Шүүх | Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
Хэргийн индекс | 176/2022/0241/Э/223/2022/0047 |
Дугаар | 2023/ШЦТ/73 |
Огноо | 2023-02-10 |
Зүйл хэсэг | 27.10.2.3., |
Улсын яллагч | Г.Энхбат |
Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 2023/ШЦТ/73
2023 02 10 2023/ШЦТ/73
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэ-Оюун,
Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Энхбат,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.С,
Шүүгдэгч Ц.С, түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ц.С-т холбогдох эрүүгийн дугаартай, 2 хавтас хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Ц.С, төрсөн, настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ШУТИС-н 4 дүгээр курсын оюутан, ам бүл 4, эцэг, эх, эгч нарын хамт Төв аймгийн Эрдэнэсант сумын багт оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.С нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ц.С нь Төв аймгийн Баянхангай сумын Найрамдал 1 дүгээр багийн нутаг засмал зам дээр 2020 оны 10 дугаар сарын 27- ноос 2020 оны 10 дугаар сарын 28-нд шилжих шөнө Т.Тундра маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 “харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна." гэснийг зөрчиж М.Аймшиггүйбаатарын жолоодож явсан Х.Портер маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас М.А-ын амь насыг хохирсон үйл баримт тогтоогдсон.
Энэ нь эрүүгийн дугаартай хэрэгт авагдсан
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Жын өгсөн: “Болсон асуудлын талаар би сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Алтанболд гэх хүн малын мах ачаад Улаанбаатар хот ороод ирээч гэж гуйгаад 19 цагийн орчим талийгаач Алтанболд, Булгантамир хоёртой хөдөлж байна гэж ярьсан. Тэгээд 2020 оны 10 дугаар сарын 28-ны 03 цагийн орчим Булгантамир над руу залгаад Жагаа эгчээ бид хэд зам дээр зогсож байхад араас машин ирээд мөргөчихлөө. Аймаа ах ухаангүй байна. Бид хэд түргэн дуудаад байж байна гэж хэлсэн. Тэгээд би талийгаачийн эгч дүү нарт нь хэлээд сумын төвөөс машин олж аваад ирсэн. Тэгээд хэргийн газарт ирээд талийгаачийг нас барсан байгааг нь мэдсэн. Бид хоёр 20 гаран жил ханилсан. Дундаасаа 4 хүүхэдтэй. Нэг охин Улаанбаатар хотод 4-р курсийн оюутан, нэг хүү ажил хийдэг, нэг хүү мал дээр, бага хүүхэд цэцэрлэгт явдаг. Гомдолтой байна. Эрүүл саруул хань ижлээ алдсан. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү.” гэх мэдүүлэг /1-р хх 23-24/,
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Сын өгсөн: “Миний төрсөн эгч Санжмятавын Жаргалдуламын нөхөр М.А нь 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймгаас Улаанбаатар хотын чиглэлд явж байгаад Төв аймгийн Баянхангай сумын нутаг дэвсгэрт зам тээврийн осолд орж амь насаа алдсан. Талийгаачийн эхнэр С.Ж нь 6-22 насны 4 хүүхдийн хамт Архангай аймгийн Өлзийт суманд амьдардаг тул дахиж цаашид энэ хэрэгт нааш, цааш явах боломжгүй байгаа тул надад нотариатаар итгэмжлэлээр хууль ёсны төлөөлөгчөөр оролцох болж байгаа.” гэх мэдүүлэг /1 хх 183-184/,
Гэрч Б.Алтанболдын өгсөн: “2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 22 цагийн орчимд талийгаач, Булгантамир бид гурав Архангай аймгийн Өлзийт сумаас малын мах ачаад гарсан. 2020 оны 10 дугаар сарын 28-ны 03-04 цагийн орчим машин хий хааз аваад явахгүй байсан консны аппарат салаад унасан байж магадгүй гээд Булгантамирыг буулгахад, унаагүй байна гэсэн. Тэгээд машины аваарын гэрлээ асаагаад засмал зам дээр шороон хөвөө рүү орох гээд өнхөрч явахад хойноос мөргөсөн. Энэ үед юу болсныг нь би мэдээгүй нэг мэдэхэд би машины арын суудал дээр шидэгдсэн байсан. Тэгээд Булгантамир бид хоёр машинаас буусан. Эргээд харахад талийгаач жолоочийн сандал дээр хажуугаараа налсан байдалтай сууж байсан. Талийгаач би бөөлжих гээд байна гэсэн. Тэр үед нэг машинтай хүн ирээд хойно чинь байгаа машин та нарыг аллаа гэсэн. Дахиад талийгаач бөөлжих гээд байна гэсэн. Тэгээд Булгантамир талийгаачийг дэмнээд машинаас буулгасан. Талийгаач газарт хэвтээд тийчлээд байсан тэгээд түргэн дуудсан. Түргэн ирэхэд талийгаач өнгөрсөн байсан. Удаагүй цагдаа нар ирсэн. Бид нар Булган аймгийн Баяннуур сумын цагдаагийн постонд шалгуулахад хойд урд гэрэлтүүлэг ажиллаж байсан. Мөн бид нар анх машин хий хааз аваад байхад тээврийн хэрэгслийн аваарыг дарж асаасан.",
"Ойролцоогоор мах нь 800 /найман зуу/ килограмм байсан. Харин арьс, толгой шийр, гэдэс цувдай нь 200 /хоёр зуу/ орчим килограмм байсан байх нийлээд 1000 /нэг мянга/ килограмм байсан байх гэж бодож байна. Арьсыг нь Төв аймгийн Лүн сумын нутаг Урьхан-2 зоогийн газрын ойролцоо замын хажууд байх ченжид нийт 300 /гурван зуу/ гаран мянган төгрөгөөр худалдсан харин мах болон толгой шийр, гэдэс цувдайг нь Эмээл захын ойролцоо Оргил худалдааны төвд худалдсан мах, толгой шийр, гэдэс цувдай нь нийлээд 3.800.000 /гурван сая найман зуун мянга орчим төгрөг болсон санаж байна. Төв аймгийн Лүн сумын нутаг Урьхан 2 зоогийн газарт хоол идээд цаашаа явж байхад автомашин хий хааз авч диск нь эргэж эхэлсэн Архангай аймгийн Өлзийт сумаас гараад явахад автомашин зүгээр байсан." гэх мэдүүлэг /1-р хх 26-27, 52-53/,
Гэрч Б.Булгантамирын өгсөн: “2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 22 цагийн орчим талийгаач намайг хамт хот яваад ирээч гэсэн. Тэгээд би за тэгье гээд талийгаач Алтанболд ах бид гурав хөдөлсөн. Шөнө 03-04 цагийн орчим Лүн сум өнгөрөөд явж байхад машин хий хааз аваад диск нь эргээд машин явахаа больсон. Тэгээд би буугаад консны аппарат мултраад унасан байж магдагүй гэж харахад зүгээр байсан. Тэгээд дахиад 500 метр орчим газар яваад машинаа замын хажуу руу гаргах санаатай засмал зам дээр өнхөрч байхад хойноос нэг юм мөргөөд түс тас гээд явчихсан. Юу болсныг мэдэхгүй . Тэгээд нэг мэдэхэд Алтанболд ах машины арын сандал руу шидэгдээд орсон байсан. Тэгээд бид хоёр буусан талийгаач хажуугаар сандлаа налаад сууж байсан. Тэгтэл нэг машинтай хүмүүс ирээд хойд машин чинь та нарыг алхаа шалаа гайгүй юу гэсэн. Талийгаач дахиад би бөөлжих гээд байна гэсэн. Тухайн хүмүүс машинаасаа буувал гайгүй болж магадгүй гэсэн. Тэгээд талийгаачийг би дэмнээд машинаас буулгасан. Тэгтэл талийгаач эвхрээд тийчлээд байсан. Түргэн дуудсан түргэн ирэхэд өнгөрчихсөн байсан. Удалгүй цагдаа нар ирсэн.
