Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
Хэргийн индекс | 188/2022/1536/Э |
Дугаар | 2022/ШЦТ/1550 |
Огноо | 2022-12-19 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Г.Лхагвасүрэн, |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1550
2022 12 19 2022/ШЦТ/1550
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,
Хохирогч Р.С,,
Улсын яллагч Г.Лхагвасүрэн,
Шүүгдэгч Н.Энарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар :
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Э”т холбогдох 2208034661927 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймагт төрсөн, настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “А” ХХК-нд ахлах тогооч ажилтай, ам бүл 5, ээж, нөхөр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Н.Э
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.Энь 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин 25-23 тоот гэртээ “мөнгө нэхэж хэл амаар доромжиллоо” гэх шалтгаанаар тухайн үед үүссэн маргаанаас хохирогч Р.С,гийн биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :
Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:
Шүүгдэгч Н.Энь 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин 00-00 тоот гэртээ “мөнгө нэхэж хэл амаар доромжиллоо” гэх шалтгаанаар тухайн үед үүссэн маргаанаас хохирогч Р.С,гийн биед хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
хороо Хилчин 00 намайг хүн зодоод байна гэх...тэмдэглэл /хавтаст хэргийн 05 дахь тал/,
Цагийн үед манай нөхөр Батболдын төрсөн дүү Энхцэцэгээс зээлсэн мөнгөнийхөө үлдэгдлийг авахаар Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчиний 25-23 тоот хаягт очиход хүн байгаагүй ба хэсэг хугацааны дараа Энхцэцэг ганцаараа ирсэн ба зээлсэн мөнгөө асуутал надад мөнгө байхгүй надаас юугаа авдаг юм нөхөр чинь 5 жилийн өмнө манайхаас машин авсан тэр машиныхаа мөнгөнд суутгана гээд хэрүүл хийгээд бид гурав гэрт нь орж маргалдаад би нөхөртөө танайхан мөнгө төгрөгөө өгөхгүй байна гэж хэлээд уурлатал С, чи миний ахыг доромжиллоо гэж хэлээд миний үснээс зулгаагаад намайг доош дарж байгаад миний цээж рүү хөлөөрөө өвдөглөөд намайг унагааж байгаад миний цээж хэсэг дээр нэг удаа дэвсээд зодоод байхаар нь би буцаагаад үснээс нь зулгаагаад бид хоёр зодолдсон тэр үед манай нөхөр болиулсан..тэгээд гэрээс нь гараад явсан. Энхцэцэг нь миний нөхөр Батболдын төрсөн дүү нь байгаа юм. Миний үснээс зулгаагаад намайг өвдөглөж цохиж зодохоор нь би буцаагаад үснээс нь зулгаасан. Надад Н.Э”ээс ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй. Би гомдолтой байна...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23 дахь тал/,
- шинжээчийн дүгнэлт: Р.С,гийн биед цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл тухайн цаг үед үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх /хавтаст хэргийн 30 дахь тал/,
- шүүгдэгч Н.Э”ийн... Миний бие санал нийлж байна. Сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Надад ямар нэгэн маргах зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Баримттай хохирол нэхвэл төлнө..гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38-39 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
2. Хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт :
Шүүгдэгч тухайн гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтуудыг шалгаж, үнэлэхэд:
2.1. Тус баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй бөгөөд тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, хангалттай байх шаардлага хангагдсан гэж үзэв.
2.2. Шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэр, гэмт үйлдэл ба хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон, тус шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн субьектив болон объектив шинж хангагдсан байна.
2.3. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийг үгүйсгэх үндэслэл, нотлох баримт тогтоогдоогүй.
2.4. Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа зөвшөөрөх эсэх нь түүнд хуулиар олгогдсон эрх учраас түүний тус эрх зөрчигдөөгүй.
Шүүгдэгч Н.Эмөрдөн байцаалт, шүүх хуралдаанд мэдүүлэг авахад түүнд хуулиар олгогдсон эрхийг танилцуулж, тайлбарласан байх ба /хх-38-39, шүүх хуралдааны тэмдэглэл/ тус шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогчийн мэдүүлэг, хамаарах бусад нотлох баримтын эх сурвалжаар нотлогдсон байгааг дурдах нь зүйтэй.
Иймд шүүгдэгч Н.Э”хүний биед хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
3. Хохирол, хор уршиг:
Тус гэмт хэргийн улмаас хохирогч нь хохирлын баримт гаргаагүй байх боловч хохирогч тус гэмт хэргийн улмаас өөрсдийн эрүүл мэндэд учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх :
Тус хэрэг нь шүүгдэгч Н.Э”, хохирогч Р.С, нар нь зээлсэн мөнгө өгөхгүй байна гэх шалтгаанаар маргалдан улмаар хоорондоо маргасан буюу тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас үйлдэгдсэн болохыг үгүйсгэх боломжгүй, шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.
Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, “А”,” ХХК-д ахлах тогооч ажилтай, ам бүл 5, гэх болон ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт цугларсан, /хх- 44-77, шүүх хуралдааны тэмдэглэл/ судлагдсан байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан, талуудын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э”т 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгөөр тооцон, 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Уг хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар
Шүүгдэгч Н.Э”500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э”т оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э”т оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, хохирогч хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Э”т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГАНБААТАР