Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 2023/ШЦТ/40

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх  хуралдааныг шүүгч З. Нандинцэцэг даргалж,

Нарийн бичгийн дарга                  Г.Эрдэнэжаргал

Улсын яллагч                                Б.*******

Шүүгдэгч                                        Ц.*******

Түүний өмгөөлөгч                          Б.*******

Шүүгдэгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.*******, Д.******* нарт холбогдох 2223002300007 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1982 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Завхан аймгийн суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, халх, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, Завхан аймгийн сумын баг, ******* тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 199 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч байсан ******* овогт *******ийн ******* /регистрийн дугаар:*******/

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1980 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Завхан аймгийн суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Завхан аймгийн сумын баг, ******* тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх овогт гийн *******, /регистрийн дугаар:/

            Шүүгдэгч Ц.*******, Д.******* нар  нь 2022 оны 12 дугаар сарын        01-ний өдөр Завхан аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ын газрын зүүн талд маргалдаж харилцан зодолдож шүүгдэгч Ц.******* нь Д.*******г мөргөж түүний биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан, шүүгдэгч Д.******* нь Ц.*******ын гуя руу өшиглөж нүүрэн тус газар нь гараараа цохиж Ц.*******ын биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Шүүгдэгч Ц.*******, Д.******* нарын холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт тус тус хамаарч байна.  

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох:           

            Шүүгдэгч ******* овогт *******ийн *******, шүүгдэгч овогт гийн ******* нар нь 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Завхан аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ын газрын зүүн талд байх уурын зуухны гадна маргалдаж харилцан зодолдож шүүгдэгч Ц.******* нь Д.*******г мөргөсөн, шүүгдэгч Д.******* нь Ц.*******ын гуя руу өшиглөсөн нүүрэн тус газар нь гараараа цохисон хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:

Ц.******* өөрийг нь мөргөж зодсон талаар шууд тусган мэдүүлсэн Д.*******гийн “...2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ... би Завхан аймгийн багт байрлах ын газрын зүүн талд байдаг уурын зуухны гадаа машинтайгаа очсон. Намайг очих үед ******* ч мөн машинтайгаа ирээд зогссон. Би машинаасаа буугаад байж байтал ******* машинаасаа бууж ирээд “Муу пиздаа, муу гөлөг” гэж хэлээд миний нүүрэн тус газарт нэг удаа мөргөхөөр нь би хөлөөрөө гуя руу нь өшиглөөд, нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохисон. Тэгтэл миний хамарнаас цус гараад, Ц.*******ын хөмсөг нь язарсан цус гарч байсан. Тэгээд би цусаа арчаад Ц.*******ын хамт уурын зуух руу ороход болон тухайн үед галлагаа хийж байсан нэг галч байсан...” гэсэн мэдүүлгээр /хэргийн 22-23 дахь тал/ ...” гэсэн мэдүүлгээр, Д.******* өөрийг нь гуя руу нэг удаа өшиглөж, гараараа нүүрэн тус газарт нэг удаа цохисон талаар мэдүүлсэн Ц.*******ын  “...2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ******* над руу утсаар яриад “Өнөөдөр цалин бууж байна. Би мөнгөө авмаар байна” гэхээр нь би 60.000 төгрөг өгнө гэхэд “Би чамаас 80.000 төгрөг авна” гээд бид хоёр маргалдаад Завхан аймгийн сумын баг ын зүүн талд байх уурын зуухны гадаа *******тай уулзахаар очсон. Тэгээд би ******* дээр очоод “би чамаас эм хонь авсан одоо 60.000 төгрөг өгнө шүү дээ” гэж хэлэхэд “Чи надаас  эр хонь авсан. Надад 80.000 төгрөг өг” гэхээр нь би уур хүрээд *******гийн нүүрэн тус газарт нэг удаа мөргөсөн. Тэгтэл ******* зөрүүлээд миний гуя руу нэг удаа өшиглөөд, гараараа нүүрэн тус газарт нэг удаа цохиод бид хоёр салсан...” мэдүүлгээр, /хэргийн 16-17 дахь тал/,

Ц.*******, Г.******* нар нь харилцан зодолдсон байдалтай байсан талаар мэдүүлсэн гэрч Ц.ы “...Би 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр... Завхан аймгийн ын газрын зүүн талд байх уурын зуухан дээрээ яваад очиход Ц.*******, Д.******* хоёр надаас түрүүлээд ирчихсэн уурын зуухны галлагааны өрөөн дотор галч ын хамт байж байсан. Намайг уурын зуухны галлагааны үед өрөөнд орох үед *******ын хөмсөгнөөс нь цус гарсан байдалтай зөрөөд гараад явсан. Би юу болсон талаар асуухад “******* намайг чи хүний цалингаас авдаг хэн бэ гээд намайг мөргөчихлээ” гэж хэлж байсан. Тэгээд удалгүй цагдаа ирээд тэр хоёрыг аваад явсан...” гэсэн мэдүүлгээр, /хэргийн 25-26 дахь тал/

Ц.*******, Д.******* нар нь харилцан зодолдсон байдалтай гаднаас орж ирсэн талаар мэдүүлсэн гэрч С.ын “...Би 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Завхан аймгийн сумын багт байрлах Завхан аймгийн ын газрын зүүн талын уурын зууханд галлагаа хийгээд байж байтал 13-14 цагийн орчим Д.******* хамраас цус гарсан байдалтай орж ирээд цаас аваад өгөөч гэж хэлэхээр нь би цаас авч өгөөд “юу болсон” тухай асуухад “******* надаас намар нэг хонь авчхаад үлдэгдэл мөнгөө өгөхгүй байсан. Сая гадаа уулзаад мөнгөө авья" гэж хэлсэн чинь өгөхийн хооронд юун сүртэй юм бэ” гэж хэлээд намайг толгойгоороо мөргөчихлөө. Тэгэхээр би зөрүүлээд нэг нэг цохичихлоо” гэж хэлээд байж байтал Ц.******* гаднаас орж ирсэн. Ц.******* орж ирэх үед түүний зүүн талын талынх нь хөмсөг шалбарсан цус гарсан байдалтай байсан...” гэсэн мэдүүлгээр /хэргийн 28-29 дэх тал/ тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц.*******ын үйлдлийн улмаас хохирогч Д.*******гийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 000000001 дугаартай “...1.Иргэн Д.*******гийн биед доод эрүүний баруун, зүүн 1-р шүдний 3-р зэргийн хөдөлгөөн, хамрын нуруу бага зэрэг муруйлт гэмтэл учирсан байна. 2.Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. 3. Дээрх гэмтлүүд нь цаг хугацааны хувьд зөрчил үйлдэгдсэн хугацаатай тохирч байна. 4.Иргэн Д.*******гийн биед үүссэн дээрх гэмтэл гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...”  гэсэн дүгнэлтээр, /хэргийн 34-35 дахь тал/

Шүүгдэгч Д.*******гийн үйлдлийн улмаас Ц.*******ын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 000000002 дугаартай “...1.Ц.*******ын биед гэмтэл учирсан байна. 2.Ц.*******ын биед: Зүүн хөмсөгний дээр шарх, зүүн гуяны дотор талд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 3.Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. 3.Дээрх гэмтлүүд нь цаг хугацааны хувьд зөрчил үйлдэгдсэн хугацаатай тохирч байна. 5.Хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 6.Ц.*******ын биед: Зүүн хөмсөгний дээр шарх, зүүн гуяны дотор талд цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлтээр /хэргийн 37-38 дахь тал/ тус тус тогтоогджээ.         

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих уудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.

Шүүгдэгч нар нь харилцан зодолдоход  хүн эрүүл мэндээрээ хохирч болно гэдгийг энгийн ухамсрын түвшинд бүрэн ухамсарлан ойлгох боломжтой. Ийнхүү ухамсарлаж байгаа аюулаа хүсэж хийсэн үйлдлээрээ шууд бий болгож, уг хор уршигт зориуд хүргэсэн байна. Иймд  тэдний  үйлдлийг Эрүүгийн хуулийн 2.3 дугаар  зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг гэж үзнэ.

Шүүгдэгч Ц.******* нь шууд санаатай үйлдлээрээ хохирогч                       Д.*******гийн биед хөнгөн зэргийн гэмтэл, Д.******* нь шууд санаатай үйлдлээрээ Ц.*******ын биед хөнгөн зэргийн гэмтэл тус тус учруулжээ.

Шүүгдэгч Ц.*******ын үйлдлийн улмаас 1 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол, шүүгдэгч Д.*******гийн үйлдлийн улмаас 1 хүний эрүүл мэнд хөнгөн хохирол тус тус учирсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэргийн обьектив шинжийг, шүүгдэгч нар өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлаж өөрийн үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хүсэж зориуд хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субьектив шинжийг тус тус хангаж байна.

Шүүгдэгч Ц.*******, Д.******* нар нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-ийг зөрчиж шүүгдэгч Ц.******* нь хохирогч Д.*******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй, шүүгдэгч Д.******* нь Ц.*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.