2020 оны 10 дугаар сарын 27-ны орой Архангай аймгийн Өлзийт сумын төвөөс Улаанбаатар хот руу явахдаа жолоочийн арын суудал дээр 2 ширхэг запас дугуйг тавьсан байсан. Би Архангай аймгийн Өлзийт сумын төвөөс амь хохирогч М.А-тай хамт хөдлөх үед тухайн 2 ширхэг дугуйг жолоочийн арын суудал дээр байсан. Тухайн тээврийн хэрэгслийн ачааны хэсэгт 40 гаруй тооны 50 шахуу хонь ямааны гулууз мах байсан. Мөн тооны толгой шийр, гэдэс, арьс байсан. Ойролцоогоор мах нь нийт 800 киллограмм байсан. Харин арьс, толгой шийр, гэдэс цувдай нь 200 орчим киллограмм байсан байх. Нийлээд 1 тонн байсан. Арьсыг нь Төв аймгийн Лүн сумын нутаг Урьхан 2 зоогийн газрын ойролцоо замын хажууд байх ченжид худалдсан. Хэдэн төгрөгөөр худалдсан талаар би мэдэхгүй байна. Харин мах болон толгой шийр, гэдэг, цувдайг нь эмээлт захын ойролцоо Оргил худалдааны төвд худалдсан. Хэдэн төгрөг болсон талаар би мэдэхгүй. Тухайн үед осол болсны дараа араас ирж мөргөсөн автомашины жолооч нь бид нар дээр ирсэн бөгөөд тухайн жолоочийн биеийн байдал бол гайгүй байх шиг байсан. Их айсан, сандарсан харагдсан. Харин зорчигч нь толгой хагарсан харагдаж байсан. Өөр зүйл санахгүй байна.” гэх мэдүүлэг /1-р хх 28-29, 48-49/,
Гэрч Ц.Сүрэнбадрахын өгсөн: “Би 2020 оны 10 дугаар сарын 27-ны оройн 22 цаг өнгөрч байхад дүү Ц.Сын хамт Ц.Сын 37-07 УНЧ улсын дугаартай Тоёото Тундар маркийн машинтай Эрдэнэсант сумаас Улаанбаатар хот руу хөдөлсөн. Тэгээд Лүн сумын Урьхан зоогийн газрын үүдэнд зогсож унтаж нүдний хор гаргаад 02 цаг 40 минутад хөдөлсөн. Тэгээд би Лүн сумын Төв өнгөрөөд цагдаагийн пост хүрэхийн алдад унтаж зүүрмэглэж унтсан. Нэг мэдэхэд эмнэлэгт дүү Ц.Сын хамт шингэн залгуулсан байдалтай байж байсан. Тэгээд юу болсон талаар гайхаад дүү Ц.Саас асуухад машины араас орж хоёулаа осолд орсон гэсэн. Тэгээд нэг мэдэхэд ээж, аав хоёр ирсэн байсан. Тэгээд хотоос манай дүүгийн найз ирээд тухайн залуугийн машинтай ээж дүүгийн хамт Улаанбаатар хотод Гэмтэл согог судлалын үндэсний тавд үзүүлсэн. Тухайн урьд байсан манины жолоочийг нас барсан талаар Улаанбаатар хотод ирээд мэдсэн. Эмч нь бид хоёрыг балмагдана гээд хэлээгүй юм шиг байна лээ. Тухайн тээврийн хэрэгсэл нь Банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр байдаг машин төлбөр мөнгийг нь манай дүү Ц.С төлж дууссан гэсэн гэхдээ нэрээ шилжүүлж амжаагүй байгаа гэсэн. Ц.Сын эзэмшлийн тээврийн хэрэгсэл. Замын гадаргуу хэвийн байсан. Цас, бороо ороогүй байсан. Үзэгдэх орчин харанхуй байсан. Урьхан зоогийн газар дээрээс хөдлөхөд тас харанхуй байсан. Хамгаалах бүс зүүсэн байсан. Манай дүү Сүрэнбаатар машин барьж байхдаа машинд суусан хүмүүсийг байнга хамгаалах бүсээ зүү гэж хэвшсэн хүн. Урьхан зоогийн газраас хөдлөхөд хамгаалах бүсээ дээгүүр нь сөхөөд зүүсэн байсан чинь та наад бүсээ ёс журмаар нь зүү гээд би хамгаалах бүс зүүсэн. Ц.С өөрөө хамгаалах бүс зүүсэн байсан. Надад ямар нэгэн зовиур байхгүй тул үзүүлэхгүй." гэх мэдүүлэг /1-р хх 30-32, 192-194/,
Шүүгдэгч Ц.Сын өгсөн: “Би 2020 оны 10 дугаар сарын 27-ны орой 22-23 цагийн орчим өөрийн эзэмшлийн 35-07 УНЧ улсын дугаартай Т.Тундра маркийн хэрэгсэлтэй төрсөн ах Сүрэнбадрахын хамт Төв аймгийн Эрдэнэсант сумын нутгаас Улаанбаатар хотын чиглэлд явж байхдаа Төв аймгийн Лүн сумын өнгөрөөд 2020 оны 10 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө Портер маркийн тээврийн хэрэгслийн араас мөргөж осол гаргасан. Улмаар тухайн тээврийн хэрэгслийн жолооч М.А нь газар дээрээ нас барсан. Би тэр үед ослын газраас сумын эмнэлэгт хүргэдээд дараагаар нь Улаанбаатар хот руу ГССҮТөвд үзүүлсэн. Миний баруун талын 9, 10 дугаар хавирга хугарсан. Өөр гэмтэлгүй одоо биед өвдөх зүйл байхгүй. Хууль ёсны төлөөлөгчид 5 сая орчим төгрөг өгсөн. Цаашид ч гэсэн нөхөн төлбөр өгнө гэж бодож байгаа. Анхандаа манай аав, ээж, эгч нар ярилцаад миний өмнөөс талийгаачин ар гэрийн хүмүүст оршуулгын зардал, осол болсон портер маркийн тээврийн хэрэгслийн төлбөр, мөн талийгаачийн бага хүүхдэд нь хадгаламж гээд 20-25 сая төгрөг өгье гэж хэлэхэд С.Ж эгч зөвшөөрсөн боловч С гэх залуу хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцоно гэж хэлээд бид нараас оршуулгын зардалд 30 сая төгрөг, хамт явсан хүмүүсийн эмчилгээний зардалд тус бүр 30 сая нийт 90 сая төгөрг нэхэмжилсэн." гэх мэдүүлэг /1 хх 247-248/,
Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн ... дугаартай шинжээчийн дүгнэлт: "1.Талийгаачийн цогцост хийсэн задлан шинжилгээгээр багана нуруу суурь ясны дагзны том нүх рүү дээш шахагдсанаас хүзүүний 1-р нугалам гавлын суурь яс руу чихэгдэж цөмөрсөн хугарал, их тархины зулай, баруун чамархай, суурь хэсэг, бага тархины аалзан хальсан доорхи тархмал цус харвалт, хажуугийн ба 3, 4-р ховдолын цус харвалт, цээжний зүүн 2, 3-р хавирганы хугарал, зүүн уушигны язрал, цус хуралт, зүүн сарвууны шарх, бүсэлхийн зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. 2.Талийгаач нь гавал тархи, цээжний хавсаргасан битүү гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судас зогсож нас баржээ. 3.Талийгаачийн цусанд хийсэн биологийн шинжилгээгээр В /III/ бүлгийн харьяаллын цустай байна. 4.Талийгаачийн цусанд хийсэн химийн шинжилгээгээр спиртийн агууламж илрээгүй. 5.Талийгаачийн цогцост хийсэн магадлан шинжилгээгээр үхэлд хүргэхээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй." гэжээ /хх 83-86/,
Техникийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 11/22 дугаартай шинжээчийн дүгнэлт: "1 улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч М.А нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчөөгүй байна. 2.Техникийн шинжээчид ирүүлсн материалаас улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ц.С нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн байна. Жолооч Ц.С нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2. "Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжгүй хурдыг сонгож явна." заалтыг зөрчсөн байна. улсыг дугаартай автомашины явж байсан байж болох хамгийн бага хурдыг тогтооё. улсын дугаартай автомашин нь улсын дугаартай автомашины араас мөргөж 75,4 метр зайнд шилжүүлсэн гэж үзлээ. Автомашины хурдыг кинетик энерги хадгалагдах хуулийг ашиглан тогтоов. Тундра маркийн автомашины явсан байж болох хурд 104.4 км/цаг гарч байна. Тундра маркийн автомашин нь Портер маркийн автомашины араас мөргөх үеийн энергийн шингээлтийг тооцоогүй. Тундра марктийн автомашины 107.4 км/цаг-аас илүү хурдтай явсан байна. Жолооч Ц.С нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 заалтыг зөрчсөн нь уг зам тээврийн осол гарах шалтгаан болсон байна." гэжээ /2 хх 166-167/,
хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 4-5/, хэргийн газрын үзлэгийг бэхжүүлсэн бичлэг бүхий 1 ширхэг СD /хх 7/, осол, хэрэг гарсан газар хэмжилт хийсэн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх 9-13/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх 14-19/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх 40-46/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын 2020.12.02-ны өдрийн 4554 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх 95-112/, 2020.12.08-ны өдрийн дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх 115-140/, 2021.02.26-ны өдрийн 591 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх 143-152/, Эй Жэй Жэй Эм ХХК-ны Hyundai Porter тээврийн хэрэгслийн эвдрэл 1 835 000 төгрөг гарсан талаархи үнэлгээний тайлан /хх 157-159/, мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл /хх 208-212/,
шинжээч С.Мөнхдалайгийн өгсөн мэдүүлэг /хх 170/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон гэж үзэв.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Шүүгдэгч Ц.С нь Төв аймгийн Баянхангай сумын Найрамдал 1 дүгээр багийн нутаг засмал зам дээр 2020 оны 10 дугаар сарын 27- ноос 2020 оны 10 дугаар сарын 28-нд шилжих шөнө Т.Тундра маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 “харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна." гэснийг зөрчиж М.А-ын зам дээр зогсож байсан Х.Портер маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөж зам тээврийн осол гарган М.А-ын амь насыг хохироосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.” гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилсан.
Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,
мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.
Энэ хэргийн тухайд Эрүүгийн хуулийн хорин долдугаар бүлэг “Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч Ц.С нь харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явах Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтыг зөрчиж, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас тээврийн хэрэгсэл нь эвдэрч зам дээр зогсож байсан М.А-ын Х.Портер маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөж зам тээврийн осол гарган М.А-ын амь насыг хохироосон байна.
Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн байна.
Учир нь замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчиж нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй хийсний улмаас хүний амь нас хохирсноороо Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзлээ.
Мөн шүүгдэгч Ц.С нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүд, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах үндэслэл болж байна гэж үзлээ.
Учир нь гэм буруу гэдэг нь тухайн гэм буруутай этгээд үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгох бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч өгсөн мэдүүлгээрээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлдэг.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.С-аас С.Ж-ын сэтгэцийн байдалд дүгнэлт гаргуулах, амь хохирогчийн унаж явсан улсын дугаартай Х.Портер маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээг зөвшөөрөхгүй дахин дүгнэлт гаргуулахаар хэргийг прокурорт буцаалгах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзсэн.
