Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1142

 

 

                                              

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн,

Улсын яллагч Ж.Энхжаргал /томилолтоор/

Хохирогч Б.М,

Иргэний нэхэмжлэгч О.Б, түүний өмгөөлөгч Г.Билэгдэмбэрэл,

Иргэний нэхэмжлэгч Т.З , түүний өмгөөлөгч И.Хонгор,

Иргэний хариуцагч Б.Чг,

Шүүгдэгч П.Г , түүний өмгөөлөгч Н.Намжилцогт нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар :   

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгч П.Г т холбогдох эрүүгийн 220 300 273 0313 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.       

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод төрсөн, 0 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Т” ХХК-д цагийн жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, П.Г

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч П.Г  нь 2022 оны 05 дугаар сарын 21-ний 00 цаг 10 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Сонсголонгийн замд Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.а-д заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ...харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон ...бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно.” гэсэн заалтыг зөрчиж, ашиглахыг хориглосон эвдрэл, гэмтэл техникийн зөрчилтэй “Zoom Lion” маркийн 16-50 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад, мөн дүрмийн 15.10-д заасан “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчиж, баруун гар тийш эргэх О.Б жолоочтой “Тоуо1а Рпиз" маркийн 26-86 УБК улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөөгүйн улмаас мөргөлдөж, “Тоуо1а Рпиз” маркийн 26-86 УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийн зорчигч Б.Мын эрүүл мэндэд хүндэвтэр, О.Бы эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэх хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :

 

  1. Гэмт хэргийн нотлогдсон байдал :               

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар

Шүүгдэгч П.Г  нь 2022 оны 05 дугаар сарын 21-ний 00 цаг 10 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Сонсголонгийн замд Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.а-д заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ...харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон ...бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно.” гэсэн заалтыг зөрчиж, ашиглахыг хориглосон эвдрэл, гэмтэл техникийн зөрчилтэй “Zoom Lion” маркийн 16-50 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад, мөн дүрмийн 15.10-д заасан “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчиж, баруун гар тийш эргэх О.Б жолоочтой “Тоуоta Рrius" маркийн 26-86 УБК улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөөгүйн улмаас мөргөлдөж, “Тоуоtа Рrius” маркийн 26-86 УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийн зорчигч Б.Мын эрүүл мэндэд хүндэвтэр, О.Бы эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан болох нь:

- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан... 2022 оны 5 сарын 21-ний өдөр Зам тээврийн осол гараад хоёр хүн гэмтсэн байна гэх.... тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 3 дахь тал/,

            - шуурхай удирдлага дуудлага лавлагааны хуудас /1 дэх хавтаст хэргийн 5-7 дахь тал/,

            - зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 7-11 дэх тал/,

- техникийн шинжээчийн дүгнэлт : Zoomlion маркийн 16-50 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна. ..тоног төхөөрөмжөөр шалгахад 2-р тэнхлэгийн тоормосны зөрүү 35.0 хувьтай буюу стандартын шаардлага хангахгүй байна...хурд хэмжигч ажилдаггүй, 2-р тэнхлэгийн тоормосны зөрүү стандартын шаардлага хангахгүй, гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан нь тухайн зам тээврийн осолд нөлөөлөх боломжтой...2-р тэнхлэгийн гадна талын дугуй буудаж хагарсан байгаа нь шинэ эвдрэл гэмтэл буюу тухайн зам тээврийн ослын үед үүссэн байх боломжтой. Хурд хэмжигч ажиллахгүй байгаа нь жолооч тээврийн хэрэгслийн хурдыг хянах боломжгүй учир тухайн осолд нөлөөлсөн байх боломжтой...тоормос бүрэн бус ажиллагаатай байна. Тоормосны систем нь хийн, хий-шингэн дамжуулгатай, ABS бол дэрх системүүдийн үед тоормосны мөр зам дээр үүснэ...гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 160-161 дэх тал/,

- Хөрөнгө Эстимэйт ХХК-ны хөрөнгийн үнэлгээний... Toyota Prius 30 маркийн 2686 УБК улсын дугаартай автомашины...үнэлгээгээр тогтоогдсон дүн 14.021.000 төгрөг...гэх дүгнэлт /хавтаст хэргийн 171-172 дахь тал/,

