Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 2023/ШЦТ/12

 

 

                                   Монгол Улсын нэрийн өмнөөс

 

 

аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.А******* даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Э*******,

улсын яллагч Т.Н*******,

шүүгдэгч Ц.Х*******,

хохирогчийн өмгөөлөгч Г.А******* нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Өөлд овогт Ц******* Х*******д холбогдох эрүүгийн 221004026 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, энэ өдөр ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19******* оны дугаар сарын *******-ний өдөр аймгийн Шаамар суманд төрсөн, настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, нэхмэлийн оператор мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, ээж, ах, хүүхдийн хамт аймаг, сум, дугаар баг, Салхит дугаар хэсэг, тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Өөлд овогт Ц******* Х******* /РД: М0**************01/,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Ц.Х******* нь 2022 оны 09 дүгээр сарын 0-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 01-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд аймгийн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “” нэртэй баарны үүдэнд Г.О “манай дүүг ажлаа хийж байхад нь хэл амаар доромжиллоо” гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж улмаар тус баарны шат руу түлхэж унаган биед нь зүүн шуу ясны толгой хэсгийн хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн -д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Ц.Х******* нь 2022 оны 09 дүгээр сарын 0-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 01-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд аймгийн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “” нэртэй баарны үүдэнд Г.О “манай дүүг ажлаа хийж байхад нь хэл амаар доромжиллоо” гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж улмаар тус баарны шат руу түлхэж унаган биед нь зүүн шуу ясны толгой хэсгийн хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Ц.Х******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Х******* өгсөн: “Тухайн өдөр “” бааранд орсон. Баар хаах дөхөөд гарах гэж байхад манай найз охины дүүг О хамт явж байсан гэр бүлийн найзууд нь алгадаж, цохиж танхайрсан байсан. Манай найз охин мэдчихээд тэр хүмүүстэй хэрүүл маргаан хийж эхэлсэн. Бид 2 яг гарах гэж байхдаа тэр хүмүүстэй гарч таарсан. Үүдэнд бид 2 яг шатнаас буух гэж байхад тэр хүмүүс бид хоёрын урд зогсчихоод хэрүүл хийгээд буулгахгүй байсан. Тэгээд муудалцаж байгаад намайг цохих гэж байгаа аятай хүрээд ирэхээр нь сандарсандаа түлхчихсэн. Тэр үед согтуу байсан болохоор яаж ч чадаагүй түлхчихсэн. Ийм зүйл болно гэж бодоогүй. Энэ явдлын дараагаар О очиж уулзаад байгаа боломжоороо тусалъя гэхэд надаас 10,000,000 төгрөг нэхсэн. Би чамайг дэргэдээ байлгаад гар хөлөө асруулаад яах юм зүгээр мөнгө олж өг гэсэн. Би одоогоор тогтсон ажилгүй, настай хүүхэдтэй учраас тэгээд энд тэнд хүний юман дээр ажиллаж байгаад боломжоороо 1,000,000 төгрөг цуглуулж өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг[1],

2.Хохирогч Г.О 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би 2022 оны 09 дүгээр сарын 0-ны өдөр гэр бүлийн найзууд болох Нямгэрэл, А, манай нөхөр А нарын хамт сумын “” нэртэй бааранд орсон. Манай нөхрийн өвөө саяхан нас барсан бөгөөд өнөөдөр миний хайртай нохой мөн үхчихсэн. Тиймээс би жаахан стрессдээд найз Н, А нарыг дуудсан юм. Ингээд бид тухайн бааранд ороод 2 давхар дахь ширээнд суугаад пиво авч уусан. Би ямар нэртэй хэдэн ширхэг пиво авсан талаар сайн мэдэхгүй байна. Ингээд удалгүй баар хаасан гэсэн тул бид баарнаас гарч байтал миний хойд талаас үл мэдэх нэг эмэгтэй түлхчихсэн. Ингээд би унахдаа гараа эвгүй дараад унасан бөгөөд би босох гэтэл миний гар эвгүй болчихсон байсан. Тэгээд л цагдаа дуудсан юм. Бид тухайн “” нэртэй бааранд байх хугацаандаа хүнтэй маргаж муудалцсан асуудал гаргаагүй. Харин “” нэртэй баарны зөөгч нь бололтой хүмүүс ирээд биднийг загнаад байсан. Бид тухайн баарнаас авсан байсан юмнуудаа “бид ууж дуусгаад гарчихья” гэж хэлтэл тухайн хүмүүс хөөгөөд байсан. Ингээд гарч байтал миний ардаас нэгэн үл таних хүн намайг түлхчихсэн юм. Намайг түлхсэн хүн бараан өнгийн хувцастай хүн байсан. Би харин царайг нь сайн хараагүй. Би зүгээр байж байгаад эрүүл мэндээрээ хохирсондоо гомдолтой байна. Тиймээс би тухайн гэмтлийн улмаас учирсан хохирлоо барагдуулмаар байна” гэх мэдүүлэг[2],

