Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 2023/ШЦТ/124

 

                                

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ариунхишиг

Улсын яллагч Д.Ганчимэг

Шүүгдэгч *******,******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэгээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* *******, ******* овогт *******н ******* нарт холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 29 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, нөхөр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар баг 02 тоотод оршин суух,,, ******* овогт ******* *******. /РД: ........../

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 30 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Хэрлэнгийн тоотод оршин суух,,, ******* овогт *******н *******. /РД: ........../

 

Шүүгдэгч ******* нь*******тэй бүлэглэж Дорнод аймаг Хэрлэн сумын 6 дугаар баг үйл ажиллагаа явуулдаг “Лемонс” караокед 2023 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 23 цагийн үед согтуугаар хохирогч тай маргалдаж, үснээс нь зулгааж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч******* нь *******тай бүлэглэж Дорнод аймаг Хэрлэн сумын 6 дугаар баг үйл ажиллагаа явуулдаг “Лемонс” караокед 2023 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 23 цагийн үед согтуугаар хохирогч тай маргалдаж, үснээс нь зулгааж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

   Шүүгдэгч******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж хэлэх зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна ...” гэв.  

 

 Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...Болсон явдлын талаар сайн санахгүй байна. Нэмж хэлэх зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна ...” гэв. 

 

            Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ : “...2023 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 23 цагийн орчим манай караокегоор үйлчлүүлж байсан үл таних 2 эмэгтэй, 1 эрэгтэй 3 хүн байсан. ... Ингээд тухайн 3 хүний эрэгтэй нь манай ширээ рүү суух гэхэд нь та дэндүү согтсон байна үйлчлэхгүй гэж хэлсний төлөө хэрүүл маргаан болсон улмаар тухайн ширээнд сууж байсан 2 эмэгтэй босож ирээд миний үснээс зулгаасан... Манай зөөгч тухайн 2 эмэгтэйг салгах гэж оролдсон боловч тухайн 2 эмэгтэй хоёулаа тавихгүй байсан. Ингээд би цагдаа дуудаж караокены гадаа цагдаа нар ирэхэд л миний үснээс тавьсан. Өөрөөр ямар нэгэн зодоон цохион бол болоогүй... гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэжээ. /хх-ийн 15 тал/

            Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ******* эгч ирээд бармен эмэгтэйн үснээс нь зулгаагаад авсан. Ингээд удалгүй хамт явж байсан ******* ирж мөн адил тухайн бармен эгчийн үснээс зулгааж цохиж зодсон...” гэжээ. /хх-ийн 31-22 тал

 

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 90 тоот дүгнэлтэд:

1. гийн биед зулайн орой хэсгийн үсний халцрал, зулайн орой хэсгийн зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 39-40/

 

-Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх тухай /хх-ийн 11 тал/

-Шүүгдэгч *******,******* нарын яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч ******* *******, *******н ******* нар нь бүлэглэж Дорнод аймаг Хэрлэн сумын 6 дугаар баг үйл ажиллагаа явуулдаг “Лемонс” караокед 2023 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 23 цагийн үед согтуугаар хохирогч тай маргалдаж, түүний үснээс нь зулгааж, эрүүл мэндэд нь зулайн орой хэсгийн үсний халцрал, зулайн орой хэсгийн зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******,******* нарын шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, хохирогч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх тухай Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 90 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

 

Шүүгдэгч *******,******* нарт холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, улсын яллагчийн зүйлчилж ирүүлсэн хэргийн

зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч *******,******* нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ял оногдуулах санал гаргасныг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч *******,******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно. 

 

Шүүгдэгч *******,******* нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь “... нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй ...” гэж  мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч *******,******* нар нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцоно гэсэн хүсэлт гаргасан байх тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч  *******,******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч *******,******* нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******, ******* овогт *******н ******* нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******,******* нарт тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******,******* нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч *******,******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******,******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт тус тус зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч нар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Л.БАТЖАРГАЛ