            - мөрдөгчийн магадалгаа: Жолооч О.Б нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Жолооч П.Г  нь Замын Хөдөлгөөний дүрмийн 3.4 Жолооч дараах үүргийг хүлээнэ. а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах:, мөн дүрмийн 15.10 Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна... /1-р хавтаст хэргийн 186-187 дахь тал/,  \

            - 06/02 дугаартай техникийн шинжээчийн... Zoom Lion маркийн 16-50 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч П.Г  нь Замын Хөдөлгөөний дүрмийн 3.4 Жолооч дараах үүргийг хүлээнэ. а/ эн дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах:, мөн дүрмийн 15.10 Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна...жолооч О.Б нь МУ-ын Замын Хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчөөгүй байна. Тоёота Приус маркийн 26-86 УБК улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Zoom Lion маркийн автомашиныг мөргөхгүйгээр зогсоох арга хэмжээ авах хугацаа байгаагүй гэж үзэж байна. .жолооч П.Г  нь МУ-ын ЗХД-ийн 15.10-р заалтыг зөрчсөн нь зам тээврийн ослын шалтгаан болсон байна...гэх дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 196-198 дахь тал/,

            - хохирогч Б.Мын... Батсайхан Тоёота Приус маркийн 26-86 УБК улсын дугаартай машинаа жолоодоод, би урд талын суудалд суугаад бид хоёр Сонсголонгийн замаар ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй зорчих хэсгийн 2-р эгнээгээр явж байтал эсрэг урсгалд явж байсан Миксер маркийн автомашин зүүн тал руугаа дохиогоо өгөөд уулзвар руу эргэж ороод 2-р эгнээнд явж байх үед нь манай найз Батсайхан гэрлээрээ дохио өгтөл зорчих хэсгийг хаагаад зогссон тэгээд Батсайхан 1-р эгнээнээс 2-р эгнээ рүү шилжиж Миксерийн баруун хойд дугуй руу мөргөсөн. Тухайн үед Миксерийн эргэх үйлдэл хийж байхыг нь харсан гэрлээрээ дохьтол зогсоод дахин хөдлөөд урдуур ороод ирсэн. Ослын улмаас миний баруун талын сүүж яс хугарсан, баруун өвдөг, хавирга хөндүүртэй зэрэг гэмтлүүд учирсан. Осол болох үед түгжрэл байхгүй, цаг агаар тогтуун, харагдах орчин чөлөөтэй байсан. Би эм тариа, ажилгүй байсан хугацааны зардлаа нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17 дахь тал/,

            - Б.Мын өвчний түүх /хавтаст хэргийн 20-29 дэх тал/,

- шинжээчийн дүгнэлт: Б.Мын биед баруун талын сүүжний хугарал, аюулхайн баруун хэсэг, баруун өвдөг зулгаралт, хэвлийн баруун хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хавтаст хэргийн 146 дахь тал/,

Иргэний нэхэмжлэгч О.Бы... Би дүүгийнхээ эзэмшлийн Тоёота Приус маркийн 26-86 УБК дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод Сонсголонгийн замаар ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй зорчих хэсгийн 2-р эгнээгээр 60 орчим км цагийн хурдтай явж байтал зорчих хэсгийн урдаасаа хойшоо чиглэлд явж байсан миксер ертөнцийн зүгээр баруун тал руу буюу зүүн гар тийш эргэх гээд дохио өгөөд уулзварт ороод ирэхээр нь би гэрлээрээ дохьтол зорчих хэсгийн 2-р эгнээнд хөндлөн зогсчихсон. Би 1-р эгнээ рүү дараад чигээрээ явах гэтэл тухайн миксер маркийн машин хөдөлгөөнөө үргэлжлүүлээд зорчих хэсгийн 1, 2-р эгнээг хаагаад зогсчихсон. Би машиныхаа тоормосыг гишгээд зогсоод амжилгүй 2-р эгнээ рүү руль ээ дараад тухайн миксер баруун хойд дугуйг машиныхаа урд талын хэсгээр мөргөсөн. Миний бие зөөлөн эдийн гэмтэлтэй, толгой дүүрээд байгаа, хүзүүндээ бэхэлгээ хийлгэсэн. Цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай. Миний унаж явсан тээврийн хэрэгсэл үеэл дүү Золзаяагийн эзэмшлийнх. Тухайн үед 50-60 км цагийн хурдтай явж байсан. Тухайн машиныг хараад гэрлээрээ дохиод...тоормос гишгээд 40 орчим км цагийн хурдтай явж байсан. Осол болох үед нэг зорчигчтой явж байсан. Осол болох үед зам орчны нөхцөл байдал чөлөөтэй, зорчих хэсэг гэрэлтүүлэг сайн байсан. Би гомдолтой байна...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 47 дахь тал/,

