Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/787

 

2022         06          20                                    2022/ШЦТ/787

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн,

Улсын яллагч Б.Ундрах /томилолт/,  

Шүүгдэгч Ц.О,нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:    

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О,холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208000000061 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.             

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод төрсөн, настай, эрэгтэй, дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо оршин суудаг, урьд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 775 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг 2 жилийн хугацаагаар хойшлуулж 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 76 дугаартай тогтоолоор Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан гаргасан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөн, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 102 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг 2 жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 111 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Чингэлтэй дүүргийн 102 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэсэн боловч Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 397 дугаартай магадлалаар 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 1 жил хорих ялыг 2 жил болгож, мөн уг хорих ял дээр өмнөх 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийцүүлэн хасаж, 2 жил 3 сар 9 хоног, нийт эдлэх ялыг 4 жил 3 сар 9 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэсэн, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 137 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ял дээр өмнөх Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 111 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 397 дугаар магадлалаар өөрчлөлт оруулсан нийт 4 жил 3 сар 9 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 4 сар 8 хоногийн ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 6 жил 4 сар 8 хоногийн хугацаагаар тогтоосон байх ба Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 146 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 2 жил 11 сарын хугацаагаар хорих ялыг Өршөөлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж суллагдсан, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 17 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 2 жил 3 сар 5 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг мөн хугацаагаар хорих ялаар сольж шийдвэрлэсэн, Ц.О,

Холбогдсон хэргийн талаар :  

            Шүүгдэгч Ц.О,2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 05 дугаар хороо Баянголын 56-13 тоотод байх иргэн Н.Э эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цоожийг эвдэн нэвтэрч, улаан өнгийн Sоnу брэндийн жижиг хэмжээтэй зөөврийн компьютер, хар өнгийн цүнх, цэнэглэгч, улаан өнгийн шигтгээтэй дөрвөлжин хэлбэртэй мөнгөн ээмэг бөгжний хослол, шар өнгийн шигтгээтэй мөнгөн ээмэг, бөгж, гинж, кулон, ногоон өнгийн шигтгээтэй мөнгөн бөгж, кулон нарийн гинж, түмэн насан хээ бүхий монетон ээмэг, орос загварын бүдүүн монетон гинж, цагаан өнгийн шигтгээтэй монетон бөгж, ээмэг, кулон, нарийн гинж, бэлнээр 210.600 төгрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад нийт 3,110,600 төгрөгийн хохирол учруулсан, 

2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын Б382 тоотод байх иргэн Б.Сарантуяагийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхоор нэвтэрч, Асер брэндийн нөүтбүүк 1 ширхэг, 4 шил виски, хайрцагтай болон ууттай чихэр зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад нийт 1,160,900 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тайм класик таур” байрны орцонд байрлуулсан иргэн Ц.О,ы эзэмшлийн “Боарс” брендийн унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 960.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

            Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

 

            1. Гэмт хэргийн нотлогдсон байдал:   

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :  

Шүүгдэгч  Ц.О,нь : 

1.1. 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын Б382 тоотод байх иргэн Б.Сарантуяагийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхоор нэвтэрч, “Асер” брэндийн нөүтбүүк 1 ширхэг, 4 шил виски, чихэр зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад нийт 1,160,900 төгрөгийн хохирол учруулсан болох нь:  

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 126-129 дэх тал/,

- хохирогч Б.С:...Би 2021.11.17-ны өдөр Чингэлтэй дүүрэг 7-р хороо Хувьсгалчдын Б382 тоотод байх гэрээсээ 10 цагийн үед, харин манай хүү 15 цагийн үед гарсан. 17 цагийн үед гэртээ ирэхэд гэрийн хаалга цоожтой, гал тогооны цонх болон шкаф онгорхой байсан...Гэрийнхээ эд зүйлсийг бүртгэхэд том өрөөний шүүгээнд байсан 4 шил “Jack club” виски, мөн хар өнгөтэй, Аsus брэндийн зөөврийн компьютер, 15.000 төгрөгийн үнэтэй ууттай чихэр, 18.000 төгрөгийн үнэтэй хайрцагтай чихэр зэрэг зүйл байхгүй байсан...гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 132-135 дахь тал/,  