.Хохирогч Г.О 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би 2022 оны 09 дүгээр сарын 0-ны өдөр би гэр бүлийн найзууд болох Нямгэрэл, А, болон манай нөхөр А нарын хамтаар бид сумын “” нэртэй бааранд орсон юм. Манай өвөө саяхан нас барсан бөгөөд өнөөдөр миний хайртай нохой мөн үхчихсэн. Тиймээс би жаахан стрессдээд найз Н, А нарыг дуудсан юм. Ингээд бид тухайн бааранд ороод 2 давхар дахь ширээнд суугаад пиво авч уусан. Би “Сэнгүр нэртэй шилтэй пиво 8 ширхэгийг авсан. Ингээд удалгүй зөөгч залуу ирээд “Манай баар хаачихлаа, доор асуудал үүсээд цагдаа нар ирчихсэн байна. Та нар одоо явцгаа” гэж хэлсэн. Бид “Бид орж ирээд удаагүй байна, авсан зүйлээ ууж дуусгачихаад явья. Танай баар хаах гэж байгаа юм бол яах гэж пиво худалдсан юм бэ?” гэж хэлсэн. Гэтэл тухайн зөөгч эмэгтэй явсан бөгөөд удалгүй буцаад “DJ” гэх залуутай хамт орж ирээд биднийг дахин “гар” гэсэн бөгөөд тухайн үедээ уурласан байдалтай биднийг гар, зайл хэмээн хараасан тул манай найз болох Нямгэрэл “DJ” залууг алгадчихсан юм. Улмаар тус “DJ” залуугийн эгч нь болон хамт ирсэн хүмүүстэй бид маргаж байгаад маргаанаа дуусгаад баарнаас гарсан. Би гараад болсон асуудлын талаар сайн санахгүй байна. Нэг мэдэхэд л миний гараар маш хүчтэй өвдөөд байсан. Тэгээд л би эмнэлэг явсан юм. Би зүгээр байж байгаад эрүүл мэндээрээ хохирсондоо гомдолтой байна. Тиймээс би тухайн гэмтлийн улмаас учирсан хохирлоо барагдуулмаар байна. Эмчилгээнд асар их мөнгө гарсан бөгөөд миний үйл ажиллагаа явуулдаг “ Пажама” бэлэн хувцасны дэлгүүрийн ажил зогсчихоод байна. Одоо 45-60 хоногийн дараа дахин хагалгаа хийнэ гэсэн. Дээрх бүхий л зардлаа гаргуулмаар байна” гэх мэдүүлэг[],

4.Гэрч Ж.А 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2022 оны 09 дүгээр сарын 0-ны өдөр би өөрийн эхнэр Г.О болон гэр бүлийн найзууд болох Нямгэрэл, А нарын хамтаар сумын 6 дугаар багт байрлах “” нэртэй бааранд орсон юм. Манай эхнэрийн сэтгэл санаа тааруу байсан, мөн гэр бүлийн найзуудтайгаа цагийн өнгөрөөх гээд орсон юм. Бид тухайн бааранд 2 цагийн орчимд орсон бөгөөд бид ороод 2 давхарт байх 5000 /таван мянга/ төгрөгийн төлбөр бүхий суудалд суусан. Бид тухайн баарнаас “Сэнгүр” нэртэй 8 шил пиво авсан бөгөөд тухайн пивийг ууж жаахан юм ярьж байтал тухайн баарны зөөгч нар бололтой хүмүүс ирээд “доор асуудал гарчихлаа, одоо цагдаа нар ирчихлээ, одоо та нар гар” гэсэн. Бид тухайн хүмүүст “авсан уух зүйлээ дуусгачихаад гарья” гэж хэлэхэд “та нараас өөр хүн үлдээгүй байна. Тиймээс та нар гарцгаа” гэсэн. Ингээд бид гарахаар болж манай эхнэр О түрүүлээд гарсан. Би хойноос нь гартал манай эхнэр “” нэртэй баарны шатан дээр “миний гар эвгүй болчихлоо, эмнэлэг дуудаарай” гэж хэлээд уйлаад сууж байсан. Тухайн үед эргүүлийн цагдаа нар байсан бөгөөд бид тухайн цагдаа нарт хэлчихээд эхнэрээ аваад эмнэлэг явсан” гэх мэдүүлэг[4],

