгжээр тооцон хүний өндрийг харьцуулан тооцоолоход хаалганы өндөртэй 0.74 гэсэн харьцаатай тодорхойлогдож байна. “Туршилт хийсэн бичлэг.бау” гэсэн нэртэй дүрс бичлэгт дүрслэгдэх хаалганы өндрийг нэг нэгжээр тооцон мөрдөн шалгах ажиллагааны туршилтад орж буй хүний өндрийг харьцуулан тооцоолоход хаалганы өндрөөс 0.74 гэсэн харьцаатай тодорхойлогдож байна..” гэх дүгнэлт /хх- 9-ийн 118-124 дүгээр хуудас/,

 

Мөрдөн байцаалтад яллагдагч М.*******ын “...Миний хувьд ...ямар ч байсан хохирол төлбөрийг зах зээлийн үнэ ханшинд нийцүүлэн гаргасан үнэлгээний хэмжээнд бүрэн төлж барагдуулна гэж бодож байгаа. ...Тухайн цаг хугацаанд “” ломбардад ******* бид хоёр дотогш нэвтрэн орж би сейфний онгорхой байсан хаалгыг нээн дотор нь байсан үнэт эл зүйлсийг цүнхэнд хийн савлан авсан. Энэ үед ******* текний дээд хэсгийн шилийг гараараа хагалаад тэнд байсан хоёр эмэгтэйг цаашаа хана руу хараад зогс гэж хэлээд зогсож байсан. Миний хувьд тэр хоёр эмэгтэйд огт гар хүрсэн зүйл байхгүй. Сейфэн дотор байсан эд зүйлсийг л шууд цүнхэнд хийж аваад гарсан. Энэ үед ******* ч гэсэн намайг дагалдаад тэндээс гарч явсан байгаа...” гэх мэдүүлэг /20 дугаар хавтаст хэргийн 1-174 дүгээр хуудас/,

 

Мөрдөн байцаалтад яллагдагч М.*******ын дахин өгсөн “...Оч ах намайг цагаан байшингуудын дэргэд хүлээж бай гээд 2-3 цаг орчимд хүлээлгэсэн. 14-цагийн орчимд Оч ах ганцаараа явган ирсэн бөгөөд цагаан өнгийн шуудай барьсан байсан. Уг шуудайн дотор нь хар өнгийн ажлын куртик, цайвар өнгийн ажлын өмд, үдээстэй, бордуу өнгийн гутал, шар өнгийн модон иштэй, жижиг хоолны хутга хоёр ширхэг, цагаан өнгийг кабель багцлагчууд байсан. Тэгээд Оч ах надад хэлэхдээ “зурагтын тэнд байдаг ыг дээрэмдэнэ, чи угаасаа дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр шалгагдаж байгаа юм чинь чамайг шалгана харин намайг гэж сэжиглэхгүй, тийм болохоор дээрмээ хийчихээд шууд гэртэй харьчих гэрээсээ гарч ирэхдээ өөр хувцас өмсчих, чамайг 2, 3 хоног шалгах байх, чи зүгээр шалгуулаарай, хэргээ хүлээж болохгүй шүү” гэж хэлсэн. ...Машинаас буугаад бид хоёр ломбардны гадаа хашааны урд байсан цагаан худгийн дэргэд очиж зогсоод ломбардыг ажигласан. Тухайн ломбард руу хүмүүс орж гараад байсан учраас хүнгүй болохыг хүлээсэн. Тэгээд гадаа нь зогсож байгаад хүнгүй болсон юм шиг болохоор нь би 15-н цагийн орчимд ломбард руу орчныг тандах зорилгоор орсон. Ороход гурван эмэгтэй ажилтан ажиллаж байсан бөгөөд тусгаарлагдсан шилэн хаалга байсан. Тэгээд би ажилтанд сэжиг төрүүлэхгүй байх зорилгоор “хөөрөг авах уу гэж асуухад ажилтан надад хөөрөг авдаггүй” гэж хариулсан. Тэгэхээр нь би эргээд гараад явсан. Гарч Оч ах дээр очиж ломбардны дотор нөхцөл байдлыг хэлсэн. Ингээд хүнгүй үеийг хүлээж 17-н цаг өнгөрөөсөн. Тэгээд хүн орж гарахаа болихоор нь би очиход одоо орох уу гэж хэлэхэд Оч ах бид 2 дотогш орохоор болоод би түрүүлж орсон, миний араас Оч ах орж ирсэн бөгөөд энэ үед нэг эмэгтэй ажилтан “ яагаад хаалга түгжээд байгаа юм бэ? гэж хэлсэн бөгөөд энэ үед нь би Оч ахыг хаалга түгжиж байна гэж ойлгоод шууд дотор шилэн хаалгыг өшиглөхөд гурван эмэгтэй ажилтны цаад захад сууж байсан эмэгтэй ажилтан өөрийнхөө сууж байсан ширээний доод давцангийн доороос нь ямар нэгэн юм цохих шиг болсон. Ажилчдыг ширээнээс холдох талаар шаардлага тавьсан. Гурван эмэгтэй ажилтныг хойд талын хана руу шахаж зогсоогоод би арын өрөөнд байх сейфийг онгойлгох гэтэл түгжээтэй байсан бөгөөд би сейфээ онгойлго гэж шаардлага тавихад нэг эмэгтэй ажилтан ширээн дээрээс түлхүүр авч сейфийг надад онгойлгож өгсөн. Би сейфэн дотор байсан 6 орчим шургуулга дээр олон тооны үнэт эдлэлүүдийг Оч ахын надад өгсөн уутанд хийсэн. Тэгээд би эд зүйлсээ авчихаад арын өрөөнөөс гарах үед гурван эмэгтэй ажилтан өрөөний буланд гар хөлийг нь багцлагчаар боосон, толгойд нь хар уут угласан байдалтай байсан. ...Ломбардаас гарах үедээ Оч ахын гарт ломбардаас авсан өөр эд зүйлс ажиглагдаагүй бөгөөд би тортой эд зүйлсээ аваад гарсан. Тэндээс гараад Оч ах миний урд гарч гүйхээр нь би араас нь алхаад бид хоёр гудамж уруудаад таксиндаа очиж суусан. Тэндээс бид хоёр зүүн салаа руу явсан. Машинд явж байхдаа бид хоёр ямар нэгэн зүйл яриагүй бөгөөд хутгаа биедээ нуугаад авч явж байсан. зүүн салааны зам дээр буугаад зам дээрээс дахиж такси бариад эргээд Жанцан руу явж төв зам дагуу буусан. Тэндээсээ хойш гудамжаар дээшээ сүлжиж алхсаар байгаад шуудайтай хувцас үлдээсэн газраа ирсэн. Энэ хүртэл Оч ах зам зааж явсан. Тэгэхэд цаг хэд болж байсан талаар мэдэхгүй байна. Тэндээ би хувцсаа сольж өмсөөд миний авсан эд зүйлийг Оч ах тортой чигээр нь цагаан өнгийн шуудайндаа хийгээд би тэндээсээ Баянхошууны эцсээс Нарны гүүр хүртэл явсан бөгөөд Баянхошуугаар уруудаад, гэсэр сүмийн замаар уруудаж, баруун дөрвөн замын уулзвараар нэвт гарч Нарны гүүр даваад Алтай хотхоны автобусны буудлын наахан талд явж байхад буюу машин дотор явж байхад миний гэсэн дугаар луу цагдаагаас ярьж байна хаана байна гэж асуусан тэгэхээр нь би гэр лүүгээ орж явна гэж хэлэхэд уг цагдаа чи алтай хотхоны гэрлэн дохион дээр хүлээж бай” гэж хэлсэн. Тухайн үед би гэрт цагдаа ирсэн байна гэж ойлгоод шууд утсаа унтраагаад машинаас буугаад нарны гүүрийг эргэж давж алхаад цагдаагаас зугтаж эхэлсэн бөгөөд 12 хоногийн хугацаанд энд тэндэхийн орц подвалиудаар орогнож явсан. Ингээд 2020 оны 12 сарын 30-ны өдөр миний талаар мэдээлэл интернэт орчинд цацагдсан учраас хурдхан цагдаагийн газар очиж хэргээ хүлээгээс асуудлаа хэлтсийн цагдаагийн албан хаагчидтай холбогдсон...” гэх мэдүүлэг /20 дугаар хавтаст хэргийн 180-182 дугаар хуудас/,

“...2021 оны 5 дугаар сарын 24-ний өдөр мөрдөгч ирэхэд мэдүүлэг өгөхдөө нэг газрыг гэж бодож байсан юм. Тэгээд бодоод байсан чинь биш юм шиг байна дээ. мэдэхгүй байна. Санахаараа хэлнээ. ...Би хуучин Цахлай салбарын сайн ломбардны дээрмийн хэрэг дээр эд зүйлс нууж байсан газраа зааж өгч байсан ш дээ. Тэр газартаа би архи уугаад сууж байсан байхгүй юу. Тэнд ганцаараа архи ууж сууж байгаад тасарчихсан байна лээ. Тэгээд хаана нууснаа санахгүй байна. ...Том цэнхэр цүнхтэй ломбардаас авсан чигээрээ явж байгаа. Тэр эд зүйлсээс нэг ширхэг ч эд зүйлс аваагүй бүгд байгаа...” гэх мэдүүлэг /20 дугаар хавтаст хэргийн 200-201 дүгээр хуудас/,

 