- шинжээчийн дүгнэлт: Шинжилгээнд ирүүлсэн 1, 3, 5 дугаартай гарын мөрүүд шинжилгээнд тэнцэнэ. Харин 2, 4 дугаартай гарын мөрүүд шинжилгээнд тэнцэхгүй. Шинжилгээнд тэнцэх 1, 3, 5 дугаар гарын мөрүүд нь МКЮ00510007620 дугаарт бүртгэгдсэн Ц овогтой Оын баруун гарын эрхий, дунд хурууны хээний дардастай тохирч байна. Ц овогтой О нь санд МЫ003110015234, М1Ч000520003124, ММ000510016455 тус тус 3 удаа бүртгэгдсэн байна.../1 дүгээр хавтаст хэргийн 154-156 дахь тал/,  

- “Дамно” ХХК-ийн тайлан: Asus aspire Е15 брэндийн нөүтбүүк 952.000 төгрөг, Jack club 0.75л-4 ширхэг=190,400 төгрөг, чихэр 18.500 төгрөг, нийт үнэлгээ 1.142.400 төгрөг, /1 дүгээр хавтаст хэргийн 141-142, 145-147/,  

- шүүгдэгч Ц.Он...2021 оны 11 сарын 17-ны өдөр 7 буудалд гэртээ байж байтал манай найз охин Нансал жирэмсэн байсан болохоор "гэдсээр өвдөөд байна хүрээд ир гэхээр нь Баянхошуу руу явахаар 7 буудлаас автобусанд суугаад 21 дүгээр хороолол дээр буугаад тэндээсээ Баянхошууны автобусанд суугаад нэг автобусны буудал дээр буугаад найзтайгаа уулзаж, юм авчхаад эргээд автобусанд суух гээд алхаж байгаад нэг айлын жижиг хаалга онгорхой байхаар нь хаалгаар дотогш харахад хашаанд нэг гэр, нэг байшин байсан. Байшингийн цонхны хөшиг хаалттай байсан, байшингийн цонх руу очиж харахад нэг салхивч нь дутуу хаагдсан байдалтай байхаар нь цонхыг цааш түлхсэн чинь онгойсон. Тэгээд тэр цонхоор ороод том өрөө рүү орж...нотебүүкийг авч саарал өнгийн цүнхэнд хийсэн, зурагтын тавиурын шилэн хаалгатай хэсэгт 4 шил виски болон ууттай чихэр байсныг саарал өнгийн цүнхэндээ хийгээд эргээд цонхоор нь гарч, Баянхошуу руу найз охиныдоо очсон. Тэгээд чихрийг найз охиндоо өгөөд нотебүүк болон цүнхтэй нь найз охиныдоо далд хийсэн. Үүнээс хойш хэд хоногийн дараа 4 шил вискийг найзынхаа төрсөн өдөр дээр аваачиж уусан. Нотебүүкийг хүнээр форматлуулаад өөрөө хэрэглэж байсан. Учир нь тухайн нөүтбүүк нууц кодтой байсан болохоор форматлуулсан. Үүнээс хойш сар орчмын дараа гэртээ байж байгаад цагдаад баригдсан...Нөүтбүүкээ буцаагаад өгсөн, үлдэгдэл хохирлоо барагдуулна гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 167-168 дахь  тал/ зэрэг нотлох баримтуудаар,

1.2. 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тайм класик таур” байрны орцонд байрлуулсан иргэн Ц.О,ы эзэмшлийн “Боарс” брэндийн унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 960.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь :   

- иргэн Ч.Отгонцагаанаас цагдаагийн байгууллагад 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр “Манай хүүхдийн унадаг дугуй орцноос алдагдсан” гэх гомдол, гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 75 дахь тал/,  

