Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 2023/ШЦТ/279

 

  

 

 

 

 

 

 

 

 

2023          03            17                                    2023/ШЦТ/279

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Ё” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж,

нарийн бичгийн дарга Б.Энхтуул,

улсын яллагч Г.Түвшинбаяр,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Г, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан,

иргэний хариуцагч Н.Ө.А итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О,

шинжээч эмч Ц.Ганболд,

гэрч Д.Г, Б.С, А.Н,

шүүгдэгч Н.Н, түүний өмгөөлөгч П.Одонтунгалаг нарыг оролцуулан эрүүгийн 2109013971915 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, .....-ний өдөр ..... төрсөн, .... настай, эмэгтэй, дээд боловсролтой, эх баригч мэргэжилтэй, Н.Ө.А эх баригч ажилтай, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт .... тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Н.Н /регистрийн дугаар ...../,

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

Н.Н нь Н.Ө.Ат эх баригч ажилтай байх хугацаандаа Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Н.Ө.А Коронавируст халдвар (Ковид-19)-ын тусгаарлах тасагт 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс хэвтэн эмчлүүлж байсан коронавируст халдвартай өвчтөнд эмчилгээ, үйлчилгээ үзүүлж байхдаа 2021 оны 09 дүгээр сарын 23-аас 24-нд шилжих шөнө 00 цагийн орчим өвчтөн С.Б биеийн байдалд өөрчлөлт орж, зүрхээр хатгуулах, зүрхний цохилт цөөрөх шинж тэмдэг илэрсэн нөхцөл байдалд зүрхний цохилтыг сайжруулан дэмжих үйлчилгээтэй Атропин тариаг хийх гэж байгаад андуурч, араг ясны булчин сулруулдаг, түргэн үйлчилгээтэй, хэрэглэх үедээ зохиомол амьсгал зайлшгүй шаардлагатай Тракриум /атракуруим бесилат/ олон улсын нэршилтэй, худалдааны нэршил нь ATRAFINE нэртэй эмийг эм, тариа олгох хэсгийн ажилтныг эзгүйд авч өвчтөн С.Бтарьсны улмаас буюу эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч дээрх эмийн бодисын үйлчлэлийн улмаас ухаангүй болж, амьсгалын дутагдалд орж, улмаар эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаад 2019 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 05 цаг 54 минутад нас барсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокуророос Н.Нгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн дүгнэлт

Хавтас хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Ггийн мэдүүлэг, шүүгдэгч Н.Нгийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр мэдүүлсэн мэдүүлэг, тайлбар, гэрч Ц.Б, С.Б, Ч.Э, О.Б, З.Д, Д.А, А.Н, Б.А нарын мэдүүлэг, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн №2068 дугаар дүгнэлт зэргээр шүүгдэгч Н.Н нь Н.Ө.Ат эх баригч ажилтай байх хугацаандаа Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Н.Ө.А Коронавируст халдвар (Ковид-19)-ын тусгаарлах тасагт 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс хэвтэн эмчлүүлж байсан коронавируст халдвартай өвчтөнд эмчилгээ, үйлчилгээ үзүүлж байхдаа 2021 оны 09 дүгээр сарын 23-аас 24-нд шилжих шөнө 00 цагийн орчим өвчтөн С.Б биеийн байдалд өөрчлөлт орж, зүрхээр хатгуулах, зүрхний цохилт цөөрөх шинж тэмдэг илэрсэн нөхцөл байдалд зүрхний цохилтыг сайжруулан дэмжих үйлчилгээтэй Атропин тариаг хийх гэж байгаад андуурч, араг ясны булчин сулруулдаг, түргэн үйлчилгээтэй, хэрэглэх үедээ зохиомол амьсгал зайлшгүй шаардлагатай Тракриум /атракуруим бесилат/ олон улсын нэршилтэй, худалдааны нэршил нь ATRAFINE нэртэй эмийг эм, тариа олгох хэсгийн ажилтныг эзгүйд авч өвчтөн С.Б тарьсны улмаас хохирогч дээрх эмийн бодисын үйлчлэлийн улмаас ухаангүй болж, амьсгалын дутагдалд орж, улмаар эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаад 2019 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 05 цаг 54 минутад нас барсан үйл баримт нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Н.Нгийн дээрх эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч нас барсан үйл баримт нь: 

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Нгийн мэдүүлсэн: “...Би 2021 оны 9 сарын 14-нөөс 24-ний өдрийг хүртэл ковидын тасагт ажиллахаар томилогдсон. 2021 оны 9 сарын 23-ны шөнө цагийн тариагаа хийгээд 407 дугаар өрөөнд явж байхад хажуу өрөөний өвчтөн над дээр ирж “манай өрөөний өвчтөн зовуурилаад байна” гэж хэлэхэд нь би гүйж ороод “танд ямар зовуурь байна вэ?” гэхэд “миний амьсгал давхцаад байна” гэсэн. Би даралт болон пульсийг нь үзэхэд даралт нь 90/60, пульс нь 40-50-ын хооронд байсан. Надад Д.Г эмчийн утасны дугаар байгаагүй учир би А.Н сувилагч руу залгаж өвчтөний биеийн байдлыг хэлээд цааш нь “эмчид хэлж өгнө үү” гэхэд “за” гээд утсаа салгасан. Дараа нь над руу эмч залгасан. Би эмчид өвчтөний биеийн байдлын талаар хэлэхэд Д.Г эмч надад “атропина шингэлээд хийгээрэй” гэж хэлсэн. Тэгээд би өвчтөн өөрийнхөө үйлдлийг тайлбарлаад 5 давхар руу орж атропинаг хайгаад олохгүй болохоор нь би Б.С рүү залгаж хаана байгааг нь асуухад “хөргөгчид байгаа” гэж хэлсэн. Тэгээд хөргөгчөөс хайхад 2 эм давхарлаад тавьсан байсан. Би дээд талд байсныг нь авч унтаад буцаж өвчтөн дээрээ очоод тариагаа хийсэн. Тариа хийж дууссаны дараа өвчтөний амьсгал давхцаж, цочрол өгч эхлэхэд нь би А.Н сувилагч руу дахин залгаж “өвчтөн муудаад байна, эмчийн яаралтай дуудаарай” гэж хэлсэн. Ингээд удалгүй эмч нар орж ирээд өвчтөнийг сэхээний тасагт шилжүүлсэн...” гэв.

түүний мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “…Г эмч нь Н сувилагчийн дугаараас над руу залгаад С.Б Атропин сульфат тариаг 0.3 граммаар сурсаар хийгээрэй гэж хэлсэн. Ингээд би 402 тоот өрөөнөөс гараад 408 тоот өрөө рүү орсон бөгөөд С.Б Ковидын цагийн эмчилгээгээ хийгээгүй бөгөөд Гэрэлчимэг эмч зөвлөсний дагуу 5 давхар руу гарч Атропин сульфат тариаг авсан. Тухайн тариаг би 5 давхрын эм, тарианы өрөө рүү орж эм, тариа хадгалах хөргөгчөөс Атропин сульфат тариаг авсан. Энэ тариаг авах үед эм, тарианы өрөөнд хүнд байгаагүй бөгөөд бүгд цагийн тариандаа явсан байсан. Ингээд уг тариагаа аваад 408 тоот өрөөнд орж С.Б уг тариагаа гарт нь байсан уян зүүгээр дамжуулан хийсэн. Тариа хийгээд 2-3 минутын дараа С.Б өвчтөний амьсгал улам давчдаад эхэлсэн бөгөөд би энэ талаар Н сувилагчид хэлж А, О, Г эмч нарыг дуудаарай гэж хэлсэн, ингээд удаагүй эмч нар орж ирсэн бөгөөд Оюунтунгалаг эмч өвчтөнөө эллэг, массаж, адерналин тариагаар хийсэн зэрэг эмчилгээ хийсэн...” гэсэн мэдүүлэг /3хх-н 20-24/,

 

шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Ггаас мэдүүлсэн: “...Миний дүү улсын зөвлөх багш болтлоо ажилласан. Суурь өвчин байхгүй, 4 хүүхдийн ээж. Миний дүү ажил дээрээсээ Коронавируст халдвар (Ковид-19) тусаад гэртээ хариагүй шууд Н.Ө.Ат тусгаарлагдсан. Эмнэлэгт хэвтсэнээс хойш орой бүр дүрс дуудлага хийхдээ “...миний биеийн байдал сайжирч байгаа, сайхан болж байгаа..” гээд инээгээд ярьдаг байсан. Нас барахынхаа урьд орой “...өнөөдрөөс нэг тариа нэмж тарьсан. Тэгээд миний бие бүр сайхан болж байна...” гэж хэлж байсан. Түүнээс хойш дахин холбоо барьж чадаагүй. Эмнэлгийн удирдлагуудын зүгээс “...манай ажилтан буруу тариа хийсэн нөхцөл байдал тогтоогдлоо. Та бүхэн хууль хяналтын байгууллагад хандаарай...” гэж хэлсэн. Иймд миний дүүгийн нас барсан шалтгаан нь түүнд буруу тариа хийснээс болсон гэж үзэж байна. Талийгаачийг задлан шинжилгээнд оруулахад Коронавируст халдвар (Ковид-19)-ын улмаас нас барсан гэсэн бичигтэй өгсөн байсан. Тэгээд оршуулах ёслол болох өглөө задлан шинжилгээ хийсэн шинжээч эмч “...Коронавируст халдвар (Ковид-19)-оор нас барсан хүний зүрх, уушгинд өөрчлөлт орсон байдаг. Энэ хүний зүрх, уушгинд ямар нэгэн өөрчлөлт ороогүй байна. Ямар учраас задлан шинжилгээ хийлгэж байгаа вэ?...” гэж асуусан. Миний дүү 3-19 насны 4 хүүхэдтэй. Түүний нөхөр 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдөр зуурдаар нас барсан. Миний дүү орон сууцны ипотекийн зээлд хамрагдаж 90.000.000 төгрөгийн зээл авсан байсан. Үүнээс 76.477.603 төгрөгийн үлдэгдэлтэй. Энэ өр түүний хүүхдүүдэд өвлөгдөж байгаа. Мөн оршуулгын зардал 3.090.000 төгрөг, буяны ажлын зардал 3.473.250 төгрөг, нотариатын зардалд 1.300.000, нийт 84.358.953 төгрөг нэхэмжилж байна. Иймд зохих этгээдээс дээрх хохирлыг гаргуулж өгнө үү... гэв.