5.Гэрч Э.Э 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би 2022 оны 09 дүгээр сарын 0-ны өдөр би сумын 2,6 дугаар багийн нутагт тус Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Ц.Мын хамтаар эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Ингээд 00 цаг өнгөрч 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр болсон байсан. сумын 6 дугаар багт байрлах “” нэртэй бааранд иргэд хоорондын маргаан болоод байна гэсэн дуудлагын дагуу очиж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан иргэдийг хууль эрх зүйн зөвлөгөө өгч тараагаад байж байтал тус баарны дотор дахин маргаан болсон байсан. Ингээд тухайн бааранд ороход тухайн баарны үйлчлүүлэгчид тарсан байсан бөгөөд сүүлийн хүмүүс нь баарны ажилчидтай гарахгүй гэх шалтгаанаар маргаан үүсгээд байж байсан. Ингээд тухайн маргаан үүсгэж байгаа иргэдийн гаргаад байж байтал тухайн гараа гэмтээсэн эмэгтэй болон хар өнгийн хувцастай /X******* гэдэг шиг санагдаж байна/ гэх эмэгтэйтэй маргаад байсан. Би тухайн маргааныг болиулах гээд салгаж байсан бөгөөд гараа гэмтээсэн эмэгтэй миний зүүн талд, харин хар өнгийн хувцастай эмэгтэй миний баруун гар талд байсан. Ингээд гараа гэмтээсэн эмэгтэй миний хажуугаар дахин тухайн хар өнгийн хувцастай эмэгтэй рүү дайртал тухайн эмэгтэй гараа гэмтээдэг эмэгтэйн цээж хэсэгт 2 гараагаа түлхсэн бөгөөд нөгөө эмэгтэй тус баарны үүдний шатнаас доош унасан. Тэгээд тухайн эмэгтэй миний гар эвгүй болчихлоо гээд байсан” гэх мэдүүлэг[5],

6.Гэрч А.Нямгэрэл 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би 2022 оны 09 дүгээр сарын 0-ны өдөр манай найзууд болох О, түүний нөхөр А, манай нөхөр А нарын хамтаар уулзаад Огийн гэрт байж байгаад оройн 22 цагийн орчимд сумын 6 дугаар багт байрлах “” нэртэй бааранд орсон. Ингээд бид тус баарны 2 давхарт байх “VIР” өрөөнд орсон бөгөөд зөөгч дуудаад хүний 2 ширхэг, нийт 8 ширхэг шилтэй пиво авсан. Ингээд бид жаахан юм ярьж байгаад тухайн пивийг задлуулаад сууж байтал манай өрөөнд зөөгч бололтой залуу, түүний хойноос нэг эмэгтэй орж ирээд биднийг шууд “одоо ингээд гарцгаа” гэсэн. Бид пивоо задлаад ууж эхлээгүй байтал тухайн залуу биднийг хөөсөн тул “бид авсан пивоо ч ууж эхлээгүй байна. чи энийг хар” гэж хэлээд пивоо үзүүлсэн. Гэтэл тухайн залуу биднийг үргэлжлүүлээд хөөгөөд байсан тул бид тухайн хүмүүстэй маргасан. Тухайн залуу биднийг шууд хөөж хараагаад байсан тул би уурлаад тухайн залуугийн зүүн хацар орчимд гараараа нэг удаа алгадчихсан. Ингээд бид гарсан бөгөөд гарахдаа харахад тухайн баарны 1 давхарт зодоон болсон юм билээ. Тухайн баарны хүмүүс тэр учраа ч хэлэлгүй биднийг хөөсөн тул уурлаад маргасан. Бид тухайн баарнаас гарч байтал хойноос бидэнтэй эхлээд маргасан залуу 2 эмэгтэйн хамтаар гарч ирээд миний алгадсан залууг өмөөрч маргаан болсон. Би тухайн хүмүүстэй маргалдаж байхад О миний урдуур ороод маргаж байтал зөөгч залуутай хамт гарч ирсэн нэг эмэгтэй Ог шатны уруу түлхээд унагачихсан. О шатны доор уйлаад босохгүй суугаад байсан бөгөөд би нөхөртөө хандаж “Ог босго” гэж хэлсэн. Гэтэл О босоод гар нь өвдөөд байна гэсэн тул бид Ог эмнэлэг аваад явсан” гэх мэдүүлэг[6],

