| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 175/2023/0008/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/10 |
| Огноо | 2023-01-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Баясгалан |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 2023/ШЦТ/10
******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Болор-Эрдэнэ,
улсын яллагч А.Б*******
шүүгдэгч С.Н*******,
шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхцэцэг нарыг тус тус оролцан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явсан хуралдаанаар ******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О******* овогт С******* Н*******д холбогдох эрүүгийн 2231004660252 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, энэ өдөр ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1968 оны 10 дугаар сарын 06-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт ******* аймгийн ******* сум, ******* ******* 1 дүгээр баг, 3 дугаар хэсэг, 048 тоотод оршин суух хаягтай, урьд ******* аймгийн шүүхийн 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Эрүүгийн хийн 169б-д зааснаар 3 жил хорих ял шийтгүүлж хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнссэн;
******* аймгийн шүүхийн 1987 оны 04 дүгээр сарын 02-ны өдийн 20 дугаар тогтоолоор Эрүүгийн хийн 239.3, 169.в-д зааснаар 4 жил хорих ял,
******* аймгийн шүүхийн 1992 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 5/14 дугаар тогтоолоор Эрүүгийн хийн 123.2, 123.4-д зааснаар 3 жил хорих ял тус тус шийтгүүлсэн, О******* овогт С******* Н*******, /РД: ******/,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч С.Н******* нь 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ******* сум, 6 дугаар багийн нутаг дэвсгэрт “Хөх чулуут” дэлгүүрийн гадна авто зогсоолд маргааны улмаас иргэн Ц.А биед хөнгөн хохирол санаатай учрсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч С.Н******* нь 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ******* сум, 6 дугаар багийн нутаг дэвсгэрт “Хөх чулуут” дэлгүүрийн гадна авто зогсоолд маргааны улмаас иргэн Ц.А эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учрсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч С.Н******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Н******* өгсөн: “Би “Хөх чулуут”-ын гадаа таксинд явж байсан. Тэгээд үл мэдэх нэг хүүхэн орж ирээд “7 давхараас дайвар авъя” гэж хэлсэн. Тэгээд 7 давхрын гадаа очоод нөгөө хүүхэн дайвар авах гээд буусан. Тэгсэн чинь дайвар өгч байсан залуу намайг “пизда минь, муу хөгшин тахиа минь бууж ирээд дайвар аваач ийм такси гэж юу байдаг юм бэ?” гэж хэлсэн. Намайг янз бүрээр доромжилсон. Би тэгээд тэвчихгүй машинаас буугаад “би чамд ямар гай тарьсан юм бэ?” гэж асуусан. Намайг янз бүрээр доромжлоод нүд ам руу чичлээд байсан. Тэгээд нөгөө хүүхэн намайг “наадах чинь угаасаа ийм хүн хоёулаа явъя” гэж хэлээд явсан. Машин суусан чинь “чаддаг юм бол чи буцаад хүрээд ирээрэй” гэж хэлсэн. Тэгээд би нөгөө хүүхэнг бгаад тэвчихгүй очсон” гэх мэдүүлэг[1],
2.Хохирогч Ц.