түүний мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 05 цаг 54 минутад манай дүү С.Б нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулах Өргөө амаржих газарт Ковидын оноштой эмчлэгдэж байгаад нас барсан. Манай дүү 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Ковидын шинжилгээний хариу эерэг гарсан тул уг эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. Ингээд 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн өглөө 05 цаг 54 минутад нас барсан тул энэ хэрэгт би хохирогчоор оролцож байна. Ямар учраас би хохирогчоор оролцож байгаа гэхээр талийгаач С.Бнөхөр Б Ц нь 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдөр нас барсан, мөн 3-18 насны хүүхдүүдтэй, мөн төрсөн дүү С.Б нь 8 сартай бие давхар учир надаас өөр хохирогчоор оролцох хун байхгүй байгаа. Дөрвөн хүүхдээ орхиод цэл залуухан 45 насандаа өөд болсон, мөн ковидын эмчилгээ хийлгэж байгаад буруу тариа хийсэн асуудлаас болж нас барсанд гомдолтой байна. Шинжээчийн дүгнэлтэд Ковидоор нас барсан гэж тусгаагүй байна. Мөн нэмж хэлэхэд ажил явдал гаргасны өглөө шүүх эмнэлгийн эмч Г дуудан уулзсан бөгөөд ямар учраас задлан шинжилгээ хийлгэж байгаа талаар асуусан, тэр үед нь бид нар буруу тариа хийснээс болж нас барсан гэж үзэж байгаа тул задлан шинжилгээ хийлгэж байгаа гэдгийг хэлсэн. ингээд ямар тариа хийсэн талаар талийгаачийн төрсөн дүү Б тарианы нэрийг бичүүлэн авч байсан. Тэгээд Тракриум гэсэн тариа гэж хэлж өгсөн тэгтэл тийм бол ойлгомжтой юм байна аа, мөн Ковидоор нас бараагүй уушги бол зүгээр байна аа гэж хэлээд явсан. Талийгаач С.Б 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрүүдэд хэвтэн эмчлүүлж байхад гаднаас эм, тариа авч ирж хийлгэсэн удаа байхгүй, улаан бүс байсан учир гаднаас эм, тариа авч ирэх боломжгүй байсан..." гэсэн мэдүүлэг /хх-н 42/,

 

шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч Б.О мэдүүлсэн: “...Миний бие Өргөө амаржих газрын хуулийн мэргэжилтнээр ажиллаж байгаа. Энэ хэрэг гарснаас хойш Өргөө амаржих газрын удирдлага 2 дахь удаагаа солигдож байгаа бөгөөд энэ хэрэгт байгууллагыг төлөөлөх эрхийг надад өгсөн. Өргөө амаржих газар шүүхийн гарах шийдвэрийг хүндэтгэж биелүүлэхээ илэрхийлсэн... гэв.

 

шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Д.Гийн мэдүүлсэн: “...Би мэдээгүйжүүлэлтийн эрчимт эмчилгээний тасгийн эмч мэргэжилтэй. Энэ үүргийнхээ дагуу би Өргөө амаржих газрын 5 давхарт буюу Коронавируст халдвар (ковид-19)-аар өвчлөөд хүндэрсэн хүмүүсийн 4 ортой тасагт ажиллаж байсан. Бид 7 хоногоор хонож ажиллаж байсан. Хонож ажиллаж үед 9 дүгээр сарын 22-ны өдөр “Б өвчтөний зүрхний цохилт цөөрөөд байна” гэхэд нь би очиж үзээд зүрх дэмжих тариаг бичиж, хийлгэсэн. Тухайн үед улаан бүсэд цаасан баримт хөтлөхийг хориглож байсан учир бид үзлэгээ хийгээд 1 давхар буюу ногоон бүсэд очиж өвчтөний түүхээ бичдэг байсан. Тэгэхэд тухайн өвчтөнд ребоксин, гепарин, атропин зэрэг зүрх дэмжих тариаг бичиж, хийлгэсэн. Атропин бол бүх тасгийн яаралтай тусламжийн эмийн тасагт байдаг энгийн тариа бөгөөд эмчийн хяналтад хийх шаардлагагүй. Тухайн шөнө манай өвчтөн засраад хоносон. Маргааш нь эмчлэгч эмчид нь хэлсэн. Хэрэг гардаг өдөр над руу Н.Н “Б бие муудлаа” гэж залгахад нь би “атропин шингэлээд хийчих” гэж хэлсэн. Эмнэлгийн дунд мэргэжилтэн өвчтөнийхөө амин үзүүлэлтүүдийг хянан үүрэгтэй байдаг. Энэ үүргийнхээ дагуу сувилагч Н.Н өвчтөний амин үзүүлэлтүүдийг надад хэлсэн. Тэгээд Н.Н тариа хийсний дараа өвчтөний биеийн байдалд өөрчлөлт ороод байна гэхэд нь би шууд дээшээ гараад очоод үзэхэд өвчтөний амьсгал, зүрх зогссон байсан. Тэгээд зүрхний массаж хийхэд буцаж сэргэсэн учир эрчимт эмчилгээнд авч амьсгалыг зохиомлоор удирдсан. Тэр шөнөдөө өвчтөний хажууд сахиж хонохдоо өвчтөний биеийн байдал яагаад ийм нөхцөл байдалд орсон талаар бодож үзээд Н.Нгаас асуухад “атропин хийсэн” гэж хэлсэн. Гэтэл урд өдөр нь атропин тариа хийхэд сөрөг хариу урвал үзүүлээгүй тул дахин атропин хийхэд ингэж сөрөг үзүүлэх боломжгүй тул эмнэлгийн удирдлагуудад шалгаж өгөх талаар хүсэлт тавьсан... гэв.