Учир нь: Хэргийн оролцогч нар эрүүгийн дугаартай хэрэг шүүхэд ирснээс хойш шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар хэн алинаас нь хүсэлт ирүүлээгүй тул шүүх яллагдагчийг шүүхэд шилжүүлж гэм буруугийн шүүх хуралдаан зарласан байна. Нэгэнт гэм буруугийн шүүх хуралдаан зарласан тул хууль ёсны төлөөлөгчийн хүсэлтийг хүлээн авах хуулийн зохицуулалт байхгүй тул гэм буруугийн шүүх хуралдаан үргэлжлэн явагдсан болохыг дурдав.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч; шүүгдэгч Ц.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 2 жил хорих ял оногдуулах,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Нарантуяа; миний үйлчлүүлэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлсэн, хохирогч талд 15 000 000 төгрөгийн хохирол нөхөн төлсөн, цаашид ч хохирол нөхөн төлөхөө илэрхийлж байгаа, Техникийн их сургуулийн 4-р курсийн оюутан, эцэг, эхийн хамт амьдардаг, гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа тул Өршөөлийн хуульд хамруулах эсхүл хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэх,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.С; улсын яллагчийн саналыг дэмжиж байна. Эмнэлгийн тусламж авахаас өмнө нас барчихсан байсан. Миний эгч С.Ж талийгаачийг нас барснаас хойш сэтгэл санааны гүн хямралд орж, сэтгэцийн байдалд нь өөрчлөлт орсон. Талийгаач гэр бүлээ тэжээн тэтгэдэг ганц хүн байсан. Энэ хэргээс болж маш их хохирол, хор уршиг учирсан. Хорих ялыг биечлэн эдлүүлж өгөөч гэх саналыг тус тус гаргаж мэтгэлцэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:
Шүүгдэгч Ц.С нь төрсөн, настай, ШУТИС-н 4 дүгээр курсын оюутан, ам бүл 3, эцэг, эхийн хамт амьдардаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй талаар 2-р хавтаст хэргийн 13-р хуудсанд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд тэмдэглэгдсэн.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй;
шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг гэм буруугийн санаатай болон болгоомжгүй хэлбэртэй. Тэрээр анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид баримттай болон баримтгүйгээр 15 сая төгрөг нөхөн төлсөн, цаашид хохирол төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нас, хувийн байдлыг харгалзан үзэж,
түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жил хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Ц.Сын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт хамаарч байх тул түүнд оногдуулсан 2 жилийн хорих ялаас 2 жилийг өршөөн хасаж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ял Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдахгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ц.Ст холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлд тодорхойлсон өршөөлд хамруулахгүй гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагын төрөлд багтаагүй тул нийтлэг үндэслэлийн хувьд тухайн хуулиар тогтоосон өршөөл үзүүлэхгүй нөхцөл байдал, хориглолт шүүгдэгчийн хувьд байхгүй гэж үзнэ.
Шүүгдэгч Ц.С гэм буруугийн асуудлаар маргаагүй, хохирлыг баримттай болон баримтгүйгээр нөхөн төлсөн, цаашид гарах хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдож байх тул улсын яллагч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.С-ын шүүгдэгчид оногдуулсан 2 жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэх саналыг хүлээн авах боломжгүй гэж үзэв.
Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Ц.Сын жолоодож явсан Тундра маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлд Ц.С, амь хохирогч М.А-ын жолоодож явсан Портер маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлд Б.А, Б.Б нар зорчиж явсан байх бөгөөд,
Ц.С "Надад ямар нэгэн зовуурь байхгүй тул эмнэлэгт үзүүлэхгүй" гэсэн бол Б.А, Б.Бу нарын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар эрүүл мэндэд гэмтэл тогтоогдоогүй болох нь 1-р хавтаст хэргийн 57, 73-р хуудсанд авагдсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.
Амь хохирогч М.А-ын хууль ёсны төлөөлөгч С.С шүүх хуралдаанд банкны зээл 8 сая төгрөг, портерын үнэ 8 сая төгрөг, 2 хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмж 25 560 000 төгрөг, 49 хоногийн зан үйлийн зардал 1 500 000 төгрөг, сарын цалин 500 000 төгрөг 1 жил 6 сая гэж бодоход 60 сая төгрөг, сэтгэл санааны хохирол 40 сая төгрөг нийт 105 000 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн гэм хорын хохирлыг арилгах үүрэгтэй бөгөөд энэ хохирлыг шүүхэд өгсөн баримтын хүрээнд хянан шийдвэрлэдэг хуулийн зохицуулалттай.
Хохирогч талаас хавтас хэргийн 45-84-р хуудсанд хохирлын баримт ирүүлсэн байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчээс амь хохирогчийн жолоодож явсан Портер маркийн тээврийн хэрэгслийн эвдрэлийн үнэ үнэлгээгээр 1 835 000 төгрөгийг ачилтын 400 000 төгрөгийн хамт мөн оршуулгын зардалд 8 165 000 төгрөг нийт 10 400 000 төлсөн болох нь шүүгдэгчийн мэдүүлэг түүнийг нотолсон 2-р хавтаст хэргийн 86-93-р хуудсанд дансны хуулбараар нотлогдсон.
Хавтаст хэргийн 45-84-р хуудсанд 17 343 310 төгрөгийн хохирол нэхэмжилсэн байх бөгөөд зээлийн үлдэгдэл гэх 8 724 340 төгрөг нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэхгүй тул хэрэгсэхгүй болгож үлдэх 8 648 970 төгрөгийг хангаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчийн төлсөн 8 165 000 төгрөгөөс хасаж 483 970 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Ж-д олгохоор шийдвэрлэсэн.
Шүүгдэгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирол нөхөн төлөхөөр завсарлага авч эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд шүүгдэгч 4 600 000 төгрөг төлсөн болохыг дурдав.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн 2 хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмж 25 650 000 төгрөг, сэтгэл санааны хохирол 40 сая төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримт нотлогдоогүй үндэслэлээр хэлэлцэхгүй орхисон тул нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхих нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг,
шүүгдэгч Ц.Сын дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, 1 ширхэг CD-ийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ц.С-ийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Сыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жил хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ст оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялаас 2 жилийг өршөөн хассугай.
5.Шүүгдэгч Ц.Ст оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ял 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдахгүй болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохыг мэдэгдсүгэй.
6.Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7.Шүүгдэгч Ц.Сын дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, 1 ширхэг CD-ийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.
8.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Ж-ын нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн үлдэгдэл гэх 8 724 340 /найман сая долоон зуун хорин дөрвөн мянга гурван зуун дөч/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хэлэлцээгүй орхисон 2 хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмж 25 650 000 /хорин таван сая зургаан зуун тавин мянга/ төгрөг, сэтгэл санааны хохирол 40 000 000 /дөчин сая/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
10.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.С-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ
2023 02 10 2023/ШЦТ/73
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэ-Оюун,
Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Энхбат,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Саруул-Амьдрал,
Шүүгдэгч Ц.С, түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Равжих Цэдэвсүрэнгийн Сүрэнбаатарт холбогдох эрүүгийн 2034006410097 дугаартай, 2 хавтас хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Равжих Цэдэвсүрэнгийн Сүрэнбаатар, 1999 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Төв аймгийн Эрдэнэсант суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ШУТИС-н 4 дүгээр курсын оюутан, ам бүл 4, эцэг, эх, эгч нарын хамт Төв аймгийн Эрдэнэсант сумын Баян-Уул 1 дүгээр багт оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, НФ99050432 регистрийн дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.С нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ц.С нь Төв аймгийн Баянхангай сумын Найрамдал 1 дүгээр багийн нутаг засмал зам дээр 2020 оны 10 дугаар сарын 27- ноос 2020 оны 10 дугаар сарын 28-нд шилжих шөнө Т.Тундра маркийн 35-07 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 “харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна." гэснийг зөрчиж М.Аймшиггүйбаатарын жолоодож явсан Х.Портер маркийн 67-91 APA улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас М.Аймшиггүйбаатарын амь насыг хохирсон үйл баримт тогтоогдсон.
