Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 135/ШШ2019/00792

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2019/00044/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, .. баг, ... гудамж, .. тоотод оршин суух, утас .., .. регистрийн дугаартай, .. овогт Л-ийн А-ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, .. баг, .. тоотод оршин суух, утас .., .. регистрийн дугаартай, .. овогт Ц-ийн А,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Хонгор сум, ..багт байрлах *******,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, .. баг, .. тоотод байрлах *******-д тус тус холбогдох

 

Гэр бүлийн дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах үндсэн,

 

Хүүхдийн тэтгэлэг тогтоолгохыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие нь *******-тай 14 жил хамт амьдарч байгаад 2013 оны 4-р сарын 8-ны өдрийн 386 тоот шүүхийн шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулж байсан. Тухайн үед гэрлэлтийн асуудлаа шийдвэрлүүлээд гэр бүлийн дундын өмчийн асуудлаа шийдвэрлүүлээгүй орхисон байсан. Гэрлэлтээ цуцлуулсан хэдий ч нэг гэрт амьдарч дундын хамтын бизнесээ үргэлжлүүлэн хийж, газар тариалан эрхэлж байсан. Банкнаас зээл авч, компани шинээр байгуулан 2015 оны 03-р сар хүртэл үйл ажиллагаа явуулж ирсэн. Энэ цагаас хойш бидний хоорондын харилцаа таагүй болж, бие биенээ хардах асуудал бий болж би эрүүгийн хэрэгт холбогдож шүүхээр шийтгүүлсэн. Шийтгүүлэхээсээ өмнө дундын өмчлөлийн хөрөнгөөс ногдох хувиа гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан ч нэхэмжлэлээ буцаан түр татан авсан юм. Би 2014 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс хорих ял эдлээд 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр суллагдан гарсан. Одоо өөрийн гэсэн орон гэргүй бүх л хөрөнгө *******-д үлдсэн учир гэр бүлийн дундын өмчөөс өөрт ногдох хувийг гаргуулан авахыг хүсч байна. Бидний дундын өмчлөлд Дархан сум, .. баг, ..тоотод байрлах 0,2 км талбай бүхий газартай блокон хашаатай гурилын тээрэм гарааштай үл хөдлөх хөрөнгө байдаг. Энэ хөрөнгийг би зах зээлийн ханшаар өөрөө 80 000 000 төгрөгөөр үнэлж, өөрт ногдох хувьд 40 000 000 төгрөг гаргуулах шаардлагатай байгаа учраас *******-гаас 40 000 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:

******* миний бие нь *******-д холбогдуулан дундын өмчөөс ногдох хувьд тооцон 40 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа доорх байдлаар нэмэгдүүлж байна. Миний аав Л нь 2010 онд өөрийн хөрөнгө болох малаа 7 хүүхдэдээ хуваан өгч байсан юм. Би өөрт оногдсон малаа өсгөж тоо толгойг нь нэмэгдүүлж, малчнаар маллуулдаг байсан. Тухайн үед надад 50 хонь, 29 хурга, 157 бүдүүн ямаа, 65 ишиг, үнээ 11, шүдлэн үхэр 4, тугал 10, бух 2, бяруу 9 эдгээр тооны мал байсан. Энэ малнуудыг ******* нь намайг цагдан хорих байранд байхад гомдол гаргаж хориулж байгаад туугаад бүгдийг нь малчнаас авсан байсан. Би гэрлэлтээ цуцлуулахдаа гэр бүлийн дундын өмч хуваах асуудлаа шийдүүлээгүй байж байгаад тухайн үед шүүхэд хандаж дээрх мал, дундын өмчлөлөөс ногдох хувиа гаргуулан авахаар нэхэмжилж байсан ч хорих ялаар шийтгүүлж, хорих ангид ял эдлэх болж нэхэмжлэлээ шүүхээс татан авч байсан. Одоо ялаа бүрэн эдлээд дуусч, суллагдан гарч ирээд 20-оод хонож байгаа болно. Надад одоо өөрийн гэсэн орон гэр, эд хөрөнгө байхгүй байгаа учраас ах, дүү нараараа хэсч, амьдарч явна. Өөрийн гэсэн орон гэр, ажил хөдөлмөртэй болохын тулд татан авалт хийж байсан нэхэмжлэлээ дахин шүүхэд гаргаж байгаа болно. Иймд би өмнө гаргасан нэхэмжлэлийн шаардлага дээрээ нэмж 50 хонь, 29 хурга, 57 бүдүүн ямаа, 65 ишиг, үнээ 11, шүдлэн үхэр 4, тугал 10, бух 2, бяруу 9, эдгээр тооны малаа *******-гаас гаргуулан авахаар, мөн мал маллаж байсан өвөлжөөг буулгаад ачаад явсан байсан. Өвөлжөөний модыг 2 сая төгрөгөөр тооцож, 2 сая төгрөг нэмж, гаргуулан авахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа 65 200 төгрөгөөр нэмэгдүүлж байна гэв.

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан гэр бүлийн дундын үл хөдлөх болон хөдлөх хөрөнгүүдээс өөрт ногдох хэсгийг гаргуулах нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа:

******* миний бие нь *******-тай 1999 онд гэр бүл болж бидний дундаас хүү А.Ж, охин А.Б нар төрсөн бөгөөд хоорондын таарамжгүй харилцааны улмаас 2013 онд шүүхээр гэрлэлтээ цуцлуулсан. Тухайн үед гэр бүлийн дундын өмчлөлийн асуудлыг шийдвэрлээгүй орхисон. Гэрлэлт цуцлуулсны дараа ******* нь 2-лаа эвлэрье, хүүхдээ бодож амьдрал ахуйгаа өөд нь татъя, чиний Foso маркийн 95-63 УНА машиныг Б-тай холбогдон чамд мэдэгдэлгүй чиний зөвшөөрөлгүй М-гаас өөрийн нэр дээр шилжүүлж авсан нь миний буруу байна аа. Одоо би чиний машиныг чамд шилжүүлж өгнө. Дахин Б-тай холбогдохгүй гэсэн. Ингээд би *******-гийн үгэнд итгэн хамтран амьдарч бизнесийн үйл ажиллагаагаа 2013-2015 оны 8 сар хүртэл үргэлжлүүлэн явуулж байтал ******* нь надад гомдол гарган би цагдан хоригдон хорих ялаар шийтгүүлэн биечлэн эдэлж 2018.12.21-ний өдөр хугацаа дуусан суллагдсан. *******-гийн хохирол, төлбөр гэх эмнэлгийн хаалганы бариул, сувилалын төлбөр нийт 4 сая 18 мянган төгрөгийн төлбөрийг гэр бүлийн дундын өмчлөлийн асуудлыг шийдвэрлээгүй тул ******* миний бие нь *******-д төлөх боломжгүй байсан. Одоо энэ хохирол төлбөрийг гэр бүлийн дундын өмчөөс өөрт ногдох хэсгээс төлж барагдуулах хүсэлтэй байна. Хохирол төлбөрөө төлж чадаагүй тул оногдсон ялаа биеэр эдэлж магадланд орж чадалгүй хугацаа дуусаагүй суллагдсан. Намайг цагдан хорих болон хорих ангид ял эдэлж байх хугацаанд ******* нь над дээр удаа дараа очиж дундын өмчлөлийн асуудлыг шийдвэрлүүлэхгүй байх талаар янз бүрийн арга заль хэрэглэн шүүхэд нэхэмжилсэн. Миний нэхэмжлэлийг шүүхээс татан авахуулж байсан. Шүүхэд өгсөн нэхэмжлэлийг татан авсныг минь ашиглан дундын өмч хөрөнгүүдийг миний зөвшөөрөлгүйгээр бусдад худалдах шилжүүлэх зэргээр дураар авирлан эцэст нь би чамд юу ч өгөхгүй, чи бол хэн ч биш шоронгийн ялтан, чи миний үгээр байхгүй бол дахиад шоронд чинь хатаана шүү. Одоо траншейндаа амьдар, би чиний 2 хүүхдэд аав олсон, их мөнгөтэй баян хүн, одоо чи хэрэггүй гэж хэл амаар доромжлон үр хүүхдүүдийг минь уулзуулахгүй, орон гэрээс минь хөөж тууж, доромжилж байна.

Одоо би орон гэртээ орж чадахгүй, ах дүү нарынхандаа толгой хорогдож байна. Иймд би гэр бүлийн дундын өмч болох дараах хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгүүдээс өөрт ногдох хэсгийг *******-гаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэдүүлж байна.

Үүнд:

1.Улсын бүртгэлийн .. дугаарт бүртгэгдсэн Дархан сум, .. баг, ..хороолол, .. байр, ..тоот .. өрөө орон сууцыг 80 сая төгрөгөөр,

2.Улсын бүртгэлийн .. дугаарт бүртгэгдсэн Дархан сум, .. баг, .. хороолол, .. тоот .. өрөө орон сууцыг 45 сая төгрөгөөр,

3.Улсын бүртгэлийн .. дугаарт бүртгэгдсэн Дархан сум, .. баг, .. хороолол, .. байр .. тоот .. өрөө орон сууцыг 80 сая төгрөгөөр,

4.Улсын бүртгэлийн .. дугаарт бүртгэгдсэн Дархан сум, .. баг, .. хороолол, .. байр .. тоот .. өрөө орон сууцыг 80 сая төгрөгөөр,

5.Улсын бүртгэлийн .. дугаарт бүртгэгдсэн Дархан сум, .. баг, .. хороолол, .. байр .. мкв .. тоот авто зогсоолыг 15 сая төгрөгөөр,

6.Улсын бүртгэлийн .. дугаарт бүртгэгдсэн Дархан сум, .. баг, .. тоот орон сууцыг 100 сая төгрөгөөр,

7.Улсын бүртгэлийн .. дугаарт бүртгэгдсэн Дархан сум, .. баг, .. тоот үйлдвэр үйлчилгээний барилгыг 100 сая төгрөгөөр,

8.Улсын бүртгэлийн .. дугаарт бүртгэлтэй Дархан сум, .. баг, .. тоот .. мкв дулаан дамжуулах инженерийн шугам сүлжээний газрыг 20 сая төгрөгөөр,

9. .. маркийн .. ДАХ дугаартай одоо ах А-д шилжүүлсэн байгаа хүнд даацын автомашиныг 60 сая төгрөгөөр,

10. .. маркийн машины чиргүүл .. БҮ улсын дугаартай авто чиргүүлийг 15 сая төгрөгөөр,

11. .. маркийн .. ДАХ улсын дугаартай суудлын авто машиныг 22 сая төгрөгөөр,

12. .. маркийн .. ХОҮ улсын дугаартай ачааны автомашиныг 6 сая төгрөгөөр,

13. .. маркийн .. трактор 15 сая төгрөгөөр,

14.. маркийн .. трактор 10 сая төгрөгөөр,

15. .. маркийн .. трактор 8 сая төгрөгөөр,

16. .. маркийн өвч ханан боогч 15 сая төгрөгөөр,

17. хар цацагч, .. техник 15 сая төгрөгөө,

18. ..үрлэгч ..ширхэг тус бүрийг 10-р үнэлж х2-20 сая төгрөгөөр,

19. .. үрлэгч .. ширхэг тус бүр 5 саяаар үнэлж, х2-10 сая төгрөгөөр,

20. .. маркийн хавагч .. ширхэг, 5 саяаар үнэлж х2-10 сая төгрөгөөр,

21. .. маркийн будаа сортлогч .. ширхэг 10 сая төгрөгөөр,

22. Үрийн агуулах ангор-10 сая, багончик 2 сая, тээрэм-10 сая, 60 тн контер-10 сая, харуулын байр сэлбэг хэрэглэлийн агуулах, байр 5 сая бүгд 40 сая төгрөг,

23. Амьдарч байсан гэр доторх эд хогшлоо, хоргыг 3 сая, угаалгын машин 2 сая, плитка 1 сая, зурагт 2 сая, унтлагын ком 3 сая, хүүхдийн ком 2 сая, зочны өрөөний ком 5 сая, гал зуухны ком 2 сая, нийт 20 сая төгрөг,

24. ******* болон 2 хүүхдийн минь амьдарч буй 4 өрөө байрны тавилга эд хогшилд зурагт, хөргөгч, компьютер, зочны, унтлагын, хүүхдийн, том өрөөний ком тус тус үнэлж нийт 812 сая 120 төгрөгийн эд хөрөнгүүдээс өөрт ногдох 203 сая төгрөгийн эд хөрөнгийг *******-гаас нэмэгдүүлэн нэхэмжилж байна гэв.

 

Нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа:

2013 онд Голомт банкнаас төслийн 30 000 000 төгрөгийн зээл авч, 20 000 000 төгрөгөөр нь Дархан-Уул аймаг, Дархан сум, .. баг, ..байрны .. тоот орон сууцанд байрлах газар тариалангийн *******-ийг худалдан авч, 10 000 000 төгрөгөөр нь тус компаний 300 га газарт уринш боловсруулалт хийсэн. Газар тариалангийн ажлаа явуулахдаа *******-ийн нэр дээр би өөрийн биеэр бусад компанитай хамтран ажиллах гэрээ байгуулж, намар ургацаа хурааж борлуулаад ажлын хөлс бусад зардлаа төлөх нөхцөлтэйгээр үйл ажиллагаа явуулж ирсэн. Бүх төлбөр /шатахуун, ургац хураалт, тээвэрлэлт, бордоо г.м/ тооцоогоо тохирсон хугацаандаа төлж барагдуулж ирсэн бөгөөд энэ талаар татварын тайландаа тусгасан байгаа. Тариаланг дэмжих сан, НИК, Гацуурт, Агромаш, Энсадо, Монгол-Алт зэрэг компаниудтай хамтран ажиллаж байсан.

*******-ийн 2013-2014 оны газар тариалангаас олсон ашиг орлого:

-2013 онд Улаанбуудай тариалж, цэвэр ашиг 20 000 000 төгрөг,

-2014 онд рабс 130 тн*900 000 төгрөг нийт 117 000 000 төгрөг,

-Улаанбуудай-30 тн*300 000 төгрөг нийт 9 000 000 төгрөг үүнээс цэвэр ашиг 80 000 000 төгрөг, нийт 2013-2014 онуудад 100 000 000 төгрөгийн ашигтай ажилласнаас 50 хувь болох 50 000 000 төгрөг нэхэмжилнэ.

*******-ийн 2014 оны тариалалтын орлого:

-Рабс 100 га-д тариалж 80 тн рабс хурааж, 1 тн -900 000 төгрөг, 80*900 000 нийт 72 000 000 төгрөг,

-Улаанбуудай 200 га-д тариалж, 240 тн улаан буудай хурааж, 1 тн*650 000 төгрөг, 240*650 000 нийт 155 000 000 төгрөг, нийт орлого 227 000 000 төгрөг, үүнээс зарлага 50 000 000 төгрөг, цэвэр ашиг 177 000 000 төгрөг, үүнээс 50 хувь болох 88 500 000 төгрөг нэхэмжилнэ.