- хохирогч Ч.Отгонцагааны...Би Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тайм классик таур” 126 байрны 1210 тоот руу 2021 оны 10 дугаар сард 2 хүүхдийн хамт нүүж орсон. Манай хүү Манлай өөрийн дугуйгаа коридорт тавьж байсан бөгөөд 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр намайг ажилдаа явахад манай хүүгийн дугуй байсан. Тэгээд 23-ны өдрөөс хойш хүүгийнхээ унадаг дугуйг анзаарахгүй байж байгаад 2021 оны 11 дүгээр сарын 26-ны үдээс хойш гэртээ хүүгийн хамт ирэхэд коридорт байсан хүүгийн унадаг дугуйг алга болсныг мэдсэн. Манай хүүгийн дугуй ягаан өнгөтэй, 26 инчийн дугуйтай, Боарс брэндийн, 2020 онд 2.450.000 төгрөгөөр “Шоо” унадаг дугуйны дэлгүүрээс худалдаж авч байсан гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 86 дахь тал/,

- гэрч Г.Шижирбаатарын:...Би 2021.11.23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тайм классик таур”-т ажил дээрээ ажлаа хийгээд, завсар чөлөөгөөр нь автомашины гражид машинаа угаагаад зогсож байхад  ягаан өнгийн дугуй унасан 16-18 орчим насны, шар цамцтай хүүхэд над руу ирээд хаагуур гардаг юм гэж асуухаар нь “чи хэдэн тоотоос бууж ирсэн юм” гэж асуусан чинь учир битүүлэг нэг тоот хэлэхээр нь тийм дугаартай тоотын айл байхгүй гэсэн чинь би шинээр нүүж ирсэн болохоор тоотоо мэдэхгүй байна гээд учир битүүлэг юм яриад байхаар нь автомашины зогсоолын хаалгыг онгойлгож өгсөн гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 81 дэх тал/,  

- камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 93-95 дахь тал/,

- “Дамно” ХХК-ийн 1585 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан “...“Боарс” брэндийн унадаг дугуй- 1ш- 960,000 төгрөг” /1 дүгээр хавтаст хэргийн 102 дахь тал/,

- шүүгдэгч Ц.Оын...2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр би гэрээсээ гараад ажилдаа яваад Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо “Аса” циркийн орчимд айлд тавилга угсарсан. Тэгээд би орцонд нь тамхи татах гээд гарахад ягаан өнгийн дунд зэргийн дугуй байсан, надад маш их таалагдсан учир авч яваад гэртээ очин янзлаад цааш өөрөө унах гэж байсан. Гэтэл цагдаа нар ирээд намайг барьсан гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 110 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар,  

1.3. 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 05 дугаар хороо Баянголын 56-13 тоотод байх иргэн Н.Э эзэмшлийн байшингийн цоожийг эвдэн нэвтэрч, улаан өнгийн “Sоnу” брэндийн жижиг хэмжээтэй зөөврийн компьютер, хар өнгийн цүнх, цэнэглэгч, улаан өнгийн шигтгээтэй дөрвөлжин хэлбэртэй мөнгөн ээмэг, бөгжний хослол, шар өнгийн шигтгээтэй мөнгөн ээмэг, бөгж, гинж, кулон, ногоон өнгийн шигтгээтэй мөнгөн бөгж, кулон нарийн гинж, түмэн насан хээ бүхий монетон ээмэг, орос загварын бүдүүн монетон гинж, цагаан өнгийн шигтгээтэй монетон бөгж, ээмэг, кулон, нарийн гинж, бэлнээр 210.600 төгрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 3.110.600 төгрөгийн хохирол учруулсан болох нь :   

- иргэн Н.Энхтуяагаас цагдаагийн байгууллагад 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр “Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо Баянголын 56-13 тоотод оршин суух Н.Эд хулгай орсон байна” гэх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 1 дэх тал/,  

