| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
| Хэргийн индекс | 137/2019/0046/И |
| Дугаар | 73 |
| Огноо | 2019-03-21 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2019 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 73
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Ц би
Нэхэмжлэгч: Х банкны Замын-Үүд тооцооны төвийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багт оршин суух, Б овогт Д.Э,
Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багт оршин суух, Д овогт П.Д нарт холбогдох,
Зээлийн үлдэгдэл 11.277.777,77 төгрөг, зээлийн хүү 2.656.172 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 92.410 төгрөг, нийт 14.026.359,77 төгрөг гаргуулах, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х банкны Замын-Үүд тооцооны төв нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Д.Э, П.Д нар нь 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Х банктай ... дугаартай зээлийн гэрээ, ... дугаартай барьцааны гэрээг тус тус байгуулж, 14.000.000 төгрөгийн зээлийг сарын 02 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай, оюутны төлбөр төлөх одоо байгаа дэлгүүрээ томсгох зориулалтаар авсан. Зээлдэгч нь зээлийн барьцаанд дараах хөрөнгүүдийг барьцаалуулсан. Үүнд:
1. Дорноговь аймаг, Замын-Үүд сум, 1 дүгээр багт байрлах ... улсын бүртгэлийн дугаартай, ... гэрчилгээний дугаартай, 104 м.кв талбайтай хувийн сууц;
2. Дорноговь аймаг, Замын-Үүд сум, 1 дүгээр багт байрлах ... нэгж талбарын дугаартай, ... бүртгэлийн дугаартай, 104 м.кв талбайтай иргэний эзэмшлийн газар;
3. Дорноговь аймаг, Замын-Үүд сум, 3 дугаар багт байрлах ... нэгж талбарын дугаартай, ... бүртгэлийн дугаартай, 396 м.кв талбайтай иргэний эзэмшлийн газар;
Зээлдэгч нь ... тоот зээлийн гэрээний гол нөхцөл болох гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу сар бүр зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч 2018 оны 3 дугаар сараас хугацаа хэтрэн гэрээний үүргээ зөрчиж эхэлсэн ба зээл, хүүний төлбөрийг төлөлгүй 336 хоног хугацаа хэтрүүлэн гэрээний үүргээ зөрчсөн. Банкны зүгээс зээлдэгчийг зээлийн төлбөрөө төлж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж, зээлдэгчид утсаар мэдэгдэж, биеэр уулзаж, зээл төлөх боломжийг удаа дараа өгч, мэдэгдэх, шаардах хуудсыг өгсөн боловч зээлдэгч банкны шаардлагыг биелүүлэхгүй, зээлийг төлөх идэвх санаачилга гаргалгүй өнөөдрийг хүрсэн. Иймд талуудын хооронд байгуулсан ... тоот зээлийн гэрээний 5.1.1-д заасныг үндэслэн банкны санаачилгаар 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөр дуусгавар болгон гэрээг цуцалж шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалт, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон ... тоот зээлийн гэрээг үндэслэн 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн байдлаарх зээлийн үлдэгдэл 11.277.777,77 төгрөг, зээлийн хүү 2.656.172 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 92.410 төгрөг, нийт 14.026.359,77 төгрөгийг хариуцагч талаас нэхэмжилж байна. Иймд 14.026.359,77 төгрөгийг зээлдэгч Д.Э, П.Д нараас гаргуулж, хэрэв шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах талаар шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Э, П.Д нар нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Зээлдэгч Д.Э, П.Д бид зээлийн үлдэгдэл 11.277.777,77 төгрөг, зээлийн хүү 2.656.172 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 92.410 төгрөг, нийт 14.026.359,77 төгрөгийг төлнө. Төлж чадахгүй бол Дорноговь аймаг, Замын-Үүд сум, 1 дүгээр багт байрлах ... улсын бүртгэлийн дугаартай, ... гэрчилгээний дугаартай, 104 м.кв талбайтай хувийн сууц, Дорноговь аймаг, Замын-Үүд сум, 1 дүгээр багт байрлах ... нэгж талбарын дугаартай, ... бүртгэлийн дугаартай, 104 м.кв талбайтай иргэний эзэмшлийн газар, Дорноговь аймаг, Замын-Үүд сум, 3 дугаар багт байрлах ... нэгж талбарын дугаартай, ... бүртгэлийн дугаартай, 396 м.кв талбайтай иргэний эзэмшлийн газруудыг барьцаа хөрөнгөөр хангуулахад татгалзах зүйлгүй. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г шүүхэд гаргасан тайлбартаа: Х банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г миний бие нь зээлдэгч Д.Э, П.Д нарын хариу тайлбартай танилцлаа. Зээлдэгч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х банкны Замын-Үүд тооцооны төв нь хариуцагч Д.Э, П.Д нарт холбогдуулан зээлийн үлдэгдэл 11.277.777,77 төгрөг, зээлийн хүү 2.656.172 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 92.410 төгрөг, нийт 14.026.359,77 төгрөг гаргуулах, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Э, П.Д нар нь нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн үлдэгдэл 11.277.777,77 төгрөг, зээлийн хүү 2.656.172 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 92.410 төгрөг, нийт 14.026.359,77 төгрөг гаргуулах, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Х банкны Замын-Үүд тооцооны төвийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.Э, П.Д нарт холбогдох зээлийн үлдэгдэл 11.277.777,77 төгрөг, зээлийн хүү 2.656.172 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 92.410 төгрөг, нийт 14.026.359,77 төгрөг гаргуулах, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Э, П.Д нар нь бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 228.082 төгрөгийн 50 хувь болох 114.041 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 114.041 төгрөгийг, хариуцагч Д.Э, П.Д нараас 114.041 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Х банкны Замын-Үүд тооцооны төвд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.Э, П.Д нар нь захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.Ц