Мөрдөн байцаалтад яллагдагч Д.*******гийн өгсөн “...Би өөрийн үйлдсэн дээрмийн үйлдэлтэй маргахгүй, *******, *******, бид 3 хамт дээрмийн гэмт хэрэг үйлдсэн нь үнэн. Өмнө мэдүүлэг өгөхдөө энэ талаар дэлгэрэнгүй мэдүүлсэн учир одоо нэмж ярих зүйл байхгүй. Гэмт хэргийн зүйлчлэл хүндэрч эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 3.2 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би зэвсэг зэвсгийн чанартай зүйл хэрэглээгүй учир 17.2 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар зүйлчилж хэргээ шийдүүлэх хүсэлтэй байна. ...Би *******оор дамжуулж өөрт ноогдсон алт, монетон ээмэг, бөгж, гинж зэрэг эдлэлүүдийг буцаан өгүүлсэн. Харин надад ноогдсон хоёр сая гаран төгрөгийн бэлэн мөнгийг үрээд дуусгасан. Яг хэдэн төгрөг үрснээ одоо санахгүй байна. Би барилга дээр ажил хийж байгаа, удахгүй хохирол төлбөрийг төлж барагдуулах болно...” гэх мэдүүлэг /20 дугаар хавтаст хэргийн 210 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтад яллагдагч Н.*******ын өгсөн “...Би өмнө нь 2 удаа мэдүүлэг өгсөн тухайн үедээ үнэн зөвөөр нь мэдүүлсэн байгаа. Хэргийн үйлдэлтэй маргаан байхгүй нэмж хэлэхэд *******гийн сайн ломбардаас дээрэмдээд хадгалж бай гэж өгсөн 2 боодол эд зүйлийг цагдаад баригдаад гаргаж өгснөөр ******* нь байлгаж бай гэсэн юмыг цагдаа нарт өгсөн, маш буруу юм болсон. Би хэрэг үйлдэх үед хамт байгаагүй, нэг км орчим зайтай газарт байж байсан. Мөн зүйлчлэл хүндэрсэн гэж үзэж байна. ...*******, ******* хоёр надад 1.500.000 төгрөг бэлнээр өгсөн, 2 ширхэг боодолтой юм бас өгөөд нууж бай гэж өгсөн. Би нууж бай гэж өгсөн юмыг нь цагдаа нарт гаргаж өгсөн. Харин бэлэн мөнгийг үрээд дуусгасан. Би өөрт ноогдох 1,500,000 төгрөгийн хохирлыг ах дүү нараасаа мөнгө аваад төлж барагдуулах болно...” гэх мэдүүлэг /20 дугаар хавтаст хэргийн 223 дугаар хуудас/

 

Мөрдөн байцаалтад яллагдагч О.*******ийн “...Дээрмийн хэргийн улмаас авсан эд зүйлс бүгд *******од байгаа, чимээ шуугиан намдтал ил, хоёр хоног хүлээж бай, танд 10 сая төгрөг өгнө гэж хэлсэн. Тэгээд 7 хоногийн дараа цагдаад баригдсан. ...Мөнх- Одоос би эд зүйлээ гаргаж өгөөч гэж гуйсан, надад хэлэхдээ би арвын бетонд хийгээд газарт булсан бүгдийн нэг дор хийсэн болохоор эрт авч үлдэх хувиа авч байж бусад зүйлсээ гаргаж өгнө. Би тасдаж нууж чадаагүй гээд байсан юм. Яг хаана нуусан гэдгээ хэлээгүй. ...******* бид 2-ын хэрэг үйлдэхэд өмсөж байсан хувцас, гартаа барьж байсан 2 ширхэг хутга зэргийг Баянхошуунд такси сольж явахдаа айлын хашаа давуулаад шидсэн. ...Хэрэг үйлдэх үед хэрэглэсэн хувцас хутгыг ******* торонд хийсэн ба ирээд надад өгсөн...” гэх мэдүүлэг /20 дугаар хавтаст хэргийн 244-245 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 134 тоот “...1.Б.гийн биед дух, цээж, баруун шилбэнд сорви гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. 3.Дээрх гэмтэл нь үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй байна. 4.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн ХӨНГӨН зэрэг тогтоогдлоо. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /50 дугаар хавтаст хэргийн 93-94 дүгээр хуудас/,

 

- “*******” ХХК-ийн дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст гаргасан хүсэлт /1 дүгээр хавтаст хэргийн 206 дугаар хуудас/,

- Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн мөрдөгчийн тогтоол /1 дүгээр хавтаст хэргийн 238 дугаар хуудас/,

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 239 дүгээр хуудас/,

- Хяналтын камерын бичлэг хураан авсан тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 51 дүгээр хуудас/,

- ны салбараас алдагдсан барьцаанд тавьсан эд зүйлсээс гэрээний дагуу компанийн өмчлөлд шилжсэн эд зүйлс болон бусад эд зүйлсийн жагсаалт /10 дугаар хавтаст хэргийн 180-227 дугаар хуудас/

- ХХК-ийн 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 20/2-004 дугаартай албан бичиг, хавсралт /13 дугаар хавтаст хэргийн 88-89 дүгээр хуудас/,

- ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний , дугаартай тайлангууд /13 дугаар хавтаст хэргийн -74, 79-81 дүгээр хуудас/,

- ХХК-ийн 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн СБ1-20- дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /13 дугаар хавтаст хэргийн 91-128 дугаар хуудас/,

- ХХК-ийн “..иргэн О.Түвшинжаргалын эмэгтэй хүний шүрэн шигтгээтэй алтан бөгжний үнэлгээний тайлан /13 дугаар хавтаст хэргийн 130-140 дүгээр хуудас/,

- ХХК-ийн 2021 оны 3 сарын дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /13 дугаар хавтаст хэргийн 142-250, 14 дүгээр хавтаст хэргийн 1-39 дугаар хуудас/,

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 45-55 хуудас, 2 дугаар хавтаст хэргийн 7-20, 105-109 дүгээр хуудас, 7 дугаар хавтаст хэргийн 213-233 дугаар хуудас/,

- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /х1 дүгээр хавтаст хэргийн 56-60, 2 дугаар хавтаст хэргийн 21-27, 40-44, 83-88 дугаар хуудас/,

- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 61-р хуудас, 10 дугаар хавтаст хэргийн 229-230 дугаар хуудас/,

- Эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл, Эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол /1 дүгээр хавтаст хэргийн 62-66 дугаар хуудас/,

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 67-69, 2 дугаар хавтаст хэргийн 52-55-р хуудас, 8 дугаар хавтаст хэргийн 30-63, 87-91 дүгээр хуудас/,

- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хавтаст хэргийн 36-39, 110-123, 124-131 дүгээр хуудас/,

- Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хавтаст хэргийн 72-76-р хуудас, 7 дугаар хавтаст хэргийн 234-250 дугаар хуудас/,

- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 83-88 дугаар хуудас/,

- Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцуулах тухай 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн мөрдөгчийн санал /2 дугаар хавтаст хэргийн дугаар хуудас/,

- Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хавтаст хэргийн 89- 93-р хуудас, 8 дугаар хавтаст хэргийн 1-21-р хуудас/,

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 54-55 дугаар хуудас, 8 дугаар хавтаст хэргийн 30-90 дүгээр хуудас/,

- Гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 94-103 дугаар хуудас/,

- Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлүүд, жагсаалт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дугаар хавтаст хэргийн -227 дугаар хуудас/,

-Барьцаат зээлийн гэрээнүүд /2 дугаар хавтаст хэргийн 228-250, 3 дугаар хавтаст хэргийн 1-250, 4 дүгээр хавтаст хэргийн 1-250, 5 дугаар хавтаст хэргийн 1-31 дүгээр хуудас/,

- Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /6 дугаар хавтаст хэргийн 32 дугаар хуудас/,

- иргэний нэхэмжлэгчээр тогтоож мэдүүлэг авсан мөрдөгчийн тогтоолууд /6 дугаар хавтаст хэргийн 9-211 дүгээр хуудас, 11 дүгээр хавтас 37-250, 1-250 дугаар хуудас/,

- Нийслэлийн дүүргийн прокурорын газрын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 034500011 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /7 дугаар хавтаст хэргийн 172-175, 177-181 дүгээр хуудас/,

- дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Шуурхай удирдлагын тасгийн Дуудлагын лавлагааны хуудас /7 дугаар хавтаст хэргийн 188 дугаар хуудас/,

- Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /8 дугаар хавтаст хэргийн 22- 25-р хуудас/,

- Нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /8 дугаар хавтаст хэргийн 121-141-р хуудас, 153-157-р хуудас, 162-205-р хуудас/,

- Мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /8 дугаар хавтаст хэргийн 206-209-р хуудас/,

- Мөрдөн байцаалтын шатанд гэрч А.ын мэдүүлэг /9 дүгээр хавтаст хэргийн 48-54 дүгээр хуудас/,

- Хохирогчдын эрх ашгийг хамгаалах шударга төв Төрийн бус байгууллагад гаргасан өргөдлүүд /10 дугаар хавтаст хэргийн 122-162 дугаар хуудас/,

- Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Х.Эрдэнэчулууны мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулах мөрдөгчийн даалгавар /10 дугаар хавтаст хэргийн 177 дугаар хуудас/,

- хуулийн этгээдийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тухай 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн мөрдөгчийн тогтоол /10 дугаар хавтаст хэргийн 236 дугаар хуудас,

- Иргэний хариуцагчаар татах тухай 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн мөрдөгчийн тогтоол /10 дугаар хавтаст хэргийн 237 дугаар хуудас/,

- ны цахлай салбараас алдагдсан эд зүйлс, нэхэмжлэгч нарын судалгаа /14 дүгээр хавтаст хэргийн 47-82 дугаар хуудас/

- ны салбарт эд зүйлээ барьцаалуулсан иргэдээс иргэний нэхэмжлэгчээр тогтоож мэдүүлэг авсан хүмүүсийн судалгаа /14 дүгээр хавтаст хэргийн 83-89 дүгээр хуудас/,

- ны салбарт эд зүйлсээ барьцаалуулсан иргэдийн судалгаа, эд зүйлсийн фото зургууд /14 дүгээр хавтаст хэргийн 90-174 дугаар хуудас, 15 дугаар хавтаст хэргийн 1-250, 16 дугаар хавтаст хэргийн 1-250, 17 дугаар хавтаст хэргийн 1-250, 18 дугаар хавтаст хэргийн 1-202 дугаар хуудас/,

- “” ХХК-аас ирүүлсэн албан бичиг, эд зүйлсийн хохирлыг зээлдэгчдэд төлж барагдуулсан тухай баримтууд /18 дугаар хавтаст хэргийн 203-250 дугаар хуудас, дүгээр хавтаст хэргийн 1-187 дугаар хуудас/,

- Нийслэлийн прокурорын газрын 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 4 дугаартай яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоол /52 дугаар хавтаст хэргийн 229-231 дүгээр хуудас/,

 

Мөрдөн байцаалтад гэрч М.гийн өгсөн: “...2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 17 цаг 46 минутад ны Зурагтны хуучин эцэс салбараас А-3 буюу халдлагад өртөж байна гэсэн дуудлага өгсөн. Энэхүү дуудлага нь салбарын ажилчдад өгсөн эсвэл салбарын байранд нь байрлуулсан байх аюулгүйн кнопыг дарснаар идэвхжиж төв оффис руу мэдээ очдог. Дуудлага ирмэгц шууд хөдлөөд явсан. Явж байх замд танай төв оффисоос залгаад хутгатай хүн байна гэж байна хурдан очоорой гэж хэлсэн.