Иймд Ц.*******ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Д.*******г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй байна.

Хохирогч Ц.******* шүүгдэгч Д.*******гаас хохирол нэхэмжлээгүй, хохирогч Д.******* шүүгдэгч Ц.*******аас хохирол нэхэмжлээгүй байх тул тэднийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч Ц.*******ыг эмчлэхэд нийт 157,000 төгрөгийн зардал, хохирогч Д.*******г эмчлэхэд 72,000 төгрөгийн зардал гарсан болох нь эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээний зардлын жагсаалтаар тогтоогдож байна.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн  12.1.1-д “ гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад” төлүүлнэ гэж заасан учир Д.*******гаас 157,000 төгрөгийг Ц.*******аас 72,000 төгрөгийг гаргуулж Завхан аймгийн эрүүл мэндийн даатгалын хэлтэст олгох нь зүйтэй бөгөөд шүүгдэгч нар нь дээрх зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.

2. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:           

            Шүүгдэгч Ц.*******ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Д.*******г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан  гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг журамлан тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч нарт  эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,  мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл ыг тал бүрээс нь харгалзан үзнэ“  гэж тус  тус  заасныг үндэслэв.             

            Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал  тогтоогдохгүй байна.

 Шүүгдэгч Д.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, шүүгдэгч Ц.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, мөн өмнө гэмт хэрэгт шалгагдаж байхдаа дахин гэмт хэрэгт холбогдсон зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******д 650 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 650.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Ц.*******т 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим болон Эрүүгийн хуулийн  5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын  зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж  заасан эрүүгийн хариуцлагын зорилготой нийцнэ гэж үзлээ.

     Шүүгдэгч Ц.*******т Завхан аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 199 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, мөн хугацаанд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авчээ. Шүүгдэгч Ц.******* нь дээрх шийтгэх тогтоол гарахаас өмнө Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу Д.*******гийн эрүүл мэндэд санаатай хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон ба түүнд Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах нь зүйтэй байна.           

            Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах журмыг зохицуулсан. Энэ зохицуулалтаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж  үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан хугацааг ял оногдуулахдаа хэрхэн тооцох талаар нарийвчлан заагаагүй байна.           

            Эрүүгийн хуулийн  6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт ялыг нэмж нэгтгэх эсхүл тус тусад эдлүүлэхээр тогтооно гэж зохицуулснаас үзэхэд шүүх энэ тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулсны дараа нэмж нэгтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим болон Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын  зорилгод нийцнэ гэж үзлээ.            

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7 дугаар бүлэгт тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах зохицуулалтыг тусгасан ба энэ зохицуулалтаас үзэхэд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн  ялыг сонгон оногдуулах боломжтой аар зохицуулсан байна.           

            Иймд шүүх Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 199 дугаартай шийтгэх тогтоолын Ц.*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн  24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж мөн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх зорчих явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх албадлагын арга хэмжээ авсан заалтуудыг тус тус хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар Завхан аймгийн сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, шийтгэх тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нарын хувийн бичиг баримт шүүхэд ирүүлээгүй болохыг тус тус  дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 1.7, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******, овогт гийн ******* нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

           2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******г 650 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 650,000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Ц.*******ыг 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******д оногдуулсан 650 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 650,000 төгрөгөөр торгох ялыг тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн сар бүр тэнцүү хэмжээгээр төлөхөөр тогтоосугай.

             4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.  

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт  зааснаар Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 199 дугаартай шийтгэх тогтоолын 2,3,4,5 дахь хэсэгт заасан “шүүгдэгч Ц.*******т Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх зорчих явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх албадлагын арга хэмжээ авах тухай” заалтуудыг тус тус хүчингүй болгосугай.

            6. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан Ц.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

            7. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******ыг Завхан аймгийн сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг 1 жилийн хугацаагаар хориглож, түүнд шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх зорчих үүргийг 1 жилийн хугацаагаар хүлээлгэсүгэй.

            8. Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******т Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.

            9. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож солихыг, Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож солихыг шүүгдэгч Ц.*******т анхааруулсугай.

            10. Шүүгдэгч Ц.*******ын нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

            11. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1,  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Ц.*******аас 72000 төгрөг, Д.*******гаас 157000 төгрөгийг гаргуулж Завхан аймгийн Эрүүл мэндийн даатгалын  санд олгосугай.

             12. Шүүгдэгч нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 13. Шүүгдэгч нар  нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлээ иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

14. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

15. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч улсын яллагч түүний дээд шатны прокурор нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

               

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  З.НАНДИНЦЭЦЭГ