| Шүүх | Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батлайн Намхайдорж |
| Хэргийн индекс | 170/2019/0049/Э |
| Дугаар | 2019/ДШМ/14 |
| Огноо | 2019-07-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 11.7.1.1., 11.7.2.1., 12.1.4., |
| Улсын яллагч | Б.Төрболд |
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 2019/ДШМ/14
Г.Мө-т холбогдох хэргийн талаар
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Баттогтох даргалж, шүүгч Б.Ариунбаяр, Б.Намхайдорж нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж Прокурор Б.******* Шүүгдэгч Г.Мө- Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.******* Хохирогч Ц.******* Хохирогчийн өмгөөлөгч Э.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 54 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Г.Мө-ын давж заалдах гомдлоор Г.Мө-т холбогдох 1923000000019 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч Б.Намхайдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Завхан аймгийн Яруу сумд төрсөн, 30 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, Яруу сумын Засаг даргын Тамгын газарт галч ажилтай, ам бүл-5, эхнэр 3 хүүхдийн хамт Завхан аймаг Яруу сум ь багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ******* ******* овгийн Г-ын Мө- /Регистрийн дугаар: ИХ********/
Шүүгдэгч Г.Мө- нь бэлгийн замын халдварт өвчин халдааж бага насны хүүхэд хүчиндсэн буюу Монгол Улсын Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, хүчиндэх явцдаа эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, гэр бүлийн хүчирхийллийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ. Анхан шатны шүүх: Шүүгдэгч ******* лам овгийн Г-ын Мө-ыг Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан бэлгийн замын халдварт өвчин халдааж бага насны хүүхдийг хүчиндсэн, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, гэр бүлийн хүчирхийллийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Г.Мө-ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 16 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мө-т Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 16 жилийн хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногоор тооцон 90 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 18 жил 90 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мө-т оногдуулсан 18 жил 90 хоногийн хугацаатай хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мө-ын тогтоол гарахын өмнө цагдан хоригдсон 71 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож эдлэх ялаас хасаж, шүүгдэгчид өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цус мэт зүйлээр бохирлогдсон хөх алаг өнгийн хөнжлийн углаа даавуу, цус мэт зүйлээр бохирлогдсон эсгий гудас, цус мэт зүйлээр бохирлогдсон эрээн алаг өнгийн гудасны углаа даавуу, хар хөх өнгийн дээрээ цагаан бичигтэй доод хормой хэсэг нь цус мэт зүйлээр бохирлогдсон эрэгтэй хагас ханцуйтай подволк, бор өнгийн ноосон өмд, цус мэт зүйлээр бохирлогдсон саарал өнгийн эрэгтэй дотоож, Г.Мө-ын биеэс авсан цус мэт зүйлээр бохирлогдсон арчдас, шар өнгийн хуванцар иштэй ажлын хэсэг нь 9 см , бариул хэсэг 10 см урттай хутгыг тус тус устгаж, ягаан өнгийн дугуй толботой цус мэт зүйлээр бохирлогдсон эмэгтэй хүүхдийн дотоож, бүдэг цэнхэр өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон эмэгтэй хүүхдийн дотоожийг тус тус тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Ц.*******д буцаан олгож, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, хохирогч хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхний лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг дурдаж, шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ. Шүүгдэгч Г.Мө- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Миний бие Г- овогтой Мө- нь Эрүүгийн хуулийн 12.1-ийн 4 дүгээр зүйл ангиар зүйлчлэгдэж 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 54 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 16 жилийн хорих ялаар, нийт 18 жил 3 сарын ялаар шийтгэж ялыг хаалттай хорих ангид эдлүүлхээр шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх нь уг хэргийн хохирогч талаас хохирол, гомдол, нэхэмжилсэн зүйл байхгүй, хэргийг санаатайгаар үйлдээгүй, хэргээ сайн дураараа хүлээсэн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, ар гэрийн байдал, энэ бүх хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж хэргийг шийдвэрлээгүй зөвхөн хохирогч гэрчийн мэдүүлгээр хэргийг шүүж, хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн. Иймд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна. Хэргийг бага ч гэсэн хөнгөрүүлж нээлттэй болгож өгнө үү гэжээ. Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийг хэрэгсэхгүй болгож өгөөч гэсэн саналтай байна.18 жил 90 хоногийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэнийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр болгож өгнө үү гэсэн саналтай байна гэв. Хохирогчийн өмгөөлөгч Э.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөнгөн хохирол учруулсан болон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан гэмт хэргүүд нь хавтаст хэрэгт цугларсан, нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон, прокурор сая бас тодорхой тайлбарлалаа. Хорих ялыг нээлттэй болон хаалттай эдлүүлэх тал дээр шүүх гэмт хэрэг үйлсэн нөхцөл байдал учирсан хохирол хор уршигийн шинж чанар хэм хэмжээнд нь тохируулан эрүүгийн хариуцлага хүлээлэгсэн байна . Тухайн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаас харахад шүүгдэгчийн үйлдэл хүнд байж болохгүй үйлдлүүд гаргасан байгаа . Тэгэхээр энэ үйлдлүүд нь эрүүгийн хариуцлага хүлээхдээ хаалттай байгуулагад 18 жилийн хугацаатайгаар хорих ял оногдуулсан нь гэмт хэргийн шинж чанар хор уршиг хэр хэмжээнд нь тохирсон гэж үзэж байна . Ийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Прокурор Б.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон байгаа. Тухайлбал эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байдаг. 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг бол санкци нь 12-20 жил хорих ял эсхүл бүх насаар нь хорих ял оногдуулдаг. Шүүх хорих ял оногдуулахдаа тухайн хорих ялаас сонгож хугацаагүй бүх насаар нь хорих ял биш хугацаатай 18 жилийн хорих ял оногдуулсан байгаа юм. Тэгэхээр анхан шатны шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа хэргийн нөхцөл байдлыг харж ял оногдуулсан нь шүүгдэгчид хүнддээгүй байна. Тийм учир анхан шатны шүүхийн тогтоол хэргийн бодит байдалтай нийцсэн байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч хөнгөн хохирол үйлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж байна. Шүүгдэгчийн тухайд бага насны хүүхэд хүчиндэх явцдаа хөнгөн хохирол учруулсан байгаа, тэгэхээр гэмт хэрэг үйлдэх явцдаа эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь хэрэгсэхгүй болгох ямар ч үндэслэл байхгүй. Мөн шүүгдэгч нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн нь хангалттай нотлогдсон. Шүүгдэгч нь эхнэр болон хүүхдийг байнга зоддог байсан нь нотлогддог. Хохирогч *******гийн ээж мөн хохирогч *******гийн төрсөн дүү нарын мэдүүлгээр хангалттай нотлогдож байна. 2015 -2019 оны хооронд л гэхэд 6-7 удаа зодсон байдаг. Тэр болгонд нь хохирогч *******гийн ээж болон дүү нар нь Яруу сумаас очиж авдаг байсан. Насанд хүрээгүй хүүхэд мэдүүлэг өгсөн. Манай аав болох хүн байнга надад хутга тулгадаг байсан гэж мэдүүлэг өгсөн байдаг. Тэгэхээр өөрөөр хэлбэл гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хөнгөн хохирол учруулсан зүйлчлэлийг хэрэгсэхгүй болгох ямар ч үндэслэл байхгүй. Энэ бол нэгэнт тогтоогдсон үйл баримт гэж үзэж байна. Мөн хүчингийн гэмт хэргийг санаатай үйлдээгүй гэж байна. Ер нь хүчингийн гэмт хэргийг санаандгүй үйлдэнэ гэж байх боломжгүй ээ. Өөрөөр хэлбэл: энэ бол санаатай үйлдсэн хэрэг юм. Хохирогч хохирол нэхэмжлээгүй учир хэргийг хөнгөрүүлж өгнө үү гэж ярьж байна. Энэ хэрэг маань өөрөө хэлбэрийн шинжтэй хэрэг байгаа. Өөрөөр хэлбэл: халдлагын обьект нь засаж сэлбэгдэх зүйл биш, хохиролд мөнгө төлснөөрөө хохирол төлөгдөнө гэж яригдахгүй. Хүүхдийн бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг учраас хохирогч хохирол нэхэмжлээгүй байдал нь хэргийн хохирол нөхөн төлөгдсөн асуудал биш юм. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй гэж үзэж байна. Иймд шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чаджээ. Шүүгдэгч Г.Мө- нь 2019 оны 02 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Завхан аймгийн Яруу сумын а багийн нутаг тоот хашаанд өөрийн гэртээ согтуугаар биеэ хамгаалах эсэргүүцэл үзүүлэх чадаваргүй дагавар охин дагавар охин 06 нас 01 сар 05 хоногтой Ж.*******аг хүчиндсэн, хүчиндэх явцдаа түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, бэлгийн замын халдварт өвчин халдаасан, Мөн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс буюу өөрийн эхнэр Ц.*******, дагавар охин Ж.*******а нарыг байнга зодсон гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хэрэгт цугларсан насанд хүрээгүй хохирогч Ж.*******а, гэрч Ц.*******, С., Ц., М. нарын мэдүүлэг, Завхан аймгийн Шүүх Шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 201920052 дугаартай, Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 1482 дугаартай шинжээчдийн дүгнэлт, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ. Анхан шатны шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Г.Мө-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4, 11.6 дугаар зүйлийн 1, 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 , 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 11.7. дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэхь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял оногдуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх бөгөөд шүүгдэгчид оногдуулсан ял нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон гэж үзэв. Шүүгдэгч Г.Мө- давж заалдах гомдлыг хянаж үзэхэд гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан хорих ял болон ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэн өөрчлөх хууль зүйн боломжгүй байна гэж дүгнэв. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Мө-ын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 54 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Мө-ын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг оролцогч нар эс зөвшөөрвөл гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Хяналтын шатны шүүхэд хэргийн оролцогч гомдол, прокурор болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ
ШҮҮГЧИД Б.АРИУНБАЯР
Б.НАМХАЙДОРЖ