| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2023/0049/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/57 |
| Огноо | 2023-03-30 |
| Зүйл хэсэг | 17.7.1., |
| Улсын яллагч | Д.Пүрэврагчаа |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 2023/ШЦТ/57
2023 03 30 2023/ШЦТ/57
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Н,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.П,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Д,
Шүүгдэгч: Б.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Паас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Бын Мд холбогдох эрүүгийн 2335000000037 дугаартай хэргийг 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ..... оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Увс аймгийн ....... суманд төрсөн, 48 настай, Бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Увс аймгийн Өндөрхангай сумын 5 дугаар багийн ..... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй Б овогт Бын М /РД:............................./,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Увс аймгийн Өндөрхангай сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Өндөрхангай сумын Хаан банкны тооцооны төвийн урд байсан Т.Шын Тоёота раум загварын ......... УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн буюу хохирогч Т.Шын зөвшөөрөлгүйгээр авч явсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч Б.Мыг авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Б.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Увс аймгийн Өндөрхангай сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Өндөрхангай сумын Хаан банкны тооцооны төвийн урд байсан Т.Шын Тоёота раум загварын ...... УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч Т.Шын зөвшөөрөлгүйгээр авч явсан явсан болох нь:
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 3-7 дахь тал),
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 8-12 дахь тал),
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 13-14 дэх тал),
Хохирогч Т.Шын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2023 оны 01 дүгээр сарын 13-ны Өндөрхангай сумын Хаан банканд шинээр ажилд орох гээд өөрийн эзэмшлийн Тоёота раум загварын 96-64.......... УБА улсын дугаартай мёшинтай сумын Хаан банк дээр 16 цагийн үед очиж шалгалт өгөх гээд Хаан банкны яг урд талын зогсоол дээр машинаа асаалттай нь үлдээгээд Хаан банк руу орсон юм. Тухайн үед их хүйтэн байсан учраас миний машины аккумлятор суугаад байсан учир ажил руу ороод удахгүй юм чинь гэж бодоод асаалттай нь үлдээсэн юм. Тэгээд Хаан банкны эрхлэгч Д.Бт шалгалт өгөөд сууж байтал манай сумын Б гэдэг ах согтуу Хаан банк дотор орж ирсэн юм. Тэгээд тухайн үед Хаан банкинд үйлчлүүлж байсан Э ах Б гэдэг хүнийг Хаан банкнаас аваад гарч байх шиг байсан тэгээд би шалгалтаа өгөөд ойр зуурын бичиг цаасын янзалцаад 17 цаг 20 минутын үед гараад иртэл миний машин байхгүй болчихсон байхаар нь би шууд сумын цагдаад дуудлага өгсөн юм. Би Тоёото Раум загварын .......... УБА улсын дугаартай машиныг би 2021 оны 09 сард Улаанбаатар хотоос 9.800.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Тухайн машин банк бусын нэр дээр байсан өөр дээрээ шилжүүлэг хийж аваагүй байсан юм. Би тээврийн хэрэгсэл жолоодох "В" ангиллын үнэмлэхтэй. Миний машин смарт түлхүүргүй зүгээр энгийн түлхүүртэй. Асаалттай орхих үед заавал түлхүүрийг машинд байлгах ёстой. Би ямар ч хүнд машинаа авч явахыг зөвшөөрөөгүй. Би Б.М гэх хүнийг танина нэг суманд байдаг учраас таньж байна. Тухайн үед Б.М гэх хүн Хаан банкинд согтуу орж ирээд гарч байсан. Би Б.М ахыг миний машиныг унаж явсныг огт хараагүй. Би ажпаа дуусгачхаад гараад иртэл миний машин байхгүй байсан. Би Б.М ах миний машины авч явж байгаа бичлэгийг цагдаа нартай хамт үзсэн тухайн үед ухрахдаа миний машины зүүн хойд хэсгийг жижиг төмөр хашаа мөргөөд будгийн зурчихсан байсан. Өөр ямар нэгэн гэмтэл байгаагүй. Миний машинд учирсан хохирлыг барагдуулчих юм бол надад ямар нэгэн гомдол санал хүсэлт байхгүй. Б.М миний Раум загварын ...... УБА улсын дугаартай авто машины ард талын гүпприйг засаж янзалж өгсөн. Надад одоо Б.Мас хохирол нэхэмжлэх зүйл байхгүй. Надад одоо ямар нэгэн гомдол санал хүсэлт байхгүй. Би шүүх хуралд оролцохгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18, 20 дахь тал),
