Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/816

 

 

    2022         06              28                               2022/ШЦТ/816

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн, 

Улсын яллагч Х.Анхцэцэг,      

Шүүгдэгч Э.Жнарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар :   

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Э.Жд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208002750769 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.           

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт :

Монгол Улсын иргэн, өдөр Улаанбаатар хотод төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, т мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл , эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн тоотод оршин суух бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн тоотод түр оршин суух, Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж, 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдөр тэнсэн суллагдсан, Э.Ж    

Холбогдсон хэргийн талаар :   

Шүүгдэгч Э.Жнь Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар  хороо 00 дугаар байрны 000 тоот гэртээ хувийн таарамжгүй харьцааны улмаас хамтран амьдрагч Г.С 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр, 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр, 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрүүдэд үүрч шидэх, мөргөх, гарынх нь хурууг мушгих, 5 сартай жирэмсэн байхад гэдэс дэх хүүхдийг гаргана гэж гэдэс дээр нь дарах зэргээр байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэргийг жирэмсэн эмэгтэйн эсрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

            Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :

 

  1. Гэмт хэргийн нотлогдсон байдал :

 

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:  

Шүүгдэгч Э.Жнь хамтран амьдрагч Г.Схувийн таарамжгүй харилцааны улмаас жирэмсэн болохыг нь мэдсээр байж Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар  хороо 00 дугаар байрны 000 тоот гэртээ 2021 оны 08 дугаар сарын 26, 2021 оны 11 дүгээр сарын 12, 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрүүдэд хүч хэрэглэн үүрч шидэх, духаараа мөргөх, гарын хурууг нь мушгих, хүүхдийг чинь гаргана гэж гэдэс дээр нь дарах зэргээр байнга зодсон болох нь :    

- дуудлагын лавлагааны “нөхөр агсам тавиад байна” гэх хуудас /хавтаст хэргийн 5 дахь тал/  