Энэ нь эрүүгийн 2034006410097 дугаартай хэрэгт авагдсан
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Жаргалдуламын өгсөн: “Болсон асуудлын талаар би сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Алтанболд гэх хүн малын мах ачаад Улаанбаатар хот ороод ирээч гэж гуйгаад 19 цагийн орчим талийгаач Алтанболд, Булгантамир хоёртой хөдөлж байна гэж ярьсан. Тэгээд 2020 оны 10 дугаар сарын 28-ны 03 цагийн орчим Булгантамир над руу залгаад Жагаа эгчээ бид хэд зам дээр зогсож байхад араас машин ирээд мөргөчихлөө. Аймаа ах ухаангүй байна. Бид хэд түргэн дуудаад байж байна гэж хэлсэн. Тэгээд би талийгаачийн эгч дүү нарт нь хэлээд сумын төвөөс машин олж аваад ирсэн. Тэгээд хэргийн газарт ирээд талийгаачийг нас барсан байгааг нь мэдсэн. Бид хоёр 20 гаран жил ханилсан. Дундаасаа 4 хүүхэдтэй. Нэг охин Улаанбаатар хотод 4-р курсийн оюутан, нэг хүү ажил хийдэг, нэг хүү мал дээр, бага хүүхэд цэцэрлэгт явдаг. Гомдолтой байна. Эрүүл саруул хань ижлээ алдсан. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү.” гэх мэдүүлэг /1-р хх 23-24/,
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Саруул-Амьдралын өгсөн: “Миний төрсөн эгч Санжмятавын Жаргалдуламын нөхөр М.Аймшиггүйбаатар нь 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймгаас Улаанбаатар хотын чиглэлд явж байгаад Төв аймгийн Баянхангай сумын нутаг дэвсгэрт зам тээврийн осолд орж амь насаа алдсан. Талийгаачийн эхнэр С.Жаргалдулам нь 6-22 насны 4 хүүхдийн хамт Архангай аймгийн Өлзийт суманд амьдардаг тул дахиж цаашид энэ хэрэгт нааш, цааш явах боломжгүй байгаа тул надад нотариатаар итгэмжлэлээр хууль ёсны төлөөлөгчөөр оролцох болж байгаа.” гэх мэдүүлэг /1 хх 183-184/,
Гэрч Б.Алтанболдын өгсөн: “2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 22 цагийн орчимд талийгаач, Булгантамир бид гурав Архангай аймгийн Өлзийт сумаас малын мах ачаад гарсан. 2020 оны 10 дугаар сарын 28-ны 03-04 цагийн орчим машин хий хааз аваад явахгүй байсан консны аппарат салаад унасан байж магадгүй гээд Булгантамирыг буулгахад, унаагүй байна гэсэн. Тэгээд машины аваарын гэрлээ асаагаад засмал зам дээр шороон хөвөө рүү орох гээд өнхөрч явахад хойноос мөргөсөн. Энэ үед юу болсныг нь би мэдээгүй нэг мэдэхэд би машины арын суудал дээр шидэгдсэн байсан. Тэгээд Булгантамир бид хоёр машинаас буусан. Эргээд харахад талийгаач жолоочийн сандал дээр хажуугаараа налсан байдалтай сууж байсан. Талийгаач би бөөлжих гээд байна гэсэн. Тэр үед нэг машинтай хүн ирээд хойно чинь байгаа машин та нарыг аллаа гэсэн. Дахиад талийгаач бөөлжих гээд байна гэсэн. Тэгээд Булгантамир талийгаачийг дэмнээд машинаас буулгасан. Талийгаач газарт хэвтээд тийчлээд байсан тэгээд түргэн дуудсан. Түргэн ирэхэд талийгаач өнгөрсөн байсан. Удаагүй цагдаа нар ирсэн. Бид нар Булган аймгийн Баяннуур сумын цагдаагийн постонд шалгуулахад хойд урд гэрэлтүүлэг ажиллаж байсан. Мөн бид нар анх машин хий хааз аваад байхад тээврийн хэрэгслийн аваарыг дарж асаасан.",
"Ойролцоогоор мах нь 800 /найман зуу/ килограмм байсан. Харин арьс, толгой шийр, гэдэс цувдай нь 200 /хоёр зуу/ орчим килограмм байсан байх нийлээд 1000 /нэг мянга/ килограмм байсан байх гэж бодож байна. Арьсыг нь Төв аймгийн Лүн сумын нутаг Урьхан-2 зоогийн газрын ойролцоо замын хажууд байх ченжид нийт 300 /гурван зуу/ гаран мянган төгрөгөөр худалдсан харин мах болон толгой шийр, гэдэс цувдайг нь Эмээл захын ойролцоо Оргил худалдааны төвд худалдсан мах, толгой шийр, гэдэс цувдай нь нийлээд 3.800.000 /гурван сая найман зуун мянга орчим төгрөг болсон санаж байна. Төв аймгийн Лүн сумын нутаг Урьхан 2 зоогийн газарт хоол идээд цаашаа явж байхад автомашин хий хааз авч диск нь эргэж эхэлсэн Архангай аймгийн Өлзийт сумаас гараад явахад автомашин зүгээр байсан." гэх мэдүүлэг /1-р хх 26-27, 52-53/,
Гэрч Б.Булгантамирын өгсөн: “2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 22 цагийн орчим талийгаач намайг хамт хот яваад ирээч гэсэн. Тэгээд би за тэгье гээд талийгаач Алтанболд ах бид гурав хөдөлсөн. Шөнө 03-04 цагийн орчим Лүн сум өнгөрөөд явж байхад машин хий хааз аваад диск нь эргээд машин явахаа больсон. Тэгээд би буугаад консны аппарат мултраад унасан байж магдагүй гэж харахад зүгээр байсан. Тэгээд дахиад 500 метр орчим газар яваад машинаа замын хажуу руу гаргах санаатай засмал зам дээр өнхөрч байхад хойноос нэг юм мөргөөд түс тас гээд явчихсан. Юу болсныг мэдэхгүй . Тэгээд нэг мэдэхэд Алтанболд ах машины арын сандал руу шидэгдээд орсон байсан. Тэгээд бид хоёр буусан талийгаач хажуугаар сандлаа налаад сууж байсан. Тэгтэл нэг машинтай хүмүүс ирээд хойд машин чинь та нарыг алхаа шалаа гайгүй юу гэсэн. Талийгаач дахиад би бөөлжих гээд байна гэсэн. Тухайн хүмүүс машинаасаа буувал гайгүй болж магадгүй гэсэн. Тэгээд талийгаачийг би дэмнээд машинаас буулгасан. Тэгтэл талийгаач эвхрээд тийчлээд байсан. Түргэн дуудсан түргэн ирэхэд өнгөрчихсөн байсан. Удалгүй цагдаа нар ирсэн.
