Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1565

 


 

    2022         12          20                                2022/ШЦТ/1565


 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхзаяа,

Улсын яллагч П.Эрдэнэбат,

Хохирогч Б.Н ,

Шүүгдэгч Л.Г  нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар: 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Л.Г т холбогдох 2208000001869 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.     

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт :

Монгол Улсын иргэн, өдөр Улаанбаатар хотод төрсөн, 0 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 0 дүгээр хороо, Усжуулалтын 0 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, Угалз овогт Л.Г  /

 

Холбогдсон хэргийн талаар :  

Шүүгдэгч Л.Г  нь согтуугаар Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хорооны нутаг дэвсгэр Алтан-Овоо 00 тоотод 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр иргэн Б.Н гийн биед хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн хүний эрүүл  мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэх явцдаа 100000 төгрөгийн үнэ бүхий ДДШ хүлээн авагч, 250000 төгрөгийн үнэ бүхий LG-Q51 маркийн гар утас, 50000 төгрөгийн үнэ бүхий оёдлын машины таг 50000 төгрөгийн үнэ бүхий шкабны толь, 50000 төгрөгийн үнэ бүхий шкабны хаалга зэрэг нийт 500.000 төгрөгийн эд зүйлийг устгаж гэмтээсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :

 

  1. Гэмт хэргийн нотлогдсон байдал :               

 

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

            Шүүгдэгч Л.Г  нь согтуугаар Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хорооны нутаг дэвсгэр Алтан-Овоо 00 тоотод 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр иргэн Б.Н гийн биед хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн хүний эрүүл  мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэх явцдаа 100000 төгрөгийн үнэ бүхий ДДШ хүлээн авагч, 250000 төгрөгийн үнэ бүхий LG-Q51 маркийн гар утас, 50000 төгрөгийн үнэ бүхий оёдлын машины таг 50000 төгрөгийн үнэ бүхий шкабны толь, 50000 төгрөгийн үнэ бүхий шкабны хаалга зэрэг нийт 500.000 төгрөгийн эд зүйлийг устгаж гэмтээсэн болох нь:

  • Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан... СХД-н 00 дугаар

хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтан-Овоо 000 тоотод 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр манай нөхрийг багийн найз Л.Г  нь зодож гэмтэл учруулсан

...гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/,

  • Хохирогч Б.Н гийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр эхээр эхнэр

бид 2 ярилцаж байгаад манай гэрт найзуудаараа уулзахаар болсон. Эхлээд Г ийн эхнэр Алтанзулыг Партизанаас дуудсан ба би Энхжин худалдааны төвөөс тосож гэртээ авч ирсэн...Г ийг ажлаас нь дуудсан....бид 4 үлдсэн нийт 4 ширхэг 2 литрийн пиво уусан. Улмаар шөнө 00 цагийн орчим Г  нэлээн согтчихсон хүүхэд уйлаад байна, эмнэлэг авч явмаар байна гээд машинаа барьж явах гээд байсан....би түлхүүрийг нь нуучихсан байсан ба өгөхгүй гээд Г тай маргаан үүсгэсэн. Тэгтэл намайг барьж аваад газарт унагаан дээрээс гараараа болон хөлөөрөө хэд хэдэн удаа цохисон. Улмаар манай аав Батбаяр орж ирээд салгасан ба Г ийн эгчийг дуудаж өгөөд явуулсан. Маргааш өглөө нь нүд маань хавдаад улайсан, толгой хагарсан байсан ба эхнэр маань цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан. Надад учирсан гэмтлийг манай найз Г  учруулсан. Би согтуу байна машин барьж болохгүй гээд хэлэхэд намайг заамдаж унагаан дээрээс нүүр, толгой хэсэг рүү гараа хэд хэдэн удаа цохиж учруулсан. Манай эхнэр Баясгалан болон Г ийн эхнэр Алтанзул нар харж байсан. Би Г ийн биед халдсан зүйл байхгүй. ДДШ ХХК-ны хүлээн авагч, LG Q 51 маркийн гар утас, шкабны толь болон хаалга, оёдлын машины таг зэрэг эвдэрсэн. Хүлээн авагчаа 100.000, гар утсаа 250.000 төгрөг, оёдлын машины таг 50.000, шкабны толь 50.000 төгрөг, хаалга 50.000 төгрөгөөр тус тус үнэлж байна. Гар утасны плат дэлгэц нь шатсан, симкарт гэр нь хэвийн байгаа. Би толгойн томограффикт харуулсан ба 140.000 төгрөгийн баримт байгаа. Мөн би 7 хоног ажлаа тасалсан ба миний өдрийн цалин 70.000 төгрөг ба тодорхойлолт бичиг байгаа. Тиймээс цалингаа нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7 дахь тал/,

  • Гэрч Б.Бийн... Би 2022 оны 10 дугаар сарын 12-ны шөнийн 21 цагийн

үед манай нөхрийн багын найзуудтай манайд уулзалдсан. Манайд нөхрийн найз Л.Г , эхнэр 3 хүүхдийн хамт мөн Отгоо эхнэрийн хамт ирээд бид нар жаахан нийлж суугаад ганц нэг пиво уусан удаагүй байхад Отгоо эхнэрийн хамт ...явсан. Л.Г  эхнэр 3 хүүхдийн хамт үлдсэн. Би ууж эхлэх үедээ хүмүүсийн машины түлхүүрийг нуучихсан байсан 00цагийн үед Г  нь гэнэтхэн явна барина гээд байхаар нь чи явж болохгүй согтуу байна аваар осолд орж магадгүй гээд хориглосон чинь уурлаад 3 хүүхдээ загнаад эхнэрээ явна пизда минь гээд үснээс нь татаж босоод ирэхээр нь манай нөхөр Л.Г  чи ингэж болохгүй гэхэд та нараар заалгахгүй гээд манай нөхрийг барьж аваад зодоод салахгүй байхаар нь би гарч гүйгээд аав ээжийгээ дагуулаад орж ирсэн чинь Л.Г  манай аавыг нэг мөрлөж аваад гүйгээд гараад явчихсан. Манай нөхрийн баруун талын нэг нүд нь тагларсан, толгой дээрээ жижиг хагарсан байсан мөн Л.Г  нь манай нөхрийг зодож байх явцдаа гэрийн ДДШТ төхөөрөмж гар утас зэргийг гэмтээчихсэн мөн хувцасны шкабны хаалга гэмтээж толийг нь хагалсан байсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10-11 дэх тал/,

