| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
| Хэргийн индекс | 137/2019/0034/И |
| Дугаар | 49 |
| Огноо | 2019-02-22 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2019 оны 02 сарын 22 өдөр
Дугаар 49
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Д.Ц даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Х банкны Замын-Үүд тооцооны төвийн нэхэмжлэлтэй, А.Б, Г.О нарыг эрэн сурвалжлуулж, оршин суугаа хаягийг тогтоолгох тухай иргэний хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А, нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч А.Б, хамтран үүрэг гүйцэтгэгч Г.О нар нь тус банкнаас 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр ... дугаартай гэрээгээр 28.000.000 /Хорин найман сая/ төгрөгийн зээлийг байрны урьдчилгаа өгөх зориулалтаар, 48 сарын хугацаатай, жилийн 20,4% хүүтэй авсан. Зээлдэгч нь ... дугаартай зээлийн гэрээний гол нөхцөл болох гэрээний 1 дүгээр хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу сар бүр зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч 2017 оны 10 дугаар сараас хугацаа хэтрэн гэрээний үүргээ зөрчин нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 482 хоног хугацаа хэтрүүлэн гэрээний үүргээ зөрчсөн байна. Банкны зүгээс зээлдэгчийг зээлийн төлбөрөө төлж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж, зээлдэгчид утсаар мэдэгдэж, биеэр уулзаж, зээл төлөх боломжийг удаа дараа өгч, мэдэгдэх шаардах хуудсыг өгсөн боловч зээлдэгч банкны шаардлагыг биелүүлэхгүй, зээлийг төлөх идэвх санаачилга, гаргалгүй өнөөдрийг хүрсэн. Банктай байгуулсан ... тоот зээлийн гэрээний 5.1.1 дахь заалтуудыг зөрчсөн бөгөөд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардахаар банкны ажилтнууд уулзах гэсэн боловч түүний оршин суугаа газар нь тодорхойгүй байна. Зээлдэгч нь хамтран үүрэг гүйцэтгэгчийн хамт хамгийн сүүлд Дорноговь аймаг Замын-Үүд 1 дүгээр багт амьдарч байсан болно. Үүнээс хойш Улаанбаатар хотод амьдардаг гэснээс өөр мэдээлэлгүй байна. Холбогдох утас: .... Иймд зээлдэгч А.Б, хамтран үүрэг гүйцэтгэгч Г.О нарыг эрэн сурвалжлуулж, түүний оршин суугаа газрыг тогтоолгуулж өгнө үү гэжээ.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А.Б, Г.О нар нь Х банкны Замын-Үүд тооцооны төвөөс 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр ... дугаартай зээлийн гэрээгээр 28.000.000 төгрөгийг 48 сарын хугацаатайгаар жилийн 20,4 хувийн хүүтэй байрны урьдчилгаа өгөх зориулалтаар зээл авсан нь 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн зээлийн гэрээний хуулбар, 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн барьцааны гэрээ, барьцаа хөрөнгийн жагсаалт, зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийн хуулбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А.Б, Г.О нар нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, хаана байгаа нь тодорхойгүй байх тул түүнийг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрын хаягийг нь тогтоох үндэслэлтэй байна гэж үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Б овогт А.Б, Н овогт Г.О нарыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар А.Б, Г.О нарыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтэст даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрмөгц нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.Ц