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 3-9 дэх тал/,

- хохирогч Н.Э...2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр би нөхрөө хөдөө явуулчхаад охины гэр лүү 08 цаг 20 минутад гэрээсээ гараад явсан. Орой  20 цагийн орчим гэртээ ирэхэд хашааны хаалга түгжээтэй мөртлөө байшингийн модон хаалганы түгжээг цохиж эвдлээд гэрт хулгайч орж эд зүйлүүдийг эмх замбараагүй болгосон...Зочны өрөөний цагаан өнгөтэй хананы шкаф дотор байсан охины эзэмшлийн Sоnу брэндийн жижиг хэмжээтэй зөөврийн компьютер, хар өнгийн цүнх болон цэнэглэгчийн хамт, унтлагын өрөөнд миний шүүгээнд нэг дор байсан улаан өнгийн шигтгээтэй дөрвөлжин хэлбэртэй мөнгөн ээмэг бөгжний хослол, шар өнгийн шигтгээтэй мөнгөн ээмэг, бөгж, гинж болон кулон, цагаан өнгийн шигтгээтэй монетон бөгж, ээмэг, кулон нарийн гинж, ногоон өнгийн шигтгээтэй мөнгөн бөгж, кулон нарийн гинж, түмэн насан хээ бүхий монетон ээмэг, орос загварын бүдүүн монетон гинж алдагдсан байсан. Sоnу брэндийн жижиг хэмжээтэй зөөврийн компьютер хар өнгийн цүнх болон цэнэглэгчийн хамт 1,200,000 төгрөг, улаан өнгийн шигтгээтэй дөрвөлжин хэлбэртэй мөнгөн ээмэг бөгжний хослолыг бэлгэнд авч байсан учир үнийг мэдэхгүй байна зах зээлийн үнээр үнэлнэ. Шар өнгийн шигтгээтэй мөнгөн ээмэг, бөгж, гинж болон кулоны хослолыг манай охин Турк улсаас авчирсан тул үнийг мэдэхгүй зах зээлийн үнээр үнэлнэ. Цагаан өнгийн шигтгээтэй монетон бөгж, ээмэг, кулон нарийн гинжний хослолыг 560.000 төгрөгөөр, ногоон өнгийн шигтгээтэй мөнгөн бөгж, кулон нарийн гинжийг 120.000 төгрөгөөр, түмэн насан хээ бүхий монетон ээмгийг 320.000 төгрөгөөр, орос загварын бүдүүн монетон гинжийг 600.000 төгрөгөөр тус тус үнэлж байна. Мөн алт мөнгөн эдлэл байсан шүүгээний яг доод талын шүүгээний хар түрийвч дотор байсан бэлэн 210.600 төгрөг алдагдсан байна. Би тухайн мөнгөний тоог яаж сайн мэдээд байна вэ гэхээр манай дүү Турк улсаас карго явуулдаг юм. Тэрнээс цуглуулж байсан мөнгө учраас би яг таг сайн мэдээд байна гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 43-44 дэх тал/

- шинжээчийн дүгнэлт :...Шинжилгээнд ирүүлсэн 1, 3 дугаартай 2 ширхэг гарын мөр шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн 2 дугаартай 1 ширхэг гарын мөр шинжилгээнд тэнцэхгүй. Шинжилгээнд тэнцсэн 1, 3 дугаартай 2 ширхэг гарын мөрүүд нь санд МN003110015234, МN000510007620, МN000520003124  дугааруудаар Цогоо овогтой Отгонбаяр гэсэн нэрээр 3 удаа, МN000510026455 гэсэн дугаараар Цэцэгжаргал овогтой Отгонбаяр гэсэн нэрээр 1 удаа, нийт 4 удаа бүртгэгдсэн нэг хүний гарын хээний дардасны зүүн гарын дунд болон эрхий хуруунуудтай тохирно /1 дүгээр хавтаст хэргийн 25-33 дахь тал/,

- “Тэнцвэр Эстимейт” ХХК-ийн 1845 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан “... улаан өнгийн Sоnу брэндийн жижиг хэмжээтэй зөөврийн компьютер-1ш-500,000 төгрөг, улаан өнгийн шигтгээтэй дөрвөлжин хэлбэртэй мөнгөн ээмэг бөгжний хослол-1ш-70,000 төгрөг, шар өнгийн шигтгээтэй мөнгөн ээмэг, бөгж, гинж, кулоны хослол-1ш-140,000 төгрөг, Ногоон өнгийн шигтгээтэй мөнгөн гинжний хослол-1ш-70,000 төгрөг, түмэн насан хээ бүхий монетон ээмэг -1ш-150,000 төгрөг, Орос загварын бүдүүн монетон гинж-1ш-750,000 төгрөг, цагаан өнгийн шигтгээтэй монетон бөгж-1ш-350,000 төгрөг, цагаан өнгийн шигтгээтэй монетон ээмэг-1ш=250,000 төгрөг, цагаан өнгийн шигтгээтэй монетон кулон, нарийн гинжний хослол-1ш-620,000 төгрөг, нийт хохирлын үнэлгээ 2.900.000 төгрөг /1 дүгээр хавтаст хэргийн 36-37 дахь тал/,  

- хохирогч Н.Энхтуяад эд зүйлсийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 51 дэх тал/,

- шүүгдэгч Ц.Отгонбаярын:...Маргах зүйл байхгүй. Миний гарын мөр таарсан гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 58 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.       

