Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1517

 

 

 

 

 

    2022         12            12                                  2022/ШЦТ/

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр,   

Улсын яллагч Р.Мягмардорж,

Шүүгдэгч Б.А-г, О.Г,нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:   

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.А-г, О.Г,нарт холбогдох 2208000001904 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.     

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт :

Монгол Улсын иргэн, өдөр Увс аймгийн Өмнөговь суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 5, эхнэр болон 0 хүүхдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн  тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б.А

Монгол Улсын иргэн, Төв аймгийн Зуун мод суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Батлан Хамгаалах Их сургуулийн 0 дугаар курсын оюутан, ам бүл 0, ээж, дүү нарын хамт амьдардаг, Төв аймгийн Зуун оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, О.Г,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Ань 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах У гэх нэртэй кароаке дотор иргэн Г,той тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас болж маргалдан эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан,

Шүүгдэгч О.Г,нь 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах У нэртэй караоке дотор иргэн Б.А-гтай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас болж маргалдан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                                           

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :

 

  1. Гэмт хэргийн нотлогдсон байдал :      

        

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад

            Шүүгдэгч О.Г,нь 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Уянга нэртэй кароаке дотор иргэн Б.А-гтай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас болж маргалдан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

  • Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан.... 2022 оны 10

дугаар сарын 19-өөс 20-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүрэг 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Уянга нэртэй караокед иргэн Б.Ань зодуулж гэмтсэн гэх....тэмдэглэл /хавтаст хэргийн 1 дэх тал/,

  • Хохирогч Б.А, 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 20

цагийн үед найзуудтайгаа Батнасан, Мөнхчимэг, Б,  Баяраа нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Уянга караокед орж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн ба 2022 оны 10 дугаар сарын 19-өөс 20-ны шилжих шөнө 00 цагийн үед найзуудтайгаа тухайн караокеноос гарах гэж байтал манай найзуудын нэг нь караоке дотор бөөлжсөн байсан. Тэгсэн эрээн өнгийн хувцастай Г,гэх залуу намайг наад бөөлжсөө цэвэрлэ гэхээр нь би яахаараа цэвэрлэдэг юм бэ гээд маргалдсан ба Г,гэдэг залуу намайг барьж авахаар нь би тэр Ган-Очиртой барьцалдаж аваад зууралдаж байхдаа баруун гарыг нь мушгиад гараараа баруун гарыг нь цохисон чинь Г,миний нүүр лүү гараараа 1 удаа цохисон. Тэр үед миний шүд хөдлөөд уначихсан...миний биед учирсан гэмтлийн Г,миний нүүр лүү гараараа 1 удаа цохиж учруулсан. Г,биед учирсан гэмтлийг би тухайн үед баруун гарыг нь мушгиад гараараа цохиж учруулсан. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7-8 дахь тал/,

  • Шинжээчийн дүгнэлт: Б.А, биед баруун дээд 2-р шүдний

хугарал, 1-р шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл тухайн цаг үед үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...гэх /хавтаст хэргийн 27 дахь тал/,

  • Шүүгдэгч Г,... Би уг зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. 2022

оны 10 дугаар сарын 19-ний өдөр 20 цагийн орчим хичээлээ тараад хуурай эгч Мөнх-Уянгад туслахаар ажил дээр нь буюу Уянга нэртэй кароакед очсон. Тухайн үед...надтай маргалддаг А-г гэдэг ах найз нартайгаа явж байсан ба согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан......2022 оны 10 дугаар сарын 19-өөс 20-нд шилжих шөнө 00 цагийн үед....нийтийн зааланд А-г гэдэг хүнтэй хамт явж байсан хүмүүсийн нэг хүн нь бөөлжсөн байхаар нь би А-г болон найзуудад нь хандаж энэ бөөлжсөө цэвэрлэ гэж хэлэхэд чи юу гээд байгаа пизда вэ гээд би чиний бөөлжсийг цэвэрлэх үү гээд намайг гараараа түлхсэн тэгээд А-г бид хоёрыг эгч Мөнх-Уянга салгаад байж байтал...А-г гэдэг хүн намайг дахиж барьж аваад миний цамцнаас зуураад би салах гээд болиулах гэсэн чинь зуураад миний баруун гарын чигчий хурууг гараараа базаад мушгиад цохиод байхаар нь би уурлаад тэр А, нүүр лүү нь гараараа 1 удаа цохисон. Миний баруун гарын чигчий хуруу гэмтсэн. Тэр үед А-г гэдэг хүний амнаас нь цус гараад байсан ба шүд нь хугарчихлаа гээд байсан. А, биед учирсан гэмтлийг би тухайн үед А, нүүр лүү нь гараараа 1 удаа цохиж учруулсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 82-83 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар,