2011 онд би хүнд даацын .. маркийн авто машин, чиргүүлийн хамт худалдан авч, тээвэр хийж мөнгө олж гэр бүлээ тэжээдэг байсан. Ажил төрлийн шаардлагаар хуурай ах болох А-тай харилцан тохиролцож түүний охин М-гийн нэр дээр ..УНЛ улсын дугаар авч, ажил төрлөө явуулж ирсэн. Тээврийн хэрэгслээ өмчлөн захиран зарцуулах эрхээ М-гаас өөрийн нэр дээр итгэмжлэл хийлгэж, баталгаажуулж авсан юм. Гэтэл ******* нь итгэл эвдэн нотариатаар байгуулсан итгэмжлэлийг сефинээс алга болсон. Би мэдэхгүй гэх мэтээр худал хэлж, Б-тай илтэд дотно харьцаа үүсгэж, ******* өөрөө гаргасан. Би тухайн үед салах өргөдөлд нь гарын үсэг зурахаас өөр арга байгаагүй. Гэр бүл цуцлуулсныхаа дараа миний машиныг Б-гаас өөрийн нэр дээрээ миний зөвшөөрөлгүйгээр шилжүүлж авсан байсан нь гэр салах үндсэн шалтгаан болсон. .. маркийн ачааны автомашин /одоо .. ДАХ улсын дугаартай/ *******-гийн нэр дээр байдаг байсан. Одоо А-гийн нэр дээр шилжүүлж өгсөн байна. Энэ машин чиргүүлийн хамт тэдэнд байгаа үүнийг 50 000 000 төгрөгөөр үнэлж өөрт ногдох 50 хувь болох 25 000 000 төгрөг нэхэмжилнэ. Малчнаас мал авахдаа 2 морь, 1 мотоцикль аваад явсан байсан. Үүнийг орхигдуулсан байна. 2 морио 2 сая төгрөг, мотоцикль 1 сая төгрөгөөр үнэлж 3 сая төгрөг нэхэмжилнэ. Мөн ХАА-н тоног төхөөрөмж үрлэгч, хавагч, будаа цэвэрлэгч, хаман боогч, трактор-3 гэх мэт байдаг.

Иймд дундын өмчлөлд байдаг хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгүүдээс *******-ийг газрын хамт, Дархан сум, .. баг, .. тоотод байрлах хашаа, байшин, модны Хангай зах дээр байрлах 1 хөрөө рам, эргэлтийн 100 000 000 төгрөгийн хөрөнгө байснаас 50 000 000 төгрөг нэхэмжилнэ. ХАА-н техник, тоног төхөөрөмж болох трактор 3ш*5 000 000 төгрөг, нийт 15 000 000 төгрөг, үрлэгч 4ш*4 нийт 20 000 000 төгрөг, хавагч 2ш*2 500 000 нийт 5 000 000 төгрөг, хор цацагч 1*10 000 000 нийт 10 000 000 төгрөг, нийт 50 000 000 төгрөгийн техник байгаагаас 50 хувьд тооцон 25 000 000 төгрөг тус тус нэхэмжилнэ. *******-д өвөлжөөний болон тариалангийн 185 га газрын гэрчилгээ гэрээнүүд байгаа. Энэ газрын 2017-2018 оны төлбөрийг сая би төлж дуусгасан. Тиймээс энэ гэрээ гэрчилгээнүүдийг түүнээс гаргуулж, авахаар нэхэмжилж байна. Иймд өмнө гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дахин 241 500 000 нэмэгдүүлж байгаа учраас үүнийг *******-гаас гаргуулж өгнө үү. Би дундын өмчлөлд байсан 14-р баг, 49-511 тоот 1 өрөө байр, 7-р хороолол, 11,12 тоот 4 өрөө машины зогсоо, өөрийнх нь унадаг хар кроун машиныг оруулж нэхэмжлээгүй гэжээ.

 

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хуваарьт өмч гаргуулах нэмэгдүүлсэн шаардлагадаа:

******* миний бие нь *******-гийн гомдлоор цагдан хоригдож, ял авах үед Дархан-Уул аймгийн Хонгор сум, .. баг, .. бригадын орчимд байрлах .. улсын дугаар бүргэлтэй .. миний эзэмших эрх бүхий гэрээ гэрчилгээтэй эгч Л.О, Л.Н, Л.О, ******* бид нарт 2010 онд хуваарьт өмчөөр ногдсон мал хөрөнгө болох 859 хонь, 222 ямаа, 11 үнээ, 4 шүдлэн, 10 тугал,

9 бяруу, 2 бух, 2 адуу, 1 мотоцикл өвөлжөө хашааны мод зэрэг нийт 69 сая 250 мянган төгрөгийн үнэ бүхий мал хөрөнгийг ******* нь машин Нэргүйгээс хүч түрэмгийлэн бусадтай нийлж тууж авч явсан байдаг. Иймд эгч, дүү нарын нийлсэн аав, ээжийн хуваарьт өмч болох 69 250 000 төгрөгийн өмч хөрөнгийг ******* миний эзэмших эрх бүхий Дархан-Уул аймаг, Хонгор сум, .. баг, .. бригад орчимд байрлах .. улсын дугаарт бүртгэлтэй өвөлжөөний доорх газрыг эзэмших гэрээ, гэрчилгээний хамт, мөн ******* миний ******* дээр эзэмших эрх бүхий Дархан-Уул аймаг, Хонгор сум, .. баг, .. бригадын орчимд байрлах .. улсын дугаарт бүртгэлтэй тариалангийн зориулалттай газрыг газар эзэмших гэрээ, гэрчилгээнүүдийн хамт тус тус *******-гаас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: 2013 онд Голомт банкнаас төслийн 30 000 000 төгрөгийн зээл авч, 20 000 000 төгрөгөөр нь Дархан-Уул аймаг, Дархан сум, .. баг, .. байрны .. тоот орон сууцанд байрлах газар тариалангийн *******-ийг худалдан авч, 10 000 000 төгрөгөөр нь тус компаний 300 га газарт уринш боловсруулалт хийсэн. Газар тариалангийн ажлаа явуулахдаа *******-ийн нэр дээр би өөрийн биеэр бусад компанитай хамтран ажиллах гэрээ байгуулж, намар ургацаа хурааж, борлуулаад ажлын хөлс бусад зардлаа төлөх нөхцөлтэйгээр үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Бүх төлбөр /шатахуун, ургац хураалт, тээвэрлэлт, бордоо г.м/ тооцоогоо тохирсон хугацаандаа төлж барагдуулж ирсэн бөгөөд энэ талаар татварын тайландаа тусгасан байгаа. Тариаланг дэмжих сан, НИК, Гацуурт, Агромаш, Энсадо, Монгол-Алт зэрэг компаниудтай хамтран ажиллаж байсан.  