- хохирогч Г.С...Би Э.Э.Жтай анх 2016 онд танилцаад, 2020 оны 03 дугаар сараас эхлэн манай аавын байр болох Сонгинохайрхан дүүргийн дугаар байрны 000 тоотод хамт амьдрах болсон. Би 3 хүүхэдтэй ба том охин Анунзаяагаас бусад нь Э.Жгийн хүүхдүүд байгаа. Э.Ж бид хоёр албан ёсоор гэр бүл болоогүй хамт амьдарч байгаа. Анх 2020 оны өдөр Э.Ж намайг манай гэр болох Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар  хороо 00 дугаар байрны 000 тоотод гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас болж цохиж, үснээс зулгааж би цагдаад дуудлага өгч Э.Ж 100.000 төгрөгөөр торгуулж шийтгүүлж байсан. 2020оны 1 дугаар сарын 00-ний өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хороо 00 дугаар байрны 1 тоотод байх манай ээж Ганчимэгийн ажиллуулдаг үсчний газар Э.Ж намайг урьд үерхдэг байсан найз залуутай хардаж миний биед гар хүрэхээр нь би бас цагдаад дуудлага өгч Баянгол дүүргийн шүүхээр орж баривчлах шийтгэл оногдуулж байсан. 2021 оны 03 дугаар сарын 00-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар  хороо 00 дугаар байрны 000 тоот гэртээ нөхөр Э.Ж намайг гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас болж зодож мөн цагдаад дуудлага өгч торгуулж байсан. 2021 оны өдөр Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар  хороо 00 дугаар байрны 000 тоот гэртээ нөхөр Э.Ж намайг гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас болж зодож мөн цагдаад дуудлага өгч Сонгинохайрхан дүүргийн шүүхээр орж баривчлуулж байсан. 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар  хороо 00 дугаар байрны 000 тоот гэртээ нөхөр Э.Ж намайг гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас болж зодож мөн цагдаад дуудлага өгч торгуулж байсан. Э.Ж намайг энэ үед үүрч авч орон дээр шидэж зоддог байсан ба тухайн үед гэмтэл бэртэл учирсан зүйл байгаагүй. 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар  хороо 00 дугаар байрны 000 тоот гэртээ нөхөр Э.Ж намайг гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас болж намайг зодож цагдаад дуудлага өгч торгуулж байсан. Ингээд сая 2022 оны 01 дүгээр сарын 01-ий өдөр Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар  хороо 00 дугаар байрны 000 тоот гэртээ манай нөхөр Э.Ж унтаж байгаад өдөр 12 цагийн орчимд босч ирээд манай 5 настай охин Аминаг зурагт үзээд байж байхад зурагтыг нь унтраачихаар нь би “хүүхэд юм үзэж байна” зурагтыг асаасан чинь Э.Ж уурлаж зурагтыг гараараа хага цохиод “ингээд нэг мөсөн үзэх юмгүй амар байж бай, гэр орондоо очиж амарлаа” гэхээр нь би “тэг тэг, чи гэртээ очиж амар” гэж хэлсэн чинь Э.Ж намайг орон дээр хэвтэж байхад хүрч ирээд духаараа миний дух руу нийлүүлж түлхээд гэдсэн дээр гараараа дараад “наад хүүхдийг чинь гаргачихъя” гэхээр нь би “болиоч” гэж хэлээд гараараа Э.Жг холдуулах гэсэн миний гарын хурууг арагш нь гэдийлгэж дараад хугалах шахсан. Тэгээд Э.Жтай хэрэлдээд хэрүүл шуугиан болоод байж байсан нөгөө өрөөнөөс аав Г, бид нарын байгаа өрөөнд орж ирээд “чи хүүхэд яаж байгаа юм бэ” гэсэн чинь аавтай ноцолдож байгаад намайг цагдаад дуудлага өгөхийг сонсоод Э.Ж хөл нүцгэн гэрээс гараад зугтсан...Гэрийнхээ дотор хаалгыг түгчихсэн байсан чинь гэрийн дотор модон хаалгыг гараараа цохиж эвдсэн, аавтай гадна гадна коридорт ноцолдож байгаад цагдаа дуудсаныг мэдэж байсан тул тэр чигтээ хөл нүцгэн зугтаад явсан байсан...Э.Ж намайг зодохдоо дандаа миний биед гэмтэл учруулахгүйгээр зоддог байсан тул би ямар нэгэн эмнэлгийн байгууллагад хандаж байгаагүй. Дээр мэдүүлснээс өөрөөр Э.Ж намайг цохиж зодсон асуудал байхгүй...Би одоо 6 сартай жирэмсэн. Хэрэг явдал болоход буюу 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 5 сартай жирэмсэн байсан. Манай аав Г, 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Э.Ж намайг зодоход гэрт хамт байсан боловч өөр өрөөнд байсан болохоор яг нүдээр хараагүй...Би аав ээжээс ганцаараа бөгөөд гадны хүмүүст нөхөртөө зодуулсан гэж амьдралаа яриад байдаггүй болохоор өөр мэдэх хүн байхгүй гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38-41, 7-11, дэх тал/,

- гэрч Н.Г...Би өөрийн охин Сугарсүрэн, хүргэн болох Э.Ж, хоёр зээгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар  хороо 00 дугаар байрны 000 тоот 2 өрөө байранд амьдардаг юм...2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр би найзынхаа одонгийн найранд очоод шөнийн 00 цагийн орчимд бага зэргийн халамцуу гэртээ орж ирээд том өрөөндөө унтах гэж байсан чинь манай охин Сугарсүрэн намайг “аав” гээд дуудахаар нь “яасан” гээд босоод ирсэн чинь Э.Жгийн цамцнаас Сугарсүрэн зуурчихсан коридорт жижиг өрөөнөөсөө гарч ирсэн...Э.Ж гарч яваад ойролцоогоор 5 минут орчим болсны дараа хүчтэй чимээ гарахаар босоод харсан чинь Э.Ж гэрийн хаалганы дотор талын хаалгыг цөм цохичхоод цаашаа зугтаад явсан...2 хоногийн дараа гэртээ ирээд зурагт, үүдний хаалгыг солиод надаас уучлалт гуйсан...Э.Жунтаж амрах гээд зурагт асаалттай унтуулахгүй байхаар нь зурагтаа хагалаад түүнээс болж маргалдсан гэж байсан...Сугарсүрэн 5 сард төрнө гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 44-46 дахь тал/.

- гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдал, аюулын зэргийн үнэлгээний баримт, хурлын тэмдэглэл /хавтаст хэргийн 26-27, 143-151, 152-153 дахь тал/

- Зөрчлийн хэргийн шийдвэрлэлтийн лавлагаа: 2020.04.08-ны өдөр хамтран амьдрагч Г.Сцохисон, үснээс зулгаасан, Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 100.000 төгрөгөөр торгосон,

2021.03.00-ны өдөр хамтран амьдрагч Г.Сзодсон, Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 100.000 төгрөгөөр торгосон, 

 2021.04.27-ны өдөр хамтран амьдрагч Г.Сцохисон, үснээс зулгаасан, Зөрчлийн тухай хуулийн 5.4 дугаар зүйлийн 4.1-д зааснаар 20 хоног баривчлах шийтгэл, 

 2021.08.26-ны өдөр хамтран амьдрагч Г.Сзодсон, Зөрчлийн тухай хуулийн 5.4 дугаар зүйлийн 4.1-д зааснаар 20 хоног баривчлах

2021.11.12-ны өдөр хамтран амьдрагч Г.Сзодсон, Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 100.000 төгрөгөөр торгосон тухай баримтууд /хавтаст хэргийн 117-127, 158 дахь тал/, 

- жирэмсэн эмэгтэйн хөтөч картын хуулбар /хавтаст хэргийн 155 дахь тал/,

- шүүгдэгч Э.Э.Жгийн...Сугарсүрэн бид хоёр анх 2017 онд танилцаад үерхэж эхэлсэн. Тэгээд би 2019 онд хорих ял эдэлж байх хугацаанд Сугарсүрэн нь 7 хоног болгон намайг эргэж ирдэг байсан бөгөөд Сугарсүрэн надаас хүүхэдтэй болсон байсан...2020 оны 02 дугаар сард суллагдаад Сугарсүрэнтэй хамт амьдрах болсон ба манай хүүхэд төрөөд 5-6 сартай болсон байсан. Хамт амьдарч байх хугацаанд гэр бүлийн асуудлаас болж маргалдахад Сугарсүрэн тэвчишгүй зан гаргаад, гар утас шалгана гэхээр нь би үзүүлэхгүй гэхээр улам орилж дайрахаар нь боль гэж хэлэхээр Сугарсүрэн цагдаа дуудчихдаг...Би Сугарсүрэнг зодож биед нь гэмтэл учруулж байсан удаа байхгүй. Манай эхнэр жирэмсэн, бид хоёр 5 настай, 2 настай хоёр жоохон хүүхэдтэй, цагдаа дээр очвол дахин баривчлагдана гэж бодоод ирэлгүй удсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 57 дахь тал/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

  1. Хэргийн зүйлчлэл, нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт :  

 

Шүүгдэгч тухайн гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтуудыг шалгаж, үнэлэхэд :   

2.1. Тус баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан   үндэслэл, журмын зөрчилгүй бөгөөд тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, хангалттай байх шаардлага хангагдсан. 

2.2. Шүүгдэгч Э.Жнь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Г.С2020.04.08, 2021.03.00, 2021.04.27, 2021.08.26, мөн жирэмсэн байхад 2021.11.12, 2022.01.01-ний өдрүүдэд тухай бүр хүч хэрэглэн зодсон болох нь нотлох баримтын эх сурвалжтай байх тул гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, тус гэмт хэргийг жирэмсэн эмэгтэйн эсрэг үйлдсэн буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэргийн шинж нотлогдсон гэж үзнэ.   

2.2.1. Э.Ж, Г.Снар 2016 онд танилцаж улмаар одоог хүртэл хамтран амьдарч байгаа, 2016, 2019, 2022 онд төрсөн 3 хүүхэдтэй эцэг, эх болох нь тогтоогдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10.4 дүгээр зүйл дэх “хуульчилсан тайлбар”, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.6-д зааснаар тэднийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай буюу гэр бүлийн харилцаа үүсгэсэн “хамтран амьдрагчид” гэж үзнэ.   

Гэр бүлийн хүчирхийлэл гэдгийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.2-т хуульчлан тодорхойлсон ба гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүсийн нэг нь бусад хэн нэгнийхээ   сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно.   

Зөрчлийн тухай хуулийн  5.4 дүгээр зүйлд : Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх зөрчилд хамаарах үйлдлийг, харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд : Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэгт хамаарах гэмт үйлдлийг тус тус тусгайлан хуульчилсан бөгөөд шүүгдэгч нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон тухайн зөрчлүүд удаа дараа давтагдаж, байнга үйлдэгдсэн байх тул “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх зөрчлөөс “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг”-т шилжүүлэн тооцох үндэслэл, шинж, үйл баримт бүрэн хангагдсан байна.     

2.2.2. Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг “байнга” зодсон нь тогтоогдсон тухайн тохиолдолд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж захиргааны шийтгэл хүлээсэн эсэхээс үл хамааран “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинж”  хангагдсанд тооцно.     

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх зөрчил бол “байнга” гэсэн шинжгүй буюу гэмт хэрэгт тооцогдох үйлдлийн шинж, үндэслэл бүрэн хангагдаагүй үйлдэл хамаарна гэж ойлгоно.     

Харин гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн үндсэн шинж бол гэр  бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэгт тооцогдох тухайн үйлдэл нь гагцхүү “байнга”  давтагдаж үйлдэгдсэн байх нь үндсэн шалгуур, шинж, шаардлага болох ба байнга давтагдсан тухайн нэг төрлийн үйлдлийн заримд нь захиргааны шийтгэл хүлээсэн эсэх нь “байнга” гэж үзэх шинжид нөлөөлөхгүй буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэгт тооцоход хамааралгүй болно.                

 “Байнга” үйлдэх гэдэг нь тухайн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэгт тооцогдох тухайн нэг төрлийн үйлдлийг 3 ба түүнээс дээш удаа үйлдсэн байхыг хэлэх ба тухайн үйлдлүүд нь гэмт этгээдийн зан төлөвийн хэвшил болсон шинжтэй, цаг хугацааны хувьд засварлагатай буюу завсарлагагүйгээр тогтвортой давтагддаг байх гэсэн утга агуулгаар ойлгох нь хууль хэрэглээний практик хэвшсэн байдаг.    

Тус шүүгдэгчийн хувьд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн санаатай үйлдлүүд байнга тогтвортой давтагдаж, түүний зан үйлийн хэвшмэл шинж, хандлагыг агуулсан буюу хамтран амьдрагчийнхаа эсрэг элдэв аргаар хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, бие махбодь, сэтгэл санааны шаналал, зовуурь, шаналгаат байдалд оруулж байсан болох нь тийнхүү тогтоогдсон болно.  

Гэхдээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэгт тооцогдох үйлдлүүд ”байнга” давтагдсан гэж үзэхэд тухайн үйлдлүүд хооронд Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлд тусгайлан заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байх шаардлага хууль ёсоор тавигдана. Учир нь, “байнга” гэж үзэх шинжийг бүрэн хангаагүй үйлдлүүдийг гэмт хэрэгт тооцохгүй буюу эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй, зөвхөн зөрчил гэж үзэх үндэслэлтэй учраас тийнхүү Зөрчлийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны шалгуурыг баримтлах үндэслэлтэй.    

Харин гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэгт тооцох шинж, үндэслэлийг бүрэн хангасан хамгийн сүүлчийн үйлдэл төгссөн үеэс Эрүүгийн хуулиар тогтоосон тухайн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааны зохицуулалт үйлчилнэ.  

