Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1548

 

 

    2022         12          19                                    2022/ШЦТ/1548

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр,

Улсын яллагч Ж.Сувданчимэг,

Шүүгдэгч П.Б,нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар :  

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч П.Бхолбогдох 2208018861545 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.       

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Зэвсэгт хүчний 0 дугаар ангид цэргийн алба хааж байгаа, ам бүл 0, эцэг, эх, эгч, 0 дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо, Монлаа 0 дугаар гудамжны 00 тоотод оршин суух хаягтай, П.Б

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч П.Б,нь 2022 оны 5 дугаар сарын 25-ны орой 19 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо, Монлаа 0 дугаар гудамжинд хохирогч Б.М,ыг хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :

  1. Гэмт хэргийн нотлогдсон байдал :       Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :  

Шүүгдэгч П.Б,нь 2022 оны 5 дугаар сарын 25-ны орой 19 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороо, Монлаа 0 дугаар гудамжинд насанд хүрээгүй Б.М,г хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь :    

- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан...СХД-н 40 дүгээр хороо, Монлаагийн 00 тоотод орших М, 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдөр бусдад зодуулсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 8-9 дахь тал/,

- насанд хүрээгүй хохирогч Б.М,гийн...Тухайн өдөр би найз Тэмүүгэн,  Ихтамир нарын хамт 67 дугаар сургуулийн эсрэг талын цахим тоглоомын газрын гадаа байхад зүс таних А,, Батчулуун нар байсан. Тэмүүгэнийг “зодолдох уу” гээд дагз руу нь А, алгадаад байхаар нь яагаад байгаа юм бэ гэхэд зодолдъё гэхээр нь “тэгье” гээд Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороо Монлаа 0 дугаар гудамж руу явсан. А,тэй зодолдох гэж байхад хажуугаас Батчулуун орж ирээд хоёулаа зодолдох уу гэхээр нь “тэгье” гээд түүнтэй зууралдаж байхдаа нуруу руу нь гараа атгаж байгаад 2-3 удаа цохисон, гэтэл Батчулуун гартаа асаагуур атгаж байгаад алчуураар гараа ороож байгаад зүүн талын нүд рүү 1 удаа цохисон, би унасан...Миний зүүн нүд хавдаж хөхөрсөн, толгой хэсэгт язарсан, хацарт бага зэрэг шалбарсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дэх тал/,    

- насанд хүрээгүй гэрч И... 2022 оны 5 сард, өдрийг нь санахгүй,  орой М,, Тэмүүгэн нарын хамт харихаар явж байхад зүс таних А, нь М,г мөрлөөд хоорондоо маргалдсан. Тэгсэн А,тэй хамт явж байсан Баачка гэх ах дундуур нь орж, зодолдоод М,гийн нүдийг цохиод, нүд нь хавдчихсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дэх тал/,

- насанд хүрээгүй гэрч Г.Тэмүүгэний...2022 оны 5 сард орой найз Ихтамир М, нарын хамт гэртээ харих гээд Монлаа 0 дугаар гудамжинд явж байтал зүс таних Б, А, нар ирээд М,тай зодолдъё гээд, Батчулуун нь М,гийн нүд рүү гартаа асаагуур барьж байгаад зодсон, цохисон...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дахь тал/,  

- насанд хүрээгүй гэрч Д.А,ийн...2022 оны 5 сард байх өдрийг нь сайн санахгүй, орой 20 цагийн орчим найз Батчулууны хамт ПС тоглож дуусаад гарч ирээд биллиард орох гэтэл Батчулуун манай сургуульд сурдаг зүс таних 3 хүүхдийн нэгтэй маргалдаад, зодолдсон. Тэр хүүхэд Батчулууны хөл рүү өшиглөөд газар унагаасан чинь тэр хүүхдийн нүүр лүү нь гараараа 2-3 удаа цохиод байсан. Тэр хүүхэд газарт унахад нь салгасан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21 дэх тал/,     

- шинжээчийн дүгнэлт : Б.М,д зүүн дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн цохих үйлдлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна /хавтаст хэргийн 31-32 дахь тал/,

- шүүгдэгч П.Б...Би тэр хүүхдийг өөрөө зодолдъё гээд байхаар нь зодолдсон. Тэр миний цээж болон гэдэс рүү жийсэн, би шанаа, нүд рүү нь цохисон,  гэмт буруугаа хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

  1. Хэргийн зүйлчлэл, нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт :

                  Шүүгдэгч тухайн гэмт хэргийг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд :       

2.1. Тус баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй бөгөөд тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, хангалттай байх шаардлага хангагдсан гэж үзэв.     

