| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 149/2023/0014/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/12 |
| Огноо | 2023-03-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Шинэбал |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 02 өдөр
Дугаар 2023/ШЦТ/12
2023 03 02 2023/ШЦТ/12
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан Эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга Д.Соёлзул
Улсын яллагч Д.Шинэбал
Шүүгдэгч А.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын Прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Д.Шинэбалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн А.*******д холбогдох 2******* дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1993 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, одоо “Дархан Сэлэнгийн Цахилгаан Түгээх Сүлжээ ХК-д ээлжийн мончер ажилтай, ам бүл 2, ээжийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар баг Баянхангайн №187 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /МЗ93030758/ ******* ******* ******* *******.
Холбогдсон хэргийн талаар:
А.******* нь 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 22 цагийн үед Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “МН” баарны гадаа тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас *******тай маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар нэг удаа өшиглөж, эрүүл мэндэд нь урууланд шарх, зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.******* мэдүүлэхдээ: ... Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Миний буруу гэжээ.
Эрүүгийн 2******* тоот хавтаст хэргээс:
Хохирогч ******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Би 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 22 цагийн орчим өөрийн хамаатны ах болох Билэгээ, өөрийн найз Отгонцоож, хадам дүү Батцогт нарын хамт Мандал сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “МН” бааранд ороод 0.75 литрийн 1 шил Хараа архийг захиалан авч уусан. Тэгээд 23 цагийн орчимд бааранд сууж байгаад Отгонцоож бид хоёр тамхи татах гээд гарсан. Тэр үед гарахдаа би Бат- Эрдэнэтэй хальт мөргөлдөөд маргалдаад гарсан. Тэгээд цаашаа явж бие засчхаад буцаж баарны үүдэнд ирээд тамхи татаж байхад миний хажуугаар ******* зөрж явж таарсан. Тэгээд би Бат-Эрдэнийг түрүүлээд гараараа нүүр лүү нь нэг удаа цохисон. Тэгсэн ******* газар унасан. Унахад нь би хоёр удаа толгой руу нь өшиглөсөн. Тэгсэн манай найз Отгонцоож, Билэгээ ах хоёр намайг салгасан. Тэгсэн Гантулгын эхнэр Мөнхзул, Бат- Эрдэнийг өмөөрөөд над руу дайраад байсан. Тэгсэн Гантулга бааран дотроос гарч ирээд бид хоёр юм ярьж байх хооронд ******* миний нүүр лүү 1 удаа өшиглөсөн. Тэр үед миний уруул сэтэрч, нэлээн цус гоожсон. Тэгээд бид нар салцгаасан. ... Бид хоёр бааран дотор хоорондоо мөргөлдөөд маргалдсан. Тэгээд гадаа *******тэй тааралдтал ******* намайг түрүүлээд цохиж авах гээд байгаа юм шиг санагдсан. Тэгэхээр нь би түрүүлээд цохиод авсан юм. ... Би тухайн өдөр *******д өшиглүүлснээс болж дээд урууландаа 6 ширхэг оёдол тавиулсан. ... Надад шинжээч эмчийн дүгнэлттэй холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Би шинжээч эмчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Надад одоо гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 13-14-р тал/,
Гэрч ******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Би 2022 оны 11 дүгээр сарын 28-ны орой 21 цагийн орчимд өөрийн найз болох Базарбек, Ууганбаяр, ******* нарын хамт Мандал сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “МН” бааранд ороод 0.75 литрийн 1 шил Ээдэн нэртэй архи захиалан авч уугаад сууж байтал манай эхнэр Мөнхзул өөрийнхөө найзууд болох Анужин, Баярцэцэг, Хонгороо нарын хамт бааранд орж ирээд өөр ширээнд тусдаа сууцгаасан. Тэгээд архи уугаад сууж байтал манай найзууд гарч ороод байсан. Тэгсэн гэнэт манай эхнэр Мөнхзул гаднаас гүйж орж ирээд "намайг хүн зодчихлоо" гэхээр нь би яагаад, юунаас болсон юм" гээд гараад хартал миний таньдаг дүү болох Отгонбаяр гэдэг залуу байсан. Тэгээд би Отгонбаярыг дуудаад учир байдлыг нь асуугаад мөрөн дээр нь гараа тавьтал, намайг гараас татаад шууд золгоод барьж аваад унагаах гэхээр нь би зөрүүлж золгоод бид хоёр жаахан ноцолдсон. Тэгээд би дахин Отгонбаярыг юу болсон юм, яагаад эмэгтэй хүн зодоод байгаа юм. Энэ хүн чинь манай эхнэр шүү дээ гэсэн чинь Отгонбаяр "ахаа уучлаарай, би жаахан согтчихжээ" гэхээр нь би "та хоёр юунаас болсон юм бэ" гэсэн чинь "та эхнэрээсээ асуу" гэсэн. Тэгээд би эхнэрээсээ асуусан чинь "наад залуу чинь өөрөө Бат-Эрдэнийг зүгээр байхад нь зодчихлоо" гэсэн. Тэгэхээр нь би Бат-Эрдэнийг дуудаад "юу болсон, яасан ийсэн" гээд асуутал ******* "би мэдэхгүй байна, наад залуу чинь намайг зүгээр байхад харин зодчихлоо, чи намайг яасан гэж зодож байгаа юм бэ гээд Отгонбаяраас асуусан. Тэгсэн Отгонбаяр "яадаг юм пизда минь, чамайг зодохоор яадаг юм" гээд ******* рүү гарын салаавч гаргасан. Тэгээд Отгонбаяр бид хоёр хоорондоо нэлээн ноцолдсон байсан болохоор хоёулаа амьсгаадаад Отгонбаяр амьсгаагаа дарах гээд доошоо суутал ******* бид хоёрын дундуур орж ирээд Отгонбаярын нүүр лүү нэг өшиглөсөн. Тэгсэн Отгонбаярын нүүрнээс цус гараад нүүрээ дараад "эхнэрийг дууд, ахыг дууд" гээд хажуудаа зогсож байсан саарал куртиктэй залууд гар утсаа өгсөн. Тэгээд бид нар буцаад баар луу яваад орсон. Тийм л зүйл болсон. ... Харин манай найз *******, Отгонбаярыг доошоо сууж байхад нь нүүр лүү нь нэг удаа өшиглөж хамар, амнаас нь цус гаргасан. Тэгэхэд Отгонбаярын уруул нь сэтэрсэн байх гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 17-18-р тал/,