Эрүүгийн хуульд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинжийг хуульчлахдаа тухайн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэгт тооцогдох үйлдэлд өмнө нь захиргааны шийтгэл хүлээсэн эсэхийг үл харгалзан “байнга” гэж үзэн гэмт хэрэгт тооцсон буюу хоёрдмол утгагүйгээр тодорхой байдлаар тусгайлан зохицуулсан, харин аутентик тайлбар болон хууль зүйн техникийн хувьд бусад  нарийвчилсан зохицуулалтгүй байх тул зарим үйлдэлд өмнө нь захиргааны зөрчил хүлээснийг “байнга” гэж үзэхгүй хэмээн буруу тайлбарлаж, хуулийг буруу хэрэглэх үндэслэлгүй гэж үзнэ.    

Гэмт хэргийн ба зөрчлийн ойлголт, шинж, хууль ёсны ба шударга ёсны зарчмын утга агуулга тус бүр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2, 1.3, 2.1 дүгээр зүйл, мөн Зөрчлийн тухай хуулийн 1.2, 1.3, 2.1 дүгээр зүйлд тус тус тусгайлан хуульчлагдсан,  гэмт хэрэг ба зөрчил нь илтэд ялгаа заагтай хууль зүйн ойлголтууд тул зөрчилд захиргааны шийтгэл хүлээсэн байх нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэсэн зохицуулалтын утга агуулгад огт хамааралгүй, тусдаа ойлголт болно.  

Тодруулбал, “нэг гэмт хэрэгт 1 удаа ял шийтгүүлнэ” гэдэг нь гагцхүү Эрүүгийн хуулиар хуульчлан тогтоосон гэмт хэргийн хүрээ хязгаарт хамааралтай ба шүүхээс “гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай хүнд нэгэнт ял оногдуулсан“ л бол тус хэргийнх нь төлөө дахин ял оногдуулахгүй, мөн түүнд шүүхээс нэгэнт оногдуулсан ялыг дахин хянаж хүндрүүлэн ял оногдуулахгүй, ял хүндрүүлэх үндэслэл, утга агуулгаар өмнө ял оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож дахин шалгуулахгүй байх утга агуулгыг илэрхийлсэн ойлголт гэж үзэх үндэслэлтэй.     

2.2.3. Шүүгдэгч Э.Жхамтран амьдрагч Г.С2020.04.08-ны өдөр зодсоноос хойш дараачийн буюу 2021.03.00-ны өдөр зодох хүртэл Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлд зааснаар хөөн хэлэлцэх 6 сарын хугацаа өнгөрсөн байх тул гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн “байнга” гэх шинж, үндэслэлд хамааруулах шаардлагагүй гэж үзнэ.

Харин шүүгдэгч Э.Жхамтран амьдрагч Г.С2021.03.00, 2021.04.27, 2021.08.26, 2021.11.12, 2022.01.01-ний өдрүүдэд тухай бүр хүч хэрэглэн зодсон үйлдлүүдийн хооронд Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлд зааснаар хөөн хэлэлцэх 6 сарын хугацаа өнгөрөөгүй бөгөөд тогтвортой давтагдсан байх тул  тухайн нэг төрлийн бүх үйлдэл нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн “байнга” гэх шинж, үндэслэлд бүрэн хамаарна гэж үзэх үндэслэлтэй.  

Э.Жхамтран амьдрагч Г.С2021.03.00, 2021.11.12-ны өдрүүдэд  удаа дараа зодсон нь “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон” гэж үзэх үндэслэл, нотлох баримтын эх сурвалжтай байсаар атал Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтны хувьд “хүний биед халдах” зөрчилд таамаглан тооцсон буюу Зөрчлийн тухай хуулийг зөрчин, буруу хэрэглэсэн байх тул энэ байдал нь шүүгдэгч Э.Э.Жгийн үйлдсэн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн “байнга” гэх шинж, үндэслэлийг үгүйсгэх үндэслэл болохгүй болно.     