 

2. Хэргийн зүйлчлэл, нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт :

 

Шүүгдэгч тухайн гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтуудыг шалгаж, үнэлэхэд:  

2.1. Тус баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан   үндэслэл, журмын зөрчилгүй бөгөөд тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, хангалттай байх шаардлага хангагдсан гэж үзэв.

Шүүгдэгч нь мөрдөн байцаалт, шүүх хуралдаанд өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн байх ба түүний сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг /1хх-58, 110, 167-168, шүүх хуралдааны тэмдэглэл/ хооронд зөрүүтэй байдалгүй, мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд түүнээс мэдүүлэг авахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажуулсан эрхийг нь тус шүүгдэгчид  танилцуулж, тайлбарласан болно.    

            2.2. Тус шүүгдэгчийн үйлдсэн хулгайлах 3 удаагийн гэмт үйлдэл тухайн  гэмт хэргийн субьектив болон обьектив шинжийг хангасан байна.       

Шүүгдэгчийн үйлдсэн хулгайлах 3 удаагийн гэмт үйлдлүүд нь  хулгайлах гэмт хэргийн энгийн бүрэлдэхүүний хохирлын хэмжээ болох бага хэмжээнээс дээш 50.000.000 төгрөг хүртэлх хэмжээ, мөн тус хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний хүн байнга амьдрах зориулалттай орон байр гэсэн шинжүүдийг тус тус хангасан, түүнчлэн нэг төрлийн буюу хулгайлах гэмт хэргийг давтан үйлдсэнийг гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжээр хуульчлаагүйгээс гадна тухайн хулгайлах гэмт үйлдэл тус бүрт ял шийтгэл оногдуулах зохицуулалтгүй зэрэг үндэслэлийн хүрээнд шүүгдэгчийн үйлдсэн хулгайлах гурван удаагийн гэмт үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “үргэлжилсэн нэг гэмт хэрэгт” тооцож, хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнийх нь шинжийн хүрээнд нэгтгэн зүйлчилж, ял оногдуулах нь шүүгдэгчийн эрх зүйн байдалд нийцэх үндэслэлтэй гэж үзнэ.

Яллах дүгнэлтээр шүүгдэгчийн хулгайлах гэмт үйлдлүүдийг “байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон” гэж хүндрүүлэн зүйлчлээгүй тул энэ талаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулан дүгнэх шаардлагагүй болно.

Иймд шүүгдэгч Ц.Охулгайлах гэмт хэргийг гурван удаагийн үйлдлээр, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.         

 

3. Хохирол, хор уршиг :

Тус гэмт хэргийн улмаас хохирогч Ч.О,960.000 төгрөгийн хохирол учирснаас биет байдлаар буцаан олгогдсон /1хх-90/, харин хохирогч Н.Энхтуяад 3.110.600 төгрөгийн хохирол учирснаас 1.280.000 төгрөгийн эд зүйлс буцаан олгогдож /1хх-51/, 1.830.600 төгрөг төлөгдөөгүй, хохирогч Б.С1.160.900 төгрөгийн хохирол учирснаас 952.000 төгрөгийн эд зүйлс буцаан олгогдож /1хх-150-151/ 208.900 төгрөг төлөгдөөгүй байх тул шүүгдэгч Ц.Онийт 2.039.500 төгрөг гаргуулж, хохирогч Н.Энхтуяад 1.830.600 төгрөг, хохирогч Б.С208.900 төгрөгийг олгуулахаар байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх:        

 

  1. Хууль зүйн үндэслэл, дүгнэлт : 

 

Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ам бүл 1, түүний ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт цугларсан /1хх-172-173, 176, 178-179, 187, шүүх хуралдааны тэмдэглэл/ судлагдсан байна.

