Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/954

 

     2022            07           21                                       2022/ШЦТ/954

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн, 

Улсын яллагч Ж.Сувданчимэг,

Шүүгдэгч Б.Жнарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар :    

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгч Б.Жхолбогдох 220 801 428 1210 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, гурилын цехэд цагийн ажил хийдэг, ам бүл 0, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, Завхан аймгийн сумын 0-р баг, Ц гэх газарт оршин суух албан ёсны хаягтай боловч Сонгинохайрхан дүүргийн түр оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б.Ж

Холбогдсон хэргийн талаар :

Шүүгдэгч Б.Жнь 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороонд байрлах Цолмон төвийн зочид буудалд байх үедээ Г.Хэзэмшлийн айфоне 11 рго маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас Г.Хүслэнд 1,300,000 төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогджээ.

                                               

           

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :

 

  1. Гэмт хэргийн нотлогдсон байдал :               

 

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

Шүүгдэгч Б.Жнь 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороонд байрлах Цолмон төвийн зочид буудалд байх үедээ Г.Хэзэмшлийн айфоне 11 рго маркийн, 1.300.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан болох нь :

- гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан...“Цолмон” караокеноос гар утсаа алдсан гэх...тэмдэглэл /хавтаст хэргийн 3 дахь тал/,

- хохирогч Г.Хүслэнгийн...Би 2022 оны 04 дүгээр сарын 10-аас 11 шилжих шөнө найзуудтайгаа уулзаж байгаад 6 цагийн үед Жавзандуламтай уулзаад Баянхошууны 112-ын автобусны буудлын ойролцоо байдаг Цолмон төв гэх зочид буудалд орсон бөгөөд бид нар хамт пиво ууж байгаад би унтаад өгсөн. Нэг сэрээд харахад Жавзандулам миний утсыг оролдоод сууж байсан удалгүй гараад явахад нь хартал миний утас байхгүй байсан. Араас нь гараад асуухад миний утсыг мэдэхгүй гэж надад хэлсэн. Миний алдагдсан гар утас нь 11 про маркийн гар утас байсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8, 10 дахь тал/,

- ‘’Мастер Үнэлгээ” ХХК-ийн үнэлгээ : 2022 оны 04 сарын 11-ний байдлаар тухайн гар утас нь 1,300,000 төгрөгийн үнэ ханштай /хавтаст хэргийн 22 дахь тал/,

- Б.Жавзандуламаас I phone 11 pro маркийн гар утас нэг ширхэгийг хураан авсан авсан болон хохирогчид хүлээлгэн өгсөн...тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 55-56 дахь тал/,

- шүүгдэгч Б.Жавзандуламын...Би 2022 оны 04 дүгээр сарын 10-аас 11-ний шилжих шөнө 03 цагийн үед гэртээ хичээлээ хийгээд сууж байтал фэйсбүүкээр танилцсан Хүслэн над руу төрсөн өдрөө тэмдэглээд гадуур явж байна уулзах уу гэхээр нь уулзъя гэж хэлсэн. Тэгээд би 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 06 цагийн үед гэрээсээ гараад Хүслэнтэй уулзахаар гараад Хүслэн чат бичтэл Хүслэн төвийн буудалд байна хүрээд ир гэхээр нь би Хүслэнтэй хамт буудал орсон. Хүслэн бид 2 буудлын өрөө рүү орсон чинь Хүслэн гар утсаа цэнэглээд хэвтээд унтаад өгөхөөр нь би Хүслэнгийн гар утсыг аваад хэсэг оролдож байгаад би өөрийнхөө гар утастай хамт пальтоныхоо халаасанд хийгээд гарч явсан...Хүслэн араас, миний гар утсыг харсан уу гэхээр нь би Хүслэнд чиний гар утсыг мэдэхгүй, хараагүй гэж хэлсэн...Би тухайн Хүслэнгийн гар утсыг гэртээ аваачаад өөрийнхөө хувцасэы завсар нуусан ба 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Хүслэнгийн гар утас асаагаад симийг нь солиод ашиглаж байсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 66-67 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

 

  1. Хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт :  

       

Шүүгдэгч тухайн гэмт хэргийг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд :  

2.1. Тус баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй байх бөгөөд тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, хангалттай байх шаардлага хангагдсан.      

Шүүгдэгч нь мөрдөн байцаалт, шүүх хуралдаанд өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн байх ба түүний яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг /хх-66-67, шүүх хуралдааны тэмдэглэл/ хооронд зөрүүтэй байдалгүй, түүнээс мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд мэдүүлэг авахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажуулсан эрхийг нь танилцуулж, тайлбарласан болно. 

2.2. Тус шүүгдэгчийн үйлдсэн хулгайлах гэмт хэргийн шинж бүрэн нотлогдож тогтоогдсон бөгөөд тус гэмт хэргийн шинжийг үгүйсгэх үндэслэл, нөхцөл байдалгүй болно.    

Иймд шүүгдэгч Б.Жхулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

3. Хохирол, хор уршиг :        

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо биет байдлаар буцаан авсан авсан, гомдол саналгүй гэсэн байх /хх-10, 56/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх :

 

  1. Хууль зүйн үндэслэл, дүгнэлт

Шүүгдэгч нь анх удаа, 18 насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн, суралцдаг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон түүний ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтын эх сурвалж хэрэгт цугларсан /хх-27, 30-40, шүүх хуралдааны тэмдэглэл/ судлагдсан болно.  

Б.Жнь тухайн гэмт хэргийг үйлдэх үедээ 18 насанд хүрээгүй байсан болох нь түүний иргэний үнэмлэхийн лавлагаа, гэмт хэрэг үйлдэх үед 18 нас хүрээгүй байсан тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтын эх сурвалжтай /хх-30, 41, 77-78, шүүх хуралдааны тэмдэглэл/ байх тул  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэх үедээ 18 насанд хүрээгүй байсан хүн шүүхийн шийтгэх тогтоол гарах үед 18 нас хүрсэн бол энэ хуулийн 8.6 дугаар зүйлийг хэрэглэхгүй гэж заасан, харин бусад бүх тохиолдолд гагцүү Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь туйлын тодорхой  байдлаар хуульчлагдсан гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Б.Жэрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 8.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан үндэслэл, журмын хүрээнд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Жял оногдуулахыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-д зааснаар Б.Жял оногдуулахыг тэнссэн хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах, оршин суух газар, сурч буй сургууль болон ажлаа өөрчлөхдөө хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж шийдвэрлэв.  

 

2. Бусад асуудал    

Уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

                                                           

ТОГТООХ нь :

 

  1. Шүүгдэгч Б.Жхулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл

байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Жял оногдуулахыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр тогтоосугай.    

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-д зааснаар Б.Жял оногдуулахыг тэнссэн хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах, оршин суух газар, сурч буй сургууль, ажлаа өөрчлөхдөө хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Жшүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлэхээс зайлсхийвэл прокурорын дүгнэлтийг үндэслэн ял оногдуулахыг тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэсэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.   

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тус шүүгдэгчид авсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад даалгасугай.  

6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүхийн зардалгүй болохыг тус тус дурдсугай.      

7. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.  

8. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.     

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн  тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Журьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Г.ГАНБААТАР