- О.Бы өвчний түүх /хавтаст хэргийн 48-56 дахь тал/,

- шинжээчийн дүгнэлт: О.Бы биед хүзүүний зөөлөн эдийн няцрал, хоёр сарвуунд зулгаралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хавтаст хэргийн 140 дэх тал/,

            - иргэний хариуцагч Б.Чинзоригийн... П.Г ийг энэ оны 4 сараас цагийн ажилтнаар авч ажиллуулж байгаа. 2022 оны 5 сарын 20-ны шөнө манай компанийн засварчин над руу утсаар залгаад машин осолд орчихсон байна гэж хэлэхээр нь мэдсэн. Zoom Lion маркийн 16-50 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл манай Төгс зуурмаг ХХК-ны эзэмшлийн тээврийн хэрэгсэл. Манай байгууллагын машины буруутай үйл ажиллагаа тогтоогдвол хохирлыг барагдуулна. Манай байгууллага 100 хувийн даатгалтай...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 88 дахь тал/,

            - иргэний нэхэмжлэгч Т.З гийн... 2022 оны 5 сарын 21-ний шөнийн 04 цагийн үед манай ах Батсайханы найз Анхаа гэдэг найз нь намайг гэртээ унтаж байтал ирээд ослын талаар хэлээд гэмтлийн эмнэлэг рүү очсон. Тоёота Приус маркийн 26-86 УБК улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийнх. Би 2021 оны 01 сарын 25-ны өдөр Бичил Глобус финанс ббсб-тай 12 сая 950 төгрөгийн зээлийн гэрээ хийж худалдаж авсан. Үнэлгээгээр 14 сая 21 мянган төгрөгөөр үнэлсэн. Би өөрийн автомашинаа төлүүлмээр байна. Мөн үнэлгээ хийлгэхэд 818.000 төгрөгийг нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 102 дахь тал/,

            - Бичил Глобус ХХК-ны зээлийн гэрээ /хавтаст хэргийн 111-115 дахь тал/,

            - гэрч Б.Рагчаадоржийн... 2022 оны 5 сарын 20-21-нд шилжих шөнө Сонсголонгийн Шунхлай түгээх станц 25-н ажлын байран дээрээ ажлаа хийгээд байж байтал...Миксер маркийн машинтай Тоёота Приус маркийн машин мөргөлдчихсөн Миксер нь урдаасаа хойшоо чиглэлтэй явж байгаад зүүн гар тал руугаа эргэсэн, Приус маркийн машин нь хойноосоо урагшаа чиглэлтэй чигээрээ явж байгаад Миксерийн баруун хойд дугуй руу нь мөргөсөн байсан...цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тоёота Приус маркийн машинд жолооч болон 1 зорчигчтой, Миксер нь жолооч нь ганцаараа явж байсан. Тухайн осол болох үед бөглөрөл түгжрэл багатай, харагдах орчин багатай, цаг агаар тогтуун байсан....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 132 дахь тал/,

