Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 138

 

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1.  Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар ... оны  ... дүгээр сарын ...-ны өдөр төрсөн охин П.А-г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоон эцэг Ж.П-р сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

2. Монгол Улсын Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 108 дугаар зүйлийн 108.1, 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3-т зааснаар нэхэмжлэгч Дорноговь аймаг Замын-Үүд сумын 1 дүгээр баг ... дүгээр байр ... тоот, 53.7 мкв, 2 өрөө орон сууцыг хариуцагч Ж.П-н өмчлөлд үлдээж, хариуцагч Ж.П-с 15,361,910 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.А-д олгож, нэхэмжлэгч Л.А-н нэхэмжлэлийн шаардлагаас 78,678,090 төгрөгний хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Ж.П-н Дорноговь аймаг Замын-Үүд сумын 1 дүгээр баг ... дүгээр байр ... тоот, 53.7 мкв, 2 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөс Л.А-г хасуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасугай.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Л.А-н улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 659,642  төгрөгийг, хариуцагч Ж.П-н сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.П-с 266,252.4 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.А-д, нэхэмжлэгч Л.А-с 70,200 төгрөгийг гаргуулан хариуцагч Ж.П-д тус тус олгосугай.

4. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар эцэг, эх хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүргээ хэвээр үргэлжлэхийг дурдсугай.

5. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

6. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах  эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ          Б.Н