Манай ээлж дуудлага өгсөн салбар дээр очоод би дотогш нэвтэрч ороход салбарын доторх байдал шалаар хог тарсан байдалтай, салбарт ажилладаг 3 эмэгтэй мөн энгийн хувцастай 2 цагдаа байсан. Тэгээд тэр 2 цагдаа одоо үзлэг хийх гэж байна гээд намайг гар гэсэн. Тэгээд би гадагш гарахад манай хамгаалалтын албаны өөр ээлжний 2 хамгаалагч ирсэн миний орж ирсэн байсан...” гэх мэдүүлэг /8 дугаар хавтаст хэргийн 244-245/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Л.гийн өгсөн: “...Манай байгууллага тай дохиолол хамгаалалт чиглэлээр хамтран ажиллах гэрээтэй. 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр би ээлжинд гарч байсан. Жолоочийн үүрэг гүйцэтгэж байсан. Шөнийн 00 цагаас хойш төв оффиссоос үүрэг чиглэл өгөхөөр хариуцсан нутаг дэвсгэрт байрлах объект болон харуулуудаа тойрч шалгадаг. Тухайн өдөр 17 цаг 46 минутын үед Зурагтын хуучин эцэс салбараас А-3 буюу халдлагад өртөж байна гэсэн дуудлага өгсөн. Өгсөн Дуудлагын дагуу 18 цаг 03 минутанд тус ломбардны салбар дээр очсон. Манай ээлж дуудлага өгсөн салбар дээр очоод би машин дотроо  сууж байсан. Надтай хамт ээлжинд гарч байсан дотогш орсон. Бид хоёрыг очиход цагдаагийнхан очсон байсан...” гэх мэдүүлэг /8 дугаар хавтаст хэргийн 248-249 дүгээр хуудас/,

 

Мөрдөн байцаалтад гэрч А.ын өгсөн: “...миний бие Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст нээлттэй, хаалттай дугаар хорих ангийн Цагдан хорих байрны дарга, ажил албан тушаалтай. Манайд байгууллагад ял эдэлж байсан хоригдлуудыг танина. Надад үзүүлж байгаа нэг гэж дугаарласан дүрс бичлэгт 2 хүний үйл явдал харагдаж байна. Дүрс бичлэг нь хол зайнаас мөн хүний ар хэсгээс хийгдсэн байх тул хэн явж байгааг таних боломжгүй байна. Надад хоёр гэж дугаарлан дуу болон дүрсний бичлэгээр үзүүлсэн 2020 оны 12 дугаар сарын 17-ны оройн 17:43:54 минутаас 2020 оны 12 дугаар  сарын 17-ны оройн 17:46:54 минутын хооронд хийгдэж байгаа бичлэгийг үзэхэд цагаан саарал өнгийн өмд, судал кант бүхий оруулгатай ажлын хүрэмтэй иргэн манайд ял шийтгэл эдэлж байсан ын ******* мөн байна. ын ******* нь махлаг, цүдгэр гэдэс, оцгор том бөгстэй мөн ойр ойрхон гишгэж хурдан явдаг тул би таньж байгаа юм...” гэх мэдүүлэг 9 дүгээр хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас/,

 

            Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой:

 

            - иргэний үнэмлэхийн лавлагаа /21 дүгээр хавтаст хэргийн 1, 16, 40, 63 дугаар хуудас/,

            - эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /21 дүгээр хавтаст хэргийн 2, 3, 4, 5, , 44, 67 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

 

Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч, гэрч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч нарын мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ.

 

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч М.******* нь 2020 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 17 цаг 05 минутын орчим Нийслэлийн дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт тус газрын ажилтан Ж.ын амь биед аюултай нөхцөлөөр хүч хэрэглэн довтолсон энэ хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох хутга хэрэглэж дээрэмдэж, бусдад 2.921.000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч Д.*******, Н.******* нартай бүлэглэн нийгмийн хэв журмыг зөрчиж, бусдад хүч хэрэглэж, аж ахуйн нэгж байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулан 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Нийслэлийн дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах автобусны буудал дээр үйл ажиллагаа явуулдаг “” барьцаалан зээлдүүлэх газарт хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж хутга хэрэглэж 608.816.010 төгрөгийн эд зүйл, бэлнээр 11.588.000 төгрөгийг буюу нийт 620.404.010 төгрөгийн хохирол учруулж дээрэмдсэн,

шүүгдэгч О.*******тэй бүлэглэн нийгмийн хэв журмыг зөрчиж, бусдад хүч хэрэглэж, аж ахуйн нэгж байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулан 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 17 цагийн үед Нийслэлийн дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “ ХХК”-ийн салбарын байранд тус компанийн ажилтан Х., Х.*******, Ж.******* нарын амь биед аюултай нөхцөлөөр хүч хэрэглэсэн довтолсон энэ хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох хутга хэрэглэж дээрэмдэх гэмт хэрэг үйлдэж, бусдад 1.189.428.782 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн,

 

шүүгдэгч Д.******* нь М.*******, Н.******* нартай бүлэглэн нийгмийн хэв журмыг зөрчиж, бусдад хүч хэрэглэж, аж ахуйн нэгж байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулан 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Нийслэлийн дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах автобусны буудал дээр үйл ажиллагаа явуулдаг “” барьцаалан зээлдүүлэх газарт хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, хутга хэрэглэж 608,816,010 төгрөгийн эд зүйл, бэлнээр 11,588,000 төгрөгийг  буюу нийт 620,404,010 төгрөгийн хохирол учруулж дээрэмдсэн,

мөн дээрэмдэх гэмт хэргийг үйлдэх явцдаа хохирогч Т.мын эрүүл мэндэд “тархи доргилт” гэмтэл бүхий хөнгөн хохирол, хохирогч Б. эрүүл мэндэд “умайн доргилт, зулбахыг завдсан байдал” гэмтэл бүхий хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан гэмт хэргийг,

 

шүүгдэгч Н.******* нь М.*******, Д.******* нартай бүлэглэн нийгмийн хэв журмыг зөрчиж, бусдад хүч хэрэглэж, аж ахуйн нэгж байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулан 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Нийслэлийн дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах автобусны буудал дээр үйл ажиллагаа явуулдаг “" барьцаалан зээлдүүлэх газарт хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, хутга хэрэглэж 608,816,010 төгрөгийн эд зүйл, бэлнээр 11.588.000 төгрөгийг буюу нийт 620.404.010 төгрөгийн хохирол учруулж дээрэмдсэн,

мөн 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 20 цагийн үед Нийслэлийн дүүргийн 7 дугаар хороо, Баянцээлийн орчим гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч иргэн Б.тай хэрүүл маргаан үүсгэж нүүрэн тус газарт 1-2 удаа цохиж зодсон,

2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Нийслэлийн дүүргийн 11 дүгээр хороо, Зөгийн үүрийн хажууд автомашин дотор гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч иргэн Б.тай хэрүүл маргаан үүсгэж, нүүрэн хэсэгт нь цохих зэргээр зодсон,

2022 оны 07 дугаар сарын 28-ны шөнө Нийслэлийн дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр Өлзийт хорооллын орчим гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч иргэн Б.тай хэрүүл маргаан үүсгэж, отвёркны үзүүрээр биед нь хатгах зэргээр халдаж, зодож, түүний биед “дух, цээж, баруун шилбэнд сорви” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан энэ хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэргийг,

2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хамтран амьдрагч Б.Алтанхуягийн эзэмшлийн дүүргийн 6 дугаар хорооны 60 дугаар байрны 21 тоотод байрлах гэрт гал тавьж улмаар шатааж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш шууд 13.393.757 /нийт 15.521.075/ төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан гэмт хэргүүдийг,

 

шүүгдэгч О.******* нь М.*******той бүлэглэн нийгмийн хэв журмыг зөрчиж, бусдад хүч хэрэглэж, аж ахуйн нэгж байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулан 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 17 цагийн үед Нийслэлийн дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “ ХХК”- ийн салбарын байранд тус компанийн ажилтан Х., Х.*******, Ж.******* нарын амь биед аюултай нөхцөлөөр хүч хэрэглэсэн довтолсон энэ хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох хутга хэрэглэж дээрэмдэх гэмт хэрэг үйлдэж, бусдад 1.189.428.782 төгрөгийн хохирол учруулсан,

- Түүнчлэн дээрэмдэх гэмт хэрэг үйлдэх явцдаа хохирогч Ж.*******ын биед халдан “баруун сарвууны зүсэгдсэн шарх” бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн үйл баримт тогтоогдож байна.   

