Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 2023/ШЦТ/18

 

2023          03          24                                   2023/ШЦТ/18

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан Эрүүгийн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн дарга                         С.Төртулах 

Улсын яллагч                                       Г.Тунгалаг 

Шүүгдэгчийн өмгөөлөгч         А.Хандмаа

Шүүгдэгч                                           Т.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын Прокурор, хууль цаазын дэд зөвлөх Г.Тунгалагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Т.*******ад холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1999 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эмээгийн хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 34 дүгээр хороо Шархад 54-р гудамжны №773 тоотод оршин суух хаягтай, Урьд Сум дундын 5 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 738 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж тус тус шийтгэгдсэн, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /*******/ ******* овогт ******* *******.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Т.******* нь 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулж буй "Дүүрэн" нэртэй хүнсний дэлгүүрийн лангуун дээрээс хохирогч *******ын эзэмшлийн “Samsung Z Flip-2” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогчид 2,400,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.******* мэдүүлэхдээ: ... Улаанбаатар хот руу буцах гэж байгаад дэлгүүр лүү ороод юм авч байгаад дэлгүүрийн лангуун дээр хүн утсаа мартсан байх гээд авчихсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Миний буруу гэжээ.

 

Эрүүгийн ******* тоот хавтаст хэргээс:

 

Хохирогч ******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Би 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 15-16 цагийн хооронд би өөрийн эзэмшлийн “Дүүрэн” гэх хүнсний дэлгүүрээ ажиллуулж байхад огт танихгүй хоёр залуу орж ирээд манай дэлгүүрээс 1 шил 0.5 литрийн "Хараа" нэртэй архи, 2 ширхэг кофе, 1 ширхэг цэвэр ус зэргийг аваад гарч явсны дараа нь лангуун дээр байсан “Samsung Z Flip-2” загварын гар утсаа байхгүй болчихсон байсан болохоор нь цагдаагийн байгууллагад шууд мэдэгдсэн. ... 2022 оны 10 дугаар сарын эхээр манай нөхөр надад 2,700,000 төгрөгөөр худалдаж аваад бэлэглэж байсан. ... Миний алдсан “Samsung Z Flip-2” загварын гар утас ягаан өнгийн тагтай, хар өнгийн эмэгтэй хүний плажтай зураг наасан байгаа, ард талын дээд хэсэгтээ булан дээр нь хагарчихсан байгаа гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 15-16-р тал/ 

Хөрөнгийн үнэлгээний "Арвижих Эстимейт" ХХК-ийн шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 1/008 дугаартай дүгнэлт: ... 

 

“Samsung Z Flip-2” гар утас 1 ширхэг хэрэглэж байсан /хуучин/ 2,400,000 төгрөг гэсэн дүгнэлт /ХХ-ийн 20-р тал/

 

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /ХХ-ийн 68 дугаар хуудас/, ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй  байна.

Нэг. Шүүгдэгч Т.*******ын гэм буруутайд тооцох талаар:

 

Т.******* нь 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулж буй "Дүүрэн" нэртэй хүнсний дэлгүүрийн лангуун дээрээс  дэлгүүрийн худалдагч /хохирогч/  *******ын эзэмшлийн “Samsung Z Flip-2” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогчид 2,400,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Хохирогч *******ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 15-16-р тал/, Хөрөнгийн үнэлгээний "Арвижих Эстимейт" ХХК-ийн шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 1/008 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 20-р тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч Т.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Т.*******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Т.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  бусдын эд хөрөнгийг, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авсан  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

Хоёр. Хохирол төлбөрийн талаар:

 

Хохирогч *******ын гар утсыг буцаан өгсөн,  хохирол нэхэмжлэхгүй гэсэн ба энэ хэрэгт хэлэлцэгдэх мөнгөн төлбөр байхгүйг дурдах нь зүйтэй байна.

 

Гурав. Шүүгдэгч Т.*******ад оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

Т.******* нь 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулж буй "Дүүрэн" нэртэй хүнсний дэлгүүрийн лангуун дээрээс хохирогч *******ын эзэмшлийн “Samsung Z Flip-2” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогчид 2,400,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч Т.*******ад эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой байна гэж үзлээ.

Шүүгдэгч Т.******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Дуу-дүрсний бичлэг 1 ширхэг Дискийг хавтаст хэрэгт хадгалах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй зэргийг тус тус дурдаж

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8  дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

   1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг бусдын  эд хөрөнгийг  хулгайлах буюу  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр  зүйлийн 1 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Т.*******ад хорих ялыг оногдуулахгүйгээр 06 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар “Зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах зэргийг тус тус анхааруулсугай.

           4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Дуу-дүрсний бичлэг 1 ширхэг Дискийг хавтаст хэрэгт хадгалах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй,  шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

          5. Шүүгдэгч Т.*******ад өмнө нь авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

         7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрх

 

 

 

ДАРГАЛАГЧ                             Б.АЛТАН