Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 2023/ЦШТ/241  

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,       

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганзаяа,                

улсын яллагч Ш.Анужин /томилолтоор/,       

шүүгдэгч П.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,    

 

Нийслэлийн ******* дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******д холбогдох эрүүгийн ******* тоот дугаартай, хэргийг 2023 оны 2 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

 

Монгол Улсын иргэн, 1989 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сантехникийн инженер мэргэжилтэй, ******* өргөө орон сууцны конторт ээлжийн сантехникийн инженер ажилтай, ам бүл 1, ******* дүүргийн 17 дугаар хороо, *******гийн ******* тоотод оршин суух хаягтай, урьд

-2009 оны 7 дугаар сарын 28-ны өдөр ******* дүүргийн шүүхийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил, 11 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялаас 3 жилийн хорих ялыг өршөөн хассан,

-2015 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1.152.000 төгрөгөөр торгох ял,

-2016 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх, *******, дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 275 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх дугаартай магадлалаар 1 жилийн хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзахаар шийдвэрлэсэн,

-2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 150 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах, өмнөх шийтгэл тогтоолоор оногдуулсан ялын зарим болох 4 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт 6 сарын хугацаагаар баривчлах,

-2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял,

-2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх эхсэгт зааснаар 10 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 6 сар, 6 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 1 жил, 4 сар, 6 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж, 2021 оны 6 дугаар сарын 01-ний өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан, ******* овогт *******ын ******* /РД:/.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч П.******* нь 2022 оны 11 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг нэртэй караокед тооцоо хийсэнгүй гэх шалтгаанаар М.той маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь дээд баруун 1 дүгээр шүдний сулрал, дээд зүүн 1 дүгээр шүдний эмтрэл, доод уруулд зулгаралт, уруулын салстад цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:   

 

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.******* мэдүүлэхдээ:  “...Тухайн өдөр тооцоо хийх гээд г дуудахад босохгүй байсан. Тэгээд цохихын хувьд цохисон гэхдээ нүүрэн хэсэгт нь юм уу үүдэн шүд рүү цохиогүй. Мөрдөн шалгах ажиллагаанд нүүрэн тус газар нь цохиогүй гэдгээ удаа дараа хэлж байсан... ”  гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

мөрдөн байцаалтад хохирогч М.гийн өгсөн: “...Би 2021 оны 11 дүгээр сарын 21-ний орой 19 цагийн үед ******* дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэртэй караокед “” нэртэй олон нийтийн харилцааны сүлжээгээр танилцсан үл таних 3 эмэгтэй, 3 эрэгтэй хүмүүстэй уулзахад Эдэн нэртэй 2 шил архи, эмэгтэйчүүд нь пиво ууцгааж байсан. 1 цаг орчмын дараа ******* гэж өөрийгөө танилцуулсан үл таних залуу ирээд бид нар сууцгаасан. Ингээд ойр зуурын хэлэлцүүлэг зүйлсээ ярилцсан.

2021 оны 11 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө 00 цагийн үед гарцгаах гээд тооцоогоо хийх гэхээр бүгд хоорондоо маргалдаж эхэлсэн. Энэ үед ч би мөн *******г тооцоогоо төл гэдгийг давхар хэлж байсан. ******* нь хамт сууж байсан хүмүүс болон хажуу ширээнд байсан үл таних 2 залуутай хэрүүл маргаан үүсгээд уур амьсгал эвдэж, хүнтэй шөргөөцөлдөж байсан. Тэр үед нь би салгах гэж холдуулж тайвшруулсан, шаардлага тавьж, загнах болон түлхэж холдуулах үйлдлийг хийгээд орхисон юм. Улмаар би өөрөө тооцоо төлөхөөр тэкэн дээр ганцаараа очиж суугаад ярилцсан бөгөөд энэ үед ******* гэх залуу нь миний хойноос ирж нүүр лүү цохиж унагаагаад дээрээс хөлөөрөө 2-3 удаа нүүр болон цээжний хэсэг рүү дэвссэн. Ингээд би ухаан алдсан. Нэг сэргэхэд би тухайн газраа сэргэсэн бөгөөд бүх хүмүүс явцгаасан байсан. Улмаар уг асуудлаар цагдаагийн байгууллагад хандсан. Миний биед үүдэн 2 шүд гэмтсэн, уруулын хэсэгт мөн гэмтсэн юм.

2021 оны 11 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө нэртэй лоунжид танилцсан ******* гэх залуу намайг текэн дээр сууж байтал ******* миний баруун хойд талд ирэхээр нь би эргээд хартал миний ам хэсэг рүү баруун гараараа 1 удаа цохиж унагасан. Би шууд газарт унасан ба унасан байхад миний нүүр хэсэг рүү ******* хөлөөрөө өшиглөж дээрх гэмтлийг учруулсан. Би шүдээ янзлуулмаар байна. Шүд янзлуулах болон тухайн үед томографийн шинжилгээ хийлгэсэн мөнгийг гаргуулмаар байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22-26 дугаар хуудас/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Т.ын 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн “...1.М.гийн биед дээд баруун 1-р шүдний сулрал, дээд зүүн 1-р шүдний эмтрэл, доод уруулд зулгаралт, уруулын салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 34-35 дугаар хуудас/,

 

Хохирлын баримтууд /хавтаст хэргийн 97 дугаар хуудас/,

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

            - иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 41 дүгээр хуудас/,

           -эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 48 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

            Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогчийн мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ.

