| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2023/0089/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/100 |
| Огноо | 2023-03-28 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Тогтох |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 2023/ШЦТ/100
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга Г.Далайбаяр,
Улсын яллагч Б.Тогтох,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баасанбаяр,
Шүүгдэгч Ж.О*********** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж***********ийн О***********т холбогдох эрүүгийн ************** дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)
Шүүгдэгч Ж.О*********** нь Хөвсгөл аймгийн Галт сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Нүхт гэх газарт 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр С.О**************ай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний биеийн уруул, баруун бугалга, зүүн мөрөнд зулгаралт, баруун бугалга, зүүн мөр, хэвлий зүүн шилбэ, баруун гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ж.О*********** нь Хөвсгөл аймгийн Галт сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Нүхт гэх газарт 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр С.О**************ай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний биеийн уруул, баруун бугалга, зүүн мөрөнд зулгаралт, баруун бугалга, зүүн мөр, хэвлий зүүн шилбэ, баруун гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан ба уг гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн ************** дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ж.О***********ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...би тухайн архинаас уугаад сумын төв рүү орж ирээд буцаад нөгөө архи ууж байсан хүмүүс дээр очоод эхнэр С.О**************г аваад гэртээ харьсан. Гэртээ очоод эхнэр С.О**************г би доод уруул, баруун, зүүн мөрний урд хэсэг, хүйсийн дээд тал дээр нь хазсан. Удалгүй Ганхуяг гадаа 6 ширхэг пиво авч ирсэн. ...би пиво уухгүй гэж хэлээд буцаагаад өгсөн. ...би гэрээсээ гараад байшингийн хаалга гаднаас цүүг нь нийлэхээр нь цоож зүүгээд мотоциклоо асааж аваад урагшаа яваад буцаад ирэх үед эхнэр С.О************** нь би Ганхуяг хоёр бэлгийн ажил буюу /секс/ хийж байсан. Би хараад уур минь хүрээд эхнэр О**************г гараа нэг удаа эрүү рүү нь цохисон. Тэгтэл эхнэр О************** нь би Ганхуягийг хүчрэхгүй байсан гэж хэлсэн. Би тэгээд цагдаад дуудлага өгсөн. ...би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Эхнэртэйгээ эвлэрсэн...” гэх мэдүүлэг,
Хохирогч С.О**************гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тэр үед нөхөр Ж.О*********** нь гаднаас ороод ирсэн. Та 2 яаж байгаа юм бэ гэж хэлээд намайг гараар зүүн талын эрүү рүү 1 удаа цохисон. В.Ганхуяг нь Ж.О***********аа уучлаарай гээд байсан. Тэр үед гаднаас Т************** гэдэг нөхөр Ж.О***********ын төрсөн ах нь гаднаас орж ирсэн. Тэгээд нөхөр Ж.О*********** нь цагдаа дуудсан юм. Нөхөр Ж.О*********** хоёр мөр, уруул, гэдэснээс хазаад мөн намайг цементэн шал дээр гараас татаж сөгдөж суулгасан. Хэрэг болохоос өмнө дараа нь В.Ганхуяг хүчиндүүлсний дараа зүүн талын эрүүний хэсэг рүү гараараа цохиж уг гэмтлүүдийг учруулсан. Намайг зодох сөгдүүлж суулгах хазах үед хэн нэгэн хүн манай гэрт байхгүй байсан. Нөхөр Ж.О*********** 0.75 шилтэй хараа билүү ерөөл архийг хувааж уусан байсан. Айхтар согтоогүй байсан. Сумын...” гэх мэдүүлэг (хх-ийн 19-20, 23-25-р хуудас),
Гэрч Ж.С**************ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Намайг гэрт орсон чинь С.О**************, ах Ж.О*********** хоёр хоорондоо хэрүүлтэй Ж.О*********** ах нь эхнэрийгээ цохиж байхад би салгасан гэж надад хэлсэн. Бид гурав пиво уугаад сууж байсан чинь Ж.О*********** ах би пиво уудаг хүн биш гэж хэлээд архинд гараад явсан. Тэгтэл С.О************** эгч чи битгий яваарай байж байгаарай гэж хэлээд надад нөхөр Ж.О***********т зодуулсан гэж хэлээд хувцас сөхөж үзүүлээд байсан гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 38-39-р хуудас),
Гэрч Ж.Т**************ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 05 дугаар сарын 22-ны өдөр төрсөн дүү Ж***********ийн О***********ын гэрт Галт сумын төвд очсон. Вандансүрэнгийн Ганхуяг, эхнэр С.О**************, дүү О*********** нар пиво уусан хэрүүл маргаантай байж байсан. Тэгтэл Вандансүрэнгийн Ганхуягийг би яах гэж архи уугаад байдаг юм гэж хэлсэн чинь би явлаа гэж хэлээд гэрээс гараад явсан. Дүү Ж.О*********** нь цагдаа дуудсан гэж надад хэлсэн. Би юу болоод цагдаа дуудсан талаар би мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 42-43-р хуудас),