  • Шүүгдэгч Б.Ань 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд

шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах У гэх нэртэй кароаке дотор иргэн Г,той тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас болж маргалдан эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан болох нь:

  • Хохирогч Г,... 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 20

Цагийн орчим хичээлээ тараад хуурай эгч Мөнх-Уянгад туслахаар ажил дээр нь буюу Уянга нэртэй кароакед очсон.... 2022 оны 10 дугаар сарын 19-өөс 20-нд шилжих шөнө 00 цагийн үед....нийтийн зааланд А-г гэдэг хүнтэй хамт явж байсан хүмүүсийн нэг хүн нь бөөлжсөн байхаар нь би А-г болон найзуудад нь хандаж энэ бөөлжсөө цэвэрлэ гэж хэлэхэд чи юу гээд байгаа пизда вэ гээд би чиний бөөлжсийг цэвэрлэх үү гээд намайг гараараа түлхсэн тэгээд А-г бид хоёрыг эгч Мөнх-Уянга салгаад байж байтал...А-г гэдэг хүн намайг дахиж барьж аваад миний цамцнаас зуураад би салах гээд болиулах гэсэн чинь зуураад миний баруун гарын чигчий хурууг гараараа базаад мушгиад цохиод байхаар нь би уурлаад тэр А, нүүр лүү нь гараараа 1 удаа цохисон. Мөнх-Уянга эгч бид хоёрыг салгасан. А-гтай явж байсан хүмүүс гадаа гарчихсан байсан. Би тухайн үед би болон Мөнх-Уянга эгч бид хоёр архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Харин А-г архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дахь тал/,

  • Гэрч Э.М... 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр манай

таньдаг дүү Г,20 цагийн үед манай Уянга гэх нэртэй караокед хүрч ирсэн....тухайн үед хүмүүс ихтэй байсан. Тэгээд манайд үйлчлүүлж байсан хүмүүс гарах гэж байхад зааланд нэг эмэгтэй бөөлжсөн байхаар нь бөөлжсөө цэвэрлээрэй гэтэл А-г гэдэг хүн чи надаар бөөлжсөө цэвэрлүүлдэг хэн бэ гээд дүү Г,луу дайраад Ган-Очиртой барьцалдаж аваад Г,салах гээд байсан чинь Г,мөр гар луу нь түлхээд цохиод байхаар нь би тэр хоёрын дундуур нь орж салгасан чинь тэр А-г гэдэг хүн дахиж Ган-Очиртой барьцалдаж аваад зууралдаад Г,гар руу нь цохиод байсан чинь Г,тэр А-г гэдэг хүний нүүр лүү нь гараараа 1 удаа цохисон. А-гтай маргахаас өмнө Г.ямар ч гэмтэл шарх байгаагүй. Тухайн үед А-г нь шүд уначихлаа гээд байсан амнаас нь цус гараад байсан. Г,архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Харин А-г архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тэр үед Г,А-г бид 3 дотор байсан. А-гтай хамт явж байсан хүмүүс гадагшаа гарчихсан байсан. Манай караокены ямар нэгэн эд зүйл эвдэрч гэмтээгүй....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23 дахь тал/,

  • Шинжээчийн дүгнэлт: Г, биед баруун сарвууны чигчий

хурууны бороо салсан хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдагдуулахгүй...гэх /хавтаст хэргийн 32 дахь тал/,

  • Шүүгдэгч Б.А,... Би уг зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. 2022