2.2. Шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэр, гэмт үйлдэл ба хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон буюу тус гэмт хэргийн субьектив болон объектын шинж хангагдсан байна.

2.3. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийг үгүйсгэх үндэслэл, нотлох баримт тогтоогдоогүй.  

Тус гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нь тухайн үед тохиолдлоор тааралдсан насанд хүрээгүй хүүхдүүд хоорондын зүй бус харьцаа, маргаанаас болсон байх ба энэ үед 14 нас 9 сартай Б.М,, 17 нас 9 сартай П.Б,нар харилцан маргалдаж, бие биеийнхээ биед хүчээр халдсан байх боловч П.Б,нь өөрөөс дүү хүүхэд Б.М,гийн эсрэг хүч хэрэглэхгүйгээр маргааныг таслан зогсоох бодит боломжтой байсаар атал үл хэрэгсэж, хүч хэрэглэхээр заналхийлэн “гартаа асаагуур атгаж, алчуураар гараа ороож байгаад” түүний зүүн талын нүд хэсэгт цохих, түлхэн унагаах зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан  байх тул шүүгдэгч П.Б үйлдсэн гэмт хэргийг үгүйсгэх үндэслэл, нотлох баримтгүй гэж үзнэ.   

2.4. Шүүгдэгч П.Б үйлдсэн гэмт хэрэгт насанд хүрээгүй  Д.А, хамтран оролцсон гэж үзэх эргэлзээгүй үндэслэл, баримт тогтоогдоогүй байна.   

2.5. Шүүгдэгч П.Б,гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байх ба түүний яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг хооронд зөрүүтэй байдалгүй, тус шүүгдэгчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажуулсан эрхийг шүүхийн өмнөх шат, шүүх хуралдаанд тухай бүр танилцуулж, тайлбарласан /хх-38-39, шүүх хуралдааны тэмдэглэл/ байх ба шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хамаарах бусад нотлох баримтын эх сурвалжаар нотлогдсон байна.  

Иймд шүүгдэгч П.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  

 

  1. Хохирол, хор уршиг:  

 

Тус гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч нэхэмжилсэн зүйлгүй,  гомдол саналгүй болохоо илэрхийлсэн /хх-13, 67/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй гэж үзэх бөгөөд шүүгдэгчийн хувьд нотлох баримт бүхий хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн /хх-38, шүүх хуралдааны тэмдэглэл/ байна.

Харин тус хэргийн улмаа Эрүүл мэндийн санд 32.000 төгрөгийн хохирол учирсан /хх-16, 59/ байх тул Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т зааснаар шүүгдэгчээс гаргуулж эрүүл мэндийн даатгалын санд олгуулах үндэслэлтэй бөгөөд шүүгдэгч нөхөн төлөхөө зөвшөөрсөн болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

 

  1. Хууль зүйн үндэслэл, дүгнэлт:  

 

1.1. Шүүгдэгч П.Б,нь гэмт хэрэг үйлдсэн 2022.05.25-ны өдөр 18 насанд хүрээгүй байсан, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ам бүл 6, аав, ээж, 2 дүүгийн хамт амьдардаг, одоо Зэвсэгт хүчний 013 дугаар ангид цэргийн алба хааж буй болон түүний ар гэрийн амьдрал ахуй, бусад хувийн байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт цугларсан /хх-38, 42, 48-49, 51-52, 55, 60-63, шүүх хуралдааны тэмдэглэл/ судлагдсан байна.  

Тус гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн “зодолдъё хэмээн хэрүүл, маргаан өдөөсөн” зүй бус үйлдэл нөлөөлсөн, тус тохиолдлын шинжтэй байдлын улмаас шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцно.  