Гэрч В.Ганхуягийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Ж.О*********** эхнэр С.О**************, Батаа бид дөрөв Галт сумын төвийн ард Цагаан хамар гэдэг газарт 1 том пиво 0.75 литрийн хараа архийг бид нар хувааж уусан. Би пиво авчрах гээд явсан. Буцаад нөгөө газарт ирсэн чинь нөгөө гурав байхгүй байсан. Тэгэхээр нь би Ж.О*********** ахын гэрт очсон. Ж.О*********** эхнэр С.О**************айгаа хэрүүл хийсэн байдалтай байсан. Би авч очсон пивоо өөрөө задлаад Ж.О*********** ахад өгсөн чинь би пиво уудаггүй, архи уумаар байна гэсэн. Би архиа аваад хэдэн хуушуур олоод ирэх үү гэсэн чинь Ж.О*********** ах би өөрөө явна гэсэн. Тухайн үед эхнэр С.О**************г 1 удаа гараараа мөр хэсэгт цохиод авсан. Би салгасан юм. Тэгээд Ж.О*********** ах эхнэрээ С.О**************г би хүмүүстэй янханддаг биз дээ гээд гараад явсан. Гарахдаа хаалга гаднаас нь түгжээд явсан. О************** эгч бид хоёр нөгөө пивоо хувааж уух үед Ж.О*********** ах чинь намайг зодчихлоо гээд хувцсаа тайлж харуулсан. Нэг цамц сольж өмссөн. Хоёр хөх, хүйс, хүзүү хэсэгт хөхөрсөн харагдсан. С.О************** эгч орон дээр хэвтсэн. Би очоод дээр нь гараад өмдийг нь тайлсан. Намайг эсэргүүцсэн зүйл хийхгүй байсан. ...Ах Ж.О*********** нь эхнэр С.О**************г нэг удаа эрүү хэсэгт цохисон. Би салгасан. Тэр үед Т************** ах нь гаднаас ороод ирсэн. Ж.О*********** ах хоёулаа гаръя гэсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 46-47-р хуудас),
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Г.Алтайн 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 60 дугаартай дүгнэлтэд:
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон:
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 76-р хуудас), шийтгэл тогтоолын хуулбарууд (хх-ийн 78, 95-100-р хуудас), мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2022 оны толлогийн баримтын хуулбар (хх-ийн 80-83-р хуудас), Хөвсгөл аймгийн Галт сумын Засаг даргын тодорхойлолт (хх-ийн 84-р хуудас), иргэний үнэмлэхийн хуулбар (хх-ийн 88-р хуудас), эвлэрлийн гэрээ (хх-ийн 89-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн ************** дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ж.О*********** нь Хөвсгөл аймгийн Галт сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Нүхт гэх газарт 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр С.О**************ай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний биеийн уруул, баруун бугалга, зүүн мөрөнд зулгаралт, баруун бугалга, зүүн мөр, хэвлий зүүн шилбэ, баруун гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Ж.О***********ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Хохирогч С.О**************гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 19-20, 23-25-р хуудас),
Гэрч Ж.С**************ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 38-39-р хуудас),
Гэрч Ж.Т**************ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 42-43-р хуудас),
Гэрч В.Ганхуягийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 46-47-р хуудас),
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Г.Алтайн 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 60 дугаартай дүгнэлт (хх-ийн 60-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ж.О***********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг шүүгдэгч Ж.О*********** нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Ж.О*********** нь хохирогч С.О**************гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирогч С.О************** нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр эвлэрлийн гэрээ (хх-ийн 89-р хуудас) байгуулсан байх тул шүүгдэгч Ж.О***********ыг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ж.О***********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Ж.О*********** нь урьд Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 80 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар 1 сарын хугацаагаар баривчлах ял, мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хорих ялыг оногдуулж дээрх ялыг нэмж нэгтгэн нийт 1 жилийн хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан, Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 213 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн, мөн шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 85 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 14,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэгдэж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэл тогтоолын хуулбарууд (хх-ийн 76, 78, 95-100-р хуудас)-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч Ж.О*********** нь энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэрэг хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан түүнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, шүүгдэгч Ж.О***********т зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар Хөвсгөл аймгийн Галт сумын хилийн дээсээр тогтоож, 1 сарын хугацаанд Хөвсгөл аймгийн Галт сумаас гадагш явахыг хориглох нь зүйтэй байна.
Эрүүгийн ************** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Авга хариад овогт Ж***********ийн О***********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж***********ийн О***********ыг 1 (нэг) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Отгонбаатарын зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар Хөвсгөл аймгийн Галт сумын хилийн дээсээр тогтоож, 1 (нэг) сарын хугацаанд Хөвсгөл аймгийн Галт сумаас гадагш явахыг хориглосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.О*********** нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.
5. Эрүүгийн ************** дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.О***********т урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР