| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 149/2023/0027/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/23 |
| Огноо | 2023-04-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Шинэбал |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 2023/ШЦТ/23
2023 04 05 2023/ШЦТ/23
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* ******* ******* сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан Эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга С.Төртулах
Улсын яллагч Д.Шинэбал
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
******* ******* ******* сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын Прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Д.Шинэбалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн *******д холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, оны 04 дүгээр сарын 16-ны өдөр ******* ******* ******* суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, Халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ******* ******* ******* ******* 1 дүгээр баг Орхироо хөдөө хэсэгт оршин суух хаягтай. Ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /*******/ Тайж овогт Ишийн Золнайрамдал.
Холбогдсон хэргийн талаар:
******* нь 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 15 цагийн үед ******* ******* ******* ******* 1 дүгээр баг, Орхироо гэх газарт тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас *******тай маргалдан түүнийг зодон эрүүл мэндэд нь дээд уруулын зүүн талд шарх, тархи доргилт, баруун сарвуунд зулгаралт, зүүн чамархайд зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: ... 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр найзтайгаа архи уугаад улмаар маргалдаад найз *******ыг зодчихсон байна лээ. Уруул, шанаанд нь гараараа цохиж гэмтэл учруулсан. Хохиролд эмчилгээний зардал 150,000 төгрөг төлсөн. Дахиж хүнтэй маргалдахгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Миний буруу гэжээ.
Эрүүгийн ******* тоот хавтаст хэргээс:
Хохирогч ******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Өнөөдөр би гэртээ хамаатны хоёр залуу ирэхээр нь хамт сууж байсан. Тэгтэл өнөөдрийн 13 цагийн үед Нандиа, Золхүү, Буяахай нар манайхаас бууц авахаар ирсэн. Ирэхээр нь би гэрээсээ гараад бууц өгөх гээд байж байтал Нандиа, Буяахай хоёр гэрт орж ирсэн. Тэгээд хамт цай уучхаад бууц ачиж байхыг нь хараад зогсож байтал Золхүү намайг "та нар Завханаас ирчхээд манай нутагт илүү үглэх болоогүй шүү" гэж надад хандаж яриад байсан. Би хэлэхдээ "Чи юу яриад байгаа юм бэ" гэж хэлсэн. Тэгээд өөр зүйлс ярилгүй чимээгүй байж байтал Нандиа миний хажууд ирээд манай дүү Батхуяг гэх залууг муулж яриад "зодчих уу" гэж хэлсэн. Би "хэрэггүй ээ, хэрэггүй" гэж хэлээд гэрт байсан хоёр шилтэй 0.75 литрийн Хараа архийг хувааж уусан. Тэрийгээ ууцгааж байгаад хоорондоо бага багаар хэрэлдэж эхэлсэн. Би бол Золхүү, Нандиа хоёртой маргалдаад байсан. Юунаас болж маргалдсанаа сайн санахгүй байна. Гэхдээ би анх ирэхэд нь намайг гадуурхаад байсан тул бодож байгаа зүйлсээс согтоод хэлсэн байх гэж бодож байна. Би бол сайн санахгүй байж байгаад нэг мэдсэн чинь би Нандиатай маргалдаж зодолдсон байсан. Тэгээд Нандиагийн ах Золхүү ирээд салгасан. Тэр үед Нандиаг цааш нь явуулаад ах Золхүү нь намайг гэнэдүүлж байгаад нүүрэн тус газар 1 удаа цохисон. Цохиулаад би манараад явчихсан. Удалгүй манай гэрт ирсэн хүмүүс явсан. Би гэртээ ороод гар нүүрээ угааж байтал манай эхнэр хонио эргүүлж байгаад ирсэн. Тэгээд эмнэлгийн байгууллага руу явсан. ... Миний хувьд өмнө нь маргалдаж байсан асуудал байхгүй ээ. Тухайн үед намайг жаахан гадуурхаад байсан болохоор нь би дургүйлхэж байгаад согтсон үедээ маргалдах болсон. Тэгээд л зодоон эхэлсэн байх. ... Золхүү бол сүүлд нүүрэн тус газар 1 удаа цохисон. Би манараад ухаан балартсан байсан. Түүний өмнө Нандиатай маргалдаж зодолдсон. Тухайн үед хаана яаж цохисныг мэдэхгүй байна. Эд зүйлсээр цохиогүй, гараараа л цохисон. ... Би тухайн үед Золхүүг огт цохиогүй, Нандиатай маргалдаж зодолдож байхдаа цохисон. ... Бид нар хамт 0,75 литрийн 2 шил Хараа архийг хувааж уусан. ... Одоо бол миний толгойны зүүн тал таллаж өвдөж байгаа. Доод уруулын зүүн тал дотроо язарсан байна. ... Би шүүх эмнэлэгт үзүүлнэ. ... Би гомдолтой байна. Намайг зодсон Золнайрамдал, Золхүү нарт зохих арга хэмжээг авч өгнө үү. Надад нэхэмжлэх зүйл байхгүй ээ гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 7-8-р тал/,
Гэрч И.Золхүү мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Би Ивановын хамтаар гадаа бууцаа ачаад байж байтал, гэрээс манай дүү, Буяахай, Хаби 3 гарч ирсэн. Хамт бууцаа ачилцаж байгаад машины юм гээд 1 шил 0,75 литрийн Хараа архи гаргаж уусан. ... Тэгээд хараад сууж байтал манай дүү, Хаби хоёр маргалдаад зодолдож эхэлсэн. Тэгээд больчих байх гэж бодоод байж байтал болихгүй болохоор нь би очиж салгаад дүүгээ машин руу нь явуулсан. Би салгах үедээ Хаби Золнайрамдал хоёрыг тус бүр нэг удаа алгадсан. Тэгээд бид нар явсан. ... Юунаас болж маргалдах болсныг сайн мэдэхгүй байна. Нэг мэдсэн чинь муудалцаад байсан. ... Манай дүү Золнайрамдал, Иванов, Буяахай, Хаби нар байсан. Болсон асуудлыг тэд нар бүгд харсан байх гэж бодож байна гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 3-р тал/,
Гэрч ******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Тухайн өдөр буюу 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Золхүү, Иванов, Нандиа бид нар Хабигийнд очиж бууц ачихаар очсон. Очоод Нандиа бид хоёр Хабигийн гэрт орсон. Хаби, эхнэр хүүхдийн хамт мөн найз гэх нэг шар залуугийн хамтаар 1 шил архи хувааж уугаад сууж байсан. Бид хоёр гэр лүү нь ороод нэг, нэг хундага архи уугаад буцаж гарч ирээд бууцаа ачиж байтал Хаби Нандиа хоёр юм яриад зогсоод байсан. Тэгээд ачиж байгаад машины юм гээд 1 шил 0,5 литрийн Хараа архи гаргаж хувааж уусан. Би үргэлжлүүлэн бууц ачаад байж байтал Нандиа, Хаби хоёр тоглоод байгаа бололтой ноцолдоод байсан. Сүүлдээ жинхэнээсээ уурлаад маргалдаад байгаа мэт ноцолдоод байхаар нь Золхүү уурлаад яагаад байгаа хоёр вэ ? гэж хэлээд салгаад бид нар Хабигийн гэрээс хөдөлсөн. Ийм л асуудал болсон. ... Би, Золхүү, Мөнхсайхан, Золнайрамдал нар байсан. Уг асуудлыг бол харсан. Эхэндээ тоглоод ноцолдоод байна л гэж бодсон. ... Золхүү огт маргалдсан зүйл байхгүй ээ. Нандиа, Хаби хоёрыг маргалдаад байхаар нь салгасан гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 12-р тал/,
******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Тухайн өдөр буюу 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 14 цагийн орчим "Хаби" буюу Мөнхсайханы гэрт ах Золхүү, Буяахай нарын хамтаар очсон. Тэднийд очоод малын өнжсөн хомоол буюу бууц авах гээд байж байтал Хаби гэртээ өөрийн найз, дүүгийн хамтаар 1 шил архи хувааж уугаад сууж байсан. Буяахай ах бид хоёр тэдний гэр лүү нь орсон. Ороод хэсэг архийг нь хувааж уугаад юм ярьж суусан. Нэг шил 0,75 литрийн Хараа архи байсан. Тэрийг нь дуустал уугаад гарч бууцаа ачихаар болсон. Тэгээд би Буяахай ахын хамт гараад бууц ачилцаж байтал араас Хаби найзын хамт гарч ирсэн. Бид нарыг бууцаа ачиж байх хооронд би машины нэг шил архи гээд 0,75 литрийн Хараа архи гаргаж уусан. Тэрийг ууж байгаад би нэлээн муудсан