Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 135/ШШ2019/00898

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:135/2019/00346/И

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь би, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

   Нэхэмжлэгч: ..............  аймаг, ............  сум, .........  баг, ..... тоотод оршин суух ..... .. овгийн *******- /РД:........, утас: ........../-ын нэхэмжлэлтэй,

 

   Хариуцагч: ..........  аймаг, .......... сум, ........ баг, ..........  гудамж, .... тоотод оршин суух ......... овгийн *******- /РД:............ Утас: .......... /-д холбогдох

 

“Дархан-Уул аймаг, Дархан сум, 8-р баг, Манхантолгой 2 гудамж, .... тоот******* нэгж талбарын дугаартай, Г-2003..........2 дугаартай, 1695,0 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөлийн газрыг чөлөөлүүлэх тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч *******- нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

            “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2010 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 78 дугаартай захирамжаар манай талийгаач нөхөр Ө.Г-ийн нэр дээр Дархан-Уул аймаг, Дархан сум 8-р баг, Манхантолгой 2 гудамж, .... тоотгэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг өмчлүүлсэн. *******- нь Дарханд шилжиж ирээд буух хашаагүй байна, танай хашаанд түр амьдаръя гэж манай талийгаач нөхрөөс гуйж манай хашаанд 2008 оны үед гэр барьж амьдарч эхэлсэн. Манай нөхөр Ө.Г- өвчний улмаас 2017 оны 12 сарын 26-ны өдөр нас барж, эхнэр *******- миний бие тус газрын өв залгамжлагчаар тогтоогдож, 2018 оны 03 сарын 16-ны өдөр дээрх газрыг өвлөх эрхийн гэрчилгээг авсан. *******-ыг манай газрыг чөлөөлж өг, хүүхдүүд маань том болчихсон тусдаа гарах болчихлоо гэж удаа дараа шаардсан боловч элдэв шалтаг, зовлон тоочиж сүүлдээ бүр газрын гэрчилгээгээ миний нэр дээр шилжүүлээд өгчих, би банкинд барьцаанд тавиад мөнгө гаргаж аваад худалдаж авъя гэж гуйхаар нь тийм асуудал байхгүй гэж хэлээд зөвшөөрөөгүй. Аль 2008 оноос *******- нь манай хашаанд гэр бүлийнхээ хамт одоог хүртэл үнэ төлбөргүй амьдарч байна. Газраа чөлөөлж авахаар удаа дараа шаардахад сүүлдээ бүр *******- нь хойноос ирээд хот минийх, хотонд ирээд хуц минийх гэгчээр юм болж хэл амаар доромжилж, хүний нэр барин гүтгэн дайрч хэл амаа ололцохоо больсон тул арга буюу шүүхэд хандаж байна. Би одоо 21-28 насны гурван эрэгтэй хүүхэдтэй, эхнээсээ тусдаа гарч байгаа тул миний хувьд газраа яаралтай чөлөөлүүлж авах шаардлагатай байна.

Иймд Дархан-Уул аймаг, Дархан сум, 8-р баг, Манхантолгой 2 гудамж, .... тоот/******* нэгж талбарын дугаартай, Г-2003..........2 дугаартай, 1695,0 мкв талбайтай/ гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөлийн газарт маань хууль бусаар амьдарч байгаа *******-аас газрыг маань чөлөөлж өгнө үү.” гэжээ.

 

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

   “...Маргаан гарах гол шалтгаан нь нэхэмжлэгч хариуцагч нар хөрш залгаа байдаг бөгөөд газрын заагаа гаргаагүйгээс улбаалан энэ маргаан үүссэн. Нэхэмжлэгч 3 тоотод, харин хариуцагч 3б тоотод оршин суудаг. Хариуцагч нь 60,84 м2 нэхэмжлэгчийн өмчлөлийн газарт хууль бусаар барилга байгууламж барьсан учраас өмчлөх эрхээ хамгаалахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ маргаан Захиргааны хэргийн шүүхийн 2 шатаар яваад шийдвэрлэгдсэн. 1999 оноос хойш нэхэмжлэгчийн талийгаач нөхөр н.Ганхуяг энэ газрыг авсан. Хамгийн сүүлд 2017 оны 08 сард өмчлөх эрхийн гэрчилгээгээ гаргуулсан. Ингээд нөхрөө нас барсны дараа нэхэмжлэгч маань өвлөх эрхээ нээлгээд уг газрыг өмчилж авсан. Захиргааны хэргийн шүүх уг газрыг *******-ын өмчлөл мөн гээд тогтоосон. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд энэ маргааны шийдсэн хүчин төгөлдөр, шүүхийн шийдвэр гарсан тул дахин нотлох шаардлагагүй гэж заасан тул энэ маргааныг дахин шүүхээр шийдвэрлэх шаардлагагүй.” гэв.

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Иргэний хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хүрээнд тайлбар хийх ёстой. Гэтэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч баахан захирамжийн талаар л ярилаа. Энэ яриад байгаа асуудал Захиргааны хэргийн шүүх дээр маш дэлгэрэнгүй яригдаад, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээд магадлал нь гарсан. Уг магадлал дээр *******-ыг 1695 м2, *******-ыг 445 м2 газрыг тус тус авсан байна, талийгаачаас өвлөх эрхийн дагуу хууль ёсоор газрыг нь авсан байна, *******-ыг *******-ын эзэмшлийн газраас эзэмших ёсгүй гээд шийдсэн. Бид өнөөдөр 60,84 м2 дээр хууль бусаар барилга барьсан учраас чөлөөлүүлэх хүсэлт гаргасан. Тэгэхээр эцэслэн шийдэгдсэн асуудлыг яриад байгаа нь өнөөдрийн шүүх хуралдааныг ойлгомжгүй явуулах байдалд хүргээд байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэв.

            Хариуцагч *******- шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

            “Миний бие *******- нь иргэн О.Ц-тай анх Дархан-Уул аймгийн Дархан сумын 8-р багийн нутаг дэвсгэрт байрлах хуучнаар Манхантолгойн 2 гудамжны 1.... тоотбуюу одоогийнхоор 2-р гудамж, .... тоотхоосон 2 тал хашаатай газрыг 2008 оны 05-р сарын 15-ны өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д заасны дагуу бичмэл нотлох баримт үйлдэж 2,100,000 төгрөгөөр худалдан авахдаа тухайн Дархан сумын 8-р багийн засаг даргын 2007 оны 08-р сарын 30-ны өдрийн 999 тоот албан бичиг, мөн Дархан сумын 8-р багийн засаг даргын 2008 оны 04-р сарын 26-ны өдрийн 429 тоот албан бичгүүдийг тус тус үндэслэн худалдан авч өнөөг хүртэл буюу 2008 оны 04-р сарын 15-ны өдрөөс өнөөг хүртэл 10 жил 445,0 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хууль ёсны өмчлөгчийн Г-2003008809 гэрчилгээтэй хуулийн дагуу амьдарч байгаа нь үнэн болно. Иймд миний бие *******- нь нэхэмжлэгч гэх *******-ыг танихгүй, энэ хүн 2008 оны 04-р сарын 15-ны өдрөөс өнөөг хүртэл энэ газарт амьдардаггүй нь үнэн болно. Мөн иргэн *******- нь 2008 оны 11-р сарын 28-ны өдрийн 1241 тоот хуулийн хүчин төгөлдөр шүүхийн захирамж гарсан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120-р зүйлийн 120.4 дэх заалтын дагуу тухайн хэрэг бүхэлдээ хэрэгсэхгүй болох учиртай. Ийм учраас энэхүү нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            “...60,84 м2 газар нь Засаг даргын 78 дугаар захирамжид яригдсан. Гэтэл өмнөх 70 тоот захирамжид нэхэмжлэгч болон түүний талийгаач нөхөрт олгосон газрын хэмжээ зөрүүтэй байна. Эхний өгсөн газар бага байсан тул *******- дахин нөхрийнхөө нэр дээр газар гаргуулсан. *******- нь 2009 онд газар эзэмших хүсэлт өгсөн байсан. Гэтэл өмнө нь энэ хүсэлтийг хайгаад гарч ирэхгүй байсаар сая л олдож байна. *******-, Ганхуяг нар хүчин төгөлдөр 70 тоот захирамжаар газар авчихаад, мэдсээр байж дахин хүсэлт гаргасан. 78 тоот захирамж дээр 70 тоот захирамжийг хүчингүй болголоо гэсэн 1 ч үг, үсэг байхгүй. Нэхэмжлэгчийн 78 тоот захирамжаар авсан газар нь шал өөр газар кадастрын зурагтай байгаа, эд нар огт өөр газар авсан. Тэгэхээр эд нар нэхэмжлэл гаргах эрхгүй хүмүүс” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *******- нь хариуцагч *******-ад холбогдуулан Дархан-Уул аймаг, Дархан сум, 8 дугаар баг, Манхантолгой 2 гудамж, .... тоот******* нэгж талбарын дугаартай 1695,0 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг чөлөөлүүлэх шаардлага гаргасныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шиннжээчийн дүгнэлтээр давхцсан хэсэг болох 60,84 м.кв газрыг чөлөөлүүлэх тухай болгон багасгасан болно.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд ...2010 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 78 дугаар захирамжаар Ө.Г-ийн нэр дээр ............гудамж 3 тоотод гэр бүлийн хэрэгцээний 1695 м.кв газар өмчлүүлсэн бол,  *******-д мөн 3 тоотод 2009 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 70 дугаар захирамжаар 1239 м.кв газар өмчлүүлж, бас Д.Н-т 595.49 м.кв газар өмчлүүлсэн. Д.Н-аас *******- уг газрыг худалдан авсан. 2 захирамжийн аль нь хүчинтэйг шийдээгүй, мөн шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас захиргааны хэргийн шүүхийн  магадлалыг хянуулна. *******- 78 дугаар захирамжийн дагуу шаардах эрхгүй, нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргаж байна.

Маргааны зүйл болж байгаа Дархан-Уул аймаг Дархан сум 8 дугаар баг ............гудамж 3 тоотын 1695 м.кв гэр бүлийн хэрэгцээний газрыг Дархан-Уул аймгийн Засаг даргын 2010 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 78 дугаар захирамжаар Ө.Г-т өмчлүүлэхээр шийдвэрлэн /хэргийн 10 дугаар хуудас/, 20 жилийн хугацаатай газар эзэмшүүлэх гэрээ байгуулан, 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр нэгж талбарын ******* дугаартай, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000477229 дугаар гэрчилгээ олгож, эрхийн улсын бүртгэлийн Г-2003..........2 дугаарт бүртгэсэн. /хэргийн 6 дугаар хуудас/

 Тухайн газрын  өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэн баталгаажуулсан өмчлөгч Ө.Г- 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр нас барж, Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1-д зааснаар өвлүүлэгчийн эд хөрөнгө, эрх өвлөгдөнө гэснээр, мөн хуулийн 520 дугаар зүйлийн 520.1-д заасан хууль ёсны өвлөгч *******-д 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн өвлөх эрхийн гэрчилгээ олгогдсон. /хэргийн 5, 15 дугаар хуудас/

Дээрх өвлөх эрхийн гэрчилгээнд үндэслэн газар өмчлөх эрхийг 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Г-2003..........2 дугаарын улсын бүртгэлд бүртгэн, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон. /хэргийн 172 дугаар хуудас/

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэснээр өв залгамжлалаар үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхтэй болсон *******- мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хөрөнгөө бусдын эзэмшлээс шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч *******-д өмчлөх эрх үүсгэсэн өвлөгдвөл зохих хөрөнгийн талаархи буюу өвлүүлэгч Ө.Г-т эрх үүсгэсэн Дархан-Уул аймгийн Засаг даргын 2010 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 78 дугаар захирамж, 20 жилийн хугацаатай газар  эзэмшүүлэх гэрээ, 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр нэгж талбарын ******* дугаартай өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000477229 дугаар гэрчилгээ, эрхийн улсын бүртгэлийн Г-2003..........2 дугаарын бүртгэлийн хүчин төгөлдөр байдлын талаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 221/ма2019/0312 магадлалаар дүгнэн, эцэслэн шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэснээр иргэний хэргийн анхан шатны шүүх дахин үнэлэн, нотлохгүй болно.

Иймд   нэхэмжлэгч *******-ыг  ...Дархан-Уул аймаг Дархан сум 8 дугаар баг ............гудамж 3 тоотын 1695 м.кв гэр бүлийн хэрэгцээний газрыг Ө.Г-т өмчлүүлэхээр шийдвэрлэсэн Дархан-уул аймгийн Засаг даргын 2010 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 78 дугаар захирамжийн агуулгаар шаардах эрхгүй гэж маргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзал үндэслэлгүй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад томилогдсон шинжээч Геодези зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий “Гео Од” ХХК-ийн хариуцагч  тал нэхэмжлэгч талын өмчлөлийн газарт 8,95 м.кв барилгын суурь, 51.89 м.кв автомашины гарааш, хувийн байшин барьсан нь холбогдох хууль тогтоомжийг зөрчиж, бусдын газрыг ашиглаж байгаа байдал байна... гэж дүгнэсэн дүгнэлтээр хариуцагч *******- бусдын өмчлөлийн газрыг хууль бусаар ашиглаж байгаа тул давхцсан хэмжээгээр чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.

Томилогдсон шинжээч хэмжилтийн явц дахь талуудын эзэмшиж байгаа байршлын кадастрын зураг, нэгж талбарын хил заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг актаар нэхэмжлэгч *******-, хариуцагч *******- нарт хүлээлгэн өгсөн байгааг дурдаж байна. /хэргийн 76-79 дүгээр хуудас/

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн Дархан-Уул аймгийн Засаг даргын 2009 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн “Газар өмчлүүлэх тухай” 70 тоот захирамжаар ...20.Далхаа Наранбаатар. Манхантолгой 595.49 м.кв газар, 21.Цэндээ *******- Манхантолгой 2-3. 1239 м.кв газар...-ыг өмчлүүлэхээр шийдвэрлэжээ.

Дээрх засаг даргын захирамж иргэнд газар өмчлүүлэх эрхийг олгосон эрх зүйн акт боловч тухайн захирамжийн дагуу иргэн өөрсдийн өмчлөлд тухайн газраа өмчлөлдөө авч, эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэн баталгаажуулсан эсэх, энэ захирамжийн үйлчлэл хүчинтэй эсэх талаар маргаан гарсан эсэх нь тодорхойгүй байна.

Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзал үндэслэлгүй, харин өгсөн Дархан-Уул аймгийн Засаг даргын 2009 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн “Газар өмчлүүлэх тухай” 70 тоот захирамжийн үйлчлэлийн талаар зохих газарт нь гомдол гаргах эрх нь нээлттэй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар нэхэмжлэгч *******-ын Дархан-Уул аймаг Дархан сум 8 дугаар баг ............ гудамж .... тоот 1695 м.кв гэр бүлийн хэрэгцээний газартай давхцсан хэмжээ болох 60,84 м.кв-ийг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, давхцсан хэмжээгээр газрыг чөлөөлөхийг хариуцагч *******-ад даалгасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Төрийн банк, Төрийн сан 100190000941 тоот дансанд урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-аас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл албадан биелүүлэх учрыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Д.ОЮУНДАРЬ