 

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч П.******* нь 2022 оны 11 дүгээр сарын 21-22-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг нэртэй караокед тооцоо хийсэнгүй гэх шалтгаанаар М.той маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь дээд баруун 1 дүгээр шүдний сулрал, дээд зүүн 1 дүгээр шүдний эмтрэл, доод уруулд зулгаралт, уруулын салстад цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна.   

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч П.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, бусдад төлөх төлбөргүй...” гэх дүгнэлт,

 

            шүүгдэгч П.******* нь шүүх хуралдаанд: “...гэм буруу болон зүйлчлэл дээр маргах зүйл байхгүй...” гэх саналыг тус тус гаргав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

мөрдөн байцаалтад хохирогч М.гийн өгсөн: “...Би 2021 оны 11 дүгээр сарын 21-ний орой 19 цагийн үед ******* дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэртэй караокед “” нэртэй олон нийтийн харилцааны сүлжээгээр танилцсан үл таних 3 эмэгтэй, 3 эрэгтэй хүмүүстэй уулзахад Эдэн нэртэй 2 шил архи, эмэгтэйчүүд нь пиво ууцгааж байсан. 1 цаг орчмын дараа ******* гэж өөрийгөө танилцуулсан үл таних залуу ирээд бид нар сууцгаасан. Ингээд ойр зуурын зүйлс ярилцсан.

2021 оны 11 дүгээр сарын 21-22-нд шилжих шөнө 00 цагийн үед гарцгаах гээд тооцоогоо хийх гэхээр бүгд хоорондоо маргалдаж эхэлсэн. Энэ үед ч би мөн *******г тооцоогоо төл гэдгийг давхар хэлж байсан. ******* нь хамт сууж байсан хүмүүс болон хажуу ширээнд байсан үл таних 2 залуутай хэрүүл маргаан үүсгээд уур амьсгал эвдэж, хүнтэй шөргөөцөлдөж байсан. Тэр үед нь би салгах гэж холдуулж тайвшруулсан, шаардлага тавьж, загнах болон түлхэж холдуулах үйлдлийг хийгээд орхисон юм. Улмаар би өөрөө тооцоо төлөхөөр тэкэн дээр ганцаараа очиж суугаад ярилцсан бөгөөд энэ үед ******* гэх залуу нь миний хойноос ирж нүүр лүү цохиж унагаагаад дээрээс хөлөөрөө 2-3 удаа нүүр болон цээжний хэсэг рүү дэвссэн. Ингээд би ухаан алдсан. Нэг сэргэхэд би тухайн газраа сэргэсэн бөгөөд бүх хүмүүс явцгаасан байсан. Улмаар уг асуудлаар цагдаагийн байгууллагад хандсан. Миний биед үүдэн 2 шүд гэмтсэн, уруулын хэсэгт мөн гэмтсэн юм.

2021 оны 11 дүгээр сарын 21-22-нд шилжих шөнө маск нэртэй лоунжид танилцсан ******* гэх залуу намайг текэн дээр сууж байтал ******* миний баруун хойд талд ирэхээр нь би эргээд хартал миний ам хэсэг рүү баруун гараараа 1 удаа цохиж унагасан. Би шууд газарт унасан ба унасан байхад миний нүүр хэсэг рүү ******* хөлөөрөө өшиглөж дээрх гэмтлийг учруулсан. Би шүдээ янзлуулмаар байна. Шүд янзлуулах болон тухайн үед тухайн үед томографийн шинжилгээ хийлгэсэн мөнгийг гаргуулмаар байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22-26 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Т.ын 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн “...1.М.гийн биед дээд баруун 1-р шүдний сулрал, дээд зүүн 1-р шүдний эмтрэл, доод уруулд зулгаралт, уруулын салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 34-35 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд ******* дүүргийн прокурорын газраас шүүгдэгч П.*******д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч П.*******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч П.******* нь гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болно.  

Хохирлын талаар

Хэргийн хохирогч М.гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

Хохирогч М. нь хавтаст хэрэгт энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлын 130,000 төгрөгийн баримт гаргаж өгсөн байх тул уг хохирлыг шүүгдэгчээс гаргуулж, хохирогч М.д олгож, хохирогч М. нь цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

            Улсын яллагч:  “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.*******д 1,300 /нэг мянга гурван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,300,000 /нэг сая гурван зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулах ...” гэх санал,

   Шүүгдэгч: “...торгуулийн ялыг биелүүлэхэд бэлэн байна...” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргалаа.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.*******д 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдъя. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ нь:

           

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.*******г 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.   

 

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар П.*******д оногдуулсан 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.    

 4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.*******гээс 138,000 төгрөгийг гаргуулж хохирогч М.д олгож, хохирогч М. нь цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.  

 

  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол П.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.    

  

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