            - шүүгдэгч П.Г ийн... Миксер машиныг жолоодоод шөнө 00:00 цагийн үед Зайсанд байрлах барилгын талбай дээр бетон буулгачхаад буцаад Сонсголонд байрлах үйлдвэр лүүгээ очиж дахиж зуурмаг ачих гээд Сонсголонгийн замаар ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй зорчих хэсгийн 2-р эгнээгээр явж байгаад уулзвараар зүүн гар тийш эргэх дохио өгөөд зүүн гар тал руугаа эргээд уулзварт ортол ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй явж байсан Приус маркийн машин миний унаж явсан машины баруун хойд талын дугуй руу мөргөөд зам тээврийн осол болсон. Би 10 орчим км цагийн хурдтай явж байсан. Би тухайн үед зүүн гар тал руугаа эргэх үйлдэл хийхдээ өөдөөс чигээрээ хөлийн гэрэл дээрээ тавьчихсан байсан машин ирж байгааг харсан. Шороон засмал зам 2-н хооронд том донсолгоотой байдаг тул хурд багатай тэрүүгээр гарахгүй бол машины нум хугардаг тул зөөлөн явж байтал ирээд мөргөчихсөн. Миний унаж явсан машин Төгс зуурмаг ХХК-ны машин байгаа юм...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 211 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

2. Хэргийн зүйлчлэл, нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт :

                  

Шүүгдэгч тухайн гэмт хэргийг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд :         

2.1. Тус баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй бөгөөд тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, хангалттай байх шаардлага хангагдсан гэж үзэв.    

2.2. Шүүгдэгчийн замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэм буруугийн болгоомжгүй хэлбэр, эс үйлдэл ба хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон.   

2.3. Замын хөдөлгөөний дүрэм нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7 хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт бөгөөд тус шүүгдэгч нь тээврийн хэрэгслийн жолоочийн хувьд хүний амь бие, эрүүл мэндэд ноцтой аюул учруулж болох авто тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо тус Замын хөдөлгөөний дүрмээр хүлээлгэсэн үүргийг ноцтой зөрчсөн болох нь тийнхүү тогтоогдсон байх тул тус гэмт хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзнэ.

Тус шүүгдэгчийн хувьд Замын хөдөлгөөний дүрмээр тусгайлан зохицуулсан хориглолтыг ноцтой зөрчсөн болох нь тусгай мэдлэгийн техникийн шинжээч, мэргэжилтэн нарын дүгнэлт, актаар эргэлзээгүй тогтоогдсон байна.

2.4. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал, үндэслэл, үйл баримт тогтоогдсонгүй.

Иймд шүүгдэгч П.Г ийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

3. Хохирол, хор уршиг : 

 

Тус гэмт хэргийн улмаас хохирогч Б.М мөрдөн байцаалтын шатанд 278.800 төгрөгийн баримт /хх-31-32/, мөн ажилгүй байсан хугацааны 3 сарын цалин хөлс болох 7.200.000 төгрөг /хх-250/ нийт 7.478.000 төгрөгийг нэхэмжилсэн ба шүүгдэгч шүүхийн шатанд 278.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан /шүүх хуралдааны тэмдэглэл/. Харин Б.М нь гэмт хэргийн улмаас учирсан гэх ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нэхэмжилсэн боловч тухайн хохиролд холбогдох хууль ёсны ба үндэслэл бүхий нотлох баримтгүй байх тул тус шүүх хуралдаанаар шийдвэрлэх  боломжгүй, хохирогч гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх журмаар шүүгдэгч, иргэний хариуцагч нараас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

иргэний нэхэмжлэгч О.Б мөрдөн байцаалтын шатанд 983.500 төгрөгийн хохирлын баримт /хх-57-61/, мөн ажилгүй байсан хугацааны 2 сарын цалин хөлс болох 6.000.000 төгрөгийг /хх-69, 248/, шүүхийн шатанд 1.460.000 төгрөгийн хохирлын баримт /шүүх хуралдааны тэмдэглэл/ нийт 8.443.500 төгрөгийг нэхэмжилсэн боловч хууль ёсны ба үндэслэл бүхий нотлох баримтын хүрээнд +20.000 төгрөг, +11.000 төгрөг, +1617 төгрөг, +1000 төгрөг, +20.000 төгрөг, + 1000, +1000, +22.500 төгрөг нийт 76.500 гаргуулах үндэслэлтэй шүүхээс үзсэн бөгөөд шүүгдэгч шүүхийн шатанд 76.500 төгрөгийг иргэний нэхэмжлэгч О.Бд төлж барагдуулсан /шүүх хуралдааны тэмдэглэл/.

харин иргэний нэхэмжлэгч нь тус гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа хууль ёсны ба үндэслэл бүхий байдлаар бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.

иргэний нэхэмжлэгч Т.З  14.839.000 төгрөг /хх-105-106, 171,/ шүүхийн шатанд машин түрээсэлсэн 6.000.000 төгрөг /шүүх хуралдааны тэмдэглэл/, нийт 20.839.000 төгрөгийг нэхэмжилснээс шүүгдэгч 3.500.000 төгрөгийг төлсөн /шүүх хуралдааны тэмдэглэл/ байх тул 11.339.000 төгрөгийг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.3 дахь хэсэгт зааснаар иргэний хариуцагч “Т” ХХК-аас гаргах нь зүйтэй байна.

Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч Б.Мын эмчилгээнд 474.500 төгрөг зарцуулсан, иргэний нэхэмжлэгч О.Бы эмчилгээнд 474.500 төгрөг зарцуулсан нийт 948.500 төгрөгийн хохирол /хх-124/, иргэний нэхэмжлэгч Т” ХХК-ийн эзэмшлийн Zoom lion маркийн 21-34 УНК улсын дугаартай тээврийн хэрэгсэлд мөн 782.000 төгрөгийн хохирол /хх-180-181/ тус тус учирсан байна.     

 

Шүүгдэгч П.Г  нь “Т” ХХК-д цагийн жолоочийн ажил эрхэлдэг, тус чиг үүргээ хэрэгжүүлэх явцад гэм буруутай үйлдлээрээ бусдад гэм хор учруулсан, шүүгдэгч жолоодож явсан тээврийн хэрэгслийн өмчлөгч нь Т” ХХК байх бөгөөд тус тээврийн хэрэгслийн жолооч П.Г ийг томилсон буюу үүрэг гүйцэтгүүлэхээр тээврийн хэрэгслийг түүнд шилжүүлсэн нь тогтоогдсон  /хх-223, 225-228/ байх тул Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.3 дахь хэсэгт зааснаар иргэний хариуцагч “Т” ХХК-аас нийт 11.339.000 төгрөгийг гаргуулж, хохирогч төгрөг, иргэний нэхэмжлэгч төгрөг, иргэний нэхэмжлэгч төгрөг тус тус олгуулах үндэслэлтэй бөгөөд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт зааснаар иргэний хариуцагч “Т” ХХК нь нийт төгрөг болон “Т” ХХК-ийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл болох Zoom Lion маркийн 21-34 УНК улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг шүүгдэгч П.Г өөс шаардаж гаргуулах эрхтэй болно.    

Харин Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д “гэмт хэрэг зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлын төлбөрийг  буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж заасан байх тул эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогчийн эмчилгээнд зарцуулсан 948.500 төгрөгийг шүүгдэгч П.Г өөс гаргуулах үндэслэлтэй.   

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх :

 

  1. Хууль зүйн үндэслэл, дүгнэлт

 

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ам бүл 4, “Т” ХХК-нд ажилладаг болон түүний ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт цугларсан /хх-215-221, 223, 231-235, шүүх хуралдааны тэмдэглэл/, судлагдсан байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Г т 650 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв. Түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах шаардлагагүй гэж үзэв. 

 

2. Бусад асуудал

Уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон болохыг тус тус дурдсугай.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  

 

                                                                        ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч П.Г ийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.     

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.Г т 650 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар П.Г т оногдуулсан 650 /зургаан зуун тавь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй тус ялын 8 /найман/ цагийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.3 дахь хэсэгт зааснаар иргэний хариуцагч “Т” ХХК-аас нийт төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч 11.339.000  төгрөг, тус тус олгосугай.

6. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч П.Г өөс 948.500 төгрөг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.  

7. Тус хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, “Т” ХХК хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт төлсөн нийт 11.339.000 төгрөг болон өөрийн эзэмшлийн Zoom Lion маркийн 21-34 УНК улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг тус тус шүүгдэгч П.Г өөс шаардаж гаргуулах, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар гэмт хэргийн улмаас өөрт учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.    

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрх бүхий прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Г т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.ГАНБААТАР