7.Гэрч О.А 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би 2022 оны 09 дүгээр сарын 0-ны өдөр би, манай эхнэр Нямгэрэлийн хамтаар манай найзууд болох О, түүний нөхөр А нарын гэрт очсон бөгөөд хоол хийж идээд жаахан юм ярьж байгаад бид сумын 6 дугаар багт байрлах “” нэртэй бааранд 2 цагийн орчимд орсон. Ингээд бид тус баарны 2 давхарт байх “VIР” өрөөнд орсон бөгөөд зөөгч дуудаад хүний 2 ширхэг, нийт 8 ширхэг шилтэй пиво авсан. Ингээд бид жаахан юм ярьж байгаад тухайн пивийг задлуулаад сууж байтал манай өрөөнд зөөгч бололтой залуу, түүний хойноос нэг эмэгтэй орж ирээд биднийг шууд “цаг болчихлоо гарцгаа" гэсэн. Бид пивоо задлаад ууж эхэлж байсан тул Нямгэрэл, О нар “бид авсан пивоо ч ууж эхлээгүй байна. Ийм эрт гаргах байсан юм бол яах гэж ийм их пиво зарсан юм” гэж хэлээд маргасан. Тухайн залуу биднийг шууд хөөгөөд байсан тул бид тухайн баарнаас гарсан. Гараад би тамхи татаад зогсож байсан бөгөөд О, Нямгэрэл нар зөөгч болон түүний эгч нь гэх хүмүүстэй маргаж байсан. Гэтэл О миний урд шатны доор уначихсан. Би Ог түшиж босгоод шатан дээр суулгаад түүний нөхөр Ат “Эхнэр чинь уначихлаа” гэж хэлсэн юм. Гэтэл Ог босгоод гар нь өвдөөд байна гэсэн тул бид Ог эмнэлэг аваад явсан” гэх мэдүүлэг[7],

8.Гэрч Ц.М 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би 2022 оны 09 дүгээр сарын 0-ны өдөр сумын 2,6 дугаар багийн нутагт нийтийн хэв журам хамгаалах явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Тэгтэл 00 цаг өнгөрч байхад сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “” нэртэй бааранд “иргэд хоорондын хэрүүл маргаан болоод байна” гэх дуудлага мэдээлэл ирсэн. Тус дуудлага мэдээллийн дагуу очиход согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн иргэд байхаар нь 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр болчихсон байсан учир “архи согтууруулах ундааны зүйл зарж борлуулахгүй” гэж хэлээд тараасан. Тэгээд баар луу ороход дотор байсан иргэд баарны ажилчидтай хэрүүл маргаан хийж байсан. Тэгэхээр нь тухайн хүмүүсийг гадагшаа бүгдийг нь гаргаад байж байтал миний зүс мэдэх Х******* нэртэй эмэгтэй “миний дүүг ажлаа хийж байхад хэл амаар доромжиллоо” гэх шалтгаанаар нэг махлаг биетэй эмэгтэйтэй хэрэлдээд байсан. Хэрүүл маргаан хийхдээ Х******* нь шатны дээд талд гарсан байдалтай нөгөө эмэгтэй нь шатны доор зогссон байдалтай хэрүүл хийж байснаа Х******* “чи яахаараа” гэж хэлээд арагш нь түлхээд унагаачихсан. Тухайн босч ирээд гар нь тэр дороо хавдсан байсан” гэх мэдүүлэг[8],

9.Гэрч О.Н 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би Х*******г мэднэ. Би одоогоос 5 жилийн өмнө найзуудаараа дамжуулан танилцаж байсан бөгөөд түүнээс хойш нөхөрлөх болсон. Одоо бид сайн найзууд. Манай найз Х******* нь сумын дугаар баг “Салхитын ам”-нд ээж, хүү болон хойд аавын хамт амьдардаг. Хүү нь одоо цэцэрлэгт явдаг бөгөөд настай. Одоогоор хуучин зах “Гурван мэргэд” захын лангуунд худалдаа эрхэлдэг. Ер нь ажилсаг, зан харилцааны хувьд нийтэч нөхөрсөг хүн байгаа юм. Манай найз сэтгэл санаагаар унасан үедээ ч юм уу тамхи бага зэрэг татдаг. Харин баяр ёслолын үеэс бусад тохиолдолд архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаггүй. Манай найз өмнө нь хүнтэй маргаж муудалцсан асуудал гаргаж байгаагүй. Ер нь төдийлөн хүнтэй маргаж муудалцаад байдаггүй хүн байгаа юм. Ер нь өөрөө их зөөлөн хүн байгаа юм. Харин саяхан хүнтэй маргасан асуудал гаргасан гэж байсан” гэх мэдүүлэг[9],

10.Гэрч Д.М 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Х******* бол миний багийн найз бөгөөд түүнийг мэддэг болоод 9 жил болж байна. Ц.Х******* даруу, төлөв, дуу цөөтэй хүн байгаа юм. Хүнтэй муудалцаад байдаггүй бөгөөд их нийтэч хүн. Өмнө Ц.Х******* гэмт хэрэг зөрчилд холбогдон шалгагдаж байгаа бөгөөд их зөв хүмүүжилтэй хүн байгаа юм. Х******* ээж Цэцэгдэлгэр, төрсөн хүү Хүслэн /нас-/ нарын хамт аймаг, сум -р багт гэр хороололд амьдардаг бөгөөд тэрээр одоогоор сум 4-р багт байрлах эмээгийн талхан цех-д худалдагч хийдэг” гэх мэдүүлэг[10],

11. аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 416 дугаар дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: 1.“Г.Огийн биед зүүн шуу ясны толгой хэсгийн хугарал, зүүн шууны дотор хэсгийн мэс заслын шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. .Г.Огийн   биед учирсан дээрх гэмтэл тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл. 4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2..1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт[11],