түүний мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Миний бие Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулах Н.Ө.Ат 2013 оны 12 дугаар сараас мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тасагт эмчээр ажиллаж байна. 2021 оны 9 дүгээр сарын 17-оос 24-ний өдрийн хугацаанд Өргөө амаржих газрын Ковидын тасагт мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний эмчээр ажиллаж эхэлсэн. Эмнэлгийн нэгдсэн мэс засал, эрчимт эмчилгээ мэдээгүйжүүлэгийн тасгийн эрхлэгч хуваарь гарган, эмнэлэг эрхэлсэн орлогч даргын баталсан хуваарийн дагуу ажилласан. Ер нь бол мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний чиглэлээр хагалгаа хийж байгаа өвчтөнүүдэд мэдээ алдуулах, эрчимт эмчилгээний 4 ор байсан бөгөөд уг орон дээр хэвтсэн өвчтөнүүдийг эмчлэх чиг үүрэгтэй ажиллаж байсан. Тухайн үед О, А эмч нарын хамт ажиллаж эхэлсэн бөгөөд хүмүүсээ хуваарилан авсан бөгөөд тухайн үед эрчимт эмчилгээнд хүмүүс хэвтээгүй байсан, ор хоосон байсан тул манай ажилтан Ковидын халдвар авсан 10 гаран өвчтөн байсныг намайг үзэж эмчлэх үүрэг өгсөн. энэ үүргийг тасгийн эрхлэгч Оюунчулуун өгсөн. 2021 оны 9 дүгээр сарын 17-оос 24-ний өдрийн хугацаанд улаан бүсэд Оюунтунгалаг, Амаржаргал, Гэрэлчимэг бид гурав, тасгийн эрхлэгч Оюунчулуун ерөнхийд нь хариуцаж байсан, эх баригч Б, Н нар байсан, сувилагч Н, С, хагалгааны сувилагч Д, ариутгагч, асрагч, туслах сувилагч, тасгийн бага эмч Уламбаяр нарын бүрэлдэхүүнтэй ажилласан. Улаан бүсэд эмчлэгдэж байгаа өвчтөний "Өвчний түүхэн"-д тухайн үед үүрэг гүйцэтгэж байсан эмч нар өөр өөрсдийн өвчтөнийг хариуцан ажиллаж байсан. 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлээд ачаалал ихтэй байсан учир өмнө байсан 160 ор дээр нэмээд 40 ор оруулсан учир 4 эмч нэмж ажиллуулах болсон. Э, Л, У, Б нарыг ажиллуулсан. Улаан бүсийн 408 тоот өрөөнд эмчлэгдэж байгаа өвчтөнүүдээс Б нь манай ажилтан байсан учир би үзэж эмчилгээ хийж байсан. Бусад өвчтөнүүдийг 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийг дуустал А эмч үзэж байсан. 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн Э эмч үзэж эмчилж байсан. Миний бие эрчимт эмчилгээний эмчээр 21 жил ажиллаж байгаа бөгөөд эмч нар мэргэжил арга зүйн зөвлөгөө авах үүднээс надад хандаж байсан учир би мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч байсан. 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн орой 22 цагийн үед сувилагч Н нь 408 тоотод эмчлэгдэж байгаа С.Бгэдэг хуний зүрхний цохилт цөөрөөд байна гэж хэлсэн учир би орж үзэх болсон, тэгээд үзэхэд тухайн өвчтөн нь цээж давчдаад, цээж хөндүүрлээд байна гэж хэлсэн, үзэхэд зүрхний цохилт 38-39, захын цусны хүчилтөрөгчийн хангамж 96%, артерийн даралт хэвийн байсан /стори дээр бичсэн байгаа яг санахгүй байна/, тэр үед нь уг өвчтөнд зүрх дэмжих зорилгоор Атропин 0,3-р эхлээд судсаар хийлгэсэн, тэгтэл зүрхний цохилт нэмэгдэхгүй байсан учир үлдсэн 0,7-г хийлгэсэн. Зүрхний булчинд тэжээл өгөх зорилгоор судсаар Рибоксин 5мл, Витамин С4мл, Гепарин 1мл хийлгэсэн. Натри хлорид 0,9мл, 500 мл дуслаар, зүрх судасны эмчид үзүүлэх талаар зөвлөж өвчний түүхэн дээр бичин орхисон. Ингээд 22-ны өдөр өөр эмчилгээ хийх зөвлөгөө өгөөгүй. 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн өглөө 10 цагийн эмчлэгч эмч, эх барих эмэгтэйчүүдийн эмч Э таны хариуцсан С.Б өвчтөний зовуурийн талаар хэлээд зүрх судасны эмчид үзүүлээрэй, зүрхний талаар зовуурь гарсан, зүрхний цохилт цөөрсөн шүү, би нэлээн эмчилгээ хийсэн, одоо биеийн байдал нь ямар байна вэ гэж үр дүнгийн талаар асуухад Э эмч надад Б зүрхний цохилт 68 удаа байна аа гэж хэлхээр нь би урьд шөнийн эмчилгээ үр дун өгсөн байна гэж бодсон. Ингээд би 5 давхрын улаан бүсэд байх эрчимт эмчилгээний өрөөнд байсан 4 өвчтөнийг үзээд тэгээд улаан бүсээс ногоон бүс 1 давхар руу буугаад ирчихсэн байсан. Тэгтэл орой 22 цагийн үед сувилагч Н надад нөгөө Б зүрхний цохилт цөөрөөд 38, 39 болоод байна гэнэ ээ гэж Н эх баригч бага эмч ярьж байна гэж хэлсэн. Би тэр өдөр нь 1 дүгээр эмнэлгийн зүрх судасны эмч /нэрийг нь мэдэхгүй байна/-тэй ярьж зөвлөлдсөн байсан учир тухайн өвчтөний зүрхний цохилт дахин цөөрөх юм бол зүрхний цохилтыг дэмжих хэрэгтэй, мөн Ковидын эмчилгээнд хэрэглэж байгаа фавипиравир эм нь зүрхний цохилтыг унагаадаг учир энэ нь эмийн нөлөө байж магадгүй, эсвэл Ковидын шалтгаантай зүрхний булчингийн үрэвсэл байж магадгүй, дахин зүрхний цохилт цөөрөх юм бол Атропин гэдэг тариаг 1мл-ээр судсаар, Кардинал гэдэг тариаг натри хлорид 500мл дотор хийгээд дуслаар хийгээрэй гэж зөвлөсөн. Миний хувьд эх барих бага эмч Н өвчтөнийг үнэлээд 38-39 боллоо 23-ны орой 22 цагийн үед хэлэхэд би өөрөө ногоон бүсэд байсан бөгөөд ногоон бүсээс утсаар Н Атропинийг судсаар хий, араас нь 0,9 процентийн натри хлорид 500мл-ийг дуслаар хийхийг зөвлөсөн. Ингээд араас удаагүй Улаан бүс рүү орох гэж байхад С.Б өвчтөн сонин болчихлоо гэж Н надад хэлсэн. Ингээд би шууд халаадаа өмсөөд 408 тоотод ороход өвчтөн ухаангүй, гүрээнд судасны лугшилт тэмтрэгдэхгүй, хүүхэн хараа өргөссөн байдалтай, өөрийн амьсгалгүй байсан тул амилуулах суурь тусламжийг үзүүлэн нэмэлт баг дуудсан, өөрөөр хэлбэл 1 дүгээр төрөхийн жирийн тасгаас эрчимт эмчилгээний 1 дүгээр жижүүр эмч Д, ковидын тасагт хамт ажиллаж байсан О, А, мөн тэнд ажиллаж байсан сувилагч, туслах нарыг бүгдийг нь дуудсан. Тухайн өвчтөн 4 давхарт байсан бөгөөд манай яаралтай тусламжийн эм тариа эрчимт эмчилгээний хэсэг буюу 5 давхарт төвлөрч байсан, тэгээд 5 давхраас Дефибрилляторын аппарат, ларингоскоп, Амбумаска, Интубацны гуурс зэргийг авч амилуулах лавшруулсан тусламж үзүүлэхэд 30-40 минутын дараа С.Б зүрхний цохилт сэргэж, жигдэрч ирсэн тул амьсгалыг зохиомлоор удирдаж эрчимт эмчилгээний 4 өвчтөнийг шилжүүлсний дараа С.Б өвчтөнийг 5 давхрын эрчимт эмчилгээний хэсэгт шилжүүлэн амьсгалын аппаратад холбож зүрх судас дэмжих, тархи хамгаалах, тархины хаван хөөх, бусад шинж тэмдгийн эмчилгээг хийсэн. Эмчилгээнүүдийг эрчимт эмчилгээний хуудсанд бичин хавсаргасан байгаа. Ингээд 23-аас 24-нд шилжих шөнө өвчтөнийг тасралтгүй эмчилж байгаад 24-ний өдрийн өглөө мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний эмч Б.Б хүлээлгэн өгсөн, баг солигдоод хүлээлгэн өгөхөд С.Б зүрх судасны үйл ажиллагаа харьцангуй тогтвортой, амьсгал зохиомлоор удирдсан, шээсний гарц элбэг байсан. Бас зүрхийг шахуургын тариагаар дэмжиж байсан. Би эх баригч бага эмч Н 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хийлгэсэн. Атропин тариа хийхийг Н зөвлөж өвчтөний түүхэнд бичсэн. Н сувилагч Н утас байсан юм шиг байна лээ, Н нь Н утсаар над руу яриад байсан. Харин тариа сольж хийсэн талаар надад мэдэх зүйл байхгүй байна. Би 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр өвчтөнийг өөрийн биеэр үзсэн харин 23-ны өдөр бол өвчтөнийг үзээгүй Нарантуяад Атропин хийхийг зөвлөж, мөн өвчний түүхэнд бичсэн. Атропин гэдэг тариа нь зүрхний цохилтыг сайжруулан дэмжих, шүлс болон цэрний ялгаралтыг багасгах үйлчилгээтэй хэрэглэгддэг тариа байгаа. Тариа хийхэд Аюулгүйн хайрцаг хамт явж байдаг бөгөөд 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 22 цагийн үед Н өвчтөн С.Б тарьсан тарианы шил, тариур аюулгүйн хайрцагт бүгдийг нь хийсэн байх. Ковидын улаан бүсээс ямар нэг зүйл гаргахыг хориглодог, харин эмнэлгийн хог хаягдлыг тусгай журмаар устгадаг байх, би тэр талаар мэдэхгүй байна. 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн өглөө би Н 7 цагийн үед Ковидын тасгийн сэхээний хэсэгт дуудсан бөгөөд чи ямар тариа хийсэн бэ гэж асуухад Атропин гэсэн гэж надад хэлсэн, гэхдээ миний хувьд дотроо хардсан бөгөөд яагаад гэхээр Атропин тариа нь зүрхний цохилтыг дэмжинэ гэхээс хэзээ ч зогсоохгүй тийм учир би хардаад асуусан, тэгтэл Атропин хийсэн гэсэн, ингээд би Ковидын тасгийн эрхлэгч Оэнийг шалгаад өгөө андуурсан байж магадгүй гэхэд эмчилгээ эрхэлсэн орлогчид хэлнэ л гэж хэлсэн. Тарианы хувьд тухайн үйлдвэрлэгч улсын худалдааны нэршил нь Атрафайне юм байна лээ, тэрнээс бол яг эмчилгээнд хэрэглэгддэг нэр нь Тракриум гэсэн нэртэй 2,5 мл-тэй тариа юм аа. Тракриум нь ерөнхий мэдээгүйжүүлэгийн үед бүх булчинг сулруулан цагаан мөгөөрсөн хоолойнд гуурс тавьж амьсгалыг удирдахад хэрэглэдэг тариа байгаа юм аа. Эмч нарын хувьд өвчтөнд ямар эмчилгээ хийх талаар зөвлөж, өвчтөний түүхэн дээр бичдэг, харин тариа, тариур зэргийг хэрхэн хаанаас яаж авдаг талаар мэдэхгүй, сувилахын албаныхан мэдэх байх. Миний өвчтөнд хийхийг зөвлөсөн Атропин гэсэн тариа хаана хадгалагддаг талаар сайн мэдэхгүй байна, гэхдээ 5 давхарт л бүх эм тариа л хадгалагдаад байдаг юм байна лээ. Миний хувьд тариа андууран хийсэн болов уу гэж хардаж О хэлсэн, надад бол мэдсэн юм байхгүй ээ. Эмнэлгийн удирдлагуудаас ар гэрийнхэнд нь тариа андууран хийсэн гэж хэлсэн эсэхийг би мэдэхгүй байна. 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Н.Н сувилагч нь Ковидын тасгийн 408 тоот өрөөнд тариа хийх явцад би эмнэлгийн 1 давхарт ногоон бүсэд байсан. Намайг ногоон бүсэд байх үед сувилагч Нармандах над дээр ирээд өвчтөн С.Б пүльс цөөрөөд байна гэнэ ээ, гэж надад хэлсэн. Ингээд би утсаар нь Н.Нд өчигдрийн хийсэн Атропин тариагаа судсаар 1 мл хийчих гэж хэлсэн. Тэгээд удаагүй байж байхад Н нөгөө хүн чинь сонин болчихлоо гээд Н.Н ярьж байна гэж хэлсэн. Ингээд болов гээд хамгаалалтын халаад, маск, малгай бээлий өмсөөд шууд дээш ээ цахилгаан шатаар 4 давхар руу гарсан..." гэсэн мэдүүлэг /1хх-н 40-42, 56/,

 

шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Б.Сийн мэдүүлсэн: “...Би 5 давхрын мэдээгүйжүүлэлтийн тасагт байсан эм, тариаг хариуцан ажиллаж байсан. Тухайн үед эм, тариагаа тоолж хүлээн авдаг байсан. Тухайн тариаг хэрэглэх заалттай өвчтөн байгаагүй. Н.Нг атропин тариа авахаар залгахад нь би ногоон бүсэд байсан тул хаана байгааг нь хэлж өгсөн. Урьд өдөр нь би Н.Нд зааж өгөөд байдаг газраас нь авхуулаад өөрт нь найруулаад өгч явуулсан. Хэрэг гарсан өдөр тракрум болон атропин гэсэн 2 тариа хөргөгчид зэрэгцсэн байсан. Тэгээд миний 7 хоногийн хугацаа дуусахаас нэг хоногийн өмнө эм тариагаа тоолоход бүрэн байсан. Харин ээлжээс буух үедээ эм, тариаг тоолоход тракрум тарианаас нэг ширхэг дутсан байсан. Сувилагч нар энгийн эм тариаг эмчийн бичгээ тулгаад өөрөө очоод авч болдог. Тэгээд дараа нь түүврээр тулгаад явдаг. Мэдээгүйжүүлэлтийн тариаг надаас авдаг... гэв.