оны 10 дугаар сарын 19-ний өдөр 20 цагийн үед найзуудтайгаа Батнасан, Мөнхчимэг, Б,  Баяраа нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Уянга караокед орж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн ба 2022 оны 10 дугаар сарын 19-өөс 20-ны шилжих шөнө 00 цагийн үед найзуудтайгаа тухайн караокеноос гарах гэж байтал манай найзуудын нэг нь караоке дотор бөөлжсөн байсан. Тэгсэн эрээн өнгийн хувцастай Г,гэх залуу намайг наад бөөлжсөө цэвэрлэ гэхээр нь би яахаараа цэвэрлэдэг юм бэ гээд маргалдсан ба Г,гэдэг залуу намайг барьж авахаар нь би тэр Ган-Очиртой барьцалдаж аваад зууралдаж байхдаа баруун гарыг нь мушгиад гараараа баруун гарыг нь цохисон чинь Г,миний нүүр лүү гараараа 1 удаа цохисон. Г,гэдэг залуугийн биед учирсан гэмтлийг би учруулсан. Тэр үед би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 91-92 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

           

2. Хэргийн зүйлчлэл, нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт :

                  

Шүүгдэгч тухайн гэмт хэргийг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд :       

2.1. Тус баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй бөгөөд тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, хангалттай байх шаардлага хангагдсан гэж үзэв.     

2.2. Шүүгдэгч Б.А, гэм буруугийн санаатай хэлбэр, гэмт үйлдэл ба хохирогчийн эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон буюу тус гэмт хэргийн субьектив болон объектын шинж хангагдсан байна.

Мөн шүүгдэгч Б.Г,гэм буруугийн санаатай хэлбэр, гэмт үйлдэл ба хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон буюу тус гэмт хэргийн субьектив болон объектын шинж хангагдсан байна.

 

2.3. Шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байх ба түүний яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг /хх-82-83, 91-92 шүүх хуралдааны тэмдэглэл/ хооронд зөрүүтэй байдалгүй, тус шүүгдэгчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажуулсан эрхийг нь шүүхийн өмнөх шат, шүүх хуралдаанд танилцуулж, тайлбарласан байна.     

Иймд шүүгдэгч Б,А-гхүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Г,ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

3. Хохирол, хор уршиг: 

 

Тус гэмт хэргийн улмаас шүүгдэгч/хохирогч нар нь хэн аль нь баримтаар хохирол нэхэмжилсэн зүйлгүй гомдол саналгүй /хх-95-96/ байх тул уг тогтоолоор шүүгдэгч Г,, Б.А нарыг бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй гэж үзнэ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

 

  1. Хууль зүйн үндэслэл, дүгнэлт:

 

Шүүгдэгч Б.Ань анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, хувиараа ажил эрхэлдэг гэх болон түүний амьдрал ахуй, бусад хувийн байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт цугларсан /хх-35-59, шүүх хуралдааны тэмдэглэл/ судлагдсан байна.

Шүүгдэгч О.Г,нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ам бүл 3, Батлан хамгаалахын их сургуулийн 3 дугаар курсын оюутан гэх болон түүний амьдрал ахуй, бусад хувийн байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт цугларсан /хх-60, 63-70, шүүх хуралдааны тэмдэглэл/ судлагдсан байна.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан, талуудын гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-гт 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгөөр тооцон 800.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Д.Соёлбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгөөр тооцон, 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус шийдвэрлэв.

 

  1. Бусад асуудал  

 

Уг хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй,  шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  

 

 

ТОГТООХ нь :  

 

1. Шүүгдэгч Б,А-гхүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн, шүүгдэгч Г,ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б,А-г800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Г,ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.               

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-гт оногдуулсан 800.000 төгрөгийн торгох ял, шүүгдэгч Г,т оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-гт оногдуулсан 800.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Г,т оногдуулсан 450.000 төгрөгөөр торгор ялыг тус тус биелүүлэхгүй зайлсхийвэл ялын 15 /арван тав/ нэгжийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч нарт мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.  

6. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.     

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн  тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Г.ГАНБААТАР