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

  Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...Шүүгдэгч нар нь дангаараа болон бусадтай бүлэглэн ломбарданд хууль бусаар, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн халдаж, тухайн ажилчдын биед халдсан. Шүүгдэгч Н.*******ын хувьд хамтран амьдрагчаа байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, бусдын эд зүйлийг галдан шатаасан үйл баримтууд хэрэгт авагдсан байгаа. Шүүгдэгч нар ломбард дээрэмдсэн гэм буруутай үйлдлээ нотлох баримтын хүрээнд хүлээн зөвшөөрч байгаа. Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар шүүгдэгч М.*******ыг дээрэмдэх гэмт хэрэг, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан, бусдад хүч хэрэглэн халдсан гэж зүйлчилсэн. Шүүгдэгч Д.*******гийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалт, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалт, шүүгдэгч О.*******ийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалт, 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалт, шүүгдэгч Н.******* хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалт, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалт, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр тус тус зүйлчилсэн. Хохирлын хэмжээнд талууд маргаан байхгүй. Энэ гэмт хэргийн улмаас шинжээчийн дүгнэлтээр нэг салбарт 608,000,000 төгрөг, нөгөө салбарт 1,189,000,000 төгрөгийн хохирол учирсан. Шүүгдэгч О.******* нь Ж.*******ын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулаагүй гэдэг боловч хэргийн үйл баримтад дүгнэлт хийхэд хохирогч дахин мэдүүлэхдээ биеийн гадаад хэлбэрээр шууд заасан. Аливаа дээрэмдэх гэмт хэрэг үйлдэж байгаа тохиолдолд болгоомжгүйгээр хүний биед хөнгөн хохирол учруулна гэсэн хууль зүйн ойлголт байхгүй. Гэм буруугийн санаатай, хор уршгийг хүсэж үйлдсэн шалтгаант холбоотой байна. Шүүгдэгч М.******* нь 3 удаагийн дээрэм үйлдсэн. Прокуророос эрх зүйн байдлыг дээрдүүлэх үүднээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зэвсэг хэрэглэсэн гэсэн агуулгаар хэргийг нэгтгэн оруулж ирж байгаа. Нийлбэр агуулгаараа хутгатай бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн гэж үзэж байна. Нэг салбар дээр нь хутга хэрэглээд нөгөө салбар дээр нь хутга хэрэглээгүй гэж байгаа боловч нэг яллах дүгнэлтээр гэм бурууг шийдвэрлэж байгаа тул зэвсэг хэрэглэсэн гэж үзсэн. Шүүгдэгч Н.*******, Д.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар их хэмжээний хохирол учруулсан гэж оруулж ирсэн. Энэ хэргийг давж заалдах шатны шүүхээс хянаад прокуророос зүйлчилж оруулж ирсэн зүйл анги нь хэргийн нөхцөл байдалд тохироогүй байна. Хамтран оролцсон хэлбэрээр нь буюу нэг нь зэвсэг хэрэглээд нөгөө нь зэвсэг хэрэглээгүй гэдгийг ялгаж зүйлчлэх боломжгүй гэсэн. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал гарсан байгаа. Энэ хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар зүйлчилж, хууль зүйн дүгнэлт хийсэн. Иймд шүүгдэгч М.*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.7 дугаар 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалт, 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан, шүүгдэгч Д.*******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалт, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан, шүүгдэгч О.*******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.7 дугаар 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалт, 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан, шүүгдэгч Н.*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалт, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалт, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах саналтай байна. Хохирлын хувьд шүүгдэгч нараас шинжээчийн дүгнэлтэд дурдсан үнийн дүнгээр хувь тэнцүүлэн гаргаж, хууль ёсны төлөөлөгчид олгуулах саналтай байгаа. Бусад хохирогч нарын хувьд учирсан хохирлыг хохирогч ХХК, ******* ХХК-аас гаргуулж хохирогч нар олгуулах саналтай байна...” гэх дүгнэлт,

Хохирогч, иргэний хариуцагч ******* ХХК-н хууль ёсны төлөөлөгч Ө., Ч. нарын өмгөөлөгч Т.Багахүү: Шүүгдэгч нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээрээ маргаж байна. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан зэвсэг хэрэглэсэн гэсэн үйл баримтад маргаж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан олон нийтийн амгалан тайван байдлыг бүлэглэн зөрчиж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан асуудал шүүх хуралдаанд өгсөн шүүгдэгч нарын мэдүүлгээр тодорхой болсон...Өнөөдрийн шүүх хуралдаанд шинжлэн судалсан камерын бичлэгт 14 цаг 52 минут 05-07 секундын үед шүүгдэгч нар нь хутгатай орж байгаа нь харагдаж байна. Хохирогч нар хэлэхдээ хутгатай хүмүүс орж ирээд ална гэж сүрдүүлсэн гэж мэдүүлдэг. Иймд шүүгдэгч нарын гэм буруу дээр маргаж байгаа асуудал үгүйсгэгдэж байна. Хохирлын үнэлгээг зөв тогтоосон. Хохирлыг хэн төлөх асуудал дээр 2000 гаруй хохирогч нар мэдүүлгээ өгсөн байдаг. Алдагдсан эд зүйлээ биет байдлаар авахыг хүсэж байгаагаа илэрхийлсэн. Цагдаагийн ерөнхий газрын эрэн сурвалжлах тасаг дээр эд зүйлийг эрэн хайх ажиллагаа явагдаж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дууссаны дараа тухайн эд зүйл олдсон тохиолдолд хохирогч нарт хүлээлгэн өгөх боломж байсаар байгаа. ХХК, ******* ХХК нар нь эд зүйлийг мөнгөн хэлбэрээр төлөх үндэслэлгүй юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлд хохирогч гэж хэн болохыг тодорхой заасан байгаа. Хохирогч нарт учирсан хохирлыг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулах, ХХК-ны өмчлөлийн 2 ширхэг эд зүйлийн 39,000,000 төгрөгийг хохирлыг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулахыг хүсэж байна..” гэх санал,

 

Хохирогч, иргэний хариуцагч ******* ХХК-н хууль ёсны төлөөлөгч Ө., Ч. нарын өмгөөлөгч Г.Мөнхбат: “...Улсын яллагчийн дүгнэлттэй санал нэг байна. Холбогдох гэмт хэргийн зүйлчлэл зөв зүйлчлэгдсэн. Хийгдвэл зохих ажиллагаа бүх ажиллагааг бүрэн гүйцэт хийгдсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд эд хөрөнгийг устгаж, гэмтээсэн байх гэж тодорхой заасан байгаа. Би өмнөх хурлууд дээр ч хэлж байсан, хэлмээр санагдаад байгаа зүйл байна. Хамт дээрэмдүүлчихээд буюу ын бэлэн мөнгө, эд зүйл хамт дээрэмдүүлчихээд байгаа. Гэтэл өнөөдөр ХХК, ******* ХХК-г иргэний хариуцагчаар татаад байгааг ойлгохгүй байна. Энэ тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. Хамт зогсож дээрэмдүүлчихээд хэн хэнээсээ юугаа нэхэх вэ гэж хохирогч нарт өмгөөлөгчийн зүгээс хэлдэг. 1 хэрэгт 1 хүнийг хохирогч, иргэний хариуцагчаар татна гэсэн ойлголт байхгүй. Энэ тогтоолыг хүчингүй болгох нь тийм боломжгүй зүйл биш. ХХК, ******* ХХК иргэний хариуцагч байх боломжгүй. Улсын яллагчийн саналыг дэмжиж байна...” гэх санал,

 

хохирогч Ж.*******, Х.******* нарын өмгөөлөгч А.Зоригтбаатар: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн. Энэ хэргийг зэсвэг хэрэглэсэн үйлдсэн гэдэг нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Хохирогч , *******, ******* нарын мэдүүлгээр тогтоогдож байгаа. Шүүгдэгч *******, ******* нарын мэдүүлгээр хутгатай байсан гэдгээ мэдүүлдэг. Зэвсэг ашигласан нь тогтоогдсон. Шүүгдэгч *******ын зүгээс хутга биш Электрон тамхи байсан гэж үзэж байгаа. Хохирогчийн гарыг хутгаар зүсээгүй бол өөр юугаар зүсэх вэ. Шинжээчийн дүгнэлт гарсан байна. Энэ үйл баримтаар зэвсгийн чанартай эд зүйл ашигласан нь харагдаж байна. Хутгыг үйлдэлдээ хүч нэмэх зорилгоор ашиглаж байгаа. Эсрэг хүйсийн хүн буюу тэнцвэргүй нөхцөл байдалд байсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээрээ маргадаг. Дээрмийн гэмт хэрэг үйлдсэн нь нийтийн хэв журмыг зөрчөөгүй гэж үзэх үндэслэл байхгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинж бүрэн хангасан гэж үзэж байна. Энэ гэмт хэргийн улмаас гурван хохирогчид хөнгөн гэмтэл учирсан. Үүнд шүүгдэгч нар маргадаггүй. Шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул зүйлчлэл тохирсон байна. Барьцаалан зээлдүүлэх газар өөрөө хадгалалт, хамгаалалтыг хариуцна. Хууль тогтоомж, дүрэм стандартаар заасан шаардлагыг зөрчсөн тохиолдолд хадгалалт, хамгаалалтын асуудал яригдана. Гэмт халдлагын улмаас үүсэн гарсан хадгалалт, хамгаалалтыг хариуцахгүй. Энэ үүднээс барьцаалан зээлдүүлэх газар хохирол төлбөрийг төлөх ёсгүй юм. Хэзээ нэгэн цагт эд зүйл олдсон тохиолдолд эдгээр эд зүйл шүүгдэгч нарын өмчлөлд үлдэх үү гэдэг логикийн асуудал яригдана...” гэх санал,

 

хохирогч Б., Х. нарын өмгөөлөгч Х.Наранзул, Б.Өлзийбаяр: “...Нэр бүхий 56 хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын хууль ёсны эрх ашгийг хамгаалан оролцож байна. Улсын яллагчийн зүйлчлэл нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож, тохирсон гэж үзэж байна. Хохирлын тухайд улсын яллагчийн саналтай нэг байна. Иргэд нь зээлийн гэрээний үндсэн дээр ХХК, ******* ХХК-д эд зүйлээ өгсөн тодорхой мөнгийг өгөөд тодорхой хугацааны дараа хүүтэй хамт төлөхөөр харилцан тохиролцсон харилцаа байгаа. Шинжээчийн дүгнэлтэд дурдсан үнийн дүнг манайх руу хохирол гэж гаргуулах нь шүүгдэгч нарт хохиролтой болно. Шинжээчийн дүгнэлтэд дурдсан мөнгийг хохирогч нар өөрийн авсан мөнгөө хасуулж байж авах нь шударга ёсны зарчимд нийцэж байна. Тэр агуулгаараа шүүгдэгч нараас шууд гаргуулах нь хүний эрхийг зөрчсөн гэж үзэж байна.  Иймд иргэний нэхэмжлэгч нарын хохирлыг иргэний хариуцагчаас гаргуулах нь хууль зүйн үндэслэлтэй...” гэх санал,