2020 оны 10 дугаар сарын 27-ны орой Архангай аймгийн Өлзийт сумын төвөөс Улаанбаатар хот руу явахдаа жолоочийн арын суудал дээр 2 ширхэг запас дугуйг тавьсан байсан. Би Архангай аймгийн Өлзийт сумын төвөөс амь хохирогч М.Аймшиггүйбаатартай хамт хөдлөх үед тухайн 2 ширхэг дугуйг жолоочийн арын суудал дээр байсан. Тухайн тээврийн хэрэгслийн ачааны хэсэгт 40 гаруй тооны 50 шахуу хонь ямааны гулууз мах байсан. Мөн тооны толгой шийр, гэдэс, арьс байсан. Ойролцоогоор мах нь нийт 800 киллограмм байсан. Харин арьс, толгой шийр, гэдэс цувдай нь 200 орчим киллограмм байсан байх. Нийлээд 1 тонн байсан. Арьсыг нь Төв аймгийн Лүн сумын нутаг Урьхан 2 зоогийн газрын ойролцоо замын хажууд байх ченжид худалдсан. Хэдэн төгрөгөөр худалдсан талаар би мэдэхгүй байна. Харин мах болон толгой шийр, гэдэг, цувдайг нь эмээлт захын ойролцоо Оргил худалдааны төвд худалдсан. Хэдэн төгрөг болсон талаар би мэдэхгүй. Тухайн үед осол болсны дараа араас ирж мөргөсөн автомашины жолооч нь бид нар дээр ирсэн бөгөөд тухайн жолоочийн биеийн байдал бол гайгүй байх шиг байсан. Их айсан, сандарсан харагдсан. Харин зорчигч нь толгой хагарсан харагдаж байсан. Өөр зүйл санахгүй байна.” гэх мэдүүлэг /1-р хх 28-29, 48-49/,
Гэрч Ц.Сүрэнбадрахын өгсөн: “Би 2020 оны 10 дугаар сарын 27-ны оройн 22 цаг өнгөрч байхад дүү Ц.Сын хамт Ц.Сын 37-07 УНЧ улсын дугаартай Тоёото Тундар маркийн машинтай Эрдэнэсант сумаас Улаанбаатар хот руу хөдөлсөн. Тэгээд Лүн сумын Урьхан зоогийн газрын үүдэнд зогсож унтаж нүдний хор гаргаад 02 цаг 40 минутад хөдөлсөн. Тэгээд би Лүн сумын Төв өнгөрөөд цагдаагийн пост хүрэхийн алдад унтаж зүүрмэглэж унтсан. Нэг мэдэхэд эмнэлэгт дүү Ц.Сын хамт шингэн залгуулсан байдалтай байж байсан. Тэгээд юу болсон талаар гайхаад дүү Ц.Саас асуухад машины араас орж хоёулаа осолд орсон гэсэн. Тэгээд нэг мэдэхэд ээж, аав хоёр ирсэн байсан. Тэгээд хотоос манай дүүгийн найз ирээд тухайн залуугийн машинтай ээж дүүгийн хамт Улаанбаатар хотод Гэмтэл согог судлалын үндэсний тавд үзүүлсэн. Тухайн урьд байсан манины жолоочийг нас барсан талаар Улаанбаатар хотод ирээд мэдсэн. Эмч нь бид хоёрыг балмагдана гээд хэлээгүй юм шиг байна лээ. Тухайн тээврийн хэрэгсэл нь Банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр байдаг машин төлбөр мөнгийг нь манай дүү Ц.С төлж дууссан гэсэн гэхдээ нэрээ шилжүүлж амжаагүй байгаа гэсэн. Ц.Сын эзэмшлийн тээврийн хэрэгсэл. Замын гадаргуу хэвийн байсан. Цас, бороо ороогүй байсан. Үзэгдэх орчин харанхуй байсан. Урьхан зоогийн газар дээрээс хөдлөхөд тас харанхуй байсан. Хамгаалах бүс зүүсэн байсан. Манай дүү Сүрэнбаатар машин барьж байхдаа машинд суусан хүмүүсийг байнга хамгаалах бүсээ зүү гэж хэвшсэн хүн. Урьхан зоогийн газраас хөдлөхөд хамгаалах бүсээ дээгүүр нь сөхөөд зүүсэн байсан чинь та наад бүсээ ёс журмаар нь зүү гээд би хамгаалах бүс зүүсэн. Ц.С өөрөө хамгаалах бүс зүүсэн байсан. Надад ямар нэгэн зовиур байхгүй тул үзүүлэхгүй." гэх мэдүүлэг /1-р хх 30-32, 192-194/,
Шүүгдэгч Ц.Сын өгсөн: “Би 2020 оны 10 дугаар сарын 27-ны орой 22-23 цагийн орчим өөрийн эзэмшлийн 35-07 УНЧ улсын дугаартай Т.Тундра маркийн хэрэгсэлтэй төрсөн ах Сүрэнбадрахын хамт Төв аймгийн Эрдэнэсант сумын нутгаас Улаанбаатар хотын чиглэлд явж байхдаа Төв аймгийн Лүн сумын өнгөрөөд 2020 оны 10 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө Портер маркийн тээврийн хэрэгслийн араас мөргөж осол гаргасан. Улмаар тухайн тээврийн хэрэгслийн жолооч М.Аймшиггүйбаатар нь газар дээрээ нас барсан. Би тэр үед ослын газраас сумын эмнэлэгт хүргэдээд дараагаар нь Улаанбаатар хот руу ГССҮТөвд үзүүлсэн. Миний баруун талын 9, 10 дугаар хавирга хугарсан. Өөр гэмтэлгүй одоо биед өвдөх зүйл байхгүй. Хууль ёсны төлөөлөгчид 5 сая орчим төгрөг өгсөн. Цаашид ч гэсэн нөхөн төлбөр өгнө гэж бодож байгаа. Анхандаа манай аав, ээж, эгч нар ярилцаад миний өмнөөс талийгаачин ар гэрийн хүмүүст оршуулгын зардал, осол болсон портер маркийн тээврийн хэрэгслийн төлбөр, мөн талийгаачийн бага хүүхдэд нь хадгаламж гээд 20-25 сая төгрөг өгье гэж хэлэхэд С.Жаргалдулам эгч зөвшөөрсөн боловч Саруул-Амьдар гэх залуу хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцоно гэж хэлээд бид нараас оршуулгын зардалд 30 сая төгрөг, хамт явсан хүмүүсийн эмчилгээний зардалд тус бүр 30 сая нийт 90 сая төгөрг нэхэмжилсэн." гэх мэдүүлэг /1 хх 247-248/,
Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 170 дугаартай шинжээчийн дүгнэлт: "1.Талийгаачийн цогцост хийсэн задлан шинжилгээгээр багана нуруу суурь ясны дагзны том нүх рүү дээш шахагдсанаас хүзүүний 1-р нугалам гавлын суурь яс руу чихэгдэж цөмөрсөн хугарал, их тархины зулай, баруун чамархай, суурь хэсэг, бага тархины аалзан хальсан доорхи тархмал цус харвалт, хажуугийн ба 3, 4-р ховдолын цус харвалт, цээжний зүүн 2, 3-р хавирганы хугарал, зүүн уушигны язрал, цус хуралт, зүүн сарвууны шарх, бүсэлхийн зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. 2.Талийгаач нь гавал тархи, цээжний хавсаргасан битүү гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судас зогсож нас баржээ. 3.Талийгаачийн цусанд хийсэн биологийн шинжилгээгээр В /III/ бүлгийн харьяаллын цустай байна. 4.Талийгаачийн цусанд хийсэн химийн шинжилгээгээр спиртийн агууламж илрээгүй. 5.Талийгаачийн цогцост хийсэн магадлан шинжилгээгээр үхэлд хүргэхээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй." гэжээ /хх 83-86/,
Техникийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 11/22 дугаартай шинжээчийн дүгнэлт: "1.6791 АРА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч М.Аймшиггүйбаатар нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчөөгүй байна. 2.Техникийн шинжээчид ирүүлсн материалаас 3507 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ц.С нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн байна. Жолооч Ц.С нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2. "Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжгүй хурдыг сонгож явна." заалтыг зөрчсөн байна. 3507 УНЧ улсыг дугаартай автомашины явж байсан байж болох хамгийн бага хурдыг тогтооё. 3507 УНЧ улсын дугаартай автомашин нь 6791 АРА улсын дугаартай автомашины араас мөргөж 75,4 метр зайнд шилжүүлсэн гэж үзлээ. Автомашины хурдыг кинетик энерги хадгалагдах хуулийг ашиглан тогтоов. Тундра маркийн автомашины явсан байж болох хурд 104.4 км/цаг гарч байна. Тундра маркийн автомашин нь Портер маркийн автомашины араас мөргөх үеийн энергийн шингээлтийг тооцоогүй. Тундра марктийн автомашины 107.4 км/цаг-аас илүү хурдтай явсан байна. Жолооч Ц.С нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 заалтыг зөрчсөн нь уг зам тээврийн осол гарах шалтгаан болсон байна." гэжээ /2 хх 166-167/,
хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 4-5/, хэргийн газрын үзлэгийг бэхжүүлсэн бичлэг бүхий 1 ширхэг СD /хх 7/, осол, хэрэг гарсан газар хэмжилт хийсэн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх 9-13/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх 14-19/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх 40-46/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын 2020.12.02-ны өдрийн 4554 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх 95-112/, 2020.12.08-ны өдрийн 4555 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх 115-140/, 2021.02.26-ны өдрийн 591 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх 143-152/, Эй Жэй Жэй Эм ХХК-ны Hyundai Porter 6791 АРА тээврийн хэрэгслийн эвдрэл 1 835 000 төгрөг гарсан талаархи үнэлгээний тайлан /хх 157-159/, мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл /хх 208-212/,
шинжээч С.Мөнхдалайгийн өгсөн мэдүүлэг /хх 170/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон гэж үзэв.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Шүүгдэгч Ц.С нь Төв аймгийн Баянхангай сумын Найрамдал 1 дүгээр багийн нутаг засмал зам дээр 2020 оны 10 дугаар сарын 27- ноос 2020 оны 10 дугаар сарын 28-нд шилжих шөнө Т.Тундра маркийн 35-07 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 “харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна." гэснийг зөрчиж М.Аймшиггүйбаатарын зам дээр зогсож байсан Х.Портер маркийн 67-91 APA улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөж зам тээврийн осол гарган М.Айшиггүйбаатарын амь насыг хохироосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.” гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилсан.
Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,
мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.
Энэ хэргийн тухайд Эрүүгийн хуулийн хорин долдугаар бүлэг “Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч Ц.С нь харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явах Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтыг зөрчиж, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас тээврийн хэрэгсэл нь эвдэрч зам дээр зогсож байсан М.Аймшиггүйбаатарын Х.Портер маркийн 67-91 APA улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөж зам тээврийн осол гарган М.Айшиггүйбаатарын амь насыг хохироосон байна.
Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн байна.
Учир нь замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчиж нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй хийсний улмаас хүний амь нас хохирсноороо Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзлээ.
Мөн шүүгдэгч Ц.С нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүд, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах үндэслэл болж байна гэж үзлээ.
Учир нь гэм буруу гэдэг нь тухайн гэм буруутай этгээд үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгох бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч өгсөн мэдүүлгээрээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлдэг.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Саруул-Амьдралаас С.Жаргалдуламын сэтгэцийн байдалд дүгнэлт гаргуулах, амь хохирогчийн унаж явсан 67-91 APA улсын дугаартай Х.Портер маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээг зөвшөөрөхгүй дахин дүгнэлт гаргуулахаар хэргийг прокурорт буцаалгах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзсэн.
Учир нь: Хэргийн оролцогч нар эрүүгийн 2034006410097 дугаартай хэрэг шүүхэд ирснээс хойш шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар хэн алинаас нь хүсэлт ирүүлээгүй тул шүүх яллагдагчийг шүүхэд шилжүүлж гэм буруугийн шүүх хуралдаан зарласан байна. Нэгэнт гэм буруугийн шүүх хуралдаан зарласан тул хууль ёсны төлөөлөгчийн хүсэлтийг хүлээн авах хуулийн зохицуулалт байхгүй тул гэм буруугийн шүүх хуралдаан үргэлжлэн явагдсан болохыг дурдав.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч; шүүгдэгч Ц.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 2 жил хорих ял оногдуулах,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Нарантуяа; миний үйлчлүүлэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлсэн, хохирогч талд 15 000 000 төгрөгийн хохирол нөхөн төлсөн, цаашид ч хохирол нөхөн төлөхөө илэрхийлж байгаа, Техникийн их сургуулийн 4-р курсийн оюутан, эцэг, эхийн хамт амьдардаг, гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа тул Өршөөлийн хуульд хамруулах эсхүл хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэх,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Саруул-Амьдрал; улсын яллагчийн саналыг дэмжиж байна. Эмнэлгийн тусламж авахаас өмнө нас барчихсан байсан. Миний эгч С.Жаргалдулам талийгаачийг нас барснаас хойш сэтгэл санааны гүн хямралд орж, сэтгэцийн байдалд нь өөрчлөлт орсон. Талийгаач гэр бүлээ тэжээн тэтгэдэг ганц хүн байсан. Энэ хэргээс болж маш их хохирол, хор уршиг учирсан. Хорих ялыг биечлэн эдлүүлж өгөөч гэх саналыг тус тус гаргаж мэтгэлцэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:
Шүүгдэгч Ц.С нь 1999 оны 5 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, 23 настай, ШУТИС-н 4 дүгээр курсын оюутан, ам бүл 3, эцэг, эхийн хамт амьдардаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй талаар 2-р хавтаст хэргийн 13-р хуудсанд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд тэмдэглэгдсэн.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй;
шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг гэм буруугийн санаатай болон болгоомжгүй хэлбэртэй. Тэрээр анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид баримттай болон баримтгүйгээр 15 сая төгрөг нөхөн төлсөн, цаашид хохирол төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нас, хувийн байдлыг харгалзан үзэж,
түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жил хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Ц.Сын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт хамаарч байх тул түүнд оногдуулсан 2 жилийн хорих ялаас 2 жилийг өршөөн хасаж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ял Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдахгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ц.Ст холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлд тодорхойлсон өршөөлд хамруулахгүй гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагын төрөлд багтаагүй тул нийтлэг үндэслэлийн хувьд тухайн хуулиар тогтоосон өршөөл үзүүлэхгүй нөхцөл байдал, хориглолт шүүгдэгчийн хувьд байхгүй гэж үзнэ.
Шүүгдэгч Ц.С гэм буруугийн асуудлаар маргаагүй, хохирлыг баримттай болон баримтгүйгээр нөхөн төлсөн, цаашид гарах хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдож байх тул улсын яллагч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Саруул-Амьдралын шүүгдэгчид оногдуулсан 2 жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэх саналыг хүлээн авах боломжгүй гэж үзэв.
Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Ц.Сын жолоодож явсан Тундра маркийн 3507 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд Ц.Сүрэнбадрах, амь хохирогч М.Аймшиггүйбаатарын жолоодож явсан Портер маркийн 6971 АРА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд Б.Алтанболд, Б.Булгантамир нар зорчиж явсан байх бөгөөд,
Ц.Сүрэнбадрах "Надад ямар нэгэн зовуурь байхгүй тул эмнэлэгт үзүүлэхгүй" гэсэн бол Б.Алтанболд, Б.Булгантамир нарын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар эрүүл мэндэд гэмтэл тогтоогдоогүй болох нь 1-р хавтаст хэргийн 57, 73-р хуудсанд авагдсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.
Амь хохирогч М.Айшиггүйбаатарын хууль ёсны төлөөлөгч С.Саруул-Амьдрал шүүх хуралдаанд банкны зээл 8 сая төгрөг, портерын үнэ 8 сая төгрөг, 2 хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмж 25 560 000 төгрөг, 49 хоногийн зан үйлийн зардал 1 500 000 төгрөг, сарын цалин 500 000 төгрөг 1 жил 6 сая гэж бодоход 60 сая төгрөг, сэтгэл санааны хохирол 40 сая төгрөг нийт 105 000 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн гэм хорын хохирлыг арилгах үүрэгтэй бөгөөд энэ хохирлыг шүүхэд өгсөн баримтын хүрээнд хянан шийдвэрлэдэг хуулийн зохицуулалттай.
Хохирогч талаас хавтас хэргийн 45-84-р хуудсанд хохирлын баримт ирүүлсэн байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчээс амь хохирогчийн жолоодож явсан Портер маркийн тээврийн хэрэгслийн эвдрэлийн үнэ үнэлгээгээр 1 835 000 төгрөгийг ачилтын 400 000 төгрөгийн хамт мөн оршуулгын зардалд 8 165 000 төгрөг нийт 10 400 000 төлсөн болох нь шүүгдэгчийн мэдүүлэг түүнийг нотолсон 2-р хавтаст хэргийн 86-93-р хуудсанд дансны хуулбараар нотлогдсон.
Хавтаст хэргийн 45-84-р хуудсанд 17 343 310 төгрөгийн хохирол нэхэмжилсэн байх бөгөөд зээлийн үлдэгдэл гэх 8 724 340 төгрөг нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэхгүй тул хэрэгсэхгүй болгож үлдэх 8 648 970 төгрөгийг хангаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчийн төлсөн 8 165 000 төгрөгөөс хасаж 483 970 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Жаргалдуламд олгохоор шийдвэрлэсэн.
Шүүгдэгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирол нөхөн төлөхөөр завсарлага авч эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд шүүгдэгч 4 600 000 төгрөг төлсөн болохыг дурдав.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн 2 хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмж 25 650 000 төгрөг, сэтгэл санааны хохирол 40 сая төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримт нотлогдоогүй үндэслэлээр хэлэлцэхгүй орхисон тул нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхих нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн 2034006410097 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг,
шүүгдэгч Ц.Сын №1232739 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, 1 ширхэг CD-ийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Равжих Цэдэвсүрэнгийн Сүрэнбаатарыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Сыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жил хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ст оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялаас 2 жилийг өршөөн хассугай.
5.Шүүгдэгч Ц.Ст оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ял 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдахгүй болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохыг мэдэгдсүгэй.
6.Эрүүгийн 2034006410097 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7.Шүүгдэгч Ц.Сын №1232739 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, 1 ширхэг CD-ийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.
8.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Жаргалдуламын нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн үлдэгдэл гэх 8 724 340 /найман сая долоон зуун хорин дөрвөн мянга гурван зуун дөч/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хэлэлцээгүй орхисон 2 хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмж 25 650 000 /хорин таван сая зургаан зуун тавин мянга/ төгрөг, сэтгэл санааны хохирол 40 000 000 /дөчин сая/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
10.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Ст урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.