| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 175/2023/0007/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/09 |
| Огноо | 2023-01-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Баясгалан |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 2023/ШЦТ/09
******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин,
улсын яллагч А.Б*******,
шүүгдэгч Д.Б******* нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар ******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш******* овогт Д******* Б*******ид холбогдох эрүүгийн 2231000000255 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, энэ өдөр ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1968 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 54 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, дулааны техникч мэргэжилтэй, “******* ” ОНӨААТҮГазарт буулгагч ажилтай, ганц бие, ******* аймгийн С сум, Орхон, 6 дугаар баг, 1 дүгээр хэсэг, 135 тоотод оршин суух хаягтай, урьд ******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 108 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, Ш******* овогт Д******* Б******* /РД:/,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Д.Б******* нь 2022 оны 11 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 00 цаг 30 минутын үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас Ч.С*******тэй маргалдаж, түүний толгойн хэсэгт ус буцалгагчаар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Д.Б******* нь 2022 оны 11 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 00 цаг 30 минутын үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас Ч.С*******тэй маргалдаж, түүний толгойн хэсэгт ус буцалгагчаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Д.Б******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б******* өгсөн: “...С*******тэй олон жил цуг ажиллаж байсан. Тэр өдөр “Гүн нуур” яваад гахай гаргачихаад ирнэ гээд С*******г би цуг аваад явсан. Тэнд очоод өглөөнөөс орой хүртэл байсан. Намайг мөнгөтэйг мэдээд “Ахаа манайд хоол унд, гурил, будаа байхгүй” гээд би за яах вэ гээд нэг шил архи авсан. Манай авгай, түүний найз байгаа гээд 3 шил архи авахуулсан. Миний ажилдаа ор гэж илүү үг хэлсэн нь буруу их гэмшиж байна. С******* өмнө архи ууж байгаад ажлаасаа хөөгдсөн. Дарга С*******г ирж уулзаарай гэсэн өөрөө очиж уулздаггүй. Дарга надаар зөндөө хэлүүлсэн” гэх мэдүүлэг[1],
2.Хохирогч Ч.С******* 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр би гэртээ байсан юм. Өдөр манай ажлын ах болох “******* энерго” ОНӨААТҮГазрын дарга н.Э гахай янзлаад өгөөч гэж гуйсан тул би ажлын ах болох Д.Б*******ийн хамтаар очиж хамт гахайг нь янзалж өгөөд орой 20 цагийн орчимд дууссан. Ингээд 21 цагийн орчимд би гэртээ Д.Б*******ийн хамтаар С сумын 8 дугаар багт байрлах “Ориг” дэлгүүрээс “Ауруг” нэртэй архи 3 шилийг мөн хүүхдүүддээ амттан аваад ирсэн. Ингээд манай эхнэр гал түлээд Д.Б******* ах бид хоёр архиа гаргаж ирээд уусан. Манай эхнэр Д.Б******* ах бид 3 нийлээд хоёр шил архийг нь хувааж уугаад байж байтал Д.Б******* ах бид хоёр маргаад улмаар Д.Б******* ах ус буцалгагчаар миний толгойн зүүн хэсэгт 2 удаа цохисон. Д.Б******* ах намайг “Чи ажилдаа орооч ээ” гэхэд би “Би ажилдаа орохгүй ээ. Уурхай явлаа” гэж хэлтэл Д.Б******* ах “Чи ажилдаа орохгүй бол би ална шүү” гэж хэлээд маргасан юм. Ингээд миний толгойноос цус ихээр гарч байсан бөгөөд энхэр цагдаа дуудаад би эмнэлэг явсан. Надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл, санал хүсэлт байхгүй” гэх мэдүүлэг[2],
3.Насанд хүрээгүй гэрч Д.О 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр би гэртээ байж байхад орой 20 цагийн орчимд манай аав миний танихгүй нэг хүнтэй манай гэрт ирсэн. Аав ирэхдээ архи авч ирсэн байсан. Тэр архийг нь манай ээж, аав, манай ээжийн найз н.Мөнхөө эгч, аавын хамт ирсэн ах нар хувааж уусан. Тэгээд ууж байгаад аав хамт ирсэн ахтай маргаад байсан. Тэр ах аавыг “Чи ажилдаа орооч” гэж хэлээд аав болохоор “Чамд ямар хамаатай юм бэ?” гэж хэлээд маргалдсан. Би аавыг “Та болиоч” гэж хэлтэл аав маргахаа больсон. Удалгүй дахиад маргалдаж аавын хамт ирсэн ах аав руу ус буцалгагч аваад шидсэн. Ус буцалгагч нь манай гэрийн гэрлийн унтраалгыг оноод унтраачихсан. Тэгээд нөгөө ах дахиад ус буцалгагч аваад аавын толгой руу нөгөө ус буцалгагчаараа 3-4 удаа цохисон. Тэгээд би унтраалга дээр очоод гэрлээ асаатал аавын толгойноос цус гарч байсан. Тэгээд ээж эмнэлэг, цагдаа дуудсан.” гэх мэдүүлэг[3],
4.******* аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 447 дугаар дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: “Д.Б*******ийн биед гэмтэл тогтоогдсонгүй” гэх дүгнэлт[4],
5.******* аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 448 дугаар дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: “С*******гийн биед зүүн чихний урд хэсэгт шарх, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохилтын үйлчлэлээр үүсгэгдэнэ. С*******гийн биед учирсан дээрх гэмтэл тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт[5],
6.Шүүгдэгч Д.Б******* 2022 оны 02 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ажлын газрын С*******гийн хамтаар “с энерго” дарга Эын жолооч Мөнхбаярын гэрт очиж 4 ширхэг гахайг янзалж өгсөн. Ингээд С*******гийн гэрт очоод 0,75 литрийн 3 шил архи аваад очсон. Ингээд би, С*******, С*******гийн эхнэр, эхнэрийнх нь найз нь гээд нэг эмэгтэйн хамтаар хувааж уусан. Тухайн үед Ч.С******* эхнэртэйгээ “гэртээ ирээд хоол хийгээгүй байна” гэсэн асуудлаар маргасан. Би С*******д хандаж “чи эхнэртэйгээ маргалаа” гэх шалтгаанаар маргасан. Тэгэхэд С******* миний баруун ташаа орчим нэг өшиглөсөн. Тэгээд би С*******г зөрүүлээд цохихдоо ширээн дээр байсан ус буцалгагчийг аваад цохисон юм. Тэгээд гэрээс нь гараад явсан” гэх мэдүүлэг[6], 7.Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол[7], 8.Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл[8], 9.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл[9], 10.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол[10], 11.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[11], 12.Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[12], 13.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[13] зэрэг бичгийн нотлох баримт болно.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шү*******с тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч Д.Б*******ийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шү*******с яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Хохирогч Ч.С******* нь эмчилгээний зардалд шүүгдэгчээс хохирол төлбөр нэхэмжлээгүй. Иймд шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх шүүгдэгч Д.Б*******ид эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшин, харамсаж байгааг ял хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд харгалзан үзсэн болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.4 дэх заалтад заасан “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзсэн.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Иймд улсын яллагчийн саналыг харгалзан шүүгдэгч Д.Б*******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж шийдвэрлэсэн.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан нь торгох ялыг шү*******с тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсан болно.
Шүүгдэгч Д.Б******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдвал зохино.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх нь хуульд нийцнэ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б*******ид 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б*******ийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 /гурав/-н сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шү*******с тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
5. Шүүгдэгч Д.Б******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