Гэрч С.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би тухайн өдөр гэртэй 17 цагийн үед нар жаргах гээд бүрэнхий болж эхэлж байсан үед би сумын төвд гэртээ тэжээлийн малдаа өвс өгөөд байж байтал манай хашааны гадан машин хүчтэй хүчтэй хаазлаад байхаар нь би хашаанаас гараад хартал манай урд талын хашааны булан шуурганд овоорсон цас руу нэг жижиг саарал өнгий машин ороод суучихсан байсан. Тухайн машин хөгжмөө чанга эцэс дээрээ тавьчихсан урд жолоочийн хаалгаа онгойлгочихсон дуу яваад байсан. Тэр машины хажууд улаан өнгийн дээлтэй таргандуу архи уучихсан юм шиг согтуу хүн байх шиг байсан тухайн үед би гэртээ ганцаараа байсан учир айгаад очоогүй тэгээд хашаан хаалга цоожилчхоод гэр лүүгээ орсон юм удалгүй манай сумын цагдаа орж ирээд танайд хүрз байвал өгөөч гадаа цасанд суусан машин хэзээ танай урд ирсэн ба гэж асуусан юм. Би гарч харахад нэг улаан дээлтэй хүн л машинаа хаазлаад цаснаас гаргах гээд байж харагдсан өөр хүн харагдаагүй. Би тухайн хүнийг сайн очиж царайгийн хараагүй учир танихгүй байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дахь тал),
Гэрч Р.Эын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Мныг сайн танин нэг багт хамт амьдардаг учраас таньж байна. Би 2023 оны 01 сарын 13-ны өдөр Өндөрхангай сумын Хаан банканд 13 цагийн үед зээл хөөцөлдөх ажлаар явж байгаад 17 цагийн үед зээл авах ажлаа амжуулчхаад Хаан банк дотор байж байтал гаднаас манай сумын Б.М хаан банк руу согтуу архи уучихсан нэлээн муудчихсан орж ирсэн. Тэгээд хаан банкны теллер ах Б.М ахыг банкнаас гаргаад өгөөчээ гэхээр нь би Мыг Хаан банкнаас гаргаад банкны үүдэн дээр суугаад байсан шатаар бууж чадахгүй байсам Тэгээд би буцаж банк руу орж зээлийнхээ ажпаа амжуулчихаад банкны цонхоор хартал Б.М банкны зогсоол дээр байсан асаалттай жижиг саарал машин руу ор^од суучихсан. юм. Тэгээд банкнаас гараад Мыг хүний машинд суучихсан байна буу гэрлүүгаэ яв гэжхэлэхэд Б.М би банкнаас 5.000.000 төгрөг авах ёстой муу луувирчдаас гэж хэлчихээд хурхийраад унтаад байх шиг байхаар нь би орхиод өөрийнхее машинруугаа яваад өгсөн. Манай сумын дэлгүүртэй Ч гэдэг эмэгтэй Б.М согтуу байна гэж хэлээд зугатаж брж ирлээ гэж байтал гаднаас Б.М орж ирсэн. Тухайн үед 17 цаг болж байсан учир банк хааж байсан учир 2 теллер ажилчид л байсан өөр хүн байгаагүй. Тухайн үед машин асаалттай байсан Б.М ганцаараа байсан өөр хүн байгаагүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24 дэх тал),
Шүүгдэгч Б.Мын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Тухайн өдөр буюу 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Өндөрхангай сумын спорт зааланд үндэсний бөхийн барилдаан болсон юм. Би уг барилдаан үзэж байхдаа гарч танил хүмүүсийн хамт 1 шил 0.75 литрийн архи хувааж уусан. Тэндээсээ бөх тараад гудамжаар явж байгаад Хаан банкны өмнө асаалтай, хаалга нь цоожгүй машин байсан тул машины арын суудалд орж сууж байгаад эзэн нь гарч ирэхгүй болохоор нь машиныг жолоодож гэрлүүгээ явж байгаад замдаа машиныг нь цасан хунгарт суулгасан. Тэгээд цас ухаж гаргах гэж ядаж байтал сумын цагдаа нар хүрч ирсэн юм. Би согтсон байсан тул гэртээ харихаар уг машиныг авч явсан. Түүнээс биш хулгайлах, зарж борлуулах өөрийн болгох бодол байгаагүй. Машинд сууж байгаад хүн гарч ирэхгүй болохоор нь унаад явчихсан юм. Эзэмшигч нь хэн болохыг мэдээгүй. Би Штай оёиж уулзаж уучлалт гуйсан. Машинд учирсан гэмтлийн хохирлыг бүрэн барагдуулсан. Үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41-42 дахь тал)-үүдээр нотлогдож тогтоогдсон байна.
Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг нь өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, шунахайн сэдэлтгүйгээр нэг газраас нөгөө газарт хүрэх унаа олох зорилгоор бусдын өмчлөх эрхэд нь халддаг, материаллаг хохирол учирсан байхыг шаарддаггүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэйгээр бусад өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүдээс ялгагдана.
Өөрөөр хэлбэл дураараа аашилж, өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр бусдын автотээврийн хэрэгслийг жолоодох сонирхол болон нэг газраас нөгөө газарт очих зорилгоор авч, очих газраа хүрээд тухайн тээврийн хэрэгслийн хэрэгцээ сонирхол, шаардлага үгүй болох, ашиглаад тухайн тээврийн хэрэгслийг биет байдлын доголдолгүй буюу эд зүйлийг нь авахгүй үлдээх, тухайн автотээврийн хэрэгсэл болон түүний эд ангийг худалдан борлуулах, ашиг хонжоо олох, захиран зарцуулах идэвхитэй үйлдэл хийхгүйгээр тухайн хохирогч этгээдэд бодитой хохирол, хор уршиг учруулахгүйгээр үйлдэгддэгээрээ онцлог гэмт хэрэг юм.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.М нь хохирогч Т.Шын “Тоёота раум” загварын тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч Т.Шын зөвшөөрөлгүйгээр авч явсан болох нь нотлогдон тогтоогдож байгаа тул шүүгдэгч Б.Мныг бусдын авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэм буруугийн талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч маргаагүй болно.
Хохирол хор уршиг
Шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 23 дугаартай “2023 оны 01 дүгээр сарын байдлаар “Toyota paum” загварын тээврийн хэрэгслийн хохиролын хэмжээ 180.000 төгрөг болохыг тодорхойлов” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 30 дахь тал)-ээр хохирогч Т.Шд 180.000 төгрөгийн хохирол учирсан болох тогтоогдож байна.
Хохирогч Т.Ш мөрдөн байцаалтын шатанд “Миний бие Б.Мд гомдол байхгүй. Миний машины гуперийг төлж өгсөн тул гомдол байхгүй” гэх тодорхойлолтыг гараар бичиж, нотариатчаар гэрчлүүлж, хэрэгт хавсаргасан (хавтаст хэргийн 70 дахь тал)-ыг үнэлээд шүүгдэгч нь 180.000 төгрөгийн хохирлыг төлсөн байх тул шүүгдэгчээс гаргуулах хохирол, төлбөргүй гэж дүгнэв.
2. Шүүгдэгч Б.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Б.М авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Б.М нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаа (хавтаст хэргийн 46 дахь тал)-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Мын согтуурал шалгасан “2023 оны 01 дүгээр сарын 13-ны шөнө драгер-6810 маркын багажаар шалгахад 2.05 хувийн согтолттой байсан” гэх мөрдөгчийн илтгэх хуудас, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 25, 62 дахь тал)-ээр энэ гэмт хэргийг үйлдэх үедээ согтуу байсан болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар Увс аймгийн Өндөрхангай сумын Цэцэрлэг багийн засаг даргын “Б.М нь ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамтаар тус багт оршин суудаг нь үнэн болно” гэх тодорхойлолт (хавтаст хэргийн 67 дахь тал), Амбулаториор эмчлүүлэгчдийн карт “Увс аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр 70 хувиар групп тогтоолгосон” гэх баримт (хавтаст хэргийн 68-69 дэх тал)-ууд тус тус авагдсан байна.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасныг баримтлан эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий CD дискийг хэргийн хадгалах хугацаа дуусах хзртэл хэрэгт үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Бын Мыг Эрүүгийн хуулийн тусгай 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч Б.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасныг баримтлан эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий CD дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГАНСҮХ