Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 2023/ШЦТ/82

   2023          02           15                                                  2023/ШЦТ/82

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэ-Оюун,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Сонинмөнх,

Шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  нээлтэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Гахайхан Батжаргалын Очироод холбогдох эрүүгийн  дугаартай, 1 хавтаст хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Б.О, 1986 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, яс үндэс халх, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь 4 удаагийн ял шийтгэлтэй, үүнд:

1.Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 72 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ял шийтгүүлж, 2007 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

2.Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2011 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ял шийтгүүлж, 2011 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

3.Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 169 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын баривчлах ял шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Хэнтийн аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны баривчлах байрнаас ялын хугацаа дуусч суллагдсан,

4.Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сар хорих ялаар шийтгүүлж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 427 дугаар нээлттэй, хаалттай хорих ангиас 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.О нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт  заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:   

  Шүүгдэгч Б.О нь Төв аймгийн Баянжаргалан сумын Улаан-Ухаа 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Баян Эрхтий” гэх газраас 2019 оны 01 дүгээр сарын 23-аас 24-ний хооронд иргэн С.Мын өмчлөлийн 3 тооны үхрийг хулгайлж бусдад 2 960 700 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон.  

Энэ нь эрүүгийн  дугаартай хэрэгт авагдсан 

Хохирогч С.Мын өгсөн: “2019 оны 01 дүгээр сарын 17-нд манай малчин Пүрэвсүрэн үхрээ хураахад манай үхрүүд бүгд байсан гэж хэлж байсан. Би тэр үед Улаанбаатар хотод ажилтай явж байсан. Тэгээд 2019 оны 01 дүгээр сарын 24-ны өдөр байх хэзээ гэдгийг нь санахгүй байна намайг ирэхэд 10 тооны үхэр дутуу байсан. Бидэртэй ухаа соёолон гуна 1, Хязаалан насны ухаа буюу ягаан гуна 2, улаан зүсмийн 1, алаг гуна 1, шүдлэн насны ягаан гуна 1, шүдлэн хүрэн зүсмийн гунж 1, огтор сүүлтэй улаан зүсмийн үнээ 1, улаан зүсмийн гунжин үнээ 1, улаан зүсмийн бяруу 1 нийт 10 тооны үхэр алдагдсан. Тухайн үед Цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй байсан. Бидэртэй ухаа соёолон гуна 1 700 000, 4 тооны хязаалан гуна нийт 5 200 000, шүдлэн гуна 1 000 000, шүдлэн гунж 1 000 000, 3 тооны үнээг нийт 2 400 000 төгрөгөөс тус тус үнэлж байна. Би гомдолтой байна. Алдсан малаа нөхөн төлүүлмээр байна.” гэх мэдүүлэг /хх 32-33/,

Хохирогч С.Машбатын өгсөн: “Манай дүү Мөнхбат нь уг хэрэгт хохирогчоор оролцож байсан. 2020 онд зуурдаар нас барж хэрэгт хохирогчоор оролцох боломжгүй болсон. Тэгээд би дүүгээ төлөөлж хэрэгт хохирогчоор оролцож байна. Би сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан хулгайч нь 3 тооны үхрийг нь хулгайлсан гэж  байсан. Тэр гурван тооны үхрийг нь нэхэмжилнэ. Манайх Төв аймгийн Баянжаргалан сумын Улаан Ухаа 2 дугаар багт оршин суудаг. 2019 онд нийт 10 тооны үхэр алдсан. Бүгд нэг доор алга болоогүй. Бага багаар алга болсон. Нэг өдөр манай үхэрээс 3 тооны үхэр алга болсон. Тэгээд манай ах болох Мөнхбат Цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Манай ах Мөнхбат сайн мэдэх байгаа.” гэх мэдүүлэг /хх 38, 41/,

Гэрч С.Сүхбаатарын өгсөн: “Миний хүү байгаа юм. Хүү маань 2020 оны 6 дугаар сард нас барсан. Хүү маань 3 тооны үхрээ Баянжаргалан сумын нутаг Баян-Эрхтий гэх газраас алдаад хэрэгт хохирол оролцож байсан. Хүү маань нас барснаас хойш намайг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцуулах хуулийн зохицуулалттай боловч миний бие тархины тал цус харвалт өвчний улмаас хэрэгт оролцох чадваргүй учир төрсөн хүү С.Машбатыг хэрэгт хууль ёсны төлөөлөгчөөр оролцуулах хүсэлттэй байна.” гэх мэдүүлэг /хх 209-210/,

Гэрч Д.Пүрэвсүрэнгийн өгсөн: “2019 оны 01 дүгээр сарын 24-ниы өдөр ирсэн. Тэгээд маргааш нь тоолоход 10 гаруй тооны үхэр дутуу байсан. Би 2019 оны 01 дүгээр сарын 17-ны үед тоолоход бүрэн байсан. 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 24-ний хооронд 3 тооны үхэр алга болсон.” Гэх мэдүүлэг /хх 43/,

Шүүгдэгч Б.Огийн өгсөн: “Би Хэнтий аймгийн Дархан сум руу хүнээс мал авах зорилгоор Налайх дүүргийн машины зогсоол дээрээс Портер машин хөлсөлж аваад Хэнтий аймгийн Дархан сум руу Төв аймгийн Эрдэнэ сумын нутгаар дайрч өнгөрөөд Хэрлэн гол руу өгсөөд явж байхад зам дагуу үхэр таарсан. Тэгээд би хөлсөлж явсан жолоочид манай үхэр энд байна гэж хэлээд алаг, улаан, тарлан юм уу халиун зүсмийн үхрийг замын хажууд байсан хашаан дотор хийж байгаад барьж аваад тухайн Портер дээр ачаад буцаад Налайх дүүрэгт орж ирээд Гэрэлчулуун гэх айлын хашаанд буулгаад нөгөө портерын жолоочид шатахууныг нь дүүргэж өгөөд 100 000 төгрөг өгч явуулсан. Тэгээд Гэрэлчулууны хашаан дотор буулгаж аваад янзалсан махыг нь Facebook дээрээс ченжийн дугаар олоод тухайн дугаар руу залгаад 1 800 000 төгрөгөөр зарсан. Тухайн үед зарсан мөнгөө ойр зуурын зүйлд зарцуулаад дууссан. Би тухайн жолоочид өөрийн малыг ачиж байна гэж хэлсэн. Одоо машины дугаарыг нь мэдэхгүй байна. Замд явж байхад Амраа гэх нэр хэлээд байсан. Би тухайн хүнийг анх удаа харсан. Одоо харвал танихгүй. Тухайн үед гэр нь цоожтой гэрт нь хүн байхгүй байсан. Хашааны жижиг хаалга нь онгорхой байсан. Тэднийх нохойгүй байсан болохоор хашаанд нь оруулаад 3 тооны үхрээ нядлаад зарсан. Би тухайн 3 тооны үхрийг янзалж дуусаад махаа зарахаас өмнө толгой, шийр, гэдэс зэргийг Гэрэлчулуун гэх айлын үүдэнд байсан үнстэй шуудайны үнсийн асгаад шуудайн дотор нь хийгээд үүрч яваад 1 км гаруй алхаж явж хогийн цэг дээр хаясан. Би 2018 онд Налайх дүүргийн Чимгээ гэх хүний нүүрсний аманд ажиллаж байх хугацаанд Гэрэлчулуун гэх хүнтэй хамт ажиллаж байсан. Тэрнээс хойш таньдаг болсон. Гэрийг нь мэддэг байсан учраас тухайн үед гэрт нь очсон. Би тухайн хүмүүсийг танихгүй. Зарын дагуу 2 хүн ирсэн. Тэгээд надаас юун мах вэ гарал үүслийн бичиг байна уу гэж асуухаар нь би “хөдөө гэрээсээ авчирсан юм. Яарч байгаад гарал үүслийн бичиг авахаа мартсан байна." гэж хэлсэн. Тэгсэн нөгөө хүмүүс араас бичгийг нь авчирч өгөөрэй гэж байсан. Тэгээд тухайн хүний утасны дугаар устгачихсан. Тухайн газар 100 гаруй тооны үхэр байсан байх. Би 10 гаруй үхрийг тасалж аваад хашаанд хашиж байгаад 3 тооны үхрийг нь аваад үлдсэн үхрийг нь хашаанаас гаргаж хөөсөн. Би хийсэн зүйлдээ маш их харамсаж байна. Би тухайн иргэний хохирлыг бүрэн барагдуулсан.” гэх мэдүүлэг,

"Би 2019 оны 01 дүгээр сарын 20-ны үед Төв аймгийн Баянжаргалан сумын нутаг Баян-Эрхэт гэх газраас одоо улсын  дугаарыг нь санахгүй байна. Хөлсний Портер машин түрээслээд ганцаараа явж байгаад 3 тооны үхэр хулгайлж ачаад Налайх дүүрэгт авч ирээд нядлаад ченжид худалдаж мөнгө болгосон.” гэх мэдүүлэг /хх 50, 87, 215/,