түүний мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2006 оноос хойг мэдээгүйжүүлэгийн сувилагч албан тушаалд ажиллаж байна. Миний бие ковидын тасгийн хагалгаа болон эрчимт эмчилгээний хэсэгт сувилагчийн үүрэг гүйцэтгэсэн. 2021 оны 9 дүгээр сарын 16-аас 28-ны хугацаанд мэдээгүйжүүлэгийн тасгийн эмийн орлого, зарлагын бүртгэлийн дэвтрийг би хөтөлсөн. Тухайн үед надаас өөр хүн байгаагүй. Хагалгаа орох болон нэн шаардлагатай үед хэрэглэх үүднээс эм, тариаг бэлэн байлгах ёстой. Би Эрдэнэсувд сувилагчаас ээлж авч, бүртгэлийн дэвтэр дээр байгаа нэр төрлийн эм, тариа, эмийн хэрэгслийг тоо ширхгээр нь хүлээн авсан. /Бүртгэлийн дэвтрийг харлаа/ намайг эм, тариа, эмийн хэрэгслийг хүлээн авахад Атропин 7 ширхэг байсан, Тракриум 4 ширхэг байсан. 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр эм, тариа, эмийн хэрэгслийн бүртгэлээ хийн нүдээр тоолон үзэхэд Тракриум 1 дутуу байсан, харин 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Атропиныг 1 хүнд хэрэглэсэн. Би яаж сайн санаж байна вэ гэвэл “...сувилагч Н.Н Атропин тариаг хэрэглэх эмчийн заавар өгсөн гэсэн бөгөөд хэрхэн яаж хэрэглэхээ мэдэхгүй байсан тул би Атропин 1мл хэмжээтэйг нь 10мл болгон шингэлж өгөөд 3мл-г нь тусад нь таслаад шиприйзтэй 2 тариа болгоод тарианы шилний хамт өгч явуулсан. Ингээд Атропин нь 09 дүгээр сарын 23-ны өдөр ээлж хүлээлцэхэд 6 ширхэг болсон байна. Харин Тракриумын хувьд 4 ширхэг байснаа 3 ширхэг болсон байсан бөгөөд 1 дутуу байсан. Тухайн өдрүүдэд Тракриум хэрэглэж заалттай хүн байгаагүй. Үнэхээр ийм өвчтөн байсан бол надад мэдээлэл нь байх ёстой, эмчийн зааврын хүрээнд эмчийн хяналтад дор хэрэглэх учир би мэдэх ёстой. Эм, тариа, эмийн хэрэгслийн орлого, зарлагыг би хариуцдаг учир хөргөгчөөс эм авахдаа надад мэдээлэх ёстой. Сувилагч хөргөгчөөс тариа авахдаа эмчийн заавар, тарианы нэр, өвчтөний нэр зэрэг гурвалсан холбоосыг 3 удаа шалгах ёстой. Ингэж байж аюулгүй ажиллагаа зөв явагдах ёстой. Гэтэл Н.Нгийн хувьд 2002 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Атропин тариа хийх эмчийн заавар, зөвлөмжийн дагуу тариаг хөргөгчөөс авахдаа надад хэлээгүй авсан байсан. надад мэдээлсэн бол зөвлөөд зөв тариа аваад өгөх боломжтой байсан, гэтэл Атропин тариа нь хэвээрэй, Тракриум нь 1 дутсан байсан. Ийм алдаа гарах ёсгүй байсан. Тухайн үед би ногоон бүсэд амарч байсан бөгөөд надад хэлсэн бол би үүргийнхээ дагуу 5 давхар руу гараад хяналт тавих бүрэн боломжтой байсан. Би өөрөө хяналт тавьж байсан бол сувилагчид өгсөн эмчийн заавар буюу стори дээр бичигдсэн эмчилгээний баримтыг харах, шалгах ёстой. Хяналт тавиагүй учир сувилагч нарын захиалгын дагуу олгоно. Энгийн эм тариаг сувилагч нар өөрсдөө авдаг. Харин хагалгааны үед хэрэглэдэг Тракриум тариаг эмчийн хяналт дор хэрэглэх учир заавал би гараас гарт олгох ёстой. Ингээд орлого, зарлагаа бүртгэх ёстой. Гэтэл ийм процесс явагдаагүй, Тракриум тариа авсныг ч мэдээгүй. Ногоон бүсэд байх үед Н.Н сувилагч нь эхлээд хамт ажиллаж байсан Нармандах сувилагчийг дуудсан байсан бөгөөд дахин Гэрэлчимэг эмчийг дуудсан байсан. Удалгүй бүгдээрээ дээш ээ гараад ир гээд бид нарыг дуудсан. Ингээд би 4 давхарт очсон. Тухайн үед зүрхний цохилт буусан гэж байсан бөгөөд Атропин хийхийг зөвлөсөн байсан. С.Бнь эрчимт эмчилгээний тасаг буюу 5 давхар руу гарсны дараа Тракриум, Атропин тариа хийгээгүй. Учир нь би 5 давхар эрчимт эрчимт эмчилгээний тасагт үүрэг гүйцэтгэж байсан тул сайн мэдэж байна..." гэсэн мэдүүлэг /1хх-н 49-52/,

шүүхийн хэлэлцүүлэгт гэрч А.Нын мэдүүлсэн: “...Би Н.Нтай хамт Н.Ө.А Коронавируст халдвар (ковид-19)-ын тугаарлах тасагт ажиллаж байсан. Тухайн хэрэг гарах өдөр Н.Н цагийн тариагаа хийх гээд дээшээ гарсан. Би тэр үед нь “...цэгцлэх ёстой бичиг цаасны зүйлсээ цэгцэлчхээд хамт гаръя...” гэсэн боловч Н.Н ганцаараа гарсан. Тэгээд 4 давхарт гарчхаад над руу залгаад С.Бөвчтөний биеийн байдал, амин үзүүлэлтүүдийг хэлээд эмчид хэлээд өгөөч гэхэд нь Д.Г эмч миний утсаар “...Өчигдөр бас ингэж байсан. Нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагатай юм байна. Атропин хийгээрэй” гэж хэлсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа дахин залгаад “өвчтөний биеийн байдал тааруу байна” гэж хэлэхэд нь бид дээшээ гарсан. Биднийг очиход өвчтөн юм ярихгүй байсан. Тэгээд өвчтөнийг сэхээн амьдруулах тасагт шилжүүлсэн... гэв.

түүний мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...бие эмчилгээний сувилагчийн үүргийг гүйцэтгэсэн бөгөөд 4 давхарт ажиллаж байсан. Сувилагч нараас би, Нарантуяа, Содончимэг нар байсан. 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Н.Н бид хоёр сувилагчийн үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд 4 давхартаа өдрийн эмчилгээгээ хийчхээд тэгээд маргааш баг буух учир гээд тэгээд би ногоон бүсэд бичиг баримтаа цэгцлээд байж байсан. Тэгээд оройны эмчилгээ хийгдэх болсон бөгөөд Н.Н тариатай хүн цөөтэй байгаа учраас би явъя гээд гарсан. Ер нь бол үүрэг гүйцэтгэж байх хугацаанд ээлжээр явдаг байсан. Орой 22 цагийн тариа хийгддэг. Удалгүй Н.Н миний 88011057 дугаар руу залгаад 408 тоотод байгаа өвчтөний пульс /зурхний цохилт/ багатай байна аа эмчид үзүүлэх хэрэгтэй байна гэж хэлсэн бөгөөд би утсаа Д.Г эмчид өгөөд утсаар яриулсан, тэгтэл Д.Г эмч нь утсаар яриад зөвлөгөө өгсөн. 408 тоотын С.Бөвчтөний зүрхний цохилт ер нь бага байсан учир 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр зүрхний үйл ажиллагааг дэмжих тариаг хийсэн байдаг. Д.Г эмч орж зөвлөгөө өгөөд зүрхний үйл ажиллагаа дэмжих тариаг хийсэн байсан. Тэгээд 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр тариа хийх үед биеийн байдал нь муудсан байсан. Тэгээд удаагүй байх үед эргээд Н.Н нь над руу дахин залгаад тариа хийсний дараа өвчтөний биеийн байдал сонин болчихлоо гээд эмчийг дуудаарай, эмчид хэлээрэй гэж хэлсэн, би тэгээд хүний бие муудлаа гээд ногоон бүсэд байсан Гэрэлчимэг эмч, би, Содончимэг эмч болон тухайн багт байсан бүх эмч нар дээш ээ сандралдаад гарсан. Д.Г эмч утсаар яриад витамин С, рибоксин хийх, амин үзүүлэлтийг хянах зэрэг зөвлөгөө өгч байсан, яг тэр үед ээ зүрхний үйл ажиллагаа дэмжих Атропин тариа зөвлөсөн эсэхийг сайн санахгүй байна. Харин Д.Г эмч өмнөх өдөр нь өвчтөнөө үзээд Атропин тариа хийсэн байсан. Мөн тэр үедээ зүрхний үйл ажиллагаа зүрх судасны нарийн мэргэжлийн эмч дуудаж үзүүлэх хэрэгтэй юм байна гээд ярьж байсан. Тухайн үед Ковидын тасагт ээлжээс бусад гаднаас эмч оруулахад хүндрэлтэй байсан. Ковидын тасагт ажиллаж байгаа сувилагч нь өвчтөний биеийн байдлыг хянах, бага хүндрэлтэй байгаа үед өвчний шинж тэмдгийн талаар эмчид дамжуулан мэдээлэх, тэмдэглэл хөтлөх, мөн хэрэглэсэн эм, тариа, эмийн хэрэгслийн зарлагыг хөтөлдөг байсан. мөн шинээр ирсэн хүнийг хүлээн авч, эмчийн эмчилгээний зөвлөгөөг тулган үзээд, зөвлөгөө өгөөд тусгаарлах өрөө рүү оруулдаг байсан. Эмчийн хувьд өвчтөнөө хүлээн авна, биеийн байдлыг үзэх, өвчтөнийг эрэмбэлэн ангилах, төрөх дөхсөн өвчтөнийг төрүүлэх, өвчтөний биеийн байдлыг үзээд эмчилгээ бичнэ. Тухайн үед Эрүүл мэндийн сайдын тушаал гарсан байсан тэрийг л дагаж мөрдөж ажиллаж байсан. Сувилагч нь бие даан шийдвэр гаргаж өвчтөнд тариа хийх боломжгүй, зөвхөн эмчийн зөвлөснөөр, эмчийн заалтаар сорилт тавьж тариа хийдэг. Сувилагч нь энгийн эм тариа хийхэд эмчийн зөвлөснөөр сувилагч сорил тавиад харшлаагүй үед уг тариаг хийдэг, хэрэв сорил тавих үед харшлах юм бол энэ талаар эмчид хийгээд эмч өөрөө эмчилгээ бичих, эмчилгээгээ солих зэрэг ийм үйл явц явагдаж байсан. Тэрнээс энгийн эм тариа хийх үед сувилагчийг дагаад хянаад явах заавал үүрэг бол байхгүй. Харин хортой эмийн бодис хэрэглэх үед заавал эмчийн хяналтад дор хийгдэх ёстой байдаг. Атропин болон Тракриум тариаг сэхээн амьдруулах тасагт голлон хэрэглэгддэг, энгийн тасагт тэр болгон хэрэглэдэггүй, гэхдээ шаардлагатай эмийн хэрэгсэлд Атропин буюу зүрхний үйл ажиллагааг дэмжих тариа нь байдаг. Миний ажиллаж байсан 4 давхарт 70-80 хүнтэй байсан, өдөр бүр нь хүн гарч, нэмэгддэг байсан. Сувилагч нарын хувьд өдөр хэн хэн гэдэг өвчтөнд ямар эм, тариа хэрэгтэй байна гэсэн тоо гаргаад, тэгээд нэгтгээд хэрэгцээтэй байгаа эм, тариа, эмийн хэрэгслээ захиалдаг байсан. Атропин, Тракриум тариаг бид нар хийхгүй бөгөөд эрчимтийн тасгийн сувилагч нар хариуцан захиалга өгнө. Эмч тариа хийх зөвлөгөө өгөх үед сувилагч нар өөрсдөө ороод 5 давхраас авах боломжтой байдаг. Учир эм тариа агуулж байгаа хөргөгч, шүүгээ зэрэг нь онгорхой байж байдаг..." гэсэн мэдүүлэг /1хх-н 58-59/,