А 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2022 оны 10 дугаар сарын 31-ний орой 22 цагийн үед надаас дайвар авах гэж үл таних жирэмсэн эмэгтэй такси бариад ирсэн. Тэгээд багаажнаас юмыг нь өргөөд байж байтал тухайн таксины жолооч машин дотроосоо цонхоо онгойлгоод “хойшоо хий” гэж хэлсэн. Тэгэхээр нь би уурлаад “чи хүнд үйлчилж байгаа юм бол үйлчилсэн шиг үйлчил чи насан ноён зантай юм бэ?” гэж хэлсэн. Тэгээд бид хоёр жаахан маргалдаж байгаад тухайн хүн хүнээ аваад яваад өгсөн. Тэгээд би 2-3 хүнд дайвар өгчихөөд машиныхаа хаалгыг онгойлгочихоод тонгойгоод байж байтал нэг юм гэдэс хэсэг рүү өшиглөхөөр нь эргээд хартал нөгөө надтай маргалдсан жолооч миний нүүр хэсэг рүү нэг үзүүртэй юмаар цохисон. Тэгээд нүүр, гар хэсэг рүү баахан сийчсэн байсан. Тэгээд тухайн жолооч намайг машиндаа сгаад “чамайг 3 дугаар сургийн арын ын энгэрт очиж ална” гэж хэлэхэд нь би бууж гэр лүүгээ орж цусаа угаасан. Тэгээд би эхнэр болох Х.Тын хамт буцаж гэрээс гараад 20, 30 айлын тэнд очсон. Тэгээд очиход тухайн жолооч байсан. Тэгээд манай эхнэр машинаас бууж очоод “чи хүний нүүрийг яаж байгаа юм бэ?” гэж хэлэхэд нь би араас нь буугаад очиход машинаа асаагаад яваад өгсөн. Би очихдоо машиных нь цонхоор куртикнээс нь барихад машинаа асаагаад давхиад явсан. Би 2-3 метр орчимд чирэгдсэн. Тэгээд бид хоёр машиндаа суугаад гэрлүүгээ харих гээд байж байтал 30 айлаас 60 айл руу явдаг звар хэсэгт 2-3 метр шууд ухраад машин мөргөхөө алдсан. Тэгэхээр нь шууд цагдаа дээр ирж өргөдөл өгсөн. Тэгтэл тухайн үл таних жолооч мөн араас хүрээд ирсэн” гэх мэдүүлэг[2],
3.Гэрч Х.Т 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 21 цаг өнгөрч байхад 7 давхар байрны гадаа манай нөхөр машинаа тавиад Дархан-Уул аймгаас ирүүлсэн дайвраа тарааж байсан. Энэ үед нь би тааралдсан. Тэгээд гадаа хүйтэн байсан учраас манай нөхөр болох Х.А “чи гэртээ орж бай би ганц хоёр хүнд юм өгчихөөд орноо” гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэртээ орчихсон. Тэгээд 5-10 минутын дараа манай нөхөр гэртээ орж ирсэн. Орж ирэхдээ цус нөжтэйгээ холилдоод ороод ирчихсэн. Тэгээд би юу болсон талаар асуухад “нэг хүнтэй гадаа муудалцаад ийм болчихлоо” гэж хэлсэн. Гадаа тэр хүн чинь байна уу? гэж хэлээд дагаад гарсан. Тэгээд би нөхрөө хажуудаа сгаад вокзалын “Хөх чулуут”-ын таксины зогсоол хэсэгт очсон. Тэгээд тэнд зогсож байсан үл таних залуугаас тухайн хүний машины дугаараар ийм хүн байдаг уу? гэж асуухад утасных нь дугаарыг өгсөн. Тэгээд би өөрийн ****** гэх утсаар залгаад 20 айлын гадаа зая гэж хэлтэл удалгүй ирсэн. Тэгээд ирэхэд нь би машинаасаа буугаад очтол манай нөхөр араас бууж ирээд нөгөө жолоочийг буугаад ир гээд куртикнээс нь татахад машинаа асаагаад зугтаагаад явсан. Тэгэхдээ манай нөхрийг чирээд нилээн олон метр явсан. Тэгэхэд нь манай нөхөр тавиад үлдсэн. Тэгээд нөгөө жолооч явсаар 20,30 айлын урд талын голын замаар яваад 7 давхар байрны эргэдэг звар дээр очоод зогссон. Тэгэхээр нь бид хоёр араас нь хөдлөөд ард нь очоод зогстол тэр жолооч хурдтай ухраад миний машин луу нь ухрахад би сандраад хойшоо ухарсан. Тэгээд намайг ухрахад урагшаа хөдлөөд явчихсан. Тэгээд л би шууд цагдаагийн байглагад ирсэн. Тэгтэл тэр жолооч надтай цуг зэрэгцээд цагдаа дээр ороод ирсэн. Ийм л юм болсон” гэх мэдүүлэг[3],
4.Гэрч М.Б 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...миний нөхөр хүнтэй их маргалдаад байдаггүй, уг нь их нийтэч хүн юм. Уг өдөр яагаад хүнтэй маргалдсаныг нь мэдэхгүй байна. Их л зөөлөн ааштай, дөлгөөхөн хүн байгаа юм” гэх мэдүүлэг[4],
5.******* аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 434 дүгээр дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: “Ц.А биед толгойн хуйх, чамархай, дагз, бугалга, хэвлийн урд хэсэгт зулгаралт, зүүн зовхи, хацар, урд цус хуралт, зүүн сарвуу, алганд зүсэгдсэн шархтай зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэлт нь ир үзүүртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн цаг үед учирсан байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт[5],