Мөн шүүгдэгч Э.Жхамтран амьдрагч Г.С2021.03.00, 2021.04.27-ны өдрүүдэд удаа дараа зодож, Зөрчлийн тухай хуулиар тус тус шийтгэл хүлээж, тус шийтгэлээ бүрэн эдэлсэн байх тул тухайн үйлдлүүдийг Өршөөл үзүүлэх тухай 2021.07.02-ны өдрийн хуулийн үйлчлэлд хамааруулах, эсхүл хамаарагдсан гэж  буруу тайлбарлах үндэслэлгүй.      

 Учир нь, Өршөөл үзүүлэх тухай 2021.07.02-ны өдрийн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2-т заасан үндэслэлээс үзэхэд тус Өршөөл үзүүлэх тухай хууль хүчин төгөлдөр болох үед Зөрчилд холбогдсон этгээдэд оногдуулсан шийтгэлийг бүрэн  гүйцэтгээгүй, эсхүл хэсэгчлэн гүйцэтгэсэн бол үлдэх хэсгийг чөлөөлнө, мөн Зөрчлийн тухай хуульд заасан зөрчилд нь зөрчлийн хэрэг нээсэн байгаа бол тус зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгохоор хуульчилсан байх ба Өршөөл үзүүлэх тухай хууль хүчин төгөлдөр болсон тухайн үед Э.Жтүүнд оногдуулсан шийтгэл бүрийг бүрэн биелүүлсэн байх тул өршөөл үзүүлэх дээрх үндэслэл, журамд хамаараахгүй.

Тодруулбал, Өршөөл үзүүлэх тухай хуулиар тус хууль хүчин төгөлдөр болох үед Зөрчлийн тухай хуулиар шийтгэл хүлээж, тус шийтгэлийг нэгэнт эдэлж дуусгавар болсон буюу биелүүлсэн байгаа тохиолдолд өршөөлд хамааруулах үндэслэл, журам огт хуульчлагдаагүй тул Э.Жг тийнхүү шийтгэл эдэлж байсныг хүчингүйд тооцох, тухайн зөрчлүүдийг үйлдээгүй гэж үзэх үндэслэлгүй болно.   

2.3. Дээрх нотлох баримт бүхий үндэслэлүүдээс үзэхэд шүүгдэгчийн үйлдсэн “гэр бүлийн хүчирхийлэл” үйлдэх гэмт хэргийг үгүйсгэх үндэслэл, нөхцөл байдал, үйл баримт тогтоогдоогүй гэж үзнэ. 

Иймд шүүгдэгч Э.Жг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэргийг жирэмсэн хүний эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.      

 

3. Хохирол, хор уршиг : 

 

Хохирогч тус гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нэхэмжлэл гаргаагүй байх боловч хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхийг нээлттэйгээр үлдээх зүйтэй гэж үзэв.  

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

 

  1. Хууль зүйн үндэслэл, дүгнэлт :  

 

Шүүгдэгч Э.Журьд 2019 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэгдэж, тус ялыг эдэлж дууссанд хамаарах нотлох баримт хэрэгт авагдсан байх тул /хх-82, 84-87, 89-95/ тус шийтгэгдэж байсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй болно.

Шүүгдэгч нь гэм буруугаа зөвшөөрсөн, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй болон түүний ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтын эх сурвалж хэрэгт авагдаж /хавтаст хэргийн 64-65, 68, 71, 73, 75, 77, 82,  шүүх хуралдааны тэмдэглэл/, судлагдсан болно.  

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Э.Э.Жд 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.       

 

  1. Бусад асуудал

 

Уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.    

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  

 

                                                ТОГТООХ нь :

 

1. Шүүгдэгч Э.Жг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэргийг жирэмсэн хүний эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Э.Жг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Жд оногдуулсан 1 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.      

4. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.  

5. Шүүгдэгч Э.Жг цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2022.06.28-ны  өдрөөс эхлэн тооцсугай.      

6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрх бүхий прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Жд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.ГАНБААТАР