 шүүгдэгч Д.*******гийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, Б.Дамба: “...Дээрэмдэх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэгт заасан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг, харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь мөн хуулийн тусгай ангийн 20 дугаар бүлэгт заасан олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг буюу энэ хоёр гэмт хэрэг нь төрлийн шинжээрээ ялгагдана. Хууль тогтоогч эдгээр хоёр гэмт хэргийг ялган зүйлчлэхдээ дээрэмдэх гэмт хэргийн явцад танхайрах гэмт хэрэг гэдэг ойлголтыг байхгүйгээр зүйлчилсэн. Хүч хэрэглэх, хүч хэрэглэхээр заналхийлэх дээрэмдэх гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээд хохирогчийн амь бие, эрүүл мэндэд, эд хөрөнгө, бусад зүйлд хор уршиг учруулсан, учруулж болзошгүй нөхцөл байдлыг бий болгож үйлдсэн бол хүч хэрэглэн дээрэмдэх гэмт хэрэг. Харин практикт танхайрах явцдаа буюу нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчихдөө дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2.2 дахь заалт буюу танхайрах явцдаа дээрэмдэх гэмт хэргээр зүйлчилнэ гэсэн байгаа. Хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар миний үйлчлүүлэгч болон шүүгдэгч ******* нь шунахайн зорилгоор, тухай эд хөрөнгийг олж авах зорилгоор үгсэн тохиролцож, хэрэгжүүлсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэрэг дээр давхар зүйлчилнэ гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Ийм учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Гэмт хэрэг үйлдэх явцдаа зэвсэг хэрэглэсэн гэж улсын яллагч зүйлчилсэн. 6 дугаар хавтаст хэргийн 42-45 дахь талд хохирогч , м нарын 2 удаа өгсөн мэдүүлгээр хутга хэрэглэсэн гэдэг зүйл байдаггүй. Харин хүч хэрэглэн довтолсон гэж мэдүүлдэг. Мөрдөгчийн ур чадвартай холбоотой байсан уу, хутга хэрэглэсэн үү гэж ганц асуулт асуух байсан. Хутга хэрэглэсэн нь эргэлзээ бүхий нөхцөл байдал байна. Бичлэгт тодорхой харагдахгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.15 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч нарт ашигтай байдлаар шийдэж өгнө үү...” гэх санал,

шүүгдэгч О.*******ийн өмгөөлөгч С.Батнасан: “...Миний үйлчлүүлэгч гэм буруу дээрээ маргахгүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан үйлдэлд маргах зүйлгүй. Энэ гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэсэн байдаг. Өмгөөлөгчийн хувьд хохирогч *******д хөнгөн гэмтэл учруулсан үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хохирогч нь 3 удаагийн мэдүүлэгтээ биед гэмтэл учирсан талаар мэдүүлдэггүй. Харин гарын хүлээсийг хайчаар тайлснаа санаж байна гэдэг. Хохирогч дахин мэдүүлэг өгөхдөө ******* гарыг хойш нь хүлж байхдаа зүссэнийг мэдээгүй гэж мэдүүлсэн. Дараа нь хохирогч ******* зүссэн гэж мэдүүлсэн. Гэтэл ******* яаж зүссэнээ мэдэхгүй байгаа буюу болгоомжгүй зүссэн бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинж үгүйсгэгдэж байна. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь бүлгийн төрлөөрөө ялгаатай гэх Бат-Ерөөлт өмгөөлөгчтэй санал нэг байна. Шүүгдэгч нар нь тус ломбард руу орох санаа зорилго нь эд зүйл авах буюу шунахайн сэдэлтэй орсон. Ааг омгоор ороогүй. Улсын дээд шүүхийн 20 оны 4 дүгээр сарын 24-ны өдрийн 183 дугаартай тогтоол байдаг. Давхар зүйлчлэх шаардлагагүй гэж заасан байдаг. Шударга ёсны зарчим алдагдаж байна гэж үзэж байна. Нэг үйлдэлд төсөөтэй хэрэглээд 2 гэмт хэрэгт зүйлчилж байгаа нь хууль хэрэглээний хувьд үндэслэлгүй. Иймд *******д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангий 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 20.16 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан зүйлчлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Миний үйлчлүүлэгч гэмт хэргийн улмаас учирсан эд зүйлийг аваагүй ******* бүгдийг авсан гэх тул хохирлыг ******* хариуцах нь шударга ёсны зарчимд нийцнэ...” гэх санал,

 

шүүгдэгч М.*******ын өмгөөлөгч Ж.а “...Миний үйлчлүүлэгчийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2, 20.16 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байдаг. Шүүхийн хэлэлцүүлэгт дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Бусад өмгөөлөгч нарын дүгнэлтэд дурдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн зүйлчлэл дээр шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү гэж хүсэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлд заасан гэм буруугийн хэлбэр, санаа зорилго уг гэмт хэргийн шинжид байхгүй. Нэр бүхий 3 ломбарданд дээрэм хийхдээ шунахайн сэдэлтэй байсан. Хүч хэрэглэх үйлдэл хийхдээ байгууллагын эд хөрөнгө эвдсэн. Хэвийн үйл ажиллагаа алдагдсан үйлдэл бол тусдаа шинжтэй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан обьект нь олон нийтийн байгуулллагын хэвийн үйл ажиллагаа байдаг. Яллагдагчаар татсан тогтоолд хууль зүйн дүгнэлт хийхдээ санаа зорилго, сэдэлтийг буруу хийсэн. Улсын яллагч дүгнэлт хийхдээ үндэслэлгүй хийсэн. Шүүгдэгч нарын үйлдлийн шинж нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинж байхгүй байна...” гэх санал,

 

шүүгдэгч Н.*******ын өмгөөлөгч Г.Тамир: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад буруутгахдаа хутга хэрэглэсэн гэдэг. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар харахад ямар ч хутга байхгүй. Хохирогч нарын мэдүүлгээр зүйлчилж оруулсан нь миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг илт дордуулж байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.15 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч нарт ашигтай байдлаар шийдэж өгнө үү. Мөн миний үйлчлүүлэгчийг 2022 оны 2 дугаар сарын 20, 4 дүгээр сарын 11, 7 дугаар сарын 21-ны өдрүүдийн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хоёр зүйл ангийг давхар хэрэглэж оруулж ирсэн нь эрх зүйн байдлыг дордуулсан. Зөрчлийн тухай хуульд зааснаар хариуцлага хүлээчихсэн үйлдэл дээр Эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэж байна. Иймд *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

1. дүүргийн прокурорын газраас шүүгдэгч М.*******, Д.*******,О.*******, Н.******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2, 20.16 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн бөгөөд энэ талаар шүүгдэгч нарын өмгөөлөгч нар эс зөвшөөрч мэтгэлцлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангид Дээрэмдэх болон Олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийг үйлдэх “бусдын эд хөрөнгийг дээрэмдэх” гэмт хэргийн хүндрүүлэх шинж болгон хуульчилсан бөгөөд өрсөлдөх хэм хэмжээний хувьд гагцхүү гэмт санаа зорилго, сэдэлтээрээ ялгагддаг.

а) Олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийн сэдэлт нь бусдыг үл тоомсорлон басамжлах, элдвээр доромжлох, өөрийн хүч чадалтай болохыг харуулах айлган сүрдүүлэх зорилготой бөгөөд энэ явцдаа бусдын эд хөрөнгийг дээрэмдэх тохиолдлыг энэ төрлийн гэмт хэргийн хүндрүүлэх шинж болгон хуульчилжээ.

б) Дээрэмдэх гэмт хэргийн сэдэлт нь “...бусдын эд хөрөнгийг хууль бусаар авах...” шунахайн сэдэлттэй бөгөөд бусдын эд хөрөнгийг хууль бусаар олж авахад саад болж буй аливаа саад бэрхшээлийг бусдын бие махбодь, эд хөрөнгөд аюултайгаар хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон аливаа идэвхитэй үйлдэл хийж гүйцэтгэдэг зарим тохиолдолд зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэнийг тус гэмт хэргийн хүндрүүлэх шинж болгон хуульчилсан байдаг. Хэргийн үйл баримтаас үзэхэд шүүгдэгч нар нь шунахайн сэдэлтээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахаар хүч хэрэглэж, хүч хэрэглэж авахаар заналхийлж довтолсон идэвхитэй үйлдэл хийж хохирогчдын өмчлөх эрх болон хохирогчийн амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж халдсан хэргийн үйл баримтад дүгнэлт хийхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн дээрэмдэх гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байна.

 Харин Олон нийтийн амгалан тайван байлыг алдагдуулах бусдыг басамжлан доромжлох гэмт санаа зорилго тогтоогдоогүй учир шүүгдэгч нарын өмгөөлөгчийн саналыг хүлээж авах нь хууль зүйн үндэслэлтэй байх тул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 2, 4, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34. дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. 

2. Шүүгдэгч Н.******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч Б.д Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол санаатай учруулсан, Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлджээ.

Зөрчлийн хариуцлагыг захиргааны эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулдаг. Тодорхой нэг төрлийн зөрчилд эрүүгийн хариуцлагаас гадна захиргааны хариуцлага хүлээлгэх нь эрүүгийн эрх зүйн “давхар хариуцлага хүлээлгэхгүй” байх зарчим буюу “double jeopardy” зарчмыг зөрчихгүй. Учир нь шүүгдэгч Н.Эрдэнэ-ын гэмт үйлдэл нь хоёр өөр эрх зүйн хэм хэмжээг зөрчсөн зөрчил байх тул паралель хариуцлага хүлээлгэх боломжтой юм.

Гэмт хэргийн зүйлчлэлийн хувьд шүүгдэгч Н.Эрдэнэ-ын хувьд гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдэл хийж Зөрчлийн тухай хуульд зааснаар хариуцлага хүлээж байсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодсон бие даасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Харин хохирогч Б.д хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдлийн хувьд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тусад нь зүйлчлэх нь зүйтэй учир өмгөөлөгч Г.Тамирын саналыг хүлээж авах хууль зүйн үндэслэлгүй байна.

3.Хэрэгт эд мөрийн баримт болох Сиди бичлэгийг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж үзэхэд дээрэмдэх гэмт хэргийг үйлдэхдээ хутга мэт зүйл ашигласан болох харагдсан бөгөөд тэрхүү зүйлийг хутга байсан гэдгийг мөрдөн байцаалтад хохирогч Ж.*******ын өгсөн “...Бас ямар хутга байсныг нь санахгүй байна нэг ширхэг хутга барьчихсан ...хойшоо бол, ална шүү, хутгална шүү, сейфээ онгойлго... гэж хэлж орж ирсэн. Тэр үед би , ******* нарын хамтаар заалны хойд хэсэгт байх хана руу тулсан. Тэр үед сүүлд орж ирэн хаалга хаагаад байсан залуу мөн нэг гартаа хутга барьчихсан орж ирсэн... эгчид хутгаа тулган сейфний түлхүүр байсан ширээ рүү явсан...Тэр сүүлд орж ирсэн залуу миний хоёр гарыг хүлэх үед би доошоо тонгойсон байхдаа хажуу талынхаа ширээ рүү хартал, тэр ширээн дээр миний гарыг хүлж байсан залуу гартаа барьсан шаргал өнгийн иштэй, 20 гаран сантиметрийн урттай шинэ гэмээр хутгыг тавьсан байсан... гэх мэдүүлэг /8 дугаар хавтаст хэргийн 230-231 дүгээр хуудас/,

хохирогч Ж.*******ын дахин өгсөн “...Би мөрдөн байцаалтын шатанд нэрийг нь мэддэг болсон ******* гэгч нь миний баруун гарын сарвууг хутгаар зүсчихсэн юм. ******* нь манай ломбардад *******ын араас сүүлд нь орж ирсэн 40 орчим насны арай махлаг, ажлын хөх куртиктэй, саарал өмдтэй эрэгтэй нь байсан. Би тухайн үед бээлий өмсчихсөн байсан учраас бээлийтэй хамт зүсээд бээлий нил цус болчихсон байсан. Тэр хүн гартаа хутгаа барьчихсан чигтээ бид хоёрын гарыг хүлж байсан юм. Хутга нь цайвар өнгийн иштэй байсан...” гэх мэдүүлэг /11 дүгээр хавтаст хэргийн 8-р хуудас/ шүүгдэгчийн өмгөөлөгч нарын шүүгдэгч нарыг хутгагүй байсан гэх санал нь үгүйсгэгдэж байна. Мөн Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 138 дугаартай Ж.*******ын биед баруун сарвууны зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлтээр /9 дүгээр хавтаст хэргийн 108-109-р хуудас/ хохирогчид ир үзүүртэй зүйлээр гэмтэл учруулсан болохыг дүгнэсэн нь дээрэмдэх гэмт хэргийг үйлдэхдээ зэвсэг ашигласан болохыг давхар нотлогдож байх тул зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох хутга хэрэглэж дээрэмдсэн гэж хүндрүүлэн зүйлчилсэн нь хэргийн үйл баримтад тохирсон байна.

 

4.Шүүгдэгч М.*******од холбогдох хэргийн үйл баримтаас үзвэл 2020 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 17 цаг 05 минутын орчим Нийслэлийн дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт тус газрын ажилтан Ж.ын амь биед аюултай нөхцөлөөр хүч хэрэглэн довтолсон энэ хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох хутга хэрэглэж дээрэмдэж бусдад 2.921.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

   шүүгдэгч  Д.*******, Н.******* нартай бүлэглэн 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Нийслэлийн дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах автобусны буудал дээр үйл ажиллагаа явуулдаг “” барьцаалан зээлдүүлэх газарт хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж хутга хэрэглэж 670.747.500 төгрөгийн эд зүйл, бэлнээр 11.588.000 төгрөгийг буюу их хэмжээний хохирол учруулж дээрэмдсэн,

 

   шүүгдэгч О.*******тэй бүлэглэн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 17 цагийн үед Нийслэлийн дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “ ХХК”-ийн салбарын байранд тус компанийн ажилтан Х., Х.*******, Ж.******* нарын амь биед аюултай нөхцөлөөр хүч хэрэглэн довтолсон энэ хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох хутга хэрэглэж дээрэмдэх гэмт хэрэг үйлдэж, бусдад 1.1.296.200 / нэг тэрбум нэг зуун ерэн нэгэн сая хоёр зуун ерэн зургаан мянга хоёр зуун /төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтад хохирогч Ж.ын өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн -74 дүгээр хуудас, 11 дүгээр хавтаст хэргийн 8 дугаар хуудас/, Мөрдөн  байцаалтад хохирогч Х.гийн өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 79-81-р хуудас/, мөрдөн  байцаалтад гэрч Г.гийн өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 90 дүгээр хуудас/, Мөрдөн байцаалтад гэрч Б.ийн өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 94-95 дугаар хуудас/, мөрдөн  байцаалтад гэрч Ө.ы өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 96-97 дугаар хуудас/, мөрдөн  байцаалтад гэрч Ц.Эрдэнэ-ын өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 98-р хуудас/, Мөрдөн байцаалтад гэрч Т.ийн өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 100-101-р хуудас/, мөрдөн байцаалтад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.гийн өгсөн мэдүүлэг /6 дугаар хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас, 6 дугаар хавтаст хэргийн 37 дугаар хуудас, 11 дүгээр хавтаст хэргийн 3 дугаар хуудас, 11 дүгээр хавтаст хэргийн 6 дугаар хуудас/, мөрдөн байцаалтад хохирогч Б.ын өгсөн мэдүүлэг /6 дугаар хавтаст хэргийн 40-41 дүгээр хуудас, 6 дугаар хавтаст хэргийн 42-43-р хуудас, 11 дүгээр хавтаст хэргийн 15-18-р хуудас/, Мөрдөн байцаалтад хохирогч Т.мын өгсөн мэдүүлэг /6 дугаар хавтаст хэргийн 45 дугаар хуудас/, мөрдөн байцаалтад гэрч Ц.гийн өгсөн мэдүүлэг /6 дугаар хавтаст хэргийн 223-224 дүгээр хуудас/, мөрдөн байцаалтад гэрч Г.гийн өгсөн мэдүүлэг /6 дугаар хавтаст хэргийн 242-243 дугаар хуудас/, Мөрдөн байцаалтад гэрч Д.гийн өгсөн мэдүүлэг /6 дугаар хавтаст хэргийн 246-247 дугаар хуудас/, мөрдөн байцаалтад гэрч С.ийн өгсөн мэдүүлэг /7 дугаар хавтаст хэргийн 10-11, 13 дугаар хуудас/, мөрдөн байцаалтад гэрч Д.ийн өгсөн мэдүүлэг /7 дугаар хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 67-69 дүгээр хуудас/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн дугаартай дүгнэлт /9 дүгээр хавтаст хэргийн 111-112 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн дугаартай дүгнэлт /9 дүгээр хавтаст хэргийн 224-225 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 141 дугаартай дүгнэлт /9 дүгээр хавтаст хэргийн 114-115-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

5.Шүүгдэгч Д.******* нь М.*******, Н.******* нартай бүлэглэн 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Нийслэлийн дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах автобусны буудал дээр үйл ажиллагаа явуулдаг “” барьцаалан зээлдүүлэх газарт хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, 670.747.500 төгрөгийн эд зүйл, бэлнээр 11.588.000 төгрөгийг буюу их хэмжээний хохирол учруулж дээрэмдсэн гэмт хэргийг ,

мөн дээрэмдэх гэмт хэргийг үйлдэх явцдаа хохирогч Т.мын эрүүл мэндэд “тархи доргилт” гэмтэл бүхий хөнгөн хохирол, хохирогч Б. эрүүл мэндэд “умайн доргилт, зулбахыг завдсан байдал” гэмтэл бүхий хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь баримтуудаар тогтоогдож байх тул Д.*******гийн бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, авахаар довтолж дээрэмдсэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан энэ гэмт хэргийг /Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад заасан хоёр, түүнээс олон хүнийг/ хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн болох нь мөрдөн байцаалтад хохирогч Ж.ын өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн -74 дүгээр хуудас, 11 дүгээр хавтаст хэргийн 8 дугаар хуудас/, мөрдөн  байцаалтад гэрч Г.гийн өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 90 дүгээр хуудас/, мөрдөн байцаалтад гэрч Б.ийн өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 94-95 дугаар хуудас/, мөрдөн байцаалтад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.гийн өгсөн мэдүүлэг /6 дугаар хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас, 6 дугаар хавтаст хэргийн 37 дугаар хуудас, 11 дүгээр хавтаст хэргийн 3 дугаар хуудас, 11 дүгээр хавтаст хэргийн 6 дугаар хуудас/, мөрдөн байцаалтад хохирогч Т.мын өгсөн мэдүүлэг /6 дугаар хавтаст хэргийн 45 дугаар хуудас/, мөрдөн байцаалтад гэрч Ц.гийн өгсөн мэдүүлэг /6 дугаар хавтаст хэргийн 223-224 дүгээр хуудас/, мөрдөн байцаалтад гэрч Г.гийн өгсөн мэдүүлэг /6 дугаар хавтаст хэргийн 242-243 дугаар хуудас/, мөрдөн байцаалтад гэрч Д.гийн өгсөн мэдүүлэг /6 дугаар хавтаст хэргийн 246-247 дугаар хуудас/, мөрдөн байцаалтад гэрч С.ийн өгсөн мэдүүлэг /7 дугаар хавтаст хэргийн 10-11, 13 дугаар хуудас/, мөрдөн байцаалтад гэрч Д.ийн өгсөн мэдүүлэг /7 дугаар хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн дугаартай дүгнэлт /7 дугаар хавтаст хэргийн 143-144 дүгээр хуудас/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн дугаартай дүгнэлт /7 дугаар хавтаст хэргийн 146-147 дугаар хуудас/, мөрдөн байцаалтад шинжээч С.ийн өгсөн мэдүүлэг /7 дугаар хавтаст хэргийн 148-149 дүгээр хуудас/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 52-55 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

6.Шүүгдэгч Н.******* нь М.*******, Д.******* нартай бүлэглэн 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Нийслэлийн дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах автобусны буудал дээр үйл ажиллагаа явуулдаг “” барьцаалан зээлдүүлэх газарт хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, 670.747.500 төгрөгийн эд зүйл, бэлнээр 11.588.000 төгрөгийг буюу их хэмжээний хохирол учруулж дээрэмдэх гэмт хэргийг,