*******-ийн 2013-2014 оны газар тариалангаас олсон ашиг орлого:

-2014 оны 1-р сарын 28-д Улаанбуудайн урамшуулал /тариаланг дэмжих сангаас/ 10 019 000 төгрөг,

-2014 оны 2-р сарын 27-д Улаанбуудайн урамшуулал /тариаланг дэмжих сангаас/ 10 019 000 төгрөг, нийт 20 038 000 төгрөг,

-2014 онд рабс 130 тн*900 000 нийт 117 000 000 төгрөг,

-Улаанбуудай 30 тн*300 000 нийт 9 000 000 төгрөг үүнээс цэвэр ашиг 80 000 000,

Нийт 2013-2014 онуудад 100 000 000 төгрөгийн ашигтай ажилласнаас 50 хувь болох 50 000 000 төгрөг нэхэмжилнэ.

*******-ийн 2014 оны тариалалтын орлого

-Рабс 100 га-д тариалж 80 тн рабс хурааж, 1 тн *900 000 нийт 80 тн*900 000 нийт 72 000 000 төгрөг,

-Улаанбуудай 200 га-д тариалж, 240 тн улаанбуудай хурааж, 1 тн*650 000 төгрөг, 240*650 000 нийт орлого 227 000 000 төгрөг үүнээс зарлага 50 000 000 төгрөг, цэвэр ашиг 177 000 000 төгрөг үүнээс 50 хувь болох 88 000 000 төгрөг болж байгаа юм. Үүн дээр нэмээд *******-ийн ашиг орлогын 50 000 000 төгрөгийг нэмэхээр нийт надад ногдох ашиг 128 000 000 төгрөг болж байгаа юм. Иймд 128 000 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ц овогтой ******* миний бие нь 2013 онд *******-аас хуулийн дагуу гэрлэлтээ цуцлуулж, хүү А.Ж, охин А.Б нарыг өөрийн асрамжид авч үлдсэн. ******* нь 2 хүүхдийн тэтгэмж төлж чадахгүй, дундын өмчлөлд байгаа Дархан сум, .. баг, .. тоот байгууламжийг хуваах шаардлагагүй, татгалзаж байна гэж асуудлыг бүрэн шийдүүлж дуусгасан. 2013-2014 онд ямар нэг үйл ажиллагаанд хамтран ажиллаж байгаагүй. Иймд *******-ын шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

 

Хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            ******* миний бие *******-тай 2003 онд гэр бүл болон амьдарч байгаад 2013 онд Дархан-Уул аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр гэр бүлээ албан ёсоор цуцлуулж, тэр цагаас хойш тус тусдаа амьдрах болсон. Гэр бүл цуцлуулсан цагаас хойш ******* нь эцэг хүнийхээ үүргийг биелүүлэхгүйгээр зогсохгүй 2015 онд гэр бүлдээ аюул заналхийлэл учруулж, ******* миний амь насанд хүртэл

халдахыг завдаж шүүхээр шийтгүүлж байсан. Гэр бүлийн тухай хуульд зааснаар эцэг, эх нь үр хүүхдээ асран хамгаалж, тэжээн тэтгэж, өсгөж хүмүүжүүлэх үүрэгтэй бөгөөд *******ын хувьд энэхүү үүргээ биелүүлэхээс үргэлж зугтааж явсаар өдийг хүрч байна. Иймд бидний дундаас 2003 оны 03 дугаар сарын 12-ны өдөр төрсөн хүү А.Жавхлантөр, 2008 оны 06 дугаар сарын 11-ний өдөр төрсөн охин А.Б нарыг 18 нас хүртэл хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

 

            Нэхэмжлэгч ******* сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* миний бие нь *******-гийн гаргасан сөрөг нэхэмжлэлтэй танилцлаа. Үр хүүхдүүдээ өсгөн хүмүүжүүлэх, сурч боловсрох, нийгэмд зөв хүн болгож төлөвшүүлэх нь эцэг, эх хүний үүрэг хариуцлага гэж үзэн тэтгэлэг тогтоолгох зүй ёсны нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Үр хүүхдүүдтэйгээ уулзаж, анхаарал халамж тавьж, шүүхээс өгөх үүргийг биелүүлэхэд ******* надад ямар нэг хэлбэрээр саад хийхгүй байхыг *******-гаас хүсэж байна гэжээ.

 

            Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

   Би доорх нэхэмжлэлийн шаардлага гаргасан: Үүнд:

            Дархан-Уул аймаг, Дархан сум, .. баг, .. тоот үйлдвэр үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, .. гэсэн улсын дугаарын бүртгэлтэй, .. улсын дугаарын бүртгэлтэй, Дархан сум, .. баг, .. тоот орон сууцны зориулалттай ..м2 үл хөдлөх хөрөнгө, .. улсын дугаарын бүртгэлтэй, Дархан сум, .. баг, .. тоот дулаан дамжуулах инженерийн шугам сүлжээ .., Дархан сум, .. баг, .. хороолол, .. байрны ..тоот .. м2 орон сууц, .. улсын бүртгэлийн дугаартай, Дархан сум, .. баг, .. хороолол, .. байрны .. тоот орон сууц .. м2 .. өрөө байр, .. улсын бүртгэлийн дугаартай, Дархан сум, .. баг, .. хороолол, .. байрны .. давхарт байрлах гадна талын автомашины зогсоол .. м2 үл хөдлөх хөрөнгө, Дархан сум, .. баг, .. хороолол, .. байрны .. тоот, .. м2 орон сууц, .. гэсэн улсын бүртгэлийн дугаартай, Дархан сум, .. баг, .. баракийн .. тоот, ..м2 орон сууц,.. улсын бүртгэлийн дугаартай, Улсын бүртгэлийн .. дугаарын бүртгэлтэй, Дархан сум, .. баг, .. хорооллын .. байрны .. тоот, ..м2 орон сууц, .. улсын бүртгэлийн дугаартай, Дархан сум, .. баг, .. хорооллын .. байрны .. тоот орон сууц, .. улсын бүртгэлийн дугаартай, Дархан сум, .. баг, .. хорооллын, .. байрны зоорийн давхарын наад хэсгийн .. тоот автозогсоол, .. м2, зэрэг эд хөрөнгүүдээс өөрийнхөө өмчлөх эзэмшилд Дархан сум, .. дугаар баг, Алтангадасын  .. тоотод буюу өөрийнхөө амьдарч байсан ..өрөө болох хашаа байшинг, үүнээс гадна .., .., .. дугаартай инженер шугам сүлжээ зэргийг өөрийн өмчлөлд үлдээх болон үл хөдлөх хөрөнгүүдээс өөрт ногдох хэсгээ гаргуулах, мөн 2013 оны 04 дүгээр сарын 08-наас хойш ******* бид 2 бизнесийн зээл банкнаас аваад хамтран ажиллаж байсан. Би нойр хоолоо хасаад зүтгэж байсан. 2013 онд улаан буудай тариалаад “Ө.у.э” гэдэг компанид тушаагаад 40 сая төгрөгийн ашигтай ажиллаад, дараа 132 тн рапс тариалсан. Олсон цэвэр ашиг 120 сая төгрөг болсон.  2013, 2014 онд би “Г” ХХК-аас улаан буудайны зээл авч тариалж байсан. “А.б.о” ХХК-ийг худалдаж авсан нь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр нотлогдоно. Энэ тухай материал хавтаст хэрэгт авагдсан. “А.б.о” ХХК 177 сая төгрөгийн ашиг орлогооос өөр ногдох 88,5 сая төгрөг, хөдөө аж ахуйн төхөөрөмж зэрэг нийлээд 50 сая төгрөгөөс өөрт ногдох хэсэг 25 сая төгрөг, өвөлжөөний газар, тариалангийн газар эзэмших эрхийн бичиг, “Б” ХХК болон газруудыг нэхэмжилж байна. “А.б.о” ХХК-ийг *******-д үлдээгээд, “Б” ХХК-аа өөрт авах, манай ааваас 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдөр мал хуваарилсан баримт бий. Үүнд нийт 205 хонь, 310 ямааг хуваарилсан. Нэр бүхий өмч хөрөнгийг ******* туугаад явсан. Бид 69 сая төгрөгөөр үнэлсэн гэвч шинжээч 64 сая болгосон. Гэхдээ шинжээчийн гаргасан үнээр *******-гаас нэхэмжилж байна. Манай аав охин Л.Н-т 8 толгой үхэр, Л.О-т 6 толгой үхэр, Л.О-д нийт 4 толгой үхрийг тус тус өгсөн. Эдгээр малуудыг намайг хоригдож байх хугацаанд ******* малчин дээр маань очоод миний

мал гээд туугаад аваад явсан байсан. Үүнийг бүгдийг нэхэмжилж байна. “Б” ХХК, “А.б.о” ХХК зэргийг компаниудын 2013, 2014 оны ашиг 188,000,000 төгрөгөөс өөр ногдох хэсгийг нэхэж байна.

            Нэхэмжлэлийнхээ шаардлагыг тодруулбал: Пуса машинаа 60 сая гэж бодоод 30 сая, чиргүүлээ 20 гээд 10-ийг, 3 трактороос 30 сая төгрөгийг, 9 ширхэг үл хөдлөх хөрөнгөөс өөрийн амьдарч байгаа .. тоотод амьдарч байгаа хашаа байшингаа авна, Харин *******-гийн амьдраад байгаа 4 өрөө байраа амьдраг гэж үлдээж байна. 2 хашааныхаа хэсгийг өөрөө авч үлдэе гэсэн саналтай байна. Мал нэхэмжилж байгаа хэвээрээ, 2 компанийн ашиг орлогоос 188,500,000 сая төгрөгөө нэхэмжилж байна. Бизнесийн ашиг орлогоор авсан 2 үл хөдлөх хөрөнгө 2 хороолол, 49 дүгээр байр, 511 тоот 1 өрөө 60 сая төгрөгийн байраа өөрт авах, 60 сая төгрөгний үнэтэй 10 дугаар баг 11 дүгээр байр 2 өрөө байрыг *******-д үлдээх саналтай байна. Өвөлжөө хашааны /гэр бүлийн эзэмших эрхтэй/ газрыг эзэмших гэрчилгээг өөртөө авмаар байна. Энэ гэрчилгээ миний нэр дээр байсан, гэхдээ одоо болтол гэрчилгээг хаясан гээд ******* гаргаж өгөөгүй. Тариалангийн 185 га газар эзэмших эрхийг өөрийн нэр дээрээ, мөн “Б” ХХК-аа өөртөө авмаар байна. Чиргүүлийг 20 сая төгрөгөөр үнэлээд 10 сая төгрөгөө авмаар байна.

Бид хоёр 2014 оны 03 дугаар сарын 26-ны өдөр, 2013 оны 07 дугаар сарын 26-ны өдөр тус тус бизнесийн зээл авч байсан. Хангай зах дээр 2 хөрөө раам, амбаар ажиллуулж байсан. Амбаараар дүүрэн мод болон модон материал байсан. Нийт 150 сая төгрөгийн бараа материал байсан гэж бодож байна. Цагдан хоригдож байсан тухайн үедээ н.О өмгөөлөгчийг хөлслөөд дундын өмчлөлийн асуудлаа тогтоолгох гээд нэхэмжлэл гаргаад явж байсан. Нийт хичнээн хэмжээний өмч хөрөнгүүд байсныг Голомт банкнаас гаргуулахаар хүсэлтээ өгсөн. Хөрөө раам болон модон материалаас 100 сая төгрөгийг нэхэмжилж байна. Ингээд болсон, бусдыг нь нэхэмжлэхгүй, хариуцагчийн гаргасан хүүхдийн тэтгэлэг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна гэв.

 

Хариуцагч ******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр би “Б” ХХК худалдах, худалдан авах гэрээгээр худалдаж авсан, түүнээс өмнөх компанийн үйл ажиллагааг мэдэхгүй байна. Гэрээг хавтаст хэрэгт өгсөн. 2012 оны 12 сард би *******-аас албан ёсоор салаад, 3 хүүхдүүдээ аваад ээжийндээ очиж амьдарсан. Ингээд 2013 оны 04 дүгээр сард гэрлэлтээ цуцлуулсан. Тухайн үед бидэнд ..тоот хашаа байшин, .. га газартай “А.б.о” ХХК байсан, салах үед ******* ямар ч гомдолгүй, бүгдийг нь миний нэр дээр шилжүүлнэ, гээд бас манай гэр бүлийн хүмүүсээс сөхрөөд уучлалт гуйсан. Тэгсэн атлаа нэр дээр маань шилжүүлээгүй, тэгээд шилжүүлж чадаагүй байж байхдаа банкнаас зээл авахаар болсон. Тэр үед ******* өөрөө ирээд гарын үсэг зураад тэгээд банкнаас зээл авч байсан. Ингээд ээжийн Дархан сумын, 2 хороолол, 49 дүгээр байр, 511 тоот 1 өрөө байрыг, 10 дугаар баг, 5 дугаар хороолол 11-37 тоот охины нэр дээрх байрыг өөр дээрээ шилжүүлээд банкнаас зээл авсан.

Г-ын Л гуай 2005 онд нас барахад 50 ямаа, 5 тугалтай үхэр байсан. Би 2010 онд н.Т өмгөөлөгчийг дуудаж байгаад малыг нь хуваах талаар ажил зохион байгуулж байсан. Би өөрөө бас мал худалдаж авсан байсан. Эдний дүү ******* намайг ална гээд 3 ч удаа ирж байсан. Тэр нэхээд байгаа өвөлжөөний газар дээр өөрийнх нь ах дүү нар амьдарч байгаа, тэр надад огт хамаа байхгүй, би энэ асуудал дээр огт маргалдаагүй.  Компанийн нэр дээрх газрын хувьд би өөрөө гэрээгээ хийгээд сунгаад явж байсан.

Банкнаас төслийн зээл 29,700,000 төгрөгийг 2013 онд “Б” ХХК-ийн нэрээр авсан. Тэр зээлийг 2018 онд төлж дуусгасан. “А.б.о” ХХК ил тодын тайлан өгсөн. Шинжээчийн дүгнэлтээр 64 сая төгрөгийн үйл ажиллагаа гарсан. н.Алтангэрэлээс би “А.б.о” ХХК-ийг 2013 оны 07 дугаар сард бэлэглэлээр, *******-аас салсан хойно авсан. Харин “Б” ХХК-ийг худалдах, худалдан авах гэрээгээр авсан.

Пуса машиныг 2010 онд банкны зээлээр худалдаж авсан. Дараа нь шоронд орох юм байна гээд н.Б-ны дүүгийн нэр дээр шилжүүлнэ гээд огт танихгүй хүний нэр дээр шилжүүлэх гэж байснаа н.М гэдэг хүн дээр шилжүүлсэн байсан. Тэгээд 2015 онд би нэр дээрээ шилжүүлж авсан.

Чиргүүлийн хувьд 10 сая төгрөгөөр хамтын амьдралтай байх хугацаандаа авсан. Энэ Чиргүүлийг миний хохирол төлбөрийг барагдуулахаар надад өгнө гэж хэлж байсан. Энэ нь 2016 оны шийтгэл тогтоол дээр тусгагдсан.

Тэр 3 тракторыг хүн болгон гуйж хэрэглээд, жолооч нар нь сэлбэгийг тайлж авсаар байгаад төмрийн сэг болсон. Ашиглах боломжгүй болоод 2016 онд МТЗ-50 маркийн 3 тракторийг тушаасан. Мөнгөөр нь хүүхдийн сургалтын төлбөр төлсөн.

Хөрөө раамын хувьд 3 сар түрээсээ төлөхгүй бол тэр байгууллага буцаагаад авчихдаг. 2016 онд Ж гэх хүнийх, нөгөөх нь миний нэр дээр байсан. Хамтын амьдралтай байх хугацаанд байсан хөрөө раамыг төмрийн хогонд тушаасан. Модны зах дээр 100 сая төгрөгийн эргэлтийн хөрөнгө байхгүй. Яаж зээл авчихаад ийм их хөрөнгө авах юм бэ?, энэ хүн нэг ч удаа банкны зээл төлж байгаагүй болохоор мэдэхгүй байна. Хэрвээ хамтын амьдралтай байсан бол үүнийг мэдэх л байсан гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан гэр бүлийн хамтран өмчлөх эд хөрөнгөөс өөрт ногдох хэсэг болох 40,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд анх гаргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагаа 2019 оны 01 сарын 14-ний өдөр 65,200,000 төгрөгөөр, 2019 оны 01 сарын 17-ны өдөр 241,500,000 төгрөгөөр, 2019 оны 02 сарын 13-ны өдөр 203,000,000 төгрөгөөр тус тус нэмэгдүүлж, хамтран хариуцагчаар “Б” ХХК, “А.б.о” ХХК-ийг татаж, 2019 оны 02 сарын 15-ны өдөр “203,000,000 төгрөг гаргуулах тухай” нэмэгдүүлсэн шаардлагаа тодруулан 157,750,000 төгрөгийг гаргуулах, мөн хашаа байшин, автомашин, чиргүүл зэрэг эд хөрөнгийг гаргуулахаар шаардаж, 2019 оны 02 сарын 18-ны өдөр өмнө нь *******-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дахин тодруулж, 631,000,000 төгрөгийн үнэ бүхийн эд хөрөнгөөс өөрт ногдох хэсэгт тооцуулан хашаа байшин, автомашин, чиргүүл зэрэг эд хөрөнгийг гаргуулах, хуваарьт хөрөнгө болох 69,250,000 төгрөгийн үнэ бүхий мал гаргуулах, хариуцагч компаниудын ашгаас өөрт ногдох хувь 128,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардаж, 2019 оны 08 сарын 22-ны өдөр “69,250,000” төгрөгийн үнэ бүхий хуваарьт эд хөрөнгө гаргуулах тухай шаардлагаа тодруулан, багасгаж 64,170,000 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.

 

Зохигч талууд өмнө нь “гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах тухай” маргаанаа шүүхээр шийдвэрлүүлсэн байх ба Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 04 сарын 08-ны өдрийн 386 дугаар шийдвэрээр *******, ******* нарын гэрлэлтийг цуцалж, хүү А.Ж, А.Б нарыг эх *******-гийн асрамжид үлдээж, нэхэмжлэгч ******* нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай шаардлагаасаа татгалзсан болохыг дурдаж шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр байна.

 

Шүүх хуралдааны явцад шүүхийн зүгээс нэхэмжлэгч *******-ын удаа дараа гаргасан, нэмэгдүүлсэн, тодруулсан шаардлагуудын талаар тодруулсан бөгөөд нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, “Б” ХХК, “А.б.о” ХХК нараас:

а/. “Б” ХХК-ийн 2013-2014 оны ашиг орлогоос өөрт ногдох хэсэг 100,000,000 төгрөгийг гаргуулах, “Б” ХХК-ийг шилжүүлэн авах, “Б” ХХК-ийн эзэмшлийн тариалангийн зориулалттай .. га газар, Дархан сум, .. баг, ... гудамж, .. тоот хаягт байршилтай хашаа байшин, үйлдвэр үйлчилгээний зориулалт бүхий 2 барилга, инженерийн шугам сүлжээ зэрэг хөрөнгийг гаргуулах;

б/. .. ДАХ улсын дугаартай Mitsubishi Fuso /Митцубиши Фусо/ маркийн автомашиныг 60,000,000 төгрөгөөр үнэлж өөрт ногдох хэсэг 30,000,000 төгрөг, чиргүүлийг 20,000,000 төгрөгөөр үнэлж өөрт ногдох хэсэг 10,000,000 төгрөг, 3 ширхэг тракторын үнээс өөрт ногдох хэсэг 30,000,000 төгрөг, 1 ширхэг хөрөө рам болон модон материалын үнэ болох 100,000,000 төгрөг, нийт 170,000,000 төгрөгийг гаргуулах;

в/. “А.б.о” ХХК-ийн 2013-2014 оны ашиг орлогоос өөрт ногдох хэсэг 88,500,000 төгрөгийг гаргуулах;

г/. Өөрийн эцэг Г.Л агсны эд хөрөнгөөс хуваарилагдан ирсэн хуваарьт хөрөнгө болон нэхэмжлэгч Л.Одончимэг, Л.Наранчимэг, Л.Отгонжаргал нарын хуваарьт хөрөнгө болох малын үнэ 69,000,000 төгрөгийг гаргуулах;

д/. Дархан сумын 14-р баг, 2-р хороолол, 49 дүгээр байрны 511 тоот 1 өрөө 60 сая төгрөгийн үнэ бүхий орон сууцыг гаргуулах;

е/. Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1-р баг, 8-р бригадад байрлах өөрийн нэр дээр эзэмших эрхийн гэрчилгээтэй өвөлжөөний газрын гэрчилгээг гаргуулахаар тус тус шаардаж, нэхэмжлэлийн бусад шаардлагаасаа татгалзсан.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах эрхтэй учир шүүх нэхэмжлэлийн татгалзсан шаардлагаас бусад шаардлагын хүрээнд эрх зүйн дүгнэлт өгч, хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******ад холбогдуулан хоёр хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

 

Хариуцагч ******* нь гэр бүл цуцлуулах шаардлагын хамт гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөтэй холбоотой асуудлыг шүүх өмнө нь шийдвэрлэчихсэн, мөн 2013-2014 онд нэхэмжлэгч *******тай компанитай холбоотой ямар нэгэн хамтын үйл ажиллагаа эрхлээгүй хэмээн тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй хэмээн маргаж байна.

 

Хэрэгт Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 386 дугаартай *******гийн нэхэмжлэлтэй *******ад холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн дундын хөрөнгийн маргааныг шийдвэрлүүлэх нэхэмжлэлийн шаардлагатай хэргийг шийдвэрлэсэн шийдвэр, тус шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 6220 дугаартай *******ын нэхэмжлэлтэй *******д холбогдох дундын өмчлөлийн эд хөрөнгөөс ногдох хэсэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай хэрэгт 2016 оны 2 дугаар сарын 08-ны өдөр Иргэний хэрэг үүсгэсэн захирамж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр эд хөрөнгөд шинжээч томилж, түдгэлзүүлсэн захирамж, нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсан тухай шүүгчийн захирамж, Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 16А дугаартай шийтгэх тогтоол зэрэг авагдсан нотлох баримтууд авагдсан байна.

 

Шүүх дараах үндэслэлээр үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Нэг. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын талаар.

 

а/. “Баялагбумбат” ХХК-ийн 2013-2014 оны ашиг орлогоос өөрт ногдох хэсэг 50,000,000 төгрөгийг гаргуулах, “Баялагбумбат” ХХК-ийг шилжүүлэн авах, “Баялагбумбат” ХХК-ийн эзэмшлийн тариалангийн зориулалттай 185 га газар, Дархан сум, 7-р баг, Алтангадас 2 гудамж, 9 тоот хаягт байршилтай хашаа байшин, үйлдвэр үйлчилгээний зориулалт бүхий 2 барилга, инженерийн шугам сүлжээ зэрэг хөрөнгийг гаргуулах шаардлагын тухайд.

Дээрх шаардлагатай холбоотой хэрэгт нотлох баримтаар Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүд, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээнүүд, 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн тодорхойлолтууд,  2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 386 дугаартай

шийдвэр, шүүх хуралдааны тэмдэглэл, Иргэдэд үйлчлэх автомат машины лавлагаанууд, 2015 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн Баялаг бумбат ХХК-ийн хувьцаа худалдах гэрээ, Баялаг бумбат ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Иргэдэд үйлчлэх автомат машин Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, Баялаг бумбат ХХК-ийн дансны

дэлгэрэнгүй тайлан, ЦЭСБ-АУДИТ ХХК-ийн 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 2/99 дугаартай дүгнэлт, Баялаг бумбат ХХК-ийн 2010-2015 оны санхүүгийн тайлан, гэрэл зургууд, Голомт банкны 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн Хамтран ажиллах гэрээний хүрээнд хийгдсэн Зээлийн гэрээ, Ипотекийн гэрээ авагдсан байна.

 Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 04 сарын 08-ны өдрийн 386 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт “...нэхэмжлэгч ******* нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхээс татгалзсан бөгөөд зохигчид нь гэр бүлийн дундын хөрөнгийн талаар эвлэрч, хариуцагч ******* нь гэр бүлийн дундын эд хөрөнгө болох Хонгор сумын 1-р баг, 8 бригадын урд байрлах тариалангийн 185 га газар, Баялаг бумбат ХХК, улсын бүртгэлийн Ү-2003007760 дугаартай Дархан сумын 7-р баг Алтангадасын 2 дугаар гудамж, 8 тоот 807,0 мкв талбай бүхий үйлдвэрлэл үйлчилгээний барилга, байгууламж, улсын бүртгэлийн Ү-2003008354 дугаартай Дархан сумын 7 дугаар баг, Алтангадасын 2-р гудамж, 267,0 мкв талбайтай үйлчилгээний барилга зэрэг эд хөрөнгийг нэхэмжлэгч *******, хүү А.Жавхлантөр, охин А.Бадамжавхаа нарын өмчлөлд шилжүүлэхээр зөвшөөрсөн...” хэмээн дурджээ.

Өөрөөр хэлбэл, зохигч талууд өмнө нь гэр бүлийн хамтран өмчлөх эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийн талаар шүүхэд шаардлага гаргаж, тухайн шаардлагынхаа хүрээнд тохиролцоонд хүрч, энэ тухай шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дүгнэгдсэн нь хуулийн хүчин төгөлдөр байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-т зааснаар зохигч талууд нь шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэсэн маргааны талаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах буюу шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцаа, иргэний хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй учир зохигчид Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 04 сарын 08-ны өдрийн 386 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдагдсан эд хөрөнгийн талаар шаардлага гаргах эрхгүй байна.

 

б/. 3783 ДАХ улсын дугаартай Mitsubishi Fuso /Митцубиши Фусо/ маркийн автомашиныг 60,000,000 төгрөгөөр үнэлж өөрт ногдох хэсэг 30,000,000 төгрөг, чиргүүлийг 20,000,000 төгрөгөөр үнэлж өөрт ногдох хэсэг 10,000,000 төгрөг, 3 ширхэг тракторын үнээс өөрт ногдох хэсэг 30,000,000 төгрөг, 1 ширхэг хөрөө рам болон модон материалын үнэ болох 100,000,000 төгрөг, нийт 170,000,000 төгрөгийг гаргуулах шаардлагын тухайд.

Хэрэгт авагдсан Автотээврийн үндэсний төвийн Тээврийн хэрэгслийн лавлагаа, тээврийн хэрэгсэл бүртгэх маягт, Чингэлтэй дүүргийн 6-р хорооны Засаг даргын тодорхойлолт зэрэг нотлох баримтаар ******* нь өөрийн эзэмшлийн 3783 ДАХ улсын дугаартай Mitsubishi Fuso /Митцубиши Фусо/ маркийн автомашиныг 2011 оны 02 сарын 01-ний өдөр Б.Мөнгөннахиагийн эзэмшилд шилжүүлсэн болох нь тогтоогдож байх тул холбогдох шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл, ******* нь өөрийн эзэмшлийн эд хөрөнгийг хэлцлийн үндсэн дээр бусдад шилжүүлсэн буюу тухайн эд хөрөнгө нь хүчин төгөлдөр хэлцлийн үндсэн дээр өөр этгээдэд шилжсэн байх тул тухайн эд хөрөнгийг гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж үзэх боломжгүй юм.

Харин 0085 улсын дугаартай чиргүүл, 3 ширхэг трактор, 1 хөрөө рам болон модон материал зэрэг эд хөрөнгө нь гэр бүлийн хамтын амьдралтай байх хугацаанд бий болсон хөрөнгө болох нь баримтаар нотлогдохгүй байх тул холбогдох шаардлагыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч нь өөрийн шаардлага, түүний үндэслэлийг өөрөө нотлох, нотлох баримтыг өөрөө цуглуулж гаргаж өгөх үүргийг хүлээх бөгөөд нэхэмжлэгч ******* нь нотлох үүргээ биелүүлээгүй буюу өөрийн шаардлага, түүний үндэслэлийг нотолж чадаагүй болно. 

в/. “Амгаланбат оршиг” ХХК-ийн 2013-2014 оны ашиг орлогоос өөрт ногдох хэсэг 88,500,000 төгрөгийг гаргуулах шаардлагын тухайд.

Дээрх шаардлагатай холбогдуулан хэрэгт нотлох баримтаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын 2014 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 862 дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай тогтоол, Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2014 оны 7 дугаар сарын 25-ны өдөр гаргасан нэхэмжлэл, Дархан-Уул аймгийн Татварын хэлтсээс ирүүлсэн Амгаланбат оршиг ХХК-ийн 2014 оны татварын тайлан, Иргэдэд үйлчлэх автомашин Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газраас зохигчдын хүсэлтээр ирүүлсэн Амгаланбат оршиг ХХК-ийн 2014 оны 1, 2, 3, 4 дүгээр улирлын санхүүгийн тайлангийн мэдээлэл, 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 1/52 дугаартай ЦЭСБ АУДИТ ХХК-ийн дүгнэлт зэрэг баримт авагдсан байна.

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.1-д гэрлэгчдийн хамтын хөдөлмөр, аж ахуйн үйл ажиллагаанаас олсон орлого нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид хамаарахаар зохицуулжээ.

Өмнө дурдсанчлан гэрлэгчид 2013 оны 04 сарын 08-ны өдөр гэрлэлтээ цуцлуулсан, энэ хугацаанаас хойш хамтын амьдралтай байсан нь тогтоогдохгүй, энэ хугацаанд хамтын амьдралтай байсан талаар шаардлага гаргаагүй байх тул дээрх хугацаанд “хамтын аж ахуйн үйл ажиллагаа” эрхэлсэн гэж үзэхгүй, улмаар уг шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

 

г/. Хуваарьт хөрөнгө гэх малын үнэ болох 69,000,000 төгрөгийг гаргуулах,

Уг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан нэхэмжлэгч нь нотлох баримтаар

Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д Гэр бүлийн гишүүний дараахь хөрөнгийг хамтран өмчлөх дундын өмчлөлд шилжүүлэхээр тохиролцоогүй бол хуваарьт хөрөнгөд хамаарн, 127.1.1-д гэрлэхийн өмнө олж авсан эд хөрөнгө, мөнгөн хуримтлал, эд хөрөнгийн эрх, 127.1.2-т өв, бэлэглэлийн журмаар шилжүүлэн авсан мөнгөн хуримтлал, эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх, тэдгээрийг худалдсан, арилжсаны дүнд олж авсан эд хөрөнгө, мөнгө ..., 127.2-т Гэр бүлийн гишүүн хуваарьт эд хөрөнгөө өөрийн үзэмжээр эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрхтэй гэжээ.

Нэхэмжлэгч *******лтанбат нь өөрийн төрсөн эцэг Г.Лхагвапүрэвээс хувиарилагдан ирсэн хуваарьт эд хөрөнгө болон төрсөн дүү Л.Одончимэг, Л.Наранчимэг, Л.Отгонжаргал нарын итгэмжлэлээр тэдэнд эцгээс нь хувиарлагдсан нийт 89 хонь, 222 ямаа, 11 үнээ, 4 шүдлэн, 10 тугал, 9 бяруу, 2 бух, 2 адуу, 1 мотоцикл, өвөлжөө хашааны мод зэрэг 69 250 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж 2010 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Г.Лхагвапүрэв агсны мал, эд хөрөнгийг өмчлөх өмчийг үр хүүхдүүдэд нь өв тэгш тэнцүү хувиарлан хүлээлгэн өгсөн баримт, протокол, мал маллах, малчнаар ажиллуулах гэрээ, *******лтанбаатарын нэр дээрх мал тооллогын маягт, Дархан-Уул аймгийн прокурорын газрын 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 93 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоол, Капитал зууч ХХК-ийн 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн Эд хөрөнгийн үнэлгээний тайланг ирүүлсэн байх бөгөөд дээрх нэр бүхий нэхэмжлэгч нарын нэр дээр мал тоолуулж байсан эсэх нь тодорхойгүй, дээрх эд хөрөнгийг ******* нь зарж борлуулсан болон үрэгдүүлсэн эсэх нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

д/. Дархан сумын 14-р баг, 2-р хороолол, 49 дүгээр байрны 511 тоот 1 өрөө 60 сая төгрөгийн үнэ бүхий орон сууцыг гаргуулах,

Дээрх орон сууц нь 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр *******гийн өмчлөлд бүртгэлтэй байж байгаад 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр бусдын өмчлөлд шилжсэн болох нь 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газар Эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаагаар тогтоогдож байх бөгөөд зохигчдын хамтын амьдралын хугацаанд бий болсон эд хөрөнгө гэдэг тогтоогдохгүй, өөрөөр хэлбэл зохигчдыг гэрлэлт цуцалснаас хойш бий болсон эд хөрөнгө байх тул нэхэмжлэгч шаардах эрхгүй байна.

 

е/. Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1-р баг, 8-р бригадад байрлах өөрийн нэр дээр эзэмших эрхийн гэрчилгээтэй өвөлжөөний газрын гэрчилгээг гаргуулах шаардлагын тухайд

Дээрх газрын өмчлөгчөөр ******* бүртгэлтэй, одоо түүний эзэмшилд байдаг талаар талууд маргаагүй бөгөөд газрын гэрчилгээ нь *******гийн эзэмшилд байгаа болон түүнийг барьцаалсан, хаяж, үрэгдүүлсэн эсэх нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

 

Хоёр. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд

Хариуцагч ******* нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан Өрхийн эрүүл мэндийн төвийн их эмчийн тодорхойлолтууд, Дархан-Уул аймгийн Ерөнхий боловсролын Дархан-Эмпати сургуулийн тодорхойлолтууд, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбаруудыг нотлох баримтаар ирүүлсэн байна.

 

Хариуцагч ******* өмнө нь 2003 оны 3 сарын 12-нд төрсөн А.Жавхлантөр, 2008 оны 06 сарын 11-нд төрсөн А.Бадамжавхаа нарт тэтгэлэг гаргуулахаар шаардсан боловч уг шаардлагаасаа татгалзсан нь Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 04 сарын 08-ны өдрийн 386 дугаар шийдвэрт тусгагджээ.

 

Иймд ******* нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин хандах эрхгүй байна.

 

Хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 6220 дугаартай Нэхэмжлэлээ татан авах тухай шүүгчийн захирамж, Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 17А дугаартай шийтгэх тогтоол Авлага, өглөгийн дэлгэрэнгүй тайлан /1-р хавтаст хэргийн 15-16 хуудас/, Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 рны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 01/115 дугаартай албан бичиг, 2015 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 1145 дугаартай Иргэний хэрэг үүсгэх тухай захирамж, 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 2794 дугаартай Хүсэлт шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамж зэрэг нь хэрэгт хамааралгүй тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгөөс ногдох хэсэг 40 сая төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад 270 000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төлж, шүүгчийн захирамжаар 107 950 төгрөг төлөх хугацааг хойшлуулсан, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн 65 200 000 төгрөг гаргуулах шаардлагад төлөх 483 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар хойшлуулсан, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага 241 500 000 төгрөгт төлөх 1 365 450 төгрөгийг төлөх хугацааг хойшлуулсан, нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн 157 750 000 төгрөг гаргуулах шаардлагад 370 700 төгрөг төлсөн, Баялаг бумбат ХХК, Амгаланбат Оршиг ХХК-аас ногдох ашиг 128 000 000 төгрөг гаргуулах шаардлагад улсын тэмдэгтийн хураамж 130 000 төгрөг төлсөн, хариуцагч ******* нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагад 70 200 төгрөг төлсөн байх тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 325 100 төгрөгийг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч *******аас улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 2 625 350 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод оруулах нь зүйтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, 130 дугаар зүйлийн 130.1, Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй *******д холбогдох Fuso маркийн автомашины үнэ 30 сая төгрөг, чиргүүл 10 сая төгрөг, 3 тракторын үнэ 30 сая төгрөг, Алтангадасын 2-9 тоотод амьдарч байгаа хашаа байшин, дээрх хаягт байрлах үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай 2 барилга, инженерийн шугам сүлжээг өөрийн өмчлөлд авах, 2 хашааны газар гаргуулах, малын үнэ 69 сая төгрөг гаргуулах, 2 компанийн ашиг орлогоос 188,500,000 сая төгрөг гаргуулах, Дархан сум, 14-р баг, 2 хороолол, 49 дүгээр байрны 511 тоот 1 өрөө байр гаргуулах, Хонгор суманд байрлах өвөлжөө газрын гэрчилгээг гаргуулах, *******-ийн эзэмшлийн тариалангийн 185 га газар, *******-ийг өөрийн өмчлөлд

авах, 1 хөрөө рам болон модон материалын үнэ 100 сая төгрөгийг гаргуулах шаардлага болон, *******гийн хүүхдийн тэтгэлэг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 325 100 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 2 625 350 төгрөг гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.    

 

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.АЛТАНТУЯА