 

Гэрч Ц.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн өглөө 05 цаг 54 минутад манай ээж С.Б нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо 1 төрөх эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан. Манай ээж С.Бнь Ковид туссан гээд тэгээд 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн уг эмнэлэгт Koвидын тусгаарлалтад байсан. 2021 оны 9 дүгээр сарын 23-ний өдөр зүрхний цохилтын тоо нь буураад байх үед цохилтыг дэмжих тариа хийх гэж байгаад тэгээд зүрхийг нь зогсоодог тариа хийсэн байсан, энэ талаар эмч сувилагч нар нь өөрсдөө хүлээн зөвшөөрсөн. Тэгээд түүнээс хойш өнөөдрийг хүртэл эмчилгээ хийгдэж байгаа сэхэл авсангүй нас барсан, тэр тариа хийснээс хойш ухаан алдаад тэгээд тэрнээс хойш сэхээ орохгүй байсаар байгаад өнөө өглөө нас барсан. Эмнэлгийн зүгээс буруу тариа хийснээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд 1 дүгээр төрхийн эмнэлгийн дарга Энхцэцэг нь бид нарын хувьд буруу тариа хийснээ хүлээн зөвшөөрч байна та нар хуулийн дагуу явж болно гэж хэлсэн. Талийгаачийн төрсөн дүү С.Б нь нэг өрөөнд хамт эмчлэгдэж байсан бөгөөд энэ талаар мэдэж байгаа, мөн өрөөнд хамт эмчлэгдэж байсан нэг эмэгтэй байсан бөгөөд тэр хүн сайн мэдэж байгаа, буруу тариа хийсэн тэгээд ухаан алдаад унасан тэр бүх үед нь хажууд нь байсан..." гэсэн мэдүүлэг /1хх-н 22/,

 

Гэрч С.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...манай төрсөн эгч С.Бнь 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Ковидын шинжилгээний хариу нь эерэг гарсан бөгөөд тэр өдрөөс эхлэн Н.Ө.А буюу 1 дүгээр төрхийн улаан бүсэд хэвтэн эмчлүүлж байсан юм, би бас уг эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан, бид хоёр 4 давхрын 408 тоот өрөөнд хэвтэн эмчлүүлж байгаад 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр би эмнэлгээс гарсан, харин манай эгч хэвтээд үлдсэн. Тэгтэл 2021 оны 09 сарын 23-ны өдөр “Атропайн” гэсэн тариа хийсэн байсан. Энэ нь ямар учиртай тариа гэхээр амьсгал зүрхийг зогсоодог тариа байгаа юм. Эмчлэгдэж байх хугацаанд манай эгчийн зүрхний цохилтын тоо нь цөөрөөд минутад 35-40 хооронд цохилоод байсан тул зүрхний цохилтыг дэмжих Атропин гэсэн хийх ёстой байсан уг тариаг зөрүүлэн хийсэн байсан. Намайг эмнэлгээс гарсан өдөр буюу 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр зүрхний цохилтын тоо олшруулах, дэмжих Атропин гэсэн тариаг хийсэн, гэтэл маргааш нь уг тариа хийхдээ андуураад Атропайн гэсэн амьсгал зүрхийг зогсоох тариа хийсэн байсан, уг тариа хийгээд амьсгал зурх нь зогссон бөгөөд түүнээс хойш ухаан орохгүй байсаар байгаад нас барсан. Тухайн үед сувилагч нь тариа хийсний дараа талийгаач эмчээ гэж хэлээд ухаан алдах үед нөгөө тариа хийсэн сувилагч нь эмчээ дуудна гээд гараад явсан бөгөөд энэ үед нь өрөөнд нь хамт хэвтэн эмчлүүлж байсан өөр нэг эмнэлэгт ажилладаг хүн зүрхэнд нь массаж хийсэн байсан, мөн өрөөнд нь хамт хэвтэж байсан хүн гарч гүйгээд эмч дуудаж оруулан ирсэн байсан, тэгээд нэлээн хэдэн төхөөрөмж авч ирж тусламж үзүүлсэн байсан энэ хугацаанд 30-35 минут болсон байсан гэж байсан. Яг тухайн үйл явдал болсныг хажуу орны А гэдэг өвчтөн харсан, тэр хүн сайн мэдэж байгаа. Ковидын эмчилгээ эрхэлсэн эмч нь нэг хүн, харин хүндэрсэн бие нь муудсан үед эмчлэгч эмч нь өөр байсан, талийгаачийн зүрхний цохилтын тоог нэмэгдүүлэх Атропин гэдэг тариа хий гэсэн чиглэл өгсөн эмч нь Гэрлээ, сувилагч нь Н байсан. Эхний өдөр буюу 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр уг тариаг хийх үед С нь хяналт дор оо уг тариаг найруулан авч өгсөн байсан, харин дараа өдөр буюу 23-ны өдөр уг тариаг сувилагч нь хяналтгүй өөрөө эм тариа хадгалах хөргөгчөөс авсан байсан, тэгээд тарьсан байсан энэ үйл явцад эмч хяналт тавиагүй, сувилагч уг тариаг андуурах нөхцөл байдаг талаар мэдэхгүй, мэдлэггүйгээс болж буруу тариа тарьсан нь амь насанд нөлөөлсөн гэж үзэж байна Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Баянжаргал намайг өөрийнхөө өрөөнд 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр дуудаж уулзаад Бурмаа манай эмнэлгийн 100% буруу болсон байна, тариа андуурагдаж хийсэн байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би яаж байгаа юм бэ гэхэд хоёр тарианы зургийг нэртэй нь харуулсан, ёстой хэцүүхэн юм боллоо гэж хэлсэн. Ингэж хэлэх үед чанарын албаны дарга С.М, эмч зүйч Д, эрчимт эмчилгээний тасгийн эмч Ө, сувилахуйн албаны эмч У, О, эмэгтэйчүүдийн тасгийн аргазүйч Э, сэтгэл зүйч нар байсан..." гэсэн мэдүүлэг /1хх-н 24-26/,

 

Гэрч Ч.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...тухайн үед Б эмчийн өрөөнд намайг дуудсан, намайг орох үед манай сувилагч Б уйлаад байна чи жаахан тайвшруулаад өгөөч гэсэн. ...тариа андууран хийсэн байж магадгүй гэсэн яриаг сонссон..." гэсэн мэдүүлэг /1хх-н 28/,

 

Гэрч О.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Тухайн үед манай эмнэлгээс чанарын албаны хурал хийсэн бөгөөд энэ үед эмчилгээтэй, тусламж үйлчилгээтэй холбоотой тусламж үйлчилгээ зөв үзүүлсэн үү, стандарт алдагдсан уу, өвчтөний аюулгүй байдал алдагдсан уу гэсэн асуудал авч хэлэлцсэн бөгөөд ер нь бол нөхцөл байдал дүн шинжилгээ, тухайн үеийн тасгийн үйл ажиллагаанд үнэлгээ хийсэн, стандартын хувьд зөрчсөн байх асуудал эмч хүнээ өөрийн биеэр үзэлгүй зөвлөгөө өгсөн нь стандарт зөрчигдсөн байна гэж үзсэн. Тухайн өвчтөний эмчлэгч эмч Г эх баригч Нарантуяа энэ хүний зүрхний цохилт сул байна гэж хэлсэн байсан гэтэл эмчлэгч эмч Гэрэлчимэг нь Нарантуяад Атропин сульфат гэсэн тариа хийчих гэж утсаар зөвлөсөн байсан, ийм учир стандарт зөрчсөн байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Бид нарын зүгээс яг тариа андуурч хийсэн байна гэж хэлээгүй юм аа, тухайн үед таамаг байсан учир Б сонссон байж магадгүй гэж бодоод асуусан юм, тэрнээс биш буруу тариа хийсэн гэж албан ёсоор хэлээгүй. Эм, тарианы хяналт, зарцуулалтад тасгийн сувилагч нар түүвэр хийгээд хэрэгцээтэй байгаа эм, тарианы захиалгыг арга зүйчид өгдөг бөгөөд тасгийн эрхлэгч хянаад олгох гэсэн хэсэгт бичдэг, ингээд хамгийн сүүлд надаар батлуулдаг, үүний дагуу эмч зүйчээс эм ээ авдаг. Арга зүйч эм, тариагаа аваад тухайн тасагт хэрэгтэй байгаа эм, тариаг хуваарилан өгдөг. Өдөр өдөрт хэрэглэгдэх эм, тариаг арга зүйчид хэлээд эм, тариагаа авах ёстой. Арга зүйч нь У гэж хүн байгаа. Тусгаарлалтын үед ажиллаж байсан сувилагч Н нь тухайн үед өвчтөний биеийн байдлыг эмчид хэлэх ёстой, эмч өвчтөнийг үзээд өвчтөний түүх буюу стори дээр бичээд үүний дагуу эм, тариаг нь хийх ёстой. Тухайн үед ажлын бус цаг байсан учир Нарантуяа нь өвчтөний биеийн байдлын талаар Г эмчид утсаар хэлсэн бөгөөд Г эмч утсаар Атропин сульфат гэсэн тариа хийчих гэсэн учир би хийсэн гэж хэлээд байгаа юм аа. Наранчимэг нь өөрөө тариагаа аваад хийсэн учир яг ямар тариа хийсэн нь мэдэгдэхгүй болоод байгаа, Нарантуяа нь өөрөө Атропин сульфат хийсэн гэж хэлээд байгаа..." гэсэн мэдүүлэг /1хх-н 30/,