“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 06/416 дугаартай үнэлгээний: “Алаг гуна 1 045 000, улаан гуна 1 045 000, хүрэн гунж 836 700 төгрөгөөр тус тус үнэлж нийт 2 926 700 төгрөгөөр үнэлсэн.” гэх дүгнэлт /хх 58-64/,

“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 07/364 дугаартай үнэлгээний тайлан: “Super Рorter маркийн тээврийн хэрэгсэл 1 009 700 төгрөгөөр үнэлсэн.” гэх дүгнэлт /хх 155, 163/,

хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 28-30/  зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

             Шүүгдэгч Б.Ог Төв аймгийн Баянжаргалан сумын Улаан-Ухаа 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Баян Эрхтий” гэх газраас 2019 оны 01 дүгээр сарын 23-24-ний хооронд иргэн С.Мын өмчлөлийн 3 тооны үхрийг бэлчээрт байхад нь хулгайлж бусдын тээврийн хэрэгсэл ачиж Налайх дүүрэгт аваачин зарсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн бүлэгт багтаж бусдын малыг хулгайлсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэв. Хууль тогтоогч бусдын малыг хулгайлахдаа машин механизм ашиглаж үйлдсэн болон хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан бөгөөд шүүгдэгч Б.О нь бусдын 3 тооны үхрийг хулгайлахдаа Налайх дүүргийн машины зогсоол дээрээс Портер маркийн тээврийн хэрэгсэл хөлсөлж явсан болох  нь түүний мэдүүлгээр тогтоогдсон тул энэ зүйл ангийн хүндрүүлэх шинжийг мөн хангасан гэж үзэв.

            Гэсэн хэдий ч түүний үйлдэл 2019 оны 01 дүгээр сарын 23-аас 24-ны хооронд болсон болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогч, шүүгдэгчийн өгсөн мэдүүлгээр тогтоогдож байх тул улсын яллагчийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг "Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.", 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг "Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ."-т тус тус заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуульд 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулснаас өмнөх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлсэн хэргийг зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч Б.Огийн бусдын өмчлөх эрхэд халдсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, түүнийг өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаагүй, хохирол, хор уршигт зориуд хүргээгүй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй.  

Иймд шүүгдэгч Б.Ог Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй  маргаж мэтгэлцээгүй болохыг дурдав.

  Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял оногдуулж, эдлэх ялыг нээлтэй хорих байгууллагад эдлүүлэх санал,

Шүүгдэгчийн өмгөөлөгч миний үйлчлүүлэгч хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг журамлаж өгнө үү гэх санал тус тус гаргав.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:

Б.О нь урьд нь 4 удаагийн ял шийтгэлтэй үүнд:

4.Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сар хорих ялаар шийтгүүлж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 427 дугаар нээлттэй, хаалттай хорих ангиас 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан талаарх шийтгэх тогтоолын хуулбарууд болон урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /88, 102-127/ тогтоогдсон. Энэ нь эрх зүйн үр дагавар үүсгэхгүй ч түүний хувийн байдлыг тогтоосон баримт болно.   

            Шүүгдэгчийн гэм буруутайд тооцсон зүйл ангийн хорих ялын дээд хэмжээ 5 жил хүртэл тогтоосон байх түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж үзэв.

Хохирол, хор уршиг бусад асуудлын талаар

  Гэмт хэргийн улмаас хохирогч С.Мын 3 тооны үхэр алдагдаж 2 926 700 төгрөгийн хохирол учруулсан байх бөгөөд хохирлыг бүрэн төлж барагдуулсан болох нь /хх 211/ хуудаст авагдсан С.Машбатын тайлбараар тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Ог бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн гэж үзэв.

Хэрэгт мөрийн баримтаар хураагдан ирсэнгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б.О-г бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Од хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч Б.Огийн тэнссэн 2 жилийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.

            5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.2, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Од үүрэг хүлээлгэсэн хугацаанд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

            6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Огийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Портер маркийн тээврийн хэрэгслийн үнэ 1 009 700 /нэг сая есөн мянга долоон зуу/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын төсөвт оруулсугай.

            7.Эрүүгийн  дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.О нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

            8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

            9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Т.БАТЖАРГАЛ