Шүүгдэгч П.Б,нь гэмт хэрэг үйлдэх үедээ 18 насанд хүрээгүй байсан нь тогтоогдсон байх тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.    

1.2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 8.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Бэрх бүхий байгууллагын хяналтад Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох үүргийг 2 сарын хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.4  дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус ялыг 2 дахин багасгаж, түүний биечлэн эдлэх ялыг эрх бүхий байгууллагын хяналтад Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох үүргийг 1 сарын хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож, улмаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг шүүгдэгч П.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эдлэх “Эрх бүхий байгууллагын хяналтад Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох үүргийг 1 сарын хугацаагаар хүлээлгэх“ зорчих эрхийг хязгаарлах ялаас чөлөөлж шийдвэрлэв.

1.3. Шүүгдэгч П.Бг зорчих эрхийг хязгаарлах ялаас чөлөөлснийг   дараах үндэслэлээр тодотгож байна.    

1.3.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зорчих эрхийг хязгаарлах ялаас чөлөөлөх үндэслэл, журмыг тусгайлан зохицуулсан бөгөөд шүүгдэгчийн хувьд тухайн зүйл, хэсэгт зааснаар ялаас чөлөөлж болох үндэслэл, шаардлагыг бүрэн хангасан.

Тухайлбал, шүүгдэгч П.Б үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол нөхөн сэргээгдсэн, үлдэц  хор уршиггүй, шүүгдэгч 18 нас хүрээгүй байхдаа, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хугацаат цэргийн алба хааж буй, хохирогчид төлөх нотлох баримт бүхий төлбөргүй зэрэг үйл баримт тогтоогдсон.    

1.3.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт ялаас чөлөөлөхөд : “энэ хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасан байдлаар” гэж буюу “иш татсан диспозици”-тэй байх бөгөөд 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасан үндэслэл, шалгуур мөн хангагдсан гэж үзнэ.

Шүүгдэгч анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, тус хэргийн улмаас учруулсан хохиролд хамаарах төлөх төлбөргүй, харин Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогчийн эмчилгээнд зарцуулсан гэх 32.000 төгрөгийн зардлыг шүүгдэгч төлөхөө хүлээн зөвшөөрсөн.

Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаас үзэхэд гагцхүү хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүнийг ялаас чөлөөлнө, гэхдээ ялаас чөлөөлж болох нийт хөнгөн гэмт хэргийн хамгийн дээд шалгуур, хүрээ хязгаарыг “тухайн хөнгөн гэмт хэрэгт оногдуулж болох хамгийн хүнд төрлийн ялын тодорхой интервал бүхий хэмжээгээр буюу хорих ялын дээд хэмжээ 3 жил, түүнээс бага хугацаа”-гаар тогтоосон байх тул зөвшөөрөгдөх хамгийн доод шалгуур бүхий буюу хорих ял оногдуулахаар заагаагүй бусад хөнгөн гэмт хэрэгт мөн ялаас чөлөөлөх зохицуулалт үйлчлэх бүрэн үндэслэлтэй гэж үзнэ.  

Учир нь, ялаас чөлөөлж болох нийт хөнгөн гэмт хэргийн хувьд хамгийн дээд шалгуур, хүрээ хязгаарыг хорих ялын дээд хэмжээ 3 жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хөнгөн гэмт хэргийг ”энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй“ гэж ялгаатай 2 шалгуураар ангилсантай шалтгаант хамааралтай, түүнд нийцэж зохицсон байх бөгөөд энэ нь хорих ял оногдуулахаар заагаагүй хөнгөн гэмт хэрэгт мөн ялаас чөлөөлөх зохицуулалт үйлчлэх үндэслэлийг үгүйсгэх биш харин нотолж буй үндэслэл гэж үзнэ.    

Тодруулбал, ялаас чөлөөлж болох хөнгөн гэмт хэрэгт “хорих ял оногдуулахаар заагаагүй“ гэмт хэрэг бүгд орох ба харин “хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон бүх хэрэг орохгүй, зөвхөн хорих ялын дээд хэмжээ 3 жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон хөнгөн хэрэг орно” гэж гагцхүү хорих ял оногдуулж болох шалгуур бүхий хөнгөн хэргийн хувьд л тусгайлан зааг хязгаарлалт хийсэн утга агуулгатай гэж ойлгох үндэслэлтэй.            

1.3.3. Хорих ял оногдуулж болохоор заасан хөнгөн гэмт хэргээс нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээний хувьд ямагт бага буюу хорих ял оногдуулахаар заагаагүй хөнгөн гэмт хэрэгт оногдуулсан ялаас чөлөөлөхгүй гэж үзэх нь нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчим, хэм хэмжээнд үл нийцнэ. 

Эрүүгийн хууль нь Монгол Улсын Үндсэн хууль, Олон улсын гэрээгээр баталгаажуулсан хүний суурь эрх, нийтлэг зарчим, хэм хэмжээнд нийцсэн байдаг ба зөрчилдсөн утга агуулга илэрхийлдэггүй.

2015 оны Эрүүгийн хуулийн 1.0 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “ энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална” гэж, 1.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “ гэмт хэрэгт ял оногдуулахад аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхахгүй”, 6.1 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэгт “эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд...гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг...тал бүрээс харгалзана. Эрүүгийн хариуцлага нь хүнлэг бус шинжгүй байна” гэж тус тус заасан нь дээрх хууль тогтоомжийн хүчин чадлын эрэмбэ, нийцэл,  зохицол буюу зөрчилдөөнгүй байх утга агуулга, шаардлагыг тодорхой илэрхийлж  байдаг.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  хөнгөн гэмт хэргийг дотор нь ялгаатай 2 шалгуураар ангилж, тэдгээрт оногдуулах ялын төрлүүд нь ялгаа заагтай буюу нэг нь нөгөөсөө хөнгөн эсхүл хүнд ялтайгаар хуульчлагдсан нь төрөөс гэмт хэрэгтэй тэмцэх, ял шийтгэлийн талаар баримталсан бодлогын илрэл буюу нийт хөнгөн гэмт хэрэг нэг бүрийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээтэй салшгүй холбоотой цогц асуудал байдаг.      

Ямарч тохиолдолд хорих ял оногдуулахаар заагаагүй хөнгөн гэмт хэрэг нь хорих ял оногдуулж болохоор заасан хөнгөн гэмт хэргээс нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээний хувьд ямагт бага байдаг гэж үздэг.    

Тийм учраас хууль тогтоогчид ялаас чөлөөлөх зохицуулалтыг хуульчлахдаа  “хорих ял оногдуулахаар заагаагүй хөнгөн хэргийн хувьд” тийнхүү тэгш бус, хүнлэг бус байдал, ялгаварлал үүсгэхийг анхнаасаа зорьсон гэж үзэх боломжгүй.    

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 4, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан зохицуулалтын утга, агуулгын хүрээнд хорих ял оногдуулахаар заагаагүй хөнгөн гэмт хэрэгт оногдуулсан ялаас чөлөөлөх үндэслэлтэй, эсэргүүцэх аливаа үндэслэл, үр дагавар байхгүй гэж дүгнэв.              

 

  1. Бусад асуудал  

 

Уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг  тус тус дурдав.   

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.0 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.0 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь :  

 

1. Шүүгдэгч П.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг

журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Бэрх бүхий байгууллагын хяналтад Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох үүргийг 2 сарын хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.4  дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг 2 дахин багасгаж, түүний биечлэн эдлэх ялыг эрх бүхий байгууллагын хяналтад Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох үүргийг 1 сарын хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг шүүгдэгч П.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эдлэх ял буюу “Эрх бүхий байгууллагын хяналтад Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох үүргийг 1 сарын хугацаагаар хүлээлгэх“ зорчих эрхийг хязгаарлах ялаас чөлөөлсүгэй. 

4. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч П.Б32.000 төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.

5. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.  

6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.     

7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.     

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн  тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч П.Бурьд авсан Зэвсэгт хүчний 00 дугаар цэргийн ангийн удирдлагад хянан харгалзуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.          

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Г.ГАНБААТАР