Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 2023/ШЦТ/25

 

 

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

С******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж,                                                                                       

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энхзул,

улсын яллагч А.Б*******,

шүүгдэгч Э.Ө******* нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар С******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сайн намуун хан овогт Э******* Ө*******өд холбогдох эрүүгийн 22320*******210269 дугаартай хэргийг 2023 оны ******* дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Нэг. Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 19******* оны ******* дүгээр сарын *******-ны өдөр С******* аймгийн М суманд төрсөн, настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл , эхнэр, 2 хүүхдийн хамт С******* аймгийн М сумын 6 дугаар баг, Баянхангай гудамж, 192 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Сайн намуун хан овогт Э******* Ө******* /РД:М3*********************71/,

Хоёр. Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

Яллагдагч Э.Ө******* нь 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр С******* аймгийн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Хар модот” гэх нэртэй газарт зөвшөөрөлгүйгээр метрийн урттай, ******* ширхэг нойтон шинэс мод бэлтгэж, улсын дугаартай “” маркийн ачааны авто машинаар тээвэрлэсэн гэх гэмт хэрэгт  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Э.Ө******* нь 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр С******* аймгийн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Хар модот” нэртэй газарт зөвшөөрөлгүйгээр метрийн урттай ******* ширхэг нойтон шинэс мод бэлтгэж, улсын дугаартай маркийн ачааны авто машинаар тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Э.Ө******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв. 

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

1.Шүүгдэгч Э.Ө******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, маргах зүйлгүй” гэх мэдүүлэг[1],

2.Иргэний нэхэмжлэгч О.Э 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр мөрдөн шалган ажиллагааны шатанд өгсөн: “Би “Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.9 дэх заалт, 9 дүгээр зүйлийн 9..1 дэх заалтыг үндэслэн ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэж заасан байдаг тул, М сум дахь байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагчийн 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 18-0-329/07 дугаартай актаар гаргасан хохирлыг төлүүлэх хүсэлтэй байна” гэх мэдүүлэг[2],

3. Гэрч Г.А 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн шалган ажиллагааны шатанд өгсөн: “Би 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр жолооч Э.Ө*******, С нарын хамт модонд явсан. Би ямар аж ахуй нэгжийн модонд явснаа мэдэхгүй байна. С******* аймгийн сумын 2-р багийн нутаг дэвсгэр “Хар модот” гэх газраас мод бэлтгэсэн. Би 150,000 төгрөгийн хөлсөөр явсан. Хөрөө нь бол жолооч Э.Ө*******ийн хөрөө. Бид хэд метрийн урттай, ******* ширхэг шинэс мод бэлтгэсэн” гэх мэдүүлэг[3],

.Гэрч Ш.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн:” Би 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр жолооч Э.Ө*******, А нарын хамт модонд явсан. Би ямар аж ахуй нэгжийн модонд явснаа мэдэхгүй байна. С******* аймгийн сумын 2-р багийн нутаг дэвсгэр “Хар модот” гэх газраас мод бэлтгэсэн. Би 150,000 төгрөгийн хөлсөөр явсан. Хөрөө нь бол жолооч Э.Ө*******ийн хөрөө. Бид хэд метрийн урттай ******* ширхэг шинэс мод бэлтгэсэн” гэх мэдүүлэг[],

5.Гэрч Э.Б 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн шалган ажиллагааны шатанд өгсөн: “Би Ө*******, Мөнхсоёл нарыг модонд явуулаагүй. Над руу модонд явлаа гэж утсаар яриагүй” гэх мэдүүлэг[5],

6.2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн “Арвижих Эстимейт” ХХК-ний үнэлгээний тодорхойлолтод: “” маркийн автомашин, дугаартай ч уг гэрчилгээ нь өөр машины бичиг баримт ашигласан, ОХУ-д үйлдвэрлэгдсэн, Монгол улсад орж ирсэн он тодорхойгүй, ногоон өнгөтэй, ердийн тэвштэй, рам хугарч сольсон, мотор хроп солигдсон, өнгө үзэмж муу, зах зээлийн дундаж үнэ ,600,000 төгрөг болохыг тодорхойлов[6] гэсэн үнэлгээний дүгнэлт,

7.2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 18-0-329/07 дугаартай Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн актанд: “Шинжээчийн дүгнэлтээр хууль бусаар бэлтгэгдсэн 19.18шоо метр нойтон шинэс модны экологи-эдийн засгийн үнэлгээг 5,136,280 төгрөг гэж тогтоогдсон байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн .1 дэх хэсэгт заасныг үндэслэн ойн санд учруулсан хохирлыг гурав дахин нэмэгдүүлснээр /5,136,280 төгрөгийн хохирлыг үржих нь 3 = 15,08,80/ ойн санд 15,08,80 төгрөгийн хохирлыг учруулсан байна” гэх дүгнэлт[7],

8.2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн “Арвижих Эстимейт” ХХК-ний үнэлгээний тодорхойлолтод: “БНХАУ-д үйлдвэрлэгдсэн, ажиллагаа хэвийн, он марк тодорхойгүй, хуучин модны хөрөөний зах зээлийн дундаж үнийг 150,000 төгрөг болохыг тодорхойлов[8] гэсэн үнэлгээний дүгнэлт,