12.Шүүгдэгч Ц.Х******* 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд сэжигтнээр өгсөн: “Би 2022 оны 09 дүгээр сарын 0-ны өдөр манай найз Ариунаагийн хамтаар аймгийн сумын 6 дугаар багт байрлах “” нэртэй бааранд 2 цагийн орчимд орсон. Бид ороод “Сэнгүр” нэртэй шилтэй пиво нэг нэг шилийг авсан. Ингээд тухайн баарны бүжгийн талбай дээр бүжиглэж байгаад тухайн баар 00 цаг болж хаасан. Тус “” нэртэй бааранд манай найз Ариунаагийн төрсөн дүү болох Төгөлдөр DJ болон зөөгч хийж байсан. Баар хаах болж баарны “VIР” хэсэгт үйлчлүүлж байсан иргэдэд Төгөлдөр очиж “баар хаах цаг болсон тул гарна уу” гэсэн шаардлага тавьсан бөгөөд тухайн хүмүүс “гарахгүй” хэмээн маргаж улмаар Төгөлдөрийн нүүр рүү гараараа нэг удаа алгадаж мөн хэл үгээр доромжилсон. Мөн эрэгтэйчүүд нь Төгөлдөр рүү гараа далайж улмаар цохих гээд дайраад байсан. Тиймээс манай найз Ариунаа тухайн хүмүүстэй дүүгээ өмөөрч маргасан. Бид маргаж байгаад баар хаасан тул бид баарнаас гарсан. Ариунаа бид хоёр баарнаас гарах үед Төгөлдөрийг алгадсан хүмүүс бидэн рүү дайрч агсарсан бөгөөд биднийг “та нар юу юм, хэн юм, наад хүндээ хэл, та нар тэгэж хүнд үйлчлэхгүй” хэмээн дайрсан бөгөөд тухайн хүмүүс биднийг цохих гээд байгаа бололтой дайрч биднийг “” баарны үүдэнд шахаад холдуулахгүй байсан. Биднийг маргаж байх үед 2 цагдаа ирсэн байсан. Тухайн 2 цагдаа биднийг салгаж тухайн дайраад байсан хүмүүсийг холдуулж байсан. Ингээд баарны үүдэнд нүдний шилтэй цагдаа ирж биднийг салгаж байсан бөгөөд намайг баруун гар талдаа зогсоогоод бидэнтэй маргаж байсан хүмүүсээс над руу дайраад байсан цагаан ханцуй бүхий ногоон өнгийн цамцтай хүнийг зүүн гарын орчимд холдуулаад байж байтал тухайн ногоон цамцтай хүн цагдааг тойроод над руу дайраад ирэхээр нь би өөрөөсөө холдуулах гээд түлхтэл шатны уруу уначихсан. Тэр ногоон цамцтай хүн над руу намайг цохих гэж байгаа бололтой дайраад ирэхээр нь би өөрөөсөө холдуулах гээд л түлхсэн. Түүнээс надад тухайн хүнийг хохироох, гэмтээх ямар нэгэн санаа байгаагүй цаана нь өндөр шат байгааг ч би анзаараагүй. Бидэнтэй маргаж байсан хүмүүс Төгөлдөрийг алгадаж биед нь халдсан байсан тул би тухайн дайрч ирсэн хүнийг намайг цохих гэж байна л гэж бодсонгэх мэдүүлэг[12], 1.Яаралтай тусламжийн хуудас[1], 14.Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл[14], 15.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл[15], 16.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол[16], 17.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[17], 18.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[18] зэрэг бичгийн нотлох баримт болно.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч Ц.Х*******гийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон улсын яллагчийн зүгээс: “...Шүүгдэгч Ц.Х*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах саналтай байна. Уг гэмт хэрэг үйлдэгдэн гарах болсон шалтгаан нөхцөл нь архи, согтууруулах ундааны зүйл их хэмжээгээр хэрэглэсэн үедээ хохирогчийн зүй бус ажиллагааны улмаас /шүүгдэгчтэй маргаан үүсгэсэн/ гарах болсон. Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, эрүүл мэндэд нь тодорхой хэмжээний эмчилгээ, үйлчилгээ хийлгэж, нааш цааш явсан замын зардал, гэмтэл согог судлалын үндэсний төвд очиж үйлчлүүлсэн талаар баримтууд хэрэгт авагдсан. Энэ гэмтлийнхээ улмаас хохирогч 1,657,580 төгрөгийн хохирлын баримтыг мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргасан байна. Энэ хохирлоос шүүхийн шатанд шүүгдэгчийн зүгээс 1,000,000 сая төгрөгийг төлж барагдуулсан байх тул шүүгдэгч Ц.Х*******гаас 657,580 төгрөгийг гаргуулж, хохирогч Г.Од олгуулах саналтай байна. Огийн зүгээс гарын гэмтэлтэй холбоотойгоор физик эмчилгээ хийлгэх талаар эмчийн тодорхойлолт байгаа тул цаашид энэ гэмтэлтэй холбогдон гарсан зардлыг шүүгдэгчээс гаргуулах эрхийг нээлттэй үлдээх саналыг гаргаж байна” гэсэн саналыг шүүхэд гаргасан.[19]