 

Гэрч З.Д мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Миний бие Өргөө амаржих газрын эмч зүйн албаны эрхлэгч ажилтай. Эм эмийн хэрэгслийг татан авах, нэг удаагийн хэрэгслийг хүртээмжтэй таслахгүй байх үндсэн үүрэгтэй ажилладаг. Эм, эмнэлгийн хэрэгслийг хүлээн аваад агуулахад хадгалдаг бөгөөд Б гэдэг хүн хариуцан ажилладаг. Ингээд тухайн тасгаас эм эмнэлгийн хэрэгслийн захиалга батлагдан ирээд тухайн захиалгын дагуу арга зүйчид өгдөг. Тухайн үед арга зүйч нь У гэдэг хүн байсан. Арга зүйч цаашлаад тасгийн эм хариуцах эх баригч юм уу сувилагчид өгдөг.  Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Б өрөөнд талийгаачийн төрсөн дүү Б “...тухайн үед төрөх эмнэлгээр хоёр эмийг андуулан тарьсан байж магадгүй гэсэн яриа гараад байна, тийм учир Б чамд хэлж байна, гэхдээ үнэн худал эсэхийг мэдэхгүй байна, бид нар шалгаж үзнэ” гэж Б эмч өрөөндөө байх даа хэлсэн..." гэсэн мэдүүлэг /1хх-н 32/,

 

Гэрч Д.А мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Би 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн хугацаанд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Н.Ө.А тусгаарлах байранд Ковидын халдвар авч хэвтэн эмчлүүлж байсан. С.Б 4 давхрын улаан бус 408 тоотод нэг өрөөнд байсан учир таньдаг болсон. Би 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хэвтсэн бөгөөд талийгаач С.Б17-ны өдөр араас Ковидын халдвар авсан гээд орж ирсэн. Тухайн үедээ эмнэлэгт нэг өрөөнд орж ирэхэд биеийн байдал нь хэвийн байсан, шинж тэмдэг гайгүй, айхтар өвчлөөгүй гэж байсан, заримдаа ганц нэг ханиаж байсан. 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр буюу гурав дахь өдөр орой 18 цагийн үед С.Бнь цээжээр өвдөөд байна гэж байснаа сүүлдээ зүрхээр хатгуулаад байна гэж байсан, тэгээд энэ талаар эмчилгээ хийж байсан сувилагч Нараа, бас нэг /нэрийг нь нь мэдэхгүй/ сувилагч нарт хэлсэн, тэгтэл нээх тоохгүй байсан бөгөөд С.Бдүү Б эмч өөрөө хэвтэж байсан бөгөөд сувилагчид хэлээд зүрхний пульс хэмждэг аппаратаар хуруунд нь зоогоод шалган үзэхэд 45-46 орчим зааж байна гэсэн, тэгээд зүрхний цохилт бага зааж байна гээд тэгээд сувилагчид хэлээд тэгээд тариа, дусал хийсэн. С.Б нь сувилагчид хэлээд тэгээд сувилагч нь эмчдээ хэлсэн байх ямар ч байсан дусал, тариа хийсний дараа зүрхний пульс нь өссөн нь бөгөөд 58-60 хавьцаа болсон. Тэгээд тэр өдрөө бол тиймэрхүү маягтай л хоносон. 22-ны өдрөө бол С.Бэгч нээх айхтар өвдөөгүй тэгээд хоносон, харин дүү нь орны хажуу талд сахиад хоносон. Тэгээд 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр нь бол зүгээр байсан би С.Бэгчээс бие нь яаж байна зурх чинь зүгээр үү гэж асуухад зүгээр ээ өвдөөгүй гэж хэлсэн. Энэ өдөр 11, 12 цагийн үед С.Б эгч эмнэлгээс гарсан байсан. Тэгээд орой 18-19 цагийн үед санагдаж байна /би цагийг нь бага зэрэг буруу хэлж магадгүй/ С.Бнь зүрхээр хатгуулаад гээд эхэлсэн, тэгээд надад хэлсэн бөгөөд тэр үед нь би өрөөнөөс нь гараад сувилагчид хэлэх гэсэн чинь миний араас гараад ирсэн, тэгээд өөр өрөөнд тариа хийгээд өөр тасгуудаар явж байсан Нараа сувилагчтай уулзаад зүрхээр хатгуулаад байна гэж хэлсэн. Тэгээд би өрөөндөө ороод байж байхад С.Бнь орж ирсэн бөгөөд араас сувилагч пульс хэмждэг аппарат оруулан ирээд зүрхний цохилтыг хэмжсэн, тэр үед дахиад 45-46-тай зааж байсан. Тэгтэл сувилагч Нараа нь С.Бэгчид хүчилтөрөгчийн аппаратаар хамар руу нь гуурс хийн залгасан, тэгээд сувилагч нь гарч яваад 4, 5 минутын дараа эргэж орж ирээд сувилагч Нараа нь литрийн дусал залгасан, яг ямар дусал байсан талаар мэдэхгүй байна, ямар ч байсан дусал залгасан. Дусал залгаад эргээд гараад явсан бөгөөд 3-4 минутын дараа бор шилтэй тариа авч орж ирсэн, тэгээд зүүн гарын голын бугалга гол судсанд хийсэн байсан уян зүүн дээр дуслаа салгаад тариагаа хийсэн. Миний харж байснаар тариагаа шахаж дуусаагүй байх шахуу байхад царай нь хөхрөөд тэгээд эмчээ гэж хэлээд баруун гараа өргөөд эмчээ гэж хэлээд дуу нь сулраад амьсгалгүй болсон, тэгээд бид нар сандраад сувилагч Нараа нь эмчийгээ утсаар залгаад дуудаад байсан. Тэгээд би учраа олохгүй сандраад харж байснаа өрөөнөөс гараад 5 давхар руу гараад Гэрлээ эмчийг дуудсан, тэгээд эргээд өрөө рүү орох үед манай өрөөний нөгөө хана хэсэгт хэвтэж байсан дөнгөж төрөөд удаагүй байсан эмнэлэгт ажиллаж байсан Я, бас нэг эмч ковид туссан гээд хэвтэж байсан эмч хоёр цээжин дээр нь дараад анхны тусламж үзүүлж байсан. Ингээд удалгүй эмч нар орж ирээд бас цээжин дээр нь дараад байсан бөгөөд өрөөнд байсан эмчлэгдэж байсан хүмүүсийг өрөөнд гараарай гэж хэлээд тэгээд гаргасан. Тэгээд С.Б эгч эмнэлгээс гарсны дараа өөр нэг эмэгтэй орж ирсэн бөгөөд тэр бид хоёр өрөөнөөс гарсан, хэсэг хугацааны дараа 408 тоот өрөөний нөгөө талын хананы хэсэгт эргээд орсон. Тэгээд эмнэлгийн анхны тусламжийг эмч нар нэмэгдэн орж ирээд үзүүлж байсан. Миний харснаар бол цээжин дээр нь дарж байсан, тэгээд би нөгөө хананы цаад талд орсон бөгөөд хоолой руу нь гуурс хийн хиймэл амьсгал хийж байна, тэгээд 20-30 орчим минутын дараа хүчдэл залгаж байна гээд тухайн өрөөнд хамт байсан дөнгөж төрөөд удаагүй гээд байсан Я л хананы цаанаас сонсоод надад хэлж байсан, тэрнээс би яг нүдээрээ хараагүй юм. Ер нь эмнэлгийн анхны тусламж үзүүлж байхдаа сувилагч нар руу тийм юм аваад ир гээд нэхээд 5 давхраас нэлээн их зөөж 4 давхрын 408 тоот өрөөнд оруулан ирж байсан, гэхдээ яг ямар хэрэгсэл байсан талаар би хараагүй. Ингээд хэсэг хугацааны дараа анхны тусламж үзүүлж байсан эмч нар нь хоорондоо яриад жаахан тайвшраад эхэлсэн, эхлээд сандралдаад байсан хүмүүс нь арай тайван болоод яриад эхэлсэн, зүрхний цохилт орж ирсэн юм шиг байна лээ, тэгээд л өөр орон дээр шилжүүлэн хэвтүүлээд тэгээд дээш ээ 5 давхар руу аваад гарсан. Би 5 давхар руу гараад эмчийг дуудах гээд гарсан тэгээд эргэж бууж ирээд өрөөнд байхад намайг эмч гар гэж хэлээд би гарсан байсан гэж хэлсэн, тэгээд би гарсан байх үед ээ С.Бурмаа эгч рүү залгаад эгчийн бие муудсан шүү та ирэх үү гэж утсаар хэлсэн, тэгээд яасан юм бэ гэж асуухад нь би нэг тариа хийгээд тариагаа шахаж дуусаагүй байхад царай нь хөхрөөд эхэлсэн гэдгийг хэлсэн. Зүрхээр хатгуулж байна гэж хэлж байсан, гэхдээ бол надтай юм яриад хэвийн дусал хийлгээд хэвтэж байсан. Нараа сувилагч дусал хийсний дараа эргээд гарч яваад орж ирэхдээ бор шилтэй тариа авсан орж ирсэн бөгөөд уг тариаг дуслыг нь салгаад уян зүүгээр нь дамжуулаад хийсэн, тариа хийгээд шахаж дуусаагүй шахуу байхад царай нь хөхрөөд тэгээд эмчээ гэж хэлээд баруун гараа өргөөд амьсгалгүй болсон. Миний харснаар бол 5, 6 орчим см-ийн хэмжээтэй бор шилтэй тариа хийсэн, өмнөх өдөр нь бас бор шилтэй тариа хийж байсан, би адилхан тариа юм байх гэж бодсон. С.Бнь Нараа сувилагчид хандан надад нэг тариа хийнэ гэсэн дээ гэж асуусан тэгтэд одоо хийж гэж хэлсэн, тэгээд дусал хийгээд эргээд гарч яваад тариагаа аваад орж ирээд л бор шилтэй тариа хийсэн. Тухайн үед бол танд ийм тариа хийх гэж байна шүү гэж хэлээгүй, шууд орж ирээд л тариаг нь хийсэн. Тэгээд би зүгээр байсан хүн тариа хийгээд ийм болсон гээд өрөөнд байсан хүнтэй ярьсан чинь хамт байсан Я нь зүрхний судас сулладаг тариа хийсэн юм болов уу, яасан юм бол гэж хэлсэн. Энэ талаар би дүү С.Б нь Я нь зүрхний булчин сулладаг тариа хийсэн юм болов уу гэж хэлж байна гэдгийг дамжуулан хэлсэн..." гэсэн мэдүүлэг /1хх-н 34-35/,