9.Шүүгдэгч Э.Ө*******ийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн шалган ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “Би 2022 оны 06 дугаар сарын 30-ны өглөө 08-09 цагийн орчимд өөрийн танил болох Г.А, Ш.Б нарын хамтаар С******* аймгийн сумын “Хар модот” нэртэй газраас мод бэлтгэх зорилгоор М сумаас өөрийн ззэмшлиин улсын дугаартай, “”маркийн тээврийн хэрэгслээр гарсан. Би Г.Аид ажлын хөлсөнд 150.000 /нэг зуун тавин мянга/ төгрөгөөр , Ш.Бд 100.000 /нэг зуун мянга/ төгрөг өгөхөөр тохирч модонд явсан. Ингээд бид “Хар модот”-ын ам руу орж 8 ширхэг шинэс мод унагааж татаад метрийн урттайгаар хөрөөдөн бэлтгэхэд ******* ширхэг мод болсон. Бэлтгэсэн модоо өөрийн “Зил-131” маркийн тээврийн хэрэгсэл дээр ачаад С******* аймгийн М сум руу явах замдаа цагдаа нарт баригдсан” гэх мэдүүлэг[9],10.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл[10], 11.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол[11], 12.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[12], 13.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[13] зэрэг бичгийн нотлох баримт болно.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч Э.Ө*******ийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон О.Э нь (төрийг төлөөлж хохирогчоор тогтоогдсон болно) мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчээс шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон газрын хэвлийд халдсан экологи-эдийн засгийн үнэлгээгээр тогтоогдсон хохирлыг нөхөн төлүүлж, нэхэмжилмээр байна гэжээ.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 2.1, 3, , .1 дэх хэсэгт тус тус зааснаар энэхүү гэмт хэргийн улмаас шүүгдэгч Э.Ө*******ийн хууль бус ашиглалтаас өртөгдсөн ойн байгаль экологид учирсан хохирол, хор уршиг 5,136,280х3=15,08,80 /арван таван сая дөрвөн зуун найман мянга найман зуун дөчин/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахдаа улсын орлогод оруулахаар хураан авсан ,600,000 төгрөгийн үнэлгээ бүхий “” маркийн экскаватор, 150,000 төгрөгийн үнэлгээ бүхий гинжит хөрөөний үнэлгээ нийт ,750,000 төгрөгийг гэмт хэргийн улмаас ойн санд учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөд зарцуулж, үлдэгдэл 10,658,80 /арван сая зургаан зуун тавин найман мянга найман зуун дөчин/ төгрөгийг шүүгдэгч Э.Ө*******өөс гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар шийдвэрлэсэн.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж,[1]

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн дэх хэсэгт: “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус хуульчилсан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Ө******* гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан техникийн эд хөрөнгийн үнэлгээгээр ,600,000 /дөрвөн сая зургаан зуун мянга/-н төгрөгийн “” маркийн экскаватор 1 ширхэг, 150,000 төгрөгийн үнэлгээ бүхий гинжит хөрөө 1 ширхэгийг тус тус битүүмжлэлээс чөлөөлж, Улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч Э.Ө*******өд эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн”, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд харгалзан үзсэн. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ө*******ийг 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 /нэг сая таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хөрөнгө, цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоон, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Э.Ө*******өд анхааруулан шийдвэрлэсэн.

С******* аймгийн сумын 2 дугаар баг, “Хар модот” гэх газарт ******* ширхэг зулзаган шинэс мод тарьж ургуулах үүргийг шүүгдэгч Э.Ө*******өд хүлээлгэж, тарьж, ургуулахад хяналт тавьж ажиллахыг С******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгахаар тогтоов. Шүүхээс хүлээлгэсэн ******* ширхэг шинэс мод тарих үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгчид анхаарууллаа. Мод тарихтай холбогдон гарах бүх зардлыг гэм буруутай этгээд өөрөө хариуцна.

Энэхүү хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж битүүмжлэгдсэн ******* ширхэг шинэс модыг Улсын орлогод оруулах хуульд нийцнэ гэж үзлээ.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 2, , 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, , 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Сайн намуун хан овогт Э******* Ө*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ө*******ийг 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 /нэг сая таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ө*******ийн хөрөнгө, цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 /нэг сая таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Э.Ө*******өд анхааруулсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар С******* аймгийн сумын 2 дугаар баг, “Хар модот” гэх газарт ******* ширхэг зулзаган шинэс мод тарих үүргийг шүүгдэгч Э.Ө*******өд хүлээлгэж, тарьж, ургуулахад хяналт тавьж ажиллахыг С******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн мод тарих үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгчид анхааруулсугай.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Ө******* гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан техникийн эд хөрөнгийн үнэлгээгээр ,600,000 /дөрвөн сая зургаан зуун мянга/-н төгрөгийн “” маркийн экскаватор 1 ширхэг, 150,000 төгрөгийн үнэлгээ бүхий гинжит хөрөө 1 ширхэгийг тус тус битүүмжлэлээс чөлөөлж, Улсын орлогод оруулсугай.

8.Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 2.1, 3, , .1 дэх хэсэгт тус тус зааснаар энэхүү гэмт хэргийн улмаас шүүгдэгч Э.Ө*******ийн хууль бус ашиглалтаас өртөгдсөн ойн байгаль экологид учирсан хохирол, хор уршиг 5,136,280х3=15,08,80 /арван таван сая дөрвөн зуун найман мянга найман зуун дөчин/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахдаа улсын орлогод оруулахаар хураан авсан ,600,000 төгрөгийн үнэлгээ бүхий “” маркийн экскаватор, 150,000 төгрөгийн үнэлгээ бүхий гинжит хөрөөний үнэлгээ нийт ,750,000 төгрөгийг гэмт хэргийн улмаас ойн санд учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөд зарцуулж, үлдэгдэл 10,658,80 /арван сая зургаан зуун тавин найман мянга найман зуун дөчин/ төгрөгийг шүүгдэгч Э.Ө*******өөс гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай.

9.Шүүгдэгч Э.Ө******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж битүүмжлэгдсэн ******* ширхэг шинэс модыг Улсын орлогод оруулсугай.

10.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн , 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 1 хоногийн дотор С******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Ц.АМАРГЭРЭЛ