Шүүгдэгч Ц.Охувьд : Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 102 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг 2 жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 111 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Чингэлтэй дүүргийн 102 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэсэн боловч Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 397 дугаартай магадлалаар 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 1 жил хорих ялыг 2 жил болгож, мөн уг хорих ял дээр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийцүүлэн хассанаар 2 жил 3 сар 9 хоног, нийт эдлэх ялыг 4 жил 3 сар 9 хоног хорих ялаар тогтоож шийдвэрлэсэн, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 137 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ял дээр өмнөх Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 111 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 397 дугаар магадлалаар өөрчлөлт оруулсан нийт 4 жил 3 сар 9 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 4 сар 8 хоногийн ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 6 жил 4 сар 8 хоногийн хугацаагаар тогтоосон байх ба Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 146 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 2 жил 11 сарын хугацаагаар хорих ялыг Өршөөлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж суллагдсан, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 17 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 2 жил 3 сар 5 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг мөн хугацаагаар хорих ялаар сольж шийдвэрлэсэн, 2022.05.31-ний өдрийн байдлаар 2 жил 05 хоногийн хорих ял эдлээгүй үлдсэн /1хх-187-223, 2хх-2-18/ байна.   

Тодотговол, Ц.О,нь Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 137 дугаартай шийтгэх тогтоолоор биечлэн эдлүүлэхээр тогтоосон 6 жил 4 сар 8 хоногийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 5 хоногийн хорих ялтай, тус ялыг биечлэн эдлүүлэх үндэслэлтэй гэж үзнэ.     

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Ц.ОЭрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн 2.1-д зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг хорих ял дээр  өмнөх Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 137 дугаартай шийтгэх тогтоолоор биечлэн эдлүүлэхээр тогтоосон 6 жил 4 сар 8 хоногийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 5 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 7 жил 5 хоногийн хугацаагаар тогтоож, тус хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.     

 

  1. Бусад асуудал   

Тус хэрэгт 1 ширхэг компакт диск хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 17 дугаартай захирамжийн дагуу Ц.О,нь Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 445 дугаар хорих ангид хорих ял эдэлж байсан, харин Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022.05.23-ны өдрийн 167 дугаартай захирамжаар   тухайн хорих ангиас шилжүүлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 461 дүгээр хорих ангид шилжүүлэн цагдан хорихоор шийдвэрлэсэн боловч тийнхүү 2022.05.31-ний өдөр хорих ялын тооцоо хийснээр 461 дүгээр хорих анги руу шилжүүлсэн /2хх-2-18, шүүх хуралдааны тэмдэглэл/ байх тул тус өдрөөс эхлэн шүүх хуралдаан болтол буюу 2022.06.20-ны өдрийн байдлаар нийт 20 хоног цагдан хоригдсон, тус хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулж тооцно.       

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  

 

                                                                        ТОГТООХ нь : 

 

1. Шүүгдэгч Ц.Охулгайлах гэмт хэргийг гурван удаагийн үйлдлээр, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д  зааснаар шүүгдэгч Ц.О5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.      

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О,Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 5 жил хорих ял дээр өмнөх Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 137 дугаартай шийтгэх тогтоолоор биечлэн эдлүүлэхээр тогтоосон 6 жил 4 сар 8 хоног хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 5 хоног хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 7 жил 5 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Обиечлэн эдлэх 7 /долоо/ жил 5 /тав/ хоногийн хоног хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.        

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Оцагдан хоригдсон 20 хоногийг түүний эдлэх хорих ялын хугацаанд оруулан тооцсугай.    

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Онийт 2.039.500 төгрөг гаргуулж, хохирогч Н.Энхтуяад 1.830.600 төгрөг, хохирогч Б.С208.900 төгрөг тус тус олгосугай.     

7. Тус хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.   

8. Тус хэрэгт хураагдсан 1 ширхэг компакт дискийг хэрэгт нь уг хэргийг хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээсүгэй.    

9. Шүүгдэгч Ц.Оцагдан хорьж, түүний эдлэх ялыг 2022.06.20-ны өдрөөс эхлэн тоолсугай.          

10. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

11. Эрх бүхий прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

            12. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.О,авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.ГАНБААТАР