 

Гэрч С.М мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн Н.Ө.А наад талын том блокны байранд тэр чигт нь Ковидын тусламж үйлчилгээ үзүүлэн авч эхэлсэн бөгөөд 120 ор шинээр нэмсэн. Өмнө нь 80 ортой үйл ажиллагаа явуулж байсан. Ингээд 200 ортой үйл ажиллагааг 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн явуулж эхэлсэн. Энэ үйл ажиллагааг би зохицуулаад ээлжийн амралтаа аваад 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр ажилдаа орсон. Тухайн газар нь улаан бүс учраас нэг эмчээр ахлуулан долоо долоо хоногоор үүрэг гүйцэтгүүлэхээр зохион байгуулсан. Ахалсан эмч эмчилгээ, оношилгоонд хяналт тавьдаг. Манай чанарын алба эмчилгээ оношилгооны стандарт, мөрдөлтөд хяналт тавьдаг, мөрдүүлэн ажилладаг. Би 2021 оны 9 дүгээр сарын 21-ээс 29-ний өдрийн хугацаанд чанарын албанаас улаан бүсэд хяналт хийсэн эсэхийг энэ хугацаанд ээлжийн амралттай байсан тул хяналт, үнэлгээ хийгдсэн бүртгэлийг одоогоор үзэж амжаагүй байна. Чанарын албанаас хяналт хийсэн бол илтгэх хуудас бичигддэг бөгөөд илтгэх хуудас нь Улаан бүсэд хийгдсэн хяналт ажиллагаа тэмдэглэсэн хуудсаа хийдэг нэг хавтас байдаг тэрэнд л хийгдсэн байгаа байх. Би амралтын дундуур чанарын албаны хурлаа хийсэн. Чанарын алба нь хяналт шалгалт хийхгүй бөгөөд зөвхөн үнэлгээ хийж, сайжруулах арга хэмжээ авдаг. Үүний дагуу хурал дээр юу яригдсан гэхээр С.Бковидын үеийн эмнэлгийн тусламж үйлчилгээг стандартын дагуу зөв үзүүлсэн байна гэж үзсэн. Эрүүл мэндийн сайдын 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 549 дугаартай тушаалаар “Ковидын үеийн тусламж үйлчилгээ үзүүлэх удирдамж” батлагдсан бөгөөд уг удирдамжийг баримтлан ажилласан гэж үзсэн. Ковидын үеийн эмчилгээний үед өвчтөнд гарсан өөрчлөлт бүрд хийгдсэн эмчилгээ, үйлчилгээнд тус бүрд нь гэсэн ойлголт байхгүй, Ковидын эмчилгээний үед янз бүрийн өөрчлөлт гардаг аа, энэ үед хийгдсэн эмчилгээ бүрд үнэлгээ өгөх боломжгүй зөвхөн ковидын эмчилгээг үзүүлэхдээ удирдамжийн дагуу ажилласан уу гэдэгт л үнэлгээ өгсөн. Ингээд С.Бхувьд 11 эмчийн бүрэлдэхүүнтэй хурлаа хийгээд тэгээд дүгнэлтээ хийгээд Ковидын үеийн тусламж үйлчилгээний удирдамжийг баримтлан ажилласан байна гэж дүгнэсэн. Гэрэлчимэг эмч нь өвчтөн С.Бзүрхний цохилтын тоо цөөрөөд байсан тул зүрх судасны нарийн мэргэжлийн эмчээс утсаар зөвлөгөө авсан гэсэн, нарийн мэргэжлийн эмчийн өгсөн зөвлөгөөний дагуу эмчилгээ хийсэн гэсэн. Энэ талаар дүгнэлтэд тусгах шаардлага байхгүй, учир улаан бүсээд нарийн мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч эмчилгээ үйлчилгээндээ тусгаж болно. Зүрхний лугшилтыг нэмэгдүүлэх эмчилгээ зөв буруу хийгдсэн талаар бол чанарын албаны хурлын тэмдэглэл, дүгнэлтэд тусгасан зүйл байхгүй. Учир нь эмч нь тухайн хүний бие махбодын онцлог, илэрч байгаа зовууриас шалтгаалан хийгдэх эмчилгээг нарийн мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч хийж болно, учир нь улаан бүсэд үүрэг гүйцэтгэж байсан эмч нь мэдээгүйжүүлэгийн эмч байсан бөгөөд зүрх судасны нарийн мэргэжлийн эмч биш..." гэсэн мэдүүлэг /1хх-н 37-38/,

 

Гэрч Д.У мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Тарилгын аюулгүй байдлын стандарт, үүний дотор судас тариа хийх стандартыг буюу MNS 4621-2008-г баримтлан ажиллах ёстой. Тарилгын аюулгүй байдал гэдэг нь хийх гэж байгаа тариагаа мөн эсэхийг шалгах, хийх гэж байгаа үйлчлүүлэгчдэдээ ийм тариа хийх гэж байна шүү гэж харуулах ёстой, тэгээд тарианы хугацаа, он сарыг нь шалгах ёстой, ийм үйлдэл хийх байж тариа хийх үйлдлийг гүйцэтгэх ёстой. Тариаг захиалгын хуудасны дагуу олгох бөгөөд энгийн эм тариаг В давхарт хадгалах бөгөөд В1 давхраас би захиалгын хуудас хүлээн аваад эм тариа нь дээш лифтээр явуулдаг байсан. Хариуцсан сувилагч нар нь өөрсдөө эм тариагаа хариуцаад явдаг байсан. Тухайн үед Ковидын тасаг нээгдэхдээ нэгдсэн мэс засал, мэдээгүйжүүлэлт, эрчимт эмчилгээний тасгууд нээгдсэн бөгөөд тасаг тус бүр өөрсдийн тусламж үйлчилгээний дагуу бэлэн байдлыг хангаж, бэлдэж өгсөн. Тракриум тариаг эрчимт эмчилгээний тасагт хадгалах ёстой, хийх зааврыг эрчимт эмчилгээний эмч зөвлөх ёстой. Эмчийн зөвлөснөөр сувилагч хийх ёстой, эмч нь эмийн жороо бичих ёстой, үүний дагуу сувилагч гүйцэтгэнэ..." гэсэн мэдүүлэг /1хх-н 54/,

 

Гэрч Б.А мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс 2021 оны 09 сарын 24-ны өдрийн хугацаанд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Өргөө амаржих газрын 3, 4, 5 давхарт Ковидын тасаг нээгдсэн байсан бөгөөд би мэргэжлийн дагуу эх барих эмэгтэйчүүд талаас аа ажилласан. Тухайн өвчтөнийг би нэг удаа үзсэн, С.Бтолгой эргэнэ, бие суларна гэсэн зовуурь өгч байсан. Намайг үзэхэд амин үзүүлэлт, эмэгтэйчүүдийн болон Ковидын зовуурь нь бага байсан бөгөөд харин зүрхний цохилтын тоо бага байсан, ингээд эмэгтэйчүүдийн өвчний талаар ямар нэгэн шинж тэмдэг, зовуурь байхгүй байсан тул эрчимт эмчилгээ мэдээгүйжүүлэгчийн эмч Г утсаар дуудсан. Г эмчийн хувьд өвчтөн Б үзээд шаардлагатай арга хэмжээг авсан, яг эмчилгээ хийх үед нь би байгаагүй. Ямар ч байсан тухайн өдрийн эмчилгээ хийхэд өвчтөний биеийн байдал хэвийн болоод аягүй сайхан унтаж амарсан гэж байсан. Эмчилгээ үзүүлэхдээ өдрийн 8 цагаар бүгд ажиллаж байсан, тэгээд орой нь ээлжээр гараад цөөхөн эмч нар гарах жишээгээр ээлжийн хуваарьт орж ажиллаж байсан. 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр буюу С.Бөвчтөний биеийн байдал муудах үед би ногоон бүсэд байсан, намайг дуудсан, ингээд би 4 давхарт гарах үед хамгийн сүүлд нь шахуу очсон байсан. Намайг очих үед Г эмч, сэхээний сувилагч, миний урдхан талд О эмч орж ирсэн тусламж үзүүлж байсан намайг орох үед Амбудсан /амьсгалийг дэмжиж байсан/, мөн цээж шахалт буюу зүрхний массаж хийж байсан..." гэсэн мэдүүлэг /1хх-н 61-62/,

 