6.Шүүгдэгч С.Н******* 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр би “Хөх чулуут” нэртэй дэлгүүрийн урд таксинд явах гээд зогсож байсан. Тэгсэн нэг үл таних эмэгтэй хүрч ирээд 7 давхраас дайвар авъя гэж хэлэхээр нь би машиндаа сгаад 7 давхраас дайвар авах гээд тоглоомын талбайн хажууд зогсоод дайвар авах гэж байсан эмэгтэй машинаас буусан. Дайвраа авчихаад уг эмэгтэй намайг дуудахаар машинтайгаа хажууд нь зогстол дайврыг нь хүргэж ирсэн таксины жолооч “бууж ирээд дайврыг аваач хөгшин пизда минь, дотрын 3000-н хөгшин тахиа минь” гэж хэлсэн. Миний уур хүрээд тэсэхгүй машинаасаа буугаад “чи яах гээд байгаа юм бэ” гэхэд өөдөөс элдэв дээдээр хараагаад байсан. Энэ үед дайвар авч байсан эмэгтэй агаа явъя гээд бид хоёр явсан. Би нөгөө эмэгтэйгээ шар 5 давхар дээр бгаад 7 давхар дээр очоод би цээж рүү нь 2 удаа өвдөглөсөн. Тэгсэн уг залуу намайг хоолойноос боогоод тавихгүй байхаар нь би машиныхаа түлхүүрээр нүүр рүү нь нэлээд олон удаа цохичих шиг болсон. Уг залуу миний хоолойноос боогоод тавихгүй байсан болохоор л нүүр рүү нь түлхүүрээрээ цохьчихсон юм. Яг хэдэн удаа цохисныг нь мэдэхгүй байна. Би өөрийн гаргасан үйлдэлдээ гэмшиж байна” гэх мэдүүлэг[6], 7.Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол[7], 8.Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл[8], 9.Шинжээчийн дүгнэлт танилцсан тэмдэглэл[9], 10.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол[10], 11.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[11], 12.Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[12], 13.Хавтаст хэргийн материал танилцсан тухай тэмдэглэл[13] зэрэг бичгийн нотлох баримт болно.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хьд заасан үндэслэл журмын дагуу цуглж, бэхжүүлсэн, хьд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч С.Н*******гийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон улсын яллагч гаргасан саналдаа: “...Шүүгдэгч С.Н******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн хувьд маргаан байхгүй. Гэмт хэргийн улмаас хохирогчид хөнгөн хохирол учирсан ба эмчилгээний зардалд 854,000 төгрөг нэхэмжилсэн. Үүнээс шүүгдэгч 255,000 төгрөгийг нөхөн төлсөн, 599,000 төгрөгийн төлөх төлбөртэй байна гэж үзэж байна. Иймд шүүгдэгч С.Н*******г Эрүүгийн хийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учрах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцах саналтай байна” гэжээ.[14]
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч гаргасан өмгөөллийн дүгнэлтдээ: “...Буудлын 399,000 төгрөгийн баримтыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь баримт дээр нэр байхгүй. 399,000 төгрөгийн баримтаа цагаан өнгийн штерк ашиглаж канондаж өгсөн байсан. Тэрийг нотлох баримтаар үнэлэх нь учир дутагдалтай гэж үзэж байгаа учир нотлох баримтаас хасах саналтай байна. Бусад нотлох баримт нь 255,000 төгрөг болж байгаа тул уг хохирлыг төлж барагдсан”, гэсэн саналыг гаргасан бөгөөд гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь хохирогч шүүгдэгчийг хэл амаар доромжилж муухай харьцсан зэргээс үүдэлтэй маргалдаж ийм байдалд хүрсэн. Хохирогч, шүүгдэгч аль аль нь нас бие гүйцсэн. Ийм байдал гаргахгүй байж болохоор хүмүүс байсан. Хохирогч бол ******* аймгийн яаралтай тусламжид үзүүлсэн байсан. Улаанбаатар хот руу эмнэлэгт үзүүлсэн баримт хэрэгт авагдсан. Үүнээс бензин шатахуунд 150,000 төгрөг зарцсан. Нэгдүгээр эмнэлэгт үзүүлсэн 105,000 төгрөг нийт 255,000 төгрөгийг бол шүүгдэгч хохирогчид бүрэн төлж барагдсан. Харин буудалд байрласан 399,000 төгрөгийн баримтыг штерк ашиглаж зассан учраас нотлох баримтаар үнэлэх боломжгүй тул хасах саналтай байна. Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцах саналтай байна” гэжээ.[15]
Хоёр. Гэмт хэргийн улмаас учрсан хохирол, хор уршгийн талаар.
Хохирогч Ц.А нь эмчилгээний зардалд 854,000 төгрөг нэхэмжилж баримт ирүүлсэн боловч зочид буудалд байрласан гэх 399,000 төгрөгийн баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул нотлох баримтаас хасах тухай шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлт хь зүйн үндэслэлтэй гэж үзэж, хүлээн авч, зочид буудлын зардлыг хэрэгсэхгүй болгов. Мөн хоол болон бусад зардалд нэхэмжилсэн 200,000 төгрөг нь баримт ирүүлээгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Шүүхээс гагцхүү нотлох баримтын шаардлага хангасан нотлох баримтанд үндэслэн хохирлын тооцон гаргадаг болохыг дурдах нь зүйтэй.
Иймд Иргэний хийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н******* нь хохирогч Ц.А эмчилгээний зардалд 255,000 /хоёр зуун тавин таван мянга/ төгрөг нөхөн төлснийг дурьдаж, 599,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх шүүгдэгч С.Н*******д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хийн хь ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдахад шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшин, харамсаж байгааг ял хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд харгалзан үзсэн болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдахад Эрүүгийн хийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид ....учрсан хохирлыг төлсөн”, 1.4 дэх заалтад заасан “хохирогчийн хь бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзсэн. Харин Эрүүгийн хийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Иймд улсын яллагчийн саналыг харгалзан шүүгдэгч С.Н*******д Эрүүгийн хийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдж, түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж шийдвэрлэсэн.
Эрүүгийн хийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхаарсан болно.
Шүүгдэгч С.Н******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдвал зохино.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх нь хьд нийцнэ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
2. Эрүүгийн хийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н*******д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдсугай.
3. Эрүүгийн хийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н*******гийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 /гурав/-н сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.
4. Эрүүгийн хийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхаарсугай.
5. Иргэний хийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н******* нь хохирогч Ц.А эмчилгээний зардалд 255,000 /хоёр зуун тавин таван мянга/ төгрөг нөхөн төлснийг дурьдаж, хохирогчийн нэхэмжилсэн эмчилгээний зардлаас 599,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
6. Шүүгдэгч С.Н******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоох бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн аггыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардахыг шүүгчийн туслахад даалгасугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