байсан. Юу болсон талаар сайн санахгүй байна. Тухайн үед Буяахай ахыг Хаби шоглоод байхаар нь би "яах гэсийн бэ" гэж хэлээд л байж байсан. Маргалдаан гарсан бол уг асуудлаас болж л би Хабитай маргалдсан байх гэж санаж байна. Өөр санах зүйл байхгүй байна. ... Би тэр үеийг сайн санахгүй байна. Бид хоёр гэмгүй сайн найзууд тэгж зодолдох асуудал болоогүй байх гэж бодож байна гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 29-30-р тал/,
******* ******* Шүүхийн шинжилгээний хэлтсийн ******* сум дахь Шүүхийн шинжилгээний хэсгийн шинжээч эмч, цагдаагийн ахмад Г.Ган-Эрдэнийн 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн N941 дугаартай дүгнэлт: ...
1. *******ы биед дээд уруулын зүүн талд шарх, тархи доргилт, баруун сарвуунд зулгаралт, зүүн чамархайд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон.
2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
3. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /ХХ-ийн 15-16-р тал/
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /ХХ-ийн 33 дугаар хуудас/, ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
Нэг. Шүүгдэгч *******ын гэм буруутайд тооцох талаар:
******* нь 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 15 цагийн үед ******* ******* ******* ******* 1 дүгээр баг, Орхироо гэх газарт тухайн буц ачихаар очсон үедээ архиуун согтуурч хувийн таарамжгүй харилцааны улмаас *******тай маргалдан түүнийг зодон эрүүл мэндэд нь дээд уруулын зүүн талд шарх, тархи доргилт, баруун сарвуунд зулгаралт, зүүн чамархайд зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Хохирогч *******ы мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 7-8-р тал/, Гэрч И.Золхүүгийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 3-р тал/, Гэрч *******ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 12-р тал/, *******ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 29-30-р тал/, ******* ******* Шүүхийн шинжилгээний хэлтсийн ******* сум дахь Шүүхийн шинжилгээний хэсгийн шинжээч эмч, цагдаагийн ахмад Г.Ган-Эрдэнийн 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн N941 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 15-16-р тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.
******* ******* ******* сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Хоёр. Хохирол төлбөрийн талаар:
Хохирогч *******ы гар утсыг буцаан өгсөн тул хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэсэн ба энэ хэрэгт хэлэлцэгдэх мөнгөн төлбөр байхгүйг дурдах нь зүйтэй байна.
Гурав. Шүүгдэгч *******д оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
******* нь 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 15 цагийн үед ******* ******* ******* ******* 1 дүгээр баг, Орхироо гэх газарт хамт архи ууж сотгуурсан үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас *******тай маргалдан түүнийг зодон эрүүл мэндэд нь дээд уруулын зүүн талд шарх, тархи доргилт, баруун сарвуунд зулгаралт, зүүн чамархайд зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас сонгон хэрэглэж 450 нэгж буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдаж
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Тайж овогт Ишийн Золнайрамдалыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 450 нэгж буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан *******ын торгох ялыг 03 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Энэ хэрэгт ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй зэргийг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* ******* эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б.АЛТАН