Гэрч Б.Я мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Би 408 тоот өрөөнд эмчлүүлж байсан. 408 тоот өрөө нь гол хэсгээрээ тусгаарлах ханатай байна бөгөөд хаалгаар ороод баруун зүүн болон хоёр тал руугаа тусдаа өрөө рүү ордог байсан. Миний хэвтэж байсан хэсэгт надаас гадна 2 эмэгтэй байсан, нөгөө талд болохоор 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр эрчимт эмчилгээний тасаг руу шилжсэн Б эгч байсан, бас төрсөн дүү нь болон өөр нэг эмэгтэй байсан. 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр бол ямар нэгэн асуудал гараагүй эмчлэгдэж байсан өвчтөн нар бүгд хэвийн хоносон. Ингээд 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр талийгаачийн дүү нь эмнэлгээс гарсан. Тэгээд үдээс хойш 16 цагийн үед талийгаач Б нь үүдний хэсэгт толгойгоо барьсан сууж байсан бөгөөд би коридор хэсэгт байсан усны савнаас ус авчаад эргээд явах үедээ таны бие зүгээр үү гэж асуусан, тэгтэл зүгээр ээ зүгээр гэж хэлсэн, тэгтэл хажуу талд нь сууж байсан хэвтэн эмчлэгдэж байсан сувилагч гэх эмэгтэй байсан бөгөөд тэр эгч би эмчид нь хэлсэн байгаа санаа зоволтгүй ээ гэж хэлж байсан. Тэгээд тэгж таарснаас хойш хэвийн зүгээр байсан бөгөөд би өрөөндөө утсаа оролдоод сууж байх үед хугацааг нь хэлж мэдэхгүй байна, тэгтэл манай өрөөний хэсэгт хэвтэж байсан эгч болохоо байлаа сувилагчаа гэж дуудсан, тэгтэл жижиг биетээ сувилагч эмэгтэй орж ирээд тэгээд хүн дуудахаар гараад явсан, сандралдсан байсан, тийм учир талийгаачийн байсан өрөө рүү орох үед талийгаачийн толгой хэсэгт нэг хөгшин эмч зогсож байсан бөгөөд би тэр үед орны хажуу талд нь очоод баруун гарын судасны цохилтыг нь гараараа шалган үзэхэд зүрхний цохилт байхгүй болсон, хүүхэн харааг нь шалгахад гөлийсөн, хариу үзүүлэхгүй байсан, тэгээд зүрхний үйл ажиллагааг дэмжихээр массаж хийсэн, тэгтэл ямар ч хариу үйлдэл байхгүй байсан, тэр үед гаднаас бас баахан эмч нар орж ирсэн. Хажуугийн эгчтэй ярилцаж байхад, Б нь ганцаараа дусал хийлгэсэн байх үед сувилагч нь орж ирээд дуслыг нь салгаад тариа хийсэн гэсэн, тэгтэл биеийн байдал нь муудаад болохоо байлаа гээд тэгээд сувилагч нь хүн дуудах гээд гараад явсан гэж надад хэлсэн юм, тэрнээс би ямар тариа хийсэн, дусал залгаатай байсан уу, тэр үйл явцыг бол нүдээрээ хараагүй. Манай тасагт хэвтэн эмчлүүлж байсан өвчтөн нараас биеийн байдал нь хэвийн өвдөөд байсан хүн байгаагүй гайгүй байсан..." гэсэн мэдүүлэг /1хх-н 65-66/,

 

Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн №2068 тоот актын “…талийгаачийн цогцост гэмтэл тогтоогдсонгүй. Талийгаачид шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй...“ гэх дүгнэлт /2хх-н 57-66/,

 

“…Өргөө амаржих газрын 444 дугаартай өвчний түүхэнд бичигдсэнээр 2021.09.17-ны өдрөөс 2021.09.23-ны өдрийн 23 цаг 35мин өмнөх хугацаанд хийгдсэн Ковид-19 өвчний эмчилгээ болон эрчимт эмчилгээний тасагт хийгдсэн эмчилгээний улмаас эмийн бодисын цочмог хордлогод ороогүй байна. Талийгаач 2021.09.17-ны өдрөөс 2021.09.23-ны өдрийн 10 цаг 40 мин үзлэгүүдэд биеийн ерөнхий байдал дунд, ухаан санаа саруул, амин үзүүлэлтүүд тогтвортой байсан. “2021.09.23-ны өдөр 22 цаг 35 мин үзлэгт: эрчимт эмчилгээний эмчийн үзлэгт: өвчтөн гэнэт сонин болчихлоо гэж сувилагчийн дуудсанаар очиход өвчтөний биеийн байдал маш хүнд ухаангүй, царай хөхөлбөр, гүрээний артер пульс тэмтрэгдэхгүй, амьсгал зогссон тул зүрхний шууд бус массаж эхлүүлэн тусламж дуусав, адерналин 3мл судсаар хийв...” гэсэн нь амьсгалын дутагдал шинж илэрсэн байх ба тухайн хугацаанд хийгдсэн тариатай холбоотой буюу араг ясны булчин сулруулдаг, түргэн үйлчилгээтэй, хэрэглэх үедээ зохиомол амьсгал зайлшгүй шаардлагатай Тракриум /атракуруим бесилат/ олон улсын нэршилтэй, худалдааны нэршил ATRAFINE гэсэн эмийн бодисын үйлчлэлийн улмаас ухаангүй болж, амьсгалын дутагдалд орж нас баржээ...“ гэх дүгнэлт /2хх-н 70-73/,

 

Шинжээч эмч Ц.Г мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Үзлэгээр 2021 оны 9 дүгээр сарын 17-оос 23-ны өдрийн 10 цаг 40 минутад биеийн ерөнхий байдал дунд, ухаан санаа саруул, амин үзүүлэлт тогтвортой байсан. 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 22 цаг 35 минутын үзлэгт өвчтөн гэнэт сонин болчихлоо гэсэн сувилагчийн дуудсанаар очиход өвчтөний биеийн байдал маш хүнд, ухаангүй, царай хөхөлбөр, гүрээний артер пульс тэмтрэгдэхгүй, амьсгал зогссон тул зүрхний шууд бус массаж эхлүүлсэн, тусламж дуусав гэсэн байна. Тракриум тарианы хувьд араг ясны булчин сулруулах үйлчилгээтэй бөгөөд уг тариаг хийснээр ийм шинж тэмдэг өгч ухаангүй болж, амьсгалын дутагдалд орж нас барсан байна. Харин Атропин тариаг хийхэд ийм шинж тэмдэг өгөхгүй, өмнөх өдөр нь хийхэд хэвийн байсан талаар тусгагдсан байсан. Нэгэнт зүрх зогссон, 2-3 минут болсон бол тархи үхжилтэд орж эргэшгүй өөрчлөлтөд орно...“ гэх дүгнэлт /2хх-н 157-158/,

Талийгаач С.Б Өргөө амаржих газарт хэвтэн эмчлүүлж байсан 444 дугаартай өвчний түүх /1хх-н 93-145/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгч Н.Н нь Н.Ө.Ат эх баригч ажилтай байх хугацаандаа Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Н.Ө.А Коронавируст халдвар (Ковид-19)-ын тусгаарлах тасагт 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс хэвтэн эмчлүүлж байсан коронавируст халдвартай өвчтөнд эмчилгээ, үйлчилгээ үзүүлж байхдаа 2021 оны 09 дүгээр сарын 23-аас 24-нд шилжих шөнө 00 цагийн орчим өвчтөн С.Ббиеийн байдалд өөрчлөлт орж, зүрхээр хатгуулах, зүрхний цохилт цөөрөх шинж тэмдэг илэрсэн нөхцөл байдалд зүрхний цохилтыг сайжруулан дэмжих үйлчилгээтэй Атропин тариаг хийх гэж байгаад андуурч, араг ясны булчин сулруулдаг, түргэн үйлчилгээтэй, хэрэглэх үедээ зохиомол амьсгал зайлшгүй шаардлагатай Тракриум /атракуруим бесилат/ олон улсын нэршилтэй, худалдааны нэршил нь ATRAFINE нэртэй эмийг эм, тариа олгох хэсгийн ажилтныг эзгүйд авч өвчтөн С.Б тарьсны улмаас хохирогч дээрх эмийн бодисын үйлчлэлийн улмаас ухаангүй болж, амьсгалын дутагдалд орж, улмаар эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаад 2019 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 05 цаг 54 минутад нас барсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3-д “Эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч нас барсан.” заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч Н.Нгийн дээрх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүх шүүгдэгч Н.Нд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан ялын төрлийн хэмжээний дотор эмчлэх эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.

Мөн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзсан Эрүүгийн хуулийн ерөнхий агийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Нд оногдуулсан хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Нд оногдуулсан 2 жилийн хугацаагаар эмчлэх эрх хассан нэмэгдэл ялын хугацааг түүнийг энэ тогтоолоор оногдуулсан хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолох нь зүйтэй.

 

Бусад асуудлын талаар

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь М.Г нь талийгаачийн оршуулгын зардал болон буяны ажилд гарсан зардал гэж нийт 6.571.350 төгрөг, орон сууцны зээлийн үлдэгдэл 76.477.603 төгрөг, нотариатын зардал 1.310.000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 50.000.000 төгрөгийг нэхэмжилснээс шүүх талийгаачийн оршуулгын зардал болон буяны ажилд гарсан зардал гэж нийт 6.571.350 төгрөг, орон сууцны зээлийн үлдэгдэл 76.477.603 төгрөг, нотариатын зардал 1.310.000 төгрөг буюу нийт 84.358.953 төгрөгийг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-д заасны дагуу иргэний хариуцагч “ӨАГ”-ээс гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

Харин сэтгэл санааны хохирол гэх 50.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг энэ удаагийн шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй орхиж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хариуцагч болох “ӨАГ” нь гэм буруутай этгээдээс өөрт учирсан хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй болохыг дурдаж шийдвэрлэв.  

 

Хэрэгт эд битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 

1.Шүүгдэгч Н.Н эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч нас барсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Нгийн эмчлэх эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Н.Нд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Н.Нд оногдуулсан 2 жилийн хугацаагаар эмчлэх эрх хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5.Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар иргэний хариуцагч “ӨАГ”-ээс 84.358.953 /наян дөрвөн сая гурван зуун тавин найм мянга есөн зуун тавин гурав/ төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Г /РД: /-д олгосугай.

 

6.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь сэтгэл санааны хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

7.Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д зааснаар “ӨАГ” нь гэм буруутай этгээдээс өөрт учирсан хохирлоо жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

8.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг СиДи-г хэрэгт  үлдээсүгэй.

 

10.Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шүүгдэгч Н.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

12.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Нд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  З.БОЛДБААТАР