Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1501

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 2, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 хэсэг , 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон       

 ТОГТООХ нь :

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч Т.Бд холбогдох хүчиндэх гэмт хэргийн  шинжүүдээс “2019 оны зун Д.Ог 000 настай байх үед уруул, хүзүүн дээр нь үнсэж, хоёр гуяных нь завсар бэлэг эрхтнээ оруулах зэргээр хүчээр бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн” гэх тухайн үйлдлийг хэрэгсэхгүй болгосугай.     

2. Шүүгдэгч Т.Б-гхохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхэд Д.Оийн эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.          

3. Шүүгдэгч Т.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 16 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.   

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар Т.Бнд оногдуулсан 16 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бны цагдан хоригдсон 134 хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцсугай.

6. Тус хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бага насны хохирогч Д.О, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Хн нар тус гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.  

7. Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар бага насны хүүхэд Д.От хууль ёсны асран хамгаалагч, томилох, асран хамгаалах ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэх үүргийг Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга /Н.А/-д даалгасугай.

8. Хүүхэд хамгааллын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт зааснаар бага насны хүүхэд Д.От хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх, түүнд асран хамгаалагч томилуулах болон хамаарах бусад асуудлыг Гэр бүлийн тухай болон холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх эрх бүхий байгууллага, албан тушаалтанд уламжлан шуурхай шийдвэрлүүлэхийг Сонгинохайрхан дүүргийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс /Г.Аг/, тус хэлтсийн мэргэжилтэн Б.Халиун нарт тус тус хариуцуулсугай.      

9. Уг хэрэгт хураагдсан орны дэвсгэр даавуу 1 ширхгийг тус тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгасугай.        

10. Шүүгдэгч Т.Батсайханыг цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2022 оны 12 дугаар сарын 6-ны өдрөөс эхлэн тоолсугай.   

11. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

12. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

13. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч Т.Батсайханд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.           

           

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.ГАНБААТАР

 

          ШҮҮГЧИД                               Л.БААТАР

 

                                                                                            М.МӨНХБААТАР