Гэрч ******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Би Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7-р багт байрлах "МН" бааранд 2022 оны 11 дүгээр сарын 28-ны шөнө 23 цагийн үед өөрийн найз болох Хонгорзул, Баярцэцэг, Анужин, Баярцэцэг, Нандин-Эрдэнэ, Отгонтуяа нарын хамт орсон. Манай найзууд тамхи татах гээд түрүүлж гарсан. Би нойлын өрөө орчхоод сүүлд ганцаараа гарсан. Гараад найз *******тэй таарч юм яриад зогсож байхад зүс таних Б.Отгонбаяр гэнэт орж ирээд найз Бат-Эрдэнийг унагаад цохиж авсан. Газар дэвсээд байсан. Би тэр хоёрыг салгаж "хэл үгээрээ учраа ол" гэсэн. Тэгсэн намайг "чамд ямар хамаатай юм гичий минь" гэж ******* доромжилсон. Тэгээд бас найз ******* лүү дайрсан. Би голоор нь салгах гэж ороход зүс таних ******* намайг толгой руу цохиж унагаасан. Би шарандаа босож ирээд зүс таних *******ыг алгадаж авсан. Би тэр хоёрыг орхиод нөхөр *******д орж хэлсэн. Гарч ирснээ манай нөхөр ******* "энэ чинь таньдаг манай дүү байна ш дээ" гэж хэлсэн. Харин ******* нэлээд согтуу байсан. Манай нөхөр ******* зүс таних *******ыг тэврээд доош дарсан чинь найз ******* дундуур нь орж ирээд өшиглөж авсан. Тэгээд цагдаа нар ирээд хүмүүсийг тараасан. ... Найз ******* дундуур орж ирээд нэг удаа өшиглөж авсан. ... Би сайн анзаараагүй. Ямар ч гэсэн өшиглөж байсан. ... Найз Бат-Эрдэнийг зүгээр зогсож байхад ******* эхлээд цохиж газар унагаасан. Тэгээд хөлөөрөө дэвсэж авсан. Би юунаас болж маргалдсан мэдээгүй. ... Өөр хүмүүс зодоон хийгээгүй. Тэр хоёр хоорондоо зодоон хийсэн гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 40-р тал/,
Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Мандал сум дахь Шүүхийн шинжилгээний хэсгийн шинжээч эмч, цагдаагийн ахмад Г.Ган-Эрдэнийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн №198 дугаартай дүгнэлт: ...
1. *******ын биед урууланд шарх, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон.
2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /ХХ-ийн 25-26-р тал/
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /ХХ-ийн 52 дугаар хуудас/, ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
Нэг. Шүүгдэгч А.Бат-Эрдэний гэм буруутайд тооцох талаар:
А.******* нь 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 22 цагийн үед Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “МН” баарны гадаа тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас *******тай маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар нэг удаа өшиглөж, эрүүл мэндэд нь урууланд шарх, зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Хохирогч *******ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 13-14-р тал/, Гэрч Т.Гантулгын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 17-18-р тал/, Гэрч *******ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 40-р тал/, Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Мандал сум дахь Шүүхийн шинжилгээний хэсгийн шинжээч эмч, цагдаагийн ахмад Г.Ган-Эрдэнийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн №198 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 25-26-р тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч А.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч А.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч А.Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Хоёр. Хохирол төлбөрийн талаар:
Хохирогч ******* нь хохирол төлбөр нэхэмжилсэн баримт шүүхэд ирүүлээгүй хохирол нэхэмжлэхгүй гэсэн ба энэ хэрэгт хэлэлцэгдэх мөнгөн төлбөр байхгүйг дурдах нь зүйтэй байна.
Гурав. Шүүгдэгч А.*******д оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
А.******* нь 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 22 цагийн үед Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “МН” баарны гадаа тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас *******тай маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар нэг удаа өшиглөж, эрүүл мэндэд нь урууланд шарх, зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч А.*******д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас сонгон хэрэглэж 450 нэгж буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч А.******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдаж
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* ******* ******* Бат-Эрдэнийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бат-Эрдэнийг 450 нэгж буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан А.Бат-Эрдэний торгох ялыг 03 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Энэ хэрэгт А.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй зэргийг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол А.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б.АЛТАН