  • Гэрч Д.А ын... 2022 оны 10 дугаар 12-ны өдөр гэртээ байж байтал

Баясгалан нь манай гэрт хүрээд ирээч найз нь амарч байна гэхээр нь өөрийн 3 хүүхдээ дагуулаад Найдангийн гэрт 18 цагт очсон ба....орой 20 цагийн үед манай хамтран амьдрагч Г  ажлаасаа буугаад ирлээ гээд хүрээд ирсэн. Тэгээд бид нар нийлээд 0.75 граммын Соёрхол нэртэй гаргаж ирж ууцгаасан...манай бага охин халуураад бага зэрэг уйлагнаад байхаар нь Г  эмнэлэг авч явъя гээд байсан бөгөөд ...Найдан чи согтуу машин барьж болохгүй гээд болиулах гэтэл маргаан болж улмаар хоорондоо барьцалдаж зодолдож эхэлсэн. Хэн хэдэн удаа цохисныг би хараагүй Найдангийн эхнэр Баясгалан нь аавыгаа дуудаад болиулсан ба манай нөхөр Г  нь хажуугаар гараад зугтсан...Тэр өдрөөс хойш утсаа унтраагаад алга болсон...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дахь тал/,

                - шинжээчийн дүгнэлт: Б.Н гийн биед зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун нүдний дээд доод зовхи, баржжн нүдний алиманд цус хуралт, зулайд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдагдуулахгүй...гэх /хавтаст хэргийн 28 дахь тал/,

                - “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ны....ДДШ хүлээн авагч 100.000 төгрөг, LG-Q51 маркийн гар утас 250.000 төгрөг, оёдлын машины таг 1 ширхэг 50.000 төгрөг, шкабны толь 50.000 төгрөг, шкабны хаалга 50.000 төгрөг....нийт 500.000 төгрөг гэх дүгнэлт /хавтаст хэргийн 33 дахь тал/,

            - шүүгдэгч Л.Г ийн... Миний бие санал нийлж байна. Надад ямар нэгэн маргах зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байна...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 45 дахь тал/          зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

2. Хэргийн зүйлчлэл, нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт :

                  

Шүүгдэгч тухайн гэмт хэргийг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд :       

2.1. Тус баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй бөгөөд тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, хангалттай байх шаардлага хангагдсан гэж үзэв.     

            2.2. Шүүгдэгч Л.Г  нь гэм буруугийн санаатай хэлбэрийн хүрээнд олон удаагийн гэмт үйлдлээр хохирогч Б.Н гийн өмчлөлийн нэрлэн заасан тухайн эд хөрөнгүүдийг устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, мөн шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэр, гэмт үйлдэл ба хохирогчийн эрүүл мэндэд учирсан тухайн хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон буюу тус гэмт хэргийн субьектив болон объектын шинж хангагдсан байна.

2.3. Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа зөвшөөрөх эсэх нь түүнд хуулиар олгогдсон эрх учраас түүний тус эрх зөрчигдөөгүй.          

Шүүгдэгч нь мөрдөн байцаалт, шүүх хуралдаанд мэдүүлэг авахад түүнд хуулиар олгогдсон эрхийг танилцуулж, тайлбарласан байх ба /хх-45, шүүх хуралдааны тэмдэглэл/ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогчийн мэдүүлэг, хамаарах бусад нотлох баримтын эх сурвалжаар нотлогдсон байна.

Иймд шүүгдэгч Л.Г ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Хохирол, хор уршиг :         

Тус гэмт хэргийн улмаас хохирогч нь баримтаар томограффик шинжилгээний 140.000 төгрөг, эд зүйлийн үнэлгээ хийлгэх төлбөр 25.000 төгрөг, Б.Н гийн өмчлөлийн нэрлэн заасан эд хөрөнгөд үнэлгээгээр 500.000 төгрөг, ажил байсан хугацааны цалин орлого болох 490.000 төгрөг нийт 1155.000 төгрөгийн хохирол /хх- 22-23, 25, 32-33/ учирсан уг хохирлыг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгуулах үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх :

 

  1. Хууль зүйн үндэслэл, дүгнэлт   

 

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэх болон түүний ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт цугларсан /хх-48-55, шүүх хуралдааны тэмдэглэл/, судлагдсан байна. 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан, шүүгдэгч Л.Г ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.2 т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Г т оногдуулсан 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх нийт ялыг 700 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож шийдвэрлэв.

 

  1. Бусад асуудал  

Уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь :

  1. Шүүгдэгч Л.Г ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай 

учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд, мөн бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэм буруутайд тус тус тооцсугай.                  

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар

шүүгдэгч Л.Г ийг 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Г ийг 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Г т оногдуулсан 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Г т оногдуулсан 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх нийт ялыг 700 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар

шүүгдэгч Л.Г т оногдуулсан 700 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл биелэгдээгүй ялын 8 /найман/ цагийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.  

7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.     

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн  тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Г т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Г.ГАНБААТАР