мөн 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 20 цагийн үед Нийслэлийн дүүргийн 7 дугаар хороо, Баянцээлийн орчим гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч иргэн Б.тай хэрүүл маргаан үүсгэж нүүрэн тус газарт 1-2 удаа цохиж зодсон гэмт хэргийг ,

 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Нийслэлийн дүүргийн 11 дүгээр хороо, Зөгийн үүрийн хажууд автомашин дотор гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч иргэн Б.тай хэрүүл маргаан үүсгэж, нүүрэн хэсэгт нь цохих зэргээр зодсон гэмт хэргийг,

2022 оны 7 дугаар сарын 28-ны шөнө Нийслэлийн дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр Өлзийт хорооллын орчим гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч иргэн Б.тай хэрүүл маргаан үүсгэж, отвёркны үзүүрээр биед нь хатгах зэргээр халдаж, зодож, түүний биед “дух, цээж, баруун шилбэнд сорви” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан энэ хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэргийг,

2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хамтран амьдрагч Б.Алтанхуягийн эзэмшлийн дүүргийн 6 дугаар хорооны 60 дугаар байрны 21 тоотод байрлах гэрт гал тавьж улмаар шатааж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш шууд 13.393.757 /нийт 15.521.075/ төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь мөрдөн  байцаалтад гэрч Г.гийн өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 90 дүгээр хуудас/, мөрдөн байцаалтад гэрч Б.ийн өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 94-95 дугаар хуудас/, мөрдөн байцаалтад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.гийн өгсөн мэдүүлэг /6 дугаар хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас, 6 дугаар хавтаст хэргийн 37 дугаар хуудас, 11 дүгээр хавтаст хэргийн 3 дугаар хуудас, 11 дүгээр хавтаст хэргийн 6 дугаар хуудас/, мөрдөн байцаалтад хохирогч Т.мын өгсөн мэдүүлэг /6 дугаар хавтаст хэргийн 45 дугаар хуудас/, мөрдөн байцаалтад гэрч Ц.гийн өгсөн мэдүүлэг /6 дугаар хавтаст хэргийн 223-224 дүгээр хуудас/, мөрдөн байцаалтад гэрч Г.гийн өгсөн мэдүүлэг /6 дугаар хавтаст хэргийн 242-243 дугаар хуудас/, мөрдөн байцаалтад гэрч Д.гийн өгсөн мэдүүлэг /6 дугаар хавтаст хэргийн 246-247 дугаар хуудас/, мөрдөн байцаалтад гэрч С.ийн өгсөн мэдүүлэг /7 дугаар хавтаст хэргийн 10-11, 13 дугаар хуудас/, мөрдөн байцаалтад гэрч Д.ийн өгсөн мэдүүлэг /7 дугаар хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас/, Мөрдөн байцаалтад хохирогч Б.гийн мэдүүлэг /50 дугаар хавтаст хэргийн 58-65 дугаар хуудас/, Ашид билгүүн ХХК-ний үнэлгээний тайлан /50 дугаар хавтаст хэргийн 83-89 дүгээр хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Хүний биед үзлэг хийсэн шинжилгээний 134 тоот дүгнэлт /50 дугаар хавтаст хэргийн 93-94 дүгээр хуудас/ зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

7.Шүүгдэгч О.******* нь М.*******той бүлэглэн нийгмийн хэв журмыг зөрчиж, бусдад хүч хэрэглэж, аж ахуйн нэгж байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулан 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 17 цагийн үед Нийслэлийн дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “ ХХК”- ийн салбарын байранд тус компанийн ажилтан Х., Х.*******, Ж.******* нарын амь биед аюултай нөхцөлөөр хүч хэрэглэсэн довтолсон энэ хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох хутга хэрэглэж дээрэмдэх гэмт хэрэг үйлдэж, бусдад 1.189.428.782 төгрөгийн хохирол учруулсан,

-Түүнчлэн дээрэмдэх гэмт хэрэг үйлдэх явцдаа хохирогч Ж.*******ын биед халдан “баруун сарвууны зүсэгдсэн шарх” бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь мөрдөн байцаалтад хохирогч Ж.ын өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн -74 дүгээр хуудас, 11 дүгээр хавтаст хэргийн 8 дугаар хуудас/, Мөрдөн  байцаалтад хохирогч Х.гийн өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 79-81-р хуудас/, мөрдөн  байцаалтад гэрч Г.гийн өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 90 дүгээр хуудас/, Мөрдөн байцаалтад гэрч Б.ийн өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 94-95 дугаар хуудас/, мөрдөн  байцаалтад гэрч Ө.ы өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 96-97 дугаар хуудас/, мөрдөн  байцаалтад гэрч Ц.Эрдэнэ-ын өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 98-р хуудас/, Мөрдөн байцаалтад гэрч Т.ийн өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 100-101-р хуудас/, мөрдөн байцаалтад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.ын өгсөн мэдүүлэг /6 дугаар хавтаст хэргийн 40-41 дүгээр хуудас, 11 дүгээр хавтаст хэргийн 15-18 дугаар хуудас/, мөрдөн байцаалтад хохирогч Ж.*******ын өгсөн мэдүүлэг /8 дугаар хавтаст хэргийн 230-231 дүгээр хуудас/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 138 дугаартай дүгнэлт /9 дүгээр хавтаст хэргийн 108-109 дүгээр хуудас/, мөрдөн байцаалтад гэрч Б.ын өгсөн мэдүүлэг /9 дүгээр хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /8 дугаар хавтаст хэргийн 87-91 дүгээр хуудас/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

  

 

Иймд дүүргийн прокурорын газраас шүүгдэгч М.*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар,

шүүгдэгч Д.*******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар,

шүүгдэгч Н.*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалт, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

шүүгдэгч О.*******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Хохирлын талаар

 

Хэргийн хохирогч Б., Ж.*******, Б. нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас дүгнэхэд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч М.*******оос 748,639,336 төгрөг гаргуулж 748,639,263 төгрөг гаргуулж “” ломбарданд 2,921,000 төгрөгийг, “” ХХК-н “” ломбардны Цахлай салбарт 151,003,945 төгрөгийг, “*******” ХХК-н “” ломбардны салбарт 594,714,391 төгрөгийг,

            Шүүгдэгч Д.*******гээс 151,212,593 төгрөгийг гаргуулж ” ХХК-н “” ломбардны Цахлай салбарт 151,003,945 төгрөгийг, хохирогч Б.д 208,648 төгрөгийг,

Шүүгдэгч Н.*******оос 166,525,020 төгрөгийг гаргуулж ” ХХК-н “” ломбардны Цахлай салбарт 151,003,945 төгрөгийг, хохирогч Б.д 15,521,075 төгрөгийг,

            Шүүгдэгч О.*******ээс 594,714,391 төгрөгийг гаргуулж “*******” ХХК-н “” ломбардны салбарт тус тус олгох нь зүйтэй.

 

Барьцаалан зээлдүүлэх газартай гэрээ байгуулж эд зүйлээ барьцаалуулсан гэх хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын Гэрээний үүргийн гүйцэтгэлийг харилцан тооцох хангалттай баримтгүй, мөн зарим хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь Барьцаалан зээлдүүлэх газартай төлбөр тооцоо хийсэн баримтгүй учир хохирлын тооцоог энэ шүүх хуралдаанаар тооцоолон шийдвэрлэх боломжгүй түүнчлэн дээрх нэр бүхий иргэдийг яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийн шууд хохирогч гэж үзэх боломжгүй учир нэр бүхий 1430 иргэдийг хохирогчоор тогтоосон тогтоолыг хүчингүй болгож дээрх иргэд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “...Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоовол түүнээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг холбогдох баримтыг үндэслэн гаргуулна...” гэж зааснаар шүүгдэгч М.*******, Д.*******, Н.*******, О.******* нараас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох 4,561,000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж Цагдаагийн Ерөнхий газрын Хүнд гэмт хэрэг Мөрдөн шалгах хэлтэст олгосугай.

 

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлтийг гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

  

            Улсын яллагч:  шүүгдэгч М.*******од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар 11 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, урьд эдлээгүй үлдсэн 1 жил 7 сар 24 хоногийг нэмж эдлүүлэх.

            Шүүгдэгч Д.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалт 10 жил, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

            Шүүгдэгч Н.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар 10 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 1 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулах...” санал,

            Шүүгдэгч О.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар 11 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

            хохирогч, иргэний хариуцагч ******* ХХК-ны хууль ёсны төлөөлөгч Ө., Ч. нарын өмгөөлөгч Т.Багахүү: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарт зайлшгүй тохирсон байх...” шаардлагатай гэсэн заасан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдлын хэд хэдэн шинжийг шүүгдэгч нарын үйлдэл хангаж байгаа. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдал байхгүй байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан гэмт хэрэг нь 5-12 жилийн хорих ялын санкцтай. Гэмт хэрэг үйлдсэн арга хэлбэр нийтэд аюултай аргаар үйлдсэн зэргийг харгалзан тухайн зүйл ангийн ялын дээд хэмжээгээр ялыг оногдуулж өгнө үү...” гэсэн,

            хохирогч Ж.*******, Х.******* нарын өмгөөлөгч А.Зоригтбаатар: Энэ дээрмийн гэмт хэрэг үйлдсэн үйлдэл бол аюултай байсан тул ял бол өндөр байх ёстой. Хохирлын асуудлыг ял оногдуулахдаа харгалзан үзнэ үү...” гэсэн, 

            Шүүгдэгч Д.*******гийн өмгөөлөгч Б.Дамба: Шүүгдэгч Д.*******гийн үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны Өршөөлийн хуульд хамрагдах боломжтой байгаа. Энэ гэмт хэрэг бол 2021 оны 3 дугаар сарын 30-нд үйлдэгдсэн. Цаг хугацааны хувьд Өршөөлийн хууль гарахаас өмнө үйлдэгдсэн. Тиймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл ангийг Өршөөлийн хуульд хамруулж өгнө үү. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан гэмт хэргийн хувьд 1 үйлдэлтэй байгаа. Шүүх энийг анхаарч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү...” гэсэн ,