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс: “Гэмт хэргийн тухайд зүйл, ангийн хувьд зүйлчлэл үндэслэлтэй. Ямар нэгэн байдлаар гэрчүүдийн мэдүүлгээр энэ нь биеэ хамгаалах юм уу? бусад асуудлаар болгоомжгүй үйлдсэн ч гэдэг юм уу? ийм зүйл байхгүй. Гэмт хэрэг гарах болсон үндсэн шалтгаан бол тухайн баарны үйл ажиллагаа. Тухайн үед 10 дугаар сарын 01-нд бүх нийтээр архи зардаггүй өдөр. Гэтэл О найзуудтайгаа 12 цагийн үед орж байхад баар өнөөдөр 1 цагийн дараа хаах гэж байхад 8 лааз пиво өгч үйлчлүүлсэн нь буруу асуудал. Яагаад гэхээр цагийн дараа хаагдах гэж байхад 8 пиво уух боломжгүй. Хэрүүл маргаан болох шалтгаан нь гадаа хүмүүс маргалдсан. 2 цагдаа ирээд “архи зардаггүй өдөр болчихлоо, та нар одоо хаа гэхэд ингээд нөгөө хүмүүсээ одоо гар” гэдэг шаардлага тавиад, мэдээж нөгөө хүмүүс нь дургүйцэж л байгаа. Мөнгө төгрөгөөр юмаа авсан. Энэ зүйлээс болж гэмт хэрэг гарах болсон шалтгаан болсон. Хоёрдугаарт, тухайн маргаан дээр DJ очих ямар ч шаардлагагүй. Тухайн баарны зохион байгуулагч, менежер очиж үйлчлүүлэгч нартаа зүй ёсны шаардлага ёстой. DJ очиж шаардлага тавиар өнөөдрийн гэмт хэрэг гарах шалтгаан болсон. Гуравдугаарт, Огийн найз Нямгэрэл DJ-ш алгадсан. Тухайн DJ бол шүүгдэгчийн найзынх нь дүү. Ямар ч хамааралгүй хүмүүс маргалдаж байхад шүүгдэгчийн хйиж буй үйлдэл буруу байсан. Тухайн баарны шат нилээн өндөр, өвөл болчихсон хальтиргаа ихтэй байсан. Огийн хувьд Х******* руу дайрсан үйлдэл гаргаагүй. Мөн 2 цагдаа ирсэн байхад 2 цагдааг алгасч Огийн цээж рүү нь түлхэж байгаа үйлдэл нь энэ хэргийг санаатай үйлдсэн болох нь харагдаж байна. Хохирол төлбөрийн хувьд хохирогчийн ярьж байгаагаар эндээс машин яваад эмнэлгээр явахад 5,000,000 төгрөг дууссан гэж ярьдаг. Тухайн үед эмнэлэг рүү явж байх үеийнхээ мөнгийг нэхээгүй, одоогийн байдлаар эмчилгээ хийлгэсэн зардлаа нэхэмжилж байгаа” гэсэн өмгөөллийн дүгнэлтийг хийсэн.[20]

Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Энэхүү гэмт хэргийн улмаас хохирогч Г.Огийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан ба тэрээр эмчилгээний зардалд 1,657,580 төгрөгийг баримтаар нэхэмжилсэн.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Х******* нь хохирогч Г.Огийн эмчилгээний зардалд 1,000,000 /нэг сая/ төгрөг нөхөн төлснийг дурьдаж, үлдэгдэл 657,580 /зургаан зуун тавин долоон мянга таван зуун ная/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэн Иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн.

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч Ц.Х*******д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгчийн ял шийтгэлийн тал дээр санал гаргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад заасан: “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад заасан: “гэмт хэрэг үйлдсэний дараа ...учруулсан хохирлын зарим хэсгийг нөхөн төлсөн”, 1.4 дэх заалтад заасан: “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” болон түүний хувийн байдлыг ял хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд харгалзан үзсэн болно. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иймд улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгч Өөлд овогт Цэцэгмаагийн Х*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ сарын хугацаагаар аймгийн сумын нутаг дэвсгэрээс гарах зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулан шийдвэрлэсэн.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт: Гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ гэж тайлбарлажээ.[*******]

Шүүгдэгч Ц.Х******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдвал зохино.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 6.6, 6.7, 6.8 дугаар зүйлийн 1, 4, 6.10, 6.1, 7.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Өөлд овогт Ц******* Х*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Х*******д 2 /хоёр/-н сарын хугацаагаар аймгийн сумын нутаг дэвсгэрээс гарах зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.

. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Х******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Г.О нь эмчилгээний зардалд 1,657,580 /нэг сая зургаан зуун тавин долоон мянга таван зуун ная/-н төгрөгийг нэхэмжилснээс шүүгдэгч Ц.Х******* нь 1,000,000 төгрөг нөхөн төлснийг дурьдаж, үлдэгдэл 657,580 төгрөгийг гаргуулан хохирогчид олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэн Иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

5. Шүүгдэгч Ц.Х******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, энэхүү хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.10 дугаар зүйлийн 4, 6.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ц.АМАРГЭРЭЛ