            шүүгдэгч Д.*******гийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт: “...Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн,

 

            шүүгдэгч О.*******, түүний өмгөөлөгч С.Батнасан: Миний үйлчлүүлэгчийн үйлдлийн тухайд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогддоггүй. Оролцоо хандлагыг харгалзан үзэж ялгамжтай оногдуулж өгнө үү. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг өршөөлд хамрагдах боломжтой байна. *******ийн хувийн байдал, гэмт хэрэгт оролцсон оролцоо, үйлдэл, эд зүйл авсан аваагүй үйлдлийг харгалзан 5 жилийн хорих ял оногдуулж өгнө үү. Хорих ял бол Эрүүгийн хуульд заасан хамгийн хүнд ял юм. Хамгийн бага ял оногдуулж өгнө үү...” гэсэн,

            шүүгдэгч М.*******ын өмгөөлөгч Ж.а: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 хэсэгт гэмт хэрэг гарахад нөлөөлсөн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзахаар зохицуулсан. Хохирол төлбөр төлөх талаар санаачилга гаргаагүй гэдэг. 69 нэр төрлийн эд зүйлийг гаргаж өгсөн. Мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн, гэм буруугаа хүлээсэн, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа. Шүүгдэгч согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай байсан учраас зарим эд зүйлсээ олоогүй байгаа. Эд зүйлээ гаргаж өгсөн. Улсын яллагчийн саналаас доош хөнгөрүүлэх саналыг гаргаж байна. Нээлттэй хорих ангид эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч М.******* нь Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар 1 жил 7 сар 24 хоногийн хугацааны өмнө тэнсэн суллагдсан асуудал байгаа. Тиймээс улсын яллагчийн санал болгосон 11 жилийн хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн ,

            шүүгдэгч Н.*******, түүний өмгөөлөгч Г.Тамир: Хохирогч Б.гийн хувьд гомдол, саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мэдүүлсэн байгаа. Тийм учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруу дээр маргахгүй байгаа. Үйлдсэн гэмт хэргийнхээ өөрт байсан эд зүйлээ бүгдийг нь гаргаж өгсөн. Одоо нуугаад гаргаж өгөхгүй байгаа зүйл байхгүй. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан 5 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна...” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргалаа.

            Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзсан болно.

 

2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2-т “...2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн..” бол өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдахаар хуульчилжээ.

 

Шүүгдэгч Д.*******гийн М.*******, Н.******* нартай бүлэглэн нийгмийн хэв журмыг зөрчиж, бусдад хүч хэрэглэж, аж ахуйн нэгж байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулан 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Нийслэлийн дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах автобусны буудал дээр үйл ажиллагаа явуулдаг “” барьцаалан зээлдүүлэх газарт хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, хутга хэрэглэж 608,816,010 төгрөгийн эд зүйл, бэлнээр 11,588,000 төгрөгийг  буюу нийт 620,404,010 төгрөгийн хохирол учруулж дээрэмдэх явцдаа хохирогч Т.мын эрүүл мэндэд “тархи доргилт” гэмтэл бүхий хөнгөн хохирол, хохирогч Б. эрүүл мэндэд “умайн доргилт, зулбахыг завдсан байдал” гэмтэл бүхий хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан гэмт хэрэг,

Шүүгдэгч О.*******ийн М.*******той бүлэглэн нийгмийн хэв журмыг зөрчиж, бусдад хүч хэрэглэж, аж ахуйн нэгж байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулан 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 17 цагийн үед Нийслэлийн дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “ ХХК”- ийн салбарын байранд тус компанийн ажилтан Х., Х.*******, Ж.******* нарын амь биед аюултай нөхцөлөөр хүч хэрэглэсэн довтолсон энэ хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох хутга хэрэглэж дээрэмдэх гэмт хэрэг үйлдэж, бусдад 1.189.428.782 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэх явцдаа хохирогч Ж.*******ын биед халдан “баруун сарвууны зүсэгдсэн шарх” бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт  хэргүүд нь 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд хамаарахаар байх тул шүүгдэгч Д.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч О.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан ялуудыг тус тус өршөөн хэлтрүүлж шийдвэрлэлээ.

Шүүхээс шүүгдэгч М.*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар 10 жилийн хорих ялаар, шүүгдэгч Д.*******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг тус тус  журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дугаар зүйлийн 3.2-т зааснаар 8 жилийн хорих ялаар, шүүгдэгч О.*******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг тус тус  журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дугаар зүйлийн 3.2-т зааснаар 8 жил 6 сарын хорих ялаар, шүүгдэгч Н.*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг тус тус  журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дугаар зүйлийн 3.2-т зааснаар 8 жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 560 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар 6 сарын хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д зааснаар 560 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж,

шүүгдэгч Н.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар оногдуулсан 560 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг, мөн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасныг баримтлан нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож 70 хоногийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 560 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг мөн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасныг баримтлан нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож 70 хоногийн хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.*******ын урьд тэнссэн харгалзсан 01 жил 7 сар 24 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 10 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн М.*******ын биечлэн эдлэх ялыг 11 жил 7 сар 24 хоногийн хугацаагаар хорих ялаар,

шүүгдэгч Н.*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг тус тус  журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 8 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг зааснаар оногдуулсан 70 хоногийн хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 70 хоногийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар 6 сарын хорих ялуудыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялын хугацааг 8 жил 10 сар 20 хоногоор тогтоож,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******гийн цагдан хоригдсон 1 хоног, Н.*******ын цагдан хоригдсон 217 хоног, М.*******ын цагдан хоригдсон хоног 944 хоног, О.*******ийн цагдан хоригдсон 818 хоногийг тэдгээрийн хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 15 ширхэг сидиг хэрэгт хадгалан үлдээж, бусад эд мөрийн баримтуудыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар устгахыг тус шүүхийн Тамгын газрын Эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэлээ.

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34. дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.*******, Н.*******, М.*******, О.******* нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34. дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

            2. Шүүгдэгч овогт ы *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, авахаар довтолж дээрэмдэх гэмт хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэм буруутайд,

            шүүгдэгч овогт гийн *******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хоёр, түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж бусдын эд хөрөнгийг илээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

            шүүгдэгч овогт гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж бусдын эд хөрөнгийг илээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэргийг,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэх үйлдэх гэмт хэргийг,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч овогт ын *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж бусдын эд хөрөнгийг илээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэргийг,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Шүүгдэгч Д.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

Шүүгдэгч О.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.*******д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч О.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тус өршөөн хэлтрүүлсүгэй.

            5. Шүүгдэгч овогт ы *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар 10 жилийн хорих ялаар,

Шүүгдэгч овогт гийн *******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг тус тус  журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дугаар зүйлийн 3.2-т зааснаар 8 жилийн хорих ялаар,

Шүүгдэгч овогт ын *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг тус тус  журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дугаар зүйлийн 3.2-т зааснаар 8 жил 6 сарын хорих ялаар,

Шүүгдэгч овогт гийн *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг тус тус  журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дугаар зүйлийн 3.2-т зааснаар 8 жилийн хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 560 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар 6 сарын хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д зааснаар 560 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

6. Шүүгдэгч Н.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар оногдуулсан 560 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг, мөн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасныг баримтлан нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож 70 хоногийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 560 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг мөн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасныг баримтлан нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож 70 хоногийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.*******ын урьд тэнссэн харгалзсан 01 жил 7 сар 24 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 10 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн М.*******ын биечлэн эдлэх ялыг 11 жил 7 сар 24 хоногийн хугацаагаар хорих ялаар,

 

Шүүгдэгч овогт гийн *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг тус тус  журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 8 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг зааснаар оногдуулсан 70 хоногийн хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 70 хоногийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар 6 сарын хорих ялуудыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялын хугацааг 8 жил 10 сар 20 хоногоор тогтоосугай.

 

7. Шүүгдэгч Д.*******д урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******, Н.*******, М.*******, О.******* нараас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 4,561,000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж Цагдаагийн Ерөнхий газрын Хүнд гэмт хэрэг Мөрдөн шалгах хэлтэст олгосугай.

9. Шүүгдэгч Д.*******, Н.*******, М.*******, О.******* нарт  оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******гийн цагдан хоригдсон 1 хоног, Н.*******ын цагдан хоригдсон 217 хоног, М.*******ын цагдан хоригдсон хоног 944 хоног, О.*******ийн цагдан хоригдсон 818 хоногийг тэдгээрийн хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

            11. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч М.*******оос 748,639,336 төгрөг гаргуулж 748,639,263 төгрөг гаргуулж “” ломбарданд 2,921,000 төгрөгийг, “” ХХК-н “” ломбардны Цахлай салбарт 151,003,945 төгрөгийг, “*******” ХХК-н “” ломбардны салбарт 594,714,391 төгрөгийг,

            Шүүгдэгч Д.*******гээс 151,212,593 төгрөгийг гаргуулж “” ХХК-н “” ломбардны Цахлай салбарт 151,003,945 төгрөгийг, хохирогч Б.д 208,648 төгрөгийг,

            Шүүгдэгч Н.*******оос 166,525,020 төгрөгийг гаргуулж ” ХХК-н “” ломбардны Цахлай салбарт 151,003,945 төгрөгийг, хохирогч Б.д 15,521,075 төгрөгийг,

            Шүүгдэгч О.*******ээс 594,714,391 төгрөгийг гаргуулж “*******” ХХК-н “” ломбардны салбарт тус тус олгосугай.

  12. Нэр бүхий хохирогч, иргэний нэхэмжлэгч нарыг хохирогчоор тогтоосон тогтоолыг хүчингүй болгож гэмт хэргийн улмаас учирсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.  

13. Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 15 ширхэг сидиг хэрэгт хадгалан үлдээж, бусад эд мөрийн баримтуудыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар устгахыг тус шүүхийн Тамгын газрын Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

            14. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            15. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл М.*******, Д.*******, Н.*******, О.******* нарт авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

         

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Ц.МӨНХ-ЭРДЭНЭ

                              

   ШҮҮГЧ                                               С.БОЛОРТУЯА

 

   ШҮҮГЧ                                                Ч.ОТГОНБАЯР